Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хурганы нээсэн хуйлмал бичээс ном

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?

Хурд

`

Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?

Чиний Бурханд итгэх итгэлийн аян магадгүй ганц хоёр жилээс илүү урт үргэлжилсэн, магадгүй эдгээр жилүүдэд чи амьдралдаа нэлээд их зовлон бэрхшээл туулсан; эсвэл чи зовлон үзээгүй, харин оронд нь ихээхэн нигүүлслийг хүртсэн байж болох юм. Чи мөн зовлонг ч эсвэл нигүүлслийг ч үзэлгүйгээр харин хамгийн энгийн амьдралаар амьдарсан байж болох юм. Үүнээс үл хамааран чи Бурханы дагагч мөн тул Түүнийг дагах сэдвээр нөхөрлөцгөөе. Гэвч энэ үгсийг унших бүх хүмүүст Би, Бурханы үг бол Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийг оролцуулсан нийт хүмүүс рүү чиглэдэггүй, харин Бурханыг хүлээн зөвшөөрч, Бурханыг дагадаг хүмүүс рүү чиглэдэг гэдгийг сануулах ёстой. Хэрэв чи Бурханыг ард түмэнд, дэлхий дээрх бүх хүмүүст хандан ярьдаг гэж итгэж байгаа бол Бурханы үг чамд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Иймд чи бүх үгийг өөрийн зүрх сэтгэлд ойр байлгаж, өөрийгөө тэдгээрийн цар хүрээнээс гадна тавихгүй байх ёстой. Ямар ч байсан бидний гэрт юу болж байгаа талаар ярилцъя.

Та бүхэн одоо Бурханд итгэхийн жинхэнэ утга учрыг ойлгох хэрэгтэй. Миний өмнө нь ярьсан Бурханд итгэх итгэлийн утга учир нь та нарын эерэг оролттой холбоотой. Өнөөдөр энэ нь ийм биш байгаа. Өнөөдөр Би та бүхний Бурханд итгэх итгэлийн мөн чанарыг шинжлэх болно. Мэдээж энэ нь та нарыг сөрөг талаас залж чиглүүлэх явдал юм; хэрвээ Би ингэхгүй юм бол та бүхэн өөрсдийн үнэн царайг мэдэлгүй үүрд өөрсдийн сүсэг бишрэлтэй байдал, үнэнч байдлаа сайрхах болно. Өөрөөр хэлбэл хэрвээ Би та нарын зүрх сэтгэлийн гүнд байгаа муу муухайг ухаж гаргахгүй юм бол та нар бүгдээрээ толгой дээрээ титэм зүүгээд бүх алдрыг өөрсөддөө өгөх болно. Ихэмсэг бардам уг чанар чинь та нарыг өөрсдийн мөс чанараас урваж, Христийн эсрэг босож, эсэргүүцэж, өөрсдийн муу муухайг илчлэхэд хүргэх ба тэгснээр та нарын санаа зорилго, үзэл, хэтэрхий их хүсэл болон шуналаар дүүрэн нүдийг гэрэлд ил гаргах болно. Гэхдээ та нар өөрсдийн амьдралыг Христийн ажилд зориулах болно гэж үргэлжлүүлэн зарлах ба Христийн дээр үед хэлсэн үнэнийг дахин дахин давтдаг. Энэ бол та нарын “итгэл” юм. Энэ бол та нарын “бохирдоогүй итгэл” юм. Би хүнийг маш хатуу стандартад барьсаар ирсэн. Хэрэв чиний үнэнч байдал нь санаархал болон болзолтойгоор ирэх юм бол чиний үнэнч байдал гэж нэрлэгдэх зүйлээс юу ч авахгүй байхыг Би илүүд үзнэ, учир нь өөрсдийн санаархлаараа дамжуулан Намайг хуурч, болзлоороо Намайг сүрдүүлдэг хүмүүсийг Би үзэн яддаг. Би хүнийг өөр хэнд ч бус зөвхөн Надад үнэнч байж, итгэл гэдэг ганц үгийг батлахын тулд, үүний төлөө бүх зүйлээ хийж байгаасай гэж хүсдэг. Намайг баярлуулахын тулд та нарын хэрэглэж байгаа сайхан үгсийг Би зэвүүцдэг. Би та бүхэнд үргэлж чин сэтгэлээсээ ханддаг учраас та нарыг ч бас Надад жинхэнэ итгэлээр хандаасай гэж Би хүсдэг. Итгэлийн тухайд гэвэл зарим хүмүүс, өөрсдөд нь итгэл байгаа учраас Бурханыг дагадаг, эс бөгөөс тэд ийм зовлонг үүрэхгүй байсан гэж боддог. Тэгвэл Би чамаас үүнийг асууя: Чи Түүний оршин байгаад итгэдэг мөртлөө яагаад Бурханыг хэзээ ч хүндэтгэдэггүй юм бэ? Хэрвээ чи Түүний оршин байгаад итгэдэг юм бол яагаад зүрх сэтгэлдээ Бурханаас айдаггүй юм бэ? Чи Христийг бие махбодтой болсон Бурхан гэж хүлээн зөвшөөрдөг мөртлөө яагаад ийм басамжлалыг агуулж, Түүнд ийм хүндэтгэлгүйгээр ханддаг юм бэ? Чи яагаад Түүнийг илтэд шүүдэг юм бэ? Чи яагаад үргэлж Түүний хөдөлгөөнийг ажигладаг юм бэ? Чи яагаад Түүний зохицуулалтуудад захирагддаггүй юм бэ? Чи яагаад Түүний үгсийн дагуу үйлддэггүй юм бэ? Чи яагаад Түүнийг сүрдүүлж тахилыг нь хулгайлдаг юм бэ? Чи яагаад Христийн өмнөөс ярьдаг юм бэ? Чи яагаад Түүний ажил болон Түүний үг зөв эсэхийг шүүдэг юм бэ? Чи яагаад Түүний араар Түүнийг доромжилж зүрхэлдэг юм бэ? Эдгээр болон бусад зүйлээс та нарын итгэл бүрэлддэг юм гэж үү?

Та нарын яриа болон зан авирын хэсэг бүр та нарын дотор байгаа Христэд үл итгэх байдлын элементүүдийг илчилдэг. Та нарын хийж байгаа зүйлийн сэдэл болон зорилгод итгэлгүй байдал нэвчсэн байдаг; та нарын харж байгаа харц болон амьсгалж байгаа амьсгаа хүртэл ийм элементүүдээр бохирдсон байдаг. Өөрөөр хэлбэл та нар бүгдээрээ өдрийн минут бүрд үл итгэх байдлын элементийг өөртөө агуулж байдаг. Энэ нь мөч бүрд та нар Христээс урвах аюулд байдаг гэсэн үг юм, учир нь та нарын биеэр гүйж байгаа цусанд бие махбодтой болсон Бурханд үл итгэх байдал шингэсэн байдаг. Тиймээс Би, та нарын Бурханд итгэх итгэлийн замдаа үлдээсэн мөрүүд бодитой бус гэж хэлдэг. Бурханд итгэх итгэлийн зам дээрх та нарын аян сайтар үндэслэгдээгүй ба оронд нь та нар зүгээр л дүр үзүүлдэг. Та нар Христийн үгийн талаар үргэлж эргэлзэж байдаг бөгөөд үүнийг шууд хэрэгжүүлж чаддаггүй. Энэ бол та нарт Христэд итгэх итгэл байдаггүйн шалтгаан бөгөөд үргэлж Түүний талаар үзэлтэй байдаг нь та нар Христэд итгэдэггүйн өөр нэг шалтгаан юм. Христийн ажлын талаарх үл итгэх байдлаа үргэлж хадгалах, Христийн үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөх, Христийн хийсэн ажил бүрийн талаар санал бодолтой байх, үүнийг зөвөөр ойлгох чадваргүй байх, ямар ч тайлбар хүлээж авсан үзлээ орхиход хэцүү байх гэх мэт нь бүгдээрээ та нарын зүрх сэтгэлд холилдсон үл итгэх байдлын элементүүд юм. Хэдийгээр та нар Христийн ажлыг дагаж, хэзээ ч хоцрохгүй байгаа боловч та нарын зүрх сэтгэлд хэт их тэрслүү байдал холилдон оршиж байна. Энэ тэрслүү байдал нь та нарын Бурханд итгэх итгэл дэх бохирдол юм. Та нар үүнтэй санал нийлэхгүй байж магадгүй, гэхдээ чи үүн дотроос өөрийн санаа зорилгыг танин мэдэж чадахгүй бол чи гарцаагүй мөхөх нэгэн байх болно. Учир нь Бурхан Түүний талаар эргэлздэг хүмүүсийг биш харин Түүнд үнэхээр итгэдэг хүмүүсийг л төгс болгодог ба Түүнийг Бурхан гэж хэзээ ч итгээгүй хэрнээ Түүнийг арга буюу дагадаг хүмүүсийг бол бүр ч төгс болгохгүй.

Зарим хүмүүс үнэнд баясдаггүй ба шүүлтэнд бол бүр баясдаггүй. Үүний оронд тэд харин хүч чадал, эд баялагт баясдаг; ийм хүмүүсийг дээдсийг дуурайгч гэдэг. Тэд дэлхийд нөлөө бүхий урсгалуудыг, шашны академиас ирсэн пастор болон багш нарыг онцгойлон хайдаг. Үнэний замыг хүлээн авсныг үл харгалзан тэд эргэлзсэн хэвээр байдаг бөгөөд өөрсдийгөө бүрэн зориулах чадваргүй байдаг. Тэд Бурханы төлөө зориослох тухай ярьдаг боловч нүд нь агуу пастор болон багш нар дээр байх тул Христийг үл тоодог. Тэдний зүрх сэтгэл нэр алдар, ашиг, алдар суугаар дүүрсэн байдаг. Тэд, ийм өчүүхэн хүн тийм олон хүнийг байлдан дагуулах чадвартай гэдэгт, энэхүү бусдаас ялгарах юмгүй хүн хүмүүсийг төгс болгох чадвартай гэдэгт итгэдэггүй. Тэд эдгээр тоос шороонд дарагдсан хэн ч биш хүмүүс нь Бурханы сонгосон хүмүүс гэдэгт огт итгэдэггүй. Хэрэв ийм хүмүүс Бурханы авралын бай байх юм бол тэнгэр газар хөмөрч, бүх хүн толгойгоо тасартал инээх байсан гэж тэд итгэдэг. Хэрэв Бурхан эдгээр хэн ч биш хүмүүсийг төгс болгохоор сонгож авсан юм бол эдгээр агуу хүмүүс Бурхан Өөрөө болох байсан гэж тэд итгэдэг. Тэдний өнцөг нь үл итгэх байдлаар бохирдсон байдаг; тэд нар үнэндээ үл итгэх байдлаас ч дор өөрийн ухаангүй араатнууд юм. Учир нь тэд зөвхөн байр суурь, нэр хүнд, хүч чадлыг үнэлдэг; тэдний өндрөөр үнэлдэг зүйл нь зөвхөн том бүлэглэл, урсгалууд байдаг. Тэд Христээр удирдуулж байгаа хүмүүсийг огт хүндэтгэдэггүй; тэд зүгээр л Христийг, үнэнийг, амийг орхисон урвагчид юм.

Чиний гайхан биширдэг зүйл бол Христийн даруу зан биш, харин алдартай байр суурин дээр байгаа тэдгээр хуурамч хоньчид юм. Чи Христийн хайр татам байдал эсвэл мэргэн ухааныг хайрладаггүй, харин бузар булай ертөнцтэй холбогддог эдгээр завхай зайдан амьтдыг хайрладаг. Чи толгой хоргодох газаргүй Христийн өвдөлт шаналлыг харан инээдэг боловч тахилыг цөлмөж, завхайрч амьдардаг тэрхүү амьд үхдлүүдийг гайхан биширдэг. Чи Христийн хажууд зовохыг хүсэхгүй байгаа боловч чамайг зөвхөн махан бие, бичиг үсэг, хяналтаар хангадаг эдгээр бодлогогүй антихристүүдийн гар луу баяртайгаар очдог. Бүр одоо ч гэсэн чиний зүрх сэтгэл тэдний зүг, тэдний нэр хүнд, бүх Сатаны зүрх сэтгэл дэх тэдний байр суурь, тэдний нөлөө, тэдний эрх мэдэл рүү эргэсэн хэвээр байгаа, гэсэн ч чи Христийн ажлыг хүлээж авахаас татгалзах, эсэргүүцэх хандлагыг агуулсаар байна. Ийм учраас чамд Христийг хүлээн зөвшөөрөх итгэл байдаггүй гэж Би хэлдэг. Чамайг албадсан учраас л чи одоог хүртэл Түүнийг дагаж байсан. Чиний зүрх сэтгэлд олон сүрлэг дүр зураг үүрд сүндэрлэж байдаг; чи тэдний үг болон үйл бүрийг мартаж чаддаггүй, мөн тэдний нөлөө бүхий үг болон гарыг ч мартдаггүй. Та нарын зүрх сэтгэлд тэд үүрд агуу, үүрд баатрууд байдаг. Гэвч өнөөдрийн Христийн хувьд ийм биш юм. Гэвч өнөөдрийн Христийн хувьд ийм биш юм. Тэр чиний зүрх сэтгэлд үүрд ялихгүй, үүрд хүндэтгэл хүлээх гавьяагүй байдаг. Учир нь Тэр хэтэрхий энгийн, хэтэрхий бага нөлөөтэй бөгөөд сүрлэг байдлаас хол байдаг.

Ямар ч тохиолдолд үнэнийг хүндэтгэхгүй байгаа хүмүүс бүгд үл итгэгчид бөгөөд үнэнээс урвагчид юм гэж Би хэлдэг. Ийм хүмүүс Христийн зөвшөөрлийг хэзээ ч хүлээн авахгүй. Чиний дотор хэр их үл итгэх байдал байгааг чи одоо тодорхойлов уу? Мөн Христээс урвах урвалт хэр их байна вэ? Тиймээс Би чамд ийнхүү зөвлөж байна: Чи үнэний замыг сонгосон тул өөрийгөө үнэн сэтгэлээсээ зориулах ёстой; хоёрдмол байдалтай эсвэл шийдвэртэй бус байж болохгүй. Бурхан бол дэлхий ертөнцөд эсвэл ямар нэг хүнд харьяалагддаггүй, харин Түүнд үнэхээр итгэдэг бүх хүмүүст, Түүнийг шүтэн мөргөдөг бүх хүмүүст, Түүнд үнэнч, итгэлтэй байдаг бүх хүмүүст харьяалагддаг гэдгийг чи ойлгох ёстой.

Одоогоор та нарын дотор үл итгэх байдал их байсаар байна. Өөрсдийнхөө доторхыг хичээнгүйлэн харвал та нар хариултаа гарцаагүй олох болно. Жинхэнэ хариуг олох үедээ чи өөрийгөө Бурханд итгэгч биш, харин ч Түүнийг хуурдаг, доромжилдог, Түүнээс урвадаг, Түүнд үнэнч биш нэгэн юм гэдгээ чи хүлээн зөвшөөрөх болно. Тэгээд чи Христ бол хүн биш харин Бурхан гэдгийг ойлгох болно. Ийм өдөр ирэхэд чи Христийг хүндэтгэж, Түүнээс айж, Түүнийг үнэхээр хайрлах болно. Одоогоор та нарын итгэл зүрх сэтгэлийн чинь ердөө гучин хувь нь байдаг бөгөөд далан хувь нь эргэлзээнд эзэмдүүлсэн байдаг. Христийн хийсэн үйл болон хэлсэн өгүүлбэр бүр нь та нарыг Түүний тухай үзэл болон саналыг бий болгоход хүргэж болно. Эдгээр үзэл болон саналууд нь та нарын Түүнд огт итгэдэггүй байдлаас урган гардаг. Та нар зөвхөн тэнгэр дэх нүдэнд харагддаггүй Бурханыг л гайхан биширч, Түүнээс айдаг бөгөөд харин газар дээр амьдарч байгаа Христийг огт авч үздэггүй. Энэ нь мөн л та нарын итгэлгүй байдал биш үү? Та нар өнгөрсөнд ажил хийсэн Бурханыг л санагалзахаас биш өнөөдрийн Христтэй нүүр тулдаггүй. Эдгээр нь өнөөдрийн Христэд итгэдэггүй та нарын зүрх сэтгэлд үргэлж холилдож байдаг “итгэл” юм. Би та нарыг дутуу үнэлдэггүй, учир нь та нарын дотор хэтэрхий их үл итгэх байдал байдаг ба та нарын хэтэрхий олон нь бохир бөгөөд задлан шинжлэгдэх ёстой. Эдгээр бохир байдал нь та нарт огт итгэл байхгүй гэдгийн тэмдэг юм; эдгээр нь та нар Христээс татгалзсаны тэмдэг бөгөөд та нарыг Христээс урвагч гэж тамгалдаг. Эдгээр нь та нарын Христийн тухай мэдлэгийг хаадаг зүйл, та нарыг Христ авахад саад болж байгаа зүйл, Христтэй нийцэлтэй байхад чинь саад болж байгаа зүйл, мөн Христ та нарыг зөвшөөрдөггүйнн нотолгоо билээ. Одоо үе бол та нар өөрийн амьдралынхаа бүх хэсгийг шалган шинжлэх цаг юм! Ийнхүү хийх нь та нарт төсөөлж болох бүх байдлаар ашиг тусаа өгөх болно!

Өмнөх:Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой

Дараах:Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг

Танд таалагдаж магадгүй