Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханд гэрчлэл хийх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

18. Хуурамч удирдагч эсвэл хуурамч хоньчин гэж юу вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаж чаддаг, Бурханы хөлийн мөрийг дагах чадвартай, тэгснээрээ Бурханы тэднийг хаашаа ч хөтөлсөн дагадаг—хүмүүс бол Бурханаар ерөөгдсөн хүмүүс юм. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагадаггүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй байдаг бөгөөд тэд хэчнээн ажилласан ч эсвэл тэдний зовлон хэчнээн их байсан ч эсвэл тэд хэчнээн ийш тийш гүйсэн ч гэсэн энэ нь Бурханы хувьд ямар ч утгагүй ба Тэр тэднийг магтахгүй. Өнөөдөр Бурханы бодитой үгийг дагадаг бүхэн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы бодит үгийг танихгүй хүмүүс бол Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүс Бурханаар магтагдахгүй. Ариун Сүнсний бодит айлдвараас тусгаарлагдсан үйлчлэл бол махан биеийн үйлчлэл, үзлийн үйлчлэл байдаг бөгөөд энэ нь Бурханы хүслийн дагуу байх чадваргүй байдаг. Хэрвээ хүмүүс шашны үзлийн дунд амьдарвал тэд Бурханд хүсэлд нийцэх юу ч хийж чадахгүй, хэдий тэд Бурханд үйлчилдэг ч тэд өөрсдийн төсөөлөл болон үзлийн дунд үйлчилдэг ба үндсэндээ Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх чадваргүй байдаг. Ариун Сүнсний ажлыг дагах чадваргүй хүмүүс Бурханы хүслийг ойлгодоггүй бөгөөд Бурханы хүслийг ойлгодоггүй хүмүүс Бурханд үйлчилж чаддаггүй. Бурхан Түүний зүрх сэтгэлд нийцэх үйлчлэлийг хүсдэг; Тэр үзлийн болон махан биеийн үйлчлэлийг хүсдэггүй. Хэрвээ хүмүүс Ариун Сүнсний ажлын алхмуудыг дагах чадваргүй бол тэд үзлийн дунд амьдрах ба тийм хүмүүсийн үйлчлэл саад болж, түвэг уддаг.Тийм үйлчлэл Бурханы эсрэг байдаг, тиймээс Бурханы мөрийг дагах чадваргүй хүмүүс Бурханд үйлчлэх чадваргүй юм; Бурханы мөрийг дагах чадваргүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцдэг бөгөөд Бурхантай таарамжтай байх чадваргүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас

Хүний оюун санаанд байгаа ажлыг хүн маш амархан гүйцэтгэдэг. Жишээлбэл, шашны ертөнцийн пасторууд, удирдагчид өөрсдийн авьяас билэг, албан тушаал дээр тулгуурлан ажлаа хийдэг. Тэднийг удаан хугацаанд дагасан хүмүүс авьяас билэгт нь автагдаж, тэд юу болохын нөлөөнд орно. Тэд хүмүүсийн авьяас билэг, ур чадвар, мэдлэгт анхаарч, зарим нэг ер бусын зүйлс болоод бодит бус гүн гүнзгий олон номлолд (мэдээж эдгээр бодит бус гүн гүнзгий номлол нь хүршгүй зүйлс байдаг) анхаарлаа хандуулдаг. Тэд хүмүүсийн зан чанар дахь өөрчлөлтийг анхаардаггүй, харин оронд нь хүмүүсийн номлох, ажиллах ур чадварыг дадлагажуулж, хүмүүсийн мэдлэг болон шашны баялаг номлолыг сайжруулахад анхаардаг. Тэд хүмүүсийн зан чанар хэр их өөрчлөгдсөн эсвэл хүмүүс үнэнийг хэр их ойлгож байгааг анхаардаггүй. Тэд хүмүүсийн хэвийн болон хэвийн бус байдлын талаар мэдэж авахаар оролдох нь байтугай, хүмүүсийн мөн чанарын талаар сонирхдоггүй. Тэд өөрсдийн дутагдал болон завхралыг засаж залруулах нь байтугай, хүмүүсийн үзлийг сөрж эсвэл тэдний үзлийг илчилдэггүй. Тэднийг дагадаг ихэнх хүмүүс өөрсдийн төрөлх авьяас билгээр үйлчилдэг ба тэдний илэрхийлдэг зүйлс нь бодит байдалтай хамааралгүй, хүмүүст амь өгч огт чадахгүй шашны тодорхойгүй үнэн болон мэдлэг байдаг. Үнэндээ тэдний ажлын мөн чанар нь авьяас билгийг хөгжүүлж, юу ч үгүй хүнийг сурган хүмүүжүүлж хожим ажиллаж, удирдаад явчихаар авьяаслаг төгсөгч болгох явдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

Энэ нь чиний сатаны угийн чанарт суурилсан үйлчлэл юм. Чи өөрийн төрөлхийн зан аашаараа, өөрийн хувийн сонголтын дагуу Бурханд үйлчилдэг; үүнээс ч илүүгээр чиний дуртай зүйлсийг Бурхан хайрладаг ба чиний дургүй зүйлийг Бурхан үзэн яддаг гэж чи бодсоор байдаг бөгөөд чиний ажил бүхэлдээ чиний өөрийн сонголтоор удирдуулдаг. Үүнийг Бурханд үйлчилж байна гэж хэлж болох уу? Эцсийн эцэст чиний амийн зан чанар өчүүхэн төдий ч өөрчлөгдөхгүй. Үнэн хэрэгтээ, чи Бурханд үйлчилсээр байгаа учраас илүү зөрүүд болох ба энэ нь чиний ялзармал зан чанарыг гүнзгий шингээх болно. Дотроо чи зөвхөн өөрийнхөө зан ааш болон өөрийн зан чанарын дагуу үйлчлэх явдлаас урган гарсан дадлага туршлага дээрээ үндэслэн Бурханд үйлчлэх үйлчлэлийн хоосон сургаалыг хөгжүүлэх болно. Энэ нь хүний туршлага болон хичээл юм. Энэ бол хүний амьдралын философи. Ийм хүмүүс фарисайчууд болон шашны эрх мэдэлтнүүдийн дунд байдаг. Хэрэв тэд хэзээ ч сэрж гэмшихгүй бол эцэстээ тэд эцсийн өдрүүдэд гарч ирэх хуурамч Христүүд болж хувирах болно. Тэд бол хууран мэхлэгчид байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Шашны үйлчлэлийг төгсгөх”-өөс

Та нарын мэдлэг зөвхөн хэсэг зуур л хүмүүсийг хангаж чадна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хэрвээ чи нэг зүйлийг хэлсээр байвал зарим хүмүүс таньж чадах болно; чи хэтэрхий өнгөцхөн, гүн гүнзгий байдал хэтэрхий дутмаг гэж тэд хэлнэ. Чамд хоосон сургаал хэлж хүмүүсийг хуурахаар оролдохоос өөр сонголт байхгүй байх болно. Хэрвээ чи үргэлж иймэрхүү байдлаар үргэлжлүүлбэл доор чинь байгаа хүмүүс Бурханд итгэж, туршлагажихдаа чиний арга барил, алхам, үлгэр дуурайлыг дагах бөгөөд тэд тэдгээр үг болон хоосон сургаалыг хэрэгжүүлж, эцэст нь чамайг ийм маягаар ярихад тэд чамайг үлгэр дуурайл болгон ашиглана. Чи хоосон сургаал ярихад хүмүүсийг хөтөлж, чиний доор байгаа хүмүүс чамаас хоосон сургаал сурах бөгөөд аливаа зүйл ахин дэвшихийн хэрээр чи буруу замыг сонгосон байх болно. Доор чинь байгаа хүмүүс бүгд чамайг дагана, иймээс чамд: “Би одоо хүчирхэг; иймээс олон хүн намайг сонсдог бөгөөд би салхи бороог ч эрхэндээ оруулсан” гэж санагддаг. Хүний доторх энэ урвалт чамайг, өөрийн эрхгүйгээр Бурханыг нэр төдий толгойлогч болгон хувиргахад хүргэдэг бөгөөд дараа нь чи өөрөө ямар нэгэн урсгал, бүлэглэл байгуулдаг. Шашны урсгал болон бүлэглэлүүд хэрхэн бий болдог вэ? Тэдгээр нь ийм байдлаар бий болдог. Бүхий л шашны урсгал болон бүлэглэлийн удирдагчдыг хар. Тэд бүгд их зантай агаад өөрсдийгөө зөвтгөдөг, тэд өөрсдийнхөө төсөөллийн дагуу, хам сэдвээс нь Библийг тайлбарладаг. Ажлаа хийхийн тулд тэд нар бүгдээрээ авьяас билиг, эрдэм мэдлэгт найддаг. Хэрвээ тэд ямар нэгэн зүйлийг номлох чадваргүй байсан бол тэр хүмүүс тэднийг дагах уу? Эцсийн эцэст тэд зарим нэг эрдмийг эзэмшдэг бөгөөд бага зэрэг сургаал хэлж чаддаг эсвэл бусдыг хэрхэн ятгаж, зарим нэг арга чаргыг хэрхэн ашиглахаа мэддэг, тэдгээрээр дамжуулан тэд хүмүүсийг өөрсдийнхөө өмнө аваачиж, тэднийг хуурсан. Энэ хүмүүс Бурханд нэр төдий итгэдэг-гэхдээ бодит байдал дээр тэд удирдагчдаа дагадаг. Хэрвээ тэд жинхэнэ замыг номлодог хүмүүстэй уулзвал тэдний зарим нь “Бид Бурханд итгэх итгэлийнхээ талаар түүнтэй зөвшилцөх хэрэгтэй” гэж хэлэх болно. Бурханд итгэхийн тулд тэд хэн нэгний зөвшөөрлийг хэрхэн шаардаж байгааг хар; энэ нь асуудал биш гэж үү? Тэгвэл тэр удирдагчид юу болох вэ? Хүмүүс жинхэнэ замыг хүлээн зөвшөөрөхөд тэд Фарисайчууд, хуурамч хоньчид, антихристүүд, мөн саад тээг болсон биш гэж үү?

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм”-аас

Чи далайн эрэг дээрх элс мэт их мэдлэгийг ярьж чаддаг ч үүний юу нь ч ямар нэгэн бодитой замыг агуулдаггүй. Үүгээрээ чи хүмүүсийг хуурахгүй байна гэж үү? Чи хоосон дүр эсгэхээс цаашгүй биш гэж үү? Ийм байдлаар үйлдэх нь хүмүүст хортой! Онол хэдий чинээ өндөр дээд байна, бодит байдлаас төдий чинээ хол байдаг ба хүмүүсийг төдий чинээ бодит байдалд аваачих чадваргүй байдаг; онол хэдий чинээ өндөр байна, энэ нь төдий чинээ их Бурханыг эс ойшоож, эсэргүүцэхэд чамайг хүргэдэг. Хамгийн өндөр дээд онолыг үнэт эрдэнэс мэт бүү үз; тэдгээр нь хор хөнөөлтэй агаад ямар ч хэрэггүй! Зарим хүмүүс хамгийн өндөр дээд онолыг ярих чадвартай байж магадгүй-гэхдээ тийм онолууд нь бодит байдлын юуг ч агуулдаггүй, учир нь энэ хүмүүс тэдгээрийг биечлэн мэдрээгүй ба тиймээс тэдэнд хэрэгжүүлэх зам байдаггүй. Тийм хүмүүс хүнийг зөв замд аваачих чадваргүй бөгөөд зөвхөн хүмүүсийг замаа алдахад хүргэдэг. Энэ нь хүмүүст хортой биш гэж үү? Хамгийн наад зах нь чи өнөөгийн бэрхшээлүүдийг шийдвэрлэж, хүмүүст оролтонд хүрэх боломжийг олгох чадвартай байх ёстой; зөвхөн үүнийг л зориулалт гэж үзэх бөгөөд зөвхөн тэгснээр л чи Бурханы төлөө ажиллахад тохирох болно. Сүржин, гоёмсог үгийг үргэлж бүү ярь, хүмүүсийг хүлж, өөрийн олон зохимжгүй хэрэгжүүлэлтийг дуулгавартай дагахад хүмүүсийг бүү хүргэ. Ингэж хийх нь ямар ч үр нөлөөгүй бөгөөд зөвхөн хүмүүсийн төөрөгдлийг л ихэсгэх болно. Хүмүүсийг ийм байдлаар удирдах нь олон зохицуулалтыг бий болгох ба энэ нь хүмүүсийн дургүйцлийг хүргэх болно. Энэ нь хүний дутагдал бөгөөд энэ нь үнэхээр тэсвэрлэшгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бодит байдалд илүү анхаар”-аас

Өмнөх:Хуурамч Христ гэж юу вэ?

Дараах:Хоёр нүүр гаргах гэж юу вэ?

Танд таалагдаж магадгүй