Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хурганы нээсэн хуйлмал бичээс ном

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм

Хаанчлалын эрин үед шинэ эрин үед дагуулан оруулахын тулд, Өөрийн ажлын арга барилыг өөрчлөхийн тулд, мөн бүхэл эриний төлөөх ажлыг хийхийн тулд Бурхан үгээ хэрэглэдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим юм. Тэр, өөр өөр өнцгөөс ярихын тулд махбод болж, Үг нь махбодоор илэрсэн Бурханыг болон Түүний мэргэн ухаан, гайхамшгийг үнэхээр харах боломжийг хүнд олгожээ. Хүнийг байлдан дагуулж, хүнийг төгс болгож, хүнийг таягдах зорилгодоо илүү сайн хүрэхийн тулд тийм ажил хийгдсэн. Үгийн эрин үед ажиллахын тулд үг ашиглахын жинхэнэ утга учир нь энэ юм. Бурханы ажлыг, Бурханы зан чанарыг, хүний мөн чанарыг болон хүн юу руу орох ёстой гэдгийг хүн тэр үгээр дамжуулан мэдэх болсон. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсэж байгаа бүх ажил үгээр нь дамжин бүтдэг. Хүн тэр үгээр илчлэгдэж, таягддаг ба шалгагддаг. Хүн үгийг харсан, үгийг сонссон ба үгийн оршин тогтнолын талаар мэддэг болсон. Үүний үр дүнд хүн Бурханы оршин тогтнолд итгэдэг; хүн Бурханы төгс хүчит байдал ба мэргэн ухаанд итгэдэг, түүнчлэн хүнийг хайрладаг Бурханы зүрх сэтгэл, хүнийг аврах Түүний хүсэлд итгэдэг. “Үг” хэмээх үг энгийн, эгэл хэдий боловч бие махбод болсон Бурханы амнаас гарсан үг бүхий л орчлон ертөнцийг чичрүүлдэг; Түүний үг хүний зүрх сэтгэлийг, хүний үзэл, хуучин зан чанар болон бүхэл дэлхийн хуучин төрхийг хувирган өөрчилдөг. Эрин үеүдийн туршид зөвхөн өнөө үеийн Бурхан л ийм байдлаар ажилладаг ба зөвхөн Тэр ярьж, хүнийг тийнхүү авардаг. Түүний дараа хүн үгийн удирдамж дор амьдарч, үгээр хариулуулж, хангагддаг; тэд үгийн дэлхийд амьдарч, Бурханы үгийн хараал, ерөөл дунд амьдардаг ба түүгээр үл барам үгийн шүүлт, гэсгээлт дор амьдардаг. Эдгээр үг ба энэ ажил нь бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлж, хуучин бүтээлийн дэлхийн анхдагч төрхийг өөрчлөхийн төлөө юм. Бурхан энэ дэлхийг үгээр бүтээсэн, хорвоо дахины хүмүүсийг үгээр удирддаг ба тэднийг үгээр байлдан дагуулж авардаг. Эцэст нь Тэр, хуучны бүхий л дэлхийг төгсгөл болгоход үгийг ашиглана. Зөвхөн тэр үед л удирдлагын төлөвлөгөө бүрэн хэрэгжих юм. Хаанчлалын эрин үеийн туршид Бурхан Өөрийн ажлыг хийж, Өөрийн ажлын үр дүнд хүрэхийн тулд үгийг ашигладаг; Тэр гайхамшгийг бүтээж, ид шид үзүүлдэггүй; Тэр Өөрийн ажлыг ердөө л үгээр дамжуулан хийнэ. Үгийн улмаас, хүн тэжээгдэж, хангагддаг; үгийн улмаас хүн мэдлэг болон жинхэнэ туршлагыг олж авдаг. Үгийн эринд хүн үнэхээр онцгой ерөөлүүдийг хүртжээ. Хүн бие махбодын өвчинд зоволгүй, зүгээр л Бурханы үгийн элбэг дэлбэг хангамжийг эдэлдэг; тэд эрж хайн, бэдрэх хэрэггүй ба Бурханы дүр төрхийг амархан харж, Түүнийг биечлэн сонсож, Түүний хангамжийг хүртэж, Түүнийг ажлаа биечлэн хийж байгааг нь хардаг. Өнгөрсөн эрин үеийн хүмүүс тийм зүйлийг эдэлж чадахгүй байсан ба эдгээр нь тэдний хэзээ ч хүртэж чадахгүй ерөөл байсан юм.

Бурхан хүнийг бүрэн төгс болгохоор шийдсэн. Тэр аль ч өнцгөөс ярьсан бай, бүгд ялгаагүй энэ хүмүүсийг төгс болгохын төлөө билээ. Сүнсний өнцгөөс хэлсэн үгийг нь хүн ойлгоход хэцүү бөгөөд хүний хүлээж авах чадвар хязгаарлагдмал учраас хүн хэрэгжүүлэх зам олж чаддаггүй. Бурханы ажил өөр өөр үр дүнд хүрдэг ба ажлынх нь алхам бүрд Түүний зорилго байдаг. Цаашлаад, хүнийг төгс болгохын тулд Тэр өөр өөр өнцгөөс ярих ёстой юм. Тэр гагцхүү Сүнсний өнцгөөс Өөрийн дуу хоолойг илэрхийлбэл Бурханы ажлын энэ алхам биелж чадахгүй байсан. Энэ бүлэг хүмүүсийг бүрэн болгохын төлөө Тэр шийдсэн байгааг чи Түүний дууны өнгөнөөс мэдэж болно. Бурханаар төгс болгуулахыг хүсэж байгаа хүний хувьд чиний авах ёстой анхны алхам юу байх вэ? Чи эхлээд Бурханы ажлыг мэддэг болох ёстой. Шинэ арга барил хэрэглэгдэж, эрин үе нэгээс нөгөө рүү солигдохын хамт Бурханы ажилладаг арга барил ч бас өөрчлөгдсөн ба Бурханы ярих байдал ч бас өөрчлөгдсөн. Одоо, зөвхөн Түүний ажлын арга барил өөрчлөгдсөн төдийгүй, эрин үе ч өөрчлөгдсөн. Өмнө нь Хаанчлалын эрин үе байсан ба ажлын үе шат нь Бурханыг хайрлах явдал байсан. Одоо, энэ нь Мянган жилийн хаанчлалын эрин үе—Үгийн эрин үе—энэ нь, хүнийг төгс болгохын тулд Бурхан ярих олон янз маяг хэрэглэж, хүнийг хангахын тулд өөр өөр өнцгөөс ярьдаг эрин үе юм. Цаг хугацаа Мянган жилийн хаанчлалын эрин үед оронгуут Бурхан хүнийг төгс болгохын тулд үгээ ашиглаж эхэлсэн ба амийн бодит байдалд орох боломжийг хүнд олгож, хүнийг зөв зам руу чиглүүлсэн. Хүн Түүний ажлын маш олон алхамыг үзэж туулсан ба Бурханы ажил өөрчлөгдөлгүй хэвээр үлддэггүй гэдгийг харсан. Харин ч, энэ нь байнга хувирч, гүнзгийрч байдаг. Тийм урт хугацааны туршлагын дараа Бурханы ажил дахин дахин хувирч өөрчлөгдсөн, гэхдээ ямар ч өөрчлөлт байлаа гэсэн хүнийг боловсруулах Бурханы зорилгоос хэзээ ч хазайдаггүй билээ. Арван мянган өөрчлөлтийн дараа ч гэсэн, анхдагч зорилго нь хэзээ ч өөрчлөгддөгүй ба үнэнээс болон амиас хэзээ ч гаждаггүй. Ажил хийх арга барилын өөрчлөлт нь ажлын хэлбэрт болон ярих өнцөгт гарч буй өөрчлөлт төдий болохоос биш Түүний ажлын гол зорилгын өөрчлөлт биш юм. Дуу хоолойны өнгө болон ажлын арга барилын өөрчлөлтийг үр дүнд хүрэхийн тулд хийдэг юм. Дуу хоолойны өнгөний өөрчлөлт нь ажлын зорилго юм уу ажлын зарчмын өөрчлөлт гэсэн үг биш. Хүн Бурханд итгэдгийн мөн чанар нь амийг эрж хайхын төлөө юм. Чи Бурханд итгэдэг хэрнээ амь юм уу үнэнийг, эсвэл Бурханы тухай мэдлэгийг эрж хайдаггүй бол Бурханд итгэх итгэлгүй гэсэн үг! Чи хаан болохын тулд хаант улсад орох гэж эрмэлзээд байгаа чинь бодит байдалд үндэслэсэн гэж үү? Зөвхөн амийг эрж хайсны эцэст Бурханыг үнэхээр хайрлах хайранд хүрэх нь л бодит байдал; үнэний эрэл хайгуул болон хэрэглээ нь бүгд бодит байдал. Бурханы үгийг унших зуураа үгийг нь мэдэр; ийм маягаар чи Бурханы тухай мэдлэгийг жинхэнэ туршлагаараа дамжуулан ухаарах болно. Энэ нь жинхэнэ эрэл хайгуул юм.

Мянган жилийн хаанчлалын эрин үед, энэхүү шинэ эрин үед орсон эсэхийг чинь чи Бурханы үгийн бодит байдалд нэвтрэн орсон эсэхээр, мөн Түүний үг чиний амийн бодит байдал болсон эсэхээр тодорхойлдог. Бурханы үг бүх хүнд мэдэгдсэн, ингэснээр эцэст нь бүх хүмүүс үгийн дэлхийд амьдрах ба Бурханы үг үүн дотор байгаа бүх хүнийг гэгээрүүлж, сэнхрүүлэх болно. Энэ цаг хугацааны үед Бурханы үгийг уншихдаа чи хөнгөн хуумгай, анхааралгүй байвал, мөн Түүний үгийг огт сонирхохгүй бол чиний байдалд ямар нэг зүйл буруу байна гэдгийг энэ нь харуулж байна. Хэрвээ чи Үгийн эрин үед орж чадахгүй бол Ариун Сүнс чиний дотор ажиллахгүй; хэрвээ чи энэхүү эрин үед орсон бол Тэр Өөрийн ажлыг хийх болно. Ариун Сүнсний ажлыг олж авахын тулд энэхүү Үгийн эрин үеийн эхлэлд, энэ мөчид чи юу хийж чадах вэ? Энэ эрин үед бүх хүн Бурханы үгийг амьдран харуулдаг ба үнэнийг хэрэгжүүлэх чадвартай, мөн Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг; бүх хүн Бурханы үгийг үндэс суурь, өөрсдийн бодит байдал болгон ашиглаж, Бурханыг хүндэтгэх зүрх сэтгэлтэй; тэгээд Бурханы үгийг хэрэгжүүлснээр дамжуулан, хүн Бурхантай хамт захирч чаддаг гэдгийг Бурхан та нарын дунд бодит байдал болгоно. Бурханы биелүүлэх ажил энэ юм. Чи Бурханы үгийг уншилгүйгээр явж чадах уу? Бурханы үгийг уншилгүйгээр ганц хоёр өдөр ч явж чадахгүй мэт санадаг олон хүн одоо байдаг. Тэд Түүний үгийг өдөр бүр унших ёстой ба хэрвээ цаг гарахгүй бол Түүний үгийг сонсоход хангалттай байдаг. Энэ бол хүнд Ариун Сүнсний өгдөг мэдрэмж бөгөөд ингэж Тэр хүнийг хөдөлгөж эхэлдэг. Тэр үгээр дамжуулан хүнийг захирдаг ба ингэснээр хүн Бурханы үгийн бодит байдалд орж чадна. Хэрвээ чи Бурханы үгийг идэж уулгүйгээр ганцхан хоносны дараа харанхуйг болон цангааг мэдэрч, тэсэхийн аргагүй санагдаж байвал Ариун Сүнс чамайг хөдөлгөсөн бөгөөд Тэр чамайг орхиогүй гэдгийг харуулдаг. Тэгвэл чи энэ урсгал дотор байгаа хүн юм. Гэвч чи Бурханы үгийг идэж, уулгүйгээр нэг хоёр хоносны дараа чамд ямар ч мэдрэмж байхгүй, ямар ч цангаа мэдрэхгүй ба сэтгэл чинь хөдлөхгүй бол энэ нь Ариун Сүнс чамаас холдсон гэдгийг харуулдаг. Тэгвэл энэ нь чиний доторх байдал зөв биш гэсэн үг; чи Үгийн эрин үед ороогүй ба ард хоцорсон хүмүүсийн нэг гэсэн үг юм. Хүнийг захирахын тулд Бурхан үгээ ашигладаг; Бурханы үгийг идэж, уух юм бол чамд сайхан санагдах ба тэгэхгүй бол чамд дагах зам үгүй байх болно. Бурханы үг нь хүний хоол ба түүнийг хөдөлгөгч хүч болдог. Библид “Хүн зөвхөн талхаар амьдрах нь үгүй, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” гэж байдаг. Энэ бол өнөөдөр Бурханы гүйцэтгэх ажил юм. Тэр энэхүү үнэнийг та нарын дотор биелүүлнэ. Өнгөрсөн үеийн хүмүүс яаж тийм олон хоног Бурханы үгийг уншихгүй мөртлөө хооллож, ажиллаад явж чаддаг байсан юм бэ? Одоо яагаад ингэхгүй байгаа юм бэ? Энэ эрин үед, Бурхан бүхнийг захирахын тулд голдуу үгээ ашигладаг. Хүн Бурханы үгээр шүүгдэж, төгс болох ба тэгээд эцэст нь хаант улсад орох болно. Ялангуяа Хаанчлалын эрин үед зөвхөн Бурханы үг л хүний амийг хангаж чадах ба зөвхөн Бурханы үг л хүнд гэрэл гэгээ, хэрэгжүүлэх арга замыг өгч чадна. Чи өдөр бүр Бурханы үгийг идэж, уун Бурханы үгийн бодит байдлыг орхиж явахгүй л бол Бурхан чамайг төгс болгож чадна.

Амийг эрж хайж байхдаа амжилтанд хүрэхийн тулд яарч болохгүй; амийн өсөлт ердөө ганц, хоёр өдөрт бий болдоггүй. Бурханы ажил бол энгийн, бодит байдаг бөгөөд энэ нь шаардлагатай үйл явцыг дамжих ёстой байдаг. Хүний амийг байтугай Өөрийн цовдлолын ажлыг биелүүлэхийн тулд бие махбодтой болсон Есүст 33.5 жил шаардагджээ! Энгийн хүнийг Бурханыг илэрхийлэх хүн болгоно гэдэг ч мөн амаргүй ажил. Ялангуяа агуу улаан луугийн үндэстний хүмүүсийн хувьд тийм байдаг. Тэдгээр нь дорд хэв чанартай ба Бурханы үг болон ажлын урт хугацаа шаардагдана. Иймээс үр дүн харах гэж бүү яар. Чи Бурханы үгийг идэж, уухдаа санаачлагатай байж, Бурханы үгэнд илүү их хичээл чармайлт гаргах ёстой. Түүний үгийг уншсаны дараа чи бодит байдалд тэдгээрийг хэрэгжүүлж чаддаг байх ёстой ба Бурханы үгнээс чи мэдлэг, зөн билиг, танин мэдэх чадвар болон мэргэн ухааныг олж авч чадна. Үүгээр дамжуулан, чи өөрөө ч мэдэлгүйгээр өөрчлөгдөх болно. Хэрвээ чи Бурханы үгийг идэж, уухыг, Түүний үгийг уншихыг, үүнийг таньж мэддэг болохыг, мэдэрч туулахыг, хэрэгжүүлэхийг өөрийнхөө зарчим болгож чадах юм бол чи өөрийн мэдэлгүй өсөх болно. Зарим нь Бурханы үгийг уншсаныхаа дараа ч хэрэгжүүлж чадахгүй байна гэж хэлдэг! Чи юунд яараа вэ? Чи тодорхой биеийн хэмжээнд хүрэхээрээ Түүний үгийг хэрэгжүүлэх чадвартай болно. Дөрөв, таван настай хүүхэд, би эцэг эхдээ тусалж дэмжиж, хүндэлж чадахгүй байна гэж хэлнэ гэж үү? Биеийн хэмжээ чинь ямар байгааг чи одоо мэдсэн байх ёстой, чадах зүйлээ хэрэгжүүл, тэгээд Бурханы удирдлагыг үймүүлэхгүй бай. Зүгээр л Бурханы үгийг идэж уугаад урагшаа яв, үүнийг зарчмаа болго. Бурхан чамайг бүрэн төгс болгож чадах эсэх талаар одоохондоо бүү санаа зов. Одоохондоо тэр талаар бүү ухаж бод. Таарах бүрд нь Бурханы үгийг зүгээр л идэж уу, тэгвэл Бурхан чамайг бүрэн төгс болгож чадах нь гарцаагүй юм. Гэхдээ Түүний үгийг идэж, уухдаа чиний баримтлах ёстой нэг зарчим бий. Бүр сохроор бүү хий. Харин мэдэж авах ёстой үгээ буюу үзэгдэлтэй холбоотой үгсийг эрж хай. Чиний эрж хайх ёстой өөр нэг тал бол бодит хэрэгжүүлэлтийн, өөрөөр хэлбэл чиний орох ёстой зүйлийн тухай үг юм. Нэг тал нь мэдлэгийн тухай бөгөөд нөгөө нь үгэнд орохтой холбоотой. Чи хоёуланг нь мэдээд авчихаараа, өөрөөр хэлбэл, юуг мэдэх вэ, юу хэрэгжүүлэх вэ гэдгээ ойлгохоороо Бурханы үгийг хэрхэн идэж, уухаа мэдэх болно.

Цаашлаад Бурханы үгийн талаар өгүүлэх нь чиний ярих зарчим юм. Та нар цуглахдаа Бурханы үгийн талаар хамтдаа нөхөрлөж, тэрийг өөрсдийн сэдэв болгон ашиглах хэрэгтэй; Бурханы үгнээс юу мэддэг, Түүний үгийг хэрхэн хэрэгжүүлдэг, Ариун Сүнс хэрхэн ажилладаг тухай ярилц. Хэрвээ чи Бурханы үгийн талаар нөхөрлөх юм бол Ариун Сүнс чамайг гэрэлтүүлэх болно. Хэрвээ энэ нь Бурханы үгийн ертөнц болох гэж байгаа юм бол хүн ч гэсэн хамтран ажиллах ёстой. Хэрвээ чи үүнд орохгүй бол, Бурхан Өөрийн ажлыг хийж чадахгүй. Хэрвээ чи Түүний үгийн талаар ярихгүй бол Тэр чамайг гэрэлтүүлж чадахгүй. Зав чөлөөтэй байх болгондоо Бурханы үгийн талаар ярьж бай. Дэмий бүү чалч! Амьдралаа Бурханы үгээр дүүргэ; тэгвэл чи үнэн сүсэгт итгэгч болно. Чиний нөхөрлөл өнгөцхөн байсан ч яах вэ, зүгээр. Өнгө гадар гэж байдаггүй бол гүн гэж байхгүй байсан. Явагдах ёстой үйл явц гэж байдаг. Дасгал сургуулилтаар дамжуулан чи, чам дээр туссан Ариун Сүнсний гэрэлтүүлэлтийг, мөн Бурханы үгийг хэрхэн үр ашигтайгаар идэж уух талаарх гүнзгий мэдлэг олж авна. Хэсэг хугацааны тийм эрэл хайгуулын дараа чи Бурханы үгийн бодит байдалд орох болно. Хамтран ажиллах шийдвэр чамд байх л юм бол чи Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чадна.

Бурханы үгийг идэж, уух зарчимд хоёр тал байдаг: Нэг нь мэдлэгтэй, нөгөө нь орохтой холбоотой. Чи аль үгийг мэддэг болох хэрэгтэй вэ? Чи үзэгдэлтэй холбоотой үгсийг (энэ нь юу гэвэл, Бурхан одоо ямар эрин үед орсон, Бурхан одоо юу хийж бүтээхийг хүсдэг, махбод болох гэж юу вэ гэх мэт юм. Эдгээр нь бүгд үзэгдэлтэй холбоотой) мэддэг болох хэрэгтэй. Хүний орох хэрэгтэй зам юу вэ? Энэ нь хүний хэрэгжүүлж, орох хэрэгтэй Бурханы үгтэй хамаатай. Эдгээр нь Бурханы үгийг идэж, уухын хоёр тал юм. Одооноос эхлээд Бурханы үгийг ийм байдлаар идэж уу. Хэрвээ чи үзэгдийн талаарх үгсийг тодорхой ойлгож байгаа бол дахиад цааш унших хэрэггүй. Үндсэн чухал зүйл нь, зүрх сэтгэлээ Бурхан руу хэрхэн эргүүлэх, Бурханы өмнө зүрх сэтгэлээ хэрхэн тайван байлгах, бие махбодыг хэрхэн хаях вэ гэх мэтийн орохтой холбоотой үгсийг илүү их идэж уух явдал юм. Энэ бол чиний амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй зүйл. Бурханы үгийг хэрхэн идэж уухаа мэдэхгүйгээр жинхэнэ нөхөрлөл байх боломжгүй. Чи Бурханы үгийг хэрхэн идэж уухаа нэгэнт мэдчих юм бол гол зүйлээ бариад авсан гэсэн үг ба нөхөрлөл аяндаа ирнэ. Ямар ч асуудал гарлаа гэсэн чи тэдгээрийн талаар нөхөрлөж, бодит байдлыг ухаарч чаддаг болно. Бурханы үгийн талаар бодит байдалгүйгээр нөхөрлөх нь гол зүйл юу вэ гэдгийг чи ухаарч чадахгүй байна гэсэн үг ба энэ нь чи Түүний үгийг хэрхэн идэж уухаа мэдэхгүй байгааг харуулж байна. Бурханы үгийг уншиж байхдаа зарим хүн ядарч залхдаг. Тийм байдал хэвийн зүйл биш. Үнэндээ юу хэвийн бэ гэвэл, Бурханы үгийг уншихдаа хэзээ ч залхдаггүй, үргэлж шимтэж, Бурханы үг бол сайн гэж үргэлж бодох явдал юм. Үнэхээр дотор нь орсон хүн Бурханы үгийг ингэж идэж уудаг билээ. Бурханы үг үнэхээр бодит бөгөөд хүний орох ёстой яг тэр зүйл юм гэдгийг мэдрэх үед чинь; Түүний үг хүнд маш их тустай, ашигтай ба энэ нь хүний амийн хангамж гэдгийг мэдрэх үед чинь Ариун Сүнс чиний сэтгэлийг хөдөлгөсөн учраас энэ мэдрэмж Ариун Сүнснээс өгөгдсөн байдаг. Энэ нь Ариун Сүнс чиний дотор ажиллаж байгаа ба Бурхан чамаас нүүр буруулаагүй гэдгийг баталж байна. Бурхан дандаа ярьж байдгийг хараад зарим хүн Түүний үгнээс залхаж, Түүний үгийг уншсан, уншаагүй энэ нь ямар ч үр дүнгүй гэж боддог. Энэ бол хэвийн байдал биш. Тэдний зүрх сэтгэл бодит байдалд орох гэж шимтдэггүй ба тийм хүмүүс төгс болох гэж шимтдэг ч үгүй, төгс болохыг чухалд үздэг ч үгүй. Чи Бурханы үгээр цангахгүй байгаа л бол энэ нь чиний байдал хэвийн биш гэдгийг харуулж байна. Өнгөрсөн үед Бурхан та нараас нүүр буруулах эсэх нь, чи дотроо амар амгалан байж, таашаалыг мэдэрсэн эсэхээр тодорхойлогддог байсан. Одоо чухал зүйл бол чи Бурханы үгээр цангаж байгаа эсэх, Түүний үг чиний бодит байдал эсэх, чи үнэнч эсэх, мөн чи Бурханы төлөө хийж чадах бүхнээ хийх эсэх юм. Өөрөөр хэлбэл, хүн Бурханы үгийн бодит байдлаар шүүгдэнэ. Бурхан Өөрийн үгийг бүх хүмүүс рүү чиглүүлдэг. Хэрвээ чи үүнийг уншихад бэлэн байгаа бол Тэр чамайг гэгээрүүлнэ, гэхдээ чи бэлэн биш бол Тэр тэгэхгүй. Бурхан, зөвт байдлын төлөө өлсөж, цангадаг хүмүүсийг, мөн Түүнийг эрж хайдаг хүмүүсийг гэгээрүүлдэг. Түүний үгийг уншсаны дараа ч гэсэн Бурхан тэднийг гэгээрүүлээгүй гэж зарим хүн хэлдэг. Үгийг унших чинь ямархуу байсан бэ? Хэрвээ чи Түүний үгийг морь уначихаад дээрээс цэцэг харах шиг уншиж, бодит байдлыг чухалчлаагүй бол Бурхан чамайг хэрхэн гэгээрүүлж чадах юм бэ? Бурханы үгийг нандигнан хайрладаггүй хүнийг Тэр яаж төгс болгож чадах юм бэ? Хэрвээ чи Бурханы үгийг нандигнадаггүй бол чамд үнэн ч, бодит байдал ч үгүй байх болно. Хэрвээ чи Түүний үгийг нандигнан хайрлавал үнэнийг хэрэгжүүлж чадах болно; тэр цагт чи бодит байдлыг олж авна. Иймээс нөхцөл байдал ямар ч байсан, чи завгүй ч бай, завтай ч бай, нөхцөл байдал тааламжгүй ч бай, үгүй ч бай, чи шалгагдаж байсан ч бай, үгүй ч бай Бурханы үгийг идэж, уух ёстой. Ерөнхийдөө, Бурханы үг бол хүний оршин тогтнолын суурь юм. Хэн ч Түүний үгнээс татгалзаж чадахгүй ба Түүний үгийг өдрийн гурван удаагийн хоол шиг идэх ёстой. Бурханаар авахуулж, төгс болгуулна гэдэг нь тийм энгийн хэрэг байж болох уу? Чи өнөөдөр үүнийг ойлгож байгаа ч, үгүй ч, эсвэл чамд Бурханы ажлын талаар гүнзгий ойлголт байгаа ч, байхгүй ч гэсэн чи Бурханы үгийг илүү их идэж уух ёстой. Энэ нь, идэвх санаачлагатай замд орж байна гэсэн үг. Бурханы үгийг уншсаны дараа өөрийн орж чадах бүхнээ амьдралд хэрэгжүүлэхээр шамд, тэгээд чадахгүй зүйлсээ түр хойш тавь. Эхэндээ чиний ойлгож чадахгүй Бурханы үг нэлээд их байж болзошгүй, гэхдээ хоёр, гурван сарын дараа, магадгүй бүр жилийн дараа чи ойлгож чадна. Яагаад энэ вэ? Энэ нь, Бурхан хүнийг ганц хоёрхон хоногийн дотор бүрэн төгс болгож чадахгүй учраас юм. Ихэнх тохиолдолд, Түүний үгийг уншиж байхдаа, яг тэр мөчид чи ойлгохгүй байж болох юм. Тэр үед энэ нь бичвэрээс өөр юу ч биш юм шиг санагдаж болох юм; гагцхүү хэсэг хугацааны дадлага туршлагын эцэст л чи үүнийг ойлгож чадах болно. Бурхан маш ихийг хэлсэн, тиймээс чи Түүний үгийг идэж, уухын тулд дээд зэргээр хичээх хэрэгтэй. Түүний үгийг чи өөрөө ч анзааралгүйгээр ойлгодог болох ба Ариун Сүнс чамайг гэгээрүүлэх болно. Ариун Сүнс хүнийг гэгээрүүлэхэд ихэвчлэн хүнд мэдэгдэлгүйгээр болдог. Чи цангаж, эрж хайх үед Тэрээр чамайг гэгээрүүлж, залж чиглүүлдэг. Ариун Сүнсний ажилладаг зарчим нь, чиний идэж, уудаг Бурханы үг дээр төвлөрдөг. Бурханы үгийг чухалчилдаггүй ба Түүний үгэнд үргэлж өөрөөр ханддаг буюу үл тоомсорлосон, Түүний үгийг уншсан, уншаагүй нь ямар ч ялгаагүй гэсэн итгэлтэйгээр ханддаг тэр бүх хүмүүс бол бодит байдалгүй хүмүүс юм. Ариун Сүнсний ажил ч, Түүний гэгээрүүлсэн нь ч тэднээс харагддаггүй. Тийм хүмүүс бол ердөө л эрэг даган хөвдөг ба Нангуо гуайн сургаалт үлгэртэй[a] адил жинхэнэ чадваргүй дүр үзүүлэгчид юм.

Бурханы үг чиний бодит байдал болохгүйгээр, чамд бодитой биеийн хэмжээ байдаггүй. Шалгагдах цаг ирэх үед, чи гарцаагүй унана, тэгээд чиний жинхэнэ биеийн хэмжээ харагдах болно. Гэхдээ тэр үед, бодит байдалд орохыг байнга эрж хайдаг хүмүүс Бурханы ажлын зорилгыг ойлгох болно. Мөс чанартай бөгөөд Бурханаар цангадаг хүн Бурханд хайрыг нь хариулахын тулд бодитой үйлдэл хийх хэрэгтэй. Бодит байдалгүй хүмүүс өчүүхэн асуудлын өмнө ч тууштай зогсож чаддаггүй. Бодитой биеийн хэмжээтэй хүмүүс болон тиймгүй хүмүүсийн хооронд энгийн ялгаа байдаг. Яагаад аль аль нь Бурханы үгийг идэж, ууж байгаа мөртлөө зарим нь шалгалтанд тууштай зогсож чаддаг байхад бусад нь зугтаадаг юм бэ? Илэрхий ялгаа нь бол тэдэнд бодитой биеийн хэмжээ дутдаг; тэд Бурханы үгийг өөрсдийн бодит байдал болгоогүй ба Түүний үг тэдний дотор үндэслээгүй. Тэднийг шалгасан даруйд тэдэнд ямар ч арга зам байдаггүй. Тэгвэл, яагаад бусад хүн энэ талаараа тууштай зогсож чадаж байна вэ? Тэдэнд агуу үзэгдэл байгаа буюу Бурханы үг тэдний дотор дадлага туршлага болж, бодит байдалд тэдний харсан зүйлс нь тэдний оршин тогтнолын үндэс суурь болсон учраас тэр юм. Иймээс тэд шалгалтуудын турш тууштай зогсож чадаж байгаа юм. Энэ бол бодитой биеийн хэмжээ бөгөөд энэ нь бас амь юм. Зарим хүн Бурханы үгийг мөн уншдаг байх, гэвч дараа нь түүнийг хэзээ ч хэрэгжүүлдэггүй буюу үнэн сэтгэлээсээ ханддаггүй. Үнэн сэтгэлээсээ ханддаггүй тэр хүмүүс хэрэгжүүлэхийг чухалчилдаггүй. Бурханы үгийг бодит байдлаа болгоогүй тэр хүмүүс бол бодитой биеийн хэмжээгүй хүмүүс юм. Тийм хүмүүс шалгалтуудын үеэр тууштай зогсож чаддаггүй.

Бурханыг ярихад чи идэхийн тулд Түүний үгийг нэн даруй хүлээж авах хэрэгтэй. Чи хэр их ойлгож байх нь хамаагүй, Түүний үгийг идэж, мэдэж авч, хэрэгжүүлэхэд л төвлөр гэсэн үзэл бодлыг баримтал. Энэ бол чиний хийх ёстой зүйл юм. Чиний биеийн хэмжээ хэр их болох талаар бүү санаа зов; зүгээр л Түүний үгийг идэхдээ төвлөр. Хүн ингэж л хамтран ажиллах хэрэгтэй. Чиний сүнслэг амьдрал бол үндсэндээ Бурханы үгийг идэж, ууж, тэдгээрийг хэрэгжүүлэх бодит байдалд орох явдал юм. Чи өөр юун дээр ч төвлөрөх ёсгүй. Чуулганы удирдагчид Бурханы үгийг хэрхэн идэж, уухыг мэдэж авахад нь бүх ах эгч нарт зааж чиглүүлэх чадвартай байх хэрэгтэй. Энэ нь бүх чуулганы удирдагчдын хариуцлага юм. Тэд залуу ч бай, хөгшин ч бай бүгдээрээ, Бурханы үгийг идэж, уухыг чухалд үзэж, Түүний үгийг зүрх сэтгэлдээ хадгалах ёстой. Хэрвээ чи энэхүү бодит байдалд орох юм бол Хаанчлалын эрин үед орох болно. Одоо үед ихэнх нь Бурханы үгийг идэж, уухгүйгээр амьдарч чадахгүй гэж санадаг ба ямар ч цаг үед тэд Түүний үг бол цоо шинэ гэж мэдэрдэг. Тэгэхэд л хүн зөв замаар урагшилж эхэлдэг юм шүү. Бурхан хүнийг хангаж, ажиллахын тулд үгийг хэрэглэдэг. Бүгдээрээ Бурханы үгийг хүсэмжлэн, шимтэхэд тэд Түүний үгийн ертөнцөд алхан орно.

Бурхан асар ихийг хэлсэн. Чи хэр ихийг нь мэдэх вэ? Чи хэр их орсон бэ? Хэрвээ чуулганы удирдагч нь ах эгч нарыг Бурханы үгийн бодит байдал руу чиглүүлээгүй бол тэд үүргээ хөсөрдүүлж, хариуцлагаа биелүүлж чадаагүй байна! Чиний идэж, уух хэр гүнзгий байвч, эсвэл чи хэр ихийг хүлээн авч чадах байсан ч, чи Түүний үгийг хэрхэн идэж уухыг мэдэх ёстой; чи Түүний үгийг чухалд үзэж, тэгж идэж, уухын ач холбогдол ба шаардлагыг ойлгох ёстой. Бурхан маш ихийг хэлсэн. Хэрвээ чи Түүний үгийг идэж, уух ч үгүй, Түүний үгийг эрж хайх ч үгүй, эсвэл хэрэгжүүлэхгүй бол чи Бурханд итгэдэг гэж тооцогдохгүй. Нэгэнт чи Бурханд итгэдэг учраас Түүний үгийг идэж ууж, Түүний үгийг амсан мэдэрч, Түүний үгийг биелүүлэх ёстой. Зөвхөн энэ л Бурханд итгэх итгэл юм! Хэрвээ чи Бурханд итгэдэг гэж хэлдэг атлаа Түүний ямар ч үгийг хэлж чадахгүй, эсвэл тэдгээрийг хэрэгжүүлж чадахгүй бол чамайг Бурханд итгэдэг гэж үзэхгүй. Энэ бол “өлсгөлөнгөө дарахын тулд талх хайж байгаатай” адил. Зөвхөн шалихгүй сэтгэгдэл, хэрэггүй асуудлууд, өнгөцхөн асуудлуудыг л ярьж, өчүүхэн төдий ч бодит байдалгүй байх нь Бурханд итгэх итгэлийг бүрдүүлдэггүй. Ингэвэл[b] чи Бурханд итгэх зөв замыг ойлгоогүй байна. Яагаад Бурханы үгнээс улам их идэж уух ёстой вэ? Хэрвээ Бурханы үгийг идэж уухгүй, зөвхөн диваажинд орохыг хүсвэл энийг итгэл гэж тооцох уу? Бурханд итгэдэг хүний эхний алхам юу вэ? Ямар замаар Бурхан хүнийг төгс болгодог вэ? Бурханы үгийг идэж, уухгүйгээр чи төгс болж чадах уу? Бурханы үгийг өөрийн бодит байдал болгоогүй чамайг хаант улсын хүн гэж тооцож болох уу? Бурханд итгэх итгэл гэж яг юу вэ? Бурханд итгэгчид, хамгийн наад зах нь гаднаа сайн зан авирыг эзэмшсэн байх хэрэгтэй ба хамгийн чухал нь, Бурханы үгтэй байх явдал юм. Юу ч болж байсан чи Түүний үгээс хэзээ ч татгалзаж чадахгүй. Бурханы талаарх чиний мэдлэг болон Түүний хүслийн биелэлт нь бүгд Түүний үгээр дамжуулан хэрэгждэг. Бүх улс үндэстэн, шашны бүлэглэл, урсгал болон секторуудыг ирээдүйд үгээрээ байлдан дагуулах болно. Бурхан шууд ярих ба бүх хүмүүс Бурханы үгийг гартаа барина; үүгээр дамжин хүмүүс төгс болно. Бурханы үг даяар тархаж, хүмүүс Бурханы үгийг хэлж, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлэхдээ дотроо Бурханы үгийг хадгалсаар байдаг. Дотор гаднагүй тэд Бурханы үгэнд автсан ба тэд ингэж төгс болдог. Бурханы хүслийг биелүүлдэг ба Түүнд гэрчилж чадах хүмүүс бол Бурханы үгийг бодит байдал болгосон хүмүүс юм.

Үгийн эрин үе буюу Мянган жилийн хаанчлалын эрин үед орох нь одоо гүйцэлдэж буй ажил юм. Одоогоос эхлээд, Бурханы үгийн талаар нөхөрлөхийг дадлагажуул. Түүний үгийг идэж, ууснаар болон үүнийг мэдэрч туулснаар л чи Бурханы үгийг харуулж чадна. Зөвхөн туулсан туршлагынхаа үгээр л чи бусдыг итгүүлж чадна. Хэрвээ чамд Бурханы үг байхгүй бол хэн ч чамд итгэхгүй! Бурханы ашиглаж байгаа бүхэн Бурханы үгийг хэлэх чадвартай байдаг. Хэрвээ чи чадахгүй бол Ариун Сүнс чиний дотор ажиллаагүй ба чи төгс болоогүй гэдгийг харуулж байгаа юм. Энэ нь Бурханы үгийн ач холбогдол билээ. Чиний зүрх сэтгэл Бурханы үгээр ундаасан цангадаг уу? Бурханы үгээр цангадаг хүмүүс үнэнээр цангаж байдаг ба зөвхөн тийм хүмүүс л Бурханаар ерөөгддөг. Ирээдүйд, шашны бүх урсгал болон бүлэглэлд Бурхан илүү олон үг өгүүлэх болно. Тэр Харь үндэстнүүдийн дунд Өөрийн дуу хоолойгоор ярьж, тэднийг байлдан дагуулахаасаа өмнө эхлээд та нартай Өөрийн дуу хоолойгоор ярьж, та нарыг бүрэн төгс болгоно. Үгээр дамжуулан, бүх хүмүүс чин сэтгэлээсээ, бүрэн итгэх болно. Бурханы үгээр болон Түүний илчлэлүүдээр дамжуулан, хүний ялзарсан зан чанар багассан. Бүгд хүний төрхтэй болж, хүний тэрслүү зан ч гэсэн багассан. Үг нь хүн дээр эрх мэдэлтэйгээр ажилладаг ба Бурханы гэрлийн дотор хүнийг байлдан дагуулдаг. Өнөө үед Бурханы хийх ажил, тэрчлэн Түүний ажлын шийдвэрлэх үеүд бүгд Түүний үгэн дотроос олдоно. Хэрвээ Түүний үгийг уншихгүй бол чи юу ч ойлгохгүй. Өөрөө Бурханы үгийг идэж ууснаар, ах эгч нартайгаа нөхөрлөснөөр, мөн өөрийн бодит дадлага туршлагаар дамжуулан Бурханы үгийн талаарх чиний мэдлэг иж бүрэн болох юм. Зөвхөн ингэснээр л чи үүнийг бодит байдал дээр үнэхээр амьдран харуулах болно.

Тайлбар:

a. Эх бичвэрт “сургаалт үлгэр” гэдгийг орхисон.

b. Эх бичвэрт “Ингэвэл” гэдгийг орхисон.

Өмнөх:Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно

Дараах:Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг

Танд таалагдаж магадгүй