Бурханы зүрх сэтгэлийг би анхаарах учиртай

Бурханы дуу хоолойг сонсоод, Түүний өмнө хүргэгдсэн би ерөөлтэй.

Бурханы үгийг идэж ууж, Хурганы хуримын зоогт оролцон, Бурханы илрэлтийг би харлаа.

Бурханы шүүлтийг туулж, цэвэрлэгдэх нь Бурханаар өргөмжлүүлж буй хэрэг.

Ингэтлээ завхарсан би Бурхантай ямар нүүрээрээ уулзах билээ?

Бурханы авралтай учирсан би нулимсаа барьж дийлдэггүй.

Бурханы хайрыг хариулж чадахгүй бол Түүнийг харахаас би ичнэ.

Үнэхээр мөс чанар, эрүүл ухаантай юм бол би Бурханы хүслийг яагаад анхаардаггүй юм бэ?

Харин ч би махан биеийн таашаалд шунаж, харанхуйн нөлөөн дор амьдардаг.

Үүргээ сайн биелүүлж чадаагүйдээ сэтгэл минь үргэлж эмзэглэдэг.

Сатанлаг зан чанар минь хэтэрхий гүн үндэслэж, хөсөр хаяхад амаргүй байдаг.

Ямар ч үнэнгүй атлаа биеэ тоосон би эрүүл ухаанаар тун дулимаг.

Даруйхан өөрчлөгдөхийн тулд би хатуу шүүлтийг тэсгэл алдан хүлээдэг.

Бурханы зовнилыг хараад би улам шаргуу чармайхыг хүсдэг.

Үнэнийг олж авахад бүх цэвэршүүлэлт үнэ цэнтэй.

Бурханы засалт, харьцалтын ачаар л би хүний төрхийг багахан амьдран харуулдаг.

Бурханы шүүлт, гэсгээлт бол ерөөл гэдгийг би туршлагаараа мэддэг.

Шүүлт, шалгалт, үй олон хүн, үйл явдал, үйлчлэл үзүүлэгч зүйлс гээд

Бурхан биднийг аврахын төлөө хэмжээлшгүй их төлөөс төлсөн.

Ингэтлээ завхарсан хүмүүс аврал хүртэнэ гэдэг амаргүй хэрэг.

Шүүлт, гэсгээлтийнх нь төлөө Бурханд талархъя;

Би шинэ амьдралтай боллоо. Ийм агуу ерөөлтэй учирсан би

талархлын нулимс унагахаас өөр яалтай?

Бурханы бүх хайрыг эдэлж байгаа би цаашид яаж өөрийнхөө төлөө амьдрах билээ?

Энэ амьдралдаа сэтгэлээ тайтгаруулахын тулд би Бурханыг алдаршуулж, гэрчлэх ёстой.

Бүх чадлаараа үнэнийг олж авч, Бурханыг хайрладаг хүн болохоор би эрэлхийлнэ.

Орчин цагийн Петрийн цог жавхааг амьдран харуулж, цацран гэрэлтэнэ.

Бурханы сэтгэлийг би дуртайяа хангалуун байлгаж, жинхэнэ амьдралыг амьдран харуулдаг.

Өмнөх: Шүүлтийн дараа би эцэст нь өөрийгөө таньж мэддэг

Дараах: Шүүлтээр дамжуулан сэрэхүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Бурханы ялалтын бэлэг тэмдэгүүд

Хүн урьд ямар байсанаа сэргээвэл Тэд өөрсдийн зорилгоо гүйцээж чадна Өөрсдийн байраа сахиж Бурханы бүх зохицуулалтыг дагана Бурхан дэлхий...

Бурханы илрэлтийн утга учир

Бурханы илрэлт гэдэг нь Тэр Бодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаар Тэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх