Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Бурханд итгэх замд илүү сайн байхын төлөө эргэлт хийх нь

Цуанбиан   Шанхай хот

Хэдийгээр би Бурханыг олон жил дагаж байгаа ч амь руу орох үйлсдээ бараг ямар ч ахиц гаргаагүй тул сэтгэл ихэд бачимдаж байлаа. Ялангуяа амь рүү хүрэх номлолын бичлэгийг, бас тэрхүү номлолд сууж, сонсож байсан ах эгч нартайгаа Ариун Сүнсээр удирдуулан ярьж буй хүнийг сонсоод би энэ төрлийн ярианаас нь болж маш их түгшин бачимдав, “Та нар одоо Бурханд итгэж, үнэнийг дагахын сайхныг амтлаад байна. Та нар зөв замдаа орж эхэлсэн ба өөрсдийн авралыг эрэлхийлэхдээ итгэлээр дүүрэн байдаг.” Би “Эдгээр хүмүүс Бурханд ийм богино хугацаанд итгэсэн мөртлөө аль хэдийн амь руу нэвтэрч, аврагдах итгэлээр дүүрэн юм. Тэгэхэд би Бурханд итгээд ингэж удсан мөртлөө одоог хүртэл үнэнийг олж аваагүй, амьдрал дээрх зан чанарт маань ч өөрчлөлт ороогүй. Зөв замд орох талаар яриад ч хэрэггүй. Авралд хүрнэ гэж хэлэхэд амар, хийхэд хэцүү юм!” гэж бодлоо. Хүн төрөлхтний ялзралыг үнэн шийдэж чаддаг тухай дээрх нөхөрлөлд хэрхэн өгүүлснийг бодож байсан ч, харин хэзээ ч бодит туршлагаар үзэж байгаагүй юм. Тэр бүү хэл үнэн надаас бусад хүмүүсийн ялзралыг шийдэж байгаа мэт санагдсан тул би үнэн болон авралын замналдаа итгэл алдав. Хэдийгээр би өөрийнхөө байдлыг зөвт бус байгааг мэдэж байсан ч, үүнээс зугтах өөр зам үгүй тул би Бурханаас тусламж гуйн уйллаа. Үүний дараа Түүний үг намайг гэгээрүүлж, Бурханд энэ олон жил итгэсэн хэрнэ яагаад амьдралд минь ахиц гараагүй, бас яагаад миний зан чанар өөрчлөгдөөгүй шалтгааныг харуулсан. Бурхан надад үнэнийг хэрэгжүүлэн, түүнд нэвтрэх замыг зааж өгсөн юм.

Бурханы үгэнд: “Хүний амийн өсөлт ба түүний зан чанар дахь өөрчлөлт нь бүгд бодит байдалд орсноор хийгддэг ба цаашлаад нарийвчилсан дадлага туршлага руу орсноор явагддаг. ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа”-ээс). “Зарим хүмүүс үнэнийг мэддэг ч үүнийг хэрэгжүүлдэггүй, тэд үнэнийг зүгээр л нэг зүйл, өөр юу ч биш гэж итгэдэг. Тэд үнэнийг өөрсдийнх нь хүсэл, ялзралыг шийдэж чадахгүй гэж итгэдэг. Иймэрхүү хүмүүс инээдтэй биш гэж үү? Тэд хөгийн биш байна уу? Тэд өөрсдийгөө ухаантай гэж хоосон итгэдэг бус уу? Хэрэв хүмүүс үнэнд нийцүүлэн үйлддэг бол тэдний ялзарсан зан чанар өөрчлөгдөх болно. Хэрэв хүмүүс өөрсдийн угаас өгөгдсөн зан төлвөөрөө Бурханд итгэж, үйлчилдэг бол тэдний хэнийх нь ч зан чанар өөрчлөгдөхгүй. Зарим хүмүүс өөрсдийн асуудал зовнилдоо бүхэл өдрийн турш автаж, өмнө нь боломжтой байгаа үнэнийг шалгаж эсвэл хэрэгжүүлж чаддаггүй.Энэ байдал бол үнэхээр хөгийн инээдтэй. Ийм хүмүүс бол төрөлхийн зовогчид бөгөөд ивээл нигүүлсэл байгаа ч үүнийг таашааж чаддаггүй! ” (Христийн ярианы тэмдэглэлүүд номын “Үнэнд хайртай хүмүүст явах зам бий”-ээс). Зөвхөн Бурханы үгсийн гэгээрлийн ачаар би Түүнд олон жил итгэсэн ч зан чанарт минь өөрчлөлт ороогүй, мөн энэ нь чухамдаа Бурханы үгсийг уншиж байхдаа үгчилсэн, онолын утгыг ойлгох дээр төвлөрч, ойлгох тухай л боддог байснаас болсныг мэдсэн. Би үнэнийг хэрэгжүүлэхэд ч, бодит байдалд оруулахад ч, бүр Бурханы үгийг бодит туршлагаар туулж үзэх тал дээр ч огт төвлөрч байгаагүй юм. Бурханд итгэсэн эдгээр жилүүдээ эргэн бодоход, үнэний аль ч тал байсан би түүний гүнзгий утгыг эсвэл үнэний мөн чанарыг ойлгохыг эрэлхийлдэггүй, ер нь үнэнийг олж авах нарийн дасгал хийхийг ч төлөвлөж байгаагүй аж. Оронд нь, би онолын мэдлэг, ойлголт байхад л хангалттай гэж боддог байсан. Жишээлбэл, бодит амьдралд би үргэлж л нэр алдар, ололт амжилтын төлөө тэмцэж, бусдад өөрийгөө сонсгож, өөрийгөө хүндлүүлэн хүлээн зөвшөөрүүлэхийг хүсдэг байлаа. Эдгээр ялзралыг илчилсний дараа би хэсэг хугацаанд бодолхийлж, эдгээр нь бардам зангийн илэрхийллээс өөр юу ч биш хэмээн өөрийн ялзралыг хүлээн зөвшөөрөн, Бурханы өмнө залбирсан. Үр дүн нь, би хэчнээн олон удаа өөртөө гэмшиж, Бурханы өмнө өөрийн нүглээ наманчилсан ч миний хуучин зан чанар өөрчлөгдөөгүй ба хуучин алдаануудаа давтах заяанд яллагдсан байж. Бурханы бүтээсэн нөхцөлд орж, залбирал үйлдэн, байнга Түүнийг эрэлхийлснээр би Бурхан миний ялзралтай харьцахын тулд нөхцөл байдлыг ашиглаж байгааг ойлгосон. Энэ ойлголтод хүрсний дараа л би Бурханы бүх шалгалт болон цэвэршүүлэлт, Бурханы надтай харьцах харьцаа, намайг засалт бүгд Түүний аврал, Түүний хайр бөгөөд Бурханы зүрх үргэлж сайн, тодорхой үед хамааралтай байдгийг ойлгож авсан юм. Би зарим нэг бэрхшээлийг даван туулсан ч ямар ч өөрчлөлт хийгээгүй байжээ. Тэр хүний номлолыг сонссоны дараа би эдгээр нөхөрлөл бол үнэндээ надад хэрэгтэй байсан зүйл гэдгийг мэдэрсэн бөгөөд энэ зүйл намайг өмнө нь ойлгоогүй байсан үнэнийг ойлгоход тусалсан. Харин миний урд нь хийж байсан зүйл ердөө л өөрийн толгойд байсан нөхөрлөлийн талаарх агуулгыг эргэж санах байсан ба дараа нь тэдэнд анхаарал хандуулаагүй тул жаахан байсан ойлголтоо хэсэг хугацааны дараа мартаж, эцэст нь юунд ч хүрч чадаагүй.

Бодит байдалтай нүүр тулахад, үнэнийг огтхон ч эрж хайгаагүй гэдгээ ухаарсан. Бурханд олон жил итгэсэн ч үнэнийг хэрэгжүүлэхэд эсвэл бодит байдалд оруулахад огтхон ч хүчин чармайлт гаргаагүй бөгөөд үнэнийг олж авахад асар хол хэвээр байснаас гадна миний зан чанар огт өөрчлөгдөөгүй. Энэ бол Бурханы тэртээ цагт хэлж байсанчлан бүхэлдээ Бурханы зөвт зан чанарын илчлэл юм: “ Чи Бурханы үгийг амьдран харуулахад хичээл чармайлтаа зориулах ёстой, ингэснээр тэдгээрийг амьдралдаа хэрэгжүүлж болох юм. Хэрэв чи зөвхөн хоосон онолын мэдлэгтэй бол Бурханд итгэх итгэл чинь хий дэмий болох болно. Чи зөвхөн Түүний үгийг амьдран харуулж, хэрэгжүүлж байгаа цагт чиний итгэлийг бүрэн дүүрэн агаад Бурханы хүслийн дагуу гэж үзэх боломжтой.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах ёстой”-оос). Бурхан бол зөвт билээ. Бурхан хэнд ч, хэзээ ч шударга бус хандаж, хүнд ямар нэг зорилгогүйгээр, болзолгүйгээр өгдөггүй. Би үнэнийг хэрэгжүүлээгүй, Түүний үгийг амьдран харуулахын тулд ямар ч хүчин чармайлт гаргаагүй. Үр дүнд нь өнөөдөр би өөрийн тарьсан үрээ хураах ёстой. Бурханы ажлыг мэддэг хэдий ч өөрөө үүнд орох тал дээр дутмаг байсны улмаас өнөөдөр би өөрийн итгэлийн төлөө харуулах юу ч үгүй байгаадаа, Бурханы авралын төлөө үнэндээ амьдарч байгаагүйдээ маш их харамсан гашуудахаас өөр зүйл хийж чадахгүй байлаа. Гэхдээ би ийм замаар үргэлжлүүлэн доройтохыг хүсээгүй юм. Харин оронд нь дахин шинээр эхэлж, өөрийн дадлагадаа хүчин чармайлт гаргаж, Бурханы үгийг өөртөө хэрэгжүүлэхийг хүссэн.

Дараа нь би үнэнийг хэрэгжүүлж, бодит байдалд орох дадлага хийж эхэлсэн. Бусад хүмүүст өөрийгөө сонсгож, хүндлүүлж, хүлээн зөвшөөрүүлэхийг хүсдэг байснаа больж зөвхөн Бурханд залбирч, нүглээ наманчлах болсон. Харин ч Бурханы өмнө үнэнийг эрж, ялангуяа энэ асуудалтай холбоотой Бурханы үгийг хайж, Бурханы үгийн шүүлт ба гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, ийм замаар өөрийн ялзралыг арилгахаар болсон. Ийм замд орж, дадлагаа хийхэд Бурхан надад онцгой ивээлээ үзүүлэн, намайг хүмүүст тэдний өвөг дээдэс шиг шүтэгдэхийн төлөө, эсвэл өөрийгөө Бурхан мэтээр шүтүүлэхийн төлөө Бурхан болон Түүний байр суурьтай тэрсэлдэж байсныг минь ойлгуулсан юм. Би өөрийгөө агуу улаан луутай яг ижил уг чанар болон мөн чанар бүхий чөтгөрийн Сатан болсноо хараад өөрийн уг чанарыг өөрийн мэдэлгүй жигшин зэвүүцэх сэтгэл төрөв. Харин дараа нь би өөрийгөө Бурханыг алдаршуулж, Бурханыг гэрчлэх үнэнээр зэвсэглэсэн бөгөөд үнэндээ орохын тулд өөрийгөө бэлтгэсэн. Энэ дасгалаар би өөрийгөө дээгүүр тавьж, бусад хүмүүст өөрийнхөө талаар ярихын жигшүүртэй, бузар байдлыг илүү тодорхой харсан юм. Би өөрийгөө илүү ихээр жигшин зүхэж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд үнэнийг хэрэгжүүлж, махан биеэс урвахыг хүсэх болсон. Ийм замаар хэсэг бэлтгэсний дараа өөрийн бардам зан чанарын илэрхийлэл ихээхэн буурсан болохыг би анзаарав.

Хэвийн харилцааны үед би хүлцэнгүй, тэвчээртэй, мэргэн ухаанаа ашигладаг, зарчимч бас шударга хүн байх ёстой гэдгийг урд нь би мэддэг байсан л даа. Гэвч бодит байдал дээрээ би тэдгээр таван хүчин зүйлд хэзээ ч ороогүй байв. Тиймээс ахан дүүстэй хамт байх үед, зарим нэг үл ялих зүйл эсвэл тэдний ялзрал илчлэгдсэнээс болоод тэднийг гадуурхах, тэдэнтэй огт таарамжгүй байх зүйлс надад их тохиолддог байв. Одоо би өмнөх ойлголтоо бодит амьдрал дээр дадлагажуулж, хэрэгжүүлэх болсон. Тэдний ялзралын илэрхийллээс болж бусдад муу хандах үедээ би Бурханд залбирч, үнэнийг эрж, өөртөө тохиолдсон энэ байдлыг хэрхэн ойлгохыг, Бурханы үгэнд хэрхэн орж, хэрхэн дадах ёстойгоо асуудаг. Бурханы замчилгаан дор, хүн бүхэн өөрчлөлтийг эрж байгаа, тиймээс ялзралын илэрхийлэл байх нь аргагүй, магадгүй тухайн хүн өөрөөс нь илрэх ялзрал эсвэл өөрийн уг чанараараа удирдуулж байж болох ч зориудаар надад ийнхүү хандаагүй байж болохыг би мэдэв. Яг л миний бардам зан чанар бусдын дургүйг хүргэдэг байсан ч би үүнийг мэддэггүй байсантай адил. Энэ бүхэн нь Сатаны хүнд хийсэн хор уршиг. Үзэн ядагдах ёстой нь Сатан ба хэн нэгэн ахан дүүсийнхээ талаар санаа бодлыг бий болгох ёсгүй. Би ингэж бодоход миний дотор хадгалагдсан атаа хорсол, зэвүүцэл хормын дотор арилсан. Оронд нь Сатаныг үзэн ядаж, ахан дүүсээ өрөвдөж, уучлах болсон. Бүр бусдад туслах боломжийг хайх болсон доо. Би өөрийн хүслээр бусдад туслахыг оролдоход тэдэнтэй харилцах харилцаа улам бүр нөхөрсөг болсон ба бусдад туслахын аз жаргалыг амссан.

Би Бурханы үгийг туулж, үнэнийг хэрэгжүүлэх үед зөвхөн бодит туршлагыг цуглуулаад зогсохгүй үнэний бүх хэсэгт орж, Бурханы гайхалтай ажлыг олж харсан. Би Бурханы удирдлага болон замчилгааг мэдэрч, үнэнийг хэрэгжүүлээд миний зүрх сэтгэлд ирсэн итгэл төгс байдал, энх амгалан болон аз жаргалыг амталсан. Амьдралд хоосон зүйл гэж огт байхгүй. Өдөр бүр сурах шинэ зүйл, өдөр бүр харах өөр өнцөг, ойлголт гарч ирж, Бурхан өдөр бүр намайг аварч, үнэнийг эрэх нь үнэхээр утга учиртайг мэдэрч, үнэн л хүмүүсийг аварч, өөрчилж болдгийг мэдэрсэн!

Ингэж бага зэрэг туршлага болон ойлголт аваад, Бурханд итгэх миний зам сайн тал руу эргэж, аврал гэдэг нь миний мэдэхээс хол зүйл мэт мэдрэгдэхээ больсон. Би Бурхантай хамт ажиллаж, өөрийгөө дадлага, үнэнээр байнга цэнэглэж, үнэнд орж байгаа цагт өөрийн ялзарсан зан чанараа заавал өөрчлөх болно. Бурханы ажил хүнийг аварч, Бурханы үг хүнийг өөрчилж чадна гэдэгт би итгэж байна: Би үүнийг туулсан болохоор ийм итгэлтэй байгаа юм. Өнөөдрөөс эхлэн би хөл дээрээ бат зогсоод үнэнийг эрж, үнэнийг хэрэгжүүлэхийг хүсэж байна. Өөрийн зан чанараа өөрчлөх, Бурханыг, намайг аврах Бурханы ажлыг, хүнийг аврах Бурханы хүчийг, Бурханы гайхалтай үйлийг гэрчлэхийн тулд жинхэнэ хүний зан чанараар амьдрахад минь Бурхан намайг үргэлжлүүлэн жолоодоосой гэж би хүсэж байна!

Өмнөх:Дэлхийн харанхуй болон хорон муугийн эх сурвалжийн тухай товч яриа

Дараах:Миний сүнсийг хууран мэхэлсэн зүйл юу вэ?

Танд таалагдаж магадгүй