Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хурганы нээсэн хуйлмал бичээс ном

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

“МЯНГАН ЖИЛИЙН ХААНЧЛАЛ ИРСЭН” ТУХАЙ ТОВЧ ЯРИА

Хурд

“МЯНГАН ЖИЛИЙН ХААНЧЛАЛ ИРСЭН” ТУХАЙ ТОВЧ ЯРИА

Мянган жилийн хаанчлалын үзэгдлийг та нар хэрхэн хардаг вэ? Зарим хүн энэ тухай их боддог бөгөөд Мянган жилийн хаанчлал газар дээр мянган жилийн турш оршин тогтноно, тиймээс хэрэв чуулганы ахмад гишүүд гэрлээгүй бол гэрлэх ёстой юу? Манай гэр бүл мөнгөгүй байгаа, би мөнгө олж эхлэх ёстой юу? гэцгээдэг. ... Мянган жилийн хаанчлал гэж юу вэ? Та нар мэдэх үү? Хүмүүс харалган бөгөөд асар их зовлон зүдгүүрийг туулдаг. Үнэндээ Мянган жилийн хаанчлал хараахан албан ёсоор ирээгүй байна. Хүмүүсийг төгс болгох үе шатанд Мянган жилийн хаанчлал ердөө цомхон хувилбар төдий байдаг; Бурханы хэлсэн Мянган жилийн хаанчлалын цаг үед хүн төгс болгуулсан байх болно. Хүмүүс ариун хүмүүс шиг байж, Синимийн газар нутагт бат зогсоно гэж өмнө нь хэлсэн. Хүмүүс төгс болгуулсан үед л—тэд Бурханы хэлдэг ариун хүмүүс болсон үед л—Мянган жилийн хаанчлал ирсэн байх болно. Бурхан хүмүүсийг төгс болгох үедээ, тэднийг ариусгадаг ба тэд хэдий чинээ ариун байна, Бурханаар төдий чинээ төгс болгуулдаг. Чиний доторх бузар зүйл, тэрслүү байдал, эсэргүүцэл болон махан биеийн зүйлс хөөн зайлуулагдсан үед, мөн ариусгагдсан үедээ чи Бурханаар хайрлуулах болно (өөрөөр хэлбэл, чи ариун хүн байх болно); Бурханаар төгс болгуулж, ариун хүн болсон үедээ чи Мянган жилийн хаанчлалд орших болно. Одоо үе бол Хаанчлалын эрин үе. Мянган жилийн хаанчлалын эрин үед хүмүүс Бурханы үгэнд тулгуурлаж амьдрах болно, мөн бүх үндэстэн Бурханы нэрийн дор ирж, бүгд Бурханы үгсийг уншиж эхлэх болно. Тэр үед зарим нь утсаар залгана, зарим нь факсадна… тэд Бурханы үгсээс хүртэхийн тулд бүхий л арга барилыг хэрэглэх болно, мөн та нар ч гэсэн Бурханы үгийн дор ирэх болно. Энэ бүхэн нь хүмүүсийг төгс болгуулсны дараа болдог зүйлс юм. Өнөөдөр, хүмүүс үгээр дамжуулан төгс болгуулж, цэвэршүүлэгдэж, гэгээрүүлэгдэж, удирдуулдаг; энэ бол Хаанчлалын эрин үе, энэ бол хүмүүсийг төгс болгодог үе шат бөгөөд Мянган жилийн хаанчлалын эрин үетэй хараахан холбоогүй. Мянган жилийн хаанчлалын эрин үед, хүмүүс аль хэдийн төгс болгуулж, тэдний доторх ялзармал зан чанар ариун болгуулчихсан байх болно. Тэр үед, Бурханы хэлсэн үгс хүмүүсийг алхам алхмаар залж чиглүүлж, бүтээлийн цаг үеэс эхлээд өнөөдрийг хүртэлх Бурханы ажлын бүх нууцыг илчлэх бөгөөд Түүний үгс хүмүүст, эрин үе болгон, өдөр бүр дэх Бурханы үйлдлүүдийн тухай, Тэр хүмүүсийг дотроос нь хэрхэн залж чиглүүлдэг тухай болон сүнсний ертөнцөд Түүний хийдэг ажлын тухай хэлж, мөн сүнсний ертөнцийн хөдөлгөөний талаар хүнд хэлэх болно. Тэр үе л үнэхээр Үгний эрин үе байх болно; одоо үе бол ердөө л цомхон хувилбар. Хэрэв хүмүүс төгс болгуулаагүй, мөн ариусгагдаагүй бол газар дээр мянган жил амьдрах ямар ч аргагүй байх ба махан бие нь зайлшгүй ялзарна; хэрэв хүмүүс дотроо ариусгагдаж, Сатаных болон махан биеийнх зүйлс байхаа боливол газар дээр амьд үлдэж болно. Энэ үе шатанд чи бас л харалган байна, та нарын туулдаг бүхэн гэвэл газар дээр амьдрах өдөр болгондоо Бурханыг хайрлах, Түүнд гэрчлэл хийх явдал юм.

“Мянган жилийн хаанчлал ирсэн” гэдэг бол зөгнөл, энэ нь эш үзүүлэгчийн зөгнөлтэй төстэй бөгөөд Бурхан үүгээр ирээдүйд юу тохиохыг зөгнөдөг. Бурханы ирээдүйд хэлдэг үг болон өнөөдөр хэлдэг үг адилгүй: Ирээдүйн үг нь эрин үеийг залж чиглүүлнэ, харин өнөөдөр хэлдэг үг нь хүмүүсийг төгс болгож, цэвэршүүлж, тэдэнд харьцалт хийдэг. Ирээдүйн Үгийн эрин үе нь өнөөдрийн Үгийн эрин үеэс ялгаатай. Өнөөдөр, Бурханы хэлдэг бүх үг ямар аргаар хэлдгээс нь үл хамааран ерөнхийдөө хүмүүсийг төгс болгох, доторх бохир зүйлийг нь ариусгах, Бурханы өмнө тэднийг ариун агаад зөв шударга болгохын төлөө байдаг. Өнөөдөр хэлдэг үг болон ирээдүйд хэлэх үг нь хоёр тусдаа зүйл. Хаанчлалын эрин үед хэлдэг үг нь хүмүүсийг бүх сургалтад оруулж, бүх зүйлийг зөв замд аваачиж, тэдний доторх бузар бүхнийг хөөн зайлуулахын төлөө юм. Энэ эрин үед Бурхан ийм зүйл хийдэг: Тэр хүн болгонд үгнийхээ суурийг тавьж, үгээ хүн бүрийн амь болгож, хором тутамд тэднийг дотроос нь гэгээрүүлж, залж чиглүүлэхийн тулд үгээ ашигладаг бөгөөд Бурханы хүслийг огоорсон үед нь Бурханы үг тэднийг дотроос нь зэмлэж, сахилгажуулна. Өнөөдрийн үг нь хүний амь байх бөгөөд хүнд хэрэгтэй бүхнийг шууд хангадаг, чиний дотор дутагдаж байгаа бүхнийг Бурханы үг хангаж, Бурханы үгийг хүлээн зөвшөөрдөг бүхэн Түүний үгийг идэж ууснаар гэгээрдэг. Ирээдүйд Бурханы хэлэх үг нь бүхий л орчлон ертөнцийн хүмүүсийг залж чиглүүлдэг; өнөөдөр эдгээр үгийг Хятадад л хэлдэг бөгөөд бүхий л орчлон ертөнц даяар хэлдэг үгийг эдгээр нь төлөөлдөггүй. Мянган жилийн хаанчлал ирэх үед л Бурхан бүх орчлон ертөнцөд хандан ярих болно. Өнөөдөр Бурханы хэлдэг үг бүгд хүмүүсийг төгс болгохын төлөө гэдгийг мэд; энэ үе шатанд Бурханы хэлдэг үг нь хүмүүсийн хэрэгцээг хангах зорилготой болохоос зарим нууцыг мэдэж, тэмдэг гайхамшгуудыг харах боломжийг чамд олгох гэсэндээ биш юм. Тэр олон арга барилаар ярьдаг нь хүмүүсийн хэрэгцээг хангах зорилготой. Мянган жилийн хаанчлалын эрин үе хараахан ирээгүй—яригдаж байгаа Мянган жилийн хаанчлалын эрин үе нь Бурханы суу алдрын өдөр юм. Есүсийн Иудей дэх ажил дууссаны дараа Бурхан ажлаа Хятадын эх газарт шилжүүлж, өөр төлөвлөгөө зохиосон. Тэр та нарын дотор ажлынхаа өөр нэг хэсгийг хийдэг, Тэр үгээр хүмүүсийг төгс болгох ажлыг хийдэг ба хүмүүсийг асар их зовлон туулуулах, мөн Бурханы их нигүүлслийг тэдэнд хүртээхэд үг ашигладаг. Ажлын энэ үе шат нь бүлэг ялагчдыг үүсгэх ба энэхүү бүлэг ялагчдыг Тэр бий болгосны дараа тэд Түүний үйл хэргийг гэрчилж, бодит байдлыг амьдран харуулж, Түүнийг үнэнхүү сэтгэл хангалуун болгож, үхэн үхтлээ Түүнд үнэнч байж чадна, ийм маягаар Бурхан алдарших болно. Бурхан алдарших үе, энэ бүлэг хүмүүсийг Тэр төгс болгосон үе нь Мянган жилийн хаанчлалын эрин үе байх болно.

Есүс газар дээр 33 жил хагас амьдарсан. Тэр цовдлолын ажлыг хийхээр ирсэн ба цовдлолоор дамжуулан Бурхан алдрынхаа нэг хэсгийг олж авсан. Бурхан махан биеэр ирэх үедээ даруу, нууцлаг байж, тоймгүй их зовлон шаналлыг тэсвэрлэж чадсан. Тэр Бурхан Өөрөө байсан хэдий ч басамжлал, доромжлол бүрийг тэвчсэн бөгөөд золин авралын ажлыг дуусгахын тулд загалмайд цовдлогдож, асар их зовлонг тэвчсэн. Ажлын энэ үе шат дууссаны дараа Бурхан агуу их алдар суу олж авсныг хүмүүс харсан хэдий ч, энэ нь Түүний бүх алдар суу биш байсан; харин алдрынх нь Есүсээс олж авсан нэг л хэсэг байсан юм. Хэдийгээр Есүс бэрхшээл бүрийг тэсвэрлэж, даруу, нууцлаг байж, Бурханы төлөө цовдлогдож чадсан ч, Бурхан алдрынхаа нэг л хэсгийг олж авсан ба алдар суу нь Израильд олджээ. Бурханд бас алдрын өөр нэг хэсэг бий: бодитоор ажиллаж, бүлэг хүмүүсийг төгс болгохын тулд газар дээр ирэх явдал. Есүсийн ажлын үе шатны үеэр Тэр зарим ер бусын зүйл хийсэн, гэвч ажлын тэр үе шат нь тэмдэг, гайхамшгийг л үзүүлэхийн төлөө хэрхэвч байгаагүй. Энэ нь үндсэндээ, Есүс зовж шаналж, Бурханы төлөө цовдлогдож чадсан, мөн Бурханд хайртай учраас асар их зовлонг тэвчиж чадсан, бас Бурханд орхигдсон ч Бурханы хүслийн төлөө амьдралаа золиослоход бэлэн байсан гэдгийг нь харуулахын тулд байсан. Бурхан Израиль дахь ажлаа дуусгаж, Есүс загалмайд цовдлогдсоны дараа Бурхан алдаршсан бөгөөд Сатаны өмнө гэрчлэл хийсэн байсан. Та нар, Бурхан Хятадад махбод болсон гэдгийг мэдээ ч үгүй, хараа ч үгүй, иймээс Бурхан алдаршсаныг яаж харж чадах юм бэ? Бурхан та нарын дотор байлдан дагуулах их ажил хийж, та нар бат зогсох үед Бурханы энэ ажил амжилттай болдог ба энэ нь Бурханы алдрын нэг хэсэг юм. Та нар үүнийг л хардаг боловч Бурханаар хараахан төгс болгуулаагүй, зүрх сэтгэлээ Бурханд хараахан бүрэн өгөөгүй байна. Та нар энэхүү алдрыг бүхэлд нь харах болоогүй; та нар, Бурхан зүрх сэтгэлийг чинь аль хэдийн байлдан дагуулсан гэдгийг, Түүнийг хэзээ ч орхиж чадахгүй, эцсийг нь хүртэл дагана гэдгийг, бас зүрх сэтгэл чинь өөрчлөгдөхгүй гэдгийг л хардаг. Энэ бол Бурханы алдар. Бурханы алдрыг юунаас хардаг вэ? Хүмүүст илэрч байгаа Түүний ажлын үр нөлөөнөөс Бурхан бол маш хайр татам гэдгийг хардаг бөгөөд зүрх сэтгэлд нь Бурхан байдаг ба Бурханыг орхих хүсэлгүй байдаг, энэ нь Бурханы алдар суу билээ. Чуулгануудын ах эгч нарын хүч нэмэгдэж, Бурханыг зүрх сэтгэлээсээ хайрлаж, Бурханы хийсэн ажлын хамгийн агуу сүр хүчийг болон Түүний үгийн харьцуулшгүй их сүр хүчийг харж чадах үед, Түүний үг эрх мэдлийг агуулж, Тэр эзгүйрсэн хот болох Хятадын эх газарт Өөрийн ажлыг өрнүүлж чадна гэдгийг тэд харах үед, хүмүүс хэдий сул дорой боловч зүрх сэтгэл нь Бурханы өмнө бөхийж, Бурханы үгийг хүлээн авахад бэлэн байх үед, хэдийгээр тэд сул дорой, тэнцэхгүй боловч, Бурханы үг маш хайр татам, бахдал төрүүлэм маш үнэ цэнтэй гэдгийг харж чадаж байх үед, энэ нь Бурханы алдар юм. Хүмүүс Бурханаар төгс болгуулж, Түүний өмнө захирагдах чадвартай, Бурханд бүрэн дуулгавартай байж, өөрсдийн хэтийн ирээдүй болон хувь заяагаа Бурханы гарт даатгаж чадах өдөр ирэх үед Бурханы алдрын хоёр дахь хэсэг бүрэн олдсон байх болно. Өөрөөр хэлбэл, практик Бурханы ажил бүрэн дууссан үед Хятадын эх газар дахь Түүний ажил төгсөх болно; өөрөөр хэлбэл, Бурханы урьдчилан тогтоож, сонгосон хүмүүс төгс болгуулсан үед Бурхан алдарших болно. Бурхан алдрынхаа хоёр дахь хэсгийг Зүүн зүгт аваачсан гэж хэлсэн ч энэ нь энгийн нүдэнд үзэгдэхгүй. Бурхан ажлаа Зүүн зүгт авчирсан: Тэр аль хэдийнээ Зүүн зүгт ирчихсэн ба энэ нь Бурханы алдар юм. Өнөөдөр Түүний ажил хараахан дуусаагүй хэдий ч Бурхан ажиллахаар шийдсэн учраас энэ нь гарцаагүй биелэх болно. Бурхан энэ ажлыг Хятадад гүйцэлдүүлэхээр шийдсэн бөгөөд та нарыг төгс болгохоор шийдсэн. Тиймээс Тэр та нарт ямар ч гарц өгдөггүй—Тэр зүрх сэтгэлийг чинь аль хэдийн байлдан дагуулсан, чи хүссэн ч, хүсээгүй ч цааш явах ёстой ба та нарыг Бурханаар авхуулах үед Бурхан алдаршина. Өнөөдөр Бурхан хараахан бүрэн алдаршаагүй байгаа, учир нь чи хараахан төгс болгуулаагүй, зүрх сэтгэл чинь хэдий Бурхан руу эргэж очсон боловч махан биед чинь олон сул тал байсаар байгаа бөгөөд Бурханыг сэтгэл хангалуун болгох чадваргүй, Бурханы хүслийг анхаарч чаддаггүй, мөн та нараас арилгах ёстой олон сөрөг зүйл байдаг.

Өмнөх:Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэх явдал юм

Дараах:Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна

Танд таалагдаж магадгүй