Шүүлтийн дараа би эцэст нь өөрийгөө таньж мэддэг

1

Эзэнд итгэсэн он жилүүдэд би библийн мэдлэг дээр л төвлөрөөд харин үнэнийг эрэлхийлдэггүй байсан.

Сайн мэдээ түгээх гэж бүх зүйлээ хаясан болохоор би өөрийгөө Бурханыг хамгийн их хайрладаг гэж бодсон.

Бурханы үгийн шүүлтийг туулсныхаа дараа л эцэст нь өөрийгөө танин мэдлээ.

Библийн мэдлэг, сургаал дээр тайлбар өгч чаддаг хэдий ч Бурханы үгийн жинхэнэ утгыг би ойлгодоггүй байсан.

Би олон жил шаргуу ажиллаж, сүжигтэй мэт харагдавч сэтгэлдээ бол байр сууринд шунадаг байсан.

Ойр ойрхон худлаа ярьж, хуурч мэхлэн, Бурханаас эмээдэггүй байсан юм чинь яаж Бурханы хүсэлд нийцэх билээ?

Бурханы шүүлтийн үг бүр зүрх зүсдэг, надад нуугдах газар үгүй.

Өөрийгөө үнэндээ хоёр нүүртэй гэдгээ харлаа, Бурханы өмнө би амьдрах гавьяагүй.

Ичиж, харууссандаа би нүүрээрээ газарт унан мөргөж, Бурханы шүүлт, цэвэрлэгээг баяртайгаар хүлээн зөвшөөрдөг.

2

Бурханы шүүлтийг туулаад Бурханы үг бол баттай үнэн гэдгийг харлаа.

Хүний уг чанар нь урвамтгай, аминч үзэл, ов мэхээр дүүрэн.

Би бол гүн завхралтай, бүх хүн чанараа гээсэн, жинхэнэ сатаны үр удам.

Бурханы шүүлт, цэвэрлэгээг туулахгүйгээр би хэрхэн Бурханыг дуулгавартай дагаж, хайрлах билээ?

Шүүлт, шалгалтаар зарим нэг шаналал, шалгалт, цэвэршүүлэлт амссан хэдий ч,

завхрал минь цэвэрлэгдэж, Бурханы ариун, зөвт байдлыг би мэдэж авсан.

Бурханы шүүлт, гэсгээлт л намайг цэвэрлэж, хайрыг минь ариусгасан.

Бурханы хайрыг амсаад Түүнийг хүндэтгэдэг болсон болохоор Түүний өмнө би жинхэнээсээ амьдардаг.

Бурханыг мэдэж, жинхэнээсээ хайрлаж байгаа нь тэр чигтээ Бурханы төгс болголтын ач билээ.

Бурханыг хайрлах жинхэнэ хайрыг олж авахын тулд үнэнийг эрэлхийлэх бол миний цор ганц хүсэл.

Өмнөх: Бурханы үгийг унших үеийн эргэцүүлэл

Дараах: Бурханы зүрх сэтгэлийг би анхаарах учиртай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Ямар ч үед Та надтай хамт

Би ертөнцөөр хэрэн хэсэж, Зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан. Таны тааламжит үгсээр сэргэж, Би гэрлийг харсан. Би Таны үгээр шүүлтийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх