Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханд гэрчлэл хийх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

13. Үнэнийг ойлгох болон хоосон сургаалыг ойлгохын хоорондох ялгаа юу вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Бурханы үгийн бодит утгын талаар жинхэнэ ойлголттой болох нь энгийн явдал биш. Чи Бурханы бүх үгний үгчилсэн утгыг тайлбарлаж чадах ба бүх хүн чиний тайлбарыг сайн гэж хэлж, сайшаадаг, иймээс чи Бурханы үгийг ойлгодог гэсэн үг гэж бүү бод. Тэр нь Бурханы үгийг ойлгохтой адилгүй. Хэрвээ чи Бурханы үгэн дотроос зарим нэг гэрлийг олж авч, Бурханы үгийн жинхэнэ утгыг ойлгож мэдсэн бол, хэрвээ чи Бурханы үгийн ач холбогдол юу болохыг, үүний авчирдаг эцсийн үр нөлөө юу болохыг хэлж чаддаг бол, зөвхөн тэр үед л Бурханы үгийн талаар зарим нэг түвшний ойлголт байгаа нь тодорхой юм. Иймээс Бурханы үгийг ойлгох нь тийм ч энгийн биш. Бурханы үгийн бичиг үсгийн талаар сайхан тайлбар өгч чадаж байгаа чинь үүнийг ойлгодог гэсэн үг биш. Бурханы үгийн бичиг үсгийг яаж тайлбарлах чинь хамаагүй энэ нь мөн л хүний төсөөлөл болон сэтгэлгээ бөгөөд энэ нь хэрэггүй.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс

Үнэний мэдлэгийг эзэмших нь нэн чухал, иймээс Бурханы үгийн олон бүлгийг цээжлэх нь ч мөн адил гэж та нар боддог. Гэхдээ хүмүүс Бурханы үгийг хэрхэн ойлгох нь огтхон ч чухал биш. Хүмүүсийн хувьд Бурханы олон үгийг цээжлэх чадвартай байж, ихээхэн хоосон сургаал хэлэх чадвартай байж, Бурханы үгэн дотроос олон нэр томьёог олж илрүүлэх нь туйлын чухал гэж та нар боддог. Тиймээс та нар эдгээр зүйлийг системчлэхийг үргэлж хүсдэг, ингэснээр хүн бүхэн магтан дууны адилхан хуудаснаас дуулж, адилхан зүйл хэлнэ, ингэснээр хүн бүхэн нэгэн адил хоосон сургаал хэлж, адилхан мэдлэгтэй байж, адилхан дүрэм журмыг мөрдөнө-энэ бол та нарын зорилго. Хүмүүст илүү сайн ойлгуулахын тулд та нар үүнийг хийдэг боловч эсрэгээр нь, үүнийг хийснээрээ та нар хүмүүсийг Бурханы үгийн үнэний гадна байдаг дүрэм журам дунд аваачиж байгаа гэдгээ огт мэддэггүй. Хүмүүсийг бодитой ойлголттой болгохын тулд чи бодит байдалтай нэгдэж, ажилтай нэгдэж, хүмүүсийг Бурханы өмнө аваачих ёстой. Зөвхөн ийм маягаар л хүмүүс үнэнийг эзэмшиж чадна. Хэрвээ хүчин чармайлт чинь нэр томьёо болон дүрэм журмыг бичсэн үг болгоход л чиглэдэг бол чи үнэний талаарх ойлголтонд хүрч чадахгүй, бусдыг бодит байдал руу хөтөлж чадахгүй, тэр ч байтугай илүү их өөрчлөлт туулж эсвэл өөрсдийгөө илүү их ойлгох боломжийг бусдад олгож чадахгүй.

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнгүйгээр Бурханыг уурлуулах амархан”-аас

Хэрэв та нар Бурханы маш олон үгийг уншсан ч зөвхөн бичвэрийн утгыг ойлгож, өөрсдийн бодит туршлагаар дамжуулан Бурханы үгийг шууд мэдлэг болгодоггүй л бол та нар Бурханы үгийг мэдэж авахгүй. Та нарын тухайд гэвэл Бурханы үг амь биш, харин гагцхүү амьгүй бичиг үсэг юм. Хэрэв чи зөвхөн амьгүй бичиг үсэгтэй зууралдаад байвал Бурханы үгийн мөн чанарыг ухаарч чадахгүй, түүнчлэн Түүний хүслийг ойлгохгүй. Чи зөвхөн өөрийн бодит туршлагаараа Түүний үгийг мэдэрсэн үед л Бурханы үгийн сүнслэг утга өмнө чинь нээгдэх бөгөөд зөвхөн дадлага туршлагаараа чи олон үнэний сүнслэг утгыг ухаарч, зөвхөн туршлагаар л дамжуулан Бурханы үгийн нууцыыг тайлж чадна. Хэрэв чи үүнийг хэрэгжүүлэхгүй бол Түүний үг хэдий тодорхой байсан ч чиний ухаарч авсан ганц зүйл нь хоосон бичиг үсэг, онол байх бөгөөд энэ нь чиний хувьд шашны дүрэм болсон байдаг. Энэ нь Фарисайчуудын хийсэн зүйл бус уу? Хэрэв та нар Бурханы үгийг хэрэгжүүлж, мэдрэх аваас энэ нь та нарын хувьд бодит зүйл болно; хэрэв та нар үүнийг хэрэгжүүлэхээр зорихгүй бол Бурханы үг та нарын хувьд гуравдагч тэнгэрийн домгоос бараг ялгаагүй болно. …

… Үнэнийг хэрэгжүүлсэн цагт Бурханы үгийг жинхэнээр ойлгох бөгөөд “зөвхөн үнэнийг хэрэгжүүлснээр л үүнийг ойлгож чадна” гэдгийг чи ойлгож авах ёстой. Өнөөдөр чи Бурханы үгийг уншсаныхаа дараа Бурханы үгийг мэдлээ гэж л хэлж болох боловч үүнийг ойлгосон гэж хэлж чадахгүй. Үнэнийг хэрэгжүүлэх цорын ганц зам бол эхлээд үүнийг ойлгох явдал гэж зарим хүн хэлдэг ч энэ нь ердөө хагас дутуу үнэн бөгөөд бүхэлдээ үнэн зөв биш юм. Үнэнийг мэддэг болохынхоо өмнө чи тэр үнэнийг мэдрээгүй байдаг. Сонссон зүйлээ ойлгосон гэж чамд санагдах нь үнэхээр ойлгохтой адилгүй. Бичвэрт харагдаж байгаа шигээр өөрийгөө үнэнээр зэвсэглэх нь түүнд байгаа жинхэнэ утгыг ойлгохтой адилгүй. Үнэний талаар зөвхөн өнгөц төдий мэдлэгтэй байгаа чинь үүнийг ойлгосон эсвэл таньсан гэсэн үг биш; үнэний жинхэнэ утга нь туршлагаас гарч ирдэг. Тиймээс зөвхөн үнэнийг мэдэрсэн цагт л чи үүнийг ойлгож чадна, үнэнийг мэдэрсэн цагт л чи далд хэсгүүдийг нь ухаарч чадна. Үнэнийг гүн гүнзгий мэдрэх нь үнэний нэмэлт утгыг ухаарах, үүний мөн чанарыг ойлгох цорын ганц зам юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүл”-ээс

Туулж үзсэнийхээ дараа чи өөрийн туулж үзсэн зүйлсийн талаарх мэдлэгийг ярилцаж чадна. Түүнчлэн чи хэнийх нь мэдлэг бодит болоод үнэн бодитой, хэнийх нь мэдлэг хоосон номлолд тулгуурласан, хэрэггүй болохыг хооронд нь ялгаж чаддаг болно. Иймд чиний ярьж байгаа мэдлэг үнэнтэй нийцэж байгаа эсэх нь чамд бодит туршлага байгаа эсэхээс ихээхэн хамаарна. Чиний туршлагад үнэн байгаа цагт чиний мэдлэг бодитой, үнэ цэнэтэй байсаар байх болно. Туршлагаараа дамжуулан чи бас аливааг ялгадаг, ухамсарладаг болоод зогсохгүй мэдлэгээ гүнзгийрүүлж, өөрийгөө авч явах мэргэн ухаан, ерөнхий мэдлэгээ арвижуулах болно. Үнэнийг эзэмшдэггүй хүмүүсийн ярьсан мэдлэг хэдий өндөр байлаа ч хоосон номлол юм. Энэ төрлийн хүмүүс махан биеийн аливаа асуудалд маш ухаалаг загнах боловч сүнслэг асуудалтай тулгарах үед ялган салгаж чаддаггүй. Үүний учир нь энэ хүмүүст сүнслэг асуудалтай холбоотой ямар ч туршлага байхгүй билээ. Тэд бол сүнслэг асуудалд гэгээрээгүй бөгөөд сүнсийг ойлгодоггүй хүмүүс юм. Чи аль талын мэдлэгийн талаар ярьж байгаагаас үл хамааран энэ нь чиний оршихуйгаас гарч байгаа бол чиний хувийн туршлага, жинхэнэ мэдлэг байсаар байна. Зөвхөн хоосон номлолын талаар ярьдаг хүмүүс өөрөөр хэлбэл үнэн болоод бодит байдалгүй хүмүүсийн ярьж байгаа зүйлийг мөн тэдний оршихуй гэж хэлж болно, учир нь тэдний номлол нь гүн эргэцүүлэлээс ургасан, оюун санааных нь гүн бодлогоширлын үр дүн юм, гэхдээ энэ нь ердөө л номлол тул төсөөллөөс өөрцгүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

Хоосон сургаалыг зүгээр л олон дахин ярьснаар чи үнэнийг олж авч чадахгүй; зөвхөн эдгээр үгчилсэн зүйлийн талаар ярилцах чинь ямар хэрэгтэй юм бэ? Чи Бурханы үгийн утга учрыг ухан мэдэж, үүний уг үндэс болон зорьсон үр нөлөөг ойлгох ёстой. Бурханы үгэнд үнэн байдаг, Түүний үгэнд утга учир байдаг, мөн Түүний үгэнд гэрэл байдаг. Түүний үгэн дотор олон зүйл байдаг; энэ нь, бичиг үсгийг цээжээр унших төдий хэрэг явдал биш. Би энгийн жишээ хэлье. Бурхан, “Та нар шударга хүмүүс байх ёстой. Зальтай байж болохгүй” гэдэг. Энэ мөр үнэндээ яг юу гэсэн утгатай вэ? Зарим хүн, “Энэ нь зүгээр л зальтай биш, шударга хүн байхыг хэлж байгаа биш гэж үү?” гэдэг. Хэрвээ хэн нэгэн, “Энэ нь өөр юу гэсэн үг вэ?” гэж асуувал тэр хүн үргэлжлүүлэн “Зүгээр л шударга хүн байх явдал бөгөөд зальтай хүн байж болохгүй. Энэ нь ердөө л энэ хоёр зүйл юм” гэж хэлдэг. “Хүн яг яаж шударга хүн байх вэ? Шударга хүн гэж юу вэ? Шударга хүний үндсэн илэрхийлэл ямар байдаг вэ?” “Шударга хүн бол шударга, цэвэр ариунаар ярьж, худлаа хэлдэггүй хүн юм.” “Зальтай хүн гэж юу вэ?” “Зальтай хүн бол хоёрдмол утгаар ярьдаг хүн юм. Хоёрдмол утгаар ярьдаггүй бөгөөд үнэнийг нэмж чимэлгүй ярьдаг хүн бол шударга хүн юм.” Чи хэчнээн их асуух нь хамаагүй, түүнээс зөвхөн ийм ихийг л гаргаж авах болно; хүний сэтгэхүй хэтэрхий энгийн. Бурханы үг шударга хүний талаар юу гэж хэлдэг вэ? Шударга хүний талаарх эхний зүйл нь тэр бусдыг сэжиглэдэггүй. Бурхан үүгээрээ юу гэж хэлж байна вэ? Яагаад Бурхан үүнийг хэлдэг вэ? Үүнийг эргэцүүлэн, сайтар бод; хүмүүс үүний учрыг нь олж чаддаггүй. Хоёрдугаарт, шударга хүн үнэнийг хүлээн зөвшөөрдөг. Шударга хүн үндсэндээ энэ хоёр болзлыг биелүүлдэг гэж Бурханы үг хэлдэг. Чи Бурханы үгнээс, шударга хүний талаарх дотоод утга учрыг болон энэ нь яг юуг хэлж байгааг, шударга хүний талаарх яг таг тодорхойлолт юу болохыг ойлгож, нарийн зөв тодорхойлолтыг боловсруулах боломжтой болсон; шударга хүн өөр ямар зан авир гаргадгийг, ямар хүн зальтай, ямар хүн шударга болохыг чи Бурханы үгнээс олж мэдэх бөгөөд эдгээр зан авирын өнцгөөс шударга хүнийг дахин хардаг. Тэгээд чи шударга болон зальтай хүмүүс ямар байдгийг, зальтай хүмүүс Бурханы үг, Бурхан болон бусад хүмүүст хэрхэн ханддагийг ойлгох болно. Ийм маягаар чи Бурханы үгийн талаар жинхэнэ ойлголттой болох бөгөөд Түүний үг хийгээд шударга хүн, зальтай хүний талаарх хүний ойлголтын хоорондох ялгаа хэчнээн их болохыг ойлгох болно. Бурханы үгэн дотроос харах үед “Та нар шударга хүмүүс байх ёстой. Зальтай байж болохгүй” гэдэгт үнэний илүү олон нарийн учир байдаг. Чи Бурханы үгийн утга учрыг үнэхээр ойлгох үедээ шударга хүн юу болохыг, зальтай хүн юу болохыг мэддэг; үүнийг хэрэгжүүлэх үедээ чи хэрхэн шударга хүн шиг авирлахаа гарцаагүй мэдэх бөгөөд чамд шударга хүн болох зам байх болно, энэ нь гарцаагүй Бурханы стандартад нийцэж чадна. Чамд ийм түвшний чадвар байгаа юу? Хэрвээ чи эдгээр үгийг үнэхээр ойлгож, хэрэгжүүлдэг бол Бурханы зөвшөөрлийг олж авч чадна. Хэрвээ чи тэр үгийг ойлгодоггүй бол чи шударга хүн байж чадахгүй бөгөөд чи Бурханы зөвшөөрлийг огтхон ч авч чадахгүй.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс

Хүний нөхөрлөл:

Чи номноос ч, бусад хүний туршлагаас ч сурсан гэлээ, өөрийн чинь туршлагаас гараагүй юу ч бай чиний хувьд сургаал болдог. Үүнийг туулж, өөрийн туршлагаас үр дүнд хүрэхэд, жинхэнэ ойлголтыг авах болно. Чи үүнийг хэлэлцэх нь бодит байдал юм; тэр үед л энэ нь бодит байдал болдог. Үл итгэгчид зарим онолыг хэрхэн судалдгийг харцгаа: Тэд зөвхөн бичигдсэн зүйлсээс судалж, сургаалыг судлан, үнэлж, өөрсдийн дүгнэлтэд хүрдэг. Бурханы үгийн хэсгийг уншсаныхаа дараа зарим хүн, тэр дундаа шашин судлаач, пастор, судлаачид бол, судалгаагаа онолын үүднээс эхэлдэг. Тэд үнэнийг туршлагаасаа эрж хайдаггүй, тэд Бурханы тухай жинхэнэ ойлголтыг эрж хайдаггүй. Тэд бүгд төрөл бүрийн онолыг судалж, эцэстээ зарим нэг дүгнэлтэд хүрдэг. Та нар тэдний хүрдэг дүгнэлтийг жинхэнэ гэж бодож байна уу, сургаалын чанартай гэж бодож байна уу? Тэд бүгд сургаал юм. Учир нь тэд өөрсдийн туршлагад тулгуурлалгүй, төрөлжсөн бичгэн судалгаан дээр тулгуурлан эдгээр дүгнэлтэд хүрсэн байдаг. Тэд аливааг уншсэн бүхэндээ тулгуурлан судалж, зөвлөлдөж, үнэлсэн байдаг. Дүгнэлтээ Библид тэмдэглэгдсэн зүйлсийг судлахаас үүсэн бий болсон “шашны онол” нэртэй нэг төрлийн онол болох шууд судалгаанаас хийдэг. Үүнд туршлагаас гарсан ойлголт гэж үгүй, мөн Ариун Сүнсний гэгээрэл гэж үгүй. Ариун Сүнсний гэгээрлээс гардаг гүн гүнзгий ойлголт нь үгийн гадаад давхаргыг давдаг бөгөөд ямарваа өнгөцхөн үг яриагаар илэрхийлэгдэх боломжгүй. Туршлагад орсныхоо дараа үнэнийг эрж хайх үед чинь л Ариун Сүнс чамайг гэгээрүүлэх болно. Ариун Сүнсний чамд гэгээрүүлж, гэрэлтүүлдэг зүйлс бол хамгийн бодитой, чамд хамгийн үнэн зүйлс бөгөөд Библийг хэчнээн шаргуу судлаад ч эдгээрийг чи олж авч чадахгүй. Иймээс өнөөдөр Бурхан бидэнд Бурханы үгийг туулах боломж олгож байна. Хэрэв Бурханы үгийг туулахад маань Ариун Сүнс биднийг гэгээрүүлбэл, бид Бурханы үгийн бодит ойлголтыг олж чадна. Энэ бодит ойлголтыг чи Бурханы үгийн шууд утгыг хэчнээн их судаллаа ч олж авч чадахгүй бөгөөд хүн бодоод үүнд хүрч чадахгүй. Үнэнийг чи хэчнээн хичээлээ ч төсөөлж чадахгүй. Иймээс, үнэнийг Ариун Сүнсний удирдамж, гэрэлтүүлэлтээр хүлээн авдаг бөгөөд ном судрыг судалснаар ойлгож чадахгүй; энэ нь Бурханы тухай бодит ойлголт юм.

Аминд орох тухай номлол, нөхөрлөл (I) дэх “Асуулт, хариултууд”-аас

Онолын ба үнэний үгсийн хооронд үнэхээр ямар ялгаа байдаг вэ? Үнэн бол Бурханы үгийн жинхэнэ мөн чанар юм; энэ нь Бурханы хүслийг төлөөлнө. Онолын үгс өнгөц зүйлүүдийн ангилалд хамаарах бөгөөд хүний үзэл баримтлал, төсөөллийг төлөөлдөг. Тэд үнэнтэй нийцэхгүй. Үнэний мөн чанарт зүйлс нь амьдралд онцгой ойр; тэдгээр нь зарчимч, гоц үнэмшилтэй байдаг. Хэн нэг нь бодитой зүйлийг мэддэг бол түүний зүрх сэтгэл гэгээрч, чөлөөлөгдөх ба цаашид дүрэм журамтай орооцолдож зовоxгүй болно. Нөгөөтэйгүүр, онолын үгс хоосон, бодитой бус байдаг. Эдгээр нь журам, конвенци бөгөөд хүмүүсийг ялангуяа хяналтад өртөмтгий, суллагдаж чадахгүй болгодог. Цаашилбал, хүн онолын үг хэчнээн олныг мэддэг байлаа ч энэ нь түүний амийн зан чанарт өөрчлөлт авчрахгүй. Энэ нь хүмүүст нэг их суурь ашиг тус өгөхгүй. Ийм учраас онолын үгсийг үнэнтэй харьцуулах боломжгүй юм. Үнэн бол хүний амь болж болно. Хэрэв хүн түүнийг хүлээн авбал энэ нь зан чанарын өөрчлөлт авчирна. Хэдийгээр хүн онолын үг олныг мэддэг байвч тэдгээр нь хүнд зөвхөн сэхүүн занг авчирч, хүн бардамналаар дүүрч, мэдрэмжээр дутдаг. Хүн зөвхөн үнэнийг амь болгосон цагт түүний дадал нь бодитой болно. Онолын үгс xэчнээн олон байсан ч хүнд ямар нэг бодит байдлыг авчрахгүй. Тэр зарим үйл явдалтай тулгарахдаа хэрхэн дадлага хийхээ мэдэхгүй хэвээр байх болно. Бурханы төгс төгөлдөр болгосон хүн бүрт үнэн байдаг. Бурханы төгс төгөлдөр болгоогүй бүх хүмүүс бол онолын үгсийн хүмүүс. Үнэнийг эзэмшсэн хүмүүсийг ашиглах нь Бурханд тохиромжтой. Тэдний ажил үр жимс өгдөг бөгөөд тэд хүмүүсийг Бурханы оршихуйд үнэхээр авчирч чадна. Онолын үгсийг чухалчилсан хүмүүс өөрсдийн ажлаас жинхэнэ үр дүнг олж авдаггүй. Тэд жинхэнэ туршлага, ойлголтыг өгч чадахгүй, тэр тусмаа үнэнийг ашиглан асуудлыг шийдэж бүр ч чадахгүй. Тэд иймээс Бурханы оршихуйд бусдыг авчирч чаддаггүй юм. Үнэнийг эзэмшсэн хүн илүү дэлгэрэнгүй мэдээлэл хайдаг хүмүүсээс зайлсхийдэггүй бөгөөд хүмүүсийн Бурханд итгэх итгэлд байгаа бүх практик асуудлыг тэр шийдэж чаддаг. Онолын үгсийг чухалчилдаг хүмүүс дэлгэрэнгүй мэдээлэл хайдаг хүмүүсээс айдаг, учир нь тэдний дотор тулгамдсан асуудлыг шийдэх зүйл юу ч байхгүй. Тэд асуулт асуухыг урьж зүрхлэхгүй бөгөөд мэдээж практик бэрхшээлийг бүр ч шийдэж чадахгүй. Үнэнийг эзэмшсэн хүмүүс бодит байдалтай нүүр тулах зоригтой; онолын үгсийг чухалчлагч хүмүүс бол бодит байдалтай нүүр тулж зүрхлэхгүй харин ч түүнээс зугатдаг. Үнэн ба онолын үгсийг ялгахад туслах зарчмууд нь ийм юм.

Дээрхийн нөхөрлөлөөс

Өмнөх:“Бүх зүйлийг орхиж, Бурханыг дагах” гэдэг нь юу гэсэн үг вэ?

Дараах:Шашны зан үйлд оролцоно гэж юу вэ?

Танд таалагдаж магадгүй