Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханд гэрчлэл хийх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

15. Яагаад чуулганууд шашин болж доройтох чадвартай байдаг вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Яагаад шашны чуулгануудын хэрэгжүүлэлтийг хоцрогдсон гэж хэлдэг вэ? Учир нь тэдний хэрэгжүүлдэг зүйл өнөөдрийн ажилтай тусгаарлагдсан. Нигүүлслийн эрин үед тэдний хэрэгжүүлж байсан зүйл зөв байсан, харин эрин үе өнгөрөхийн хэрээр Бурханы ажил өөрчлөгдөж, тэдний хэрэгжүүлэлт аажмаар хоцрогдсон билээ. Энэ нь шинэ ажил болон шинэ гэрлийн ард үлдсэн. Анхдагч сууринд үндэслэн Ариун Сүнсний ажил хэд хэдэн алхмаар гүнзгийрч урагшилсан. Гэсэн ч тэр хүмүүс Бурханы ажлын анхдагч үе шатанд гацаж, хуучин хэрэгжүүлэлт, хуучин гэрлээс зуурсаар байдаг. Бурханы ажил гурав эсвэл таван жилийн дотор ихээхэн өөрчлөгдөж чадна, иймээс 2,000 жилийн явцад бүр ч их өөрчлөлт явагдахгүй гэж үү? … Нэгэнтээ Еховагийн хуулийг мөрдөж байсан хүмүүс болон загалмайн төлөө зовсон хүмүүсийн хувьд хэрвээ тэд эцсийн өдрүүдийн ажлын үе шатыг хүлээн зөвшөөрч чадахгүй бол тэдний хийсэн бүхэн хий дэмий, хэрэггүй болох болно. Ариун Сүнсний ажлын хамгийн тодорхой илэрхийлэл нь өнгөрсөнтэй зууралдах биш, энд одоог тэврэн авахад оршино. Өнөөдрийн ажилтай эн зэрэгцэж чадахгүй, өнөөдрийн хэрэгжүүлэлтээс салцгаасан хүмүүс бол Ариун Сүнсний ажлыг хүлээн зөвшөөрдөггүй, эсэргүүцдэг хүмүүс юм. Ийм хүмүүс Бурханы одоогийн ажлыг үл тоомсорлодог. Тэд хэдий өнгөрсөний гэрлээс зуурдаг ч энэ нь, тэд Ариун Сүнсний ажлыг мэддэггүй гэдгийг үгүйсгэх боломжтой гэсэн үг биш юм. ……Ариун Сүнсний урсгалын гадна байгаа хүмүүс үргэлж өөрсдийнхөө зөв гэж боддог боловч үнэндээ тэдэн дээрх Бурханы ажил аль хэдийн зогссон ба Ариун Сүнсний ажил тэдэнд байдаггүй. Бурханы ажил өөр бүлэг хүмүүс рүү буюу Өөрийн шинэ ажлаа гүйцэлдүүлэхээр Түүний зорьсон бүлэг хүмүүс рүү аль хэдийн шилжсэн. Шашны хүмүүс Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй, зөвхөн өнгөрсний хуучин ажилтай зууралддаг учраас Бурхан энэ хүмүүсийг орхисон бөгөөд энэ шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх хүмүүс дээр Өөрийн шинэ ажлыг хийдэг. Энэ хүмүүс Түүний шинэ ажилд хамтран ажилладаг бөгөөд зөвхөн ийм байдлаар Түүний удирдлага биелэгдэх боломжтой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

Харин шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн хувьд: Тэд Ариун Сүнсний урсгалын гадна байдаг ба Ариун Сүнсний сахилгажуулалт, зэмлэлт тэдэнд хэрэглэгддэггүй. Бүхий л өдрийн турш тэд махан бие болоод оюун санаандаа амьдарч, уураг тархиных нь дүн шинжилгээ, судалгаанаас бий болсон хоосон сургаалын дагуу бүхнийг хийдэг. Энэ нь Ариун Сүнсний шинэ ажлын шаардлага байтугай Бурхантай хамтрах хамтын ажиллагаа ч биш юм. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс, Бурхангүй байдаг, цаашлаад тэд Бурханы ерөөл болон хамгаалалтгүй байдаг. Тэдний үг ба үйлдлийн ихэнх нь Ариун Сүнсний ажлын урьдны шаардлагуудтай зууралдсан байдаг; тэдгээр нь номлол болохоос үнэн биш. Ийм номлол, дүрэм журам нь тэднийг нэгдүүлдэг ганц зүйл нь шашин гэдгийг батлахад хангалттай юм; тэд бол Бурханы ажлын бай эсвэл сонгогдсон хүмүүс биш. Тэдний дунд байгаа тэр бүх хүмүүсийн цугларалтыг шашны томоохон цуглаан гэж нэрлэхээс биш чуулган гэж нэрлэж болохгүй. Энэ бол хувиршгүй үнэн юм. Тэдэнд Ариун Сүнсний шинэ ажил байхгүй; тэдний хийдэг зүйл шашны үнэр ханхлуулавч, тэдний амьдран харуулж байгаа зүйл шашнаар бялхсан мэт санагддаг; тэд Ариун Сүнстэй хамт байх байдал болон ажлыг эзэмшдэггүй, тэр ч бүү хэл тэдэнд Ариун Сүнсний сахилгажуулалт эсвэл гэгээрлийг хүлээн авах эрх ч байхгүй. Энэ хүмүүс цөмөөрөө амьгүй цогцос, сүнслэг байдал байхгүй өтнүүд юм. Тэдэнд хүний тэрслүү байдал, эсэргүүцлийн талаар ямар ч мэдлэг байхгүй, хүний бүх муу үйлийн тухай ямар ч мэдлэг байдаггүй, үүгээр ч үл барам тэд Бурханы ажил, Бурханы одоогийн хүслийг бүгдийг нь мэддэггүй. Тэд мунхаг агаад олиггүй хүмүүс, итгэгчид гэж дуудахад ч зохимжгүй өөдгүй амьтад!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

Хүний нөхөрлөл:

Бид “Бурханыг дагах” гэдгээр юуг хэлдэг вэ? Бид Бурханы ажлыг туулах, үнэнийг хүлээн зөвшөөрөх тухай ярьж байаа юм. Хэрэв чи үнэнийг хүлээн зөвшөөрөхгүй бол, Бурханы ажлыг туулахгүй бол Бурханы шүүлт ба гэсгээлтийг туулахгүй, өөрөөр хэлбэл чи Бурханыг дагадаггүй гэсэн үг. Бурханд итгэдэг атлаа Бурханыг дагадаггүй хүмүүсийг бид юу гэж дууддаг вэ? Бид тэднийг шашинд итгэгчид гэдэг. Шашны ертөнц доторх хүмүүс Бурханд ийм маягаар итгэдэггүй гэж үү? Тэд зөвхөн тэнгэр дэх Бурханд итгэдэг, харин Бурханыг дагадаггүй, Бурханы ажлыг туулдаггүй, тэд ердөө Библитэйгээ, бичвэр гэгч зүйлтэйгээ зууралддаг. Тэд өдөр бүр нэг догол мөр уншиж, шашны ёсоор залбирдаг, тэгээд л гүйцээ. Энэ нь тэдний өөрсдийн амьдралтай, хэрхэн амьдардагтай нь ямар ч хамаагүй. Тэд зүгээр л хийх ёстой гэж бодсон бүхнээ хийдэг. Үүнийг шашны итгэгч байх гэдэг. Тэд Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөггүй, Бурханы ажлыг ч туулдаггүй. Иймээс тэд сүнснийхээ хоосролыг дүүргэх, зовлонтой зүрх сэтгэлээ хангах, ямар нэг төрлийн тэжээл хайх гэж л итгэдэг. Ийм төрлийн итгэлтэй хүмүүс Бурханд цангинасан, гайхамшигт гэрчлэл хийж чадна гэж үү? Тэд зардал, зарлагадалт, дуулгавартай байдал, амийн тухай ярилцдаггүй учраас гэрчлэл хийх тухай ярихгүй гэдэг нь гарцаагүй. Ийм учраас тэд гэрчлэл хийдэггүй. Иймээс тэдний дунд хавчигдах бүрт нь бат зогсож чадах маш цөөн хүн байдаг. Амь нь эрсдэлд ороход тэд бүгд Бурханаас урвадаг. Магадгүй та нарын зарим нь дөнгөж сая хэлснийг минь няцааж, “Нигүүлслийн эрин үе, Хуулийн эрин үед олон гэрч байсан биш үү” гэх байх. Тэр чинь буруу биш. Тэдгээр гэрчид Ариун Сүнсний ажил байсан, тэд ч мөн өнөөдрийн бидэнтэй яг адил тухайн эрин үе дэх Бурханы дагагчид байсан. Тэд шашинд итгэгчдийн нэг хэсэг байгаагүй. Хуулийн эрин үед Бурханы ажлыг туулсан хүмүүс нь Хуулийн эрин үед Бурханыг дагасан хүмүүс байсан юм. Нигүүлслийн эрин үед Бурханы ажлыг туулсан хүмүүс нь Нигүүлслийн эрин үед Бурханыг дагасан хүмүүс байсан юм. Хаанчлалын эрин үед, Бурханы эцсийн өдрүүд дэх ажлыг туулж байгаа бид мөн л Бурханы дагагчид юм. Гэвч, одоо эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан Өөрийн ажлыг биечлэн гүйцэтгэж байгаа тул Нигүүлслийн эрин үе, Хуулийн эрин үед хэвээр байгаа итгэгчдийн итгэл шашны итгэл болж хувирсан.

Аминд орох тухай номлол, нөхөрлөл (XI) дэх “Үнэнийг эрж хайхын ач холбогдол, чухал байдлын тухай бас нэгэн яриа”-аас

Юун түрүүнд, хэрхэн шашны тойргууд бий болсон ба цуглаан болоод шашны ялгаа юу болохыг ойлгох хэрэгтэй. Эдгээр асуудлыг тодруулах нь үнэхээр шаардлагатай билээ. Бурханы ажлын үе шат бүрд, Бурханы сонгогдсон хүмүүсийг Бурханаар өсгөгдөж, томиглодсон хүмүүс зааж, хариулж байсныг Библээс харах боломжтой. Жишээлбэл, Хуулийн Эрин Үед, Бурхан Израилын иргэдийг шууд удирдах үүднээс Мосег ашиглан, Мосегоор тахилчийн тогтолцоог зохион байгуулуулсан байдаг. Мосегийн ажил дууссаны дараа, Израильчуудыг удирдах Бурханаар шууд томилогдсон хүн дэлхий дээр байгаагүй. Тахилчид хүмүүсээр сонгогдож эхэлсэн билээ. Энэ бол Еврейн шашны тойрог бий болсон цаад шалтгаан юм. Үүнээс хойш, Иудейн тахилчийн тогтолцоо шашны тойргуудаар хэлбэржиж ирсэн. Буруу тахилчид сонгогдсоноос шашны тойргууд байн байн завхрагддаг болсон. Нигүүслийн Эрин Үед, Эзэн Есүс гарч ирэн, ажлаа хийхэд шашны тойргууд Эзэн Есүсийг эсэргүүцэж, яллан, Бурхантай сөргөлдөх хэмжээнд доошоо унасан. Энэ нь хүн бүрийн гэрчилж чадах баримт. Эзэн Есүс Өөрийн золилтын ажлыг хийхээр дэлхий дээр ирэхдээ, Тэр арван хоёр элч нарыг өөрөө сонгосон. Мөн тэр үед ажиллаж эхэлсэн Ариун Сүнс ч Эзэн Есүсийн шавь нартай цуг байсан юм. Энэ үед, Эзэн Есүсийн ажлыг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийн дэлхий дээрх цуглаан нь чуулган хэмээн дуудагдаж, бүхэлдээ Бурханы томилсон, өөрөөр хэлбэл Ариун Сүнсээр ашиглуулсан хүмүүсээр хариулагдаж байжээ. Эзэн Есүсийн үхэл, амь оролт, мөн тэнгэр өөд өгссөнөөс ойролцоогоор гучин жилийн дараа, арван хоёр элчийн ихэнх нь өөд болж, дэлхий дээрх сүм Эзэн Есүсээр шууд томилогдсон элч нараар нэгэнт хариулагдахаа больсон. Үүнээс үүдэн янз бүрийн шашны бүлгүүд бий болж эхэлсэн. Энэ бол Нигүүслийн Эрин Үеийн шашны тойргийн үүслийн цаад шалтгаан юм. Үүний дараагаар, хүмүүс Ариун Сүнсний ажлыг авсан эсэхээс хамааралгүйгээр, Библийг тайлбарлаж чадаж л байвал тэд чуулганыг зохион байгуулж чадаж байв. Тэд бэлэгтэй л байвал, хүмүүс тэдэнтэй санал нийлж, тэднийг дагаж байлаа. Тэд хэн нэгний хориггүй, өөрсдийн дуртайгаар ажиллаж, номлож болж байсан учир олон төрлийн урсгал, шашны бүлэг үүсч эхлэв. Чуулган болоод шашин гэж юу вэ? Ариун Сүнснээр ашиглуулж байсан хүмүүсээр удирдагдаж, хариулагдаж байсныг чуулган, Ариун Сүнсээр ашиглуулаагүй хүмүүсээр удирдуулж, хариулагдаж байсныг нь шашин гэж хэлж болно. Энэ бол хамгийн хялбар бөгөөд, хамгийн зөв ангилал юм. Зөв чуулганууд Ариун Сүнсний ажилтай байдаг. Шашнуудад, Ариун Сүнсний ажил ховорхон байдаг. Хэдий байсан ч, энэ нь чин сэтгэлээсээ Бурханыг хайж, үнэнийг эрэлхийлдэг цөөн тооны хүмүүс л юм. Энэ нь чуулган болон шашин хоорондын ялгаа юм. Чуулгадын хувьд, хоньчид Ариун Сүнсээр ажиллуулж, ашиглуулсан байх нь маш чухал байдаг. Хэрвээ хоньчин нь үнэнийг эрэлхийлж, зөв замналаар явах аваас, Ариун Сүнсний ажил мөн гэж үзнэ. Хэрвээ хоньчин нь үнэнийг хайдаггүй, Фарисайчуудын замналаар явдаг бол Ариун Сүнсний ажил байхгүй байна. Хүмүүс үнэн болон худал хоньчдыг ялгаж чадаж байгаа цагт, тэнд жинхэнэ чуулганыг олж чадна. Бие махбодыг олсон Бурхан өөрөө ажиллахад чуулган үүссэн ба харин дараагаар нь бүхий л төрлийн шашны бүлгэмүүд үүсэн бий болсон байдаг. Энэ нь тэд Бурханд итгэдэг ч, үнэнийг ойлгодоггүй учир юм. Эцсийн өдрүүдэд, хүмүүсийн завхрал гүнзгийрснээр тэд үнэнийг ойлгохоо больдогч бэлгийг шүтсээр байдаг. Тэд хүмүүс Ариун Сүнсний ажлыг авсан эсэхийг ялгадаггүй. Хэн нэгэн Библийг тайлбарлаж чадаж л байвал, санал нийлдэг бөгөөд дагадаг хүмүүс юм; хүмүүс ихээр бэлгэнд анхаарлаа хандуулдаг. Тиймээс, Бурханд итгэхдээ шашны тойргийн пасторууд болон толгойлогчдыг дагадаг ба, тэгэхдээ тэднийг Ариун Сүнсний ажлыг болон үнэнийн бодит байдлыг авсан эсэхийг харгалзан үздэггүй. Энэ нь пасторын эрхтэй л бол тэд Бурханаар хүлээн зөвшөөрөгдөн, томилогдож, хүмүүс тэднийг хүлээн зөвшөөрч, дуулгавартайгаар дагах ёстой мэт зүйл юм. Мунхаг хүмүүс л пасторуудыг Эзэнтэй адилтган харьцаж, Бурхан мэт шүтдэг. Нигүүслийн Эрин Үед, шашны тойргуудын ахлах тахилчид, хуулийн багш нар болон Фарисайчууд бие махбодыг олсон Эзэн Есүстэй дайсан мэт харьцаж, Түүнийг загалмайд хадсан нь, Бурханыг эсэргүүцдэг тэдний бодит байдлыг илчилсэн юм. Эцсийн өдрүүдэд, ихэнх шашны тойргийн толгойлогчид болон пасторууд айсан шинжгүйгээр эцсийн өдрийн Христийг бүр ихээр яллаж, эсэргүүцдэг. Шашны тойргийн пасторууд болон толгойлогчид Бурханыг хүндэлдэггүйг нотлоход эдгээр баримт нь хангалттай юм. Тэд зөвхөн тодорхойгүй Бурханд итгэж, шүтдэг агаад Практик Бурханы оршин тогтнолд ч, Христээс ирдэг бүх үнэнд ч огтоос идгэдэггүй. Иймд, эдгээр хүмүүс нь бүгд үл итгэгчид, Сатанд бялдуучлагчид ба үнэн антихристүүд болдог. Тэд бол Бурханы дайснууд. Христийг эсэргүүцэж, ялладаг бүхэн Бурханы дайснууд юм. Энэ бол үнэхээр маргаангүй асуудал юм.

Амийн хангалт—Номлолуудын эмхэтгэл дэх “Яагаад шашинлаг ертөнц үргэлжид Түүнд үйлчлэнгээ Бурханыг эсэргүүцдэг вэ”-ээс

Бурханы сонгосон хүмүүс бүгдээрээ чуулган ба шашин гэдэг нь юу болохыг ойлгодог байх ёстой. Нарийн хэлбэл Ариун Сүнсний ажиллаж буй чуулган бол жинхэнэ чуулган бөгөөд Ариун Сүнсний ажилладаггүй чуулгануудыг шашнууд гэж ангилдаг. Зөвхөн шашны тойргууд дахь чуулгануудыг шашнууд гэж ангилдаггүй, хэрэв Бурханы гэр бүл дэх аль нэг чуулганыг хуурамч удирдагч эсвэл антихристүүд удирдаж байгаа бол тэрхүү чуулган нь Ариун Сүнсний ажлыг алдаж бөгөөд Бурханы сонгосон хүмүүсийн цугларалт амьдралыг хангамжийг алдах болно. Тэнд ямар нэг баяр баясгалан байхгүй болно. Бурханы нүдээр бол тэрхүү чуулганыг шашин гэж ангилна. Хэрэв Бурханд үнэнхүү итгэдэг ч хуурамч удирдагч эсвэл антихристүүдээр удирдуулдаг бөгөөд ямар ч ялгаа гаргадаггүй хүмүүс байгаа бол, мөн хуурамч удирдагч, антихристүүдыг дагаж, дуулгавартай даган мөрддөг хүмүүс байгаа бол тэрхүү чуулган хэдийн шашин болсон гэсэн үг юм. Шашинд хамаардаг бүх хүмүүс Бурханаар устгагдах ёстой бөгөөд зөвхөн цөөн хэд нь л аврагдаж чадна. Шашинд Ариун Сүнсний ажил байдаггүй тул хүмүүс хэзээ ч үнэн ба амьдралыг олж авч чадахгүй. Тиймээс аливаа чуулган хуурамч удирдагч, антихристүүдээр удирдуулах нь ийм ноцтой үр дагавар гарахад хүргэдэг.

Төгс Хүчит Бурханы Чуулганы ажлын зохицуулалтын үйл явдлын тойм дахь “Хуурамч удирдагчдыг ил болгож, орлуулах, Антихристүүд ба Хорон муу хүмүүсийг хөөн зайлуулах ажил хэзээ ч зогсдоггүй”-оос

Өмнөх:Шашны зан үйлд оролцоно гэж юу вэ?

Дараах:Антихрист гэж юу вэ?

Танд таалагдаж магадгүй