Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Асуулт 27: Библи бол Христийн шашны ариун судар бөгөөд итгэгчдийн Эзэнд итгэх итгэл хоёр мянган жилийн турш Библид үндэслэж ирсэн. Түүнчлэн, Библи Эзэнийг төлөөлдөг, Эзэнд итгэх нь Библид итгэхтэй адилхан, Библид итгэх нь Эзэнд итгэхтэй адил, хэрвээ хүн Библиэс хадуурвал түүнийг итгэгч гэж нэрлэж болохгүй хэмээн шашны ертөнц дэх ихэнх хүмүүс итгэдэг. Ийм маягаар Эзэнд итгэх нь Эзэний хүсэлд нийцдэг эсэхийг би мэдмээр байна.

Хариулт:

Библи Эзэнийг, Бурханыг төлөөлдөг, Библид итгэх нь Эзэнд итгэхтэй адил гэж олон хүн итгэдэг. Хүмүүс Библид Бурхантай адил байр суурь өгдөг. Бүр Бурханыг хүлээн зөвшөөрөлгүйгээр Библийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс ч бий. Тэд Библийг хамгийн дээд гэж боддог, тэр ч бүү хэл Библиэр Бурханыг орлуулах гэж зүтгэдэг. Христийг хүлээн зөвшөөрөхгүйгээр Библийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд Эзэний хоёр дахь ирэлтийг номлодог хүмүүсийг тэрс үзэлтнүүд гэж хэлдэг шашны удирдагчид хүртэл бий. Асуудал нь юу байна вэ энд? Шашны ертөнц зөвхөн Библийг хүлээн зөвшөөрч, Эзэний эргэн ирэлтэд итгэхгүй байх хэмжээнд хүртэл живчихсэн байгаа нь тодорхой—тэдэнд аврал үгүй. Үүнээс харвал шашны ертөнц Бурханыг эсэргүүцэж, Бурханыг өөрсдийнх нь дайсан гэж үзэх бүлэг антихристүүд болчхоод байгаа нь тодорхой. Шашны олон удирдагчид хоёр нүүрт фарисайчууд гэдгийг үгүйсгэхийн аргагүй. Ялангуяа “Эзэний хоёр дахь ирэлтийг тунхагладаг хүмүүс бол тэрс үзэлтнүүд” гэж хэлж байгаа хүмүүс бол бүгд антихристүүд, үл итгэгчид юм. Эзэнд итгэх итгэл гэж яг юу болохыг олон хүн мэддэггүй бололтой. Тэд энэ тодорхойгүй Бурханд итгэх өөрсдийн итгэлийг цэвэр итгэл гэж нэрлэн, бүр Бурханы оронд Библид итгэдэг. Тэд бүр эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Христийг үгүйсгэж, ялладаг. Тэд Христийн илэрхийлдэг ямар ч үнэнийг үл тоомсорлож, хайхардаггүй. Энд ямар асуудал байна вэ? Энэ бол маш гүнзгий асуудал! Есүс Өөрийн ажлыг хийж байсан өдрүүдэд Иудейчүүд яг ийм байдалгүй гэж үү? Христ Өөрийн ажлыг хийхээр гарч ирэхээс өмнө хүмүүс бүгд Бурханд итгэх итгэлээ Библи дээр суурилдаг байсан. Хэний итгэл жинхэнэ, хэний итгэл худал болохыг, хэн нь Бурханд үнэхээр дуулгавартай байна, хэн нь эсэргүүцэж байна гэдгийг хэн ч хэлж чадахгүй байсан. Эзэн Есүс Христ махбодтой болж ажлаа гүйцэлдүүлэх үед яагаад хүний төрөл бүр илчлэгдсэн бэ? Энд Бурханы төгс хүчин, мэргэн ухаан оршиж байгаа юм. Төгс Хүчит Бурхан, эцсийн өдрүүдийн Христ гарч ирж, Өөрийн ажлыг гүйцэтгэхэд ухаалаг охид Түүний дуу хоолойг сонсож, Бурханы мөрийг харсан, Тиймээс тэд аяндаа Бурханы сэнтийн өмнө хүргэгдсэн. тэдгээр мунхаг охидын хувьд Библитэй зууралдаж, Төгс Хүчит Бурхан, эцсийн өдрүүдийн Христийг Бурхан гэж таниагүй тэд тийнхүү илчлэгдэж, хаягдсан. Тэд одоо хүртэл өөрсдийн итгэл гэх зүйлээ хатуу баримталж байна, гэвч гамшиг ирэх үед тэд гаслан уйлж, шүдээ хавиран дуусах болно. Эндээс бид, Библитэй зууралдаж, үнэнийг хүлээн авч чаддаггүй, зөвхөн тэнгэр дэх Бурханд итгэх боловч бие махбодтой болсон Христийг хүлээн авдаггүй хүмүүс нь үл итгэгчид бөгөөд Бурханаар таягдуулах нь гарцаагүйг харж болно. Энэ бол үнэн! Энэ талаар Төгс Хүчит Бурхан юу хэлснийг харцгаая.

Төгс Хүчит Бурхан хэлсэнчлэн, “Библи байсан үеэс эхлээд Эзэнд итгэх хүмүүсийн итгэл нь Библид итгэх итгэл байсаар ирсэн. Хүмүүсийг Эзэнд итгэдэг гэж хэлэхийн оронд, тэд Библид итгэдэг гэж хэлсэн нь дээр; тэд Библийг уншиж эхэлсэн гэж хэлэхийн оронд, тэд Библид итгэж эхэлсэн гэж хэлсэн нь дээр; мөн тэд Эзэний өмнө эргэн очсон гэж хэлэхийн оронд тэд Библийн өмнө эргэн очсон гэж хэлсэн нь дээр байх юм. Ийм байдлаар хүмүүс Библийг Бурхан, мөн өөрсдийн амийн эх булаг шиг шүтэж эхэлсэн ба үүнийг алдах нь өөрсдийн амийг алдахтай адил байсан. Хүмүүс Библийг Бурхантай адил өндөр дээд зүйл мэт үздэг ба тэр ч байтугай үүнийг Бурханаас дээгүүрт үздэг хүмүүс ч байдаг. Хэрвээ хүмүүст Ариун Сүнсний ажил үгүй бол, хэрвээ тэд Бурханыг мэдэрч чадахгүй бол тэд амьдарсаар л байх боловч тэд Библийг алдах л юм бол эсвэл Библийн алдартай бүлгийг, үгийг алдах л юм бол тэд амиа алдсантай адил болдог” (Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-ээс).

Тэд ердөө Библийн хүрээнд л Миний оршин тогтнолд итгэдэг. Тэдний хувьд Би Библитэй адил; Библи байхгүй бол Би гэж үгүй, Би байхгүй бол Библи гэж үгүй. Тэд Миний оршин тогтнол болоод үйлдэлд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин оронд нь Судрын үг нэг бүрд туйлын онцгой анхаарал хандуулдаг бөгөөд Сударт зөгнөөгүй л бол Би хийх гэсэн аливаа зүйлээ хийх ёсгүй гэж олонх нь итгэдэг. Тэд Сударт хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэд үг үсэгт хэтэрхий чухалчилж, тэр ч бүү хэл хэлсэн үг бүрийг минь хэмжиж, Намайг яллахад Библийн эшлэлүүдийг ашиглахдаа тулдаг гэж хэлж болно. Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам юм уу үнэнтэй нийцэлтэй байх зам бус, харин Библийн үгтэй нийцэлтэй байх зам бөгөөд Библитэй нийцэхгүй юу ч байсан бүгд Миний ажил биш гэж тэд итгэдэг. Ийм хүмүүс нь фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү? Иудейн фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин хуулийг үг үсэггүй хичээнгүйлэн дагаж, эцэстээ Есүст Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Мессиа биш хэмээн ял оноож, гэм зэмгүй Есүсийг загалмайд цовдолсон. Тэдний мөн чанар юу байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх замыг хайгаагүй юм биш үү? Тэд Миний хүсэл болон Миний ажлын үе шат, арга барилыг үл хайхрангаа, Судрын үг нэг бүртэй зууралдсан. Тэд үнэнийг эрж хайдаг хүмүүс биш, харин Судрын үгийг чанд дагадаг хүмүүс байсан; тэд Бурханд итгэдэг хүмүүс биш, харин Библид итгэдэг хүмүүс байсан юм. Үнэн хэрэгтээ тэд Библийн манаач байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн нэр төрийг хадгалж, Библийн алдар хүндийг хамгаалахын тулд тэд, өршөөнгүй Есүсийг хүртэл загалмайд цовдолсон. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн үг нэг бүрийн байр суурийг хадгалахын төлөө л үүнийг хийсэн. Иймээс тэд, Судрын номлолтой нийцээгүй Есүсийг үхлийн ялаар яллахын тулд өөрсдийн ирээдүйг болон нүглийн тахилыг орхихыг илүүд үзсэн. Тэд, Судрын үг нэг бүрийн боол байгаагүй гэж үү?

Тэгвэл өнөөдрийн хүмүүс ямар вэ? Христ үнэнийг илэрхийлэхээр ирсэн, гэтэл тэд тэнгэрт орж, нигүүлсэл хүртэхийн тулд хүмүүсийн дундаас Христийг хөөн зайлуулахыг илүүд үзнэ. Библийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд тэд үнэний ирэлтийг бүрмөсөн үгүйсгэхийг илүүд үзэж, Библийн мөнх оршин тогтнолыг баталгаажуулахын тулд махбодод эргэн ирсэн Христийг загалмайд дахин цовдлохыг илүүд үзнэ. Зүрх сэтгэл нь маш хорлонтой, уг чанар нь Надтай маш эвлэршгүй байхад хүн яаж Миний авралыг хүртэж чадах юм бэ?”(Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-оос).

Эзэнд итгэх гэж юу гэсэн үг болохыг хамт эргэцүүлье. Библид итгэх гэж юу гэсэн үг вэ? Библи болон Эзэний хоорондын холбоо юу вэ? Аль нь түрүүнд байх вэ, Библи үү, Эзэн үү? Тэгвэл хэн авралын ажлыг хийдэг вэ? Тэгвэл Библи, ажлаа хийхэд нь Эзэнийг орлож чадах уу? Библи Эзэнийг төлөөлж чадах уу? Хэрэв хүмүүс Библид сохроор итгэж, шүтэн мөргөдөг бол тэд, Бурханд итгэж, шүтэн мөргөж байна гэсэн үү? Библийг баримтлах нь Бурханы үгийг хэрэгжүүлж, үзэж туулахтай адил уу? Библийг баримталж л байгаа бол Эзэний замыг дагаж байна гэсэн үг үү? Хэрэв хүмүүс Библийг бүхний өмнө тавьж байгаа бол тэд Эзэнийг агуу гэж шүтэн мөргөн, хүндэтгэж, Эзэнд дуулгавартай байна гэсэн үг үү? Хэн ч энэ асуудлын үнэнийг хардаггүй. Хэдэн мянган жилийн турш хүмүүс Библийг сохроор шүтэн мөргөж, Библид Эзэнтэй ижил байр суурь өгч ирсэн. Зарим нь бүр Эзэн болон Түүний ажлыг орлуулахад Библийг ашигладаг. Гэвч хэн ч жинхэнэ утгаар Эзэнийг мэдэж, Түүнд дуулгавартай байдаггүй. Фарисайчууд Библийг баримталдаг байсан ч Эзэн Есүсийг загалмайд цовдолсон. Асуудал нь юу байсан бэ? Библийг ойлгох нь Бурханыг танин мэдэх гэсэн үг үү? Библийг баримтлах нь Эзэний замыг дагаж байна гэсэн үг үү? Фарисайчууд библийг тайлбарлах мэргэжилтнүүд байсан ч Бурханыг мэдээгүй. Харин тэд үнэнийг илэрхийлж, золин авралын ажлыг хийсэн Эзэн Есүсийг загалмайд цовдолсон. Энэ нь баримт биш гэж үү? Бурханыг мэдэх гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Библийг тайлбарлаж чадаад, Библийн мэдлэгийг ойлгодог байх нь Бурханыг мэддэг гэсэн үг үү? Хэрэв тийм бол фарисайчууд Библийг тайлбарладаг байсан атлаа яагаад Эзэн Есүсийг буруутгаж, ялласан юм бэ? Бурханыг жинхэнээр таньж, дуулгавартай байж чадах түлхүүр нь тухайн хүн бие махбодтой болсон Христийг таньж, дуулгавартай байх юм. Бие махбодтой болсон Бурхан бүх хүн төрөлтнийг илчилсэн ч ихэнх хүмүүс үүнийг таньж чаддаггүй. Эзэн Есүс фарисайчуудыг хараасан нь Бурхан хүн бүрд зөвт байдлаар ханддаг болохын гэрчлэл юм. Хэрэв Эзэнд дуулгавартай байж, шүтэн мөргөдөггүй боловч зөвхөн Библид сохроор итгэж, шүтэн мөргөдөг бол тэр хүн Бурханаар хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй. Хэрэв хүний итгэл гагцхүү Библийг мөрдөхөд оршиж, зүрх сэтгэлд нь Эзэний орон зай байхгүй бол, хэрэв тэд Эзэнийг агуу гэж шүтэн мөргөж, Түүний үгийг хэрэгжүүлж чадахгүй бол хэрэв тэд Бурханы үг, зааврыг хүлээн авч, дуулгавартай байх чадваргүй бол хоёр нүүрт фарисай гэж та нар хэлэхгүй гэж үү? Тийм хүн нь Христийг дайснаа болгосон, антихрист биш гэж үү? Хэрэв хүн зөвхөн Библитэй зууралддаг бол түүнийг үнэн ба амийг олж авсан гэхгүй. Библийг шүтэн мөргөж, сохроор дагах нь буруу, ингэснээр Эзэн түүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Бурхан хүнийг ариусгаж, аварч, Сатаны нөлөөнөөс аврахын тулд махбодтой болж үнэнийг илэрхийлсэн. ингэснээр тэр хүн Бурханд дуулгавартай байж, шүтэн мөргөж, Бурханыг олох юм. Энэ бол бие махбодыг олсон Бурханы ажлаа хийж байгаагийн утга учир, зорилго нь. Бидний итгэлийн түлхүүр нь үнэнийг хайж, Эзэний үгийг хэрэгжүүлж, үзэж туулах юм. Зөвхөн ийм замаар бид Ариун Сүнсний ажлыг хүлээн авч, Эзэнийг мэдэж авдаг. Тэгээд бид Эзэнээс эмээж, зүрх сэтгэлдээ Эзэнийг өргөмжилж чадах болно. Мөн бид Түүнд жинхэнэ итгэлтэй болж, дуулгавартай байх болно. Энэ бол Эзэнд итгэх бидний итгэлийн жинхэнэ утга учир. Эзэнд ингэж итгэх нь хүлээн зөвшөөрөгдөнө. Үүнээс, Библид итгэх нь Бурханд итгэхтэй адил биш гэдгийг хүн бүхэн тодорхой харж болно. Тэгэхээр Бурхан ба Библийн хоорондын холбоо юу вэ? Энэ асуултын хувьд Эзэн Есүс маш тодорхой хэлсэн. Иохан номын 5-р бүлэг, 39-40-р мөрийг гаргана уу. “Бичвэрүүдийг хай. Чи тэдгээрт чиний мөнхийн амь бий гэж боддог: Мөн тэдгээр нь Намайг гэрчилдэг юм. Түүнчлэн чамайг амьтай болгож чадах Над дээр чи ирдэггүй.” Эзэн Есүсийн үгнээс харвал Библи бол зөвхөн Бурханы гэрчлэл, ердөө өнгөрсөнд хийсэн Бурханы ажлын тэмдэглэл гэдэг нь тодорхой байна. Библи Бурханыг төлөөлөхгүй, учир нь Библи зөвхөн Бурханы үг, ажлын тодорхой хэсгийг агуулсан. Бурханы үг, ажлын энэ хязгаарлагдмал тэмдэглэл Бурханыг яаж төлөөлж чадах билээ? Бурхан бол бүх зүйлд бүгдийг дүүргэсэн Бүтээгч, Тэр бол бүх зүйлийн Эзэн. Бурханы амь хязгааргүй бөгөөд барагдашгүй. Бурханы элбэг дэлбэг байдал, агуу байдлыг хүн хэзээ ч ухан ойлгохгүй. Библид байгаа Бурханы үг, ажлын хязгаарлагдмал тэмдэглэл нь Бурханы амийн өргөн далай дахь нэг л дусал юм. Библи яаж Бурханыг төлөөлж чадах билээ? Библи яаж Бурхантай тэнцүү байж чадах билээ? Бурхан хүнийг аврах ажил хийж чадна, Библи хүнийг аврах ажил хийж чадах уу? Бурхан үнэнийг илэрхийлж чадна, Библи чадах уу? Бурхан хэдийд ч хүнийг гэгээрүүлж, гэрэлтүүлж, замчилж чадна, Библи үүнийг хийж чадах уу? Мэдээж үгүй! Тэгэхээр Библи Бурханыг төлөөлж чадахгүй! Хүн Библийг Бурхантай тэнцүү байранд тавьж, Библи Бурханыг төлөөлж чадна гэж боддог. Энэ чинь Бурханыг дорд үзэж, доромжилж байгаа хэрэг биш үү? Хэрэв хүн Библийг Бурханы ажлын оронд ашигладаг бол энэ нь Бурханыг үгүйсгэж, урваж байгаа явдал. Бурхан бол Бурхан, Библи бол Библи. Библи Бурханыг төлөөлж бас Бурханы ажлыг орлож чадахгүй. Библи бол зөвхөн Бурханы ажлын тэмдэглэл. Библид байгаа Бурханы үгс бол үнэн. Тэдгээр нь Бурханы амь зан чанарын илэрхийлэл бөгөөд Бурханы хүслийг харуулж чадна. Гэхдээ Бурханы ажлын үе шат бүр зөвхөн тухайн эрин үеийн хүн төрөлхтөнд зориулсан Бурханы шаардлага болон хүслийг төлөөлдөг. Тэд өөр эрин үеүд дэх Бурханы үг, ажлыг төлөөлдөггүй. Одоо та бүхэн тодорхой ойлгов уу?

Библийн дотоод түүхийн тухайд бид Төгс Хүчит Бурханы үгээс харж болно гэж бодож байна. “Хэн ч Библийн бодит байдлыг мэдэхгүй: энэ нь Бурханы ажлын түүхэн бичлэг буюу Бурханы ажлын өмнөх хоёр үе шатны гэрчлэлээс өөр юу ч биш бөгөөд Бурханы ажлын зорилгын талаарх ямар ч ойлголтыг чамд өгдөггүй. Энэ нь, Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатыг баримтжуулсан гэдгийг Библийг уншсан хүн бүхэн мэддэг. Хуучин Гэрээ нь Израилийн түүх болон бүтээлийн цаг үеэс эхлээд Хуулийн эрин үеийн төгсгөл хүртэлх Еховагийн ажлыг тэмдэглэсэн. Шинэ Гэрээ нь Дөрвөн Сайн Мэдээн дэх газар дээрх Есүсийн ажил, түүнчлэн Паулын ажлыг бичсэн; тэдгээр нь түүхэн бичлэг биш гэж үү?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (4)”-өөс).

Өмнө нь Израилийн ард түмэн зөвхөн Хуучин Гэрээг уншдаг байв. Өөрөөр хэлбэл, Нигүүлслийн эрин үеийн эхэнд хүмүүс Хуучин Гэрээг уншдаг байсан. Шинэ Гэрээ нь Нигүүлслийн эрин үеийн явцад гарч ирсэн. Есүсийг ажиллаж байх үед Шинэ Гэрээ байгаагүй; Түүнийг дахин амилж тэнгэрт дээш гарсны дараа хүмүүс Түүний ажлыг бичсэн. Тэр үед л Дөрвөн Сайн Мэдээ гарч ирсэн, … Тэдний бичсэн зүйлс нь тэдний боловсрол болоод хэв чанарын түвшний дагуу байсан гэж хэлж болно. Тэдний бичсэн зүйлс нь хүний туршлага байсан бөгөөд тус бүрдээ өөрсдийн бичих арга барил, мэдлэгтэй байсан бөгөөд бичлэг бүхэн өөр байсан. Тиймээс хэрвээ чи Библийг Бурхан шиг шүтвэл чи хэтэрхий мэдлэггүй, тэнэг юм! Яагаад чи өнөөдрийн Бурханы ажлыг эрж хайдаггүй вэ? Бурханы ажил л хүнийг аварч чадна. Библи хүнийг аварч чадахгүй, үүнийг хэдэн мянган жилийн турш уншсан ч тэдэнд өчүүхэн төдий ч өөрчлөлт гарахгүй бөгөөд хэрвээ Библийг шүтвэл чи хэзээ ч Ариун Сүнсний ажлыг олж авахгүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (3)”-аас).

Библид хандах хүмүүсийн хандлага нь донтолт, итгэлийн байдалтай бөгөөд хэн ч Библийн дотоод түүх буюу мөн чанарын талаар бүрэн дүүрэн ойлгож чаддаггүй. Иймээс өнөөдөр хүмүүс Библийн тухайд мөн л дүрслэхийн аргагүй ид шидэт байдлын мэдрэмжтэй байдаг; түүнээс ч илүүгээр тэд үүнд донтсон бөгөөд үүнд итгэдэг. Өнөөдөр хүн бүхэн Библи дэх эцсийн өдрүүдийн ажлын зөгнөлүүдийг олохыг хүсч байгаа, тэд эцсийн өдрүүдэд Бурхан ямар ажил хийдгийг болон эцсийн өдрүүдийн ямар тэмдгүүд байдгийг олж мэдэхийг хүсч байгаа. Ийм байдлаар Библийг тахин шүтэх нь илүү эрчтэй болсон ба эцсийн өдрүүд хэдий чинээ их ойртоно, тэд ялангуяа эцсийн өдрүүдийн талаарх Библийн зөгнөлүүдэд төдий чинээ их итгэдэг. Библид итгэх ийм сохор итгэлтэйгээр, Библид тийм их найдсанаар тэд Ариун Сүнсний ажлыг эрж хайх ямар ч хүсэлгүй байдаг. Өөрсдийн үзэлдээ тэд зөвхөн Библи л Ариун Сүнсний ажлыг авчирч чадна гэж боддог; зөвхөн Библиэс л тэд Бурханы хөлийн мөрийг олж чадна; Бурханы ажлын нууцууд зөвхөн Библид л нуугдаж байдаг; өөр ном эсвэл хүмүүс биш зөвхөн Библи л Бурханы талаарх бүх зүйлийг болон Түүний ажлыг бүрэн дүүрэн тодотгож чадна; Библи тэнгэрийн ажлыг газар дээр авчирч чадна; мөн Библи нь эрин үеүдийг эхлүүлж бас төгсгөж чадна. Ийм үзэлтэйгээр, Ариун Сүнсний ажлыг эрж хайх ямар ч дур хүсэл хүмүүст байдаггүй. Иймээс өнгөрсөн үед хүмүүст Библи хэр тус болж байсан нь хамаагүй, энэ нь Бурханы хамгийн сүүлийн үеийн ажилд саад тотгор болсон. Библигүй бол, хүмүүс Бурханы хөлийн мөрийг өөр хаа нэгтэйгээс хайх байсан, гэсэн ч өнөөдөр Түүний хөлийн мөр Библиэр хязгаарлагдсан ба Түүний хамгийн сүүлийн үеийн ажлыг өргөжүүлэх нь хоёр дахин хэцүү бөгөөд бэрхшээлтэй тэмцэл болсон. Энэ нь бүхэлдээ Библийн алдартай бүлэг болон үгнүүдээс, түүнчлэн Библийн олон янзын зөгнөлүүдээс болсон. Библи нь хүмүүсийн сэтгэл дэх шүтээн болсон, энэ нь тэдний уураг тархин дахь таавар болсон ба тэд ердөө Бурхан Библиэс тусдаа ажиллаж чадна гэж итгэх чадваргүй, хүмүүс Бурханыг Библиэс гадуур олж чадна гэж итгэх чадваргүй, тэр ч бүү хэл Бурхан сүүлчийн ажлын үеэр Библийг орхиж, шинээр эхлэх болно гэдэгт тэд итгэж чаддаггүй. Энэ нь хүмүүсийн хувьд санаанд оромгүй зүйл; тэд үүнд итгэж чадахгүй ба үүнийг төсөөлж чадахгүй. Хүмүүс Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөхөд Библи томоохон саад тотгор болсон бөгөөд Бурхан энэ шинэ ажлыг өргөжүүлэхэд хүндрэл бэрхшээл болсон”(Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-ээс).

Эцсийн эцэст аль нь илүү агуу вэ: Бурхан уу эсвэл Библи үү? Яагаад Бурханы ажил Библийн дагуу байх ёстой юм бэ? Бурхан Библиэс хэтрэн гарах эрхгүй гэж үү? Бурхан Библийг орхиж өөр ажил хийж чадахгүй гэж үү? Яагаад Есүс болон Түүний дагалдагчид Амралтын өдрийг сахиагүй вэ? Хэрвээ Тэр Амралтын өдрийг сахиж, Хуучин Гэрээний тушаалуудын дагуу хэрэгжүүлэх байсан бол яагаад Тэр ирснийхээ дараа Амралтын өдрийг сахилгүй харин үүний оронд хөл угааж, толгой бүтээж, талх хувааж дарс уусан бэ? Энэ бүхэнд нь Хуучин Гэрээний тушаалууд үгүй байгаа биш үү? Хэрвээ Есүс Хуучин Гэрээг хүндэлсэн бол Тэр яагаад эдгээр ёс заншлыг үл тоосон бэ? Бурхан эсвэл Библийн аль нь нэгдүгээрт байдгийг чи мэдэх ёстой! Амралтын өдрийн Эзэн байснаараа Тэр мөн Библийн Эзэн байхгүй гэж үү?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-ээс).

Библи Эзэнийг төлөөлж чадах эсэх, Библи ба Бурханы хоорондын холбоо юу болох талаар үнэнийг хайж, судлах нь нэн тэргүүний чухал асуудал. Эхлээд бид аль нь чухам Бурхан бэ гэдгийг мэдэж авах хэрэгтэй. Бурхан бол бүх зүйлийг Бүтээгч, бүх зүйлийг Захирагч. Бурхан бол хязгааргүйгээр бүхнийг чадагч, мэргэн ухаант Тэр нэгэн. Зөвхөн Бурхан л хүн төрөлхтнийг аварч, замчилж чадна. Зөвхөн Бурхан л хүн төрөлхтний хувь заяаг тодорхойлж чадна. Энэ бол хүлээн зөвшөөрөгдсөн бодит үнэн. Тэгвэл одоо Библи яаж бүтсэн бэ гэдгийг бодож үзэцгээе. Бурханыг ажлаа дуусгасны дараа Түүгээр ашиглагдсан хүмүүс өөрсдийн гэрчлэл, туршлагыг бичиж буулгасан бөгөөд тэдгээрийг хожим эмхэтгэж Библийг бүтээсэн. тийм ээ Иймээс, Библи бол ердөө өнгөрсөнд хийсэн Бурханы ажлын тэмдэглэл энэ нь Бурханы ажлын гэрчлэлээс өөр юу ч биш гэдгийг бид бат итгэлтэйгээр хэлж чадна. Библи Бурханыг төлөөлж чадахгүй,бас хүнийг аврах Бурханы ажлыг орлож чадахгүй. Хэрэв хүний итгэл Бурханы ажлыг үзэж туулахад бус Библийг унших дээр л суурилсан бол тэр хэзээ ч Ариун Сүнсний ажлыг хүлээн авч, аврагдахгүй. Учир нь Бурханы авралын ажил бол ер нь явагдсаар байгаа. Тиймээс Бурханы ажлын нэг юм уу хоёр үе шат дээр тогтож болохгүй. Бид, Бурхан хүн төрөлхтнийг аврах ажлаа дуусгах хүртэл Бурханы ажлын мөрийг дагах ёстой. Зөвхөн ийм замаар бид Бурханы бүрэн авралыг хүлээн авч, хүн төрөлхтний тааламжит хүрэх газарт орж чадна. Бурханы авралын удирдлагын төлөвлөгөө нь ажлын гурван үе шатыг агуулдаг: Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе, Хаанчлалын эрин үеийн ажил. Хуулийн эрин үе нь Бурхан хүний амьдралыг замчлахын тулд хуулийг ашиглаж байсан цаг үе гэдгийг одоо бүгд ойлгож байгаа. Нигүүлслийн эрин үе бол Бурхан хүн төрөлхтөнд золин авралтын ажлыг хийсэн цаг үе байсан. Эзэн Есүс хүн төрөлхтнийг Сатаны эзэмшлээс чөлөөлж, нүглийг нь өршөөж, Бурханы өмнө ирүүлж, Бурханд залбирч, Түүнтэй ярилцдаг болгохын тулд загалмайд цовдлогдсон. Хаанчлалын эрин үеийн шүүлтийн ажлын тухайд бол энэ нь яалт ч үгүй бүх хүн төрөлхтнийг тэр аяар нь ариусгаж, аварч, төгс болгох ажил юм. Хэрэв хүн төрөлхтөн Хуулийн эрин үе ба Нигүүлслийн эрин үеийн ажлыг зөвхөн туулаад харин эцсийн өдрүүдийн Бурханы шүүлтийг хүлээн авч чадахгүй бол Бурханаар аврагдаж, авхуулж чадахгүй. Нигүүлслийн эрин үе дэх Эзэн Есүсийн ажил нь зөвхөн хүн төрөлхтнийг золин аврах байсан гэдгийг бид бүгд харж чадна. Энэ эрин үед Эзэнд итгэх нь зөвхөн нүглээ өршөөлгөж, Бурханд залбирч, Бурханы бүх нигүүлслийг эдлэх боломжийг бидэнд олгосон ч энэ эрин үед бид ариуслыг хүртэж чадаагүй. Учир нь бидний дотор нүгэлт уг чанар байгаа бөгөөд дандаа нүгэл үйлдэж, Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцдэг. Эзэн Есүс эргэн ирж, эцсийн өдрүүдийн хүн төрөлхтнийг аврах бүх үнэнийг илэрхийлж, Бурханы дуу хоолойг сонссон хүмүүсийг ариусгаж, Бурханы сэнтийн өмнө аваачна гэж амласан. Эзэн Есүсийн ийнхүү зөгнөн хэлсэнчлэн: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12-13). Төгс Хүчит Бурханы үг, ажил нь Иоханы номын дараах ишлэлтэй бүрэн таарч байна: “Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана.” Тэгэхээр Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт. Төгс Хүчит Бурхан одоо эцсийн өдрүүдийн шүүлтийн ажилд оролцож байгаа бөгөөд Өөрийнх нь сэнтийн өмнө ирсэн хүмүүсийг ариусгаж, төгс болгож байгаа, өөрөөр хэлбэл Түүний дуу хоолойг сонсоод Түүн рүү эргэн ирсэн тэдгээр ухаалаг охидыг ялагчид болгон төгс болгож байгаа, ингэснээр тэднийг Бурханы хаанчлалд аваачих юм. Бурхан авралын төлөө гурван үе шатны ажлыг хийж байгаа нь бидэнд, Бурхан үргэлжид хүн төрөлхтнийг аврах, замчлах ажлыг хийж ирсэн болохыг харуулж байна. Бурханы ажлын үе шат бүр нь өмнөхөөсөө илүү өндөр, илүү гүнзгий байдаг. Библийн тухайд бол Бурханы дагагч бидний хувьд зайлшгүй байх ёстой ном төдий юм. Библи хүн төрөлхтнийг замчилж, аврах Бурханы ажлыг хийж чадахгүй.

Библи бол зөвхөн Бурханы ажлын тэмдэглэл. Бурхан ажлыг дуусгах үед хүн Түүний үг, ажлыг тэмдэглэж аваад эмхэтгэн Библийг бий болгосон. Библи нь хүний итгэлд зайлшгүй байх зүйл боловч зөвхөн Ариун Сүнсний ажлыг хүлээн авснаар хүн Библи болон үнэнийг жинхэнээсээ ойлгож чадна. Энэ бол бодит үнэн. Тэгэхээр Эзэнд итгэх нь биднээс Хурганы мөрийг сайтар дагаж, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн авч, дуулгавартай байхыг шаарддаг. Зөвхөн ийм замаар л бид Ариун Сүнсний ажил, Бурханы аврал, төгс болголтыг хүлээн авч чадна. Хэрэв бид зөвхөн Библийг уншдаг боловч эцсийн өдрүүд дэх Бурханы үг, ажлыг хүлээн авч чадахгүй бол бид ариусгагдаж, аврагдаж чадахгүй. Үнэндээ Бурханы бүх үг Библид тэмдэглэгдсэн байсан ч Ариун Сүнсний ажилгүйгээр бид Бурханы үгийг ойлгож, таньж чадахгүй. Үнэнийг ойлгохын тулд бид Бурханы үгийг үзэн туулж, хэрэгжүүлэн, Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авах ёстой. Зөвхөн ингэснээр бид Бурханы үгийг ойлгож, үнэнийг ойлгож, үнэний бодит байдал руу орж, Бурханаар төгс болгуулж чадна. Итгэгч болохын хувьд бидний авралын гол түлхүүр нь Ариун Сүнсний ажил, Ариун Сүнсний төгс байдал. Тэгвэл Ариун Сүнс гэж хэн бэ? Ариун Сүнс бол зүгээр л Бурхан Өөрөө биш үү? Библи бол зөвхөн өнгөрсөнд хийсэн Бурханы ажлын тэмдэглэл. Тэгэхээр энэ нь яаж Бурханыг Өөрийг нь орлож чадах билээ? Тэгэхээр миний хэлсэнчлэн зөвхөн Бурхан хүнийг аварч чадна, Библи аврах чадваргүй юм. Хэрэв бидний итгэл эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн авахад бус Библийг мөрдөхөд оршдог бол, хэрэв бид Бурханы ажлын алхмыг дагадаггүй бол бид орхигдож, таягдуулах болно. Хуулийн эрин үед Эзэн Есүсийн ажлыг хүлээн авч чадалгүй таягдуулсан хүн олон байдаг. Эзэн Есүст итгэдэг боловч эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авч чадаагүй хүмүүс орхигдож, таягдуулах болно. Энэ хүмүүсийг сохор бөгөөд Бурханыг таньдаггүй гэж хэлж болно. Ирж буй гамшигт цохиулж гаслан, шүдээ хавирахаас өөр юу ч тэдэнд үлдэхгүй.

Үнэнийг илэрхийлэхээр дамжуулан эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы хийсэн шүүлтийн ажил бол хүн төрөлхтнийг бүхэлд нь аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөний гол ажил юм. Түүнчлэн энэ нь хүн төрөлхтнийг нэгд нэггүй ариусгах, аврах, төгс болгох Бурханы ажлын сүүлчийн үе шат юм. Тэгэхээр итгэгчид Библид дүрслэгдсэн хоёр үе шатыг зөвхөн баримтлаад эцсийн өдрүүдийн Христийн хийх ариусгах, авралын ажлыг хүлээн авч чадахгүй бол тэд хэзээ ч аврагдаж, Бурханы хаанчлалд орохгүй. Тэр хүмүүс хэчнээн олон жил Эзэнд итгэсэн байх нь хамаагүй энэ бүхэн нь дэмий хоосон зүйл болно, учир нь Бурханы эцсийн удаагийн авралаас татгалзсан хүмүүс нь бүгд Бурханыг эсэргүүцэгчид, хоёр нүүрт фарисайчууд юм. Энэ бол маш тодорхой асуудал. Хэдийгээр фарисайчууд Библи дээр тулгуурлан Эзэн Есүсийг үгүйсгэж, эцсийн өдрүүдэд ахлагч, пасторууд Төгс Хүчит Бурханы ажлыг Библи дээр тулгуурлан үгүйсгэж байгаа ч тэдний мэтгэлцээн нь үндэслэлгүй юм. Учир нь тэдний мэтгэлцээн Бурханы үг дээр бус харин Библийн бичиг үсэгт суурилсан. Тэдэнд хэчнээн олон шалтгаан байсан ч бай, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авч чадаагүй хэн ч Бурханыг эсэргүүцэж, урваж байгаа хэрэг. Бурханы нүдэнд тэд бүгд мууг үйлдэгсэд, Бурхан тэднийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлаар илчлэгдэх эдгээр антихристүүд, үл итгэгчид хүрч ирэх гамшгийн шийтгэлийг туулж, гаслан, шүдээ хавирах болно. Тэд бүгд үүрд Бурханаар орхигдож, таягдуулах бөгөөд Бурханыг харах, Түүгээр хүлээн зөвшөөрөгдөх боломж хэзээ ч дахин ирэхгүй. Эндээс бид нэг зүйлийг ойлгож чадлаа. Библи Бурханыг төлөөлж чадахгүйгээс гадна мэдээж Бурханы ажлыг орлож чадахгүй. Бурхан бол Бурхан, Библи бол Библи. бид Бурханд итгэдэг учраас Бурханы ажлыг үзэж туулан, Бурханы ажлын алхааг дагах ёстой, бид эцсийн өдрүүдэд илэрхийлсэн Бурханы үгийг идэж уух ёстой, бид Бурханы илэрхийлсэн бүх үнэнийг хүлээн авч, дагах ёстой. Энэ бол Бурханд итгэхийн жинхэнэ утга учир. Бурхан бие махбодтой болж илрэх бүрдээ зөвхөн Библийг мөрддөг ч Бурханыг таньж, дуулгавартай байдаггүй хүмүүсийг орхиж, таягдах ёстой болдог. Тэгэхээр бид итгэлтэйгээр “Бурханд итгэх итгэл нь Библитэй нийцэх ёстой, Библийг мөрдөх нь Бурханд итгэх жинхэнэ итгэл, Библи Бурханыг төлөөлдөг” гэх эдгээр мэдэгдлүүд нь цэвэр төөрөгдөл гэж хэлж чадна. Ийм мэдэгдэл хийж байгаа хүн бүр сохор бөгөөд Бурханыг мэдэхгүй байна. Хэрэв хүн Библийг бүх зүйлээс дээгүүр тавьж, Библийг Бурханы оронд ашигладаг бол фарисайчуудын замаар алхаж байгаа хэрэг биш үү? Фарисайчууд Бурханыг эсэргүүцэн Библийг мөрдсөн, үр дүнд нь тэд Бурханы хараалтай тулгарсан. Энэ бодит үнэн биш гэж үү?

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Хүмүүс Бурханд итгэх итгэлээрээ дамжуулан амь олж авах эсэх нь үнэнийг олж авах эсэхээс шалтгаалдаг. Хэрэв тэдэнд үнэн байгаа бол тэд Бурханыг үнэхээр мэдсэн; тэгсэн хүмүүс л үнэхээр амь олж авсан байдаг. Бурханыг үнэхээр мэддэггүй хүмүүс үнэнийг олж аваагүй; иймээс энэ мэт хүмүүс амь олж аваагүй. Энэ бол ямар ч эргэлзээгүй, баттай билээ. Тэгвэл үнэнийг олж авна гэж яг юу гэсэн үг вэ? Энэ нь Христийн талаар мэдлэгтэй байхыг шаарддаг, учир нь Тэр бол хүмүүсийн дунд бие махбодтой болсон Бурхан, бүх үнэнийг илэрхийлдэг Нэгэн юм. Үнэн нь Бурханы аминаас үүсдэг бөгөөд энэ нь бүхэлдээ, үнэн, зам, амийн мөн чанартай Христийн илэрхийлэл байдаг. Христ л үнэн ба амийн мөн чанарыг эзэмшдэг тул Түүнийг мэдэж, олж авах үедээ чи үнэнийг чухамхүү олж авсан байдаг. Бурханд итгэгчдийн дундаас Христийг мэддэг, Түүнийг олж авсан хүмүүс л үнэхээр амь олж авч, Бурханыг мэдэж, мөнх амийг хүртсэн гэдэг нь эндээс харахад илэрхий байна. Энэ нь Библид бичигдсэн дараах үгийг яг биелүүлдэг: “Хүүд итгэдэг хүн мөнх амьтай бөгөөд Хүүд итгэдэггүй хүн мөнх амийг үзэхгүй; харин Бурханы уур хилэн түүн дээр оршино” (Иохан 3:36). Хүүд итгэнэ гэдэг нь бие махбодтой болсон Христэд итгэх явдлыг хэлж байгаа нь эргэлзээгүй. Бурханд итгэдэг хүмүүсийн дундаас Христийг үнэн, зам, амь гэж хүлээн зөвшөөрдөг хүмүүс л Бурханыг үнэхээр мэдэж, аврагдаж, төгс болгуулж чаддаг; тэд л Бурханы сайшаалыг хүлээн авна. Бурханд итгэдэг атлаа Христийг үгүйсгэж, эсэргүүцэж, орхих чадвартай хэвээр байгаа хэн боловч итгэлийг хэрэгжүүлдэг боловч бас Бурханыг эсэргүүцэн, Түүнээс урвадаг хүн билээ. Иймээс тэрээр аврал, төгс болголтод хүрч чадахгүй. Хэрэв хүн Бурханд итгэдэг атлаа Христийг эсэргүүцэн, Түүний эсрэг хорсол өвөрлөнгөө Библийг л сохроор шүтэн, гэрчилдэг бол аль хэдийн антихристийн замаар орж, Бурханы дайсан болсон хэрэг юм. Антихристийн хувьд тийм хүн Бурханаар шийтгүүлж, хараагдан, эцэстээ мөхөл, сүйрэлд унах болно. Бурханд итгэдэг хүмүүсийн хувьд энэ бол хамгийн ноцтой бүтэлгүйтэл, уй гашуу билээ.

Библийн дагуу тэнгэр дэх тодорхойгүй Бурханд итгэдэг боловч Бурхан махбод болж чадна гэж итгэдэггүй, Христийг бие махбодтой болсон Бурхан, завхарсан хүн төрөлхтний Аврагч, хүмүүсийг авардаг бодитой Бурхан мөн гэж хүлээн зөвшөөрч бүр ч чаддаггүй олон хүн бий. Ийм хүмүүс нь Христ бол үнэн, зам, амь гэдгийг мэддэггүйн дээр Христтэй нийцэлтэй байж чаддаггүй. Тэд бол үнэнээс уйдаж, үнэнийг үзэн яддаг төрлийн хүмүүс лавтай мөн. Иудейн ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчууд Бурханд насан туршдаа итгэсэн атлаа бие махбодтой болсон Эзэн Есүсийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзан, бүр Эзэн Есүсийг цовдолж, хөнөөхдөө тулсан гэдгийг бид бүгд Библиэс уншиж болох юм. Үүний дүнд тэд Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урвасан хүмүүс болж, улмаар Түүгээр шийтгүүлж, хараагдсан билээ. Тэд насан туршдаа итгэсэн мөртөө Бурханы ерөөл, амлалтыг хүртэж чадаагүй юм. Хэчнээн өрөвдөлтэй, гунигтай төгсгөл вэ? Иймээс хүмүүс итгэлдээ амжилт олох эсэх нь Христийг мэддэг эсэх, Христийг олж авсан эсэхээс шалтгаалдаг. Асуудлын гол нь тэд Христийн илэрхийлсэн бүх үнэнийг хүлээн зөвшөөрч, Бурханы бүх ажлыг дуулгавартайгаар туулсан эсэх, мөн Христтэй нийцэлтэй болтлоо Түүнийг өргөмжилж, гэрчилж чадах эсэх юм. Энэ нь тэдний Бурханд итгэх итгэлийн амжилт, бүтэлгүйтлийг тодорхойлдог. Гэвч олон хүн санал нийлдэггүй; тэд Библийг бусад бүх зүйлээс дээгүүрт үзэж, тэр ч бүү хэл зүрх сэтгэлдээ Бурханы орыг үүнд эзлүүлсэн байдаг. Бие махбодтой болсон Бурхан ажиллахаар ирэх үед энэ хүмүүс үнэндээ Христийг үгүйсгэж, голж, эсэргүүцэж чаддаг. Хэрэв Христийн үг, үйлдэл Библийн тодорхой дүрэмтэй нийцэхгүй бол энэ хүмүүс Түүнийг яллаж, голж, орхихдоо тулдаг. Тэд Бурханд итгэхийн оронд Библид итгэдэг гэж хэлбэл илүү дээр. Тэдний нүдээр бол Библи тэдний Эзэн, Бурхан юм. Бурхан, Эзэн нь Библид байдаг мэт, Библи нь Бурханыг төлөөлдөг мэт тэдэнд санагддаг тул үнэн гэдэг нь Библитэй бүрэн нийцдэг аливаа зүйл, харин Библиэс зөрдөг юу ч бай үнэн байж чадахгүй хэмээн тэд итгэдэг. Зөвхөн Библи л үнэн. Тэд Библийг бүх үнэнээс дээгүүрт байдаг гэж үздэг; Библиэс гажна гэдэг үнэнээс гажиж байгаа явдал. Бурханы ажил, айлдварыг зөвхөн Библийн хуудаснууд дээр жагсаасан байдаг гэж тэд боддог; Библиэс гадна Түүний хэлж, хийсэн байж болох юуг ч тэд хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Ийм хүмүүс нь Библийг л хүлээн зөвшөөрдөг, харин Бурханыг огт мэддэггүй, бие махбодтой болсон Христийн оршин тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг бүр ч хүсдэггүй байсан Иудейн ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчуудтай адилхан юм. Тэд бүр Библи, Христ хоёрыг эсрэгцүүлэн тавьж, Христ бол үнэн, зам, амь гэдгийг огт мэдэхгүй байсан; тэгээд Библийг өргөмжилж, гэрчилж, Христийг загалмайд цовдлон, улмаар Бурханыг эсэргүүцсэн аймшигт нүгэл үйлдсэн юм. Иймээс тэд Бурханд итгэсэн байж болох ч аврагдаагүй юм; харин ч Бурханы дайсан, антихристүүд болж, Түүгээр шийтгүүлж, хараагдах заяатай байсан. Энэ нь ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчуудад хууртан хянуулж, антихристийн замаар орсон, шашин дахь Бурханд итгэдэг байсан хүмүүсийн шууд үр дагавар юм. Энэ нь Эзэн Есүсийн хэлсэн: “Хэрвээ сохор нь сохроо удирдвал хоёулаа нүхэнд унах болно” (Матай 15:14) гэх үг үнэн болохыг харуулдаг. Ийм хүмүүс аврагдаж, төгс болгуулж чадахгүй нь лавтай.

Христийн мөн чанарыг хамгийн сайн төлөөлдөг нэгэн өгүүлбэрийг Библи агуулдаг. Энэ нь Эзэн Есүсийн хэлсэн, “Би бол зам, үнэн, амь юм. Надаар дамжилгүйгээр хэн ч Эцэгт хүрэхгүй” (Иохан 14:6)хэмээх үг юм. Эзэн Есүс эдгээр үгээр голыг нь олж хэлсэн бөгөөд Христэд итгэж, Христийг олж авснаар л хүмүүс авралд хүрч чадна гэх Бурханд итгэх итгэлийн хамгийн агуу нууцыг илчилсэн юм. Учир нь Бурхан Христ болж бие махбодтой болсон үедээ л хүн төрөлхтнийг бүрэн аварч чаддаг. Христ бол Түүний хоньдын тэнгэрийн хаанчлалд орох цорын ганц үүд хаалга бөгөөд бие махбодтой болсон Христ л хүмүүст аврал авчирч чадах бодитой Бурхан юм. Тэд Бурханд итгэхдээ Христийг хүлээн зөвшөөрч, дагах замаар л аврал, төгс болголтын замд орж чадна. Энэ бол тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлдэг хүмүүс болж, эргээд тэнгэрийн хаанчлалд орж чадах цорын ганц зам юм. Бурханд итгэгчид аврагдаж, төгс болгуулж, Бурханы сайшаалыг хүлээн авахын тулд бие махбодтой болсон Христийг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой гэдгийг бид эндээс мэддэг. Энэ бол хүмүүсийг Өөртөө итгүүлж, авралд хүргэхээр Бурханы тогтоосон арга зам юм. Иймээс Бурханд итгэдэг хүмүүс Христийг мэдэж, Христийг олж авсан эсэх нь туйлын чухал бөгөөд тэдний хувь заяа, үр дүнд шууд нөлөөлдөг.

Нигүүлслийн эрин үеийг эхлүүлэхээр Эзэн Есүс газар дээр ирээд хийсэн ажлыг бид санавал шашны нэг ч итгэгч Түүнийг мэдэж, дагаагүй гэдгийг харж болно. Ялангуяа Иудейн шашны ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчууд яг тийм байсан бөгөөд тэд бүгд Христийг таньж, хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан юм. Түүнчлэн энэ хүмүүс Библид бичигдсэн зүйлийн дагуу Эзэн Есүсийг үгүйсгэж, шүүж, ялласан билээ. Тэгээд бүр Түүнийг цовдолж, улмаар Бурханыг эсэргүүцэх аймшигт нүгэл үйлдсэн бөгөөд өнгөрсөн хоёр мянган жилд тэд Бурханд итгэдэг атлаа Түүнийг эсэргүүцэн, урваж, тийнхүү Бурханы шийтгэл, хараалыг амсах ёстой болсон хүмүүсийн сонгодог жишээ болжээ. Үнэндээ Эзэн Есүс эрт үед номлож байхдаа шашны ертөнц нь Бурханыг эсэргүүцдэг мөн чанартай болохыг аль хэдийн ухаарч, фарисайчууд Бурханыг эсэргүүцдэгийн уг үндэс болон мөн чанарыг асар оновчтойгоор ийнхүү шууд ил болгосон юм: “Та нарын дотор Түүний үг оршдоггүй: учир нь Түүний илгээсэн хүнд та нар итгээгүй. Бичвэрүүдийг хай. Чи тэдгээрт чиний мөнхийн амь бий гэж боддог: Мөн тэдгээр нь Намайг гэрчилдэг юм. Түүнчлэн чамайг амьтай болгож чадах Над дээр чи ирдэггүй” (Иохан 5:38-40).Шашны нийгэмлэг Бурханд итгэдэг атлаа Бурханыг эсэргүүцдэг байсны үнэн болон мөн чанарыг Эзэн Есүсийн үг илчилсэн билээ. Үүний зэрэгцээ тэдгээр нь Библи болон Христийн хоорондох харилцааны мөн чанарыг тайлбарлажээ. Энэ бол Бурханд итгэдэг хүмүүсийн хувьд асар их аврал гэдэг нь эргэлзээгүй юм. Гэвч өнөөдрийн шашны нийгэмлэгт ихэнх хүн Библид сохроор итгэн, Библийг шүтэж, гэрчилж, үүнийг Христ болон Христийн гэрчлэлээс дээгүүр тавцанд тавьсан хэвээр байна. Ялангуяа илэрхийлж буй үнэнийг нь үл харгалзан эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Христийг фарисайчуудын адилаар Библийн дагуу шүүж, яллаж, доромжилсоор байгаа шашны удирдагч, пасторууд яг ийм байгаа юм. Тэдний үйлдэл нь Христийг хоёр дахь удаагаа цовдлох эцсийн эмгэнэлт явдалд хүргэсэн бөгөөд Бурханы уур хилэнг аль эрт бадраасан билээ. Төгс Хүчит Бурхан аль эрт, “Бурханыг цовдолдог хүмүүс золгүй еэ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хорон муу хүмүүс гарцаагүй шийтгүүлнэ”-ээс)хэмээн анхааруулсан тул үүний үр дагавар нь аймшигтай юм. Иймээс Библи болон Христийн хоорондох харилцааны талаар тодорхой нөхөрлөл хийх бүрэн шаардлагатай, ингэснээр хүн бүр Библид зөв хандаж, Христийг хүлээн зөвшөөрч, Бурханы сайшаалыг хүртэхийн тулд Түүний ажлыг дуулгавартай дагаж чадна.

…………

Эзэн Есүс судрын тухайд нэгэнтээ,“Мөн тэдгээр нь Намайг гэрчилдэг юм” хэмээсэн байдаг. Энд Бурхан үгээ маш тодорхой хэлжээ; Библи бол Түүний талаарх гэрчлэлийн эмхэтгэл төдий юм. Библи бол Бурханы ажлын эхний хоёр үе шатны жинхэнэ тэмдэглэл гэдгийг бид бүгд ойлгодог. Өөрөөр хэлбэл, энэ нь тэнгэр газар, бүх зүйл болон хүн төрөлхтөн бүтээгдсэний дараа хүн төрөлхтнийг гэх удирдамж, золин авралыг гүйцэлдүүлдэг Бурханы ажлын эхний хоёр үе шатны гэрчлэл юм. Бурхан Хуулийн эрин үед хүмүүсийг хэрхэн залж чиглүүлж, Өөрийнх нь өмнө амьдарч, Өөрт нь шүтэн мөргөхийг заасан болохыг хүн бүр Библийг уншсанаар олж харж болох юм. Түүнчлэн Нигүүлслийн эрин үед Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн золин аварч, амар амгалан, баяр баясал болон бүх төрлийн нигүүлслийг хайрлах зуураа урьдын бүх нүглийг нь уучилсан болохыг бид харж болно. Бурхан хүн төрөлхтнийг бүтээгээд, ямагт залж чиглүүлсэн төдийгүй дараа нь золин аварсан гэдгийг хүмүүс харж чаддаг. Үүний зэрэгцээ Бурхан хүн төрөлхтнийг хангаж, хамгаалж ирсэн юм. Түүнчлэн эцсийн өдрүүдэд Өөрийн ард түмнийг шүүн, цэвэрлэхийн тулд Бурханы үг гал мэт шатна гэдгийг бид Библийн зөгнөлөөс уншиж болох юм. Тэдгээр нь хүн төрөлхтнийг бүх нүглээс авран, Сатаны харанхуйн нөлөөнөөс мултрахад бидэнд туслах бөгөөд ингэснээр бид Бурханд бүрэн эргэн очиж, эцэстээ Түүний ерөөл, амлалтыг өвлөн авах юм. Бурхан, “Мөн тэдгээр нь Намайг гэрчилдэг юм” гэж хэлсэн нь ийм утга учиртай. Иймээс Библийг анхааралтай уншсан хэн боловч Бурханы зарим үйлдлийг хараад Түүний оршин тогтнол болон тэнгэр газар дахь бүх зүйлийг бүтээгээд, ноёрхож, захирдаг Түүний төгс хүчин болон мэргэн ухааныг таньж чадах юм. Иймээс хүмүүс Бурханд итгэж, Бурханыг мэдэж, итгэлийн зүй зохистой замаар алхахад Библи гүн гүнзгий утга учиртай байдаг. Бурханд чин сэтгэлээсээ итгэн, үнэнийг хайрладаг хэн боловч Библийг уншсанаар амьдралын зорилго, чиглэлийг олж чадах бөгөөд Түүнд итгэж, найдаж, Түүнийг дуулгавартай дагаж, шүтэн мөргөж сурдаг. Эдгээр нь бүгд Бурханыг гэрчлэх Библийн гэрчлэлийн үр нөлөө бөгөөд үгүйсгэшгүй баримт билээ. Гэвч Эзэн Есүс, “Бичвэрүүдийг хай. Чи тэдгээрт чиний мөнхийн амь бий гэж боддог:болон“Түүнчлэн чамайг амьтай болгож чадах Над дээр чи ирдэггүй.” гэж хэлэхдээ бас бүр ч чухал зүйлийг илэрхийлсэн юм. Эдгээр үг маш чухал! Хэрэв Бурханд итгэдэг хүмүүс үнэн ба амийг олж авахыг хүсвэл зүгээр л Библийн гэрчлэлд найдах нь хангалтгүй; тэд үнэн ба амийг олж авахын тулд бас Христ рүү очих ёстой. Учир нь Христ л үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг золин аварч, хүн төрөлхтнийг аварч чадна. Бурхан бол бидэнд амь өгдөг Нэгэн билээ. Библи Түүний хүч чадлыг орлож чадахгүй, Ариун Сүнсний ажлыг орлож бүр ч чадахгүй бөгөөд Бурханы өмнөөс хүмүүст амь хайрлаж чадахгүй. Христийг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаснаар л бид Ариун Сүнсний ажлыг хүртэж, үнэн ба амийг олж авч чадна. Библи нь Бурхан биш, ердөө л Бурханы ажлын гэрчлэл учраас хэрэв хүмүүс бие махбодтой болсон бодитой Бурханыг хүлээн зөвшөөрөлгүйгээр Библид л итгэх юм бол амь олж авч чадахгүй. Бид Бурханд итгэхдээ хүн төрөлхтнийг аврах ажилд нь үе шатууд байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй; хүн төрөлхтнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврахын тулд ажлын гурван үе шат шаардлагатай, ингэснээр тэд Бурхан руу үнэхээр эргэн очиж, Түүгээр авхуулж чадна. Иймээс хүмүүсийн туулдаг Бурханы ажлын үе шат бүр нь тэдэнд Бурханы авралын нэг хэсгийг авчирдаг. Ариун Сүнсний ажлын алхааг ойр дагаж, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийг туулснаар л бид Бурханы арвин агаад бүрэн авралыг хүлээн авч чадна. Жишээлбэл, израильчууд Ехова Бурханд итгэхдээ зөвхөн Хуулийн эрин үе дэх Бурханы амлалтыг л эдэлж чадсан юм. Хэрэв тэд Эзэн Есүсийн авралыг хүлээн зөвшөөрөөгүй бол Эзэний хайрласан амар амгалан, баяр баясал болон арвин их нигүүлслийг эдлэх нь байтугай нүглээ уучлуулж ч чадахгүй байсан юм; энэ бол баримт. Хэрэв хүмүүс нүглээ уучлуулж, Бурханы хайрласан их нигүүлслийг эдлэхийн тулд Эзэн Есүсийн золин авралыг л хүлээн зөвшөөрдөг атлаа эцсийн өдрүүд дэх Түүний шүүлт, гэсгээлтийн ажлыг хүлээн зөвшөөрдөггүй бол үнэн юм уу амийг олж авч чадахгүй, амь зан чанартаа өөрчлөлт хийж ч чадахгүй. Иймд тэд Бурханы амлалтыг өвлөж, тэнгэрийн хаанчлалд ороход тэнцэхгүй. Бурханы ажлын үе шат бүр өөрийн гэсэн үр жимсээ өгөн, өмнөх үе шатнаасаа илүү өргөгдсөн байдаг. Эдгээр үе шат нь бүгд нэг нэгнээ нөхдөг бөгөөд нэгийг нь ч алгасаж болохгүй юм. Тэдгээр нь аажмаар төгс болголт руу хөтөлдөг. Хэрэв хүн Бурханы ажлын нэг үе шатыг хүлээн зөвшөөрөхгүй бол тэрээр Түүний авралыг бүхэлд нь бус, зөвхөн нэг хэсгийг нь хүлээн авч чадах юм. Энэ ч бас баримт билээ. Хэрэв хүмүүс эцсийн өдрүүд дэх Христийг хүлээн зөвшөөрөлгүй, зөвхөн Библид итгэвэл Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвадаг хүмүүс болно. Үр дүнд нь тэд Бурханы эцсийн, бүрэн авралыг алдсан байна. Өөрөөр хэлбэл, Эзэн Есүст л итгээд, эцсийн өдрүүд дэх Түүний эргэн ирэлт буюу Төгс Хүчит Бурханы авчирсан авралыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн итгэл замынхаа хагаст бүтэлгүйтэж, бүгд хий дэмий болно. Тэгвэл яасан хөөрхийлөлтэй байх вэ! Яасан харамсалтай вэ! Иймээс бие махбодтой болсон Христийг хүлээн зөвшөөрөхгүй байх нь амь хүртэж чадахгүй байхад хүргэдэг. Хүмүүс зөвхөн Библид итгэснээр аврагдаж, амь олж авч чадахгүй бөгөөд Бурханыг хэзээ ч мэдэж чадахгүй, учир нь Библи бол Бурхан биш, харин Түүний гэрчлэл төдий юм. Иймээс Христийг хүлээн зөвшөөрөлгүйгээр зөвхөн Библид итгэх юм бол хүмүүс Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чадахгүй. Улмаар тэд Бурханаар аврагдаж чадахгүй; Түүгээр таягдуулахаас өөр аргагүй юм. Энэ нь эргэлзэх зүйлгүй баттай билээ. Энэ бол Библийг уншсанаар харж болох баримт юм. Түүнчлэн шашны удирдагч, пасторууд яагаад Бурханд итгэдэг атлаа Бурханыг эсэргүүцэж, итгэлдээ бүтэлгүйтэхэд хүрдгийн уг шалтгаан ч бас энэ билээ.

Дээрхийн нөхөрлөлөөс

Өмнөх:Асуулт 26: Шашны пасторууд болон ахлагчид “Бүх бичвэр Бурханы онгодыг хүртсэн” (2 Тимот 3:16) хэмээх Библи дэх Паулын үгийг баримталж, Библи дэх бүх зүйл бол Бурханы үг хэмээн итгэдэг. Гэхдээ, та нар Библи нь бүхэлдээ Бурханы үгээс бүрдээгүй гэдэг, тэгвэл энэ бүхэн яг ямар утгатай юм бэ?

Дараах:Асуулт 28: Библи бол Бурханы ажлын гэрчлэл юм; Библийг уншсанаар л дамжуулан итгэгчид, Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн гэдгийг ухамсарлах болж, Бурханы гайхалтай үйл хэрэг, агуу, төгс хүчит байдлыг харж чаддаг. Библид Бурханы олон үг, түүнчлэн хүний туршлагын тухай гэрчлэлүүд байдаг; энэ нь хүмүүсийн амийг хүнс тэжээлээр хангаж, мөн асар их босгон байгуулалтаар хангаж чадна, иймээс миний эрж хайхыг хүсэж байгаа зүйл бол Библийг уншсанаар бид үнэхээр мөнх амийг олж авч чадах уу? Библийн дотор мөнх амийн зам байхгүй байх боломжтой юу?

Холбогдох агуулга