Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Бурханы тахилыг хулгайлахын үр дагавар

I

Одоо Би, Намайг хуурах цадиггүй махан биеийг чинь харж байгаа бөгөөд чамд зүгээр л бага зэрэг анхааруулга өгч байгаа—гэхдээ Би чамд “үйлчлэхийн” тулд гэсгээлт ашиглаагүй байна. Чи Миний ажилд ямар үүрэг гүйцэтгэдгээ мэдэх ёстой, тэгвэл Би сэтгэл хангалуун байх болно. Үүнээс цааших асуудлууд дээр хэрвээ чи Намайг эсэргүүцвэл, Миний мөнгийг зарцуулбал, Ехова Надад зориулсан тахилыг идвэл, өтнүүд та нар нэг нэгнээ хазвал, эсвэл нохой шиг амьтад та нар тэмцэлдэж, өөр хоорондоо хүч хэрэглэвэл—Би тэдгээрийн алинд ч анхаарал хандуулахгүй. Та нар ямар төрлийн зүйл болохоо л мэдэж байх хэрэгтэй ба тэгвэл Би сэтгэл хангалуун байх болно.

II

Өмхий үнэртэй, өчүүхэн жаахан өтнүүд та нар Ехова Миний тахилын ширээнээс тахил хулгайлдаг; ингэснээрээ та нар сүйрч, бүтэлгүйтсэн нэр хүндээ аварч, Израилийн сонгогдсон ардууд болж чадах уу? Ичгүүргүй өөдгүй амьтад! Тахилын ширээн дээрх тэр тахилуудыг хүмүүс Надад өргөсөн ба Намайг хүндэлдэг хүмүүсийн сайхан сэтгэлийн мэдрэмжийн илэрхийлэл юм. Тэдгээр нь Миний хяналт, Миний хэрэглээнд зориулагддаг, иймээс чи хүмүүсийн Надад өгсөн бяцханхүүрзгэнийг Надаас дээрэмдэж яаж болох юм бэ? Чи Иудас болохоос айдаггүй юм уу? Газар нутаг чинь цусан талбар болохоос чи айхгүй байна уу? Ичгүүргүй амьтан! Хүмүүсийн өргөн барьсан хүүрзгэнүүд өт чиний ходоодыг тэжээхийн төлөө байдаг гэж чи бодож байна уу?

III

Чамд Миний өгсөн зүйл бол чамд өгөхдөө сэтгэл хангалуун байдаг, өгөхийг хүсдэг зүйл юм; Миний чамд өгөөгүй зүйл Миний мэдэлд байгаа. Чи Миний тахилуудыг зүгээр л хулгайлж болохгүй. Ажиллаж буй Нэгэн бол Бурхан—бүтээлийн Эзэн бөгөөд хүмүүс тахил өргөж байгаа нь Надаас болж байгаа юм. Энэ нь ийш тийш гүйсний чинь төлөөс гэж чи бодож байна уу? Үнэхээр ичгүүргүй юм! Чи хэний төлөө ийш тийш гүйж байгаа юм бэ? Өөрийнхөө төлөө биш гэж үү? Яагаад Миний тахилуудыг хулгайлдаг юм бэ? Яагаад Миний түрийвчнээс мөнгө хулгайлдаг юм бэ? Чи Искариотын Иудасын хүү биш гэж үү? Бурханд өгсөн тахилуудыг тахилчид эдлэх учиртай. Чи тахилч мөн үү? Чи Миний тахилуудыг хулгайлан идэж зүрхэлдэг ба бүр тэдгээрийг ширээн дээр тавьдаг; чи ямар ч үнэ цэнгүй! Чи бол үнэ цэнгүй өөдгүй амьтан! Ехова Миний гал чамайг үнс нурам болгон шатаах болно!

Үг нь махбодоор илэрсэн номын “Унаж буй навчис үндэс рүүгээ буцахад чи өөрийн хийсэн ёрын муу бүхэндээ харамсах болно”-оос шинэчлэн найруулав

Өмнөх:Бурханд итгэдэг ч үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй бол үл итгэгч юм

Дараах:Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс харамсана

Холбогдох агуулга

  • Бурханы хайрыг олж авах нь баяр хөөр өгдөг

    Эцсийн өдрүүд дэх Христийн илрэлт мөнх амийн замыг авчирсан. Би үнэнийг мэдэж, төөрч будилахаа больж, амьдралын зүг чигээ олсон. Өмнө нь Эзэнд итгэж…

  • Бурханы илрэлтийн утга учир

    Бурханы илрэлт гэдэг нь Тэр Бодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаар Тэр хүмүүсийн …

  • Бурханы өмнө байнга ир

    Зав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй сууж Түүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай Сорилтыг хүлээн авч, Бурханы хүсл…

  • Ямар ч үед Та надтай хамт

    Би ертөнцөөр хэрэн хэсэж, Зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан. Таны тааламжит үгсээр сэргэж, Би гэрлийг харсан. Би Таны үгээр шүүлтийг хүлээн авч Хэ…