Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

48. Хэрэв эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажил үнэн зам юм бол яагаад сүмийн ахлагчид, пасторууд, тахилч нар үүнийг хүлээж авдаггүй юм бэ?

Бурханаас ирсэн хариулт:

Фарисайчууд яагаад Есүсийг эсэргүүцсэнийг та нар мэдэхийг хүсэж байна уу? Фарисайчуудын мөн чанарыг та нар мэдэхийг хүсэж байна уу? Тэд Мессиагийн талаарх уран зөгнөлөөр дүүрэн байдаг. Түүнээс гадна тэд Мессиаг л ирнэ гэдэгт итгэсэн ч амь үнэнийг эрж хайгаагүй. Тиймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг ирэхийг хүлээж байдаг, учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй, мөн үнэний замыг мэддэггүй. Ийм тэнэг, зөрүүд хүмүүс Бурханы ерөөлийг хэрхэн олж авах вэ? Тэд Мессиаг хэрхэн олж харах вэ? Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг ойлгоогүй, Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй цаашлаад Мессиаг ойлгоогүй учраас л Есүсийг эсэргүүцсэн. Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй, Мессиатай хэзээ ч хамт байгаагүй болохоор ямар нэгэн байдлаар Мессиагийн мөн чанарыг эсэргүүцэх зуураа Мессиагийн нэрэнд хоосон хүндэтгэл үзүүлэх алдаа гаргасан. Эдгээр фарисайчууд мөн чанарын хувьд зөрүүд, биеэ тоосон ба үнэнийг дагаагүй. Тэдний Бурханд итгэх зарчим нь энэ: Таны номлол хэр гүнзгий, Таны эрх мэдэл хэр өндөр байсан ч Мессиа гэж нэрлэгдээгүй л бол Та Христ биш. Эдгээр үзэл бодол нь утга учиргүй, хөгийн биш гэж үү? Би та нараас дахин асууя: Та нарт Есүсийн талаар өчүүхэн ч ойлголт байхгүйгээс үүдэн эрт үеийн фарисайчуудын алдааг хийх нь туйлын хялбар биш гэж үү? Чи үнэний замыг ялгаж чадах уу? Чи Христийг эсэргүүцэхгүй гэдгээ үнэхээр баталж чадах уу? Чи Ариун Сүнсний ажлыг дагаж чадах уу? Чи Христийг эсэргүүцэх эсэхээ мэдэхгүй байвал чи аль хэдийн үхлийн ирмэгт амьдарч байна гэж Би хэлнэ. Мессиаг мэддэггүй хүмүүс бүгд Есүсийг эсэргүүцэж, Есүсийг, голж, гүжирдэх боломжтой. Есүсийг ойлгодоггүй хүмүүс бүгд Түүнийг үгүйсгэж, доромжлох боломжтой. Түүнчлэн тэд Есүсийн эргэн ирэлтийг Сатаны заль мэх гэж харах боломжтой ба илүү олон хүмүүс махан биед эргэн ирсэн Есүсийг яллах болно. Эдгээр бүх зүйл та нарыг айлгахгүй байна гэж үү? Ариун Сүнсийг доромжилж, чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үгийг сүйрүүлж, Есүсийн илэрхийлсэн бүхнийг нулиман огоорох ийм зүйлтэй та нар нүүр тулна. Хэрвээ та нар мунгинасан бол Есүсээс юу олж авч чадах вэ? Хэрвээ та нар алдаануудаа ойлгохоос зөрүүдлэн татгалзаж байгаа бол Есүс цагаан үүлэн дунд махан биед эргэн ирэх үед Есүсийн ажлыг хэрхэн ойлгож чадах вэ? Би та нарт үүнийг хэлье: Есүсийг цагаан үүлэн дундаас ирэхийг сохроор хүлээж буй, үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Ариун Сүнсийг мэдээж гутаах ба тэд устгагдах хүмүүс мөн. Та нар ердөө л Есүсийн нигүүлслийг хүсэж, ердөө л диваажингийн аз жаргалтай гүрэнт улсад жаргахыг хүсдэг, гэсэн атал Есүсийн хэлсэн үгсийг дуулгавартай дагадаггүй, Түүнийг махан биед ирэх үед Түүний хэлсэн үнэнийг хэзээ ч хүлээн авсан удаагүй. Есүс цагаан үүлэн дундаас эргэн ирэх тухай баримтын оронд та нар юу барих вэ? Энэ нь та нарын давтан нүгэл үйлдэж, түүнийгээ дахин дахин улайх чин сэтгэл үү? Есүсийг цагаан үүлэн дундаас ирэх үед та нар юуг тахил болгон өргөх вэ? Энэ нь та нарын өөрсдийгөө өргөмжилдөг олон жилийн ажил уу? Эргэн ирсэн Есүсийг өөрсөддөө итгүүлэхийн тулд та нар юу харуулах вэ? Энэ нь та нарын ямар ч үнэнд дуулгаваргүй, биеэ тоосон угийн чанар уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос

Баримтууд нь хүний төсөөллийг дураар нь тавихыг зөвшөөрдөггүй түүнчлэн хүнээр амархан няцаагдахгүй, хүний үзэл болон төсөөлөл нь баримт байгааг тэвчихгүйгээс болдог ба цаашлаад хүн баримтуудын үнэн зөв байдлыг бодож үздэггүй, зүгээр л өөрийн үзлийг зоримогоор чөлөөтэй тавьж, өөрийн төсөөллийг ашигладаг ингээд хүний үзэл болон төсөөлөл нь, хүний үзэлтэй зөрөлдөж байдаг өнөөдрийн ажлын дайсан болдог. Үүнийг хүний үзлийн алдаа гэж хэлж болох ба Бурханы ажлын алдаа гэж хэлж болохгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас

Ажлын гурван үе шатыг мэддэг ба үнэлдэг зөвхөн тэр хүмүүс л Бурханыг бүрэн дүүрэн, яг таг мэдэж чадна. Ядаж л тэд Бурханыг Израильчуудын эсвэл Иудейчүүдийн Бурхан гэж тодорхойлохгүй мөн Түүнийг хүний төлөө үүрд загалмай дээр цовдлогдсон байх Бурхан гэж үзэхгүй байх болно. Хэрвээ чи Түүний ажлын нэг үе шатнаас л Бурханыг мэддэг болбол чиний мэдлэг хэтэрхий өчүүхэн байна. Чиний мэдлэг бол далай дахь дусалтай адил юм. Хэрвээ тийм биш бол шашны нөлөө бүхий хүмүүс яагаад Бурханыг амьдаар нь загалмайд цовдолно гэж? Энэ нь, хүн Бурханыг тодорхой хэмжүүр дотор хязгаарладгаас болж байгаа биш гэж үү? Олон хүмүүс Бурханы янз бүрийн, өөр өөр ажлыг мэддэггүй учраас, цаашлаад тэд Ариун Сүнсний ажлыг хэмждэг дуслын төдий мэдлэг, хоосон сургаалыг эзэмшдэг учраас Бурханыг эсэргүүцэж Ариун Сүнсний ажилд саад болдоггүй гэж үү? Тийм хүмүүсийн дадлага туршлага нь өнгөцхөн байдаг хэдий ч тэд уг чанартаа биеэ тоосон, өөрсдийгөө өөгшүүлсэн байдаг бөгөөд тэд Ариун Сүнсний ажлыг үл хүндэтгэн үзэж, Ариун Сүнсний сахилга батыг үл ойшоож, цаашлаад Ариун Сүнсний ажлыг баталгаажуулахын тулд өөрсдийн хуучирсан ялихгүй нотолгоог ашигладаг. Тэд түүнчлэн дүр эсгэж, өөрсдийн эрдэм мэдлэг болоод дэлхийг хөндлөн гулд туулан аялах чадвартай гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Тийм хүмүүс нь Ариун Сүнсээр жигшигдэн гологдох хүмүүс биш гэж үү, мөн тэд шинэ эрин үеэр таягдагдахгүй гэж үү? Бурханы өмнө ирж, Түүнийг илт эсэргүүцдэг өчүүхэн харалган тэдгээр хүмүүс зүгээр л хэчнээн ухаантайгаа үзүүлэхээр оролдож байгаа биш үү? Библийн хомс мэдлэгээрээ тэд дэлхийн “академийг” туулахыг хичээж, хүмүүст заах өнгөц сургаалаараа тэд Ариун Сүнсний ажлыг урвуулахыг хичээж, үүнийг өөрсдийнхөө бодлын үйл явцыг тойрон эргэлдүүлэхээр оролддог бөгөөд алсын хараагүй тэдгээр хүмүүс Бурханы 6,000 жилийн ажлыг нэг удаа хальт харахаар хичээдэг. Эдгээр хүмүүст ямар нэг эрүүл ухаан байна уу? Үнэндээ Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хэдий чинээ их байна, тэд Түүний ажлыг шүүхдээ төдий чинээ алгуур байдаг. Цаашлаад тэд өнөөдрийн Бурханы ажлын талаарх өөрсдийн мэдлэгийн өчүүхнийг ярьдаг боловч өөрсдийн шүүмжинд яардаггүй. Хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, тэд төдий чинээ биеэ тоосон, өөртөө хэт итгэлтэй байдаг ба төдий чинээ тэсгэлгүйгээр тэд Бурханы оршихуйг тунхагладаг-гэвч тэд зөвхөн онол ярьж, ямар ч бодит баримтыг санал болгодоггүй. Тийм хүмүүс бол ямар ч үнэ цэнэгүй юм. Ариун Сүнсний ажлыг тоглоом шиг үздэг хүмүүс бол хөнгөн хийсвэр! Ариун Сүнсний шинэ ажилтай тулгарах үедээ хянуур байдаггүй хүмүүс, ам хуурайгүй чалчиж, хурдан шүүдэг хүмүүс, Ариун Сүнсний ажлын шударга явдлыг үгүйсгэх өөрсдийн төрөлхийн араншингаа сул тавьдаг, мөн үүнийг доромжилж гүтгэдэг хүмүүс нь Ариун Сүнсний ажлыг мэддэггүй бүдүүлэг хүмүүс биш гэж үү? Цаашлаад тэд их зантай, угийн бардам, дийлдэшгүй хүмүүс биш гэж үү? Тийм хүмүүс Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх өдөр ирлээ ч гэсэн Бурхан тэднийг тэвчихгүй юм. Тэд Бурханы төлөө ажилладаг хүмүүсийг дорд үзээд зогсохгүй мөн Бурханыг Өөрийг нь доромжилдог. Тийм муйхар хүмүүс өршөөгдөхгүй, энэ эрин үед ч эсвэл дараагийн ирэх эрин үед ч гэсэн тэд тамд үүрд мөхөх болно! Тийм бүдүүлэг, дураараа хүмүүс Бурханд итгэж байгаа мэт дүр үзүүлдэг ба тэд хэдий чинээ тэгж хийнэ, Бурханы захиргааны зарлигийг төдий чинээ зөрчдөг. Төрөлхийн сул задгай, хэзээ ч хэнд дуулгавартай байгаагүй тэдгээр их зантай хүмүүс бүгд энэ замаар алхдаггүй гэж үү? Үргэлж шинэлэг хэзээ ч хуучин байдаггүй Бурханыг тэд өдөр болгон эсэргүүцдэггүй гэж үү?

… … … …

Ийм байдлаар үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй Өөрийн ажлаараа Бурхан, хүнд өмнө нь хэзээ ч илэрхийлэгдэж байгаагүй Өөрийн зан чанарын талыг байнга илэрхийлж, Өөрийн шинэ ажлыг, Өөрийн шинэ оршихуйг хүнд үргэлж илэрхийлж байдаг бөгөөд шашны нөлөө бүхий хүмүүсийн бүлэг үүнийг эсэргүүцэхийн тулд боломжтой бүхнийг хийж, илт эсэргүүцдэг боловч Өөрийн хийхээр зорьсон шинэ ажлыг Бурхан үргэлж хийдэг. Түүний ажил үргэлж өөрчлөгдөж байдаг бөгөөд үүний улмаас хүний эсэргүүцэлтэй үргэлж тулгарч байдаг. Иймээс Түүний зан чанар, түүнчлэн Түүний ажлын эрин үе болоод хүлээн авагчид ч бас үргэлж өөрчлөгдөж байдаг. Цаашлаад Тэр үргэлж өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийдэг, тэр ч байтугай өмнө нь хийсэн ажилтайгаа зөрчилдөж, үүнтэй харшилж байгаа мэт хүнд харагддаг ажлыг хэрэгжүүлдэг. Хүн нэг төрлийн л ажлыг эсвэл хэрэгжүүлэх нэг арга замыг л хүлээн зөвшөөрөх чадвартай байдаг. Тэдгээртэй зөрөлдсөн эсвэл тэдгээрээс илүү дээр ажил буюу хэрэгжүүлэх аргыг хүлээн зөвшөөрөх нь хүнд хэцүү байдаг-гэвч Ариун Сүнс үргэлж шинэ ажлыг хийж байдаг, иймээс Бурханы шинэ ажлыг эсэргүүцдэг шашны мэргэжилтнүүдийн бүлэг ээлж дараалан гарч ирдэг. Бурхан яаж үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй тухай мэдлэг хүнд байдаггүй, Бурханы ажлын зарчмын мэдлэг байдаггүй, түүнээс ч илүүтэйгээр хүнийг авардаг Бурханы олон арга замын талаарх мэдлэг байдаггүй учраас л эдгээр хүмүүс мэргэжилтнүүд болсон. Тиймээс энэ нь Ариун Сүнснээс ирдэг ажил уу эсвэл энэ нь Бурханы Өөрийн ажил уу гэдгийг хүн үнэхээр хэлэх чадваргүй байдаг. Олон хүмүүс, хэрвээ энэ нь өмнө нь ирсэн үгтэй таарч байвал хүлээн зөвшөөрдөг ба өмнөх ажлаас ялгаатай байвал үүнийг эсэргүүцэж голох хандлага баримталдаг. Өнөөдөр та нар бүгдээрээ тийм зарчмыг мөрддөггүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас

Өмнөх:Хэрэв Зүүний Аянга нь жинхэнэ зам юм бол ХКН-ын засгийн газар яагаад түүний эсрэг үргэлж дарангуйлал, баривчилгаа, хавчлага явуулж байна вэ?

Дараах:Эцсийн өдрүүдэд Бурхан Өөрийн шинэ ажлыг эхэлсэн. Бурханы шинэ ажилд үл итгэж, Нигүүлслийн эрин үеийн сүмд үлдсэн хүмүүс яагаад аврагдах боломжгүй юм бэ?

Танд таалагдаж магадгүй