Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Бидний хайртын дуудлага

Бадаг 1

Хэн хүн төрөлхтөнд дуу хоолойгоо хүргэсээр байдаг вэ?

Хэн хүний дэргэд байж, үргэлж ажигладаг вэ?

Тэр бол бидний хайрт Төгс Хүчит Бурхан!

Биднийг зүрхнийхээ гүнээс цөхрөн уйлахыг Тэр сонссон.

Сатаны дор зүдэрч байгааг маань харж тэвчээгүй.

Тэр хүнийг аврахаар эцсийн өдрүүдэд үнэнийг илэрхийлэх гэж ирсэн.

Холбоос 1

Тэр гэртээ ир гэж дуудан, бидний сэтгэлийг өөрчлөхийг мөрөөсдөг.

Тэр амийн амьд усыг авчирч, үгээрээ сэтгэлийг маань тэжээдэг.

Тэр дотоод шархыг маань намдааж, зөв зам руу биднийг замчилдаг.

Бид Түүний өмнө унаж, сэтгэлээ уудалдаг.

Талархлын нулимс асгаран хувцсыг маань норгодог.

Төгс Хүчит Бурханд бид талархдаг.

Дахилт 1

Өө, бидний хайрт! Бидний хайрт!

Таны тухай бид өдөр шөнөгүй боддог.

Өө, бидний хайрт! Бидний хайрт!

Авралд тань талархъя,

Таны өмнө бид баяр хөөртэй амьдарч чаддаг.

Бидний хайрт!

Бадаг 2

Биднээр эдлүүлэх гэж амийн үгийг хэн илэрхийлсэн бэ?

Канааны эрдэнэсийг бидэнд хэн авчирсан бэ?

Тэр бол бидний хайрт Төгс Хүчит Бурхан.

Тэр биднийг сүү, балын оронд авчирсан.

Бурханы үгийг өдөр бүр уншсанаар бидний амь өсдөг.

Ариун сэтгэлээр шүтэн мөргөж, Түүний өмнө бид баяр хөөртэй амьдардаг.

Холбоос 2

Үнэхээр эелдэг, зөөлөн Бурханы үгийг сонсооч.

Хайр татам байдлыг нь бид гүн мэдрээд холдож чадахгүй.

Бурханы шүүлт, илчлэлийн үг яг илд мэт,

сатанлаг уг чанарыг маань ил болгодог.

Энэ өвтгөж болох ч завхралыг цэвэрлэдэг.

Шүүлт, гэсгээлтийг туулснаар бид шинэ хүн болдог.

Дахилт 2

Өө, бидний хайрт! Бидний хайрт!

Зөвт байдалд тань бид хайртай.

Өө, бидний хайрт! Бидний хайрт!

Сэтгэлд маань хүндлэл дүүрч,

Танд бид маш их хайртай болжээ.

Өө, бидний хайрт! Бидний хайрт!

Хайр тань гайхалтай сайхан.

Өө, бидний хайрт! Бидний хайрт!

Таны мөн чанар ариун бөгөөд төгс.

Таныг бид мөнхөд хайрлах болтугай.

Бидний хайрт!

Өмнөх:Цаг хугацаа

Дараах:Төгс Хүчит Бурхан, хамгийн хайр татам Нэгэн

Холбогдох агуулга