Үнэнд хайртай хүмүүст явах зам бий

1. Хүмүүсийн төлөв байдал нь хэвийн байх эсэх нь тэд үнэнд хайртай эсэхээс хамаарна.

Олон хүмүүс дараах асуудлыг дэвшүүлсэн байдаг: Дээдтэй ярилцсаны дараа тэд болор адил саруул тунгалагийг мэдэрч, илүү хүчтэй болж, сөрөг мэдрэмж үгүй болдог - гэвч ийм байдал нь зөвхөн арваад хоног л үргэлжлэх бөгөөд үүнээс хойш тэд хэвийн байдлаа дахин хадгалж чадахгүй болдог. Яагаад ингэдэг юм бэ? Та нар үүний учир шалтгааныг мэдэхийг хүсэж байсан уу? Яагаад төлөв байдал чинь зөвхөн эхний арваад хоногт л тийм сайн байдаг юм вэ? Зарим нь энэ бол үнэнд төвлөрөхгүй байгаагийн үр дүн гэж хэлдэг. Гэхдээ яагаад яриаг сонссоны дараа хэвийн түвшинд хүрдэг юм бэ? Үнэнийг сонссоны дараа та нар яагаад маш аз жаргалтай болдог юм бэ? Зарим нь энэ бол Ариун Сүнсний ажлын үр дүн гэж хэлдэг. Тэгвэл яагаад Ариун Сүнсний ажил арван хоногийн дараа зогсоно вэ? Зарим нь хэлэхдээ тэд зогсонги болж, урагш болон дээш зүтгэхээ больдог гэдэг. Тэгвэл хүмүүс ахиж дэвших гэж хичээж байхад яагаад ийм зүйл тохиолддог юм бэ? Мөн яагаад Ариун Сүнс ажиллахгүй байна вэ? Та нар урагшилж, дээшлэх гэж хичээж байгаагүй юу? Тэгтэл яагаад Ариун Сүнс ажилладаггүй юм бэ? Хүмүүсийн өгч байгаа шалтгаанууд бодит үнэнтэй тохирдоггүй. Энд, бид дараах зүйлийг гаргаж хэлэх ёстой: Ариун Сүнс ажиллаж байсан ч, үгүй ч хүмүүсийн хамжилцалыг орхигдуулж болохгүй. Үнэний тухай эргэлзэх зүйлгүй тодорхой, үнэнд хайртай хүмүүс Ариун Сүнс ажиллаж байгаа эсэхээс үл хамааран үргэлж хэвийн төлөвт байж чаддаг. Үнэнд хайргүй хүмүүсийн хувьд хэдий үнэн тэдний хувьд маш тодорхой бөгөөд Ариун Сүнс гайхамшигтай ажиллаж байсан ч тэдний хэрэгжүүлж байгаа үнэн хийгээд хэрэгжүүлэхэд зориулж байгаа цаг хугацаа нь хязгаартай байдаг. Цаг хугацаанаас гадна тэд зөвхөн өөрийн уг чанар болон хувийн ашиг сонирхлоо гарган харуулахаас өөр юу ч хийдэггүй. Тиймээс хүний төлөв байдал хэвийн түвшинд хүрэх эсэх нь, тэд үнэнийг хэрэгжүүлж чадах эсэх нь зөвхөн Ариун Сүнс ажиллаж байна уу, үгүй юү гэдгээр тодорхойлогдохгүй. Мөн үнэний тухай эргэлзэх зүйлгүй тодорхой байгаа юу, үгүй юу гэдгээр ч зөвхөн тодорхойлогдохгүй. Харин үнэнийг хэрэгжүүлэхийг хүсэж байна уу, үгүй юу, мөн тэд үнэнд хайртай юу, үгүй юу гэдгээс илүү хамаарна.

Ер нь бол хүн үнэнийг сонсоод, тэгээд хэсэг хугацаанд тэдний хувьд бүх зүйл тун хэвийн байгааг мэдэрдэг. Энэ хэвийн байх үед үнэн чиний төлөв байдлыг хэвийн байдал руу өргөж, өөрийн чинь ялзарсан уг чанарыг чамд ойлгуулна. Зүрх сэтгэл чинь аз жаргалтай, эрх чөлөөтэй бөгөөд төлөв байдал чинь илүү дээр болж өөрчлөгдөнө. Гэвч хэсэг хугацааны дараа зарим зүйл чамайг төөрөгдүүлэхэд чиний дотор байгаа үнэн булингартай болж, чи өөрийн эрхгүй үнэнийг оюун санаандаа үл хайхрах болно. Чи өөрийн үйлдэлдээ Бурханыг эрэлхийлэхийг хичээхээ больж, чи бүх зүйлийг өөрийн зөнгөөр үйлдэж, үнэнийг хэрэгжүүлэхийг зорих зорилт тэр чигтээ үгүй болно. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр чи өөрт байсан үнэнийг алдана. Чи тасралтгүй өөрийн уг чанараа гаргаж, Ариун Сүнсэнд чиний дотор ажиллах боломж өгөхгүй. Чи Бурханы хүсэл зорилгыг хэзээ ч хайхгүй. Хэдий өөрийгөө Бурхантай ойр байлгасан ч энэ нь зөвхөн үйлдлээр л хийгдэх болно. Чи өөрийн өвчин эмгэгийн бодит үнэнийг чин үнэнчээр ухаарах цагт зүрх сэтгэл чинь Бурханаас маш холдсон байх болно. Чи Бурханыг маш олон зүйлд эсэргүүцэж, маш их гутаан доромжлолыг хэлсэн байх болно. Энэ замаар хэтэрхий хол яваагүй байгаа хүмүүст гэтлэлт байсаар байгаа. Гэвч Бурханыг гутаан доромжлох хэмжээнд хүртлээ хол явсан, Бурханы эсрэг өөрсдийгөө тавьсан бөгөөд албан тушаал, идэх хоол, өмсөх хувцасны төлөө өрсөлдөж буй хүмүүсийн хувьд гэтлэлт гэж үгүй. Үнэний тухай тодорхой яриа хийдэг нь зөвхөн хүмүүсийг аз жаргалтай болгох гэсэндээ бус, харин хүмүүсийг үнэнийг хэрэгжүүлж, зан чанараа өөрчилдөг болгох зорилготой. Хэрэв чи үнэнийг ойлгоод, хэрэгжүүлдэггүй бол үнэний тухай яриа болон үнэнийг ойлгож байгаа ойлголт чинь ямар ч ач холбогдолгүй болно. Хэрэв чи үнэнийг ойлгодог боловч хэрэгжүүлдэггүй бол чи үнэнийг олж авах боломжоо гээж, аврагдах бүх завшаанаа алдах болно. Хэрэв чи ойлгож байгаа үнэнээ хэрэгжүүлдэг бол илүү их, гүн гүнзгий үнэнийг олж авах болно. Чи Бурханы авралыг хүртэх болно. Чи гэгээрэл, гэрэлтүүлэлт хийгээд Ариун Сүнсний зааварчилгааг олж авах болно. Олон хүмүүс Ариун Сүнс намайг хэзээ ч гэгээрүүлж байгаагүй гэж зөвхөн гомдоллодог, гэвч тэд үнэн хэрэгтээ үнэнийг хэрэгжүүлэхгүй байгаа гэдгээ ухаардаггүй. Тиймээс тэдний төлөв байдал хэзээ ч хэвийн төлөвт очихгүй, тэд хэзээ ч Бурханы хүслийг ойлгохгүй.

2. Чи зөвхөн үнэнийг хэрэгжүүлэх хэрэгтэй, ингэвэл зам чиний өмнө нээгдэх болно

Зарим хүмүүс үнэнийг хэрэгжүүлснээр тэдний асуудал шийдэгдэхгүй гэж хэлдэг. Харин нөгөө зарим нь үнэн хүмүүсийн ялзарсан зан чанарыг бүрэн дүүрэн шийдэж чадахгүй гэж итгэдэг. Үнэн хэрэгтээ бол хүмүүсийн бүх асуудал шийдэгдэх боломжтой. Үүний түлхүүр нь хүмүүс үнэнтэй нийцүүлэн үйлдэж байна уу, үгүй юу гэдэгт байгаа юм. Та нарын одоогийн тулгарч байгаа асуудлууд хорт хавдар юмуу эмчлэгдэх боломжгүй өвчин биш. Хэрэв та нар үнэнийг хэрэгжүүлж чадвал та нар үнэнтэй нийцүүлэн үйлдэж чадаж байна уу, үгүй гэдгээс хамааран тэдгээр асуудлууд бүгд өөрчлөгдөж болно. Хэрэв чи зөв замаар алхаж байгаа бол амжилтанд хүрэх болно. Хэрэв чи буруу замаар замнаж байгаа бол сүйрэх болно. Тухайлбал зарим хүмүүс ажлаа хийх үедээ тухайн зүйлийг ямар арга замаар хийвэл ажилд нь ашиг тустай эсвэл тухайн хийж байгаа арга зам нь Бурханы хүсэлтэй нийцэж байгаа эсэх талаар хэзээ ч боддоггүй; Үр дүнд нь тэд Бурханы дургуйцдэг маш олон зүйлийг хийдэг. Хэрэв тэд бүх зүйлийг үнэнтэй нийцүүлэн үйлддэг бол тэд Бурханы зүрх сэтгэлийн дагуух хэн нэгэн болох бус уу? Зарим хүмүүс үнэнийг мэддэг ч үүнийг хэрэгжүүлдэггүй, тэд үнэнийг зүгээр л нэг зүйл, өөр юу ч биш гэж итгэдэг. Тэд үнэнийг өөрсдийнх нь хүсэл, ялзралыг шийдэж чадахгүй гэж итгэдэг. Иймэрхүү хүмүүс инээдтэй биш гэж үү? Тэд хөгийн биш байна уу? Тэд өөрсдийгөө ухаантай гэж хоосон итгэдэг бус уу? Хэрэв хүмүүс үнэнд нийцүүлэн үйлддэг бол тэдний ялзарсан зан чанар өөрчлөгдөх болно. Хэрэв хүмүүс өөрсдийн угаас өгөгдсөн зан төлвөөрөө Бурханд итгэж, үйлчилдэг бол тэдний хэнийх нь ч зан чанар өөрчлөгдөхгүй. Зарим хүмүүс өөрсдийн асуудал зовнилдоо бүхэл өдрийн турш автаж, өмнө нь боломжтой байгаа үнэнийг шалгаж эсвэл хэрэгжүүлж чаддаггүй.Энэ байдал бол үнэхээр хөгийн инээдтэй. Ийм хүмүүс бол төрөлхийн зовогчид бөгөөд ивээл нигүүлсэл байгаа ч үүнийг таашааж чаддаггүй! Зам нь тэнд байсаар байна, чиний хийх ёстой зүйл бол үүнийг хэрэгжүүлэх. Хэрэв чи үнэнийг хэрэгжүүлэхээр сэтгэл шулуудсан бол чиний сул дорой байдал хийгээд хөнөөлт гэм зэм чинь өөрчлөгдөх болно, гэхдээ чи байнга анхаарал болгоомжтой байж, илүү хүнд хэцүү зовлон зүдгүүрийг туулах ёстой болно. Бурханд итгэснээр хэрсүү зүрх сэтгэлтэй байх хэрэгтэй – хэрэв чи ийм өдөр тутмын авир байдлыг хүлээн зөвшөөрөх бол Бурханд зүй ёсоор нь итгэж чадах уу?

Зарим хүмүүс харин туйлын чухал шаардлагатай зүйлд эсвэл өөрсдийн хүндрэл бэрхшээлийг шийдэх гэж бус өөрийгөө орхиод бусдад туслахын тулд зарим үнэнээр өөрсдийгөө зэвсэглэдэг. Бид тэдгээр хүмүүсийг “хувиа боддоггүй хүмүүс” гэж хэлдэг. Тэд бусдыг үнэний хүүхэлдэй, харин өөрсдийгөө үнэний эзэн гэж авч үздэг, тэд бусдад үнэний төлөө мацаг барих, идэвхигүй байдлаас гарахыг зааж, харин өөрсдөө хажуу талаас ажиглагчийн байр суурьтай байдаг. Энэ ямар төрлийн хүмүүс вэ? Зөвхөн бусдад зааж сургахын тулд үнэний зарим үгээр өөрийгөө зэвсэглээд, харин өөрсдийн гамшиг сүйрэлтэй учрахаас сэргийлэхийн тулд юу ч хийхгүй байдаг. Энэ ямар өрөвдөлтэй юм бэ! Хэрэв тэдний үг бусдад тусалж чадаж байгаа бол тэд яагаад өөрсөддөө тусалж чадахгүй байна вэ? Бид тэднийг бодит үнэн байхгүй хоёр нүүртэнгүүд гэж нэрлэх нь зүйтэй. Тэд үнэний үгээр бусдыг хангаж, хэрэгжүүлэхийг хүсэх боловч өөрсдөө үнэнийг хэрэгжүүлэх гэж ямар ч хүчин чармайлт гаргадаггүй. Тэднийг жигшмээр биш байна гэж үү? Тэд өөрсдөө үүнийг хийж чадахгүй нь тодорхой атлаа бусдад үнэний үгийг хэрэгжүүлэхийг хүчилдэг. Ямар гээчийн зэрлэг бүдүүлэг арга барил вэ! Тэд бусдад туслахын тулд бодит үнэнийг ашиглахгүй байна. Тэд бусдад эхийн хайрын зүрх сэтгэлээр өгөхгүй байна. Тэд зөвхөн бусдыг хууран мэхэлж, гутааж байна. Хэрэв ийнхүү хүн нэг бүр үнэний үгийг дараагийн хэн нэгэнд дамжуулах маягаар үргэлжилбэл эцсийн дүнд хүн бүр үнэний тухай үгчилсэн ойлголттой бөгөөд хэрэгжүүлэх чадваргүй хүмүүс болохгүй гэж үү? Ийм хүмүүс яаж өөрчлөгдөх юм бэ? Тэд ерөөсөө өөрсдийн асуудлыг олж харахгүй байгаа. Ийм байхад тэдэнд хэрхэн зам байх вэ?

Асуудал бүрд үүнийг шийдэх зам байдаг; асуудал бүрд үүнд тохирсон зөвлөмж өгөх үнэн байж, чамд урагшлах зам, чамайг өөрчлөх боломж өгдөг. Хэдий өөрчлөлт тэр даруй явагдахгүй ч гэсэн чи өөрийн байдлыг ойлгон авч чадна. Хэрэв эдгээр үнэн хүмүүсийн асуудлыг шийдэж чадахгүй бол Бурхан дэмий хоосон ярьсан болж таарах бус уу? Тиймээс хэрэв чи үнэнийг хэрэгжүүлэхийг хүсэж байгаа бол чамд үнэнийг дагах зам үргэлж байсаар байх болно.