Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханд гэрчлэл хийх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

11. Үүргээ биелүүлэх болон үйлчлэл үзүүлэхийн хоорондох ялгаа юу вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Хүн үүргээ биелүүлнэ гэдэг нь үнэндээ хүний дотор төрөлхийн байдаг бүхний биелэл буюу хүний хувьд боломжтой байдаг зүйл юм. Тэр үед түүний үүрэг биелнэ. Хүний үйлчилгээний үеэрх хүний дутагдал нь, дэвшилттэй дадлага туршлага болон шүүлтийг мэдрэх үйл явцаар дамжуулан аажмаар багасах ба тэдгээр нь хүний үүрэгт нөлөөлөх буюу саад болохгүй. … Хүний үүрэг болоод тэр ерөөгдсөн үү эсвэл хараагдсан уу гэдгийг хооронд ямар ч хамаарал байхгүй. Үүрэг бол хүний биелүүлэх ёстой зүйл; энэ нь түүний шаардлагатай үүрэг бөгөөд нөхөн төлөөс, нөхцөл байдал, учир шалтгаанаас хамаарах ёсгүй. Зөвхөн тэр үед л өөрийн үүргээ биелүүлж чадна. Ерөөгдсөн хүн, шүүлтийн дараа төгс болгуулснаар сайн сайхныг эдлэх болно. Шүүлт, гэсгээлтийн дараа түүний зан чанар өөрчлөгдөлгүй хэвээр үлдэх үед, хараагдсан хүн шийтгэлийг хүртэх ба тэр төгс болгуулахгүй. Бүтээгдсэн хүн болохын хувьд, тэр ерөөгдөх үү эсвэл хараагдах уу гэдгийг үл харгалзан, хүн өөрийн үүргээ биелүүлэх ёстой, хийх ёстой зүйлээ хийх ёстой ба хийж чадах зүйлээ хийх ёстой. Энэ бол Бурханыг эрж хайдаг хүний хамгийн энгийн нөхцөл. Чи зөвхөн ерөөгдөхийн тулд үүргээ биелүүлэх ёсгүй ба чи хараагдахаас айсандаа хийх зүйлээсээ татгалзах ёсгүй. Та нарт энэ нэг зүйлийг хэлье: Хэрвээ хүн өөрийн үүргээ биелүүлж чадах юм бол, энэ нь тэр өөрийн хийх ёстойгоо хийлээ гэсэн үг. Хэрвээ хүн өөрийн үүргээ биелүүлж чадахгүй бол, энэ нь хүний тэрслүү занг харуулж байгаа юм. Зөвхөн өөрийн үүргээ биелүүлэх үйл явцаар дамжуулан, хүн аажмаар өөрчлөгддөг ба энэ үйл явцаар дамжуулан тэрээр өөрийн үнэнч байдлаа харуулдаг. Ингэснээр, чи хэдий чинээ өөрийн үүргээ биелүүлэх чадвартай байна, төдий чинээ үнэнийг хүлээн авах болно, ингэснээр чиний илэрхийлэл илүү бодитой болох болно. Өөрсдийн үүргээ биелүүлэхдээ зөвхөн үйл хөдлөл хийж, үнэнийг эрж хайдаггүй хүмүүс нь эцэстээ таягдагдах болно, учир нь тэдгээр хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхдээ үүргээ биелүүлдэггүй ба үүргээ биелүүлэхдээ үнэнийг хэрэгжүүлдэггүй. Тийм хүмүүс нь өөрчлөгдөлгүй үлддэг хүмүүс бөгөөд хараагдах болно. Тэдний илэрхийлэл нь ариун бус байгаад зогсохгүй, тэдний илэрхийлдэг зүйлс нь хорон муугаас өөр юу ч биш юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа”-аас

Петр харьцалт, цэвэршүүлэлтийг туулснаар төгс болгуулсан. Тэрээр, “Би Бурханы хүсэлд үргэлжид нийцэх ёстой. Өөрийн хийж байгаа бүхэндээ би зөвхөн Бурханы хүсэлд нийцэхийг эрж хайдаг ба гэсгээгдэж эсвэл шүүгдэж байсан ч ингэж байгаадаа би баяртай байна” гэж хэлсэн. Петр өөрт байгаа бүхнийг Бурханд өгсөн ба түүний ажил, үг болон бүхий л амьдрал бүхэлдээ Бурханыг хайрлахын төлөө байсан. Тэр бол ариун байдлыг эрж хайсан хүн байсан ба тэр хэдий чинээ ихийг мэдэрнэ, түүний зүрх сэтгэл дэх Бурханы төлөөх хайр нь төдий чинээ агуу байлаа. Харин тэгэхэд Паул зөвхөн гадаад талын ажил хийсэн бөгөөд тэр хэдийгээр шаргуу ажилласан боловч түүний ажил хөдөлмөр нь өөрийн ажлыг зохих ёсоор хийж, ингэснээрээ шагнал авахын төлөө байсан юм. Ямар ч шагнал авахгүй гэдгээ мэдэж байсан бол тэр өөрийн ажлыг болих байв. Петрийн анхаарч байсан зүйл нь түүний зүрх сэтгэл доторх жинхэнэ хайр байсан ба тэр нь бодитой бөгөөд биелүүлж болох зүйл байсан. Тэр шагнал авах эсэх талаар анхаараагүй, харин өөрийнх нь зан чанар өөрчлөгдөж чадах эсэх талаар анхаарсан. Паул бүр ч илүү шаргуу ажиллах талаар анхаарсан, тэр гадаад талын ажил, зориулалт, болон энгийн хүмүүсийн мэдрээгүй ёс зүйн талаар анхаарсан. Тэр өөрийн зүрх сэтгэлийн гүн дэх өөрчлөлт болон Бурханы жинхэнэ хайрын талаар огт анхаараагүй. Петрийн туршлага нь жинхэнэ хайр болон жинхэнэ мэдлэгт хүрэхийн тулд байв. Түүний туршлага нь, Бурхантай илүү ойр дотно харилцааг олж авч, практик амьдралыг амьдран харуулахын төлөө байжээ. Паулын ажил нь Есүсийн түүнд даалгасан зүйлээс болсон ба өөрийн хүсэн эрмэлзэж байсан зүйлийг олж авахын тулд байсан, гэхдээ эдгээр нь өөрийнх нь болон Бурханы талаарх түүний мэдлэгтэй хамаагүй байв. Түүний ажил нь гагцхүү гэсгээлт, шүүлтээс зугтаахын төлөө байсан. Петрийн эрж хайж байсан зүйл нь ариун хайр байсан ба Паулын эрж хайсан зүйл нь зөвт байдлын титэм байлаа. Петр Ариун Сүнсний олон жилийн ажлыг мэдэрч туулсан бөгөөд Христийн талаар бодитой мэдлэгтэй, түүнчлэн өөрийнхөө талаар гүн гүнзгий мэдлэгтэй байсан. Иймээс Бурханы төлөөх түүний хайр ариун байв. Олон жилийн цэвэршүүлэлт нь Есүс болон амийн талаарх түүний мэдлэгийг дээшлүүлсэн ба түүний хайр нь нөхцөлгүй хайр байсан, энэ нь аяндаа бий болсон хайр байсан, тэр оронд нь юу ч гуйгаагүй мөн ямар ч ашиг тус олохоор найдаагүй. Паул олон жилийн турш ажилласан, гэсэн ч тэр Христийн талаар агуу мэдлэгийг эзэмшээгүй бөгөөд өөрийнхөө талаарх түүний мэдлэг ч бас өчүүхэн бага байсан. Түүнд Христийн төлөө хайр ердөө байгаагүй ба түүний явсан замнал нь эцсийн нэр хүндийг олж авахын төлөө байсан. Түүний эрж хайсан зүйл нь хамгийн ариун хайр биш харин хамгийн сайхан титэм байв. Тэр идэвхтэйгээр эрж хайгаагүй, харин үүнийг идэвхгүйгээр хийсэн; тэр өөрийн үүргээ биелүүлээгүй харин Ариун Сүнсний ажилд баригдсаныхаа дараа өөрийн эрэл хайгуулыг хийхээр хүчинд автсан. Иймээс түүний эрэл хайгуул нь тэр бол шаардлага хангасан Бурханы бүтээл байсан гэдгийг батлахгүй; өөрийн үүргийг биелүүлсэн бөгөөд Бурханы шаардлага хангасан бүтээл байсан хүн нь Петр байв. …

… Паулын ажил нь чуулгануудыг хангахтай болон чуулгануудыг дэмжихтэй хамаатай байв. Петрийн мэдэрч туулсан зүйл нь өөрийнх нь амийн зан чанар дахь өөрчлөлт байсан; тэр Бурханы хайрыг мэдэрсэн. Одоо та нар тэдний мөн чанар дахь ялгааг мэдсэн учраас эцсийн эцэст хэн нь үнэхээр Бурханд итгэснийг болон хэн нь Бурханд үнэхээр итгээгүйг ойлгож чадна. Тэдний нэг нь Бурханыг үнэхээр хайрласан ба нөгөө нь Бурханыг үнэхээр хайрлаагүй; нэг нь өөрийн зан чанар дахь өөрчлөлтийг туулсан ба нөгөө нь тэгээгүй; нэг нь хүмүүсээр шүтэгдсэн, агуу алдар хүндтэй байсан, нөгөө нь даруухнаар үйлчилсэн ба хүмүүст амархан анзаарагдаагүй; нэг нь ариун байдлыг эрж хайсан ба нөгөөх нь тэгээгүй, хэдий тэр ариун бус биш байсан ч тэр ариун хайрыг эзэмшээгүй; нэг нь жинхэнэ хүн чанарыг эзэмшсэн, нөгөө нь тийм биш байсан; нэг нь Бурханы бүтээлийн мэдрэмжийг эзэмшсэн, нөгөө нь тэгээгүй. Эдгээр нь Паул болон Петрийн мөн чанар дахь ялгаа байсан юм. Петрийн алхсан зам нь амжилтын зам байсан, энэ нь мөн хэвийн хүн чанар болоод Бурханы бүтээлийн үүргээ хуучин байдалд нь оруулах зам байсан. Петр амжилттай хүн бүхнийг төлөөлдөг. Паулын алхсан зам нь бүтэлгүйтлийн зам бөгөөд тэр зөвхөн өнгөц төдий захирагдаж, өөрийгөө зарцуулдаг, Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаггүй хүмүүсийг төлөөлдөг. Үнэнийг эзэмшээгүй бүх хүмүүсийг Паул төлөөлдөг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна”-аас

Хүний нөхөрлөл:

Бурханд итгэх зохистой замд ороогүй, амийн зан чанарт нь огт өөрчлөлт ороогүй, үнэнийг жаахан ч ойлгодоггүй бүх хүн хүсэл тэмүүлэл, ерөөл хүртэх зорилгодоо найдаж, багахан хичээл зүтгэл гаргахад бэлэн л байвал үйлчлэл хийж байгаа хэрэг юм. Хүн үнэнийг багахан ойлгодог, Бурханд жинхэнэ итгэлтэй, Бурханыг огт сэжиглэдэггүй, Бурханы ажлыг ойлгодог, Бурханы ажлын зорилго нь хүмүүсийг аварч, төгс болгох гэдгийг мэддэг, Бурханы хүнийг гэх хайр үнэхээр агуу гэдгийг харж чаддаг болмогц, тэр хүн Бурханыг хайрладаг, Бурханы өөрт нь өгдөг хайрыг хариулдаг зүрх сэтгэлтэй болох болно. Энэ төрлийн хүний биелүүлдэг үүргийг сайн үйл гэж хэлж болно. Энэ хүний гүйцэтгэдэг үүргийг ердөө үйлчлэл хийх гэж тодорхойлохоос илүү Бурханы бүтээлийн нэгийн гүйцэтгэсэн үүрэг гэж албан ёсоор үзэж болно. Үүргээ гүйцэтгэнэ гэдэг чи Бурханы хайрыг хариулах арга зам болгон үүргээ зохих ёсоор гүйцэтгэхэд бэлэн байгааг хэлнэ. Энэ бол үүрэг гүйцэтгэх, үйлчлэл хийх хоёрын ялгаа юм. Зорилго нь ялгаатай байдаг. Зүрх сэтгэлийн доторх нөхцөл, байдал ялгаатай байдаг. Үйлчлэлийг ерөөл хүртэх, урам зоригтой итгэлтэй байхын тулд хийдэг. Хүн үнэнийг тодорхой ойлгосны үндсэн дээр үүргээ биелүүлдэг. Энэ нь Бурханы хайрыг мэдэж, энэ хайрыг Бурханд хариулах хүслийн үндэслэл дээр суурилдаг. Энэ нь Бурханы бүтээлийн нэг нь үүргээ гүйцэтгэх хэрэгтэй гэх ойлголт дээр суурилдаг бөгөөд тэнгэрийн хууль, газрын зарчим юм. Энэ төрлийн үндэслэл дээр үүргээ гүйцэтгэдэг зүрх сэтгэл бий болдог. Үүргээ үнэхээр, зохистой биелүүлэх гэдэг нь ийм утга учиртай юм.

Аминд орох тухай номлол, нөхөрлөл (II) дэх “Сайн үйл бэлдэхийн чухал утга”-аас

Хэрэв чи ерөөл, аврал хүртэхийн тулд үүргээ биелүүлдэг бол зорилго чинь буруу байна. Хэрэв зорилго чинь буруу бол, чи үүргээ стандартад хүртэл биелүүлж чадахгүй, энэ маягаар ажиллах нь ердөө л дүр эсгэж байгаа хэрэг бөгөөд, үүргээ гүйцэтгэх явцдаа чи Бурханы зорилгод хүрч, үнэнийг хэрэгжүүлж чадахгүй. Иймээс чиний гүйцэтгэж байгаа үүргээс ямар ч үр дүн гарахгүй нь лавтай. Үүргээ гүйцэтгэх гэдэг нь гадагш хичээл зүтгэл гаргах биш; гол нь асуудлыг үнэний дагуу шийдвэрлэхэд оршдог. Хэрэв чи үүргээ биелүүлэхдээ үнэнийг хэрэгжүүлэхгүй байвал, үүнийг үүргээ гүйцэтгэх гэхгүй. Төрөл бүрийн үүргийг гүйцэтгэнэ гэдэг бол үнэнийг хэрэгжүүлж буйн нэг төрлийн илрэл бөгөөд, бүгд үнэний хэрэгжүүлэлт юм. Бүтээлийн үүгийг биелүүлэх, бүтээлийн хийх хэрэгтэй үүргийг биелүүлэх нь үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг юм. Тэгвэл үнэн гэж юу вэ? Энэ нь бүтээлийн эзэмшиж байх ёстой бодит байдал ба амь; үнэн бол амийн хамгийн дээд дүрэм юм. Бүтээлийн олж авах хэрэгтэй амь, тэдний биелүүлэх хэрэгтэй үүрэг, тэдний үүрэх ёстой хариуцлага, тэдний амьдрах ёстой дүр төрх; энэ бүхэн бол үнэн бөгөөд хамтад нь үнэн гэж нэрлэхэд болно. Дүгнэж хэлэхэд, үнэнийг хэрэгжүүлэх үед чинь л чиний хийж буй зүйлийг үүрэг гэж тооцож болно; үүргээ биелүүлэх нь аливааг үнэний дагуу, Бурханы зүрх сэтгэлийн дагуу хийх явдал тул үүргийнхээ ямар ч талыг хээжүүлж байлаа гэсэн чи үнэнийг хэрэгжүүлэх ёстой. Хэрэв чи үнэнийг хэрэгжүүлэхгүй бол, чи зүгээр л замбараагүй гүйж, үйлчлэл хийж байгаа хэрэг. Хэрэв чи үнэнийг хэрэгжүүлэхгүй бол, хийж байгаа зарим зүйл чинь үйлчлэл хийж байгаа биш; тэднийг мөн хорон муу, тасалдалт, саатуулалт гэж яллаж ч болно.

Аминд орох тухай номлол, нөхөрлөл (VII) дэх “Асуулт, хариултууд”-аас

Амийг эрэлхийлэх, Бурханы хүн байхад анхаарлаа төвлөрүүлдэг бүх хүн үүргээ биелүүлэх нь хариуцлага гэж үзэх чадвартай буюу бултаж болохгүй гэж үздэг. Бурханы хайрын ачийг хариулахын тулд тэд үүргээ биелүүлэхдээ шагналын төлөө наймаалцдаггүй, мөн огт шаардлага тавьдаггүй. Тэдний бүх хийдэг зүйлийг үүргээ гүйцэтгэх гэж нэрлэж болно. Үйлчлэл үзүүлэгч гэж нэрлэгддэг хүмүүсийн ангилал нь Бурханыг тайтгаруулж, өөрсдөө адислагдахын тулд сайндаа л багахан чармайлт гаргана. Тэдний итгэл маш их бохирдолтой байдаг. Тэд ямар ч мөс чанар эсвэл мэдрэмжгүй бөгөөд үнэн ба амийг бүр ч бага эрэлхийлдэг. Учир нь өөрсдийнх нь уг чанар маш муу учраас тэд Бурханы хүмүүс болох боломжгүй гэдгээ хардаг, тэд Бурханы хүмүүс болох эрэл хайгуулаа орхиж, мөн эхнээсээ төгсгөл хүртэл сөрөг орчинд амьдардаг. Тиймээс тэдний хийдэг бүх зүйл бол үйлчлэл хийх явдал юм, учир нь Бурханы хүслийн тухай тэдний гажуудсан ойлголт нь тэднийг хүлсэн байдаг. Хүний сонгосон зам нь тэр хүн үүргээ биелүүлж байна уу эсвэл үйлчлэл үзүүлж байна уу гэдгийг тодорхойлдог. Хэрэв тэр үнэнийг эрэлхийлж, амийг анхаарч үзэн, Бурханы хайрыг хариулах, Бурханыг сэтгэл хангалуун байлгах гэж бүх үүргээ сайн биелүүлж, Бурханы хүмүүсийн нэг болох зорилготойгоор шаргуу ажиллах— хэрэв тэр ийм төрлийн зөнг дэмждэг бол түүний хийж байгаа зүйл нь мэдээж өөрийн үүргийг гүйцэтгэж байна. Үнэнийг эзэмшээгүй, огт хүсэл эрмэлзэлгүй, сөрөг нөхцөл байдалд Бурханыг мэхэлж, тайтгаруулах гэж багахан чармайлт гаргаж байгаа бүх хүн, ийм төрлийн хүмүүс нь үйлчлэл үзүүлдэг бөгөөд тэдний явах зам нь бүр ч илүү тийм юм. Бүх үйлчлэл үзүүлэгчид бол үнэхээр мөс чанар эсвэл мэдрэмжгүй хүмүүс бөгөөд тэд үнэнийг хайдаггүй хүмүүс. Тэд хэрхэн амьтай байж болох вэ? Шийдвэргүй хүмүүс, үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс, мөн аминд анхаарал тавьдаггүй хүмүүс нь магадгүй бүр үйлчлэл үзүүлэгч байхад ч тохирохгүй гэдэг нь эндээс илт байна. Тэдний уг чанар маш муу; тэд үнэнийг хүлээн зөвшөөрөх хүсэлгүй, Бурханд итгэдэггүй. Тэр ч байтугай тэд Бурханы хэлсэн үгэнд сэжигтэй ханддаг. Энэ бол тэдний заль мэх тэднийг булж байгаагаас өөр юу ч биш юм. Хэрэв хэн нэгэн нь үнэхээр үйлчлэл үзүүлэгч юм бол тэрээр үйлчлэлээ сайн гүйцэтгэж, хайхрамжгүй ба хааш яаш байх ёсгүй. Зөвхөн энэ л түүнд үйлчлэл үзүүлэгч хэвээр үлдэх эрх олгоно, тэгснээрээ тэр маш их азтай юм. Жинхэнэ үйлчлэл үзүүлэгч болох нь энгийн зүйл биш.

Дээрхийн нөхөрлөлөөс

Зүүлт тайлбар:

a. Эх текст нь “тэд дуудагдаж байна.” гэдгийг орхисон.

Өмнөх:Өөрийн үүргийг биелүүлнэ гэж юу вэ?

Дараах:“Бүх зүйлийг орхиж, Бурханыг дагах” гэдэг нь юу гэсэн үг вэ?

Танд таалагдаж магадгүй