Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хаанчлалын сайн мэдээний тухай Төгс Хүчит Бурханы сонгодог үгс (Түүвэр)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

ЧИ ҮНЭХЭЭР БУРХАНД ИТГЭГЧ МӨН ҮҮ?

Хурд

ЧИ ҮНЭХЭЭР БУРХАНД ИТГЭГЧ МӨН ҮҮ?

Чи Бурханд итгэх аянаа ганц хоёр жилээс илүү удаан үргэлжлүүлж, энэ жилүүдэд амьдралдаа ихээхэн зовлон бэрхшээл туулсан байж магадгүй; эсвэл чи их бэрхшээл туулалгүй, харин ихээхэн нигүүлслийг хүртсэн байж болох юм. Чи бас зовлон нигүүлсэл хоёрын аль алийг нь үзэлгүйгээр нэлээд энгийн амьдралаар амьдарсан байж ч болно. Ямартай ч чи Бурханы дагагч хэвээр тул Түүнийг дагах тухай сэдвээр нөхөрлөцгөөе. Гэхдээ Бурханы үг бол Түүнийг хүлээн зөвшөөрч, дагадаг хүмүүст чиглэдэг; харин Түүний үг Өөрийг нь хүлээн зөвшөөрдөг, хүлээн зөвшөөрдөггүй бүх хүнийг оролцуулаад хүн нэг бүрд чиглэдэггүй гэдгийг Би энэ үгийг уншдаг бүх хүнд сануулах ёстой. Хэрвээ чи Бурханыг үй олон хүнд, дэлхий дээрх бүх хүнд хандан үг хэлж байна гэж итгэдэг бол Бурханы үг чамд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Ийм учраас чи энэ бүх үгийг зүрх сэтгэлдээ тогтоож, өөрийгөө хэзээ ч тэдгээрийн цар хүрээнээс гадна тавихгүй байх ёстой. Ямар ч байсан бидний гэрт юу болж байгаа талаар одоо ярилцъя.

Та бүхэн одоо Бурханд итгэхийн жинхэнэ утга учрыг ойлгох хэрэгтэй. Миний өмнө нь ярьсан Бурханд итгэх итгэлийн утга учир нь та нарын эерэг оролттой холбоотой. Өнөөдөр ийм биш байгаа. Өнөөдөр Би та нарын Бурханд итгэх итгэлийн мөн чанарт дүн шинжилгээ хиймээр байна. Мэдээж энэ нь та нарыг сөрөг талаас залж чиглүүлж буй хэрэг юм; Намайг ингэхгүй бол та нар өөрсдийн үнэн царайг үүрд мэдэлгүй, сүсэг бишрэлтэй, үнэнч байдлаараа үүрд сайрхана. Өөрөөр хэлбэл, хэрвээ Би та нарын зүрх сэтгэлийн гүнд байгаа муу муухайг ил болгохгүй бол та нар дор бүрнээ толгой дээрээ титэм зүүгээд бүх алдрыг өөрсдөдөө өгөх болно. Та нар ихэмсэг, биеэ тоосон уг чанараасаа болж өөрсдийн мөс чанараас урваж, Христийн эсрэг тэрсэлж, Христийг эсэргүүцэж, өөрсдийн муухай төрхийг илчлэх бөгөөд та нарын санаа зорилго, үзэл, хэрээс хэтэрсэн хүсэл, шуналаар дүүрэн нүд ийнхүү ил гарна. Гэсэн ч та нар амьдралаа Христийн ажилд зориулна гэж үргэлжлүүлэн зарлаж, Христийн аль эрт хэлсэн үнэнийг тоть шиг давтдаг. Энэ бол та нарын “итгэл” —“ариун бус зүйлгүй итгэл” юм. Би энэ бүх хугацаанд хүнд маш хатуу чанд хандаж ирсэн. Үнэнч байдал чинь санаархал, болзолтойгоор ирдэг бол чиний үнэнч байдал гэгдэх зүйл Надад огт байгаагүй нь дээр, учир нь санаархлаараа Намайг хуурч, болзлоороо Намайг сүрдүүлдэг хүмүүсийг Би үзэн яддаг. Би хүнийг өөр хэнд ч бус, зөвхөн Надад үнэнч байж, итгэл гэдэг ганц үгийг батлахын тулд, үүний төлөө бүх зүйлийг хийгээсэй гэж хүсдэг. Намайг баярлуулах гэж чихэнд чимэгтэй үг хэлэхээр чинь Би зэвүүцдэг. Би та нарт үргэлж чин сэтгэлээсээ ханддаг учраас та нарыг ч бас Надад жинхэнэ итгэлээр хандаасай гэж хүсдэг. Итгэлийн тухайд гэвэл, өөрсдөд нь итгэл байгаа учраас тэд Бурханыг дагадаг, эс бөгөөс ийм зовлонг үүрэхгүй л байсан гэж зарим хүн боддог. Тэгвэл Би чамаас ингэж асууя: Чи Бурханы оршин тогтнолд итгэдэг хэрнээ яагаад Түүнийг хэзээ ч хүндэтгэдэггүй юм бэ? Чи Бурханы оршин тогтнолд итгэдэг хэрнээ яагаад Түүнээс айх зүрх сэтгэл байдаггүй юм бэ? Чи Христийг бие махбодтой болсон Бурхан гэж хүлээн зөвшөөрдөг хэрнээ Түүнийг яагаад ингэтлээ басамжилдаг юм бэ? Чи яагаад Түүнд дураараа зааж зааварладаг юм бэ? Чи яагаад Түүнийг улайм цайм шүүмжилдэг юм бэ? Чи яагаад үргэлж Түүний хаа байгааг тагнадаг юм бэ? Чи яагаад Түүний зохицуулалтад захирагддаггүй юм бэ? Чи яагаад Түүний үгийн дагуу үйлддэггүй юм бэ? Яагаад Түүнийг сүрдүүлж, тахилыг нь хулгайлдаг юм бэ? Чи яагаад Христийн байр сууриас үг хэлдэг юм бэ? Чи яагаад Түүний ажил болон үг зөв эсэхийг шүүдэг юм бэ? Яагаад ар хударгаар нь Түүнийг доромжилж зүрхэлдэг юм бэ? Энэ бүхэн нь та нарын итгэл юм гэж үү?

Үг яриа, үйлдлийн чинь хэсэг бүр та нарын өвөрлөдөг Христэд үл итгэх элементүүдийг харуулдаг. Та нарын хийдэг зүйлийн сэдэл болон зорилгод үл итгэл нэвчсэн байдаг; та нарын нүдний харцнаас цацарч буй тэр мэдрэмж хүртэл ийм элементүүдээр бохирдсон байдаг. Өөрөөр хэлбэл, та нар дор бүрнээ хором бүрд үл итгэлийн элементийг өвөрлөж байгаа. Ийм байдлаар, бие махбодтой болсон Бурханд үл итгэх байдал та нарын мах цусанд шингэсэн учраас хором мөч бүрд та нар Христээс урвах аюулд байдаг. Иймээс Бурханд итгэх замд үлдээсэн мөр чинь гүн бус гэж Би хэлдэг. Бурханд итгэх энэ зам дээрх аяндаа чи хөлөө газарт бат тавиагүй байгаа—та нар зүгээр л дүр үзүүлж байна. Та нар Христийн үгэнд хэзээ ч бүрэн итгэдэггүй бөгөөд нэн даруй хэрэгжүүлж чаддаггүй. Христэд итгэдэггүйн шалтгаан чинь энэ юм. Үргэлж Түүний талаар үзэлтэй байдаг чинь Түүнд үл итгэх бас нэг шалтгаан мөн. Христийн ажилд үргэлж эргэлзэх, Христийн үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөх, Христийн хийсэн ямар ч ажлын талаар санал бодол өвөрлөж, зөвөөр ойлгож чадахгүй байх, яаж ч тайлбарлалаа гэсэн үзлээ хаяхад хэцүү байх зэрэг нь бүгдээрээ та нарын зүрх сэтгэлд холилдсон үл итгэлийн элементүүд юм. Та нар хэзээ ч ард хоцролгүй, Христийн ажлыг дагадаг хэдий ч та нарын зүрх сэтгэлд хэт их тэрслүү байдал холилдсон байна. Энэ тэрслүү байдал нь та нарын Бурханд итгэх итгэл дэх бохир зүйл юм. Та нар ойшоохгүй байж магад, гэхдээ чи санаа зорилгоо эндээс танин мэдэж чадахгүй бол мөхөх хүмүүсийн дунд байх нь гарцаагүй. Учир нь Бурхан Өөрт нь эргэлздэг хүмүүсийг бус, харин үнэхээр итгэдэг хүмүүсийг л төгс болгодог ба Түүнийг Бурхан гэж хэзээ ч итгээгүй хэрнээ Түүнийг дурамжхан дагадаг хүмүүсийг бол бүр ч төгс болгохгүй.

Зарим хүн шүүлтэд байтугай, үнэнд ч баясдаггүй. Харин тэд хүч чадал, эд баялагт баясдаг; ийм хүмүүсийг эрхтэн дархтаныг дагагч гэж нэрлэдэг. Тэд дэлхийд нөлөө бүхий урсгалуудаас болон шашны академиас ирсэн пастор, багш нарыг онцгойлон эрж хайдаг. Тэд үнэний замыг хүлээн авсан хэдий ч эргэлзсээр байдаг бөгөөд өөрсдийгөө бүрэн зориулах чадваргүй байдаг. Тэд Бурханы төлөө зарцуулах тухай ярьдаг боловч агуу пастор, багш нар дээр харцаа тогтоон, Христийг үл тоодог. Тэдний зүрх сэтгэл нэр төр, ашиг сонирхол, яруу алдарт анхаардаг. Ийм өчүүхэн хүн тийм олон хүнийг байлдан дагуулах чадвартай гэдэгт, ийм онцлох зүйлгүй хүн хүмүүсийг төгс болгох чадвартай гэдэгт тэд итгэдэггүй. Тоос тортог, өтөг бууцан дундах тэр шалихгүй хүмүүс бол Бурханы сонгосон хүмүүс гэдэгт тэд огт итгэдэггүй. Хэрвээ ийм хүмүүс Бурханы авралын бай байсан бол тэнгэр газар хөмөрч, бүх хүн элгээ хөштөл инээх байсан гэж тэд боддог. Хэрэв Бурхан эдгээр хүмүүсийг төгс болгохоор сонгож авсан бол өнөөх агуу хүмүүс нь Бурхан Өөрөө болох байсан гэж тэд боддог. Тэдний харах өнцгийг үл итгэл бохирдуулсан байдаг; тэд үнэхээр үл итгэлээс ч дор, үгэнд ордоггүй араатнууд юм. Учир нь тэд байр суурь, нэр хүнд, хүч чадлыг л үнэлдэг; тэдний өндрөөр үнэлдэг зүйл нь зөвхөн том бүлэглэл, урсгалууд байдаг. Тэд Христээр удирдуулж байгаа хүмүүсийг басамжилдаг; тэд угаасаа л Христ, үнэн, аминаас нүүр буруулсан урвагчид юм.

Чи Христийн даруу занг бус, харин цуутай байр суурь бүхий тэр хуурамч хоньчдыг л гайхан биширдэг. Чи Христийн хайр татам байдал юм уу, мэргэн ухааныг хайрлалгүй, харин бузар булай ертөнцтэй холбоотой тэдгээр завхай зайдан амьтдыг хайрладаг. Чи толгой хоргодох газаргүй Христийн шаналлыг шоолж, харин тахилыг цөлмөж, завхайрч амьдардаг тэр цогцсуудыг гайхан биширдэг. Чи Христтэй хамт зовохыг хүсдэггүй, харин махан бие, хоосон үг, хяналтаар л чамайг хангадаг, дур зоргоороо аашилдаг тэдгээр антихристүүдийн тэвэрт баяртайгаар очдог. Одоо ч гэсэн чиний зүрх сэтгэл тэдэн рүү, тэдний нэр хүнд, тэдний байр суурь, тэдний сүр хүч рүү эргэсэн хэвээр байна. Гэсэн ч чи бас л Христийн ажлыг хүлээн авахад хэцүү гэсэн хандлага баримталсаар байдаг бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Иймээс Христийг хүлээн зөвшөөрөх итгэл чамд байхгүй гэж Би хэлдэг. Чи албадуулсан учраас л өнөөг хүртэл Түүнийг дагасан. Чиний зүрх сэтгэлд эгнэсэн сүрлэг дүр төрх үүрд сүндэрлэж байгаа; чи тэдний үг, үйл бүрийг мартаж чаддаггүй, мөн тэдний нөлөө бүхий үг болон гарыг ч мартдаггүй. Та нарын зүрх сэтгэлд тэд үүрд дээдийн дээд хэвээрээ, үүрд баатрууд хэвээрээ байдаг. Харин өнөөдрийн Христийн хувьд тийм байдаггүй. Чиний зүрх сэтгэлд Тэр үүрд ялихгүй хэвээрээ, үүрд хүндэтгэл хүлээх гавьяагүй хэвээрээ. Учир нь Тэр хэтэрхий эгэл, хэтэрхий бага нөлөөтэй, сүрлэг байдлаас хаа хол байдаг.

Товчоор хэлбэл, үнэнийг үнэлдэггүй хүмүүс бол бүгд үл итгэгчид бөгөөд үнэнээс урвагчид юм гэж Би хэлдэг. Ийм хүмүүс Христээс хэзээ ч сайшаал хүртэхгүй. Чиний дотор хэр их үл итгэл байгааг, мөн Христээс урвах урвалт хэр их байгааг чи олж тогтоов уу? Би чамд ингэж зөвлөх байна: Чи үнэний замыг сонгосон тул өөрийгөө бүрэн зориулах ёстой; хоёрдмол сэтгэл бүү гарга, бүү гуйвж дайв. Бурхан бол дэлхий ертөнцөд ч, хэн нэг хүнд ч харьяалагддаггүй, харин Түүнд үнэхээр итгэдэг, Түүнийг шүтэн мөргөдөг, Түүнд үнэнч, итгэлтэй байдаг бүх хүнд харьяалагддаг гэдгийг чи ойлгох ёстой.

Одоогоор та нарын дотор үл итгэх байдал их байсаар байна. Өөрсдийнхөө доторхыг хичээнгүйлэн харвал та нар хариултаа гарцаагүй олно. Чи жинхэнэ хариултыг олох үедээ Бурханд итгэгч биш, харин ч Түүнийг хуурч, доромжилж, Түүнээс урвадаг, Түүнд үнэнч бус нэгэн гэдгээ хүлээн зөвшөөрөх болно. Тэгээд Христ бол хүн биш, Бурхан гэдгийг ойлгоно. Ийм өдөр ирэхэд чи Христийг хүндэтгэж, Түүнээс айж, Түүнийг үнэхээр хайрлах болно. Одоогоор та нарын зүрх сэтгэлийн ердөө гучин хувийг итгэл дүүргэдэг бол далан хувийг нь эргэлзээ дүүргэдэг. Христийн хийсэн ямар ч үйл, хэлсэн ямар ч өгүүлбэрээс болж та нарт Түүний тухай үзэл, санал бий болдог. Түүнд бүрмөсөн үл итгэдгээс чинь эдгээр үзэл, санал урган гардаг. Та нар тэнгэр дэх нүдэнд үл үзэгдэх Бурханыг л гайхан биширч, Түүнээс айж эмээдэг бөгөөд газар дээр амьдарч байгаа Христийг бол огт авч үздэггүй. Энэ чинь мөн л та нарын үл итгэл биш үү? Та нар өнгөрсөн үед ажил хийсэн Бурханыг л санагалзахаас биш, өнөөдрийн Христтэй нүүр тулдаггүй. Энэ бүхэн бол өнөөдрийн Христэд итгэх итгэлээр дутмаг та нарын зүрх сэтгэлд үргэлж холилдож байдаг “итгэл” юм. Би та нарыг огтхон ч дутуу үнэлж байгаа юм биш, учир нь та нарын дотор хэт их үл итгэл байдаг бөгөөд та нарт ариун бус, нэгд нэггүй задлан шинжлэх ёстой зүйл хэтэрхий олон байдаг. Эдгээр ариун бус зүйл нь та нарт итгэл огт байхгүй гэдгийн тэмдэг юм; эдгээр нь та нар Христээс татгалзсаны тэмдэг бөгөөд та нарыг Христээс урвагч гэж тамгалдаг. Эдгээр нь Христийн тухай мэдлэгийг чинь хаах халхавч, Христээр авхуулахад чинь тохиодог саад, Христтэй нийцэлтэй байхад чинь саад хийдэг бартаа, мөн Христ та нарыг сайшаадаггүйн нотолгоо билээ. Одоо та нар бүх амьдралаа шинжилж үзээрэй! Ингэх нь та нарт бүх талаар ашиг тустай байх болно!

Өмнөх:ЧИ ХРИСТТЭЙ НИЙЦЭЛТЭЙ БАЙХ ЗАМЫГ ЭРЖ ХАЙХ ЁСТОЙ

Дараах:ХРИСТ ШҮҮЛТИЙН АЖЛЫГ ҮНЭНЭЭР ХИЙДЭГ

Холбогдох агуулга