Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

92. Бурханы шийтгэл болон гэсгээлт, мөн засалт харьцалтыг хүлээн зөвшөөрч, үнэхээр дуулгавартай байхын тулд хүмүүс Бурханы ажилд хэрхэн захирагдах ёстой вэ?

Бурханаас ирсэн хариулт:

Үнэнийг хүлээн зөвшөөрөх нь юу вэ? Энэ нь, чи ямар ч завхарсан зан чанартай байх нь хамаагүй эсвэл агуу улаан луугийн ямар хор чиний уг чанарыг хордуулсан байх нь хамаагүй, Бурханы үгээр илчлэгдэх үед нь чи үүнийг хүлээн зөвшөөрч, Бурханы үгэнд туйлын итгэлтэйгээр захирагддаг гэсэн үг юм. Бурханы үгийн дагуу чи өөрийгөө мэддэг. Энэ нь Бурханы үгийг хүлээн зөвшөөрөх гэсэн үг юм. Бурхан юу хэлэх нь хамаагүй, зүрх сэтгэлийг хэрхэн зүсэх нь хамаагүй, Тэр ямар үг ашиглах нь хамаагүй, энэ нь үнэн мөн л юм бол чи үүнийг хүлээн зөвшөөрч чадах бөгөөд энэ нь бодит байдалтай нийцэж байгаа цагт чи үүнийг танин мэдэж чадна. Чи үүнийг хэр гүнзгий ойлгохоос үл хамааран Бурханы үгэнд захирагдаж чадах бөгөөд ах эгч нарын харилцан ярилцсан Ариун Сүнсний гэгээрлийн гэрлийг хүлээн зөвшөөрч, үүнд захирагдаж чадна. Тийм хүний эрэл хайгуул тодорхой түвшинд хүрсэн үед тэр үнэнийг олж авч, зан чанарын өөрчлөлтөнд хүрч чаддаг.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс

Хүмүүс зан чанараа өөрсдөө өөрчилж чаддаггүй; тэд Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, хэцүү бэрх цэвэршүүлэлтийг туулж эсвэл Түүний үгээр харьцагдаж, сахилгажуулагдаж, засагдах ёстой. Зөвхөн үүний дараа тэд дуулгавартай байж, Бурханд үнэнч байж чадах бөгөөд Түүнийг хуурах гэж оролдохгүй, Түүнтэй хааш яаш харьцахгүй. Бурханы үгсийн цэвэршүүлэлтийн дор хүмүүсийн зан чанарт өөрчлөлт гардаг. Түүний үгийн илчлэлт, шүүлт, сахилгажуулалт, харьцалтыг туулсан хүмүүс л аливааг цаашид хуумгай хийж зүрхлэхгүй бөгөөд амар тайван, хянамгай болно. Хамгийн чухал нь тэд Бурханы бодит үгэнд дуулгавартай байж, Бурханы ажилд дуулгавартай байж чадах бөгөөд энэ нь хэдий хүний үзэлтэй нийцэхгүй байсан ч тэрнийг үл хайхарч, санаатайгаар дуулгавартай байж чадах юм. ⋯

Хүмүүсийн амь руу орох эрэлхийлэл нь Бурханы үг дээр суурилдаг; урьд нь Түүний үгсээс болж бүх зүйл хэрэгждэг гэж хэлдэг байсан ч хэн ч бодит баримтыг олж хардаггүй байсан. Хэрвээ чи энэ алхамд бодит туршлага руу орвол чи бүрэн дүүрэн ойлгох болно—энэ бол ирээдүйн шалгалтуудад зориулан сайн суурь тавьж байгаа хэрэг бөгөөд Бурхан юу хэлэх нь хамаагүй чи гагцхүү Түүний үг рүү орох хэрэгтэй. Тэрээр хүмүүсийг гэсгээж эхэлсэн гэж Бурханыг хэлэх үед чи Түүний гэсгээлтийг хүлээн зөвшөөр. Бурхан хүмүүсээс үхэхийг хүсэх үед чи тэр шалгалтыг хүлээн зөвшөөр. Хэрвээ чи Түүний хамгийн шинэ айлдваруудын дунд үргэлжид амьдарч байгаа бол эцсийн дүнд Бурханы үг чамайг төгс болгох болно. Хэдийчинээ чи Бурханы үг рүү орно, төдийчинээ хурдан төгс болгуулна. Би яагаад дахин дахин нөхөрлөл хийж, та нараас Бурханы үгийг ойлгож, түүн рүү орохыг хүсдэг вэ? Чи өөрийн эрлийг Бурханы үгсэд төвлөрүүлж, тэдгээрийг мэдэрч, тэдгээрийн бодит байдал руу орсноор л Ариун Сүнс чиний дотор ажиллах боломжтой болно. Тиймээс та нар бүгд л Бурханы ажлын бүх арга барилд оролцогчид бөгөөд эцсийн дүнд чиний зовлон зүдүүр агуу их эсвэл дунд зэрэг байх нь хамаагүй та нар бүгд бэлэг хүртэх болно. Эцсийн төгс байдалд хүрэхийн тулд чи Бурханы бүх үгэнд орох ёстой. Ариун Сүнс хүмүүсийг төгс болгохдоо нэг талыг баримтлан ажилладаггүй. Түүнд хүмүүсийн хамтын ажиллагаа шаардагддаг; Түүнтэй хүн бүр ухамсартайгаар хамтран ажиллах хэрэгтэй байдаг. Бурхан юу хэлэх нь хамаагүй чи зүгээр л Түүний үг рүү орох хэрэгтэй—энэ нь та нарын амьд илүү ашиг тустай. Бүх зүйл та нарын зан чанарыг өөрчлөхийн төлөө байгаа. Чи Бурханы үг рүү орох үед Бурханы үгэнд чиний зүрх сэтгэл хөдөлж, ажлын энэ алхамд Бурханы хүрэхийг хүсэж байгаа бүх зүйлийг чи ойлгох чадвартай болох бөгөөд түүнд хүрэх хүсэл тэмүүлэлтэй болно. Гэсгээлтийн цаг үед зарим хүмүүс үүнийг ажлын арга барил гэж итгэдэг байсан бөгөөд Бурханы үгсэд итгээгүй. Үр дүнд нь тэд цэвэршүүлэлтийг туулаагүй бөгөөд тэд гэсгээлтийн үеийг ямар ч хүртсэн зүйлгүй, ямар ч ойлгосон зүйлгүй төгсгөсөн. Өчүүхэн ч эргэлзээ тээлгүйгээр эдгээр үг рүү үнэхээр ордог хүмүүс бий; тэд Бурханы үгс бол үнэн бөгөөд алдаа мадаггүй бөгөөд хүмүүс гэсгээгдэх хэрэгтэй гэж хэлдэг. Тэд үүн дотроо хэсэг хугацаанд тэмцэж, өөрсдийн ирээдүй болон хувь заяагаа орхих бөгөөд үүнээсээ гарах үед тэдний зан чанар нэлээд өөрчлөгдөж, Бурханы талаар бүр илүү гүнзгий ойлголттой болсон байдаг. Гэсгээлтийн дундаас гарч ирсэн хүмүүс бүгд Бурханы хайр татам байдлыг мэдрэх бөгөөд тэд Бурханы ажлын тэр алхам бол хүн төрөлхтөнд өгч байгаа Түүний агуу хайр гэдгийг, энэ бол Бурханы хайрын байлдан дагуулалт ба аврал гэдгийг мэддэг. Тэд мөн Бурханы бодол бол үргэлжид сайн бөгөөд Бурханы хүнд хийдэг бүхэн хайр болохоос үзэн ядалт байдаггүй гэж хэлдэг. Бурханы үгэнд итгэдэггүй эсвэл түүнд ач холбогдол өгдөггүй хүмүүс гэсгээлтийн цаг үед цэвэршүүлэлтийг туулаагүй, үр дүнд нь Ариун Сүнс тэднийг дагалдахгүй бөгөөд тэд юу ч олж аваагүй. Гэсгээлтийн үед орсон хүмүүсийн хувьд, хэдий тэд цэвэршүүлэлтийг туулсан ч Ариун Сүнс тэдний дотор нуугдмал байдлаар ажиллаж байсан бөгөөд үр дүнд нь тэд өөрсдийн амийн зан чанарт өөрчлөлтийг мэдэрсэн байдаг. Зарим хүмүүс гаднаасаа маш эерэг мэт харагддаг. Тэд үргэлжид аз жаргалтай байх хэдий ч тэд Бурханы үгсийн цэвэршүүлэлтийн төлөвт ороогүй байх бөгөөд огтхон ч өөрчлөгдөөгүй байдаг, энэ нь Бурханы үгэнд итгээгүйн үр дагавар юм. Хэрвээ чи Түүний үгэнд итгэхгүй бол Ариун Сүнс чиний дотор ажиллахгүй. Бурхан Түүний үгэнд итгэдэг бүх хүмүүст илрэн харагддаг; Түүний үгсэд итгэж, ойлгодог хүмүүс Түүний хайрыг хүлээн авах болно!

Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол үнэний бодит байдалд орсон хүмүүс юм”-аас

Өмнөх:Авралд хүрэхийн тулд эцсийн өдрүүдийн Бурханы ажилд хэрхэн дуулгавартай байж, амьдрал дээр мэдрэх ёстой вэ?

Дараах:Үнэнийг ойлгох, үнэнийг олж авахын тулд хүн яг юу хийх ёстой вэ?

Танд таалагдаж магадгүй