Уг чанарыг ойлгож, Үнэнийг хэрэгжүүлэх

1. Хүмүүс өөрийн уг чанарыг бүрэн дүүрэн ойлгодоггүй

Та нар энэ цаг мөчид өөрсдийн зарим нэг хүндрэлбэрхшээлтэй зүйлсийн тухай мэдэж байгаа. Та нар ихэвчлэн амархан тохиож байдаг өөрийн ялзрал завхралын талаар болон өөрт чинь ямар зүйлүүдийг хийхэд хялбар байдаг талаар мэддэг. Гэвч хамгийн хэцүү зүйл бол өөрийгөө хянаж чаддаг байх. Та нар хэзээ зарим зүйлийг хийх эсвэл ямар нухацтай зүйлүүдийг хийх талаараа мэддэггүй. Магадгүй та нар өөрийгөө хэзээ ч хийхгүй гэж бодож байсан тэр зүйлийг тухайн нэг мөч эсвэл нөхцөл тохиох үед хийсэн, хэлсэн байх боломжтой. Энэ гэнэтийн зүйлс бол хүмүүсийн хянаж чадахгүй зүйлс юм. Яагаад ингэдэг вэ? Учир нь өнөөдөр хүмүүс өөрсдийн уг чанарын утга учрыг бүрэн дүүрэн ойлгодоггүй. Тэд өөрсдийн мөн чанарыг хэд хэдэн томоохон байдлаар сайн ойлгоогүй эсвэл гүн гүнзгий таниагүй байдаг. Тиймээс үнэнийг хэрэгжүүлнэ гэдэг тэдний хувьд маш хүч чадал шаардсан зүйл болдог. Тухайлбал үг яриа болон үйл хэрэгтээ маш хуурмаг, үнэнч бус нэгэн хүнээс түүний хамгийн дутагдалтай зүйл нь юу вэ гэж асуувал тэр юу гэж хэлэх вэ? Тэр “Би жаахан хуурамч” гэж хэлнэ. Тэр ердөө жаахан хуурамч гэж хэлэхээс бус түүний уг чанар нь хуурамч, тэр бол хуурамч хүн гэж хэлэхгүй. Тэр өөрийн уг чанарыг гүн гүнзгий хараагүй ба тэр үүнийг бусад хүмүүсийн харж байгаа шиг шүүмжлэлтэй эсвэл бүрэн дүүрэн харахгүй байгаа. Бусад хүмүүсийн харж байгаачлан энэ хүн бол маш хуурмаг, зальжин юм. Түүний хэлж байгаа үг бүр худал хуурмагийг агуулдаг, түүний үг ба үйлдэл хэзээ ч үнэнч байдаггүй, гэвч тэр үүнийгээ хэр гүн гүнзгий болсон гэдгийг ойлгохгүй байгаа. Хэдийгээр тэр үүнийг бага зэрэг хүлээн зөвшөөрөх ч энэ нь зөвхөн өнгөц төдий хүлээн зөвшөөрөлт байх болно. Тиймээс тэр ярих, хийх бүрдээ үргэлж өөрийн уг чанарыг гаргах боловч үүнийгээ өөрөө ухамсарладаггүй. Тэр өөрийгөө хийж байгаа зүйлдээ үнэнч байна, хийж байгаа зүйлээ үнэнтэй нийцүүлэн хийж байна гэж боддог. Үнэндээ хажууд нь байгаа хүмүүсийн харж байгаагаар бол энэ хүн бол маш зальжин, хуурмаг юм. Тэр бол үг яриа болон үйлдэлдээ үнэнч бус. Иймээс хүмүүс өөрсдийн уг чанарыг ойлгож байгаа байдал болон Бурхан хүний уг чанарыг илчилж байгаагийн хооронд асар том зөрүү оршдог гэж хэлж болно. Энэ бол Бурханы илчилж байгаа зүйлд алдаа байна гэсэн үг биш. Харин энэ нь хүн төрөлхтний өөрийн уг чанарыг ойлгох ойлголт маш дутмаг байгаа явдал юм. Хүмүүст өөрсдийгөө ойлгох уг суурьтай эсвэл бодитой ойлголт байхгүй. Харин тэд илүү үйлдэл хөдлөл болон гадагш чиглэсэн илэрхийлэмж дээрээ төвлөрч, түүнд өөрсдийн эрч хүчийг зориулдаг. Хэдий хэн нэгэн ховорхон тохиолдолд өөрийгөө ойлгох тухай ямар нэгэн зүйл хэлсэн ч энэ нь тийм ч нухацтай гүнзгий биш байх болно. Хэн ч хэзээ ч өөрийгөө би ийм төрлийн хүн эсвэл ийм төрлийн зүйл хийх үедээ ийм төрлийн уг чанартай байдаг эсвэл тодорхой нөхцөлд тодорхой зүйлийг илчлэн харуулдаг тухайгаа бодож үздэггүй. Бурхан хүний уг чанар, мөн чанарыг илчилсэн хэдий ч хүмүүс өөрсдийн аливаа юмсыг хийж байгаа болон ярьж байгаа байдал нь согогтой, алдаа дутагдалтай гэж ойлгодог. Тиймээс хүмүүсийн хувьд үнэнийг хэрэгжүүлнэ гэдэг хүч чадал шаардсан даалгавар юм. Хүмүүс өөрсдийн алдааг цаг зуурын илэрхийлэмж төдий зүйл бөгөөд өөрсдийнх нь уг чанарын илчлэл гэхээс илүү анхаарал болгоомжгүй байвал илэрдэг зүйл гэж боддог. Өөрсдийгөө ийм байдлаар ойлгодог хүмүүс үнэнийг хэрэгжүүлж чадахгүй. Учир нь тэд үнэнийг үнэн гэдгээр хүлээн зөвшөөрч чадахгүй бөгөөд үнэний араас ундаасаагүй байдаг. Тиймээс үнэнийг хэрэгжүүлэх үедээ дүрэм журмыг хааш яаш мөрддөг. Хүмүүс өөрсдийн уг чанарыг хэтэрхий ялзарсан гэж хардаггүй бөгөөд сүйтгэгдэх эсвэл шийтгэгдэх түвшинд хүрээгүй гэж итгэдэг. Хүмүүс хааяа нэг худлаа ярих бол том асуудал биш бөгөөд өөрийгөө өмнөхөөсөө илүү сайн болсон гэж боддог. Гэвч үнэндээ стандартын дагуу бол энд маш том ялгаа бий. Учир нь хүмүүст зөвхөн гаднаа үнэнийг зөрчөөгүй тохиолдлууд байгаа боловч үнэн хэрэгтээ тэд үнэнийг хэрэгжүүлдэггүй.

2. Өөрийн уг чанарыг ойлгож, өөрийгөө хянан аливаа зүйлийг хэтрүүлэн хийхгүй байх

Хүмүүсийн үйл хөдлөл өөрчлөгдсөн нь уг чанар мөн өөрчлөгдсөн гэсэн үг биш. Үүнийг хэлж байгаа учир нь үйл хөдлөл хүмүүсийн хуучин дүр төрх эсвэл уг чанарыг үндсээр нь өөрчилдөггүй. Хүмүүс өөрсдийн уг чанарыг ойлгосноор л тэд дүрэм журмыг дагах төдий бус харин гүн гүнзгий хэрэгжүүлнэ. Өнөө үед хүмүүсийн үнэнийг хэрэгжүүлэх байдал нь хангалттай түвшинд хүрэхгүй байна. Тэд үнэний шаардлагыг бүрэн дүүрэн хангахгүй байна. Хүмүүс зөвхөн зарим үнэнийг хэрэгжүүлдэг, үнэний зарим хэсгийг дадлагажуулдаг. Тэд үнэнийг зөвхөн тодорхой нөхцөл, тодорхой орчинд хэрэгжүүлдэг. Харин тэд үнэнийг орчин, нөхцөл байдал нэг бүрд хэрэгжүүлдэггүй. Хааяа баяртай эсвэл аятай нөхцөлд байгаа эсвэл хүн бүр хамтдаа хэлэлцэж байгаа эсвэл дотроо илүү санаа амарсан байх үедээ тухайн хүн зарим зүйлсийг үнэний дагуу хийж, үндэслэлтэй зүйлс ярих болно. Гэвч сөрөг хүмүүстэй эсвэл хоцрогч нартай байх үедээ бага зэрэг дөлж, зохимжтой байдлаар авирладаггүй. Энэ бол хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхдээ тууштай хандлагатай байдаггүйн жишээ. Харин тохиолдлын болон түр зуурын төлөв ба орчны нөлөөллийн дор хэрэгжүүлдэг. Ингэж байгаа нь мөн л чамд өөрийн нөхцөл, уг чанарын талаар ойлгоц байхгүй байгаатай холбоотой. Тиймээс ч чи заримдаа өөрийн хэзээ ч таамаглаж байгаагүй зүйлсийг хийдэг. Та нар Надад итгэж байна уу? Та нар зөвхөн зарим байдлыг ойлгодог бөгөөд та нарт өөрсдийн уг чанарын тухай ойлгоц байдаггүй. Тиймээс чи ирээдүйд ямар зүйл хийх талаараа өөртөө баталгаа өгч чадахгүй. Өөрөөр хэлбэл чамд туйлын хяналт гэж байхгүй. Чи заримдаа бага зэрэг өөрчлөгдсөн мэт тухайн нэг нөхцөлд үнэнийг хэрэгжүүлж чадах боловч өөр нэг нөхцөл байдалд үнэнийг хэрэгжүүлдэггүй. Чи өөртөө тусалж чаддаггүй. Нэг зүйлийг энэ цаг мөчид хийхгүй боловч дараахан нь түүнийг хийдэг ба харин дотор байгаа бүх зүйл чинь оршсоор байдаг. Энэ нь чи энэ асуудлыг бүрэн дүүрэн харахгүй, гүн гүнзгий ойлгоогүй байгааг баталж байна. Чи өөрийн ялзарсан зан чанарыг гүн гүнзгий ойлгоогүй байгаа бөгөөд эцсийн дүнд түүнийг хийх л болно. Хэвийн нөхцөл байдалд хэрэв чи өөрийн уг чанарыг бүрэн дүүрэн ойлгож, үзэн ядаж чадвал чи өөрийгөө удирдаж, үнэнийг хэрэгжүүлж чадна.

3. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүсийн мөн чанар Үнэнд дурладаггүй

Өнөө цагт хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхэд нарийвчлан анхаардаггүй. Тэд зөвхөн хамтдаа цугларан хэлэлцэж, тухгүй эсвэл сөрөг зүйл мэдрэхгүйн тулд өөрсдийн оюуны санааны төлөв байдлыг хангахад л анхаарал хандуулдаг. Оюун санаагаа үнэнийг хэрэгжүүлэхэд төвлөрүүлэх талаар боддоггүй. Энэ цаг мөчид үнэн чамд хэр зэрэг тусалж байгаа нь хамаагүй, тухайн зүйл болж өнгөрсний дараа энэ нь жинхэнэ зорилгыг өгдөггүй. Учир нь чи зөвхөн үнэнийг ойлгох эсвэл сонсоход анхаардаг боловч үнэнийг хэрэгжүүлэхэд анхаардаггүй. Ямар нөхцөл байдлуудад хэрхэн үнэнийг хэрэгжүүлэх талаар нэгтгэн дүгнэсэн хүн та нарын дунд байна уу? Хэн ч байхгүй! Энэ нэгтгэлийг хэрхэн гаргах вэ? Нэгтгэлийг дүгнэн гаргахын тулд тухайн хүн өөрийн гэсэн туршлагатай байх ёстой ба зүгээр нэг яриа төдий зүйлээр хийхгүй. Энэ бол хүмүүсийн хамгийн том хүндрэлтэй талбар, тэдэнд үнэнийг хэрэгжүүлэх сонирхол байдаггүй. Үнэнийг хэрэгжүүлж чадахын тулд хувийн эрмэлзэл байх хэрэгтэй. Зарим хүмүүс сайн мэдээг түгээхийн тулд өөрсдийгөө үнэнээр тоноглодог. Зарим нь сүмд туслахын тулд ингэдэг боловч тэд үнэнийг хэрэгжүүлж, өөрсдийгөө өөрчлөхийн тулд үүнийг хийдэггүй. Эдгээр зүйлд анхаарлаа хандуулсан хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй тулгардаг. Энэ бол мөн л хүмүүсийн хүндрэлтэй талбар нь юм.

4. Үнэнийг хэрэгжүүлэх явдал нь гаднах үйл хөдлөлөөр зогсдог.

Зарим хүмүүс ингэж хэлдэг. Би үнэнийг одоо хэрэгжүүлж чадна гэж өөрийгөө мэдэрч байна, үнэнийг хэрэгжүүлж чадахгүй гэх зүйл алга. Зарим нөхцөл байдалд би юмсыг үнэний дагуу хийдэг. Тиймээс намайг үнэнийг хэрэгжүүлдэг бөгөөд үнэнтэй хамт байгаа хүн гэж тооцно. Үнэндээ бол өнгөрсний төлөв байдал эсвэл чи анх Бурханд итгэж эхэлсэн үеийнхтэй харьцуулбал бага зэрэг өөрчлөлт байгаа. Өмнө нь чи юуг ч ойлгодог байгаагүй, үнэн гэж юу болох талаар эсвэл ялзарсан зан чанар гэж юу болох талаар мэддэггүй байсан. Харин одоо бол чи зарим зүйлсийн талаар мэдэх бөгөөд зарим нэг сайн туршлагууд чамд байгаа. Гэхдээ энэ бол зөвхөн өөрчлөлтийн өчүүхэн хэсэг. Энэ нь чи өөрийн зан чанарыг жинхэнэ утгаар өөрчилсөн гэсэн үг биш. Учир нь чи өөрийн уг чанарыг багтаасан өндөр хэмжээний, гүн гүнзгий үнэнийг хэрэгжүүлэхгүй байгаа. Хэрэв өмнөх үетэйгээ харьцуулахад тодорхой хэмжээний өөрчлөлт байгаа бол энэ нь ердөө хүн чанарын чинь өчүүхэн хэмжээний өөрчлөлт юм. Гэхдээ үнэний хамгийн дээд төлөвтэй харьцуулбал чиний буруу байх болно. Өөрөөр хэлбэл чи үнэнийг хэрэгжүүлэх хэм хэмжээнд хүрээгүй байна гэсэн үг.

Заримдаа ийм төрлийн нөхцөл байдлуудад байгаа хүмүүс юу болж байгааг мэддэггүй. Би сөрөг биш, надад тэмүүлэл байгаа ч үнэнийг хэрэгжүүлэх, үнэнийг ойлгох болох үед надад ямар ч арга зам байхгүй бөгөөд би энэ тал дээр ямар ч сонирхолгүй байгаагаа мэдэрдэг. Яагаад ингэдэг юм бэ? Заримдаа чи энэ нөхцөл байдлыг нягт тодорхой хардаггүй бөгөөд энэ болон тэр зүйлийг хийхдээ өөрийгөө хүчилж, өнгөц байдлаар үйлддэг. Гэвч чиний бодит хүндрэлүүд шийдэгдээгүй хэвээр байсаар байх болно. Чи ингэж мэдэрдэг: Би үүнийг хийсэн, би өөрийгөө зориулсан, Тэгээд яагаад би гүн итгэлийг мэдрэхгүй байна вэ? Учир нь чиний зан авир, үйл хөдлөл чинь сайхан бодол санаан дээр тулгуурлагдаж, субьектив хичээл зүтгэлээр хийгдсэн байна. Харин чи Бурханы хүслийг эрж хайгаагүй бөгөөд аливаа зүйлсийг үнэний шаардлагад нийцүүлэн хийгээгүй байна гэсэн үг. Чи ийм л хол зайтай байна. Үүнээс болж чи үргэлж Бурханы шаардлагаас хол байгаагаа, итгэлтэй бус байгаагаа мэдэрч, ухамсаргүйгээр сөрөг болдог. Хувийн чанартай субъектив хүсэл шунал, субъектив хичээл зүтгэл нь үнэний шаардлагаас маш өөр юм. Тэд уг чанарынхаа хувьд өөр. Хүмүүсийн гадаад үйл хөдлөл үнэнийг орлож чадахгүй бөгөөд үйл хөдлөл нь Бурханы төлөвлөгөөний дагуу бүрэн дүүрэн хийгддэггүй. Харин үнэн бол Бурханы хүслийн жинхэнэ илэрхийлэл юм. Сайн мэдээг түгээж байгаа зарим хүмүүс өөрсдийгөө зогсонги байдалд ороогүй гэж мэдэрдэг. Тэгээд тэд ийнхүү гайхдаг: Та намайг яаж үнэнийг хэрэгжүүлэхгүй байгаа гэж хэлж чадаж байнаа? Харин Би одоо асууя: Чиний зүрх сэтгэлд хэр их үнэн байна вэ? Сайн мэдээг түгээж байх хугацаандаа чи хэр олон зүйлийг үнэнд нийцүүлэн хийсэн бэ? Чиний зүрх сэтгэл Бурханы хүслийг ойлгодог уу? Чи бүр би аливаа зүйлийг зүгээр л хийдэг, эсвэл би үнэнийг хэрэгжүүлдэг гэж хүртэл хэлж чадахгүй байгаа. Учир нь чи үнэнийг хэрэгжүүлснээр Бурханы хүслийг хангаж Бурханыг баяртай байлгах болно гэдгийг зөвхөн онцолж байгаа ч “Бурханы хүслийг хангаж, үнэнтэй нийцүүлэхийн тулд бүх зүйлээс Бурханы хүслийг эрэх” гэсэн итгэл үнэмшлээр Бурханы хайрыг хариулахгүй байна. Хэрэв чи үнэнийг хэрэгжүүлж байгаа гэж хэлж байгаа бол энэ хугацаанд чиний зан чанар хэр их өөрчлөгдсөн бэ? Чиний Бурханы төлөөх хайр хэр их нэмэгдсэн бэ? Эдгээр хэмжигдэхүүнүүд нь чамайг үнэнийг хэрэгжүүлж байна уу, үгүй юу гэдгийг харуулахад хангалттай юм.