Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Асуулт 37: Хэдийгээр пасторууд болон ахлагчид шашны ертөнцөд эрх мэдлийг атгаж, хоёр нүүрт фарисайчуудын замаар алхдаг боловч бид тэдэнд биш, харин Эзэн Есүст итгэдэг, иймд биднийг ч бас фарисайчуудын замаар алхдаг гэж та нар яаж хэлж чадаж байна вэ? Шашин доторх итгэлээрээ дамжуулан бид үнэхээр аврагдаж чадахгүй юу?

Хариулт:

Шашин дотор фарисайчуудад сохроор итгэж, тэднийг дагадаг маш олон хүн бий. Тиймээс та бүхэн бодоод үзэх юм бол тэдний алхаж буй зам нь фарисайчуудынх гэдэг нь илэрхий юм. Та фарисайчуудад сэтгэлээсээ шүтэж, тэднийг хамгаалдаг ч энэ нь тэдний нүгэлтэй ямар ч хамаагүй гэж хэлж зүрхлэв үү? Та хоёр нүүртэй фарисайчуудыг дагадаг ч тэдэнтэй адил Бурханыг эсэргүүцдэг хүн биш гэж хэлж зүрхэлдэг үү? Бид ийм энгийн асуултыг нэвт харж чадахгүй байна гэж үү? Таны дагаж байгаа хүн бол таны явж байгаа зам. Хэрвээ та фарисайчуудыг дагадаг бол та фарисайчуудын зам дээр байгаа. Та фарисайчуудын замаар алхаж байгаа бол мэдээж фарисайчуудтай адил хүн гэсэн үг. хүн ямар хүнийг дагаж, ямар замыг сонгож байгаа нь өөрийнх нь уг чанартай шууд холбоотой. Фарисайчуудыг дагаж буй хэн ч байлаа гэсэн фарисайчуудтай адилхан уг чанартай гэсэн үг. Энэ бол маргаангүй үнэн! Фарисайчуудын мөн чанар нь хоёр нүүртэй байдал. Тэд Бурханд итгэдэг ч үнэнийг хайрладаггүй, эсвэл амийг эрж хайдаггүй. Тэд зөвхөн тэнгэр дэх тодорхойгүй Бурхан, өөрсдийн үзэл, төсөөлөлөө итгэдэг бие махбодтой болсон Христэд итгэдэггүй, эсвэл хүлээн зөвшөөрдөггүй. үнэндээ, тэд бол үл итгэгчид. Бурханд итгэх тэдний итгэл нь шашныг судлах, Бурханд итгэх итгэлийг судлах мэдлэгийн хэлбэр гэж үзэх явдал юм. Тэдний амин зуулга нь Библи болон шашныг судлахаас хамаардаг. Тэдний зүрх сэтгэлд, Библи бол тэдний амин зуулга юм. Библийн мэдлэг хийгээд шашны онолыг сайн тайлбарлах тусам улам олон хүн тэднийг шүтэж, индэр дээр улам өндөрт, бат бэх зогсож байр суурь нь улам бэхжих болно гэж тэд боддог. Фарисайчууд зөвхөн байр суурь, амин зуулгынхаа төлөө амьдардаг, үнэнээс залхаж, түүнийг жигшдэг хүмүүс тул Эзэн Есүс махбод болоод, ажлаа хийхээр ирэх үед тэд байр суурь, амин зуулгаа хамгаалахын тулд үзэл, төсөөлөл хийгээд библийн мэдлэгээ гөжүүдлэн баримталсан бөгөөд Эзэн Есүсийг эсэргүүцэн яллаж, Бурханы эсрэг байхын тулд бүхнээ дайчилсан. Төгс Хүчит Бурханы үгээс бид, фарисайчуудын үнэнийг үзэн яддаг мөн чанар хийгээд Бурханыг эсэргүүцдэгийнх нь уг үндсийг бүхэлд нь харж болно. Төгс Хүчит Бурхан хэлсэн нь, “Фарисайчууд Есүсийг эсэргүүцсэний уг шалтгааныг та нар мэдмээр байна уу? Фарисайчуудын мөн чанарыг та нар мэдэхийг хүсэж байна уу? Тэд Мессиагийн талаарх уран зөгнөлөөр дүүрэн байсан. Үүнээс гадна тэд Мессиаг ирнэ гэдэгт л итгэсэн ч амийн үнэнийг эрж хайгаагүй. Иймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг хүлээсээр л байдаг, учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй, мөн үнэний зам гэж юу болохыг мэддэггүй. Ийм мунхаг, зөрүүд, мэдлэггүй хүмүүс Бурханы ерөөлийг олж авч чадах уу, та нар хэл дээ? Тэд Мессиаг олж харж чадах уу? Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг мэдээгүй, Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй, цаашлаад Мессиаг ойлгоогүй учраас Есүсийг эсэргүүцсэн. Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй, Мессиатай хэзээ ч хамт байгаагүй болохоор Мессиагийн нэрийг хоосон баримтлах зуураа Мессиагийн мөн чанарыг бүхий л аргаар эсэргүүцэх алдаа гаргасан. Энэ фарисайчууд мөн чанарын хувьд зөрүүд, биеэ тоосон байж, үнэнийг дуулгавартай дагаагүй. Тэдний Бурханд итгэх зарчим нь энэ: Таны номлол хэр гүн гүнзгий, Таны эрх мэдэл хэр өндөр дээд ч бай, Мессиа гэж нэрлэгдээгүй л бол Та Христ биш. Эдгээр үзэл бодол нь утга учиргүй, хөгийн биш гэж үү?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Есүсийн сүнслэг биеийг олж харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос). “Өнгөрсөн үед, Бурхан хараахан махбод болоогүй байхад чи шашны зүтгэлтэн, эсвэл үнэн сүсэгт итгэгч байсан байж болно. Харин Бурхан махбод болсны дараа үнэн сүсэгтэй тэр олон итгэгч өөрсдийн мэдэлгүй антихрист болсон юм. Энд юу болоод байгааг чи мэдэж байна уу? Чи Бурханд итгэхдээ бодит байдалд анхаарлаа төвлөрүүлэн үнэнийг эрж хайхын оронд худал хуурмагт эзэмдүүлдэг—энэ нь бие махбодтой болсон Бурханы эсрэг дайсагналын чинь хамгийн тодорхой эх үүсвэр бус уу? Бие махбодтой болсон Бурханыг Христ гэж нэрлэдэг, иймээс бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй бүх хүн антихрист бус уу?”(Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна”-аас). Энэ нь угтаа шашны фарисайчууд үнэнээс залхаж, үнэнийг үзэн яддагийг харуулж байна. Тэд зөвхөн өөрсдийн үзэл, төсөөлөлд итгэдэг. Тэд зөвхөн өөрсдийнхөө судалж хөгжүүлсэн шашны онолуудад итгээд, бие махбодтой болсон Христ буюу Христийн илэрхийлсэн үнэнд итгэдэггүй. Тэд бүгд бие махбодтой болсон Бурханы дайснууд. Тэд бүгд эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы ажлаар илчлэгдсэн антихристүүд! Тэднийг дагадаг хүмүүс тэдэнтэй адил бөгөөд, өөрсдийн үзэл, төсөөлөл, библийн мэдлэг хийгээд шашны онолыг гөжүүдлэн баримталдаг. Тэд Христийг үгүйсгэж, эсэргүүцэж яллах, үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Христэд дайсан мэт хандахдаа тэднийг дагадаг. Уг чанартаа фарисайчуудыг дагадаг ямар ч хүн үнэнээс залхаж, үзэн яддагийг нотлох баримт хангалттай бий! Тэдний явж буй зам гарцаагүй фарисайчуудынх. Тэд фарисайчуудтай нэг ангилалд багтах бөгөөд бүгд Христийн эсрэг байдаг хүмүүс юм! Энэ бол бүгдийн харж чадах баримт. Үүнийг эцсийн өдрүүдийн Бурханы ажил бүхэлд нь илчилсэн!

Шашин дотор, хүмүүс бүгд фарисайчуудын хяналт дор Бурханд итгэж, тэднийг бүрэн дагаж бас сонсдог. Тэдний нэгэн адил тэд Библи хийгээд шашин судлалд суралцаж, зөвхөн библийн мэдлэг, шашны онолыг ойлгоход анхаарч, үнэнийг эрж хайж, эсвэл Эзэний үгийг хэрэгжүүлэхэд огт анхаардаггүй. Тэд фарисайчуудтай адил тэнгэр дэх тодорхойгүй Бурханд л итгээд эцсийн өдрүүдийн төгс Хүчит Бурханд итгэдэггүй. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үнэн хэчнээн эрх мэдэлтэй, хүч чадалтай байлаа гээд тэд өөрсдийн үзэл, төсөөллийг гөжүүдлэн баримталсаар байгаа бөгөөд Төгс Хүчит Бурханыг эсэргүүцэж, яллахад пастор, ахлагч нарыг дагасаар байна. Ийм хүмүүс фарисайчуудтай адил бөгөөд фарисайчуудын Бурханыг эсэргүүцдэг замаар явж буйг хэлээд ч хэрэггүй! Ийм хүмүүс фарисайчуудыг дагахгүй байлаа ч фарисайчуудтай адил төрлийнх хэвээр байх бөгөөд фарисайчуудын үр удам мөн. Учир нь тэдний уг чанар, нь адил юм. Тэд бүгд үнэнийг хайрладаггүй, зөвхөн өөрсдөдөө итгэдэг үл итгэгчид мөн! Тэд үнэнийг жигшиж, Христийн эсрэг байдаг антихристүүд! Төгс Хүчит Бурханы илчилснээр: “… ялган таних чадваргүй олон хүн бий. Ямар нэгэн төөрөлдүүлсэн зүйл болоход тэд зүгээр л Сатаны талд зогсдог бөгөөд Сатаны боол гэж дуудагдах үед маш их хэлмэгдсэн мэт тэдэнд санагддаг. Тэднийг ялган таних чадваргүй гэж хэлж болох боловч тэд үргэлж үнэнгүй талд зогсдог; тэд үнэний талд зогссон шийдвэрлэх үе нэг ч байхгүй, үнэний төлөө босож, маргаж байсан үе гэж нэг ч байхгүй, тэгэхээр тэд үнэхээр ялган таних чадваргүй гэж үү? Тэд яагаад үргэлж Сатаны талд зогсдог юм бэ? Яагаад тэд үнэнийг дэмжсэн шулуун шударга, үндэслэлтэй нэг ч болтугай үг ер нь хэлдэггүй юм бэ? Энэ нөхцөл байдал үнэхээр тэдний агшин зуурын төөрөгдлөөс үүссэн гэж үү? Хүмүүст ялган таних чадвар хэдий чинээ бага байна, үнэний талд зогсох чадвар нь төдий чинээ бага байдаг. Энэ юуг харуулдаг вэ? Ялган таних чадваргүй хүмүүс ёрын мууд хайртай гэдгийг харуулдаг бус уу? Тэд бол Сатаны үнэнч үр сад гэдгийг харуулдаг бус уу? Яагаад тэд үргэлж Сатаны талд зогсож, түүний хэлээр ярьж чаддаг юм бэ? Тэд ямар нэг байдлаар үнэнийг хайрлагч бус гэдгийг үг үйлдэл бүхэн нь, мөн нүүр царайн илэрхийллүүд нь хангалттай нотолдог; тэд бол үнэнийг жигшдэг хүмүүс юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга”-аас). Энэ үнэн биш гэж үү? Шашин дахь хүмүүс пастор, ахлагчдыг дагахдаа тэднийг сонсоод зогсохгүй, хамгаалахын тулд бүхнийг хийдэг. Хэн нэгэн хүн, пастор ахлагчдыг илчлэхийг, сонссон даруйдаа тэд эвгүйцэж, пастор ахлагчдыг хамгаалахаар гарч ирдэг. Энд ямар асуудал байна вэ? Энэ нь эдгээр хүмүүсийн сэтгэлд Бурханы эзлэх орон зай байхгүй, харин зөвхөн пастор, ахлагч нар байгаа гэдгийг хангалттай нотлохгүй байна гэж үү? Эдгээр хүмүүсийн сэтгэлд шашны пастор, ахлагч нар бүгд Бурханаас дээгүүр байдаг. Энэ нь ямар асуудлыг харуулж байна вэ? Бурханыг хүн эсэргүүцэх үед хамгаалахаар гарч ирдэг хүн тийм ч олон биш. Бурханыг өмгөөлөн гэрчилж чадах хүн олон биш! Гэвч шашны пастор, ахлагч нарын фарисай мөн чанарыг илчлэх үед яагаад тийм олон хүн тэдний өмнөөс шударга бус байна хэмээн орилж, тэднийг хамгаалахаар гарч ирдэг юм бэ? Тэдгээр хүмүүс фарисайчуудын үнэнч үр удам гэдгийг энэ нь хангалттай нотолж байна. Тэд бол антихристүүдийн хамсаатан бөгөөд боолууд юм. Энэ бол хэн ч үгүйсгэж үл чадах баримт мөн!

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Шашин гээч ямар газар вэ? Энэ бол фарисайчуудын ертөнц, антихристүүдийн хуучин үүр уурхай мөн! Та тэнд Бурханд итгээд аврагдаж чадна гэж бодож байгаа нь хоосон мөрөөдөл! Шашнаар дамжуулан Бурханд итгэснийхээ төлөө хүн яагаад аврагдаж чадахгүй вэ? Үндсэн шалтгаан нь, эцсийн өдрүүдэд Бурхан шинэ ажлаа гүйцэтгэх үед Ариун Сүнсний ажил Бурханы шинэ ажлын хамтаар шилжсэн бөгөөд ингэснээр шашны ертөнц Ариун Сүнсний ажлыг алдаж, орхигдсон газар болсон. Түүнээс гадна шашны ертөнц бүхэлдээ хоёр нүүртэй фарисайчууд, антихристүүдийн хяналтад байсаар буй бөгөөд, Бурханыг эсэргүүцдэг газар болоод удаж байна. Ариун Сүнс шашинд ажиллахгүй байгаагаас гадна бие махбодтой болсон Бурхан ч бас ажлаа хийхийн тулд шашин руу ирдэггүй. Тийм болохоор хүн шашнаар дамжуулан Бурханд итгэснээр эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг мэдэрч туулж чадахгүй. Тэд эцсийн өдрүүдэд Бурханы үгийг идэж, ууж бас эдэлж чадахгүй тул аяндаа харанхуйд унах болно. Хэрвээ хүмүүс одоо үнэн замыг эрж судлахгүй бол хаягдмал газарт мөхөхөд маш амархан болох бөгөөд Бурханы авралыг хүлээж авахгүй! Шашны ертөнцийн хаягдмал газарт унасан хүмүүс цуглааны үеэрээ гагцхүү Библийг баримтлах бөгөөд Бурханы одоогийн үгийг эдэлж чадахгүй. Ариун Сүнсний ажил хийгээд удирдамжгүйгээр хүмүүсийн итгэдэг Бурхан нь тодорхойгүй Бурхан байх болно. Уулзалт дээрх тэдний яриа нь бүхэлдээ Библи дэх Бурханы өнгөрсөн үеийн ажил, айлдварын тэмдэглэлийн тухай байдаг. Ийм хүмүүс яаж эцсийн өдрүүдийн Бурханы авралыг хүртэж, Бурханы амлалтыг хүлээн авах билээ? Энэ нь, тухайн үед Эзэн Есүс сүмийн гадна ажиллаж эхэлсэн үетэй яг адил юм. Сүм тэр үед эмх замбараагүй, хулгайч нарын үүр уурхай болсон байсан. Эзэн Есүсийн ажлыг дагаагүй учраас сүмд үлдсэн хүмүүс хуучин хууль, дүрэм журмыг баримталсаар байсны улмаас Эзэний авралыг мэдээжийн хэрэг алдсан. Үүнтэй адилаар, одоо эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлаа хэрэгжүүлж, хүн төрөлхтнийг шүүж, ариусгахын тулд үнэнийг илэрхийлэн, Бурханы авралыг хүртэж, ялагч болж Бурханаар төгс болгуулж, Түүний хаанчлал руу шууд очихын тулд Сатаны завхарсан зан чанар, нөлөөллөөс салахад хүнийг хүргэсэн. Энэ бол алтан боломж! Хэрвээ бид Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг дагахгүй бол аврал хүлээн авч, тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй. Төгс Хүчит Бурханы үгээс зарим хэсгийг уншицгаая. “Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн дэргэд Бурхан байдаггүй, түүнчлэн тэдэнд Бурханы ерөөл, хамгаалалт байдаггүй. Тэдний үг, үйлдлийн ихэнх нь Ариун Сүнсний ажлын урьдын шаардлагатай зууралддаг; тэдгээр нь хоосон сургаал болохоос үнэн биш юм. Тэдний нэгдэл нь шашин гэдгийг батлахад эдгээр хоосон сургаал, дүрэм журам хангалттай; тэд бол Бурханы сонгосон хүмүүс ч биш, ажлын бай ч биш. Тэд бүгдийн цугларалтыг шашны томоохон цуглаан гэж л нэрлэхээс биш чуулган гэж нэрлэж болохгүй. Энэ бол өөрчлөгдөшгүй баримт юм. Тэдэнд Ариун Сүнсний шинэ ажил байхгүй; тэдний хийдэг зүйл шашны үнэр ханхлуулж, амьдран харуулж байгаа зүйл нь шашнаар бялхсан мэт санагддаг; тэд Ариун Сүнстэй хамт байх байдал болон ажлыг эзэмшдэггүй, тэр ч бүү хэл Ариун Сүнсний сахилгажуулалт, эсвэл гэгээрлийг хүлээн авах ч эрхгүй. Энэ хүмүүс цөмөөрөө амьгүй цогцос, сүнслэг байдалгүй өтнүүд юм. Тэдэнд хүний тэрслүү байдал, эсэргүүцлийн талаар ямар ч мэдлэг байхгүй, хүний бүх муу үйлийн тухай ямар ч мэдлэг байдаггүй, үүгээр ч үл барам тэд Бурханы ажил, Бурханы одоогийн хүслийг бүгдийг нь мэддэггүй. Тэд бүгд мэдлэггүй агаад олиггүй хүмүүс, итгэгчид гэж дуудахад ч зохихгүй өөдгүй амьтад!” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс). “Христийн хэлсэн үнэнд найдалгүйгээр амь олж авахыг хүсдэг хүмүүс бол газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, Христийн авчирсан амийн замыг зөвшөөрдөггүй хүмүүс бол бүтэшгүй мөрөөдөлд автсан хүмүүс юм. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг зөвшөөрдөггүй хүмүүсийг Бурхан үүрд үзэн ядна гэж хэлдэг. Христ бол хүн эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үүд хаалга бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй. Чи Бурханд итгэдэг, иймээс чи Түүний үгийг хүлээн зөвшөөрч, Түүний замыг дуулгавартай дагах ёстой. Чи үнэнийг ойлгохгүйгээр, амийн хангалтыг хүлээн зөвшөөрөхгүйгээр ерөөл хүртэнэ гэж санахын ч хэрэггүй. Христэд үнэхээр итгэдэг бүх хүнийг амиар хангахын тулд Тэр эцсийн өдрүүдэд ирдэг. Энэ ажил нь хуучин эринийг төгсгөж, шинэ эринд оруулахын төлөө байдаг бөгөөд шинэ эринд орох бүх хүний явах ёстой зам юм. Хэрвээ чи хүлээн зөвшөөрч чадахгүй, оронд нь яллаж, доромжилж, хяхаж хавчдаг бол мөнхийн галд шатах тавилантай бөгөөд Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас). Энэ нь, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөггүй, мөн Бурханы одоогийн ажил болон үгийг дагаагүй хүмүүс Бурханы зэвүүцлийн гол бай гэдгийг харуулж байна. Ингэж шашны газарт үлдсэн хүмүүс Бурханы удирдамжийг алдаж, Бурханы бодит үгийн хангалтыг хүртэхгүй. Тэд эцсийн өдрүүдийн Бурханы авралыг алдаж, харанхуйд унан, таягдах л болно. Нигүүлслийн эрин үед, хүмүүс Хуулийн эрин үеийн ажил дүрэм журмыг баримталсаар байсан нь, Эзэн Есүсийн авралыг алдахад хүргэсэн. Хаанчлалын эрин үед, Нигүүлслийн эрин үеийн ажил дүрэм журмыг баримталсаар байх юм бол Бурхан тэднийг хөсөр орхиж, тэд тэнгэрийн хаанчлал руу аврагдахгүй! Энэ бол хэн ч өөрчилж чадахгүй баримт!

Шашны ертөнцөд Бурханд итгэх нь, нэг талдаа Сатан болон антихристүүдэд таалагдахыг хүсэж, нөгөө талдаа Бурханы авралыг хүлээж авахыг хүсэх нь боломжтой зүйл үү? Шашны ертөнцийг хоёр нүүртэй фарисайчууд хийгээд шашны пастор, ахлагч нар удирдаж байна. Бодит байдал дээр Бурханыг эсэргүүцдэг эдгээр антихристүүд үүнийг удирдаж байна. Энэ бол нотлогдсон баримт! Пастор, ахлагчид номлох үедээ Библи дэх Эзэний үгийг тайлбарлаж, эсвэл Бурханы ажил, Түүний зан чанарыг гэрчлэхэд огт анхаардаггүй. Тэд зөвхөн Библи дэх хүний үгийг тайлбарлаж, Бурханы үгийг орлуулж, ач холбогдолгүй болгохын тулд Библи дэх хүний үгийг ашиглаж, хүмүүсийг Бурханы үгээс холдуулж, хүний үгийг дагахад хүргэж байна. Түүнээс гадна тэд библийн мэдлэг, шашны онолыг тайлбарлах, Библи дэх дүрүүд, түүхэн нөхцөл байдлыг тайлбарлахад анхаардаг. Тэд өөрсдийгөө гайхуулж, шүтүүлэхийн тулд эдгээр зүйлийг тайлбарлаж, хүнийг дагах замд хүмүүсийг оруулж, Бурханыг эсэргүүцэж, хүнийг шүтэхэд хөтөлдөг. Ялангуяа Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдийн ажлаа хийхээр ирэх үед тэд Төгс Хүчит Бурханыг улайран эсэргүүцэж, ялладаг ба үнэн замыг эрж хайж, судлах гэсэн хүмүүсийг хориглохын тулд чадах бүхнээ хийж, Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үнэнийг хүлээн зөвшөөрөхийг хүмүүст хориглож, Төгс Хүчит Бурханы үгийн хангалтыг хүлээж авахыг тэдэнд зөвшөөрдөггүй. Тэд зөвхөн өөрсдийнх нь төөрөгдөл, үзэл суртлын онолыг хүлээн авахыг хүмүүст зөвшөөрдөг. Тийм болохоор, фарисайчууд хийгээд антихристүүдийн хянадаг шашны газруудаар дамжуулан хүмүүс Бурханд итгэж, шашны фарисайчуудын сургаалыг хүлээн авах үед тэдний үзэл бодол, сонголт нь бүгд тэдний нөлөөнд автдаг. Мэдээж хэрэг тэр хүмүүсийн сэтгэл доторх нь улам харанхуй болсоор Бурханаас тусгаар болдог! Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд Өөрийн ажлыг хийхээр ирэх үед тэдгээр хүмүүс шашны фарисайчууд антихристүүдэд хүлэгдэж, хянуулдаг тул Бурханы бодит айлдварыг сонсож, Бурханы сэнтийгээс урсах амийн усны хангалтыг эдэлж чадахгүй. Иймд тэд эцсийн өдрүүдийн Бурханы авралыг хүлээн авч чадахгүй Үүнээс ч аймшигтай нь, хүмүүс шашнаар дамжуулан Бурханд итгэдэг хэдий ч тэдний дагадаг зүйл нь хүмүүс, антихристүүд тул алхаж байгаа зам нь фарисайчууд болон антихристүүдийнх. Хэсэг хугацааны дараа тэд мэдээж фарисайчуудын араас орох болно. Тийм байтал тэд Бурханы хүслийг дагаж тэнгэрийн хаанчлалд ордог хүмүүс болж яахин чадах билээ? Энэ нь үнэхээр боломжгүй зүйл! Шашны ертөнцийн мөн чанарыг эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлаар дамжуулан бүрмөсөн илчилсэн. Шашны ертөнц бол тэнгэрийн хаанчлал биш. Энэ бол антихристүүдийн хуучин үүр уурхай. Бурханыг эсэргүүцдэг бат бөх цайз, Бурханы эсрэг байдаг сатаны хаанчлал! Тийм учраас хүмүүс шашнаар дамжуулан Бурханд итгэснээр авралд хүрэх боломжгүй. Тэд үнэнийг хайрладаг нэгэн байлаа ч гэсэн эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөггүй тул эцсийн өдрүүдийн Христийн илэрхийлсэн үгийн хангалтыг олж авч чадахгүй Бурханы авралыг ч хүлээн авч чадахгүй!

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Өмнөх:Асуулт 36: Шашны пасторууд болон ахлагчид шашны ертөнцөд эрх мэдлийг атгадаг бөгөөд ихэнх хүмүүс тэдэнд дуулгавартай байж, дагадаг—энэ бол баримт. Шашны пасторууд болон ахлагчид Бурхан бие махбодтой болох тухай баримтыг хүлээн зөвшөөрдөггүй, бие махбодтой болсон Бурханы илэрхийлсэн үнэнд итгэдэггүй ба фарисайчуудын замаар алхаж байгаа гэж та нар хэлдэг; бид үүнтэй санал нийлж байна. Гэхдээ, шашны пасторууд болон ахлагчид бүгдээрээ эцсийн өдрүүд дэх Бурханы ажлаар илчлэгддэг хоёр нүүртэй фарисайчууд, антихристүүд бөгөөд эцсийн үр дүн нь сүйрэлд живэх явдал байна гэж та нар яагаад хэлдэг юм бэ? Энэ нь одоо бидний хүлээн зөвшөөрч чадах зүйл биш. Энэ хүмүүс аврагдаж чадахгүй ба бүгдээрээ сүйрэл, мөхөлд живнэ гэсэн энэ баталгааныхаа үндэслэлийн талаар нөхөрлөнө үү.

Дараах:Асуулт 38: Сүүлийн жилүүдэд шашны ертөнц дэх янз бүрийн урсгал улам бүр эзгүйрсэн; хүмүүс өөрсдөд нь нэгэнтээ байсан итгэл, хайраа алдаж, улам илүү сөрөг, сул дорой болсон. Сүнс хатаж байгааг, бидэнд номлох зүйл юу ч үлдээгүйг, мөн бүгдээрээ Ариун Сүнсний ажлыг алдсан гэдгээ бид ч бас бүгд мэдэрсэн. Бид ингэж асуумаар байна, яагаад шашны бүх ертөнц маш эзгүй болсон бэ? Бурхан үнэхээр үүнийг жигшдэг үү; үүнийг Бурхан үнэхээр хаячихсан уу? Илчлэлийн номон дахь шашны ертөнцийг хараасан Бурханы үгийг бид хэрхэн ойлгох ёстой вэ?

Холбогдох агуулга