Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

30. Есүс Өөрийн ажлыг гүйцэтгэхдээ өвчтэй хүмүүсийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулж, тэмдгүүд болон гайхамшгуудыг үйлдсэн. Төгс Хүчит Бурхан яагаад Өөрийн ажилд тэмдгүүд болон гайхамшгийг үйлддэггүй вэ?

Бурханаас ирсэн хариулт:

Бурхан нэг ажлаа давтдаггүй. Есүсийн үе шатны ажил аль хэдийн биелсэн ба ажлын тэрхүү үе шатыг Бурхан дахин хэзээ ч хийхгүй. Бурханы ажил бол хүний үзэлтэй эвлэршгүй байдаг; жишээлбэл Хуучин Гэрээ нь Мессиа ирэхийг зөгнөсөн боловч Есүс ирсэн болж таарсан, иймээс өөр Мессиа дахин ирэх нь буруу байх юм. Есүс аль хэдийн нэг удаа ирчихсэн, иймд хэрвээ энэ удаа Есүс дахин ирэх байсан бол тэр нь буруу байх болно. Эрин үе болгонд нэг нэр байдаг, нэр бүр нь эрин үеэрээ дүрслэгддэг. Хүний үзлээр бол Бурхан үргэлж тэмдэг болон гайхамшгуудыг үзүүлж байх ёстой, үргэлж өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах ёстой ба үргэлж яг Есүс шиг байх ёстой, гэвч энэ удаа Бурхан ердөө ч тийм биш. Хэрвээ эцсийн өдрүүдэд Бурхан тэмдэг, гайхамшгуудыг үзүүлсээр, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээсээр байсан бол, хэрвээ Тэр яг Есүс шиг хийсэн бол Бурхан нэг ажлаа давтах байсан бөгөөд Есүсийн ажил ямар ч ач холбогдолгүй буюу үнэ цэнэгүй болох байсан юм. Тиймээс Бурхан эрин үе бүрд ажлын нэг үе шатыг хэрэгжүүлдэг. Түүний ажлын үе шат бүр нэгэнт биелсний дараа удалгүй муу ёрын сүнснүүд үүнийг дуурайдаг ба Сатан Бурханыг өсгий даран дагаж эхэлсний дараа Бурхан өөр арга барил руу шилждэг; Бурхан Өөрийн ажлын үе шатыг нэгэнт биелүүлчихвэл үүнийг муу ёрын сүнснүүд дуурайдаг. Та нар эдгээр зүйлийн талаар тодорхой ойлгох ёстой. Яагаад өнөөдрийн Бурханы ажил Есүсийн ажлаас өөр байгаа юм бэ? Яагаад өнөөдөр Бурхан тэмдэг болон гайхамшгуудыг харуулж, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээхгүй байгаа юм бэ? Хэрвээ Есүсийн ажил нь Хуулийн эрин үед явагдсан ажилтай адилхан байсан бол Тэр Нигүүлслийн эрин үеийн Бурханыг төлөөлж чадах байсан уу? Есүс цовдлолын ажлыг гүйцээж чадах байсан уу? Хэрвээ Хуулийн эрин үед байгаатай адилаар Есүс сүмд орж, Амралтын өдрийг сахисан бол Тэр хэнээр ч хавчигдан шахагдахгүй байх байсан бөгөөд бүгд тойрон хүрээлэх байсан. Хэрвээ тийм байсан бол Тэр цовдлогдох байсан уу? Тэр золилтын ажлыг гүйцээж чадах байсан уу? Хэрвээ эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан нь, Есүстэй адилаар тэмдэг, гайхамшгуудыг үзүүлбэл ямар хэрэг байх юм бэ? Хэрвээ Бурхан эцсийн өдрүүдэд Өөрийн ажлын өөр нэг хэсгийг буюу Өөрийн удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг төлөөлөх зүйлийг хийвэл хүн Бурханы талаар илүү гүнзгий мэдлэгийг олж авах ба зөвхөн тэр үед л Бурханы удирдлагын төлөвлөгөө биелэх болно.

……

Эцсийн өдрүүдэд үндсэндээ “Үг нь махбод болно” гэдэг баримтыг Бурхан хэрэгжүүлэх болно гэдэг нь өнөөдөр та бүхэнд тодорхой байх ёстой. Газар дээрх Өөрийн бодит ажлаараа дамжуулан Тэр хүнийг, Түүнийг мэдэж, Түүнтэй харилцаж, Түүний бодит үйл хэргийг харахад хүргэнэ. Тэр тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэх чадвартай бөгөөд ингэж хийж чадахгүй үе ч Түүнд байдаг, энэ нь эрин үеэс хамаардаг гэдгийг Тэр хүнд тодорхой ойлгуулдаг. Үүнээс, Бурхан бол тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэх чадваргүй биш, харин Тэр Өөрийн ажлын дагуу мөн эрин үеийн дагуу Өөрийн ажиллах байдлыг өөрчилдөг гэдгийг чи харж болно. Ажлын одоогийн үе шатанд Тэр тэмдэг, гайхамшгуудыг үзүүлдэггүй; Тэр Есүсийн эрин үед зарим тэмдэг, гайхамшгийг үзүүлж байсан нь тэрхүү эрин үе дэх Түүний ажил өөр байсан учраас юм. Бурхан тэр ажлыг өнөөдөр хийдэггүй ба зарим хүмүүс Түүнийг тэмдэг, гайхамшиг үзүүлэх чадваргүй гэж итгэдэг, эсвэл хэрвээ Тэр тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэхгүй л бол Тэр Бурхан биш гэж тэд боддог. Энэ нь ташаарал биш гэж үү? Бурхан тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэх чадвартай, гэвч Тэр өөр эрин үед ажиллаж байгаа ба иймээс Тэр тийм ажил хийхгүй. Энэ нь өөр эрин үе учраас мөн энэ нь Бурханы ажлын өөр үе шат учраас Бурханы ил тод болгох үйл хэрэг нь бас өөр юм. Бурханд итгэх хүний итгэл бол тэмдэг, гайхамшиг болон хүчит үйлсэд итгэх итгэл биш харин шинэ эрин үе дэх Түүний бодит ажилд итгэх итгэл билээ. ……Эрин үе болгонд Бурхан өөр өөр ил тод үйл хэрэг хийдэг. Эрин үе бүрд Тэр Бурханы үйл хэргийн ил тод хэсгийг хийдэг ба эрин үе бүрийн ажил нь Бурханы зан чанарын нэг хэсгийг төлөөлж, Бурханы үйл хэргийн нэг хэсгийг төлөөлдөг. Түүний ил тод хийдэг үйл хэрэг нь Түүний ажиллаж буй эрин үеэс хамаарч өөрчлөгддөг, гэхдээ тэдгээр нь бүгд хүнд Бурханы талаарх илүү гүнзгий мэдлэгийг, амьдралд илүү ойрхон Бурханд итгэх итгэлийг болон илүү их үнэнийг өгдөг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс

Бурхан үндсэндээ үгээ хэлэхээр газар дээр ирчихсэн байгаа; чиний харилцдаг зүйл бол Бурханы үгс, хардаг зүйл чинь Бурханы үгс, сонсдог зүйл чинь Бурханы үгс, дагаж мөрддөг зүйл чинь Бурханы үгс, үзэж, туулж байгаа чинь Бурханы үгс бөгөөд бие махбодтой болсон энэ Бурхан нь хүнийг төгс болгохын тулд голчлон үгийг ашигладаг. Бурхан ямар нэг тэмдэг гайхамшиг үзүүлдэггүй бөгөөд ялангуяа Есүсийн өмнө нь хийсэн ажлыг хийдэггүй. Хэдийгээр Тэд бол Бурхан бөгөөд хоёулаа махан биетэй боловч, Тэдний үйлчлэл нь ондоо билээ. … Өнөөдөр Бурхан, ”Үг нь Махбодоор илэрсэн“ ажлаа дуусгаж, хүнийг төгс болгож, үгний харьцалт, цэвэршүүлэлтийг хүнээр хүлээн авахуулахад үгийг ашиглахын тулд махан биетэй болсон. Өөрийн үгээрээ Тэр, хүмүүсийг хангалт болон амийг олж авахад хүргэдэг; Түүний үгнээс чи Түүний ажил, үйл хэргийг олж харна. … Иймээс, Бурхан махан биетэй болсон энэ цаг үед, Бурхан хэн нэгнийг эдгээж, чөтгөрийг дахин хөөж байгааг харахаар бүү оролд, үргэлж тэмдэг харах гэж бүү оролд-энэ нь ямар ч утгагүй! Тэдгээр тэмдэг хүнийг төгс болгож чадахгүй! Ний нуугүй хэлэхэд: Өнөөдөр махан биетэй, бодитой Бурхан Өөрөө зөвхөн ярьдаг ба үйлддэггүй. Энэ нь үнэн! Тэр чамайг төгс болгож, хооллож, ундлахад үгийг ашигладаг. Тэрээр бас ажиллахын тулд үг ашигладаг ба Өөрийнхөө бодит байдлыг та нарт мэдэгдэхийн тулд баримтуудын оронд үгсийг ашигладаг.

…………

Эцсийн өдрүүдийн Бурхан нь хүнийг төгс болгохын тулд үндсэндээ үг ашигладаг. Тэр хүнийг дарангуйлахын тулд эсвэл хүнийг итгүүлэхийн тулд тэмдэг, гайхамшиг ашигладаггүй; энэ нь Бурханы хүч чадлыг ил болгож чадахгүй. Хэрвээ Бурхан зөвхөн тэмдэг, гайхамшиг үзүүлсэн бол Бурханы бодит байдлыг илэрхий болгох боломжгүй байх байсан ба тэгснээр хүнийг төгс болгох ч боломжгүй байх юм. Бурхан тэмдэг, гайхамшгаар хүнийг төгс болгодоггүй, харин хүнийг усалж, хариулахын тулд үгийг ашигладаг, зөвхөн үүний дараа л хүн бүрэн дуулгавартай болж, Бурханы талаар мэдлэгтэй болно. Энэ бол Түүний хийдэг ажил болон Түүний хэлдэг үгний зорилго юм. Бурхан хүнийг төгс болгохын тулд тэмдэг, гайхамшиг үзүүлэх арга барилыг ашигладаггүй-Тэр үг ашигладаг ба хүнийг төгс болгохын тулд ажлын олон өөр арга барилыг ашигладаг. Цэвэршүүлэлт, харьцалт, засалт эсвэл үгийн хангалт ч бай, хүнийг төгс болгож, Бурханы ажил, мэргэн ухаан болон гайхалтай байдлын талаар хүнд илүү их мэдлэг өгөхийн тулд Бурхан олон өөр өнцгөөс ярьдаг. … Тэмдэг, гайхамшиг үзүүлэх нь туйлын амархан боловч тэр нь Бурханы ажлын зарчим биш, мөн Бурхан хүнийг удирдахын зорилго ч биш. Хэрвээ хүн тэмдэг, гайхамшиг харсан бол, хэрвээ Бурханы сүнслэг бие хүнд харагдсан бол бүх хүн Бурханд итгэхгүй гэж үү? Асар их гай гамшиг дундаас гарч ирсэн ялагчид буюу бүлэг ялагчдыг Зүүн зүгээс олж авсан гэдгийг Би өмнө нь хэлсэн. Иймэрхүү үгний утга учир нь юу вэ? Бурханы хүлээн авсан энэ хүмүүс шүүлт, гэсгээлт, харьцалт засалт болон бүх төрлийн цэвэршүүлэлтийг туулсны дараа л жинхэнээсээ дуулгавартай болсон гэсэн үг юм. Ийм хүмүүсийн итгэл нь тодорхойгүй, хийсвэр бус, харин бодитой. Тэд ямар нэг тэмдэг, гайхамшиг эсвэл ямар нэгэн хүчит үйлсийг хараагүй; тэд учир нь олдохгүй захиа, хоосон номлол эсвэл гүн гүнзгий мэдлэг ухааныг ярьдаггүй; харин үүний оронд тэдэнд бодит байдал, Бурханы үгс болон Бурханы бодит байдлын тухай жинхэнэ мэдлэг байдаг. Ийм бүлэг хүмүүс Бурханы хүчийг илэрхий болгох чадвартай байхгүй гэж үү? Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь бодитой ажил юм. Есүсийн эрин үед, Тэр хүнийг төгс болгохоор ирээгүй, харин хүнийг золин аврахаар ирсэн, иймээс Тэр хүмүүсээр Өөрийгөө дагуулахын тулд зарим нэг хүчит үйлсийг үзүүлсэн. Учир нь Тэр үндсэндээ цовдлолын ажлыг гүйцээхээр ирсэн ба тэмдэг үзүүлэх нь Түүний үйлчлэлийн ажлын нэг хэсэг байгаагүй. Тийм тэмдэг гайхамшгууд нь зүгээр л Түүний ажлыг илүү үр нөлөөтэй болгохын тулд хийгдсэн; тэдгээр нь нэмэлт ажил байсан ба бүхий л эрин үеийн ажлыг төлөөлөөгүй. Хуучин Гэрээний Хуулийн эрин үед Бурхан мөн тэмдэг, гайхамшгийг үзүүлсэн-гэхдээ Бурханы өнөөдөр хийдэг ажил нь бодитой ажил бөгөөд Тэр одоо тэмдэг, гайхамшиг үзүүлэхгүй нь лавтай. Түүнийг тэмдэг, гайхамшиг үзүүлмэгц Түүний бодитой ажил нь эмх замбараагаа алдах ба Тэрбээр ажлаа цаашид хийх боломжгүй болох байсан. Хэрвээ Бурхан хүнийг төгс болгоход үгийг ашиглана гэж хэлчихээд мөн тэмдэг, гайхамшиг үзүүлсэн бол хүн Түүнд үнэхээр итгэдэг эсэх нь илэрхий болж чадах байсан уу? Тиймээс Бурхан тиймэрхүү зүйл хийдэггүй. Хүний дотор шашны зүйл маш их бий; Бурхан, хүний дотор байгаа шашны бүх үзэл болон ер бусын зүйлүүдийг хөөн зайлуулж, хүнд Бурханы бодитой байдлыг мэдэгдэхийн эцсийн өдрүүдэд ирсэн. Тэрээр хийсвэр, бодит бус Бурханы дүрийг буюу өөрөөр хэлбэл ерөөсөө оршин байдаггүй тэр л дүрийг арилгахаар ирсэн юм. Иймээс чиний хувьд үнэ цэнэтэй цорын ганц зүйл бол бодит байдлын тухай мэдлэгтэй байх явдал! Үнэн бүхнийг дийлдэг. Чамд өнөөдөр хэр их үнэн байна вэ? Тэмдэг, гайхамшиг үзүүлдэг бүхэн нь Бурхан юм уу? Муу ёрын сүнснүүд ч бас тэмдэг гайхамшиг үзүүлж чадна; тэд бүгд Бурхан мөн үү? Бурханд итгэх итгэлээрээ хүний эрж хайдаг зүйл нь үнэн, түүний эрэлхийлдэг зүйл нь амь болохоос тэмдэг, гайхамшиг биш билээ. Тэр нь Бурханд итгэдэг бүх хүмүүсийн зорилго байх ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг”-ээс

Ажлын энэ үе шатанд Бурхан тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэхгүй, иймээс энэхүү ажил нь үгийн тусламжтайгаар л үр дүндээ хүрэх болно. Цаашлаад энэ удаа, бие махбодтой болсон Бурханы ажил нь өвчтэйг эдгээж, чөтгөр зайлуулах биш, харин үгээ хэлж, ярьж хүнийг байлдан дагуулах явдал, өөрөөр хэлбэл Бурханы махбод болсон энэхүү биеийн эзэмшсэн төрөлхийн чадвар бол үг хэлэх, хүнийг байлдан дагуулах бөгөөд өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах биш юм. Хэвийн хүн чанараар хийдэг Түүний ажил ид шидийг үзүүлэх биш, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах биш, харин үг хэлэх явдал бөгөөд иймээс Бурханы махбод болсон хоёр дахь бие нь хүмүүст эхнийхээсээ хамаагүй илүү энгийн мэт санагддаг. Бурхан бие махбодтой болох нь худал биш гэдгийг хүмүүс хардаг; гэвч бие махбодтой болсон энэхүү Бурхан нь бие махбодтой болсон Есүсээс өөр бөгөөд Тэд хоёулаа бие махбодтой болсон Бурхан хэдий боловч, Тэд яг адилхан биш. Есүс хэвийн хүн чанарыг, жирийн хүн чанарыг эзэмшсэн байсан боловч Түүнийг олон тэмдэг, гайхамшиг дагалдаж байсан. Энэ удаагийн бие махбодтой болсон Бурханы ямар ч тэмдэг, гайхамшгийг, өвчтэйг эдгээж байгааг ч, чөтгөр зайлуулж байгааг ч, эсвэл далай дээр алхахыг ч юм уу, дөчин өдрийн турш мацаг барихыг … нь хүн нүдээрээ харахгүй. Тэр Есүсийн хийсэнтэй адилхан ажлыг хийдэггүй, энэ нь Түүний махан бие мөн чанараараа Есүсийнхээс өөр учраас биш, харин өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Түүний үйлчлэл биш учраас тэр юм. Тэр Өөрийн ажлыг сүйтгэдэггүй, Өөрийн ажлыг түйвээдэггүй. Нэгэнт Тэр Өөрийн бодит үгээр хүнийг байлдан дагуулах учраас түүнийг ид шидээр эрхшээлдээ оруулах гэсний хэрэггүй ба тэгээд энэ үе шат нь бие махбодтой болох ажлыг төгсгөх юм. … Хэрвээ энэ удаад бие махбодтой болсон Бурхан ер бусын тэмдэг, гайхамшгуудыг үзүүлсэн бол, хэрвээ Тэр өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж, эсвэл нэг үгээр үхүүлж чадаж байсан бол байлдан дагуулах ажлыг хэрхэн явуулж чадах байсан бэ? Энэхүү ажил нь Харь үндэстний дунд хэрхэн түгэж чадах байсан бэ? Өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Нигүүлслийн эрин үеийн ажил буюу золин аврах ажлын эхний алхам байсан ба одоо Бурхан хүнийг загалмайнаас аварчихсан учраас уг ажлыг Тэр дахиж хийхгүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд өвчтэйг эдгээн, чөтгөрийг зайлуулж, хүний төлөө цовдлогдсон Есүс шиг адилхан нэг “Бурхан” гарч ирэх юм бол тэр “Бурхан” хэдийгээр Библи дэх Бурханы дүрслэлтэй адилхан, хүлээн зөвшөөрөхөд хүнд хялбар байсан ч, мөн чанартаа Бурханы Сүнс биш, харин муу сүнс орсон махан бие байх юм. Учир нь Өөрийнхөө аль хэдийн дуусгасан зүйлийг хэзээ ч давтдаггүй нь Бурханы ажлын зарчим билээ. Ийм учраас хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь эхнийхийн ажлаас өөр байна. Эцсийн өдрүүдэд Бурхан байлдан дагуулах ажлаа энгийн, ердийн махан биетэйгээр биелүүлдэг; Тэрээр өвчтэйг эдгээхгүй, хүний төлөө цовдлогдохгүй, харин гагцхүү махан биеэр үг хэлж, махан биеэр хүнийг байлдан дагуулдаг. Зөвхөн тийм махан бие л Бурханы махбод болсон бие юм; зөвхөн тийм махан бие л махан бие дэх Бурханы ажлыг гүйцээж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас

Өмнөх:“Өөрт нь итгэдэг хэн боловч мөхөхгүй, харин мөнх амьтай болно” гэж Эзэн Есүс бидэнд амласан. Өөрийнхөө хэлсэн зүйлийг Бурхан хэрхэн биелүүлэх вэ?

Дараах:Эзэн Есүс аль хэдийн ирсэн гэж та нар хэлсэн боловч бид итгэдэггүй. Бид олон жилийн турш Эзэнд итгэсэн бөгөөд Түүний төлөө үргэлж цуцалтгүй хөдөлмөрлөсөн. Эзэн ирэх үедээ үүнийгээ эхлээд бидэнд илчлэх ёстой. Эзэн үүнийг бидэнд илчлээгүй тул Тэр эргэн ирээгүй гэдгийг энэ нь харуулж байна. Энэ итгэлд буруу зүйл юу байгаа юм бэ?

Танд таалагдаж магадгүй