Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Асуулт 15: Бид Паулын үлгэр жишээг дагадаг ба сайн мэдээ түгээн, Эзэнд гэрчлэл хийж, Эзэний чуулгануудыг хариулж, Паулын: “Би сайн тэмцлээр тэмцэж, явах замаа дуусгаж, итгэлээ хадгалсан”(2 Тимот 4:7) хэмээн хэлсэн шиг Эзэний төлөө маш шаргуу ажилладаг. Энэ нь Бурханы хүслийг дагаж байгаа хэрэг биш үү? Ийм маягаар хэрэгжүүлэх нь бид өргөгдөж, тэнгэрийн хаанчлалд ороход тохирно гэсэн үг, тэгвэл тэнгэрийн хаанчлалд хүргэгдэхээсээ өмнө бид яагаад эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт болон ариусгалтын ажлыг хүлээн зөвшөөрөх ёстой юм бэ?

Хариулт:

Энэ асуулт их чухал. Энэ нь тэнгэрийн хаанчлал руу хүргэгдэж чадах эсэхтэй маань холбоотой. Паулын жишээг дагаж, Эзэний төлөө зарцуулж, ажиллаж байгаа нь Эзэний замыг дагаж байгаатай адил. Эзэнийг ирэхэд тэнгэрийн хаанчлалд очих эрхтэй гэж Эзэний олон итгэгч боддог. Энэ нь олон хүний үзэл болсон байна. Энэ үзэл Эзэний үгэнд үндэслэж байна уу?Бид ийм байдлаар эрэлхийлбэл Эзэний зүрх сэтгэлийг таатай болгох уу? Эзэний төлөө Паултай адил ажилласнаар бид Эзэний замыг үнэхээр дагаж байна уу? Бид тэнгэрийн хаанчлалд очих шаардлагыг хангах уу? Эзэн Есүс ингэж хэлсэн, “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэртбайгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно. Тэр өдөр олон хүн, Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлээгүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү? гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл гэж хэлнэ” (Матай 7:21-23). Эзэн Есүс үүнийг тодорхой хэлсэн байна. Зөвхөн Бурханы хүслийг дагадаг хүмүүс тэнгэрийн хаанчлалд орж чадна. Өөрсдийгөө золиосолж, зарлагадаж, ажилладаг хүмүүс тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж Эзэн Есүс хэлээгүй. Номлож, диаволыг хөөж, Эзэний нэрээр гайхамшиг үйлддэг хүмүүс бол ажил хийж байгаа хүмүүс. Тэд зөвхөн Эзэнээр магтуулахгүй байгаад зогсохгүй шударга бус байдлын ажилчид гэж Эзэнээр ангилуулдаг. Паул ингэж хэлсэн, “Би сайн тэмцлээр тэмцэж, явах замаа дуусгаж, итгэлээ хадгалсан: Одооноос эхлээд надад зориулсан зөвт байдлын титэм зэхэгджээ …” (2 Тимот 4:7-8). Энэ үг Эзэн Есүсийн үгтэй зөрчилддөг ба Эзэний санаатай үндсээрээ тохирохгүй байгаа юм. Тэнгэрийн хаанчлалд хүргэгдэхийн тулд Эзэн Есүсийн тодорхой хэлсэн ганц л батлагдсан зам байна: “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25:6). “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20). “Эзэнтэй хамт оройн зоог барих” гэдэг нь эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн авахыг хэлж байгаа юм. Тэгэхээр, Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авснаар бид бүх үнэнийг ойлгож, цэвэрлэгдэж, төгс болдог эдгээр нь Эзэнтэй оройн зоог барихын үр дүн юм. Иймээс эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлт, гэсгээлтээр цэвэрлэгдсэнээр хүн тэнгэрийн хаанчлалд орж чадна гэдэгт бид итгэлтэй байж болно.

Зөвхөн Эзэн Есүс Христ л үнэн, зам, амь гэдгийг бид бүгд мэднэ. Тэгэхээр хүн яаж тэнгэрийн хаанчлалд орох вэ гэдэг нь Эзэн Есүсийн үгэнд эцэстээ үндэслэх ёстой. Паул бол зөвхөн сайн мэдээ түгээдэг элч байжээ. Тэр Эзэний нэрийн өмнөөс ярьж чадахгүй байсан. Түүний сонгосон зам тэнгэрийн хаанчлалд хүрэх зам байсан байх албагүй, Учир нь Паулын замыг Эзэн Есүс зөв гэж гэрчлээгүй юм. Үүнээс гадна Эзэн Есүс Паулын замыг дагахыг хүмүүст захиагүй. Тэнгэрийн хаанчлалд очих замаа сонгохдоо бид зөвхөн Паулын үгээр явбал замаа алдахад амархан. Бидний дөнгөж сая уншсан Эзэн Есүсийн үгийн хэсэг бол маш чухал: “харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно.” Энэ өгүүлбэр Эзэний үгэнд итгэх ёстойг маань хэлж байна. Бурханы хүслийг дагах нь л тэнгэрийн хаанчлалд орох зам юм. Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийхээр Эзэн Есүс эцсийн өдрүүдэд эргэн ирэх үед бид Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч, Бурханы шүүлт гэсгээлтээр төгс болгуулж, цэвэрлэгээг хүлээн авч чадвал бид Бурханы хүслийг дуулгавартай дагадаг төрлийн хүмүүс болж тэнгэрийн хаанчлалд орох болзол хангах юм байна. Энэ бол тун тодорхой юм. Эзэний төлөө номлож, диаволыг хөөж, Эзэний нэрээр гайхамшиг үзүүлэхдээ зөвхөн урам зоригт найддаг хүмүүс бол Эзэний үгийг хэрэгжүүлэх, Эзэний одоогийн ажлыг хүлээн авахын алинд ч анхаарал тавихгүй байна гэсэн үг юм. Тэгэхээр энэ хүмүүс Эзэнийг мэдэж чадах уу? Тэгвэл тэд Бурханы хүслийг дагаж байна уу? Эзэн Есүс яагаад ингэж хэлсэн бэ?“Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл”(Матай 7:23). Энэ хэсэг үнэхээр бодолд оруулж байна шүү! Тухайн үед Иудейн фарисайчууд сайн мэдээ түгээхээр газар нутаг, далай тэнгисээр нэг аялахдаа асар их бэрхшээл туулж, маш их зовлон үзсэн гэдгийг бид бүгд мэднэ. Гаднаас нь харахад тэд Эзэнд үнэнч мэт санагддаг ч Бурханы үгийг хэрэгжүүлэхийн оронд тэд үнэн хэрэгтээ зөвхөн шашны зан үйл, дүрэм журмыг дагахад ач холбогдол өгч байжээ. Тэд Бурханы тушаалыг дагаагүй. Тэд бүр Бурханы тушаалыг хүчингүй болгосон. Тэдний хийсэн зүйл Бурханы хүслийг бүрэн зөрчиж, Бурханы замаас хазайсан. Иймээс Эзэн Есүс тэднийг яллаж, хараасан юм. “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Та нар тэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог” (Maтай 23:15). “Хүн Эзэний төлөө шаргуу ажиллаж байгаа цагт Эзэнийг ирэхэд тэнгэрийн хаанчлал руу хүргэгдэнэ” гэж бидний ойлгодгоос үүнийг харж болно. Энэ үзэл бодол бол цэвэр Эзэний үгийг ерөөсөө зөвшөөрдөггүй хүний үзэл, төсөөлөл юм. Аврал, тэнгэрийн хаанчлалд орохоор эрж хайхдаа бид зөв явж байгаа, гэхдээ бид эцэстээ Эзэн Есүсийн үгийн дагуу хийх хэрэгтэй. Хэрвээ бид Эзэн Есүсийн үгийг үл хайхарч, Паулын үгийг үндэс болгон Паулын хэрэгжүүлэлтийг эрэл хайгуулын зорилгоо болговол бид яаж Эзэний магтаалыг хүртэх билээ? Хэрвээ Библийн энэ хоёр хэсгийг ойлгох юм бол эцэст нь бид тэнгэрийн хаанчлалд хүрэх замыг мэдэх болно.

"Чухамдаа, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх ажлыг хүлээн авахын өмнө бид бүгд Эзэний нэрийг өндөрт өргөж, Эзэний төлөө зарцуулж, номлож, ажиллавал Эзэний үгийг хэрэгжүүлж, Түүний замыг дагаж байгаа хэрэг бөгөөд тэгээд Эзэнийг ирэхээр бид тэнгэрийн хаанчлал руу хүргэгдэнэ гэсэн үзэл, төсөөлөлтэй байсан. Сүүлд нь би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх ажлыг хүлээж аваад Түүний үгэнд ингэж хэлсэн байгааг харсан: “Ажлын талаар ярих үед, ажил нь Бурханы төлөө нааш, цааш гүйж, бүх газруудад номлож, Бурханы төлөө цагаа зориулах юм гэж хүн итгэдэг. Хэдий энэ итгэл нь зөв ч энэ нь хэтэрхий өрөөсгөл; Бурханы хүнээс хүсдэг зүйл нь зөвхөн Бурханы төлөө нааш цааш явах биш; харин энэ нь юунаас ч илүүгээр сүнсэн үйлчлэл болоод сүнсэн хоол тэжээл юм. … Ажил гэж Бурханы төлөө нааш цааш гүйхийг хэлдэггүй; энэ нь хүний амь болоод хүний амьдран харуулж байгаа зүйл нь Бурханыг таатай байлгахын төлөө байгаа эсэхийг хэлдэг. Ажил гэдэг нь хүний Бурханд үнэнч зан байдал болоод Бурханыг гэрчилж, хүнд үйлчлэхэд Бурханы талаарх мэдлэгээ ашиглах явдлыг хэлдэг. Энэ бол хүний хариуцлага бөгөөд бүх хүний ухаарах ёстой зүйл юм. Өөрөөр хэлбэл та нарын оролт бол та нарын ажил; Бурханы төлөөх ажлынхаа явцад та нар орохоор зорьж байгаа. Бурханыг мэдрэх нь зүгээр л Түүний үгийг идэж, уух чадвартай байх биш юм; үүнээс илүү чухал нь та нар Бурханыг гэрчилж, Бурханд үйлчилж, мөн хүнд үйлчилж, хангаж чаддаг байх ёстой. Энэ бол ажил бөгөөд та нарын оролт; энэ нь хүн бүхний биелүүлэх ёстой зүйл юм. Бурханы төлөө нааш цааш явж, бүх газар нутагт номлоход л зөвхөн чиглүүлдэг боловч өөрсдийн хувийн дадлага туршлагаа үл хайхран, сүнслэг амьдралд орохыг үл ойшоодог олон хүмүүс байдаг. Энэ бол Бурханд үйлчилдэг хүмүүсийг Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болоход хүргэдэг зүйл юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (2)”-оос). Төгс Хүчит Бурханы үгийг хараад хүний ажилд тавих Бурханы шаардлага бол ганцхан нааш цааш гүйж зовоод, Бурханд зориулахын нэр биш гэдгийг би ухаарсан. Энэ нь үндсэндээ Бурханы үгийг хэрэгжүүлж туулах бидний чадвар практик туршлагаасаа Бурханы үгийг ойлгосноо илэрхийлэх бидний чадвар ба Бурханы үгийн бодит байдалд ороход ахан дүүсээ дагуулах зэргийг хэлдэг. Зөвхөн ийм төрлийн ажил л Бурханы хүслийг хангана. Олон жил Бурханд итгэж явснаа эргэж санахаар, хэдийгээр би Эзэний нэрээр хаа сайгүй, шуурга бороонд ч номлолын ажил хийж, зарим бэрхшээл туулж, төлөөс төлсөн ч Эзэний үгийг хэрэгжүүлж, туулахад анхаарал хандуулдаггүй байснаас Эзэний үгийг яаж хэрэгжүүлж байсан талаараа туршлага, гэрчлэл ярьж чаддаггүй байжээ. Номлолынхоо ажилд би зөвхөн хоосон үг, Библийн зарим сургаалын тухай л ярьж чаддаг, мөн ахан дүүстээ шашны зан үйл, дүрмийг дагах тухай л заадаг байж. Энэ тэгэхээр яаж ахан дүүсийг Бурханы үгийн бодит байдал руу хөтлөх вэ дээ? Түүгээр ч зогсохгүй, номлолын ажлаа хийхдээ хүмүүсийн анхаарлыг татахын тулд би өөрийгөө ч гайхуулж, ихэвчлэн өөрийнхөө бодлын дагуу үйлдэл хийж, Эзэний шаардлагын эсрэг явдаг байсан. Ямар нэг зүйл золиосолж, бэрхшээл туулж, Эзэний төлөө ямар нэг төлөөс төлснөөрөө, би Эзэнийг хамгийн их хайрладаг, Эзэнд хамгийн үнэнч хүн болсон гэж өөрийгөө бодож байжээ. Тэнгэрийн хаанчлалд очих ерөөл хайрлахыг би Бурханаас ичгүүргүйгээр шаардаж, өөрийгөө бусдаас өндөрт тавьж, идэвхгүй, сул байсан ахан дүүстээ дургүй хүрч байлаа. Эзэний төлөө ажиллахад урам зоригтоо найдаад, Эзэний үгийг хэрэгжүүлж, туулахад анхаарал хандуулалгүй, Эзэнд итгээд олон жил болсны дараа би Эзэний талаар жаахан ч гэсэн мэдлэггүй, зүрх сэтгэлдээ түүнээс айх айдасгүй болж, амь зан чанар маань хувирсныг бол дурдаад ч яах вэ. Эзэнд маш олон жил итгээд, их бэрхшээл туулж, зарлагадсан учраас би ихэрхүү, хэнд ч захирагдахгүй болж байсан юм. Би бүр худал хуурмаг, заль мэх ч гаргаж, бүх төрлийн Сатаны зан чанар надаас илэрч байсан юм. Миний ажиллаж байгаа зам Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханд дуулгавартай байхтай үнэн хэрэгтээ ямар ч хамааралгүй болсон. Тэгэхээр энэ нь Эзэнийг ойлгоход яаж хүргэх вэ? Үнэний бодит байдалгүй, Эзэний тухай ойлголтгүй над шиг хүний хувьд миний хийсэн бүхэн Бурханыг эсэргүүцэж, доромжилсон явдал байгаагүй гэж үү? Энэ яаж Бурханд гэрчлэл хийж, өргөмжилсөн хэрэг байх вэ? Эзэн Есүс хэлсэнчлэн: “Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлээгүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ” (Матай 7:22-23).Төгс Хүчит Бурханы ажлыг туулсны дараа хүн Эзэнд хэр удаан итгэснээс үл хамааран, хэр шаргуу ажилласнаас ч үл шалтгаалан, Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлт, гэсгээлтийг туулаагүй бол, түүний хувьд Бурханы хүслийг дагадаг хүн болж, Бурханд жинхэнээсээ дуулгавартай байж, шүтэн мөргөдөг хүн болох боломжгүй юм. Энэ бол туйлын үнэн.

Шашны пастор, ахлагчдыг харцгаая. Хэдийгээр тэд Эзэний төлөө хөдөлмөрлөхийн тулд бүх зүйлээ хойш тавьсан ч тэд ямар ажил хийж байсан юм бэ? Тэдний ажлын шинж чанар юу вэ? Эзэнд маш олон жил итгэсэн мөртөө тэд хэзээ ч үнэнийг эрэлхийлсэнгүй. Тэд Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чадаагүй, мөртөө бидний итгэл, амийн оролттой холбоотой практик асуудлуудыг яаж шийдэхийг тайлбарлаад байх юм. Тэд итгэгчдийг хуурахын тулд ихэвчлэн Библи дэх хоосон онолын тухай ярьж, бусдыг дагуулж, өөрсдийгөө шүтэн мөргүүлэх гэсэндээ Эзэнд номлол хийхээр хэр хол явснаа, хэр их ажил хийснээ, хэр зовлон шаналал амссанаа, хэдэн чуулган барьснаа боломж олдвол л гэрчлэх юм. Үр дүнд нь өчнөөн жил ажилласны дараа үнэнийг ойлгож, Бурханыг мэдэхэд ахан дүүсээ хөтөлж чадахаа болиод зогсохгүй, ахан дүүсээр өөрсдийгөө шүтэн мөргүүлж, тэгээд ч зогсохгүй тэднээр өөрсдийгөө дагуулж, өөрийн мэдэлгүй хүнийг шүтэж, Бурханаас урвах замд оруулж байна. Бодоцгооё л доо, тэгвэл эдгээр пастор, ахлагчид ийм маягаар ажиллаж, зарцуулснаар Эзэний замыг дагаж чадаж байна уу? Тэд Бурханы эсрэг ёрын муу зүйл хийж байгаа биш гэж үү? Ялангуяа Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх ажилд хандаж байгаа нь пастор, ахлагчдын ихэнх нь Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг бол үнэн, Төгс Хүчит Бурханы ажил бол Ариун Сүнсний ажил гэдгийг мэдэж байгаа, гэвч тэд түүнийг хайж, судлахгүй л байгаа юм. Байр суурь, амин зуулгаа хамгаалахын тулд тэд Төгс Хүчит Бурханыг яллан, эсэргүүцэж, шашны ертөнцийг агаар орохгүй, ус нэвтрэхээргүй орчинд цоожлохын тулд улайран цуурхал зохиож, янз бүрийн утгагүй зүйлс, худал хуурмагийг тарааж байна. Зүүний Аянгыг хориглох ёстой! Тэд хэнд ч үнэн замыг хайж, судлахыг зөвшөөрөхгүй, Бурханы ажилд гэрчлэл хийхээр сүмд орохыг хүмүүст хориглож байна. Төгс Хүчит Бурханыг гэрчилдэг хүмүүсийг барьж, шахан хавчихад хүртэл тэд ёрын муу Хятадын Коммунист Намтай сүлбэлдэж байна. Тэд илт Бурханы эсрэг үйлдэж байгаа биш гэж үү? Тэдний Бурханы эсрэг хийсэн нүгэл дээр үед Эзэн Есүсийн эсрэг байсан фарисайчуудын нүглээс ч дор юм. Бүр хамаагүй дор гээч! Эдгээр баримтуудын дагуу, Эзэний нэрээр хөдөлмөрлөж, зарлагадахдаа бид Бурханы хүслийг дагаж байна гэж хэлж ер нь болох уу? Эзэний нэрийг барьж, Эзэний замыг сахиж, Эзэний төлөө алхаж, зарлагадаж байгаа цагт, тэнгэрийн хаанчлалд хүргэгдэх шалгуурыг бид хангаж байна гэж хэлж болох уу? Төгс Хүчит Бурханы үгээс дахин хэдэн хэсгийг уншвал бид ойлгох болно.

Төгс Хүчит Бурхан хэлсэн нь, “Бурханыг дагах явцдаа дандаа зовж шаналсан, бэрхшээлийг үл тоомсорлон Түүнийг дагасан, сайн, муу бүх цаг үеийг Түүнтэй хуваалцсан гэж чи хэлдэг боловч Бурханы хэлсэн үгийг амьдран харуулаагүй; чи өдөр бүр Бурханы төлөө гүйж, Түүний төлөө өөрийгөө зарлагадахыг л хүсдэг ба утга учиртай амьдралыг амьдран харуулах талаар хэзээ ч бодож байгаагүй. Чи бас ‘Ямар ч тохиолдолд Бурхан бол зөвт гэдэгт би итгэдэг. Би Түүний төлөө зовсон, Түүний төлөө ийш тийш гүйсэн, өөрийгөө Түүнд зориулсан ба гавьяа хүртээгүй хэдий ч шаргуу ажилласан; Тэр гарцаагүй намайг санаж байгаа’ гэж хэлдэг. Бурхан зөвт гэдэг нь үнэн ч энэхүү зөвт байдал ямар ч ариун бус зүйлээр сэвтээгүй: Энэ нь хүний ямар ч хүслийг агуулдаггүй ба үүнд махан бие юм уу хүний арилжаа наймаа холилддоггүй. Тэрслүү агаад эсэргүүцдэг бүхэн, Түүний замыг даган мөрддөггүй бүхэн шийтгүүлнэ; хэн ч уучлагдахгүй, хэн ч өршөөгдөхгүй!” (Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: Гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс).

“Би ямар төрлийн хүмүүсийг хүсдэгийг чи мэдэх ёстой; ариун бус хүмүүс хаанчлалд орохыг зөвшөөрөхгүй, ариун бус хүмүүс ариун газрыг балиартуулахыг зөвшөөрөхгүй. Хэдийгээр чи их ажил хийж, олон жилийн турш ажилласан ч, хэрвээ эцэстээ өрөвдмөөр бохир заваан хэвээр байвал—Миний хаанчлалд орохыг хүсэх чинь Тэнгэрийн хуулиар тэвчишгүй юм! бүтээлийн эхлэлээс өнөөдрийг хүртэл Надад ая тал зассан хүмүүст Би Миний хаанчлалд амархан орох боломжийг хэзээ ч олгоогүй. Энэ бол тэнгэрийн дүрэм бөгөөд хэн ч үүнийг зөрчиж чадахгүй! Чи амийг эрж хайх ёстой. Өнөөдөр, төгс болгуулах хүмүүс Петртэй адилхан байх болно: Тэд бол өөрсдийн зан чанарт өөрчлөлт гаргахаар эрж хайдаг хүмүүс бөгөөд Бурханд гэрчлэл хийж, Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхэд бэлэн байдаг хүмүүс юм. Зөвхөн ийм хүмүүс л төгс болгуулна. Хэрвээ чи зөвхөн шагнал горилдог ба өөрийн амь зан чанарыг өөрчлөхөөр эрж хайдаггүй бол бүх хичээл чармайлт чинь талаар өнгөрөх болно—энэ нь хэзээ ч хувиршгүй үнэн юм!” (Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас). Үүнийг Төгс Хүчит Бурханы үгэнд тодорхой хэлсэн байна. Бурхан бол ариун ба зөвт юм. Ёс бусын, завхарсан хүмүүс Түүний хаанчлалд орохыг Бурхан хатуу хориглодог.

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

“Бид Эзэний төлөө шаргуу ажиллаж, Эзэний нэр болон замыг баримталдаг. Гэтэл яагаад тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй гэж?” хэмээн олон хүн асууж байна. Энэ нь ердөө Бурханы хүслийг дагадаг эсэхийн маань тухай асуудал биш юм. Хамгийн чухал зүйл гэвэл бидний нүгэлт уг чанар шийдвэрлэгдээгүй. Иймээс амь зан чанартаа өөрчлөлт гаргаж, тэнгэрлэг Эцэгийн хүслийг дуулгавартай дагадаг хүн болохын тулд цэвэрлэлт хүлээн авахад эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг туулах шаардлагатай юм. Энэ маягаар л хүн тэнгэрийн хаанчлалд хүргэгдэхэд тэнцэж чадна. Бид яагаад үргэлж өдрөөр нүгэл үйлдэн, шөнөөр нүглээ улайж, нүглээс хэзээ ч татгалзаж чаддаггүй вэ? гэдгээ одоо ойлгож болох юм. Уг шалтгаан нь гэвэл Сатаны уг чанар маань бөгөөд энэ нь Бурханыг эсэргүүцэж, Бурханы эсрэг тэрслэхэд биднийг ихэвчлэн жолооддог. Бид үргэлж нүглээ улайж, Эзэнд гэмшдэг ч гэсэн нүглийн хүлээсээс мултарч чаддаггүй. Эзэнд итгэдэг бүх итгэгчийн ацан шалаа, байр байдал ийм байдаг. Учир нь Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс золин авралын ажил л хийсэн тул хүн нүглээ уучлуулж, Бурханд залбирч, Бурхантай ярилцаж, Бурханы нигүүлсэл болон ерөөлийг эдлэх эрхтэй болж чадсан юм. Гэхдээ Эзэн Есүсийн золин авралын ажил бидний сатанлаг уг чанарыг өршөөлгүйгээр зөвхөн нүглийг маань л уучилжээ. Бид Эзэний нэрээр шаргуу ажиллаж, ийш тийш гүйн, зарлагадах чадвартай байсан ч гэсэн нүглийн хяналт, хүлээсээс мултарч мөн л чадаагүй. Иймээс Эзэн Есүс нүгэлт уг чанар болон сатанлаг зан чанарыг маань шийдвэрлэхээр эцсийн өдрүүдэд эргэн ирнэ гэж хэлсэн юм. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан Нигүүлслийн эрин үеийн золин авралын ажлын сууринд үндэслэн хүнийг шүүж, цэвэрлэх ажлаа явуулахаар ирсэн. Бурхан үнэнийг илэрхийлснээр хүний сатанлаг уг чанарыг илчилж, шүүж, хүний сатанлаг зан чанарыг цэвэрлэдэг, ингэснээр бид Сатаны нөлөөнөөс бүрэн чөлөөлөгдөж, Бурханаар авруулж, авхуулж чаддаг. Төгс Хүчит Бурханы үгийг уншицгаая:“Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суулгагдчихсан бөгөөд Сатанаар хэдэн мянган жил завхруулагдсаны дараа түүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах үед энэ нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин аврал төдий байсан боловч түүний доторх хорт уг чанарыг авч хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт болон гэсгээлтийн ажлаар дамжуулан өөрийнх нь дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг ариусгаж, өөрчлөх зорилготой; үгээр хийсэн шүүлт, гэсгээлтээр мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн ялзралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж нэрлэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ энэ үе шат нь байлдан дагуулалтын шат, мөн түүнчлэн авралын ажлын хоёр дахь үе шат юм. Үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан хүнийг Бурхан олж авдаг; цэвэршүүлж, шүүж, ил болгоход үгийг ашигласнаар дамжуулан хүний зүрх сэтгэлийн доторх ариун бус зүйл, үзэл, сэдэл, хувийн хүсэл эрмэлзэл бүгд бүрэн илчлэгддэг.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-өөс). “Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч, бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авах болно” (Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас).Сатан биднийг гүн гүнзгий завхруулсан гэдгийг Төгс Хүчит Бурханы үгээс бид ухаардаг. Сатаны уг чанар бидний гүнд байдаг. Хэдийгээр Эзэн Есүсийн золин авралын ажлаар бидний нүгэл уучлагдаж, Эзэн Есүсийн нигүүлслээр бид Бурханы өмнө амьдарч чадсан боловч бидний доторх Сатаны уг чанар шийдвэрлэгдээгүй учраас одоо ч бид сатанлаг зан чанарын дотор амьдарч, Бурханы үгийг хэрэгжүүлэх, Бурханы үгийн дагуу амьдралаа хөтлөх чадваргүй амьдарсаар байна. Энэ бол эцэст нь Бурханы олж авах хүмүүс биш юм. Бурханы олж авах хүмүүс нь завхарсан зан чанараа цэвэрлүүлж, завхралаас ангижирсан, Бурханы хүсэлд дуулгавартай хүмүүс байдаг. Иймээс нүглийнхээ уг үндэс буюу өөрсдийн доторх сатанлаг зан чанарыг шийдвэрлэхэд Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил одоо ч бидэнд хэрэгтэй. Бид сатанлаг зан чанараа цэвэрлүүлж, Сатаны нөлөөнөөс бүрэн ангижраад, Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, шүтэн мөргөж чадах үедээ Бурханаар үнэхээр авруулж, авхуулсан байх бөгөөд Бурханы амлалтад тэнцэн, хаанчлалд нь орох болно. Энэ нь ямар ч эргэлзээгүй юм.

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Өмнөх:Асуулт 14: Библид: “Учир нь зүрх сэтгэлээрээ хүн зөвт байдалд итгэдэг; амаараа хүлээн зөвшөөрч авралд хүрдэг” (Ром 10:10) гэж байдаг. Эзэн Есүс бидний нүглийг цагаатгаж, итгэлээр дамжуулан биднийг зөвт болгосон гэж бид итгэдэг. Түүнчлэн, хэрвээ хүн нэгэнтээ аврагдсан бол үүрд аврагдсан бөгөөд Эзэнийг эргэн ирэх үед бид даруй өргөгдөж, тэнгэрийн хаанчлалд орно гэдэгт бид итгэдэг. Тэгвэл, аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орохын тулд бид эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрөх ёстой гэж та нар яагаад гэрчилдэг юм бэ?

Дараах:Асуулт 16: Бурханд итгэдэг хүмүүс эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрөх ёстой ба тэгсэн цагт л завхарсан зан чанар нь ариусгагдаж, Бурханаар авруулж чадна гэж та нар хэлдэг. Гэхдээ бид Эзэний шаардлагын дагуу номхон даруу байдал, тэвчээрийг хэрэгжүүлж, дайснаа хайрлаж, загалмайгаа үүрч, дэлхий ертөнцийн зүйлсийг орхиж, Эзэний төлөө ажиллаж, сайн мэдээ түгээдэг. Иймээс энэ бүхэн нь бидний өөрчлөлт биш гэж үү? Бид үргэлж ийм маягаар эрж хайсан, иймээс бид ч бас ариусгагдаж, тэнгэрийн хаанчлал руу өргөгдөж чадахгүй гэж үү?

Холбогдох агуулга