Уг чанараа шийдвэрлэж, Үнэнийг хэрэгжүүлье

1. Хүн чанар болон Үнэнийг хэрэгжүүлэх боломж хоёрын хоорондын харилцаа

Үнэнийг хэрэгжүүлэх гэдэг үнэхээр хэцүү гэж хүмүүс ярьцгаадаг. Тэгвэл яагаад зарим хүмүүс үнэнийг хэрэгжүүлж чадаад байдаг юм бол? Яагаад гэвэл тэдний дотор ажиллаж байгаа Ариун Сүнсний ажиллагааг угаасаа хүлээн авч байгаа учраас эсвэл бас тэд анхнаасаа л сайн байсан учир гэж хүмүүс хэлдэг. Энэ нотолгоо нь тодорхой хэмжээний логик уялдаа холбоог илэрхийлнэ. Зарим хүмүүс анхнаасаа л сайн байдаг ба тэд үнэнийг хэрэгжүүлж чаддаг. Зарим хүний уг чанар нь муу, тийм болохоор тэдэнд үнэнийг хэрэгжүүлэхэд хэцүү байдаг. Энэ нь тэднийг заримдаа бэрхшээлтэй тулгарахад хүргэнэ. Тэгвэл та нар хэн нэг нь үнэнийг хэрэгжүүлэхгүй байна гэдэг нь үнэнийг ерөөсөө эрж хайхгүй байгаатай холбоотой гэж хэлэх үү? Тэрээр мэдээж хэрэг үүнийг эрж хайгаагүй! Тэрээр өөртөө “Ингэх нь л сайн, яагаад гэвэл энэ надад хэрэгтэй” гэж боддог. Дүгнэн хэлэхэд, тэрээр өөрийнхөө бодлынхоо дагуу л үйлдсээр байдаг. Тэрээр үнэнийг эрж тэмүүлэхгүй байгаа шалтгаан нь түүний зүрхэнд ямар нэг буруу байгаагаас шалтгаалдаг ба түүний зүрх нь зөв биш. Тэрээр эрж хайдаггүй, шинжилж мэддэггүй, Бурханы өмнө ч залбирдаггүй; Тэрээр зөвхөн өөрийн хүслүүдийн дагуу л зөрүүдлэн зүтгэдэг. Ийм төрлийн хүн нь үнэнийг зүгээр л хайрладаггүй, дурладаггүй аж. Тэр үнэнийг хайрладаггүй гэж хэлж байгаа нь түүнийг ямар нэг зарчимгүй гэж хэлж байгаа хэрэг биш бөгөөд тэрээр зарим зүйлсийг тодорхой зарчим баримтлан хийж, түүнийгээ зөрчдөггүй байж болно. Иймэрхүү зөрчилгүй байдал нь түүнийг Бурханыг эрж хайхад хүргэдэг гэж үзэж болохгүй юм. Энэ нь магадгүй зүгээр л тохиолдлын чанартай байж болно. Зарим хүмүүс зарим нэг зүйлсийг хийхдээ эрж хайх бус харин өөрөө ойлгохгүй, санамсаргүй маягаар үйлдэж байдаг; тэгээд үйлдсэнийхээ дараа энэ талаар бодож үздэг. Хэрвээ тэд иймэрхүү зүйл үйлдэх нь үнэнтэй нийцэхгүй гэж мэдвэл тэд дараа нь ийм зүйлс үйлдэхээсээ татгалзах болно. Энэ нь магадгүй үнэнийг хайрлах тал руу бага зэрэг хэвийсэн гэж үзэж болох юм. Иймэрхүү төрлийн хувь хүн нь тодорхой өөрчлөлтөнд орох боломжтой юм. Үнэнийг хайрлах хайргүй хүмүүс нь тухайн хоромд үнэнийг эрэлхийлэхгүйгээс гадна дараа нь өөрсдийн талаар эргэцүүлж бодох ч үгүй. Тэдний үйлдэл нь зөв эсвэл буруу байсан талаар эцэст нь тэд хэзээ ч нягталж шалгахгүй. Тиймээс тэд үргэлж зарчмыг зөрчих юм уу үнэнийг зөрчдөг. Хэдий чи зарчмыг зөрчихгүй байх ямар нэг зүйл үйлдсэн ч энэ нь үнэнтэй нийцэхгүй байж болох бөгөөд энэхүү зарчмаа зөрчихгүй байх гэдэг үйлдэл бол зүгээр л арга барилын асуудал байж болно. Тэгэхлээр энэ төрлийн хүн нь өөрийн хүслүүдийн дагуу үйлдэл гаргах нь ямар нөхцөлд байна гэсэн үг вэ? Тэд зүгээр л мунгинасан, эсвэл хагас ухаантай болохоор ийм зүйл гаргаагүй. Тэгэхлээр энэ нь эцсийн дүндээ үнэнд нийцэж байна уу? Ийм байдалд тэд өөрсдийгөө төсөөлөхгүй бөгөөд харин ч өөрсдийн арга замаар зөрүүдлэн үйлдсээр байна. Нэгэнтээ ингэж амьдрахаар шийдсэн учир тэд үнэнийг эрэлхийлэх ямар ч санаа зорилго байхгүй гэсэн үг. Хэрэв тэд үнэхээр Бурханы хүслийг эрэлхийлэх юм бол, хэдий Бурханы хүслийг урьдаас бүрэн таньж мэдэж чадаагүй ч дараах байдлаар үйлдэл гаргаж болно: Би эхлээд санаачлагыг гартаа авч, ийм арга замаар хийж эхлэх ба хэрэв энэ нь үнэнд нийцэж байвал үүнийг энэхүү арга замаар нь хийсээр байх болно. Хэрэв энэ нь үнэнд нийцэхгүй байвал, би үүнийгээ засаж сайжруулахаар хичээх бөгөөд урьдын арга замаараа үйлдэхгүй. Хэрэв тэд иймэрхүү арга барилаар үнэнийг эрэлхийлбэл, тэд ирээдүйд өөрчлөгдөж болох юм. Ийм санаачлагагүйгээр ямар ч өөрчлөлт бий болохгүй. Зөв зүрхтэй хүн нь ямар нэг үйлдэл гаргаж байхдаа нэг л удаа алдаа хийдэг, хамгийн ихдээ хоёр дахь удаагаа бас алдаж болох юм. Нэг юм уу хоёр удаа л алдах бөгөөд гурав юм уу дөрвөн удаа биш. Энэ бол энгийн ухамсар юм. Хэрэв тэд гурав юм уу эсвэл дөрвөн удаа яг л адилхан алдаа гаргах юм бол энэ тэдний үнэнд хайргүй, үнэнийг эрэлхийлэхгүй байгааг батлан харуулна. Иймэрхүү төрлийн хүн нь мэдээж хүнлэг хувь хүн биш байж таарна. Нэг эсвэл хоёр удаа алдаа гаргасны дараа зүрхэнд нь ямар нэг реакц үүсэхгүй, мөс чанар нь мэдрэмжээ алдаж, харин ч үргэлжлүүлэн адил үйлдлээ гурав дөрвөн удаа үйлдэж чадаж байвал ийм хүн нь зүгээр л өөрчлөгдөж чадахгүй, огт ч засагдах боломжгүй байна гэсэн үг. Хэрэв нэг удаа үйлдсэний дараа тухайн зүйл нь ямар нэг байдлаар зөв санагдахгүй, үүнийхээ төлөө өөрсдийгөө жигшиж, зүрхэнд нь харуусал төрж байгаа ийм байдалд тэд дараагийн удаа арай бага хэмжээгээр үйлдэж, аажимдаа энэ ийм байдал нь ирээдүйд тохиолдохгүй. Хэдий тэд зүрхэндээ үүнийг үйлдэхийг хүсэж байвч, түүнийхээ дагуу үйлдэхгүй болно. Энэ бол өөрчлөлтийн нэгээхэн тал юм. Магадгүй та өөртөө ийнхүү хэлж болох юм: “Би энэ байдлыг өөрчилж чадахгүй.” Өөрчилж чадахгүй? Энэ нь яагаад гэвэл та өөрөө өөрчлөх хүсэлгүй байна гэсэн үг. Хэрвээ та үнэнийг хэрэгжүүлэхийг хүсэж байгаа бол өөрчилж чадахгүй гэж үү? Ингэж хэлж буй хүмүүс нь хүсэл тэмүүлэл байхгүй байна. Тэд бол жигшмээр олхиогүй амьтад. Тэд зовлонг тэвчих хүсэлгүй байдаг. Тэд үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэггүй. Үүний оронд тэд үнэн өөрсдийг нь өөрчилж чадахгүй байна гэж хэлцгээдэг. Ийм хүн маш хуурамч биш гэж үү? Үнэндээ тэд өөрсдөө үнэнийг хэрэгжүүлж чадахгүй байж, тэдний уг чанар нь цуурхай байгаа байж өөрсдийн уг чанарыг олж харж чадахгүй байгаа хэрэг. Оронд нь тэд Бурханы ажил хүнийг өөрийг нь алхам бүрт нь бүрэн болгож чадах эсэхэд эргэлздэг. Ийм хүн хэзээ ч өөрийн зүрхийг Бурханд өгч, хүнд хэцүүг тэвчихээр төлөвлөгөө гаргаж чадахгүй гэж би хэлнэ. Тэдний энд байгаа цор ганц шалтгаан нь ирээдүйд зүгээр аз тохиож болох юм гэсэн итгэлээс хэтрэхгүй. Ийм төрлийн хүнийг бид хүн чанараа алдсан гэж тодорхойлно. Хэрэв тэд хүнлэг нэгэн бол хэдий Ариун Сүнс тэдний дээр хүчтэйгээр ажиллахгүй байсан ч тэдэнд бага зэрэг үнэний ойлгоц байх ёстой бөгөөд буруу үйлсийг үйлдсээр байх уу? Хүнлэг нэгэн бол хэдий Ариун Сүнс тэдний дээр ажиллаж байгаа эсэхээс үл хамааран буруу үйлс үйлдэж чадахгүй байх болно. Зарим хүнлэг бус нэгэн нь Ариун Сүнс тэдний дээр ажиллаж байгаа нөхцөлд тодорхой сайн үйлсийг үйлдэх боломжтой байдаг. Ариун Сүнс тэдний дээр ажиллахгүй болоход тэдний уг чанар нь илэрнэ. Хэн Ариун Сүнсийг байнга өөр дээрээ ажиллуулах боломжтой вэ? Итгэгч бус хүмүүсийн дунд ч гэсэн зарим нь сайн уг чанартай байдаг бөгөөд тэдний дээр Ариун Сүнс ажиллахгүй байх боловч тэд аливаа хорон муу үйлсийг үйлддэггүй. Хэрэв та Бурханд итгэдэг бол, та яаж хорон муу үйлсэд оролцож чадаж байна вэ? Энэ нь таны уг чанарт асуудал байгааг харуулж байна. Ариун Сүнс тэдэн дээр ажиллахгүй үед хүмүүсийн уг чанар илэрхий болно. Ариун Сүнс тэдний дээр ажилласнаараа тэдэнд гэгээрэл болон ухааралыг өгч, эрч хүчээр дүүргэн, тэднийг ятгадаг бөгөөд ийм учир зарим сайн үйлсийг хүмүүс үйлдэх нь тэдний сайн уг чанартайг харуулж буй явдал биш юм. Тиймээс олон хүмүүс ямар нэг үйлдэл гаргах бүрдээ буруу үйлс хийдэг нь заримдаа тэдний уг чанарыг нь илтгэн харуулдаг юм.

2. Уг чанараа шийдвэрлэх хэд хэдэн зарчмыг бий болгоё

Та өөрийн уг чанараа хэрхэн өөрчлөх вэ? Юуны түрүүнд, та өөрийн уг чанараа мэдэх ёстой бөгөөд бас Бурханы хүсэл болон үгийг хоёуланг нь ойлгосон байх ёстой. За тэгвэл та буруу үйлдэл үйлдэхээс зайлсхийж, үнэнд нийцүүлсэн үйлдэл гаргах хамгийн сайн боломжийг хэрхэн бий болгох вэ? Хэрвээ та өөрчлөгдөхийг хүсэж байгаа бол үүнийг нарийвчлан бодсон байх ёстой. Таны өөрийн уг чанар эвдэрсэн учир энэ нь хэр зэрэг завхралыг бий болгодог, үүнийг хянан захирахын тулд ямар үйлдэл гаргах, ямар арга барилын сонгон авах, яаж хэрэгжүүлбэл үүнийг тогтоон барих боломжтой зэрэг нь их чухал. Энэ асуултыг маш анхааралтай бодож үзэх ёстой, ялангуяа харанхуй байх үед маш чухал (үүнд дээрээс харилцаа хүлээн авсны дараахныг оруулахгүй, харин үүнээс гадна гэвэл энэ явдлыг өнгөрснөөс арав орчим өдрийн дараахыг оруулна). Та хэрхэн энэ асуудлыг зохицуулах, хэрхэн өөрийн хариуцлагаа зөвөөр үүрэх, хэрхэн зөв замыг сонгох зэрэг нь бас чухал. Та өөртөө зарчим тавих ёстой. Энэ нь тухайн хувь хүний хүсэл, тэдний Бурханыг хүсэж байгаа эсэхээс шалтгаална. Линь Цзэсий тун амархан уурладаг байсан. Өөрийнхөө энэ сул талаас болоод тэрээр “Уураа хазаарла” гэсэн уриаг өрөөндөө хадсан байлаа. Энэ бол тухайн хүний арга барил боловч үнэндээ үр дүнтэй. Тухайн хүн болгонд өөрийн гэсэн дагадаг зарчим байдаг, тиймээс та ч гэсэн өөрийн уг чанартаа тохируулсан зарчим бас тавих хэрэгтэй. Эдгээр зарчим нь зайлшгүй хэрэгтэй бөгөөд тэдэнгүйгээр байж чадахгүй. Энэ нь Бурханд итгэх таны уриа мөн биеэ авч явах байдал тань байх хэрэгтэй.

Өөрийн уг чанараа шийдвэрлэх нь махан биеийн хүслээс татгалзахаас эхэлнэ. Махан биеийн хүслээс татгалзах нь бас зарчим шаардлагатайг харуулдаг. Хэн нэгэн мулгуу байдлаар махан биеийн хүслээс татгалзаж чадах уу? Цаг нь болонгуут л та ч гэсэн махан биеийг дагадаг. Зарим ах дүүс маань үзэсгэлэнтэй эмэгтэй харангуутаа өөрсдийн замаа мартдаг. Тэгвэл та өөртөө уриа тавих ёстой. Үзэсгэлэнтэй эмэгтэй үзэгдэх үед та юу хийж чадах вэ? Орхих хэрэгтэй юу эсвэл юу хийх хэрэгтэй? Тэр таны гараас барих үед та юу хийх хэрэгтэй вэ? Хэрэв танд зарчим байхгүй бол иймэрхүү нөхцөл байдалтай тулгарах үедээ та бүдрэх болно. Хэрэв та мөнгө болон эд баялаг хараад шунадаг бол, үүнийгээ яах хэрэгтэй вэ? Энэ асуултын талаар сайн бодож, анхааралтайгаар шийдвэрлэж эхлэх юм бол та аажимдаа махан биеийн хүслээс татгалзах болно. Нэгэн маш чухал зарчим байдаг нь ямар нэг үйлдэл гаргахаасаа өмнө хоёр удаа бодож үзэх юм. Үүнийгээ Бурханы өмнө шинжлэх ёстой. Түүнчлэн орой болгон та өөрийн нөхцөл байдлаа шалгаж үзэх ёстой. Энэ нь ч нэг зарчим. Өөрийн зан хандлагаа хянан үз: үнэнд нийцсэн ямар үйлдэл гаргасан, ямар үйлдэл нь зарчмуудыг зөрчсөн зэрэг. Эдгээр хоёр зүйл нь хамгийн чухал! Нэг нь тухайн үйлдлийн үед өөрийгөө шалгаж үзэх, нөгөө нь түүнийхээ дараа өөрийгөө шалган үзэх юм. Гурав дахь зарчим: үнэнийг хэрэгжүүлэх гэдгээр юуг хэлж байгаагаа болон зарчимтай байдлаар юмсыг зохицуулах гэдэг нь юу болохыг маш тодорхой байлга. Нэгэнт та иймэрхүү зүйлс дээр маш тодорхой байвал, та өөрийн бүх зүйлсийг зөвөөр гүйцэтгэх болно. Эдгээр гурван зарчмыг баримталснаар та өөрийгөө хянах чадвартай болно. Таны төрөлх чанар чинь өөрийгөө илэрхийлэх чадваргүй болж, дахин гарч ирэхгүй. Энэ бол хүний уг чанарыг шийдвэрлэх бас нэгэн үндсэн зарчим болдог. Эдгээр зарчмыг чанд баримталснаар хэдий Ариун Сүнс таны дээр ажиллахгүй байсан ч гэсэн, дээрээс ирэх харилцаагүйгээр удаан хугацааг өнгөрөөсөн ч гэсэн та өндөрт хүрэхийн төлөө хангалттай хичээл зүтгэл гаргаснаар өөрийн энгийн байдлаа үргэлжлүүлэн хадгалж, үнэнд баярлан амьдардаг, махан биеийн хүслээ орхисон хүн байж чадна. Харьцахдаа эсвэл засахдаа болон үнэнийг хэлэлцэхдээ үргэлж л дээрхт найддаг хүмүүс нь боолчууд бөгөөд тэд хэзээ ч өөрсдийгөө чөлөөлж эсвэл өсөж чадахгүй. Ажил хэргээ үйлдэхдээ зарчимгүй байдаг хүнийг хэн нэгэн харьцаж, засалгүй, тэдэнтэй ямар нэг хүн харилцаагүйгээр хэсэг хугацаа өнгөрсөн тохиолдолд дур зоргоороо үйлдэл гарган, өөрсдийн хяналтаа алдаж, зэрлэг болдог. Ийм хүн Бурханыг тайвшруулж чадах уу? Тийм болохоор хэн нэгэн өөрийн уг чанарын асуудлаа шийдвэрлэхийн тулд эдгээр гурван зарчмыг л баримтлах ёстой. Ийм байдлаар та өөрийгөө ноцтой гэм нүгэл үйлдэхээс сэргийлэх чадвартай болно.