Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

8. Үнэнч хүн болон ов мэхтэй хүний хоорондох ялгаа юу вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Бусдын талаар ямар ч хардлага сэрдлэг өвөрлөдөггүй хүмүүсийг Би маш их үнэлдэг ба үнэнийг хурдан хүлээн зөвшөөрдөг хүмүүст Би маш их дуртай; ийм хоёр төрлийн хүмүүст Би асар их халамж үзүүлнэ, учир нь Миний нүдээр бол тэд үнэнч хүмүүс билээ. Хэрвээ чи маш зальтай бол хаалттай зүрх сэтгэлтэй бөгөөд бүх хэрэг явдал, бүх хүний талаар эргэлзсэн бодолтой байдаг. Энэ шалтгааны улмаас, Надад итгэх итгэл чинь хардлагын суурин дээр бий болдог. Ийм төрлийн итгэл нь Миний хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй зүйл юм. Жинхэнэ итгэлгүй болохоор чи жинхэнэ хайраас бүр ч хол байна. Хэрвээ чи Бурханд эргэлзэж, Түүний талаар хүссэнээрээ төсөөлөн боддог бол гарцаагүй бусад хүмүүсээс хамгийн зальтай нь юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ”-ээс

Зарим хүн ёсорхуу, зүй зохистой байдлаар авирлаж, Бурханы өмнө нэн “даруу” мэт харагддаг боловч Сүнсний өмнө догширч, бүх эрээ цээрээ алддаг. Та нар ийм хүнийг үнэнч хүмүүсийн тоонд оруулах уу? Хэрвээ чи хоёр нүүртэй агаад хүмүүстэй харьцахдаа чадамгай бол Би чамайг гарцаагүй Бурханаар даажигнадаг хүн гэж хэлнэ. Хэрвээ үг чинь шалтаг болон хэрэггүй зөвтгөлөөр дүүрэн бол Би чамайг үнэнийг хэрэгжүүлэх туйлын дургүй хүн гэж хэлнэ. Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц байдаг бол, хэрвээ чи өөрийнхөө нууцыг буюу өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө илчилж,_гэрлийн замыг эрж хайх маш дургүй бол чи авралыг хялбархан олж авч, харанхуйгаас хялбархан гарч ирж чадахгүй хүн юм гэж Би хэлнэ. Хэрвээ үнэний замыг эрж хайх нь чамд таалагддаг бол чи үргэлж гэрэлд амьдардаг хүн юм. Хэрвээ чи нэрд гаралгүйгээр хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ ажиллаж, үргэлж өгч, хэзээ ч авалгүйгээр Бурханы гэрт үйлчлэл үзүүлэгч байхдаа маш баяртай байдаг бол Би чамайг үнэнч ариун хүн гэж хэлнэ, учир нь чи шагнал эрж хайдаггүй, зүгээр л үнэнч шударга байдаг. Хэрвээ чи илэн далангүй байхыг хүсдэг бол, өөрт байгаа бүхнийг зарлагадахыг хүсдэг бол, өөрийнхөө амийг Бурханы төлөө золиосолж, гэрчлэлд зогсох чадвартай бол, Бурханыг хангалуун байлгахыг л мэддэг, өөрийгөө боддоггүй, өөртөө юм авдаггүй байх хэмжээнд үнэнч шударга бол энэ хүмүүс гэрлээр тэтгэгддэг бөгөөд хаанчлалд үүрд амьдрах хүмүүс юм гэж Би хэлнэ. Чиний дотор жинхэнэ итгэл, жинхэнэ үнэнч зан байгаа эсэхийг, Бурханы төлөө зовсон баримт чамд байгаа эсэхийг болон Бурханд бүрэн захирагдсан эсэхээ чи мэдэх ёстой. Хэрвээ чамд эдгээр нь дутагддаг бол чиний дотор дуулгаваргүй байдал, заль мэх, шунал, гомдол үлдсэн байдаг. Зүрх сэтгэл чинь үнэнч шударга биш учраас чи Бурханы сайшаалыг хэзээ ч хүртэхгүй бөгөөд хэзээ ч гэрэлд амьдраагүй. Хүний хувь заяа чухамдаа ямар байх нь түүнд үнэнч шударга, час улаан зүрх сэтгэл байгаа эсэхээс болон цэвэр ариун сүнс байгаа эсэхээс хамаардаг. Хэрвээ чи маш үнэнч бус, хорон зүрх сэтгэлтэй, цэвэр бус сүнстэй хүн бол хувь заяаны чинь бүртгэл хүнийг шийтгэдэг газар байх нь гарцаагүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас

Ов мэхтэй хүн өөрийнхөө хамаатнуудыг, бүр хүүхдүүдээ ч гэсэн оролцуулаад хэнийг ч зальдана. Чи түүнтэй хэчнээн илэн далангүй байх нь хамаагүй тэр чамаар тоглоом шоглоом хийнэ. Энэ бол түүний уг чанарын жинхэнэ дүр төрх—тэр ийм уг чанартай. Үүнийг өөрчлөхөд хэцүү бөгөөд тэр цаг үргэлжид тийм байдаг. Үнэнч хүмүүс заримдаа зальжин, ов мэхтэй зүйл хэлж болох боловч тийм хүн ихэнхдээ харьцангуй үнэнч байдаг; тэрээр аливааг шулуун шударгаар хийдэг бөгөөд бусадтай харилцах үедээ тэднийг ашигладаггүй. Бусадтай ярих үедээ тэднийг туршихын тулд аливааг санаатайгаар хэлдэггүй; тэр зүрх сэтгэлээ нээж, бусадтай харилцан ярилцаж чаддаг. Тэр бол нэлээд шударга хүн гэдгийг хүн бүхэн хэлдэг боловч ов мэхтэй байдалтайгаар ярих үе түүнд мөн л байдаг. Тэр нь ердөө завхарсан зан чанарын илэрхийлэл бөгөөд тэр тийм төрлийн хүн биш учраас түүний уг чанарыг төлөөлдөггүй.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Үнэнч хүмүүс болон зальжин хүмүүс уг чанарынхаа ялгаанаас үүдэн ааш авир, биеэ авч явдаг байдлаараа ч мөн асар их ялгаатай байдаг. Чуулганы дотор үнэнч хүмүүс амархан төгс болгуулдаг бол зальжин хүмүүс амархан төгс болгуулдаггүй. Учир нь үнэнч хүмүүс үнэнийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байдаг бөгөөд үнэнийг хэрэгжүүлж чаддаг, харин зальжин хүмүүс үнэнийг үнэхээр хүлээн зөвшөөрлөө ч гэсэн хэрэгжүүлэхэд бэрх байдаг. Үнэнч хүмүүс Бурханд итгэхдээ Бурханд зүрх сэтгэлээ өгч чаддаг бол зальжин хүмүүс тэгж чаддаггүй. Үнэнч хүмүүс Бурханы төлөө зарлагадахын тулд бүхнийг зориулж чаддаг бол зальжин хүмүүс хариу нэхэж, болзол тавихдаа гарамгай юм. Үнэнч хүмүүсийн зүрх сэтгэл цайлган агаад чин үнэнч байдаг бол зальжин хүмүүсийн зүрх сэтгэл нь зальхай, хувирамтгай байдаг. Үнэнч хүмүүс Бурханыг өөрсдөөс нь ямар нэг зүйл шаардах бүрд Түүний сэтгэлийг хангалуун байлгахын тулд бүхий л хүчин чармайлтаа дайчилдаг бол зальжин хүмүүс хийдэг ямар ч үүрэгтээ хайхрамжгүй хандаж, өөртөө үргэлж арын хаалга үлдээдэг. Үнэнч хүмүүс үг яриа, үйл хөдлөлийнхөө аль алинд итгэл даах талаар онц анхаарч, Бурханыг ч, бусад хүнийг ч хуурахаар хичээдэггүй бол зальжин хүмүүс хэнийг ч улайм цайм хуурдаг бөгөөд өөрсдийнхөө зорилгод л хүрч байвал үүнийгээ тоодоггүй. Үнэнч хүмүүс бусадтай нөхөрлөхдөө уужим сэтгэлтэй байдаг бөгөөд хувийн ашиг, алдагдлаар наймаалцдаггүй, мөн сэтгэл хөдлөлийг онцлон шударга журмыг дэмждэг бол зальжин хүмүүс үргэлж бусадтай тэмцэлдэн, ашиг хонжоо харж, бусад хүнээр тоглоом хийхдээ гаргууд байдаг. Үнэнч хүмүүс бусадтай харьцахдаа зүрх сэтгэлээ нээж, зүрх сэтгэлд нь байгаа зүйлийг ярьж, үнэнч, ний нуугүй байж чаддаг бол зальжин хүмүүс бусдаас нууцаар хар буруу санаа өвөрлөж, бусадтай эвтэй байх чадваргүй байдаг. Үнэнч хүмүүс үг яриа, биеэ авч явах байдалдаа шулуун, шударга бөгөөд яг таг, илэн далангүй байдаг бол зальжин хүмүүс бултамтгай байж, үг яриа, үйл хөдлөлдөө хорон санаа өвөрлөж, нэг зүйл хэлээд нөгөөг хийдэг. Үнэнч хүмүүс цайлган агаад нээлттэй, гэм зэмгүй, цоглог байдаг ба Бурхан ч, бусад хүн ч тэднийг хайрладаг бол зальжин хүмүүс өөдгүй сэдэл өвөрлөн, нөхцөл байдлын дагуу хуурамч дүр эсгэдэг, мөн тэд асар их худал хуурмаг, хоёр нүүртэй байдаг бөгөөд Бурхан ч, бусад хүн ч тэднийг жигшдэг. Энэ бүх илрэл нь үнэнч хүмүүс болон зальжин хүмүүсийн хоорондох ялгаа билээ.

Дээрхийн нөхөрлөлөөс

Хэрэв хүмүүс үнэнч биш бол Бурханы таалалд нийцэхгүй бөгөөд олны дунд бат зогсож чадахгүй. Үнэнч хүмүүст Бурхан төдийгүй, хүмүүс ч дуртай байдаг. Хүнүүс яагаад үнэнч хүнд дуртай байдаг вэ? Нэг талаар тэд итгэл даадаг. Тэдэнтэй холбоотой байх үед тайван, тогтвортой санагдаж, хар сэжиггүй байдаг. Түүнчлэн хэтийн бэрхшээлд санаа зовдоггүй, мөн өөрийг чинь хуурч мэхлэн, хор хөнөөл учруулахаар оролдох вий гэж зовнидоггүй. Гол нь үнэнч хүмүүс бусдад туслан, зүрх сэтгэлээ бусдад нээж, бусдад ач тустай байж чаддаг. Үнэнч хүмүүс Бурханд итгэж байхдаа үнэнийг хайрлан, хэрэгжүүлж чаддаг бөгөөд Бурханд хайрлуулдаг учраас Ариун Сүнс тэдэн дээр ажилладаг. Үнэнч хүнд Ариун Сүнс ажиллах үед тэрээр Бурханы нигүүлслийг хүртэж, үнэнийг ойлгох чадвартай болж, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулна. Иймээс үнэнч хүнд бусад нь дуртай байдаг. Түүнчлэн үнэнч хүмүүстэй холбоотой байх нь хэрхэн биеэ авч явах, хэрхэн үйлдэх, үнэнийг хэрхэн хэрэгжүүлэхэд сургаж, эцэст нь хэвийн хүний төрхийг амьдран харуулах боломж олгодог. Хүмүүс яагаад ов мэхтэй хүмүүст дургүй байдаг вэ? Бурхан яагаад ов мэхтэй хүмүүсийг жигшдэг вэ? Ов мэхтэй хүмүүсийн завхралын илэрхийлэл нь юу вэ? Уг чанар болон мөн чанар нь юу вэ? Тэд бусдад юу авчирдаг вэ? Ов мэхтэй хүмүүс нь завхарсан зан чанарынхаа мөн чанараас үүдэн туйлын аминчхан байдаг. Тэд өөрсдийнхөө төлөө бүхнийг хийж, амин хувийн таашаалаа л эрэлхийлдэг бөгөөд бусдыг харгалзан үздэггүйн дээр бусад хүн үхнэ үү, сэхнэ үү тоодоггүй. Энэ бол хамгийн аминчхан, жигшүүртэй хүн юм. Хэрэв үнэнч бус хүн чуулганд эрх баривал Бурханы сонгосон хүмүүс ямар нэг ашиг тус хүртэх үү? Бурханы сонгосон хүмүүс Бурханы үгийг идэж уух замаар ямарваа зүйл олж авч чадах эсэх, үнэнийг олж авч, бодит байдалд орж, Бурханд итгэх зөв замд орж, аврагдаж чадах эсэхийг тийм хүн харгалзан үздэггүй. Харин, “Би л таашаал эдэлж, байр сууриа олж, олноос онцгойрон, бусдыг хянаж байвал сэтгэл минь ханаж, сайхан байна!” хэмээн боддог. Махан биеийнх нь хүсэл л ханавал болчихдог, Бурханы сонгосон хүмүүсийн үхэх, сэхэхийг харгалзан үздэггүй. Ов мэхтэй хүний хамгийн чухал тал нь энэ бус уу? Иймээс ов мэхтэй хүний мөн чанарын цөм нь өөрийгөө л анхаарч, махан биеийн таашаал хайж, бусад хүн үхнэ үү, сэхнэ үү тоодоггүй.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл XIII дахь “Үнэнч хүн байх нь л жинхэнэ хүний төрх мөн”-өөс

Үнэнч хүмүүс үнэнд хайртай учраас үнэнийг эрэлхийлдэг. Ов мэхтэй хүмүүс үнэнд хайргүй. Тэд хоосон сургаалд дуртай бөгөөд хүмүүст аливааг тайлбарлаж, онгирох дуртай тул номлох, үг хэлэхэд ихээхэн анхаарал хандуулдаг. Ов мэхтэй хүмүүс гадна төрхдөө анхаардаг. Энэ нь бусдад харуулах гэж л Бурханд залбирдаг байсан фарисайчуудтай яг адил юм. Тэд дөрвөн зүг, найман зовхисын хүмүүст харагдахын тулд замын уулзварт залбирдаг байжээ. Гаднаа нэлээд сүсэг бишрэлтэй харагддаг байсан ч, үнэн хэрэгтээ тэд шал хуурамч, шал хулхи байсан юм. Үнэнч хүмүүс үнэнд хайртай. Тэд Бурханы өмнө үнэнийг эрэлхийлэх, Бурханы хүслийг ухаарах, Бурханыг хангалуун байлгахад бэлэн байхаас өөрийг боддоггүй бөгөөд эдгээрээс өөрийг хүсдэггүй. Тэд элдэв янзын зальхай явуулга өвөрлөдөггүй бөгөөд тийм олон аминч, жигшүүртэй санаа тэдэнд байдаггүй. Тэд цэвэр ариун зүрх сэтгэлтэй. Тэгээд бүх зүйл дээр: “Бурханыг би яаж хангалуун байлгаж болох вэ? Бурханы жинхэнэ хүсэл юу вэ?” гэх энэ ганц бодлыг л нарийвчлан тунгаадаг. Хэрэв ойлгохгүй бол ойлгон ойлготлоо тасралтгүй залбирч, энэ тухай тасралтгүй тунгаан боддог. Ийм хүмүүс нь үнэнч хүмүүс юм. Үнэнч хүмүүс Бурханы өмнө залбирахдаа үнэнийг эрж хайхаас өөр юу ч гуйдаггүй. Хэрэв тэд залбирахдаа үнэнийг эрж хайж, Бурханы хүслийг ухаарахгүй бол хэлэх үг ч байхгүй мэт санагдана, учир нь эдгээрээс өөр юмны төлөө залбирах нь тэдэнд утгагүй, хий хоосон санагддаг. Тэд худал үг хэлэхийг хүсдэггүй. Ов мэхтэй хүмүүс ийм байдаггүй. Тэд үргэлж Бурханы өмнө онгирч, өөрсдийн бодлыг ярьж, чадвараа харуулж, амжилтаа гайхуулж байдаг. Үнэн хэрэгтээ тэдний хийдэг бүхэн нь бусдад харуулахын төлөө байдаг, ингэснээр тэд бусдаар хүлээн зөвшөөрүүлж, магтуулж, үгээ сонсгох гэдэг. Үнэнийг эрэлхийлдэггүй, Бурханы хүслийг эрж хайн, ухаарахаар оролддоггүй, үнэний төлөө ангаж цангадаггүй бүх хүн нь ов мэхтэй, хоёр нүүртэй хүмүүс билээ…

Амийн оролтын тухай номлол, нөхөрлөл V дахь “Үнэнч хүн байх хэрэгжүүлэлт ба оролтын арван тал”-аас

Өмнөх:Ов мэхтэй хүн гэж юу вэ? Ов мэхтэй хүмүүс яагаад аврал хүртэж чаддаггүй вэ?

Дараах:Хүн яаж үнэнч хүн байхаар хэрэгжүүлж, орох ёстой вэ?

Холбогдох агуулга