Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханд гэрчлэл хийх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

XIII. Бурхан Эцсийн өдрүүдэд Хятадад бие махбодтой болсны ач холбогдлыг хүн тодорхой нөхөрлөх ёстой

1. Бурхан эцсийн өдрүүдэд Хятадад бие махбодтой болсон; Библийн зөгнөлүүд болон Бурханы үгэнд үүнд зориулсан ямар үндэслэл байна вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Учир нь нар мандахаас жаргах хүртэл Миний нэр Харь үндэстнүүдийн дунд агуу байх болно.” (Малахи 1:11).

“Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно” (Матай 24:27).

Холбогдолтой Бурханы үгс:

Бурхан,Синим хэмээх нутагт хэсэг бүлэг ялагчдыг олж авахаа олон газарт зөгнөсөн.Дэлхийн Зүүн зүгт ялагчдыг олж авах болно, иймээс хоёр дахь бие махбод болсон Бурханы буух газар нь ямар ч эргэлзээгүй Синимийн газар нутаг буюу агуу улаан луугийн цагираглан хэвтэж байгаа яг тэр газар байх юм. Тэнд Бурхан агуу улаан луугийн үр удмыг олж авах ба ингэснээр энэ нь бүрмөсөн ялагдаж, шившиглэгдэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (6)”-оос

Еховагийн нэр Харь үндэстнүүдийн дунд агуу байх болно мөн Еховагийн нэр Харь үндэстнүүдэд түгэх болно гэж зөгнөлд хэлсэн—яагаад ингэж хэлсэн юм бэ? Хэрвээ Бурхан зөвхөн израильчуудын Бурхан байсан бол, Тэр зөвхөн Израильд ажиллах байсан. Цаашлаад, Тэр Өөрийн ажлаа өргөжүүлэхгүй ба ийм зөгнөлийг айлдахгүй байх байсан. Тэр энэ зөгнөлийг айлдсан учраас Тэр Харь үндэстнүүд болоод бүх улс, газар нутагт Өөрийн ажлыг өргөжүүлэх хэрэгтэй юм. Нэгэнт Тэр үүнийг хэлсэн учраас Тэр ингэж хийх л болно. Энэ бол Түүний төлөвлөгөө, учир нь Тэр тэнгэр газар болоод бүх зүйлийг бүтээсэн Эзэн, бүх бүтээлийн Бурхан билээ. Тэр израильчуудтай ажиллаж байна уу эсвэл бүх Иудейд ажиллаж байна уу гэдгээс үл хамаараад, Түүний хийдэг ажил нь бүх ертөнцийн ажил бөгөөд бүх хүн төрөлхтний ажил юм. Агуу улаан луугийн үндэстэн буюу Харь үндэстэнд Түүний өнөөдрийн хийж буй ажил бол мөн л бүх хүн төрөлхтний ажил билээ. Израиль нь газар дээрх Түүний ажлын суурь байж болно; үүний адилаар Хятад улс ч гэсэн Харь үндэстнүүдийн дундах Түүний ажлын суурь болж болно. “Еховагийн нэр Харь үндэстнүүдийн дунд аугаа болох болно” гэсэн зөгнөлөө Тэр одоо биелүүлээгүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол бүх бүтээлийн Эзэн”-ээс

Эцсийн өдрүүдэд, Бурхан агуу улаан луугийн харь үндэстэнд бие махбодтой болно; Тэр бүх бүтээлийн Бурхан болохын хувьд Бурханы ажлыг хэрэгжүүлнэ; Тэр Өөрийн бүх удирдлагын ажлыг гүйцээж, агуу улаан луугийн үндэстэнд Өөрийн ажлын гол хэсгийг дуусгах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол бүх бүтээлийн Эзэн”-ээс

Зөвхөн шинэ тэнгэр, газарт шилжин орсон үедээ л Би Өөрийн алдар суугийн нөгөө хэсгийг эхлээд Канааны нутагт илчилж, тас харанхуй шөнөд дарагдсан дэлхий даяар бүдэгхэн гэрэл цацруулж ингэснээр дэлхий бүхлээрээ гэрэлтэнэ. Миний алдар суу өсөж, үндэстэн бүрд шинээр үүсэх боломжийг олгон дэлхий даяарх хүмүүс ирж тэрхүү гэрлийн хүчнээс чадал аваг. Би хүний ертөнцөд аль эрт ирсэн ба Израилиас Өөрийн алдар сууг Зүүн зүгт аль эрт авчирсныг бүх хүн ард ухаараг; учир нь Миний алдар суу Нигүүлслийн эрин үеэс өнөөдөрт авч ирсэн Зүүн зүгээс гэрэлтэж байна. Гэхдээ энэ нь Миний орхин явсан Израилиас, Зүүн зүгт ирэхээр гарч явсан тэр газраас үүсэлтэй юм. Зүүн зүгийн гэрэл аажмаар цагаан болж хувирах үед л дэлхий даяарх харанхуй гэгээрч эхлэх ба зөвхөн тэр үед л хүн Намайг Израилиас аль хэдийн явчихаад Зүүн зүгт шинээр мандаж буйг олж мэдэх болно. Нэгэн удаа Би Израильд буугаад дараа нь тэндээс явсан, иймээс дахин нэг удаа Израильд төрөх боломжгүй, учир нь Миний ажил бүх орчлон ертөнцийг удирддаг ба түүнчлэн цахилгаан шууд Зүүнээс Баруун зүгт цахих болно. Энэ нь Миний Зүүн зүгт буун ирж, Канааныг Зүүн зүгийн хүмүүст авчирсны шалтгаан юм. Би дэлхийн бүх хүнийг Канааны нутагт авчрахыг хүсэж байна, тиймээс Би бүхэл орчлон ертөнцийг хянахын тулд Канааны нутагт Өөрийн айлдлыг гаргасаар байх болно. Энэ удаа, Канаанаас бусад газар дэлхий даяараа гэрэл байхгүй байгаа ба бүх хүмүүст өлсгөлөн ба хүйтний аюул тулгарсан. Би Өөрийн алдар сууг Израильд өгсөн ба дараа нь түүнийг авчихсан, тэгээд дараа нь Израильчуудыг Зүүн зүгт аваачиж, бас хүн төрөлхтөнийг Зүүн зүгт аваачсан. Би тэд бүгдийг гэрэлд авчирсан, ингэснээр тэд дахин гэрэлтэй нэгдэж, үүнтэй холбоотой болж, цаашид дахин эрж хайх хэрэггүй болох юм. Эрж хайж байгаа бүх хүнд Би гэрлийг дахин харуулж, Израильд Надад байсан алдар сууг харуулах болно; Би аль хэдийн цагаан үүлэн дээр суун хүмүүсийн дунд бууж ирсэн гэдгийг, мөн тоо томшгүй цагаан үүл, багсарсан их жимсийг, цаашлаад Израилийн Бурхан Еховаг харуулах болно. Би тэдэнд, Иудейчүүдийн Эзэний, хүсэн-хүлээсэн Мессиаг болон эрин үеүдийн туршид хаадад хавчигдан шахагдаж ирсэн Өөрийнхөө бүх төрхийг харуулах болно. Би Өөрийн бүх алдар сууг болон Өөрийн бүх үйл хэргийг эцсийн өдрүүдэд хүмүүст илчлэн бүхий л орчлон ертөнц дээр ажиллаж, агуу ажлыг гүйцэтгэнэ. Би Өөрийн алдар суугийн бүрэн төрх байдлыг, Намайг олон жил хүлээсэн хүмүүст, цагаан үүлэн дээр сууж ирэхийг Минь эгээрэн хүссэн хүмүүст, Намайг дахин гарч ирэхийг хүсэн хүлээсэн Израильд, Намайг хавчин шахдаг бүх хүн төрөлхтөнд харуулах болно, ингэснээр Би аль хэдийн Өөрийн алдар сууг авч, түүнийгээ Зүүн зүгт аваачсан бөгөөд тийнхүү энэ нь цаашид Иудейд болохгүй гэдгийг бүх хүн мэдэх болно. Учир нь эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн!

Үг нь махбодоор илэрсэн номын “Долоон аянгын нижигнээн—хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна”-аас

Орчлон ертөнц даяар Би Өөрийн ажлыг хийж байгаа ба Зүүн зүгт нижигнэсэн чимээ тасралтгүй гарч, бүх урсгал, бүлэглэлийг чичрүүлж байна. Бүх хүнийг өнөө үед авчирсан зүйл нь Миний дуу хоолой юм. Би Өөрийн дуу хоолойгоор хүнийг байлдан дагуулах болно; тэд бүгд энэ урсгалд унах ба бүгд Миний өмнө захирагдах болно, учир нь Би Өөрийн суу алдрыг аль хэдийн дэлхийгээс буцаан авч, Зүүн зүгт шинээр олгосон. Миний суу алдрыг харахыг хүсэн эрмэлзэхгүй хэн байх вэ? Миний эргэн ирэхийг сэтгэл түгшин хүлээдэггүй хэн байх вэ? Миний дахин гарч ирэхийг хүсэн мөрөөддөггүй хэн байх вэ? Миний сэтгэл татам чанарыг хүсдэггүй хэн байх вэ? Гэрэлд гарахгүй хэн байх вэ? Канааны үржил шимийг хэн үзэхгүй гэх вэ? Золин аврагчийн эргэн ирэхийг хүлээдэггүй хэн байх вэ? Агуу Төгс Хүчитийг эрхэмлэн хайрладаггүй хэн байх вэ? Миний дуу хоолой дэлхий даяар түгэх ёстой; Би Өөрийн сонгосон хүмүүстэй нүүр тулан илүү ихийг хэлмээр байна. Уулс, голыг донсолгодог хүчит аянгын адилаар Би бүх орчлон ертөнц, хүн төрөлхтөнд үгээ хэлдэг. Үүний дүнд Миний амнаас гарсан үгс хүнд эрдэнэ болж, бүх хүмүүс Миний үгийг нандигнаж байна. Цахилгаан Зүүн зүгээс бүр Баруун зүгт хүртэл цахилна. Миний үгс ямар гэвэл, хүн тэдгээрийг хаямааргүй атлаа хүнд ойлгошгүй санагдана, гэхдээ хүн үүнд улам баярлан хөөрдөг. Бүх хүн Миний ирэхийг тэмдэглэн дөнгөж төрсөн нярай хүүхэд шиг сэтгэл ханамжтай, баяртай байна. Би Өөрийн дуу хоолойг хэрэглэн бүх хүмүүсийг Өөрийнхөө өмнө авчрах болно. Тэр үеэс эхлэн Би хүмүүсийн дунд албан ёсоор орох ба ингэснээр тэд Намайг шүтэж эхэлнэ. Надаас гэрэлтсэн алдар суу, Миний амнаас гарсан үгсээр Би бүх хүмүүсийг өмнөө ирүүлж, Зүүн зүгээс цахилгаан цахихыг, мөн Би Зүүн зүгийн “Чидун ууланд” буусан гэдгээ харуулах болно. Би аль хэдийнээс дэлхий дээр Иудейчүүдийн Хөвгүүн байхаа больж, харин Зүүний Цахилгаан болоод удсан гэдгийг тэд харах болно. Учир нь Би аль хэдийн дахин амилсан бөгөөд хүмүүсийн дундаас явсан, тэгээд алдар суутайгаар хүмүүсийн дунд дахин гарч ирсэн. Би бол одоогоос тоолшгүй олон эриний өмнө шүтэгдэж байсан Нэгэн бөгөөд одоогоос тоолшгүй олон эриний өмнө израильчуудын хаясан нөгөө “нярай хүүхэд” юм. Цаашлаад, Би бол өнөө үеийн жинхэнэ алдар суут Төгс Хүчит Бурхан юм! Бүгдээрээ Миний сэнтийн өмнө ирж, Миний алдар суут төрхийг харж, Миний дуу хоолойг сонсож, Миний үйл хэргийг хараг. Энэ бол Миний бүхэл хүсэл; энэ бол Миний төлөвлөгөөний төгсгөл ба оргил үе, түүнчлэн Миний удирдлагын зорилго. Бүх улс үндэстэн Намайг шүтэн биширч бүх хэл Намайг хүлээн зөвшөөрч, хүн бүхнн Надад итгэж, улс ард бүхэн Надад захирагдаг!

Үг нь махбодоор илэрсэн номын “Долоон аянгын нижигнээн—хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна”-аас

Өмнөх:Хуулийн эрин үед эш үзүүлэгчдийн дамжуулсан Бурханы үг болон бие махбодтой болсон Бурханы илэрхийлсэн Бурханы үгний хоорондох ялгаа юу вэ?

Дараах:Эцсийн өдрүүдэд ажиллахын тулд Бурхан Хятадад бие махбодтой болохын зорилго болон ач холбогдол юу вэ?

Танд таалагдаж магадгүй