Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн шүүлтийг туулсан тухай гэрчлэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Дөнгийг эвдсэн нь

Жэньши   Жэнжоу хот, Хэнань муж

Арван жилийн өмнө би өөрийн биеэ тоосон чанарт хөтлөгдөөд чуулганы зохион байгуулалтанд ердөөсөө ч бүрэн дүүрэн дуулгавартай байдаггүй байлаа. Хэрэв надад тохирч байвал би дуулгавартай байж, надад тохирохгүй байвал дуулгавартай байх эсэхээ би сонгодог байв. Энэ нь үүргээ гүйцэтгэж байх хугацаанд минь ажлын зохион байгуулалтыг ноцтой зөрчсөн үр дагаварт хүргэв. Би өөрийн зүйлийг хийж, Бурханы зан чанарыг доромжилсон бөгөөд үүний дараа намайг гэр лүү минь илгээв. Хэдэн жил өөр дээрээ эргэцүүлэл хийсний эцэст би өөрийн уг чанарын талаар тодорхой хэмжээний ойлголттой болсон, гэвч үнэний төрх болох Бурханы мөн чанарын тухайд гэвэл надад хангалттай мэдлэг байхгүй хэвээр байлаа. Хожим нь чуулган надад дахин боломж өгсөн ч би сайн мэдээний ажлыг ахалж байх үедээ Бурханы талаар эргэлзээ тээж эхлэв: Би маш их ялзарсан байсан ба Бурханы зан чанарыг мөн доромжилсон. Бурхан яагаад намайг ашигладаг билээ? Тэр намайг завшиж байна уу? Намайг ашигласныхаа дараа таягдан хаях уу? Мм! Чуулган надад боломж өгсөн учраас үйлчлэл үзүүлэгч болох ёстой байсан ч би үүнийг нандигнах болно. Түүнээс хойш би ийм бодолтойгоор үүргээ биелүүлэх болов, харин Бурханаар төгс болгуулах өндөр зорилгыг эрэлхийлсэнгүй.

Нэг удаа би сүнслэг зан үйл үйлдэж байхдаа Бурханы эдгээр үгийг олж харав: “Өнөөдөр чи хэрхэн байлдан дагуулагдсандаа сэтгэл хангалуун байгаад зогсохгүй мөн өөрийн ирээдүйд алхах замаа эргэцүүлэн үзэх ёстой. Чи төгс болгуулах хүсэл тэмүүлэл, зориг зүрхтэй байх ёстой ба өөрийгөө чадваргүй гэж дандаа бодох ёсгүй. Үнэн нь хүнийг алагчилж үзэх үү? Үнэн хүмүүсийг албаар эсэргүүцэж чадах уу? Хэрвээ чи үнэнийг эрж хайвал, энэ нь чамайг даран унагааж чадах уу? Хэрвээ чи шударга ёсны төлөө тууштай зогсвол, энэ нь чамайг түлхэн унагаах уу? Хэрвээ амийг эрж хайх нь үнэхээр чиний хүсэл тэмүүлэл бол, амь чамаас зугатаж чадах уу? Хэрвээ чамд үнэн үгүй бол энэ нь, үнэн чамайг хүлээн зөвшөөрөөгүйгээс биш харин чи үнэнээс хол байсны улмаас юм; хэрвээ чи шударга ёсны төлөө тууштай зогсож чадахгүй бол, энэ нь шударга ёсонд ямар нэг буруу зүйл байгаа учраас биш харин энэ нь бодит байдалтай зохицохгүй байна гэж чи итгэсний улмаас юм; хэрвээ чи олон жил эрж хайсан ч амийг олж аваагүй бол энэ нь, амь нь чамайг гэсэн ямар ч мөсгүйгээс биш, харин чамд амийн төлөө гэсэн ухамсар байхгүй бөгөөд амийг өөрөөсөө холдуулсан учраас юм; … Хэрвээ чи эрж хайхгүй бол чамайг, амьдралдаа ямар ч зориг зүрхгүй, харанхуйн хүчийг эсэргүүцэн сөрөх сэтгэлгүй, үнэ цэнэгүй хог шаар гэж л хэлэх болно. Чи хэтэрхий сул дорой! Чи өөрийг чинь хүрээлэн байгаа Сатаны хүчнээс зугатаах чадваргүй ба чи аюулгүй, амар тайван амьдралаар л амьдрах хүсэлтэй байж, мэдлэггүй хэвээр үхдэг. Чиний биелүүлэх ёстой зүйл бол байлдан дагуулагдахыг эрж хайх; энэ нь чиний гүйцэтгэх ёстой үүрэг юм. Хэрвээ чи байлдан дагуулагдсандаа л сэтгэл хангалуун байвал, гэрлийн оршин тогтнолыг өөрөөсөө холдуулах болно” (Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс). Бурханы үгийн энэ хэсгийг идэж, уусны дараа миний сэтгэл маш их хөдөлсөн. Бурханы санаа зорилго бол бүх хүмүүсийг Бурханаар төгс болгуулахыг зорьж, Бурханаар ашиглагдахад нийцдэг болгох юм. Тэгээд надад ийм бодол төрсөн: Би хувийн ойлголтоос салж, цаашид сөрөг, идэвхгүй байхаа болино. Би Бурханы үгэнд итгэж, Бурханаар төгс болгуулах гэж мэрийх болно. Гэхдээ аажмаар, учир нь би Бурханы үнэнч шударга байдлын мөн чанарыг таниагүй хэвээр байсан тул үргэлж л эдгээр үгс бол өөр хэн нэгэнд чиглэсэн зүйл, над шиг хэн нэгний хувьд жаахан тайтгарал, хүч зоригийг өгөхөөс өөр зүйлгүй гэж бодсоор Бурханы үгэнд итгэхээ больж эхлэв. Би Бурханы зан чанарыг нэг удаа хэрхэн доромжилж байснаа, миний уг чанар ямар их ялзарсан болохыг, өөрийн үүргийг гүйцэтгэж байхдаа заримдаа би ялзарсан зан чанараа илчилдэг болохоо, мөн би хичнээн зорьж эрэлхийлсэн ч төгс болгуулж чадахгүй байж болно гэж байнга санаж, иймд ердөө үйлчлэл үзүүлэгч төдий байхдаа л сэтгэл хангалуун байх хэрэгтэй гэж сэтгэх болов. Ийм байдлаар би санаандгүйгээр дахин идэвхгүй төлөвт амьдарч эхлэв. Хожим нь Бурханы мөн чанарыг таних тухай үнэний талаар олон удаа ярилцаж байсан ч би тэгж их гэрэлтүүлэлт хүртээгүй хэвээр байлаа. Харин нэг удаа би Бурханы үгийг идэж, ууж байх үедээ дараах Бурханы үгийг олж харав: “Бурханы мөн чанар бол итгэмжит—Тэр хэлсэн зүйлээ хийдэг ба Түүний хийдэг бүхэн хэрэгждэг. Тэр бол итгэмжит...” (Христийн ярианы тэмдэглэл номын “Бие махбодтой болохын ач холбогдлын хоёр дахь тал”). Энэ мөчид миний дотор гэнэт нэг зүйл товших шиг болж, зүрх сэтгэлийг минь бүрхсэн байсан манан будан тэрхэн агшинд замхрав. Олон жилийн буруу ойлголт, төсөөлөл минь гэнэт арилав. Тэгээд би өөрийн идэж уудаг байсан Бурханы үгийн энэ хэсгийг эргэн саналаа: “Хэрвээ амийг эрж хайх нь үнэхээр чиний хүсэл тэмүүлэл бол, амь чамаас зугатаж чадах уу? Хэрвээ чамд үнэн үгүй бол энэ нь, үнэн чамайг хүлээн зөвшөөрөөгүйгээс биш харин чи үнэнээс хол байсны улмаас юм; хэрвээ чи шударга ёсны төлөө тууштай зогсож чадахгүй бол, энэ нь шударга ёсонд ямар нэг буруу зүйл байгаа учраас биш харин энэ нь бодит байдалтай зохицохгүй байна гэж чи итгэсний улмаас юм; хэрвээ чи олон жил эрж хайсан ч амийг олж аваагүй бол энэ нь, амь нь чамайг гэсэн ямар ч мөсгүйгээс биш, харин чамд амийн төлөө гэсэн ухамсар байхгүй бөгөөд амийг өөрөөсөө холдуулсан учраас юм…” (Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс).Энэ агшинд би Бурханы үгсийн мөрүүдээс Түүнийг маш их сүрлэг, агуу болгож байгаа бишрэл төрүүлсэн зөвт байдал, зах хязгаар үгүй хайрын түгээлтийг мэдрэв. Мөн үүнтэй зэрэгцэн энэ нь надад хөөрхийлөлттэй, явцуу байдал, уналтыг минь харуулав. Бурхан бол итгэмжит. Энэ бол эргэлзэхээргүй, маргаангүй зүйл. Бурханд итгэмжит мөн чанар бий. Тэр итгэлтэй бөгөөд Тэр хүмүүсийг аль болох их хэмжээгээр аврахыг хичээдэг. Хүн Бурханы шаардлагад нийцүүлэн үнэнийг эрэлхийлж, зан чанараа өөрчлөхийг зорьж байгаа тохиолдолд Бурхан хүнийг бүтэн болгоно, учир нь Бурханы хэлсэн зүйл хийгдэж, Түүний хийсэн зүйл хэрэгждэг! Харин би Бурханыг хүнтэй адилтгаж, намайг ашиглаж дуусангуутаа хаях болно гэж сэжиглэж байв. Би Бурханы үгийг үнэн гэж ерөөсөө ч ханддаггүй байсан бөгөөд жинхэнээсээ, эерэг байдлаар Бурханд итгээгүй. Харин би төсөөлөл дунд амьдарч, оюун санаандаа хардлагыг тээн, үнэний өмнө эр зоригоор дутаж, харанхуйн нөлөөнд арчаагүйгээр бууж өгч, шударга үнэний төлөө бат зогсох чадамжгүй байв. Тэгээд би Бурханы мөн чанарыг танин мэдэхийн төлөө эрэлхийлэх нь ямар чухал болохыг үнэнхүү ойлгож авав. Хэрэв би өмнө нь Бурханы зан чанар, мөн чанарыг танин мэдэх эрэлхийлэлд анхаарал хандуулдаг байсан бол өөрийн амьдралын ахиц дэвшлийг хойшлуулж, ухааралд ийм олон жилийг зарцуулахгүй байсан.

Төгс Хүчит Бурхан минь, Танд талархаж байна! Та бол намайг анхаарч халамжилж, олон жилийн турш намайг хянаж байсан гав дөнгөнөөс минь салгахын тулд намайг гэгээрүүлж, замчилж, униар манангаас гарч алхах боломжийг олгосон. Өнгөрсөнд би Таныг танилгүй, ихэвчлэн буруу ойлголттойгоор амьдарч, Таны үгэнд итгэх чадамжгүй, үүнийг ердөө хүмүүсийг тайтгаруулж, зоригжуулах зүйл гэж ханддаг байсан. Би Таны үгийг үнэн ба амь гэж хандаагүй бөгөөд Таныг Бурхан гэж хандаж байсангүй. Гэхдээ Та миний гэм бурууд тааруулан надад хандаагүй. Та намайг хүлцэж, надад тэвчээртэй байж, гэмших боломж олгосон. Та намайг гэгээрүүлж, миний дээрээс Өөрийн гэрлийг гэрэлтүүлсэн, ингэснээр би Таны итгэмжит, зөвт мөн чанарыг жаахан ойлгож авсан. Энэ бол яахын аргагүй хүний төлөөх Таны хайрын жишээ юм. Өө Бурхан минь! Одооноос эхлэн би Таныг танин мэдэх үнэний төлөө асар их хүчин чармайлт гаргаж, Таны найдаж байгаачлан амьдарч, Таны мөн чанарыг танин мэдэхээр эрэлхийлж, зан чанарын өөрчлөлтийг нэн даруй эрэлхийлэх болно, ингэж байж Танаар төгс болгуулах болно!

Эдгээр зүйлсийг мэдсэний дараа нэг төрлийн гайхалтай хүч чадал зүрх сэтгэл дотор минь гарч ирсэн. Би цаашид бэрхшээлүүдтэй тулгарах үедээ идэвхгүй байхаа болих бөгөөд миний олон жилийн буруу ойлголт, сэжиг, айдас болгоомж бүгд алга болсон. Би одоо бүрэн идэвхтэй байдалд амьдарч байгаа бөгөөд Бурханаар төгс болгуулахыг эрэлхийлж байна.

Өмнөх:Өөрийгөө үнэнхүү мэднэ гэдэг амар зүйл биш

Дараах:Биеэ тоосон зангийн гашуун үр жимс

Танд таалагдаж магадгүй