Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг

Хурд

Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг

Эцсийн өдрүүдийн ажил бол бүгдийг төрлөөр нь ялгаж, Бурханы удирдлагын төлөвлөгөөг дуусгах ажил юм, учир нь цаг нь ойртож, Бурханы өдөр ирсэн. Бурхан хаанчлалд нь орсон бүх хүнийг, өөрөөр хэлбэл Өөрт нь эцсээ хүртэл үнэнч байсан бүх хүнийг Бурханы Өөрийн эрин үе рүү аваачдаг. Гэвч Бурханы Өөрийн эрин үе ирэх хүртэл Бурханы хийх ажил гэвэл хүний үйл хэргийг ажиглах болон хүний амьдралын талаар лавлах бус, харин тэрслүү байдлыг нь шүүх явдал юм, учир нь Бурхан Өөрийн сэнтийн өмнө ирсэн бүх хүнийг ариусгах болно. Өнөөдрийг хүртэл Бурханы хөлийн мөрийг дагасан бүх хүн бол Бурханы сэнтийн өмнө очсон хүмүүс юм, иймээс Бурханы эцсийн үе шатан дахь жлыг хүлээн зөвшөөрдөг хүн нэг бүр нь Бурханы ариусгалтын бай мөн. Өөрөөр хэлбэл, Бурханы эцсийн үе шатан дахь ажлыг хүлээн зөвшөөрдөг хүн бүхэн Бурханы шүүлтийн бай билээ.

Шүүлт Бурханы гэрээс эхэлнэ хэмээн урьд нь хэлсэн, энэ үгэн дэх “шүүлт” гэдэг нь эцсийн өдрүүдэд сэнтийнх нь өмнө очдог хүмүүс дээр Бурханы өнөөдөр хийдэг шүүлтийг хэлдэг. Эцсийн өдөр ирсэн үед Бурхан тэнгэрт том ширээ засаж, дээр нь цагаан бүтээлэг дэвсээд, дараа нь бүх хүнийг газарт өвдөг сөгдүүлж, Өөрөө агуу сэнтийд суунгаа хүн бүрийн нүглийг илчилж, үүгээрээ тэднийг тэнгэрт гаргах уу, гал болон хүхэрт нуурт унагах уу гэдгийг тогтоодог гэсэн ер бусын төсөөлөлд итгэдэг хүмүүс байж магад. Хүний төсөөлөл ямар ч байлаа гэсэн, Бурханы ажлын мөн чанарыг өөрчилж чадахгүй. Хүний төсөөлөл гэдэг хүний харсан, сонссон зүйлийг нийлүүлж, нэгтгэсэн, хүний тархинаас гардаг, санаа бодлынх нь бүтээл төдий юм. Иймд Би, хүний төсөөлөл хэчнээн гайхамшигтай байлаа ч, зураг төдийгөөс хэтрэхгүй ба Бурханы ажлын төлөвлөгөөг орлож чадахгүй гэж хэлдэг. Эцсийн эцэст, хүн Сатанаар завхруулсан, иймээс хүн яаж Бурханы бодлыг ойлгож чадах юм бэ? Хүн Бурханы шүүлтийн ажлыг маш гайхамшигтай байна гэж боддог. Бурхан Өөрөө шүүлтийн ажлыг хийж байгаа учраас хамгаас өргөн цар хүрээтэй, эгэл хүмүүст ойлгомжгүй байх ёстой, энэ нь тэнгэрт цуурайтаж, газрыг доргиох ёстой гэдэгт итгэдэг; эс бөгөөс энэ яаж Бурханы хийсэн шүүлтийн ажил байж чадах юм бэ? Энэ нь шүүлтийн ажил болохоор Бурхан ажиллахдаа маш сүрлэг, сүр жавхлантай байх ёстой ба шүүгдэж байгаа хүмүүс нь цурхиран уйлж, өвдөг дээрээ сөхрөн өршөөл хүсэж байх ёстой гэдэгт тэр итгэдэг. Ийм дүр зураг асар гайхамшигтай, гүнээ сэтгэл хөдлөм байх биз... Хүн бүр Бурханы шүүлтийн ажлыг ер бусын гайхалтай гэж төсөөлдөг. Гэвч Бурхан хүмүүсийн дунд шүүлтийн ажлаа аль хэдийн эхэлсэн бөгөөд энэ бүх хугацаанд чи амар амгалан унтсаар ирсэн гэдгээ мэддэг үү? Чамайг Бурханы шүүлтийн ажил албан ёсоор эхэлж байна гэж бодох үед Бурхан газар тэнгэрийг шинээр бүтээх цаг аль хэдийн болсон байдгийг мэддэг үү? Магадгүй тэр үед чи амьдралын утга учрыг дөнгөж ойлгосон байх боловч Бурханы өршөөлгүй шийтгэлийн ажил бөх унтсаар л буй чамайг там руу аваачих болно. Тэр үед л чи Бурханы шүүлтийн ажил аль хэдийн дууссаныг гэнэт ухаарах болно.

Тдгээр ой гутам, жигшүүртэй сэдвийн талаар ярьж, үнэтэй цагаа үрэхээ больцгооё. Харин шүүлт гэж юу болох тухай ярилцацгаая. “Шүүлт” гэдэг үгийг дурдах үед чи Еховагийн бүх газар оронд хэлсэн үг болон Есүсийн Фарисайчуудад хэлсэн зэмлэлийн үгийн тухай бодох болно. Эдгээр үг хэдийгээр хатуу ч гэлээ хүнийг шүүх Бурханы шүүлт бус, зөвхөн өөр өөр орчинд буюу өөр өөр нөхцөлд Бурханы хэлсэн үг төдий юм; эдгээр үг нь эцсийн өдрүүдэд хүнийг шүүхдээ Христийн хэлдэг үгтэй адилгүй. Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйл хэрэгт нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэнийг эдгээр үг агуулдаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж голдгийг илчилсэн үгс нь хүн хэрхэн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлдэг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр үүнийг удаан хугацаанд илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр л орлуулж болдог. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж үздэг; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахад бүрэн үнэмшээд зогсохгүй Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрхийн тухай хүний ойлголт, өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүн ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Түүнчлэн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ. Хэрэв чи эдгээр үнэнийг чухалчлан авч үзэхгүй, эдгээр үнэнээс зайлсхийх, эсвэл салах шинэ арга олох гэж үргэлж боддог бол Би чамайг хүнд нүгэлтэн гэж хэлнэ. Чи Бурханд итгэдэг атлаа үнэнийг болон Бурханы хүслийг эрж хайдаггүй, мөн чамайг Бурханд ойртуулдаг замд ч хайргүй бол Би чамайг, шүүлтээс бултахаар оролдож буй нэгэн, агуу цагаан сэнтийнээс зугтдаг хүүхэлдэй урвагч гэж хэлнэ. Бурхан нүдэн доороос нь зугтаж байгаа тэрслүү хэнийг ч болов өршөөхгүй. Ийм хүмүүс илүү хүнд шийтгэл хүртэх болно. Бурханы өмнө шүүгдэхээр очиж, цаашлаад ариусгагдсан хүмүүс Бурханы хаанчлалд үүрд амьдрах болно. Мэдээж энэ нь ирээдүйд тохиох зүйл юм.

Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийнх нь ажил юм, мэдээж үүнийг Бурхан Өөрөө хийх ёстой; хүн Түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол үнэнээр дамжуулан хүн төрөлхтнийг байлдан дагуулах явдал тул энэ ажлыг хүмүүсийн дунд хийх гэж Бурхан бас л бие махбодтой болсон дүрээр илэрдэг нь дамжиггүй юм. Өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдэд Христ газар дэлхий даяарх хүмүүсийг сургаж, тэдэнд бүх үнэнийг мэдэгдэхийн тулд үнэнийг хэрэглэх болно. Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм. Хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханы тухайд олон хүн таагүй сэтгэгдэлтэй байдаг, учир нь Бурхан шүүлтийн ажил хийхийн тулд махбод болно гэдэгт хүн итгэхэд хэцүү байдаг. Гэсэн хэдий ч, Бурханы ажил нь хүний таамаглалаас ихэнхдээ хол давдаг ба хүний оюун ухаан хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг гэдгийг чамд Би хэлэх ёстой. Учир нь хүн бол газар дээрх өт хорхой л төдий байхад Бурхан бол орчлон ертөнцийг дүүргэдэг дээдийн дээд Нэгэн билээ; хүний оюун ухаан бол өт хорхой үрждэг бохир устай нүх адил байхад Бурханы бодлоор удирдуулдаг ажлын үе шат бүр нь Бурханы мэргэн ухааны охь юм. Хүн үргэлж Бурхантай барьцахыг хүсдэг ба эцэстээ үүнээс хэн хохирол амсах нь илэрхий юм гэж Би хэлдэг. Би та бүхэнд өөрсдийгөө алтнаас үнэтэй гэж үзэхгүй байхыг уриалж байна. Бусад нь Бурханы шүүлтийг хүлээж авч чаддаг юм бол чи яагаад чадахгүй гэж? Чи бусдаас хэр дээгүүр байдаг вэ? Бусад нь үнэний өмнө толгой бөхийж чаддаг бол чи яагаад тэгж чаддаггүй юм бэ? Бурханы ажилд зогсоохын аргагүй хөдөлгөх хүч байдаг. Тэрээр чиний “гавьяаны” төлөө шүүлтийн ажлыг дахин давтахгүй ба чи ийм сайхан боломжийг алдвал хэмжээлшгүй их харууслаар дүүрэх болно. Хэрвээ чи Миний үгэнд итгэхгүй байвал тэнгэр дэх тэр агуу цагаан сэнтий чамд шүүлт оноохыг хүлээ! Бүх Израильчууд Есүсийг басамжлан үгүйсгэсэн боловч хүн төрөлхтнийг Есүс золин аварсан баримт орчлон ертөнцийн өнцөг булан бүрд түгсэн гэдгийг чи мэдэх ёстой. Бурханы аль эрт бүтээсэн бодит байдал энэ биш гэж үү? Есүс чамайг тэнгэрт аваачна гэж чи хүлээсээр л байгаа бол Би чамайг зөрүүд гэгчийн хувхай мөчир[a] юм гэж хэлнэ. Үнэнд үнэнч биш, зөвхөн ерөөл эрж хайдаг чам шиг хуурамч итгэгчийг Есүс хүлээн зөвшөөрөхгүй. Харин ч тэр чамд өршөөл үзүүлэлгүй, хэдэн арван мянган жил галт нууранд шатаахаар хаях болно.

Чи одоо шүүлт гэж юу болохыг, үнэн гэж юу болохыг ойлгож байна уу? Ойлгосон бол Би чамайг шүүлтэд дуулгавартай захирагд гэж ятгая, эс бөгөөс чи Бурханаар сайшаагдах, Бурханаар хаанчлалд нь хүргүүлэх боломжийг хэзээ ч олж авахгүй. Шүүлтийг л хүлээн зөвшөөрдөг боловч хэзээ ч ариусгагдаж чадахгүй хүмүүс, өөрөөр хэлбэл шүүлтийн ажлын ид дундуур зугтдаг хүмүүс үүрд Бурханаар жигшигдэн, гологдох болно. Тэд Бурханаас урваж, Бурханы эсрэг тэрсэлсэн учир нүгэл нь Фарисайчуудынхаас арвин агаад хүнд. Үйлчлэл үзүүлэх ч үнэ цэнгүй ийм хүмүүс илүү хатуу, түүнчлэн мөнх шийтгэлийг хүлээн авах болно. Нэгэнтээ үнэнч байдлаа үгээр харуулсан боловч, дараа нь Өөрөөс нь урвасан ямар ч урвагчийг Бурхан өршөөхгүй. Ийм хүмүүс сүнс, сэтгэл, биеийн шийтгэлээр дамжуулан цээрлүүлэлт хүртэнэ. Энэ нь яг Бурханы зөвт зан чанарын илчлэл биш гэж үү? Хүнийг шүүж, илчилдэг Бурханы зорилго энэ биш гэж үү? Шүүлтийн явцад Бурхан төрөл бүрийн хорон муу үйл хийсэн бүх хүнийг муу ёрын сүнсээр дүүрсэн газар луу явуулж, эдгээр муу ёрын сүнсээр тэдний махан биеийг хүссэнээрээ устгуулдаг. Тэдний биеэс хүүрийн үнэр ханхалдаг ба энэ нь тэдэнд тохирох цээрлүүлэлт юм. Бурхан тдгээр үнэнч бус хуурамч итгэгч, хуурамч элч, хуурамч ажилчдын хийсэн нүгэл нэг бүрийг тэдний бүртгэлийн номд бичиж авдаг; тэгээд цаг нь ирэхэд Тэр тэднийг хэзээ ч бүү дахин төрөг, дахин хэзээ ч бүү гэрэл үзэг гэж бохир сүнснүүдийн дунд хаяж, бүхий л биеийг нь эдгээр бохир сүнсээр бузарлуулдаг. Нэгэн цагт үйлчлэл хийсэн боловч эцсийг нь хүртэл үнэнч үлдэж чаддаггүй эдгээр хоёр нүүртнийг Бурхан хорон муу хүн гэж тооцох ба ингэснээр тэд хорон муугийн зөвлөгөөн дор алхаж, тэдний эмх замбараагүй бүлгийн нэг хэсэг болдог; эцэст нь Бурхан тэднийг үндсээр нь устгах болно. Христэд хэзээ ч үнэнч байгаагүй, ямар ч хүчин чармайлт зориулаагүй хүмүүсийг Бурхан хойш тавьж, хэзээ ч ойшоохгүй бөгөөд эрин үе солигдоход тэднийг бүгдийг нь устгана. Тэд Бурханы хаанчлалд орж чадах нь байтугай, газар дээр ч оршин байхаа болино. Бурханд хэзээ ч чин үнэнч байгаагүй, харин нөхцөл байдлын улмаас Түүнтэй ёс төдий харьцахаас аргагүйд хүрсэн хүмүүс нь Түүний ардуудын төлөө үйлчлэл хийдэг хүмүүсийн тоонд ордог. Ийм хүмүүсээс цөөн хэд нь л амьд үлдэж чаддаг ба ихэнх нь үйлчлэл хийхэд ч тэнцэхгүй хүмүүсийн хамтаар мөхөх болно. Эцэст нь Бурханы ардууд, хөвгүүд болон тахилч болгохоор Бурханы урьдчилан тогтоосон хүмүүс зэрэг Өөртэй нь санаа нэгтэй бүх хүнийг Бурхан хаанчлалдаа аваачна. Энэ бол ажлаараа дамжуулан Бурханы олж авдаг охь юм. Бурханы тогтоосон ангиллын алинд нь ч багтаж чаддаггүй хүмүүсийн тухайд гэвэл, тэд үл итгэгчдийн тоонд орно. Тэдний үр дүн ямар байхыг та нар лавтай төсөөлж чадна. Та нарт хэлэх ёстой бүхнээ Би аль хэдийн хэлсэн; ямар замыг сонгох нь бүгд та нарын өөрсдийн сонголтоос хамаарна. Та нарын ойлгох ёстой зүйл бол энэ: Бурханы ажил Түүнтэй хөл нийлүүлж чадахгүй хэнийг ч, хэзээ ч хүлээдэггүй ба Бурханы зөвт зан чанар нь ямар ч хүнд өршөөл үзүүлдэггүй.

Тайлбар:

a. Хувхай мөчир: “найдваргүй тохиолдол” гэсэн утгатай Хятадын хэлц үг.

Өмнөх:Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?

Дараах:Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн

Танд таалагдаж магадгүй