Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

23. Буудай болон үрийн сүүлний хоорондох ялгаа юу вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Миний хэлсэнчлэн, Миний удирдлагад саад болохын тулд Сатан Надад үйлчлэл үзүүлдэг хүмүүсийг илгээсэн; эдгээр үйлчлэл үзүүлэгч бол үрийн сүүл, гэхдээ буудай нь ууган хөвгүүдийг хэлдэггүй, харин ч ууган хөвгүүд биш хөвгүүд болон ардуудыг бүгдийг нь тэгж нэрлэдэг. “Буудай үргэлж буудай байж, үрийн сүүл үргэлж үрийн сүүл л байх болно”; энэ нь Сатаны хүмүүсийн уг чанар хэзээ ч өөрчлөгддөггүй гэсэн үг билээ. Иймд, товчхондоо тэд Сатан хэвээр үлддэг. Буудай гэдэг нь хөвгүүд болон ардууд юм, учир нь дэлхийн бүтээлээс өмнө Би энэ хүмүүст Өөрийн чанарыг нэмсэн билээ.Би өмнө нь хүний уг чанар өөрчлөгддөггүй гэж хэлсэн учир буудай үргэлж буудай л байх болно.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Зуун арван гуравдугаар бүлэг”-ээс

Тэднийг хэрхэн шалгах нь хамаагүй, зүрх сэтгэлд нь Бурхан байдаг хүмүүсийн үнэнч байдал өөрчлөгдөхгүй хэвээр үлдэнэ; харин зүрх сэтгэлд нь Бурхан байдаггүй хүмүүсийн хувьд, Бурханы ажил махан биед нь ашиггүй болмогц тэд Бурханыг үзэх үзлээ өөрчилж, Бурханаас салж оддог. Ийм хүмүүс бол эцэстээ бат зогсохгүй, Бурханы ерөөлийг л хайдаг, өөрсдийгөө Бурханы төлөө зарцуулж, зориулах хүсэлгүй хүмүүс юм. Ийм төрлийн олиггүй хүмүүс Бурханы ажил дуусгавар болох үед бүгд хөөгдөх ба өрөвдүүлэх үнэ цэнэгүй. Хүн чанаргүй хүмүүс Бурханыг үнэхээр хайрлах чадваргүй. Орчин нөхцөл нь амар тайван, аюулгүй, эсвэл ашигтай байгаа үед тэд Бурханд бүрэн дуулгавартай байдаг боловч хүссэн зүйлээ алдвал, эсвэл эцэстээ няцаагдвал тэр даруй бослого гаргадаг. Ердөө ганцхан шөнийн хооронд тэд инээмсэглэсэн, “сайхан сэтгэлтэй” хүн байснаа муухай царайтай, хэрцгий алуурчин болж, өчигдрийн өглөгийн эзэнтэйгээ ямар ч шалтаг, шалтгаангүйгээр гэнэт мөнхийн дайсан мэт харьцдаг. Нүд ирмэхийн төдийд хөнөөж мэдэх энэ чөтгөрүүдийг хэрвээ хөөхгүй бол тэд цаашдын зовлонгийн эх сурвалж болохгүй гэж үү? … Бурханыг үнэхээр дагадаг хүмүүс ажлын туршилтыг давж гарах чадвартай байдаг байхад Бурханыг үнэхээр дагадаггүй хүмүүс Бурханы ямар ч шалгалтыг тэсэн гарах чадваргүй байдаг. Эрт орой хэзээ нэгэн цагт тэд хөөгдөнө, харин ялагчид хаанчлалд үлдэнэ. Хүн Бурханыг үнэхээр эрж хайж байгаа эсэх нь түүний ажлын туршилтаар, өөрөөр хэлбэл, Бурханы шалгалтаар тодорхойлогддог бөгөөд хүний өөрийнх нь шийдвэртэй ямар ч хамаагүй юм. Бурхан ямар ч хүнийг дур зоргоороо голдоггүй; Түүний хийдэг бүхэн хүнийг гарцаагүй үнэмшүүлж чаддаг. Тэр хүнд үл үзэгдэх юмс, эсвэл хүн үнэмшихээргүй ажлыг хийдэггүй. Хүний итгэл үнэн худал эсэх нь баримтаар нотлогддог ба хүн үүнийг шийдэж чадахгүй. “Буудай үрийн сүүл болж чадахгүй, үрийн сүүл буудай болж чадахгүй” гэдэг нь мэдээж. Бурханыг үнэхээр хайрладаг бүх хүн эцэстээ хаанчлалд үлдэх ба Бурхан Өөрийг нь үнэхээр хайрладаг хэнд ч зохисгүй хандахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

Бие махбодтой болсон Бурханыг үгээрээ хүлээн зөвшөөрдөг ч, бие махбодтой болсон Бурханд дуулгавартай байх тухай үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй хэн боловч эцэстээ таягдан хаягдаж, устгагдах бөгөөд нүдэнд үзэгддэг Бурханыг үгээрээ хүлээн зөвшөөрч, мөн нүдэнд үзэгдэх Бурханы илэрхийлсэн үнэнийг идэж, уудаг боловч тодорхойгүй, үл үзэгдэх Бурханыг эрж хайдаг хүмүүс тэр тусмаа ирээдүйд бүрмөсөн устгагдах болно. Бурханы ажил дууссаны дараа амралтын цаг үе ирэх хүртэл энэ хүмүүсийн хэн нь ч үлдэж чадахгүй; амралтын цаг хүртэл үлдэж чадах иймэрхүү хүмүүс нэг ч үгүй. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс бол чөтгөрлөг хүмүүс; Бурханыг эсэргүүцэж, дуулгаваргүй байх нь тэдний мөн чанар бөгөөд Бурханыг дуулгавартай дагах бодол тэдэнд өчүүхэн төдий ч байдаггүй. Ийм хүмүүс бүгд устгагдах болно. Чамд үнэн байгаа эсэх, Бурханыг эсэргүүцдэг эсэх чинь чиний харагдах байдал, ганц хоёрхон үг, үйлдлээр биш, харин мөн чанарын чинь дагуу тодорхойлогддог. Хүн болгоны устгагдах эсэхийг мөн чанар нь шийддэг; тэдний биеэ авч явах байдал, үнэний эрлээр нь илчлэгддэг мөн чанарын дагуу энэ нь тодорхойлогддог. Ажлыг ижилхэн хийдэг болон ижил хэмжээний ажил хийдэг хүмүүсийн дундаас хүний мөн чанар нь сайн, үнэнийг эзэмшдэг нь үлдэж чадах хүмүүс бол хүний мөн чанар нь ёрын муу агаад нүдэнд үзэгдэх Бурханыг дуулгавартай дагадаггүй нь бол устгагдах хүмүүс юм. Хүн төрөлхтний хүрэх газарт чиглэсэн Бурханы аливаа үг, ажил нь хүн бүрийн мөн чанарын дагуу, хүмүүстэй зүй зохистойгоор харьцдаг; ямар ч алдаа мадаг байхгүй, мөн мэдээж өчүүхэн төдий ч санамсаргүй явдал гэж байхгүй. Ажлыг хүн гүйцэтгэх үед л хүний сэтгэл хөдлөл, санаа зорилго холилдоно. Бурханы хийдэг ажил бол хамгийн зохимжтой; Тэр аливаа бүтээлийн эсрэг хуурамч зарга огтхон ч мэдүүлэхгүй. Хүн төрөлхтний ирээдүйн хүрэх газрыг ухамсарлаж чаддаггүй, мөн хэлдэг үгэнд минь ч итгэдэггүй хүн одоо олон байна; итгэдэггүй бүх хүн, мөн үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс бол чөтгөрүүд!

Эрж хайдаг ба эрж хайдаггүй хүмүүс нь одоо хоёр өөр төрлийн хүмүүс бөгөөд энэ хоёр төрлийн хүмүүсийн хүрэх газар ялгаатай. Үнэний мэдлэгийг эрэлхийлж, үнэнийг хэрэгжүүлэгчид бол Бурханы аврах хүмүүс юм. Үнэн замыг мэддэггүй хүмүүс бол чөтгөрүүд, дайснууд; тэд бол тэргүүн тэнгэрэлчийн үр удам бөгөөд устгагдах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Аврал хүртсэн хүмүүст илэрдэг үндсэн илрэл нь ийм байдаг: Тэд хувийн сонголтоо үл харгалзан Бурханы ажилд захирагдаж чаддаг; Бурхан тэднийг үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт, үхэл, гэсгээлтийн цаг үе юм уу агуу их гай зовлон гээд хаашаа ч хөтөллөө гэсэн хамаагүй, тэд Бурханыг дагадаг—энэ бүхний дунд тэд будилж, худлаа дүр эсгэдэггүй. Тэд хүндрэл бэрхшээл, уур бухимдлыг туулахдаа үнэн замыг орхиогүй бөгөөд өнөөдрийг хүртэл Бурханы зохицуулалтад захирагдан, гүйцэтгэх учиртай үүргээ гүйцэтгэсээр байдаг—энэ бол захирагддаг дуулгавартай хүн бөгөөд эцэстээ Бурханаар авруулах нь лавтай. Бурханыг чин сэтгэлээсээ хүсдэг хүн ийм байдаг—тэд амиа эрсдэлд оруулаад ч хамаагүй Бурханыг эцсээ хүртэл дагана. “Юу ч боллоо гэсэн би Бурханаас холдохгүй. Би гэр бүлийнхээ аз жаргалыг орхиж, эхнэр нөхөр, үр хүүхдээ хөсөр хаяж чадна. Бурханы төлөө өөрийгөө зарцуулж л байвал боллоо.” Энэ бол аврагдах хүмүүс, таягдуулах хүмүүсийн хоорондох тодорхой ялгаа юм. Бурханы ажлыг туулахдаа аврагдах хүмүүс нь үнэнийг эрэлхийлж, аминд анхаардаг бөгөөд тэд л бахдалтай үр дүнд үнэхээр хүрч, амь зан чанараа янз бүрийн түвшинд өөрчилдөг. Тэдэнд байдаг үзэл болон дуулгаваргүй байдал нь улам цөөрч, аажмаар тэд хүний төрхийг амьдран харуулдаг болсон юм. Тэдний бусадтай харилцах харилцаа нь хавьгүй хэвийн болсон ба тэд арай бага завхрал харуулдаг. Тэд үнэнд ахиц гаргасан бөгөөд үнэний талаар улам гүн гүнзгий тодруулахын тулд ямагт эрж хайж байдаг. Тэд Бурханы үгийг нандигнан, үүгээр ангаж цангадаг. Тэд зүй зохистой байдлаар Бурханы үгийг уншиж, үнэний талаар нөхөрлөдөг бөгөөд өөрсдийгөө мэдэхэд ач холбогдол өгч, бас зан чанараа илүү гүн гүнзгий өөрчлөхөд ач холбогдол өгдөг. Тэд ямар ч үүрэг гүйцэтгэлээ гэсэн амийн оролтдоо хэзээ ч хааш яаш ханддаггүй. Тэд итгэлийн зөв замд яваа бөгөөд Бурхан тэдэнд төдийлөн санаа зовох хэрэггүй байдаг гэхэд болох юм. Бурхан тэдэнд харьцангуй сэтгэл хангалуун байдаг. Энэ бол аврагдах хүмүүс, таягдуулах хүмүүсийн хоорондох бас нэгэн ялгаа билээ. Аврагдах хүмүүс бүгд Бурханы төлөө чадах чинээгээрээ өөрсдийгөө зарлагадаж, өөрсдөдөө тохирох юм бүхнийг хийдэг. Тэд урам зоригтойгоор санаачилга гаргадаг бөгөөд лазан, бултан зайлагч биш, мөн тэдний ямар ч ажил нь хуумгай, хааш яаш байгаагүй. Тэд урдаа байгаа ямар ч ажилд нухацтайгаар хандан, бүхий л зүрх сэтгэл, хүч чадлаа зориулдаг бөгөөд бусадтай ажиллахдаа Бурханы гэрийн ашиг тусыг харгалзан үзэж чаддаг. Тэд ажлын үр нөлөөнд анхаарч, Бурханы хүслийг бодолцдог бөгөөд Бурханы шаардлагыг биелүүлэхээр хичээдэг. Үүргээ биелүүлэхэд нь тэдэнд ямар ч аминчхан сэдэл байдаггүй, мөн өөрсдийнхөө төлөө явуулга хийж, хувийн ашиг, алдагдлын төлөө сүржигнэдэггүй бөгөөд махан биеийн жаргал, гэр бүлд нь очих ямарваа ашиг тусыг хойш тавьж, шаардлагатай бол бие махбодын зовлон туулахад бэлэн байдаг. Тэдний хувьд, үүргээ сайн биелүүлэх, мөн хүмүүсийг аврахын тулд сайн мэдээ түгээж, Бурханы сайн мэдээний ажлыг өргөжүүлэх нь нэгдүгээрт тавигддаг. Энэ бол тэдний уриа. Үүргээ үнэнчээр биелүүлж чаддаг байна гэдэг нь хүний мөс чанар, эрүүл ухааны нотолгоо юм. Бурханы хүслийг бодолцох чадвар, Бурханы зүрх сэтгэлийг тайтгаруулахын тулд зовлон бэрхшээлийг туулахад бэлэн байдал нь бүр сайшаалтай. Энэ хүмүүс үнэнийг хайрлаж, амийг эрж хайдаг учраас дотор нь Ариун Сүнс үргэлж ажиллаж байдаг. Тэд Бурханы үгийн тухай нөхөрлөж байх үедээ Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлттэй байдаг бөгөөд үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаг. Иймээс тэдний зүрх сэтгэл улам бүр гэгээлэг болж, тэд үүргээ улам бүр эрчимтэй гүйцэтгэн, тэдний байдал улам сайжирч, бусад ах эгчтэй харьцах харилцаа нь улам бүр хэвийн болдог. Тэд бие биеэ хайрлаж чаддаг, түүнчлэн Бурханыг хайрладаггүй, үүргээ биелүүлдэггүй нь ил болсон хүмүүс болон өөрсдийнхөө хооронд тодорхой хил хязгаар тогтоож, ийм хүмүүсийг хэрхэн ухаалгаар зохицуулахаа мэддэг. Тэд ялангуяа дэлхий ертөнц, үл итгэгчдийг бүрэн тодорхой харж, тэднийг асар их үзэн ядаж, тэдэнтэй холбоо тогтоохдоо бүрэн залхсан байдаг. Тэд зөвхөн ах эгчтэй харилцахыг хүсдэг. Тэдний нүдээр бол ах эгч нар нь л тэдний гэр бүл бөгөөд Бурханы гэрээс хагацвал үргэлжлүүлэн амьдарч чадахгүй, Бурханы төлөө амьдрахгүй байснаас үхсэн нь дээр гэж тэд боддог. Энэ хүмүүс зүрх сэтгэлдээ үнэнч, шулуун шударга байдаг тул Бурханыг сэтгэл хангалуун л байвал Бурханы үзэн яддаг зүйлийг орхиж, Бурханы шаарддагчлан хийнэ. Тэд өөрсдийгөө хүндэлдэг бөгөөд зүрх сэтгэлдээ гойд сайн байхаар эрмэлзэж, шийдэмгий байдаг. Тэд Бурханы төлөө үйлчлэл үзүүлэхэд бэлэн байдаг бөгөөд үнэнч үйлчлэл үзүүлэгч байхыг өөрсдийн алдар суу хэмээн үздэг. Тэд Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар чармайж, зүгээр л үйлчлэл үзүүлэх байлаа ч гэсэн эцсээ хүртэл, эцсийн амьсгаагаа хүртэл үйлчлэл үзүүлдэг. Ерөөлийн араас хөөцөлдөх нь маш жигшүүртэй, хувийн хүсэл эрмэлзэлтэй байх нь ёс жудаггүй хэрэг гэдэгт тэд итгэн, өөрсдийгөө зөв зүйтэй, шулуун шударга үйлчлэл үзүүлэгч байх үүрэгтэй гэж боддог. Энэ хүмүүсээр дамжуулан Бурхан алдаршдаг. Хэдийгээр тэдэнд зарим нэг дуулгаваргүй байдал болон завхрал байдаг боловч тэд үнэнийг хайрлаж, шударга ёсыг эрж хайдаг. Тэд бэрхшээлээс эмээдэггүй бөгөөд үүргээ биелүүлэхээр үргэлж цөхрөлтгүй явж, эцэстээ Бурханы ерөөлийг хүртдэг. Тэдэн дэх Бурханы ажлын үр дүн нэн тодорхой байгааг бид хардаг—тэдний амь зан чанар янз бүрийн түвшинд өөрчлөгдсөн бөгөөд амьдралыг харах өнцөг, бодол санаа, амьдралын хэв маяг, аливаа зүйлийн талаарх үзэл бодол нь бүгд мэдэгдэхүйц өөрчлөгдөж, тэд тодорхой хэмжээнд шинэ хүмүүс болдог. Аврагдах энэ хүмүүс нь үхлээс амилсан мэт үхлийн сүүдэрт хөндийг туулж, үүрийн эхний гэгээг харсан билээ. Төгсгөл ойртох тусам тэдний амин чанар нэмэгдэж, орь залуугийн шинэлэг байдлыг цацруулдаг. Тэд Бурханыг даган гэрчлэлдээ бат зогсдог. Энэ бол Бурхан өнөөдөр агуу авралаа өгөхөөр урьдчилан тогтоосон яг тэр бүлэг хүмүүс билээ.

Тэгвэл, ил болсон хорон муу хүмүүсийн зан авирыг харцгаая. Тэд хүмүүсийн урмыг асар их хугалан, айлгадаг бөгөөд “Сурсан занг сураар боож болдоггүй” гэдэг үгийн төгс жишээ болдог. Хэдийгээр урьд нь тэд Бурханы гэр бүлд ажиллаж, үйлчлэл үзүүлсэн боловч эцэст нь Бурхан тэднийг ил болгоход эргэн дордож, үнэн төрхөө харуулсан билээ. Тэд ерөөл хүртэхээр найдан шургалсан боловч эцсийн эцэст бут ниргүүлэн ичгүүртэйгээр ялагдаж, төгсгөлтэйгөө учирсан. Тэд үнэнийг огт хайрладаггүй бөгөөд Бурханы ажлыг сонирхдоггүй. Тэд Бурханы үгийг уншихыг хэзээ ч нухацтайгаар авч үзээгүй. Тэдэнд Бурханы үгийг уншина гэдэг эм уухаас илүү хэцүү байдаг бөгөөд үнэний талаар нөхөрлөхийг бүр ч хүсдэггүй. Энэ нь тэдний үндсэн шинж юм. Тэдний хувьд үнэнийг ойлгох, үнэнийг эрж хайх боломжгүй, өөрсдийгөө мэдэх нь бүр ч боломжгүй байдаг. Тэд бол үл итгэгчид; бас Сатаны тарьсан үрийн сүүл юм. Тэдэнд үндсэндээ яриад байх ямар ч амь байхгүй. Тэд чуулганд орохдоо сайн санаа зорилготой байгаагүй. Энэ хүмүүсийн үндсэн илрэл гэвэл: Тэд хэзээ ч, юу ч зориулахыг хүсдэггүй бөгөөд давуу тал олж авч, ач тус хүртэхийг үргэлж хүсдэг. Тэд ашиг хүртэхийн тулд янз бүрийн боломжийг ашигладаг. Ашиггүй бол тэд эрт босохгүй. Тэд бол ашиг л эрж хайдаг хүмүүс бөгөөд үүргээ баяртайяа, дуртайяа гүйцэтгэдэггүй. Тэд харгис хэрцгий зан чанартай агаад бусдыг гэх энэрэнгүй зүрх сэтгэл, өрөвч зан огт байдаггүй. Мөн ой гутмаар шунахай ба ханаж цадахаа мэддэггүй. Өөрсдөд нь ашигтай, давуу тал олгох хэнийг ч болов тэд барьж аваад, өөрсдөдөө үйлчлэл хийлгэдэг. Тэд үргэлж худлаа ярьдаг. Тэдний хэлдэг юу ч бай худал үг, ариун бус байдлыг агуулдаг. Тэдний хэлдэг юу ч үнэн зөв байдаггүй тул хэлдэг үгийнх нь аль нь үнэн, аль нь худал гэдгийг та нар хэзээ ч мэддэггүй. Тэд бүх зүйлийг сэмхэн хийдэг бөгөөд шулуун шударга, нэр төртэй юу ч хийдэггүй. Тэд үхэх гэж байхдаа, авсны бараа хараад жаахан нулимс унагаж байгаа л биш бол хэзээ ч бусдад зүрх сэтгэлээ нээж, үнэнч шударга үг хэлдэггүй. Тэдний амнаас хамгийн их гардаг үг нь бусад хүний тухай муухай яриа, хов жив, шүүмжлэл, хэрүүл маргаан өдөөх үг, буруутгасан үг болон бусдыг доромжилсон үг байдаг. Бусад хүн өөрсдөд нь бялдуучилж, өөрсдийг нь шүтэхэд хамгийн дуртай бөгөөд бусад хүн өөрсдийг нь тойрон хүрээлж байхад дуртай. Тэд бүх хүний хүлээдэг хатан хаан юм уу хамгийн дээд эрх мэдэлтэн байхыг хүсдэг. Тэд сайн явж, аз хийморьтой байх үедээ савраа нууж, хэсэг зуур сайн хүний дүр эсгэж чаддаг. Харин ялагдал хүлээж, Бурханд хаягдах үедээ тэр дороо үнэн төрхөө харуулж, шууд хараал зүхэл хашхирч, асар их гомдолтойгоо зарлан, чөтгөрүүд болдог. Дараа нь тэд юу ч хийх чадвартай байдаг. Газар сайгүй дэгддэг тахал шиг л тэд хаа сайгүй хор түгээж, хүмүүсийг хуурахын тулд цуу яриа тараадаг. Бүх төрлийн ёрын мууг хийдэг ийм хорон муу бүх хүн хэдий ааш авираараа ялгаатай байж болох ч уг чанараараа адилхан байдаг. Тэд бүгд адилхан сэтгэл санааны байдалтай; харин ердөө харуулдаг муу байдлынхаа хүнд хөнгөнөөр ялгардаг. Ийм төрлийн хүнийг газар болгоноос олж болох бөгөөд танихад амархан юм. Үүнийг ингэж тайлбарлаж болно: Үйлдлээ үнэнд үндэслэхийн оронд хувийн давуу тал эрж хайдаг бүх хүн бол ёрын муу хүмүүс; амийг эрэлхийлдэггүй, өөрсдийнхөө талаар өчүүхэн ч мэдлэггүй бүх хүн нь ёрын муу хүмүүс; мөнгөтэй атлаа ямар ч хувь нэмэр оруулдаггүй, үүргээ биелүүлэх хүсэлгүй бүх хүн нь ёрын муу хүмүүс; үүргээ биелүүлэхдээ хааш яаж байж, дураараа аашлахдаа тулдаг бүх хүн нь ёрын муу хүмүүс; байр суурийн төлөө тэмцэлдэж, чуулганы амьдралыг үймүүлж, хэнийг ч дуулгавартай дагадаггүй бүх хүн нь ёрын муу хүмүүс; өөрийн хүслээр үйлдэж, ойворгон аашилж, өөр хэний ч үгийг сонсдоггүй бүх хүн нь ёрын муу хүмүүс; Бурханы дуу хоолойг сонсоод огт эмээдэггүй, бүр гэмшдэг ч үгүй бүх хүн нь ёрын муу хүмүүс; харгис догшин зан чанартай, хүмүүст харгисаар хандаж, хүмүүс рүү баруун солгойгүй хараалын үгээр дайрч давшилдаг, үзэл бодлоо огт өөрчилдөггүй бүх хүн нь хамгийн жигшмээр нүгэлд бүр ч их буруутай байдаг. Эргээд дордож, анх байсан үнэн төрхдөө эргэн очдог бүх хүн нь яг л үл итгэгчидтэй адил бөгөөд бүгд үнэхээр хэн бэ гэдгээ харуулж буй чөтгөрүүд юм. Ариун Сүнсний ажил энэ хүмүүсийг аль эрт орхисон билээ. Бурхан тэднийг аль эрт Сатанд шилжүүлэн өгсөн бөгөөд тэд Бурханы гэр бүлд харьяалагддаггүй.

Дээрхийн нөхөрлөлөөс

Өмнөх:Хүнийг дагах гэж юу вэ?

Дараах:Сайн зарц болон муу зарцын хоорондох ялгаа юу вэ?

Холбогдох агуулга