Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

ХРИСТИЙН ШҮҮХ СУУДЛЫН ӨМНӨХ ТУРШЛАГЫН ТУХАЙ ГЭРЧЛЭЛҮҮД

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

“Найрсаг” байдал минь баяртай

Линь Фань, Испани

Хойд эхийнхээ чарлаж, хараах чимээн дунд хүүхэд нас минь өнгөрсөн юм. Дараа нь би юмны учир начрыг ойлгодог болоод хойд эх болон эргэн тойрныхоо хүмүүстэй эв найртай байхын тулд “Амаа мэдэж явбал аминд өлзийтэй; өөрийгөө хамгаалахын тулд чимээгүй бай, буруушаалтаас зугтахаар хичээ”, “Сайн найзуудынхаа алдааны талаар амаа хамхих нь урт удаан, сайхан нөхөрлөлийг бий болгодог” гэх амьд үлдэх сатанлаг хуулиар амьдардаг боллоо. Ингэснээр бусдаас магтаал сонсож, хүн болгон намайг эв эетэй гэцгээх болов. Яваандаа би амьдралын зарим сургамжийг тунгаан цэгнэсэн билээ: Энэхүү харанхуй, ёрын муу нийгэмд амьд үлдье гэвэл эргэн тойрныхоо хүмүүстэй сайн харилцаатай байх ёстой. Тэгсэн цагт л багтаж шингэх газартай байх байлаа. Чуулганд ирснийхээ дараа ч гэсэн би эдгээр зарчмынхаа дагуу үйлддэг байв. Үүргээ биелүүлж байхдаа асуудалтай тулгарах бүрдээ дуугаа хураадаг байсан бөгөөд асуудлыг хэлбэл хүмүүсийн дургүйг хүргэж, өөртөө гай удна гэж эмээдэг байсан юм. Үнэнийг хэрэгжүүлж чадаагүй маань чуулганы ажилд хор хөнөөл учруулж, Бурханы өмнө гэм буруу болсон юм. Бурханы үгийн гэсгээлт, шүүлт надад “найрсаг” хүний үнэн нүүр царайг минь харуулж, тэрхүү “найрсаг” хүмүүсийн мөн чанарын талаар зарим мэдлэг олгосон билээ. “Найрсаг” хүн байх нь бусдыг хорлож, өөрийгөө хохироосон, мөн би Бурханыг эсэргүүцэх замаар эргэлт буцалтгүй орсон гэдгээ олж харсан тул “найрсаг байх” сэтгэлгээнийхээ хязгаарлалтыг хаяж, үнэнийг хэрэгжүүлэн, зарчмыг баримтлах эр зоригтой байж, үнэнч хүний дүрийг жаахан ч болов амьдран харуулахаар шийдсэн юм.

2018 онд би дунд түвшний удирдагчаар сонгогдов. Сургуулилах энэ боломжийг олгосонд нь Бурханд би маш их талархсан бөгөөд үүргээ сайн биелүүлж, Бурханыг хангалуун байлгаж, Бурханы надад тавьсан хүлээлтэд нийцэхээр зориг шулуудлаа. Үүргээ дөнгөж хүлээн авах үедээ би чуулганы зарим хэрэг явдлыг төдийлөн сайн мэддэггүй байсан юм. Надтай нэг баг болсон Лиу эгч энэ үүргийг жил гаруй биелүүлсэн ба чуулганы ажлын олон талыг харьцангуй сайн мэддэг байв. Би асуудал гарах болгонд Лиу эгчээс асуун, эгч ч надад байнга тусалдаг байлаа. Гэвч Лиу эгч цуглааны үеэр бичиг үсэг, хоосон сургаал л ярьдаг, Бурханы үгийг хэрэгжүүлэх бодит байдалгүй гэдгийг би аяндаа ухаарсан юм. Мөн эгч үүргээ биелүүлэхдээ маш идэвхгүй байж, бодитой ажил хийдэггүй байв. Ах эгч нарыг асуудлаа мэдээлэхэд нь Лиу эгч шийдвэрлэх гэж оролддоггүй байсан бөгөөд ялангуяа яаралтай солих шаардлагатай чуулганы хуурамч удирдагчдыг зохицуулахын оронд уг асуудлыг хойшлуулсаар байдаг байлаа. Энэ хугацаанд чуулганы удирдагч болох Жан эгчийг зүгээр л хэлбэрддэг, үүргээ биелүүлэх үедээ хэзээ ч бодитой ажил хийгээгүй, цуглааны үеэр бичиг үсэг, хоосон сургаалаас өөр юм ярьдаггүй гэж Лиу эгч хэд хэдэн удаа дурдсан юм. Түүнчлэн Жан эгчийг бүр бусдын саналыг сонсдоггүй, тусламж ч авдаггүй гэлээ. Гэвч ингэж хэлчхээд Жан эгчийг солих ямар ч бодолгүй байх шиг байв. Дараа нь би Жан эгчтэй уулзах үедээ үнэхээр л Лиу эгчийн ярьсан шиг байгааг нь олж мэдсэн тул “Жан эгчид илэрсэн зүйлийг зарчмын дагуу хэмжвэл үнэнийг эрэлхийлдэггүй, бодитой ажил хийдэггүй, мөн Ариун Сүнсний ажилгүй хуурамч удирдагч мөн байна. Тэр эгчийг солих хэрэгтэй” гэж Лиу эгчид хэлсэн юм. Гэвч Лиу эгч “Жан эгч хангалттай чадварлаг биш байж болох ч яг одоо зарим ажлыг хийж чадаж байна. Эгчид туслахыг хичээцгээе” гэж ердөө хуумгай байдлаар хариуллаа. Би: “Чуулганд хуурамч удирдагчдыг олж илрүүлмэгцээ цаг тухайд нь солих ёстой гэж ажлын зохицуулалтад маань хэлсэн байдаг. Жан эгч хуурамч удирдагч гэдэг нь аль хэдийн ил болсон тул түүнийг солих ёстой!” гэж сэтгэлдээ бодов. Тэгээд яг ингэж хэлдгийн даваан дээр дотроо ингэж бодсон юм: “Лиу эгч ийм удаан хугацаанд удирдагчийн үүргээ биелүүлж ирсэн юм чинь ажлын зохицуулалтын шаардлагыг мэддэг байх учиртай. Намайг шаардах юм бол өөрийг нь бодитой ажил хийхгүй байна гэж хэлж байна, сүржигнэж байна, таарамж муутай хүн байна гэж бодох болов уу? Өө! Би энэ талаар туршлагагүй, бас ойлгохгүй зүйл ч нэлээд их байна. Бас эгч бид хоёр нэг хэсэгтээ л хамт ажиллана—үүнээс болж Лиу эгчтэй таарамжгүй болбол үүргээ яаж хамт биелүүлэх юм бэ? Үүнийг зүгээр л мартсан нь дээр юм байна!” Ингэж бодоод би өөр юу ч хэлсэнгүй.

Дараа нь би Жан эгчтэй хэд хэдэн удаа нөхөрлөсөн боловч эгчийн байдалд ямар ч ахиц гараагүй юм. Тэгтэл Жан эгч бодитой ажил хийхгүй байгаа талаар чуулганы бусад ах эгч надад мэдэгдсэн бөгөөд энэ асуудал тулгамдаж байгааг би ойлголоо. Тэгээд цаг алдалгүй Лиу эгч дээр буцаж очоод, Жан эгчийг солих талаар хэлэлцэв. Гэвч Лиу эгч: “Дээд түвшний удирдагчид буруутгасан захидлуудыг баталгаажуулж байгаа. Хуурамч удирдагч гэдгийг нь тэд баталгаажуулах үед Жан эгчийг солино” хэмээн шалтаг хэлж эхэллээ. Би сэтгэлдээ ингэж бодов: “Жан эгч үнэхээр хуурамч удирдагч мөн бол түүнийг даруйхан солих ёстой. Жан эгчийг солихын өмнө захидлууд баталгаажихыг хүлээх юм бол чуулганы ажил саатаж, ах эгч нарын амийн оролт ч хойшилно. Энэ чинь Бурханы эсрэг явж байгаа хэрэг!” Тэгээд би хуурамч удирдагчдыг солихын чухлыг Лиу эгчтэй ярилцмаар байсан ч дараа нь ингэж бодлоо: “Жан эгчийг солих талаар санал хэлбэл Лиу эгч намайг хэтэрхий биеэ тоосон, ихэрхүү, бас энд онгирсноороо шинэ албан тушаалдаа өөрийгөө нотлох гэж л оролдож байна гэж бодох болов уу? Тэгээд ч Лиу эгч, Жан эгчийг шийдвэрлэхгүй гэж хэлээгүй; зүгээр л ямар нэг зүйл хийхийн өмнө дээд түвшний удирдагчдын баталгаажуулахыг хүлээ гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр би чимээгүй байсан нь дээр. Хэдхэн л хоног болно.” Иймээс би ам нээсэнгүй. Хэд хоногийн дараа дээд түвшний удирдагчид, чуулган дахь хуурамч удирдагчийг даруйхан зохицуулаагүйн төлөө дунд түвшний удирдагч биднийг хатуу зэмлэлээ. Тэд биднийг Бурханы сонгосон хүмүүсийг хамгаалаагүй, Сатаны хам хамсаатан, бамбай байсан, бусад ах эгчид хор хөнөөл учруулж байсан гэв. Тэр үед л Жан эгчийг хурдхан халсан юм. Үүнийг зохицуулж байх явцад би, Жан эгч удаан хугацаанд ямар ч бодитой ажил хийгээгүй гэдгийг олж мэдлээ. Тэр эгч чуулганд хариуцаж байсан сайн мэдээний ажилдаа хэзээ ч үр өгөөжтэй байгаагүй бөгөөд ах эгч нар бүгд сөрөг, сул дорой байдалд амьдарч байсан юм. Зарим нь бүр цуглаанд явахыг ч хүсэхгүй байлаа. Хуурамч удирдагчийг нэн даруй шийдвэрлэхгүй байх нь чуулганд ямар их хор хөнөөл учруулдгийг хараад би зүрх сэтгэлдээ өөрийгөө асар их зэмлэв. Гэсэн хэдий ч энэ асуудлыг эргэцүүлж, өөрийгөө мэдэх гэж хичээхэд илүү их цаг зарцуулаагүй бөгөөд Жан эгчийг сольсон нь хангалттай гэж бодсон юм.

Дараа нь Лиу эгчийн хариуцаж байсан чуулгануудын ажилд бүх талаар ноцтой асуудлууд гарч эхлэв. Дээд түвшний удирдагчид эгчийг засаж, харьцсан боловч эгч гэмшээгүйгээр барахгүй сөрөг байдал, эсэргүүцэл дунд амьдарч, үүргээ биелүүлэх хүсэлгүй болжээ. Би Лиу эгчийн байр байдлыг хараад эдгээр асуудлыг эргэцүүлэг хэмээн хэлж өгөхийг хүссэн боловч бас л санаа зовлоо: “Би эгчид өөрийгөө эргэцүүл гэж хэлэх юм бол намайг өөрийг нь хайхардаггүй, хайрладаггүй гэж хэлэх болов уу? Бидний харилцаа муудвал хамт ажиллахад хэцүү болно шүү дээ.” Тэгээд жаахан бодсоныхоо дараа Бурханы хүслийг эгчид маш тойруу байдлаар нөхөрлөсөн бөгөөд сөрөг байхаа боль гэж зөвлөв. Үүний дараа эгч байнга гомдоллож, зөв буруугийн тухай маргах боллоо—эгч харваас Ариун Сүнсний ажилгүй байлаа. Лиу эгч надтай хамт үүргээ биелүүлэх болсноос хойш бодитой ажил огт хийгээгүй, мөн засуулж, харьцуулах үедээ тэдгээрийг хүлээн зөвшөөрч, үнэнийг эрж хайхаар оролдоогүй талаар би бодов. Эдгээр нь хуурамч удирдагчийн илрэл байлаа! Энэ үед дээд түвшний удирдагчид надаас Лиу эгчийн талаар үнэлгээ бичихийг хүссэн юм. Би сэтгэлдээ үнэхээр их зөрчилдөж байв: Лиу эгчид үргэлж илэрч ирсэн зүйлийн тухайд үнэнээр нь мэдэгдэх ёстой юу? Би үүнийг мэдэгдэхгүй бол хуурамч удирдагчийг хаацайлж, Бурханы гэрийн ажлыг хамгаалахгүй байгаа хэрэг болно. Гэхдээ ихэнх ах эгч үнэндээ юу болоод байгааг мэдээгүй. Тэд үүнийг ялган таньж чадаагүй, бас Лиу эгчийг бүгд нэлээд дэмжиж байсан. Хэрэв би эрсдэл хүлээж, эгчийн асуудлыг мэдээлэх юм бол ах эгч нар намайг муугаар бодох болов уу? Үүнээс гадна, би Лиу эгчтэй өдөр болгон хамт амьдардаг. Асуудал гарахад маань Лиу эгч тусалсан. Хэрэв би асуудлыг нь мэдээлээд, эгч үнэхээр солигдох юм бол намайг үзэн ядах болов уу? Иймээс би аль аль талыг нь бодолцож үзсэнийхээ дараа Лиу эгчийн бодитой ажил хийх чадваргүй, оролтоор дулимаг байдлыг үнэлгээн дээр зөөлрүүлж бичлээ. Үнэлгээг хүлээлгэж өгсний дараа сэтгэл минь асар их түгшив. Би баримтыг нууж, Бурханыг хуурснаа ухаарлаа. Тэгээд сүнсэндээ асар их буруутгал мэдэрсэн юм. Дараачийн хэд хоногт би Бурханы үгийг унших явцдаа зүүрмэглэж, цуглаан, нөхөрлөлийн үеэр гэгээрч, гэрэлтүүлэгдэхгүй байлаа. Мөн Бурханы удирдамжийг мэдэрч чадсангүй, чуулган дахь асуудлыг ч илрүүлж чадсангүй. Хэд хоногийн дараа дээд түвшний удирдагчид байцаалт явуулж, Лиу эгч бодитой ажил хийдэггүй хуурамч удирдагч байсан гэдгийг баталгаажуулсны дараа түүнийг халлаа. Хэдийгээр Лиу эгч халагдсан боловч би эгчтэй харилцах харилцаагаа хадгалж үлдэхийн төлөө үнэнийг орхиж, гэм бурууг үйлдсэн юм. Ингэж бодохоор ичгүүр, өөрийгөө буруутгах сэтгэл намайг эзэмдлээ. Тэгээд даруйхан Бурханд залбирч, өөрийгөө эргэцүүлж эхлэв.

Дараа нь би Бурханы үгээс ингэж уншсан юм: “Ийм хүмүүс үйлдэлдээ хааш яаш байдаг бөгөөд өөрт нь хамаагүй юм бүхэнд хүйтэн хөндий байдаг. Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг анхаардаггүй, мөн Бурханы хүслийг ч хайхардаггүй. Тэгээд Бурханы төлөө гэрчлэл хийх, эсвэл үүргээ биелүүлэх ачаа үүрдэггүй бөгөөд ямар ч хариуцлагын мэдрэмж байдаггүй. … Тэр үйлдэлдээ хааш яаш бөгөөд хувийн ашиг сонирхол агуулаагүй зүйлсийг үл хайхарч, тэдгээрээс хол хөндий байдаг. Тэр Бурханы гэрийн ашиг сонирхлыг авч үздэггүй, Бурханы санаа зорилгод анхаарал хандуулдаггүй. Бурханыг гэрчлэх, эсвэл өөрийн үүргийг биелүүлэх талаар тэр ямар ч ачаа үүрдэггүй, хариуцлагын ямар ч мэдрэмж байдаггүй... Асуудлыг хараад чимээгүй байдаг зарим хүн ч бий. Бусад нь үймүүлж, саад болж байгааг тэд хардаг бөгөөд үүнийг болиулах юу ч хийдэггүй. Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг өчүүхэн ч анхаардаггүй, мөн өөрсдийн хүлээсэн үүрэг, хариуцлагыг өчүүхэн ч анхаардаггүй. Тэд өөрсдийн өнгөцхөн зан, нэр нүүр, байр суурь, ашиг сонирхол, алдар хүндийн төлөө л ярьж, үйлдэж, бусдаас ялгарч, хичээл чармайлт гаргаж, эрч хүчээ зарцуулдаг” (Христийн ярианы тэмдэглэл номын “Чи Бурханд чин зүрх сэтгэлээ өгснийхөө дараа үнэнийг олж авч чадна”-аас). Түүнчлэн ийн хэлсэн нөхөрлөлийг уншлаа: “Хуурамч удирдагч, антихристүүдийн илрэлтийг хардаг, тэднийг таньж чаддаг боловч хариуцлагаа биелүүлдэггүй, Бурханы сонгосон хүмүүсийг хамгаалдаггүй, Бурханы ажлыг ч хамгаалдаггүй, хүмүүсийг гомдоохоос айж, ‘найрсаг’ байдаг бүх хүн нь Бурханыг хайрладаггүй бөгөөд Бурхан ийм хүмүүсийг төгс болгодоггүй. Бурхан ‘найрсаг’ хүмүүсийг төгс болгодоггүй; ийм хүмүүс нь зальхай, овжин, дотуур тамиртай, салхи хаашаа үлээнэ, тийшээ явдаг, огт сайнгүй хүмүүс бөгөөд нийтлэг диавол, Сатан юм” (Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл IX дэх “Бурханыг хайрлахаар эрэлхийлэх ба төгс болгуулахын хоорондох холбоо”-оос). Бурханы үг болон энэ нөхөрлөлийг уншаад сэтгэл минь асар их түгшиж, гэмшлийн нулимсаа барьж дийлсэнгүй. Би ямар нэг зүйл тохиолдоход өөрийгөө хамгаалахын тулд бүхнийг хийхүйц “найрсаг” хүн бөгөөд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалахын төлөө юу ч хийгээгүй, чуулганы ажил болон ах эгч нарын амийн оролтын тухайд ямар ч хариуцлагын мэдрэмжгүй гэдгээ олж харав. Жан эгчийн хуурамч удирдагч гэдэг нь ил болсныг би маш сайн мэдэж байсан юм. Эгчийн хариуцдаг байсан чуулганы ажил, ах эгч нарын амийн оролтод саад тотгор учирсан байсан бөгөөд хуурамч удирдагчдыг даруйхан халахгүй байх нь Бурханы эсрэг нүгэл үйлдэж, Бурханы зан чанарт халдана гэдгийг би мэддэг байсан атлаа хүмүүсийн дургүйг хүргэсний оронд мөс чанараа сөрж, Бурханы дургүйг хүргэхийг илүүд үзжээ. Үүний улмаас хуурамч удирдагч чуулган дахь Бурханы сонгосон хүмүүст хоёр сар гаруйн турш хор хөнөөл учруулсаар байсан юм. Гэсэн хэдий ч, би өөрийгөө эргэцүүлээгүй л байлаа. Лиу эгчийн хариуцсан янз бүрийн ажилд ноцтой асуудал гарч, мөн эгч дээд түвшний удирдагчдын засалт, харьцалтыг хүлээн зөвшөөрөөгүйгээр зогсохгүй, сөрөг байдлаар хариу үйлдэл хийх үед би даруйхан тусламж үзүүлж, сануулга өгч, ийм илрэлийн уг чанар, үр дагаврыг ил болгож, задлан шинжлэх ёстой байсан юм. Ингэснээр эгч нэн даруй гэмшиж болох байв. Гэвч би өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалж, зөвхөн тайтгаруулж, зөвлөсөн хэдхэн үг л хэлсэн юм. Тэгээд Лиу эгчийн талаар үнэлгээ бичихийг надаас хүсэхэд, эгч Ариун Сүнсний ажлыг аль хэдийн алдсан, чуулганы асуудлыг шийдэж чаддаггүй, хуурамч удирдагч мөн гэдгийг нь би тодорхой мэдэж байсан атлаа өөрийн байр суурийг хамгаалахын тулд үнэн баримтыг нууж, Лиу эгчийг хаацайлах гэж оролджээ. Би хуурамч удирдагчийг удаа дараа хамгаалсан бөгөөд үнэнийг хэрэгжүүлж, зөвт байдлыг баримталсны оронд чуулганы ажлыг хохироохыг илүүд үзэж, хувийн ашиг сонирхлоо л анхааран, чуулганы ажлыг огт хайхраагүй, ах эгч нарын үхэх, сэхэхийг өчүүхэн ч бодолцож үзээгүй гэдгээ олж харлаа. Ингэснээрээ би хуурамч удирдагчийг хамгаалах бамбай, Бурханы гэрийн ажилд хөндлөнгөөс оролцож, үймүүлэх гэж ирдэг Сатаны хам хамсаатан байжээ. Хүн чанар минь хаа байв? Би аминчхан, өөдгүй, зальхай, овжин, “найрсаг” хүн байж! Чуулган надад ийм чухал үүрэг өгсөн. Тэгээд би Бурханы хайрыг хариулж, Бурханыг хангалуун байлгамаар байна гэж бархирсан боловч үнэндээ Бурханыг мэхлэхээр оролдсон бөгөөд асуудалтай тулгарсныхаа дараа ачийг бачаар хариулж Сатаны талд зогсон Бурханыг эсэргүүцдэг байжээ. Үйлдэл минь Бурханы зан чанарт аль эрт халдсан бөгөөд Бурханы зэвүүцэл, үзэн ядалтыг хүртжээ. Би дааж давшгүй их ичгүүр мэдэрч байв. Тэгээд өөрийн эрхгүй Бурханд залбирлаа: “Өө Бурхан минь! Би удаа дараалан Таны хүслийн эсрэг явж, өөрийгөө хамгаалж, үнэнийг хэрэгжүүлэлгүй, чуулганы ажилд саад хийж, ах эгч нарын аминд хор хөнөөл учрууллаа. Би Таныг эсэргүүцэж, тэрсэлсэн бөгөөд гэмшихгүй бол зөвт байдлын тань шийтгэлийг хүртэнэ. Өө Бурхан минь! Би буруу зүйл хийжээ. Танд гэмшиж, гэм буруугаа засаж залруулахын тулд би үнэнийг хэрэгжүүлмээр байна.”

Дараа нь, надтай хамт ажилладаг Ли ах бодитой ажил хийхгүй байгаа тухай цуглааны үеэр ах эгч нар мэдээллээ. Ах цуглааны үеэр ердөө л хэлбэрддэг, мөн ах эгч нарыг үүргээ биелүүлэх үедээ асуудал, бэрхшээлтэй тулгарахад нь даруйхан нөхөрлөл хийж, шийдэл эрж хайдаггүй байсан талаар тэд мэдээлсэн юм. Үүний дараа би Ли ахыг хэд хэдэн удаа олж уулзан, нөхөрлөл хийлээ. Гэсэн хэдий ч ах ердөө л хэлсэн үгтэй минь санал нийлж, хальт хүлээн зөвшөөрсөн болоод л өнгөрлөө. Хэсэг хугацааны дараа ах эгч нар Ли ахын бодитой ажил хийхгүй байгаагийн илрэлийг дахин мэдээлж эхэлсэн бөгөөд энэ нь аль эртнээс чуулганы ажилд саад болж, өсөж дэвжихийг нь зогсоосон байв. Зарчимд үндэслэн хэмжвэл Ли ах ч бас бодитой ажил хийдэггүй хуурамч удирдагч байлаа. Би үүнийг дээд түвшний удирдагчдад даруйхан мэдээлж, ахыг халуулах ёстой байв. Гэвч Ли ахыг мэдээлэх талаар дурдмагц сэтгэлд минь түгшүүр, эргэлзээ төрлөө: “Энд Ли ах бид бүгдээс хамгийн удаан хугацаанд үүргээ биелүүлж байна. Түүнийг ‘ахлагч’ гэж тооцдог шүү дээ. Би бас чуулганы албан хэргийн талаар ахтай үргэлж зөвлөлддөг, ах ч надад байнга тусалдаг. Миний мэдээллээс болж халагдсанаа мэдвэл намайг юу гэж бодох бол? Талархах сэтгэлгүй гэх болов уу? Дараа нь ахтай уулзахад ямар ичмээр байх бол. Ли ахыг бусад хэд хэдэн хамтран зүтгэгч мэдээлээгүй; иймээс би сүр бадраахаа больё, бэрхшээл бага байх тусмаа сайн, эсвэл дээд түвшний удирдагчид үүнийг олж илрүүлсний дараа шийдвэрлэе. Гэхдээ би байдлыг даруйхан мэдээлж, Ли ахыг халуулахгүй бол ах эгч нарын амийн оролтыг саатуулж, чуулганы ажилд хөндлөнгөөс оролцон, саад хийж байгаа явдал болно шүү дээ.” Тэр мөчид би зүрх сэтгэлдээ маш их зөрчилдөн, яахаа мэдэхгүй байсан тул цаг алдалгүйгээр Бурханд залбирч, эрж хайлаа. Тэгээд Бурханы ийм үгийг бодсон юм: “Чи хэнтэй учрахаас үл хамааран Миний үг чиний дотор үргэлж ажиллаж байх ёстой. Чи Намайг гэрчлэх гэрчлэлдээ бат зогсож, Миний ачаанд анхаарал хандуулах ёстой. Чи өөрийн гэсэн бодолгүйгээр, сохроор хүмүүстэй санаа нийлж, төөрөлдөж болохгүй. Харин бат зогсож, Надаас ирээгүй зүйлсийг эсэргүүцэх зоригтой байх ёстой. Хэрвээ чи ямар нэг зүйл буруу байгааг тодорхой мэдсэн мөртлөө өөрийнхөө санааг илэрхийлдэггүй бол чи үнэнийг хэрэгжүүлдэг хүн биш юм. Хэрэв чи ямар нэг юм буруу байгааг мэдээд уг сэдвийг гуйвуулахад Сатан чиний замыг таглаж, чи үр дүнгүй ярьж, эцсээ хүртэл тэвчиж чадахгүй, зүрх сэтгэлдээ айдас тээсээр байгаа бол зүрх сэтгэлд чинь одоо ч гэсэн Сатаны бодлууд дүүрэн байгаа биш үү?” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Арван хоёрдугаар бүлэг”-ээс). “Бүгд Бурханы ачаанд хайхрамжтай байж, чуулганы гэрчлэлийг хамгаална гэж хэлсэн. Хэн Бурханы ачааг үнэхээр хайхарсан бэ? Өөрөөсөө асуу: Чи Бурханы ачаанд анхаарал хандуулсан хүн мөн үү? Чи Бурханы төлөө зөвт байдлыг хэрэгжүүлж чадах уу? Чи Миний төлөө босож, ярьж чадах уу? Чи үнэнийг эрчимтэй хэрэгжүүлж чадах уу? Чи Сатаны бүх үйл хэргийн эсрэг тэмцэх хангалттай зоригтой юу? Чи сэтгэл хөдлөлөө хойш тавьж, Миний үнэний төлөө Сатаныг илчилж чадах уу? Миний хүсэл чамд биелэхийг чи зөвшөөрч чадах уу? Чухал цаг ирэхэд чи зүрх сэтгэлээ өргөсөн үү? Чи Миний хүслийг хэрэгжүүлдэг хүн мөн үү? Өөрөөсөө үүнийг асууж, байнга бод” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Арван гуравдугаар бүлэг”-ээс). Бурханы зэмлэсэн асуулт болгонд Түүний надаас хүлээдэг хүлээлт байлаа. Үнэний зарчмыг зөрчсөн зүйл чуулганд тохиолдох үед Бурхан намайг Өөрийнх нь талд зогсож, Сатаныг илчлэн, чуулганы ажлыг хамгаалах зүрх зоригтой, зөвт байдлын мэдрэмжтэй байна гэсэн хүлээлттэй байв. Харин надад илчлэгдэж, илэрсэн зүйлээс харахад, би Бурханы хүслийг бодолцож, үнэнийг хэрэгжүүлдэг хүн биш байв: Ли ах хуурамч удирдагч бөгөөд халагдах шаардлагатай гэдгийг олж харах үедээ би хувийн ашиг сонирхлоо хамгаалж, ахын зүрх сэтгэл дэх өөрийн дүрийг хадгалж үлдэх гэсэндээ асуудлыг илрүүлсэн ч гэлээ байдлыг мэдээлэх дургүй байсан бөгөөд Бурханы гэрийн ашиг сонирхлыг өчүүхэн ч харгалзан үзэлгүйгээр энэ асуудлын зохицуулалтыг дээд түвшний удирдагчдад тохох гэж оролдсон юм. Би хэчнээн аминчхан, зальхай уг чанартай байснаа олж харлаа! Шийдвэрлэх чухал мөчид би яагаад үргэлж “найрсаг” байж, чуулганы ажлыг хамгаалахаар босож зүрхлээгүй юм бол?

Дараа нь би Бурханы ийм үгийг уншив: “Сатанд хорлуулж, дэвслүүлсний улмаас болон хүний бодол, ёс суртахуун, мэдлэг ухаан, эрүүл ухааныг Сатан ноцтой сүйтгэсний улмаас хүний ялзарсан зан чанар үүсдэг. Хүний эдгээр үндсэн зүйл нь Сатанаар ялзруулагдсан бөгөөд Бурханы анх бүтээсэнтэй огт адилгүй болсон учраас л хүн үнэнийг ойлголгүй Бурханыг эсэргүүцдэг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрчлөгдөөгүй зан чанартай байх нь Бурханд дайсагнаж буй явдал юм”-аас). “Чи итгэлтэй болмогцоо, Бурханы өмнө ирэх атлаа хуучин хэв маягаараа амьдарсаар байх үед Бурханд итгэх итгэл чинь утга учиртай байх уу? Үнэ цэнтэй байх уу? Амьдралын чинь зорилго, зарчим, амьдардаг арга зам чинь өөрчлөгдөөгүй бөгөөд чамайг үл итгэгчдээс дээр байрлуулдаг ганцхан зүйл нь Бурханыг хүлээн зөвшөөрсөн явдал юм. Чи Бурханыг дагаж байгаа юм шиг харагддаг боловч амь зан чанар чинь өчүүхэн төдий ч өөрчлөгдөөгүй хэвээр байдаг. Эцэстээ чи аврагдахгүй. Иймээс энэ чинь хий хоосон итгэл, оргүй хоосон баяслаас цаашгүй бус уу?” (Христийн ярианы тэмдэглэл номын “Чи үнэнийг хэрэгжүүлснээр л завхарсан зан чанарын хүлээсээс ангижирч чадна”-аас). Тэгээд нэгэн нөхөрлөлөөс ийнхүү уншлаа: “Чуулганы дотор Сатаны гүн ухаанаар амьдарч, хэнийг ч, хэзээ ч гомдоохгүй байхаар хичээдэг хүмүүс Бурханаар магтуулж чадах уу? Тэд яасан ч Бурханаар магтуулж чадахгүй. Бусдыг хэзээ ч гомдоохгүй байхаар хичээдэг хүмүүс ямар ч гэрчлэл байхгүй. Тэд Бурханы талд зогсдоггүй бөгөөд Бурханд эрс дуулгаваргүй байдаг. Бусдыг хэзээ ч гомдоохгүйг хичээдэг хүмүүс үнэний бодит байдалгүй тул аврагдаж чадахгүй! Бусдыг хэзээ ч гомдоохгүй байх гэж оролддог хүмүүсийг Сатан гүн гүнзгий завхруулсан байдаг бөгөөд тэд Сатаны гүн ухаанаар амьдардаг. Бусад хүн тэднийг сайн хүмүүс гэж үздэг боловч Бурхан тэднийг үнэний зарчмыг эзэмшээгүй, Сатаны талд зогсож, Сатаныг дуулгавартай дагадаг хүмүүс гэж үздэг. Тийм биз дээ? Эдүгээ чуулган дотор ийм хүмүүс олон байна. Хэрэв тэд үзэл бодлоо өөрчлөхгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт сүйрэх болно. Чи Бурханы талд зогсож чадахгүй бол дуусгавар болно” (Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл, 151-р дэвтэр -ээс). Энэ үгийг уншаад зүрх сэтгэл минь гэгээрлээ. Асуудал гарах бүрд үргэлж хувийн ашиг сонирхлоо хамгаалж, “найрсаг” байхаар оролддог байсны минь шалтгаан нь “Амаа мэдэж явбал аминд өлзийтэй; өөрийгөө хамгаалахын тулд чимээгүй бай, буруушаалтаас зугтахаар хичээ”, “Бэрхшээл хэдий чинээ бага байна, төдий чинээ сайн”, “Сайн найзуудынхаа алдааны талаар амаа хамхих нь урт удаан, сайхан нөхөрлөлийг бий болгодог” гэх Сатаны амьд үлдэх хууль аль эрт миний амь болсноос үүдсэн бөгөөд тийм болохоор бүр бага залуу байхаасаа л гэр бүл, хөрш, найз нөхөдтэйгөө харилцах харилцаандаа сэрэмж болгоомжтой, бодлоготой байсан, мөн бусадтай сайхан харилцаатай байж, хэнийг ч гомдоохгүй байснаар л хорвоод байр сууриа олно гэж бодсон гэдгээ би тэр үед л ойлголоо. Бусад хүн аливааг буруу хийж байгааг харсан ч гэсэн би тэр тухай ярьж зүрхэлдэггүй байсан бөгөөд хувийн ашиг сонирхлоо л хамгаалж, огтхон ч жудаггүй амьдарч байжээ. Би Бурханд итгэж, үүргээ биелүүлж эхэлснийхээ дараа Сатаны амьдралын хуулийн дагуу үйлдсээр байсан юм. Чуулганы ажилд хохирол учруулдаг хуурамч удирдагч чуулганд гарч ирэхийг харах үедээ би эн тэргүүнд өөрийнхөө ашиг сонирхлыг боддог байв; тэгээд хүмүүсийг гомдоосноос Бурханыг гомдоохыг илүүд үздэг байсан бөгөөд үнэний зарчмыг баримталж, Бурханы талд зогсож зүрхэлдэггүй, мөн чуулганы ажлыг удаа дараа анхаардаггүй байжээ. Би Сатаны боол байсан бөгөөд Бурханд жигшигддэг байсан юм. Энэ удаад Ли ахын хуурамч удирдагч болохыг олж илрүүлэх үедээ Сатаны хүн хоорондын харилцааны гүн ухааны дагуу амьдарч, ахын зүрх сэтгэл дэх өөрийн дүрийг хадгалж үлдэх гэж мөн л оролдлоо. Би өөрийнхөө ашиг сонирхлыг бодож байв. “Найрсаг” байх амьдралын үзэл санааны дагуу амьдарснаар би улам бүр аминчхан, өөдгүй, зальхай, овжин, мөн жаахан ч хүний төрхгүй болжээ. Үүний зэрэгцээ “найрсаг” хүмүүс бас хуурамч, зусарч байдаг бөгөөд Бурханы гэрийн ажлыг бүх талаар саатуулж, үймүүлэхээс өөр юу ч хийдэггүй, мөн тэд бусдыг хорлож, бусдад сүйрэл авчрахдаа гарамгай Сатаны боол, гар хөл, Бурханы дайсан юм гэдгийг би мэдэж авлаа. Бурхан “найрсаг” хүмүүсийг жигшиж, зэвүүцдэг бөгөөд тэднийг аварч, төгс болгодоггүй. Хэрэв би гэмшихгүй, “найрсаг” хүний замаар үргэлжлүүлэн алхсаар байсан бол эцэст нь Бурханаар таягдуулж, шийтгүүлэх байж! Үүнийг мэдээд, би маш аюултай байдалд байгаагаа, мөн энэ чигээрээ явж болохгүй гэдгээ ухаарсан юм; би Бурханд чин сэтгэлээсээ гэмшиж, үнэнийг хэрэгжүүлж, зөвт байдлын мэдрэмжтэй хүн байх ёстой.

Дараа нь би Ли ахын байдлыг дээд түвшний удирдагчдад мэдээллээ. Тэд шалгаж, баталгаажуулсныхаа дараа Ли ахын хуурамч удирдагч болохыг олж тогтоосон бөгөөд ахыг үүргээс нь чөлөөлөхийг надаас хүслээ. Ли ахыг сольж, бодитой ажил хийгээгүйг нь ил болгон, задлан шинжилнэ гэж бодохоор би жаахан зүрх алдсан бөгөөд ахтай нүүр тулахыг хүсэхгүй, мөн ахыг шархлуулахаас айж байсан юм. Тэр мөчид Бурханы дараах үг бодогдлоо: “Хэрвээ чи “найрсаг хүний” сэдэл, харах өнцөгтэй бол эдгээр асуудал дээр үргэлж унаж, бүтэлгүйтэх болно. Тэгвэл ийм нөхцөлд яах ёстой вэ? Ийм зүйлтэй нүүр тулах үедээ чи Бурханд залбирах ёстой. Хүч чадал хайрлаач, зарчмыг баримтлан, хийх ёстой зүйлээ хийж, асуудлыг зарчмын дагуу зохицуулж, байр сууриндаа бат зогсож, Бурханы гэрийн ажилд хор хохирол учруулахгүй байх боломж олгооч гэж Бурханаас гуй. Хэрэв чи өөрийн ашиг сонирхол, “найрсаг хүний” нэр нүүр, харах өнцгөө орхиж чаддаг бол, хийх ёстой зүйлээ үнэнч, нэгэн үзүүрт сэтгэлээр хийдэг бол Сатаныг ялж, үнэний энэ талыг олж авсан байх болно” (Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийгөө мэдсэнээр л үнэнийг эрэлхийлж чадна”-аас). Нэгэн нөхөрлөлд “Бурханы сонгосон хүмүүсийн зарим нь зөвт байдлын мэдрэмжтэй байдаг; тэд сонгогдсон хүмүүсийг болон Бурханы гэрийн ажлыг хамгаалахын тулд хуурамч удирдагч, антихристүүдийг ил болгох зоригтой байдаг. Ийм хүмүүс нь үнэнч, шулуун шударга байдаг бөгөөд Бурханы хайрладаг, үнэнд үнэхээр хайртай хүмүүс байдаг. Үнэнд хайртай, бодитой илрэлтэй хүмүүс л үнэхээр гэмшдэг хүмүүс бөгөөд аврагдах хүмүүс гарцаагүй мөн” (Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл XII дахь “‘Цор ганц Бурхан Өөрөө II’ гэх Бурханы үгийн тухай номлол, нөхөрлөл (XX)”-оос) гэж хэлсэн байдаг. Үнэнч, зөвт байдлын мэдрэмжтэй хүмүүсийг Бурхан хайрладаг бөгөөд ийм хүмүүс аврагдаж, төгс болгуулна гэдгийг Бурханы үг болон энэ нөхөрлөлөөс харж болох юм. Өнөөдөр чуулганд хуурамч удирдагч гарч ирсэн байлаа. Энэ асуудалд хэрхэн хандах, хувийн ашиг сонирхлоо хамгаалах уу, чуулганы ашиг сонирхлыг бодолцох уу, үнэнийг хэрэгжүүлж, Сатанд буулт хийхгүй байж чадах уу гэдгийг маань Бурхан харж байжээ. Урьд нь би Бурханы хүслийг анхаарахгүй, Бурханы надад тавьсан найдлагыг хөсөрдүүлдэг байсан юм. Энэ удаад Ли ахыг солих асуудал дээр би Бурханы шинжилтийг хүлээн зөвшөөрч, өөрийн санаа зорилгыг залруулна, Ли ах намайг юу ч гэж бодож, надад яаж ч хандлаа гэсэн хувийн ашиг сонирхлоо дахин хамгаалах ёсгүй. Хуурамч удирдагчдыг ил болгож, солино гэдэг надад оногдсон ажил, хариуцлага байсан юм. Би чуулганы ажлыг хамгаалж, ах эгч нарынхаа амийн оролтыг бодолцож, Бурханы талд зогсож, Лиа ахыг даруй солин, ахын илрэлийг ил болгох ёстой байлаа. Хэрэв Ли ах үнэнийг эрэлхийлдэг хүн мөн бол халагдах нь өөрийгөө эргэцүүлэхэд түүнд тус болж, улмаар амийн оролтод нь үр өгөөжөө өгөн, Бурханы өмнө илүү их гэм буруу үйлдэхийг нь зогсоох байсан юм. Иймээс би, Бурхан намайг залж чиглүүлж, Ли ахтай нөхөрлөх зүрх зориг хайрлах болтугай гэж Бурханд залбирав. Ли ахын бодитой ажил хийж чадаагүйн илрэл болгоныг ил болгож, задлан шинжилсний минь дараа ах намайг үзэн ядаагүйгээр зогсохгүй гэмшиж, “Өнөөдөр намайг халсан нь Бурханы зөвт байдал юм. Энэ бол намайг гэх Бурханы хайр, хамгаалалт. Хэрэв та нар надад үүнийг хэлж өгөөгүй байсан бол би чуулганд яг хэчнээн их хор хөнөөл учруулж байгаагаа мэдэхгүй байх байлаа. Бурханд талархъя! Би үүнийг эргэцүүлж, ороход бэлэн байна. Надад өөр ямар завхрал байгааг хэлээч; ингэвэл өөрийгөө зохих ёсоор эргэцүүлэхэд минь тус болно...” гэв. Ли ахын үгийг сонсоод миний сэтгэл хөдөллөө. Ахын илрэлийг ил болгох нь түүнийг шархлуулна гэж би бодож байсан боловч эдгээр нь миний төсөөлөл байсан болж таарав. Хэрэв би тэдгээрийг хэлж өгөөгүй бол ахад үнэхээр хор хөнөөл учруулах байсан юм. Тэр мөчид би сүнсэндээ тайван, амар амгалан байсан бөгөөд Бурханд нэн ойр дотно байгаа мэт мэдэрлээ. Мөн үнэнийг хэрэгжүүлж, зөвт байдлын талд зогссоноор л ах эгч нартаа үнэхээр тусалж чадна гэдгээ үнэнхүү ухаарсан юм. Дараа нь, ах эгч нар үнэний зарчмыг зөрчихийг харах үедээ би мөн л “найрсаг” байх үзэл санааг илчилж, бусдыг гомдоохоос айдаг байсан ч тэр даруй Бурханы өмнө очиж залбиран, өөрийгөө орхиж, эдгээр зүйлд үнэний зарчмын дагуу ханддаг боллоо. Бурханд талархъя. Бага зэрэг хэрэгжүүлэлт, оролттой болж чадсан минь Бурханы үгийн үр нөлөө билээ!

Би Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг болон баримтын илчлэлийг туулсныхаа дараа “найрсаг” хүмүүс нь овжин, хар сэтгэлтэй, мөс чанар, хүн чанаргүй, Бурханаар аврагдах ямар ч боломжгүй байдгийг олж харсан юм. Мөн би Бурханы үгийн удирдамж, удирдлагад талархлаа. Тэдгээр нь надад “найрсаг” байх сэтгэлгээнийхээ хязгаарлалтаас салж, үнэнч хүний дүрийг жаахан ч гэсэн амьдран харуулах боломж олгосон билээ. Туршлагажих зуураа би Бурханы гэрт үнэн болон зөвт байдал эрх барьдгийг үнэхээр ухаарсан юм. Бурханы гэрт үнэнийг хэрэгжүүлж, үнэний зарчмын дагуу үйлддэг хүмүүс болон зөвт байдлын мэдрэмжтэй үнэнч хүн л бат зогсож, Бурханаар сайшаагдаж чаддаг. Ирээдүйд би үнэнийг эрэлхийлж, зөвт байдлын мэдрэмжтэй хүн байж, үүргээ зохих ёсоор биелүүлж, Бурханыг хангалуун байлгаж, Түүний зүрх сэтгэлийг тайтгаруулахын төлөө чадах бүхнээ хийх болно!

Өмнөх:Дуулгавартай байх тухай сургамж

Дараах:Бурханд итгэх замд орох нь

Холбогдох агуулга