Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн шүүлтийг туулсан тухай гэрчлэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Аврагдах тухай ойлголж авах

Линь Чинг   Чинжоу хот, Шаньдун муж

Бурханыг дагаж байгаа эдгээр хэдэн жилийн хугацаанд би өөрийн гэр бүл, махан биеийг орхиж, чуулганд үүргээ гүйцэтгэн өдөржин завгүй байдаг байлаа. Тиймээс би ингэж итгэсэн: Би чуулганы надад оноосон ажлыг орхилгүй, Бурханаас урвалгүй, чуулганыг орхиж явалгүй, Бурханыг эцсээ хүртэл дагаж байгаа цагт Бурхан намайг энэрч, аврах болно. Мөн би өөрийгөө Бурханы авралын замаар алхаж байгаа бөгөөд миний хийх ёстой зүйл бол Түүнийг эцсээ хүртэл дагах гэж итгэж байв.

Гэвч хэдэн хоногийн өмнө би нэгэн хүний номлолын бичвэрээс дараахыг олж харав “Үнэнийг олж авч, бодит байдал руу орсон хүмүүс л үнэхээр аврагддаг”: “Бурханаар аврагдана гэдэг хүмүүсийн төсөөлдөг шиг тийм энгийн зүйл биш. Бид туршлагынхаа алхам бүрт Бурханы үгээс ирэх шүүлт, гэсгээлт, сорилт, цэвэршүүлэлтэнд итгэж найдах ёстой. Бид Бурханы ажлын алхам бүрийг сайтар дагах ёстой бөгөөд эцэст нь үнэнийг олж авч, зан чанарын өөрчлөлтөнд хүрэн шинэ бүтээл болж, Сатаныг ялан, нүглийг даван гарахын төлөө үнэнд итгэх чадамжтай болно. Бид ухамсартайгаар Бурханы үгэнд итгэн амьдарч, Бурханд бүрэн дүүрэн дуулгавартай байж, Түүнтэй нийцэж чаддаг байх ёстой. Зөвхөн ингэж байж л Сатаныг үнэнхүү ялж, нүглийг даван гарч, Бурханаар аврагдана. Хэрэв бид Бурханы ажлыг үзэж туулснаар ийм үр дүнд хүрч чадвал энэ л зөвхөн Бурханаар аврагдаж байгаа хэрэг юм.” “Гэхдээ үнэнийг эрэлхийлж, Бурханаар аврагдах замд гэр бүл салж бутрах, байгалийн болон хүний үйлдлээс улбаартай гай гамшгууд – хүний туулж болох бүх төрлийн сорилт, гай зовлон гэх мэт олон хүндрэл бэрхшээл, саад тотгорууд бий. Энэ мэдээж тайван аялал байхгүй. Хэрэв хүмүүс үнэнээр дутмаг байвал тэд бат зогсож чадахгүй бөгөөд Бурханыг хуурах магадлал 100% байна.” Үүнийг уншсаны дараа зүүднээс сэрж байгаа мэт надад санагдсан. Тэгэхээр Бурханаар аврагдана гэдэг эцсийн дүнд миний бодож байсан шиг энгийн зүйл байсангүй; Энэ нь замын алхам бүрт Бурханы ажил болон үгсийг үзэн туулж, Бурханы гэсгээлт ба шүүлт, харьцаа ба засалтыг хүлээн зөвшөөрч, бүхий л төрлийн сорилт, гай зовлонгийн гашуун амтыг мэдэрч байгаа хүмүүсийн туршлагат итгэж найдах зүйл байв. Ингэснээр тэд өөрсдийн ялзарсан зан чанарыг үнэнхүү ойлгон авч, аажмаар өөрсдийгөө ялзарлаас салгаж, эцэст нь тэд Бурханы үг хийгээд Сатаныг ялан, бүхий л орчинд харанхуйн хүчнээс даван гарах үнэнд итгэж найдаж чадна. Ийм үр дүнд хүрч байж л зөвхөн Бурханаар үнэхээр аврагдана. Гэхдээ үүнийг өөрийн бодит нөхцөл байдалтай харьцуулбал би энэ үр дүнд хүрэхэд хол байлаа. Олон удаа би хэдийгээр Бурханы даалгаагүй нэр хүнд, байр суурийн араас хөөцөлдөж байгаагаа мэдэж байсан ч ийм зүйлсийн араас хөөцөлдсөн хэвээр байсан бөгөөд тэднийг хүртээгүй үедээ сөрөг, сул дорой болдог байв. Би үнэнийг эрэлхийлэх идэвхээ алдаж, өөрийгөө чөлөөлж чадахааргүй харанхуйд унадаг байлаа. Хэдийгээр би Бурханд итгэнэ гэдэг нь Түүний хайрыг эргүүлэн төлөхийн тулд үнэнийг эрэлхийлэх шаардлага гэсэн үг гэдгийг, мөн Бурхантай наймаа хийж болохгүй гэдгийг мэдэж байсан ч маш олон удаа Бурханыг хэтэрхий оройтон ирж байна гэж үзэн, дотроо сөрөг байдлыг тээдэг байлаа. Миний урьдын цаг үеийн эрч хүч минь зүгээр л ямар ч ул мөргүй алга болж, би үүргээ хайхрамжгүйгээр гүйцэтгэдэг болов. Ажил дээр минь хүндрэл бэрхшээл тулгарахад, хэдийгээр би Бурхан намайг хүндрэл бэрхшээлээр дамжуулн дасгалжуулж байна гэдгийг мэдсэн ч дотроо тэр чигтээ буруу ойлголтоор дүүрсэн хэвээр, Бурханд гомдоллож байв. Бурханд итгэх нь надад хэтэрхий хэцүү, хэтэрхий ядаргаатай санагдаж, би үргэлж л зугтахыг, бүр ажлаа болихыг хүсдэг болов. Маш олон удаа би намайг хүрээлж байгаа хүмүүс, асуудал, юмс нь намайг төгс болгохын тулд Бурханы тогтоосон зүйл гэдгийг, би эдгээр зүйлээс үнэнийг эрж хайх ёстой гэдгийг мэдэж байсан ч миний үзэлтэй нийцэхгүй ямар нэгэн хүн, асуудал, зүйлтэй нүүр тулах үедээ үргэлж л түүнийг эсэргүүцэж, хүлээн авах хүсэлгүй байлаа. Хайртай хүмүүс минь намайг орхиж, амар тайван байх газаргүй байх тэр үед би бусад хүмүүсийг гэр бүлтэйгээ аз жаргалтай байхыг хараад би үүнээс байнга шаналал, зовлонг мэдэрч, бүр хэд хэдэн удаа Бурханаас холдон явахыг хүссэн. … Хэдий тийм боловч би Бурханы авралын замд аль эрт орсон шүү дээ гэж бодсон хэвээр байлаа. Энэ бүх бодит нөхцөл байдлыг харвал би яаж жаахан ч гэсэн жинхэнэ сүнсний өндөртэй байх билээ? Ердөө л зарим нэг жаахан шалгалт эсвэл зовлонтой нүүр тулах үедээ би бүдрэх эрсдэлд орж байсан, их зовлон, зүдүүрийн дунд бат зогсож чадах эсэхийг дурдах ч хэрэггүй. Тэр мөчид би өөрийгөө нэлээн хэдэн жилийн турш бууж өгөлгүйгээр Бурханыг дагасан хэдий ч үнэнийг үнэндээ ойлгож ухаараагүй, амьдралын зан чанар минь жаахан ч өөрчлөгдөөгүй байгааг олж харсан. Би Сатаны харанхуйн нөлөөлөл дор амьдарч, түүний ов мэх, арга залиас хамаарсан хэвээр байсан. Энэ нь жинхэнэ утгаар Бурханаар аврагдах стандартаас хэтэрхий хол байсан ч би өөрийгөө Бурханы авралын замд аль эрт орсон, бараг шаардлага хангасан гэж итгэсэн хэвээр байв—энэ бол зүгээр л өөрийгөө хуурсан хэрэг байв.

Өө Бурхан минь, Танд баярлалаа! Таны гэгээрэл болон замчлал намайг өөрийнхөө үнэн нөхцөл байдлыг тодорхой харж, жинхэнэ аврал гэж юу болохыг ойлгуулж, өнгөрсний буруу мэдлэгээ хувиргах боломжийг надад өгсөн. Мөн надад хэрэв би үнэнийг олж авахгүй эсвэл амьдралын зан чанартаа өөрчлөлт гаргахгүй бол хичнээн олон жил Бурханд итгэсэн минь хамаагүй би Таны зөвшөөрлийг олж авахгүй гэдгийг ойлгуулсан. Өнөөдрөөс эхлэн би энэ үнэт цаг хугацааг нандигнаж, өөрийгөө илүү их үнэнээр тоноглохыг хүсэж байна, мөн Таны ажлыг хэрэгжүүлснээр би өөрийн завхарсан зан чанараас салж, Таны үгийн дагуу амьдарч, Таныг бүрэн дуулгавартай дагаж, Таны жинхэнэ авралд хүрэх болно.

Өмнөх:Бурханы үгс намайг сэрээсэн

Дараах:Би өөрийн жинхэнэ байр суурийг тодорхой харсан

Танд таалагдаж магадгүй