8-р бүлэг. Төрөл бүрийн хүмүүсийн төгсгөл ба хүнд өгсөн Бурханы амлалт

Холбогдолтой Бурханы үг:

Миний ажил зургаан мянган жил л үргэлжилдэг бөгөөд бүх хүн төрөлхтнийг хянах муу ёрын нэгний хяналт ч бас зургаан мянган жилээс хэтрэхгүй гэдгийг Би амласан. Ингээд цаг дууслаа. Би үргэлжлүүлэх ч үгүй, цаашид хойшлуулах ч үгүй: Эцсийн өдрүүдэд Би Сатаныг ялах болно, Би Өөрийн бүх алдрыг эргүүлэн авч, газар дээр Надад харьяалагддаг бүх сүнсийг буцаан авах болно, ингэснээр эдгээр зовлонд нэрвэгдсэн сүнс зовлонгийн далайгаас зугтаж, газар дээрх Миний бүхий л ажил ийнхүү дуусгавар болох юм. Энэ өдрөөс хойш Би дахин хэзээ ч газар дээр махбод болохгүй, Миний бүхнийг хянагч Сүнс дахин хэзээ ч газар дээр ажиллахгүй. Газар дээр Би нэг л зүйлийг хийх болно: Би газар дээрх итгэмжит хот минь болох ариун хүн төрөлхтнийг дахин бүтээнэ. Гэхдээ Би бүхий л дэлхийг устгахгүй, мөн бүх хүн төрөлхтнийг сөнөөхгүй гэдгийг мэдэгтүн. Би үлдсэн тэр гуравны нэгийг нь—Намайг хайрладаг, Надаар бүрэн байлдан дагуулагдсан гуравны нэгийг нь авч үлдэж, хуулийн доорх Израильчуудын адилаар газар дээр энэ гуравны нэгийг үржиж, өсөн олшроход хүргэж, элбэг дэлбэг хонь мал болон газрын бүх эд баялгаар тэднийг тэтгэх болно. Энэ хүн төрөлхтөн Надтай хамт үүрд үлдэх боловч энэ нь өнөөдрийн хөөрхийлөлтэй бузар хүн төрөлхтөн биш, харин Миний олж авсан бүх хүнээс бүрдсэн хүн төрөлхтөн юм. Ийм хүн төрөлхтнийг Сатан сүйтгэж, үймүүлж, бүслэн авахгүй ба энэ нь Сатаныг ялснаас минь хойш газар дээр оршин тогтнох цорын ганц хүн төрөлхтөн байх болно. Энэ нь өнөөдөр Миний байлдан дагуулсан, Миний амлалтыг хүртсэн хүн төрөлхтөн юм. Иймээс, эцсийн өдрүүдэд байлдан дагуулагдсан хүн төрөлхтөн бол мөн өршөөгдөн уучлагдаж, Миний мөнхийн ерөөлийг хүртэх хүн төрөлхтөн юм. Энэ нь Сатаныг ялан дийлсний минь цорын ганц нотолгоо, Сатантай хийсэн тулааны минь цорын ганц олз омог байх болно. Дайны эдгээр олз омгийг Би Сатаны эзэмшлээс аварсан бөгөөд Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний цорын ганц биелэл, үр жимс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Махан биетэй хэн ч уур хилэнгийн өдрөөс зугтаж чадахгүй”-аас

Бурханыг үнэхээр дагадаг хүмүүс ажлын туршилтыг давж гарах чадвартай байдаг байхад Бурханыг үнэхээр дагадаггүй хүмүүс Бурханы ямар ч шалгалтыг тэсэн гарах чадваргүй байдаг. Эрт орой хэзээ нэгэн цагт тэд хөөгдөнө, харин ялагчид хаанчлалд үлдэнэ. Хүн Бурханыг үнэхээр эрж хайж байгаа эсэх нь түүний ажлын туршилтаар, өөрөөр хэлбэл, Бурханы шалгалтаар тодорхойлогддог бөгөөд хүний өөрийнх нь шийдвэртэй ямар ч хамаагүй юм. Бурхан ямар ч хүнийг дур зоргоороо голдоггүй; Түүний хийдэг бүхэн хүнийг гарцаагүй үнэмшүүлж чаддаг. Тэр хүнд үл үзэгдэх юмс, эсвэл хүн үнэмшихээргүй ажлыг хийдэггүй. Хүний итгэл үнэн худал эсэх нь баримтаар нотлогддог ба хүн үүнийг шийдэж чадахгүй. “Буудай үрийн сүүл болж чадахгүй, үрийн сүүл буудай болж чадахгүй” гэдэг нь мэдээж. Бурханыг үнэхээр хайрладаг бүх хүн эцэстээ хаанчлалд үлдэх ба Бурхан Өөрийг нь үнэхээр хайрладаг хэнд ч зохисгүй хандахгүй. Хаанчлал дахь ялагчид өөр өөр чиг үүрэг болон гэрчлэлдээ үндэслэн тахилч юм уу дагагч болж үйлчлэх бөгөөд гай зовлон дунд ялгуусан байдаг бүх хүн хаанчлал доторх тахилчдын бүлэг болно. Орчлон ертөнц даяарх сайн мэдээний ажил дуусгавар болох үед тахилчдын бүлэг байгуулагдана. Тэр цаг ирэхэд хүний хийх ёстой зүйл нь Бурханы хаанчлалд үүргээ гүйцэтгэж, хаанчлал дотор Бурхантай хамт амьдрах явдал байх болно. Тахилчдын бүлэгт ахлах тахилчид болоод тахилчид байх ба үлдсэн хэсэг нь Бурханы хөвгүүд болон ардууд байх болно. Энэ бүхэн нь гай зовлонгийн үеэр Бурханд хийсэн гэрчлэлээр нь тодорхойлогддог; тэдгээр нь дур зоргоороо өгдөг цол биш. Хүн байр сууриа олмогц Бурханы ажил зогсоно, учир нь бүгд төрлөөрөө ангилагдаж, анхдагч байр сууриндаа эргэн очдог, энэ бол Бурханы агуу ажил гүйцэлдсэний тэмдэг, энэ бол Бурханы ажил болон хүний хэрэгжүүлэлтийн эцсийн үр дүн бөгөөд Бурханы ажлын үзэгдэл, хүний хамтын ажиллагааны биелэлт юм. Эцэстээ хүн Бурханы хаанчлалд амарч, Бурхан ч гэсэн амьдран суудаг газартаа амрахаар буцна. Энэ бол Бурхан, хүн хоёрын 6,000 жилийн хамтын ажиллагааны эцсийн үр дүн билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

Чи одоо шүүлт гэж юу болохыг, үнэн гэж юу болохыг ойлгож байна уу? Ойлгосон бол Би чамайг шүүлтэд дуулгавартай захирагд гэж ятгая, эс бөгөөс чи Бурханаар сайшаагдах, Бурханаар хаанчлалд нь хүргүүлэх боломжийг хэзээ ч олж авахгүй. Шүүлтийг л хүлээн зөвшөөрдөг боловч хэзээ ч ариусгагдаж чадахгүй хүмүүс, өөрөөр хэлбэл шүүлтийн ажлын ид дундуур зугтдаг хүмүүс үүрд Бурханаар жигшигдэн, гологдох болно. Тэд Бурханаас урваж, Бурханы эсрэг тэрсэлсэн учир нүгэл нь Фарисайчуудынхаас арвин агаад хүнд. Үйлчлэл үзүүлэх ч үнэ цэнгүй ийм хүмүүс илүү хатуу, түүнчлэн мөнх шийтгэлийг хүлээн авах болно. Нэгэнтээ үнэнч байдлаа үгээр харуулсан боловч, дараа нь Өөрөөс нь урвасан ямар ч урвагчийг Бурхан өршөөхгүй. Ийм хүмүүс сүнс, сэтгэл, биеийн шийтгэлээр дамжуулан цээрлүүлэлт хүртэнэ. Энэ нь яг Бурханы зөвт зан чанарын илчлэл биш гэж үү? Хүнийг шүүж, илчилдэг Бурханы зорилго энэ биш гэж үү? Шүүлтийн явцад Бурхан төрөл бүрийн хорон муу үйл хийсэн бүх хүнийг муу ёрын сүнсээр дүүрсэн газар луу явуулж, эдгээр муу ёрын сүнсээр тэдний махан биеийг хүссэнээрээ устгуулдаг. Тэдний биеэс хүүрийн үнэр ханхалдаг ба энэ нь тэдэнд тохирох цээрлүүлэлт юм. Бурхан тдгээр үнэнч бус хуурамч итгэгч, хуурамч элч, хуурамч ажилчдын хийсэн нүгэл нэг бүрийг тэдний бүртгэлийн номд бичиж авдаг; тэгээд цаг нь ирэхэд Тэр тэднийг хэзээ ч бүү дахин төрөг, дахин хэзээ ч бүү гэрэл үзэг гэж бохир сүнснүүдийн дунд хаяж, бүхий л биеийг нь эдгээр бохир сүнсээр бузарлуулдаг. Нэгэн цагт үйлчлэл хийсэн боловч эцсийг нь хүртэл үнэнч үлдэж чаддаггүй эдгээр хоёр нүүртнийг Бурхан хорон муу хүн гэж тооцох ба ингэснээр тэд хорон муугийн зөвлөгөөн дор алхаж, тэдний эмх замбараагүй бүлгийн нэг хэсэг болдог; эцэст нь Бурхан тэднийг үндсээр нь устгах болно. Христэд хэзээ ч үнэнч байгаагүй, ямар ч хүчин чармайлт зориулаагүй хүмүүсийг Бурхан хойш тавьж, хэзээ ч ойшоохгүй бөгөөд эрин үе солигдоход тэднийг бүгдийг нь устгана. Тэд Бурханы хаанчлалд орж чадах нь байтугай, газар дээр ч оршин байхаа болино. Бурханд хэзээ ч чин үнэнч байгаагүй, харин нөхцөл байдлын улмаас Түүнтэй ёс төдий харьцахаас аргагүйд хүрсэн хүмүүс нь Түүний ардуудын төлөө үйлчлэл хийдэг хүмүүсийн тоонд ордог. Ийм хүмүүсээс цөөн хэд нь л амьд үлдэж чаддаг ба ихэнх нь үйлчлэл хийхэд ч тэнцэхгүй хүмүүсийн хамтаар мөхөх болно. Эцэст нь Бурханы ардууд, хөвгүүд болон тахилч болгохоор Бурханы урьдчилан тогтоосон хүмүүс зэрэг Өөртэй нь санаа нэгтэй бүх хүнийг Бурхан хаанчлалдаа аваачна. Энэ бол ажлаараа дамжуулан Бурханы олж авдаг охь юм. Бурханы тогтоосон ангиллын алинд нь ч багтаж чаддаггүй хүмүүсийн тухайд гэвэл, тэд үл итгэгчдийн тоонд орно. Тэдний үр дүн ямар байхыг та нар лавтай төсөөлж чадна. Та нарт хэлэх ёстой бүхнээ Би аль хэдийн хэлсэн; ямар замыг сонгох нь бүгд та нарын өөрсдийн сонголтоос хамаарна. Та нарын ойлгох ёстой зүйл бол энэ: Бурханы ажил Түүнтэй хөл нийлүүлж чадахгүй хэнийг ч, хэзээ ч хүлээдэггүй ба Бурханы зөвт зан чанар нь ямар ч хүнд өршөөл үзүүлдэггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

Өөрсдийн махан биеийг л боддог, тав тухтай байдалд дуртай хүмүүс, итгэл нь тодорхойгүй хүмүүс, хар дом болон хар шидэнд оролцдог хүмүүс, садар самуун явдалд мэргэшсэн навсгар, ноорхой хүмүүс, Еховагийн тахилыг болон Түүний өмчийг хулгайлдаг хүмүүс, хээл хахуульд дуртай хүмүүс, тэнгэр лүү явах тухай хий дэмий мөрөөддөг хүмүүс, зөвхөн хувийн алдар нэр, эд хөрөнгийг эрмэлздэг биеэ тоосон, их зантай хүмүүс, эрээ цээргүй үг тараадаг хүмүүс, Бурханыг Өөрийг нь доромжилдог хүмүүс, Бурханы Өөрийнх нь эсрэг шүүлт хийж, гүжирдэхээс өөрийг хийдэггүй хүмүүс, бусадтай бүлэглэж, өөрийн тусгаар тогтносон хаанчлалыг байгуулахаар оролддог хүмүүс, садар самуун байдалд урхидуулсан хөнгөмсөг залуучууд, дунд эргэм болон ахмад эрэгтэй, эмэгтэйчүүд, хувийн алдар нэр, эд хөрөнгийг таашааж, бусад хүмүүсийн дунд хувийн байр суурь хөөцөлддөг эрэгтэй, эмэгтэйчүүд, нүгэлдээ урхидуулсан, гэмшдэггүй хүмүүс—тэд бүгд аврагдахын аргагүй биш гэж үү? Садарлал, нүгэлтэй байдал, хар дом, хар шид хэрэглэх, хараал зүхэл болон эрээ цээргүй үгс бүгд та нарын дунд хяналтаас гарсан, үнэн болон амийн үгс та нарын дунд гишгэлэгдсэн бөгөөд ариун хэл та нарын дунд бузарлагдсан. Харь үндэстнүүд та нар бузар заваан болон дуулгаваргүй байдлаар дүүрсэн! Та нар хаана очиж төгсөх вэ? Махан биеийг хайрладаг, махан биеийн нүгэлт үйлийг үйлддэг, садарлалд урхидуулсан хүмүүс яаж үргэлжлүүлэн амьдарч зүрхлэх юм бэ? Та нар шиг хүмүүс бол аврагдахын аргагүй өт шиг гэдгээ чи мэдэхгүй гэж үү? Юу та нарыг энийг, тэрийг шаардах эрхтэй болгож байгаа юм бэ? Өнөөг хүртэл үнэнийг хайрладаггүй зөвхөн махан биеэ хайрладаг хүмүүст өчүүхэн төдий ч өөрчлөлт байгаагүй—иймээс тийм хүмүүс яаж аврагдах юм бэ? Өнөөдөр ч гэсэн амийн замыг хайрладаггүй, Бурханыг өргөмжилж, Түүнд гэрчлэл хийдэггүй, өөрсдийн байр суурийн төлөө хуйвалддаг, өөрсдийгөө магтдаг хүмүүс—тэд хэвээрээ л байгаа биш гэж үү? Тэднийг аврахын үнэ цэнэ хаана байна вэ? Чи аврагдаж чадах эсэх нь чи хэр сайн мэргэшсэнээс эсвэл чи хэдэн жил ажилласнаас хамаардаггүй, тэр ч бүү хэл чамд хэчнээн итгэмжлэл байгаагаас хамаардаггүй. Энэ нь чиний эрэл хайгуулд ямар нэгэн үр нөлөө байсан уу гэдгээс хамаарна. Аврагдсан хүмүүс бол жимсэлдэг мод, харин өтгөн навчтай, арвин их цэцэгтэй боловч жимсэлдэггүй мод биш юм гэдгийг чи мэдэх учиртай. Чи олон жилийг гудамжинд тэнэж өнгөрүүлсэн байлаа ч тэгээд юу гэж? Чиний гэрчлэл хаана байна вэ? Бурханыг гэсэн чиний хүндлэл өөрийгөө хайрлах хайр болон тачаангуй хүслээс чинь хамаагүй бага—ийм нэгэн бол доройтсон нэгэн биш гэж үү? Чи яаж авралын үлгэр дуурайл, загвар байж чадах юм бэ? Чиний угийн чанар өөрчлөгдөшгүй, чи хэтэрхий тэрслүү, чи аврагдаж чадахгүй! Тийм хүмүүс таягдагдахгүй гэж үү? Миний ажил дуусах үе нь чиний эцсийн өдөр ирэх үе биш гэж үү? Би та нарын дунд маш их ажил хийсэн ба маш олон үг хэлсэн—үүний хэр их нь та нарын чих рүү орсон бэ? Үүний хэр ихийг нь та нар дуулгавартай дагасан бэ? Миний ажил дуусах үе нь чи Намайг эсэргүүцэж, Миний эсрэг зогсохоо болих үе юм. Миний ажлын үеэр та нар үргэлж Миний эсрэг үйлддэг ба та нар хэзээ ч Миний үгийг мөрддөггүй. Би Өөрийн ажлыг хийдэг ба чи өөрийн хувийн ажлыг хийж өөрийн жаахан хаанчлалаа байгуулдаг—сүрэг үнэг, нохой та нарын хийж байгаа бүхэн чинь Миний эсрэг байдаг! Зөвхөн өөрсдийг чинь хайрладаг хүмүүсийг л та нар үргэлж тэвэртээ оруулахаар хичээдэг—та нарын хүндлэл хаана байна вэ? Та нарын хийдэг бүхэн чинь бусармаг! Та нарт ямар ч дуулгавартай байдал эсвэл хүндлэл байхгүй, хийдэг бүхэн чинь бусармаг агаад гүтгэн доромжилсон байдаг! Тийм хүмүүс аврагдаж чадах уу? Бэлгийн ёс суртахуунгүй, садар самуун эрчүүд өөрсдийн зугаа цэнгэлийн төлөө сээтэгнэсэн янхнуудыг өөрсөддөө татахыг үргэлж хүсэж байдаг. Би тийм бэлгийн ёс суртахуунгүй чөтгөрүүдийг аврахгүй, Би бузар чөтгөрүүд та нарыг үзэн яддаг ба хуял тачаал, сээтэгнүүр зан чинь та нарыг там руу умбуулсан—та нарт өөрсдийгөө өмөөрөх зүйл юу байгаа юм бэ? Бузар чөтгөрүүд болон муу ёрын сүнснүүд та нар маш зэвүүн! Та нар жигшүүртэй! Тийм хог хаягдлууд хэрхэн аврагдаж чадах юм бэ? Нүгэлд урхидуулсан хүмүүс мөн л аврагдаж чадна гэж үү? Эдгээр үнэн, энэ зам болон энэ амь та нарын сэтгэлийг татдаггүй; та нар нүгэлтэй байдал, мөнгө, зэрэг зиндаа, алдар хүнд, олз ашиг, махан биеийн зугаа цэнгэл, эрчүүдийн царайлаг байдал болон эмэгтэйчүүдийн сээтэгнүүр занд сэтгэл татагддаг. Юу та нарыг Миний хаанчлалд орох эрхтэй болгож байгаа юм бэ? Та нарын дүр зураг бүр Бурханыхаас ч илүү их, та нарын байр суурь Бурханыхаас ч өндөр бөгөөд хүмүүсийн дундах та нарын нэр хүндийн талаар ярихын ч хэрэггүй—та нар хүмүүсийн шүтэн мөргөдөг шүтээн болсон. Чи тэргүүн тэнгэрэлч болоогүй гэж үү? Хүмүүсийн төгсгөл илчлэгдэх үед энэ нь мөн авралын ажил дуусах дөхсөн үе байх бөгөөд та нарын олонх нь аврагдахын аргагүй, таягдан хаягдах ёстой цогцоснууд болох болно. Авралын ажлын үеэр Би бүх хүмүүст эелдэг зөөлөн агаад сайн ханддаг. Ажил дуусах үед өөр өөр төрлийн хүмүүсийн төгсгөл илчлэгдэх ба тэр үед Би эелдэг зөөлөн агаад сайн байхгүй, учир нь хүмүүсийн төгсгөл илчлэгдэж, бүгд төрлийнхөө дагуу ангилагдсан байх болно, тэгээд авралын ажлыг цаашид хийх ямар ч хэрэггүй байх болно. Учир нь авралын эрин үе өнгөрөн одсон байх болно; нэгэнт энэ нь өнгөрсөн учраас дахин эргэж ирэхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (7)”-оос

Гэхдээ хуучин ертөнц оршсоор байгаа цагт Би Өөрийн уур хилэнг үндэстнүүд рүү чулуудаж, Өөрийн захиргааны зарлигийг орчлон ертөнц даяар ил тод зарлаж, түүнийг зөрчсөн хэнд ч гэсгээлт үзүүлнэ:

Намайг үг хэлэхээр орчлон ертөнцийн зүг царайгаа хандуулахад бүх хүн Миний дуу хоолойг сонсож, дараа нь орчлон ертөнц даяарх Миний бүх үйл хэргийг хардаг. Миний хүслийн эсрэг явдаг хүмүүс, өөрөөр хэлбэл, хүний үйл хэргээрээ Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дор унах болно. Би тэнгэр дэх үй олон оддыг авч тэднийг цоо шинэ болгох ба Миний ачаар нар, сар ч шинэчлэгдэнэ—хурмаст тэнгэр өмнө нь байснаасаа ондоо болно; газар дээрх тоо томшгүй олон зүйлс шинэчлэгдэнэ. Миний үгээр дамжуулан бүх зүйл бүрэн дүүрэн болно. Орчлон ертөнцийн олон үндэстэн цоо шинээр хуваагдаж, Миний үндэстнээр солигдох болохоор дэлхий дээрх үндэстнүүд үүрд үгүй болж, Намайг шүтэн мөргөдөг үндэстэн болно; дэлхий дээрх бүх үндэстэн сөнөж, оршин тогтнохоо болино. Бүх орчлон ертөнц дэх хүмүүсээс диаволд харьяалагддаг бүхэн устана; Сатаныг шүтдэг бүх хүн Миний дүрэлзсэн галд унана—өөрөөр хэлбэл, одоо урсгал дотор байгаа хүмүүсээс бусад нь үнс нурам болно. Намайг олон хүнийг гэсгээх үед шашны ертөнц дэх хүмүүс өөр өөр түвшинд Миний хаанчлалд эргэн ирж, Миний үйлсээс болж байлдан дагуулагдана, яагаад гэвэл, тэд цагаан үүл хөлөглөн айсуй Ариун Нэгнийг харсан байх юм. Бүх хүн өөрсдийн адил төрлийн хүмүүсийг дагах ба хийсэн зүйлээсээ хамааран янз бүрийн гэсгээлт хүртэх болно. Миний эсрэг зогссон хүмүүс бүгд мөхнө; газар дээрх үйл хэрэг нь Намайг оролцуулаагүй хүмүүсийн хувьд гэвэл, тэд биеэ хэрхэн авч явснаасаа хамааран Миний хөвгүүд болон Миний ардын засаглал дор энэ дэлхийд оршсон хэвээр байна. Бүх хүн төрөлхтөнд өөрсдийнх нь нүдээр харуулахын тулд Би тоо томшгүй олон хүн болон улс оронд Өөрийгөө илчилж, газар дэлхий дээр Өөрийн дуу хоолойг гарган, Өөрийн агуу ажлын биелэлтийг тунхаглах болно.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Хорин зургаадугаар бүлэг”-ээс

Би одоо Өөрийнхөө ардуудын дунд алхаж, ардуудынхаа дунд амьдарч байна. Өнөөдөр Намайг жинхэнээсээ хайрладаг хүмүүс ерөөлтэй еэ; Надад захирагддаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний хаанчлалд үлдэх нь лавтай; Намайг мэддэг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний хаанчлалд эрх мэдэл эзэмших нь лавтай; Намайг эрж хайдаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Сатаны хүлээсээс зугтаж, Надаас ерөөл эдлэх нь дамжиггүй; өөрсдийгөө орхиж чаддаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд гарцаагүй Миний эзэмшилд орж, Миний хаанчлалын баялгийг өвлөнө. Миний төлөө ийш тийш гүйдэг хүмүүсийг Би дурсаж, Миний төлөө зарлагаддаг хүмүүсийг Би баяртайгаар хүлээн авна, мөн Надад тахил өргөдөг хүмүүст Би таашаан эдлэх зүйл өгнө. Миний үгийг таашаан эдэлдэг хүмүүсийг Би ерөөнө; тэд Миний хаанчлалын гол нурууг тулах багана байх нь гарцаагүй, тэд Миний гэрт хосгүй их баялагтай байх нь лавтай, хэн ч тэдэнтэй эн зэрэгцэж чадахгүй. Өөрсдөд чинь өгсөн ерөөлийг та нар хүлээн зөвшөөрч үзсэн үү? Та нарын төлөө өгсөн амлалтыг эрж хайж байсан уу? Та нар Миний гэрлийн удирдамж дор харанхуйн хүчний дарлалаас гарцаагүй ангижирч, харанхуйн дунд өөрсдийг чинь замчлах гэрлийг алдахгүй нь лавтай. Та нар бүх бүтээлийн эзэн байх нь лавтай. Та нар Сатаны өмнө ялагч байх нь лавтай. Агуу улаан лууны хаанчлал нуран унахад та нар Миний ялалтад гэрчлэл хийхээр үй олон хүн дунд зогсох нь лавтай. Синимийн нутагт та нар шийдэмгий, тууштай байх нь лавтай. Туулсан зовлонгоороо дамжуулан та нар Надаас ирдэг ерөөлийг өвлөж, бүхий л орчлон ертөнц даяар Миний алдрыг цацруулах нь дамжиггүй.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Арван есдүгээр бүлэг”-ээс

Бос, Надтай хамтран ажилла! Миний төлөө чин сэтгэлээсээ өөрсдийгөө зарлагаддаг хүмүүст Би мэдээжийн хэрэг муу хандахгүй. Надад чин сэтгэлээсээ өөрсдийгөө зориулдаг хүмүүст Би Өөрийн бүх ерөөлийг хайрлах болно. Өөрийгөө бүхэлд нь Надад өргө! Чиний юу идэж, юу өмсөж зүүх болон чиний ирээдүй бүгд Миний гарт байдаг, чиний дундарч, дуусашгүй баяр баяслын төлөө Би бүхнийг зохих ёсоор зохицуулна, учир нь “Миний төлөө үнэнчээр зарлагаддаг хүмүүсийг Би гарцаагүй асар ихээр ерөөх болно” гэж хэлсэн билээ. Надад өөрийгөө чин сэтгэлээсээ зарлагаддаг хүн бүрд бүх ерөөл очдог.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Далдугаар бүлэг”-ээс

Ертөнцийн өнцөг булан бүрээс өөрсдөд чинь зориулж Миний бэлдсэн зүйл болох ховор, нандин эрдэнэс бүгдийг та нарт өгнө. Энэ бүхнийг та нар одоо ойлгож, төсөөлж ч чадахгүй, урьд нь ийм зүйл эдэлсэн хүн гэж үгүй. Энэ ерөөл өөрсөд дээр чинь ирэхэд та нар эцэс төгсгөлгүй туйлаас баяртай байх ч, энэ бүхэн Миний хүч чадал, Миний үйлдэл, Миний зөвт байдал, бас хамгийн гол нь Миний сүр жавхлан гэдгийг бүү март. (Би нигүүлсэнгүй байхаар сонгосон хүмүүстээ нигүүлсэнгүй хандаж, өршөөнгүй хандахаар сонгосон хүмүүстээ өршөөнгүй хандана.) Тэр үед, та нарт эцэг эх гэж байхгүй, цусан төрөл гэж байхгүй байх болно. Та нар бүгд Миний хайрладаг хүмүүс, Миний хайртай хөвгүүд. Тэр цагаас хойш та нарыг хэн ч дарлаж зүрхлэхгүй. Энэ нь та нарын өсөж том болох цаг, улс үндэстнүүдийг төмөр саваагаар захирах цаг байх болно! Миний хайртай хөвгүүдэд хэн саад болж зүрхлэх вэ? Миний хайртай хөвгүүд рүү хэн дайрч зүрхлэх вэ? Эцэг нь алдаршсан тул Миний хайртай хөвгүүдийг тэд бүгд хүндэлнэ. Хэний ч, хэзээ ч төсөөлж байгаагүй бүх зүйл нүдний чинь өмнө гарч ирнэ. Тэдгээр нь хязгааргүй, дуусашгүй, эцэс төгсгөлгүй байх болно. Удалгүй та нар наранд түлэгдэж, зовлонт халууныг тэсвэрлэх шаардлагагүй болно. Бас та нар хүйтнийг туулахгүй, бороо, цас, салхи ч та нарт хүрэхгүй. Учир нь Би та нарт хайртай бөгөөд энэ нь тэр чигтээ Миний хайрын ертөнц байх болно. Би та нарт хүссэн бүхнийг чинь өгч, хэрэгтэй бүхнийг чинь бэлдэнэ. Намайг зөвт биш гэж хэлж зүрхлэх хэн байна? Миний уур хилэн (хорон муу хүмүүсийн эсрэг) мөнх үргэлжилнэ гэдгийг Би өмнө нь хэлсэн тул жаахан ч гэсэн буулт хийлгүй чамайг тэр дор нь хөнөөх болно. Гэвч, Миний хайр ч бас (Өөрийн хайрт хөвгүүдийг гэсэн) мөнх үргэлжилнэ; үүнийгээ Би өчүүхэн ч хорихгүй.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Наян дөрөвдүгээр бүлэг”-ээс

Байлдан дагуулах ажил биелмэгц хүнийг үзэсгэлэнтэй сайхан ертөнцөд аваачих болно. Энэ амьдрал нь мэдээж газар дээр хэвээр байх боловч хүний өнөөдрийн амьдралаас шал өөр байх болно. Энэ нь бүх хүн төрөлхтөн байлдан дагуулагдсаны дараа хүн төрөлхтний амьдрах амьдрал бөгөөд энэ нь газар дээрх хүний шинэ эхлэл байх болно, хүн төрөлхтөн ийм амьдралтай байна гэдэг шинэ, үзэсгэлэнтэй ертөнцөд орсных нь баталгаа болно. Энэ нь Бурхан болоод хүний газар дээрх амьдралын эхлэл байх болно. Хүн ариусгагдаж, байлдан дагуулагдсаныхаа дараа Бүтээгчийн өмнө захирагдах явдал нь ийм сайхан амьдралын урьдач нөхцөл болох ёстой. Иймээс байлдан дагуулах ажил нь, хүн төрөлхтөн гайхалтай хүрэх газарт орохын өмнөх Бурханы ажлын сүүлчийн үе шат юм. Ийм амьдрал нь газар дээрх хүний ирээдүйн амьдрал бөгөөд газар дээрх хамгийн сайхан амьдрал, хүний хүсэн хүлээдэг тийм амьдрал, дэлхийн түүхэнд хүн урьд өмнө нь хэзээ ч хүрч байгаагүй тийм амьдрал билээ. Энэ нь 6,000 жилийн удирдлагын ажлын эцсийн үр дүн, хүн төрөлхтний хамгийн их хүсэн эрмэлздэг зүйл, энэ нь мөн хүнд өгсөн Бурханы амлалт юм. Гэвч энэхүү амлалт нь тэр дороо биелж чаддаггүй: Эцсийн өдрүүдийн ажил дуусаж, хүн бүрэн байлдан дагуулагдсаны дараа, өөрөөр хэлбэл, Сатан бүрмөсөн ялагдсаны дараа л хүн ирээдүйн хүрэх газарт орох болно. Хүн цэвэршүүлэгдсэнийхээ дараа нүгэлт уг чанаргүй байх болно, учир нь Бурхан Сатаныг ялсан байх бөгөөд дайсны хүчний түрэмгийлэл байхгүй болж, хүний махан биед халдаж чадах дайсны хүч үгүй болно гэсэн үг юм. Иймд хүн эрх чөлөөтэй, ариун болно—тэрээр мөнх байдал руу орсон байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас

Хүмүүс анхдагч дүрдээ эргэн очсон үед, тус тусын үүргээ гүйцэтгэж, өөрсдийн байр сууриа хадгалж, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагаж чадах үед Бурхан, Өөрийг нь шүтэн мөргөдөг бүлэг хүмүүсийг газар дээр олж авсан байх бөгөөд Өөрийг нь шүтэн мөргөдөг хаанчлалыг ч гэсэн газар дээр байгуулсан байх болно. Тэр газар дээр мөнхөд ялж, Түүнийг эсэргүүцдэг хүмүүс үүрд мөнхөд мөхөх болно. Энэ нь хүнийг бүтээсэн Түүний анхдагч санаа зорилгыг сэргээнэ; энэ нь бүх зүйлийг бүтээсэн Түүний санаа зорилгыг сэргээж, Түүний газар дээрх эрх мэдэл, бүх зүйлийн дундах эрх мэдэл болон дайснуудынх нь дундах эрх мэдлийг сэргээх болно. Эдгээр нь Түүний бүрэн ялалтын бэлгэ тэмдэг билээ. Үүнээс хойш хүмүүс амралтад орж, зөв замыг дагадаг амьдралд орох болно. Бурхан бас хүнтэй хамт мөнхийн амралтад орж, Бурхан, хүн хоёрын хуваалцдаг мөнхийн амьдралд орно. Газар дээрх бузар буртаг болон дуулгаваргүй байдал алга болж, газар дээрх уйлаан ч бас үгүй болно. Газар дээр Бурханыг эсэргүүцдэг бүхэн оршин тогтнохгүй. Бурхан болон Түүний аварсан хүмүүс л үлдэх болно; Түүний бүтээсэн бүх зүйл л үлдэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос

Бурханыг хайрладаг хүмүүс л Бурханыг гэрчлэх чадвартай, зөвхөн тэд л Бурханыг гэрчлэгчид бөгөөд тэднийг л Бурхан ерөөдөг, зөвхөн тэд л Бурханы амлалтыг хүлээн авах чадвартай юм. Бурханыг хайрладаг хүмүүс нь Бурханы дотнын хүмүүс, тэд бол Бурханы хайрладаг хүмүүс бөгөөд Бурхантай хамт ерөөл эдэлдэг. Зөвхөн ийм хүмүүс л мөнх амьдрах ба зөвхөн тэд л Бурханы хайр халамж, хамгаалалт дор үүрд амьдрах болно. Бурхан хүмүүсээр хайрлуулахын төлөө байдаг, Тэрээр бүх хүний хайрыг хүртэх эрхтэй боловч бүх хүн Бурханыг хайрлаж чаддаггүй, мөн бүх хүн Бурханыг гэрчилж, Бурхантай хамт эрх мэдэл барьж чадахгүй. Тэд Бурханыг гэрчилж, Бурханы ажлын төлөө бүхий л хүчин чармайлтаа зориулж чаддаг учраас Бурханыг үнэхээр хайрладаг тэр хүмүүс тэнгэрийн дор өөрсдийг нь эсэргүүцэж зүрхлэх хүнгүйгээр хаа сайгүй хүссэнээрээ алхаж чаддаг ба тэд газар дээр эрх мэдэл эзэмшиж, Бурханы бүх ард түмнийг захирч чадна. Энэ хүмүүс дэлхий дахинаас нэгдэн нийлсэн бөгөөд өөр өөр хэлээр ярьдаг, өөр өөр арьсны өнгөтэй боловч тэдний оршин тогтнол адилхан утга учиртай, мөн тэд бүгд Бурханыг хайрлах зүрх сэтгэлтэй, бүгд адилхан гэрчлэл хийдэг, адилхан зорилготой, ижил хүсэл эрмэлзэл байдаг. Бурханыг хайрладаг хүмүүс дэлхий даяар чөлөөтэй алхаж чаддаг ба Бурханыг гэрчилдэг хүмүүс орчлон ертөнц даяар аялж чадна. Энэ хүмүүс бол Бурханы хайртай хүмүүс, тэд Бурханаар ерөөгдсөн бөгөөд үүрд Түүний гэрэлд амьдрах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно”-оос

Бурханаар төгс болгуулах хүмүүс нь Бурханы ерөөл болон Түүний өв залгамжлалыг хүлээн авах хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, тэд Бурханд юу байгаа, Тэр юу болохыг хүлээн авдаг, ингэснээр энэ нь тэдний доторх зүйл болдог; Бурханы бүх үг тэдэнд орж; Бурханы оршихуй ямар ч байсан, та нар энэ бүгдийг яг байгаагаар нь хүлээн авч, тэгснээрээ үнэнийг амьдран харуулж чаддаг. Энэ бол Бурханаар төгс болгуулж, Бурханаар авхуулдаг хүн юм. Ийм хүн л Бурханы хайрласан эдгээр ерөөлийг өвлөх эрхтэй:

1. Бурханы хайрыг бүхэлд нь хүлээн авах.

2. Бүх зүйл дээр Бурханы хүслийн дагуу үйлдэх

3. Бурханы удирдамжийг хүлээн авч, Бурханы гэрэлд амьдарч, Бурханаар гэгээрүүлэгдэх.

4. Бурханы хайрладаг дүрийг газар дээр амьдран харуулж, Петртэй адил Бурханыг үнэхээр хайрлаж, Бурханы төлөө цовдлогдон, үхлээрээ Бурханы хайрыг хариулах эрхтэй байж; Петртэй адил алдар суутай байх.

5. Газар дээрх бүх хүнээр хайрлуулж, хүндлүүлж, бишрүүлэх.

6. Үхэгсдийн орны бүх хүлээсийг даван гарч, Сатаны ажилд ямар ч боломж өгөлгүй, Бурханаар эзэмдүүлж, шинэ соргог, гал цогтой сүнсэнд амьдарч, залхаж ядардаггүй байх.

7. Бурханы алдрын өдөр ирж буйг харсан мэт бүхий л амьдралынхаа туршид үгээр илэрхийлэхийн аргагүй баяр хөөр, догдлолыг ямагт мэдэрдэг байх.

8. Бурхантай хамт алдрыг хүлээн авч, Бурханы хайрладаг ариун хүмүүстэй адил төрхтэй байх.

9. Газар дээрх Бурханы хайрладаг нэгэн, өөрөөр хэлбэл, Бурханы хайртай хүү болох.

10. Хэлбэрээ өөрчлөн, Бурхантай хамт гурав дахь тэнгэр өөд гарч, махан биеийг даван гарах.

Бурханы ерөөлийг өвлөж чаддаг хүмүүс л Бурханаар төгс болгуулж, авхуулдаг хүмүүс юм. Чи ямар нэг зүйл олж авсан уу? Бурхан чамайг ямар хэмжээнд төгс болгосон бэ? Бурхан хүнийг санаандгүйгээр төгс болгодоггүй. Хүний харж болох нөхцөл байдал болон илэрхий үр дүн байдаг. Энэ нь, Бурханд итгэмэгц Бурханаар төгс болгуулж, авхуулж чадах бөгөөд газар дээр Бурханы ерөөл, өв залгамжлалыг хүлээн авч чадна гэж хүний итгэдэг шиг биш. Тийм асуудлууд нь хэтэрхий хэцүү бөгөөд хэлбэрээ өөрчлөхийн тухайд бол бүр ч хэцүү байдаг. Одоо та нарын эхлээд эрж хайх ёстой зүйл бол бүх зүйл дээр Бурханаар төгс болгуулж, өөрт тулгарсан бүх хүн, асуудал болон зүйлээр дамжуулан Бурханаар төгс болгуулах явдал юм, ингэснээр Бурхан юу болохын ихэнх нь та нар дотор орох болно. Бурханаас илүү их, илүү агуу ерөөлийг өвлөх эрхтэй болохоосоо өмнө та нар эхлээд Бурханы өв залгамжлалыг газар дээр хүлээн авах ёстой. Энэ бүх зүйл нь та нарын эрж хайх ёстой зүйл, эхлээд ойлгох ёстой зүйл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болсон хүмүүст өгөх амлалт”-аас

Өмнөх: 7. Бурханд итгэгчид хангалттай сайн үйлээр хүрэх газартаа бэлдэх ёстой

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх