Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Асуулт 13: Загалмай дээр Эзэн Есүсийн “Биелэгдлээ” (Иохан 19:30) гэж хэлсэн нь Бурханы авралын ажил аль хэдийн бүрмөсөн дууссан гэдгийн нотолгоо гэж шашны ертөнц дэх ихэнх хүмүүс итгэдэг атал Эзэн хүн төрөлхтнийг бүрэн аврахын тулд үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийхээр махбодод эргэн ирсэн гэж гэрчилдэг. Тэгвэл хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлыг хүн яг яаж ойлгох ёстой вэ? Бид үнэний энэ талыг сайн мэдэхгүй байна, иймээс үүнийг бидэнд нөхөрлөнө үү.

Хариулт:

Эзэн Есүс загалмай дээр “Биелэгдлээ!” (Иохан 19:30), гэсэн нь, юуг хэлж байсан юм бол? Золин авралын ажил дууссан гэсэн үү? Хүн төрөлхтнийг бүрэн аврах Бурханы ажил дууссаныг хэлсэн үү? Тухайн үеийн хүмүүс үнэхээр мэдэж байсан уу? Хэн ч мэдээгүй гэж хэлж болно. Эзэн Есүсийн хэлсэн үг нь ердөө: “Биелэгдлээ!” байсан. Хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил дууссан гэж хэлээгүй. Эзэн Есүс “Биелэгдлээ!” гэхдээ, жинхэнээсээ юуг хэлж байсныг хүмүүс хэзээ ч ойлгож чадахгүй. Яагаад хүн Эзэний үгийг өөрийн санаагаар тайлбарлана гэж? Яагаад “Биелэгдлээ!” гэсэн үгийг, дур мэдэн тайлбарлав? Энэ өөрийнхөө санааг Эзэн Есүсийн үгэнд, хамаагүй тулгаж байгаагаас өөрцгүй. Бүгдээрээ бодоод үзье. Эзэн Есүсийн “Биелэгдлээ” гэсэн нь, хүн төрөлхтнийг аврах ажил бүрэн дууссан гэдгийг илтгэсэн бол, яагаад Эзэн Есүс зөгнөлдөө, “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12-13). гэж зөгнөсөн бэ? Иоханы сайн мэдээний 12-р бүлэг, 47-48-р эшлэлд тэмдэглэснээр Эзэн Есүс: “Хэрвээ Миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно.” Эзэн ирэхдээ, үнэнийг илэрхийлж шүүлтийн ажил хийхээр ирнэ гэж Эзэн Есүсийн үгс тодорхой хэлдэг. Мөн ийм Библийн зөгнөл ч бий: “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” (1 Петр 4:17). Хэрвээ пастор ахлагчдын хэлснээр, Эзэн Есүсийн цовдлол, хүн төрөлхтнийг аврах бүх ажлыг гүйцээсэн бол Эзэн Есүсийн зөгнөлийн: “Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана” гэх үг яаж биеллээ олох вэ? Эзэн Есүсийн хэлсэн үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийхээр эргэн ирэх зөгнөл, талаар болох бус уу? Тэгэхээр, пастор ахлагчдын хэлдэг зүйлс, Эзэн Есүсийн үгтэй нийцэхгүй, Бурханы ажлын бодит байдалтай ч нийцдэггүй. Эзэн Есүсийн хийсэн зүйл, хүн төрөлхтнийг аврах, ажил байсныг бид мэднэ. Бид Эзэн Есүсийг хүлээн зөвшөөрч, Түүний өмнө гэмших юм бол, бидний нүгэл уучлагдана. Тэгвэл бид Эзэнд залбирч, Эзэний хайрласан нигүүлслийг эдлэх болно. Нүглээс үл хамааран, бид хуулиар дахиж яллагдахгүй. Энэ бол Эзэн Есүсийн золин авралын ажлын үр дүн юм. Энэ нь бидний байнга хэлдэг “итгэлээр аврагдах” хэмээх үгийн утга. Эзэн Есүсийн хийсэн ажлын хүрсэн үр дүнгээс бид, Эзэн Есүсийн ажил нь, зөвхөн золин авралын ажил байсныг харна. Энэ нь огт, эцсийн өдрүүдэд хүмүүсийг шүүж, ариусгаж, төгс болгох ажил байгаагүй. Хэдийгээр бидний итгэл, нүглийг маань өршөөлгөж, ахин илэрхий нүгэл үйлдэхгүй, биеэ сайн авч явдаг ч, өөрсдийгөө нүглээс нэг мөр тусгаарлаж, ариусаж, бүрэн аврагдаагүй биз дээ? Бид одоо ч худал хэлж, нүгэл үйлдсээр байгаа? Бид одоо ч шунахай авирлаж байдаг? Одоо ч бусдад атаархаж, үзэн яддаг уу? Бидний зүрх ихэрхүү зан, ов залиар дүүрэн. Бид одоо ч дэлхийн чиг хандлагыг даган дуурайж, эд баялагтай зууралдаж, алдар нэрд шунадаг уу? Зарим хүн Хятадын Коммунист засгийн газарт баригдаад, Бурханыг буруутгаж, бүр Бурханыг үгүйсгэж, Бурханаас урвасан, мэдэгдэл өгдөг. Ялангуяа эцсийн өдрүүд дэх, Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлын тухайд, хүмүүс өөрсдийнхөө үзэл төсөөллөөр, шүүмжилж, Бурханыг ялладаг. Энэ үнэн биш гэж үү? Иймээс, бид зөвхөн нүглийн өршөөлийг л хүртдэг. Гэвч бидний дотор Сатаны уг чанар, зан чанар байсаар л байдаг. Энэ бол нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэх эх сурвалж. Бидний доторх нүгэлт чанар шийдвэрлэгдэхгүй бол, Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урваж, дайсан нь болно. Ийм хүмүүс тэгээд, тэнгэрийн хаанчлалд орох эрхтэй юу? Одоо бид, тодорхой ойлгосон байх. “Биелэгдлээ!” гэж айлдахдаа, золин авралын ажил л дууссан гэдгийг хэлж байсан нь ойлгогдсон. Хүн төрөлхтнийг аврах, бүх ажил дууссан гэж Бурхан, огт хэлээгүй. Бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан, бүх үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийж, үүгээрээ хүмүүсийг бүрэн ариусгаж, бүрмөсөн аварч, хүмүүсийн доторх нүглийн үндсэн асуудлыг шийдэж, мөн нүглээс чөлөөлөгдөж, ариуслыг олж авч, бүрэн авралд хүрч, хаанчлалд оруулах гэсэн. Төгс Хүчит Бурханы үгээс хэсгийг уншицгаая, ингэснээр бид илүү сайн ойлгоно.

Төгс Хүчит Бурхан хэлэхдээ: “Дөнгөж золин аврагдсан боловч өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулсан бөгөөд Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа чинь үнэн боловч чи нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг энэ нь батлахгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн агаад өөдгүй, гэсэн ч чи Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байх уу! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгаар л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд, чамайг өөрчилж, ариусгах ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; эс бөгөөс чи зөвхөн золин аврагдах боловч ариун байдалд хүрэх боломжгүй байх болно. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Иймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авах чадваргүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас).

“Би ямар төрлийн хүмүүсийг хүсдэгийг чи мэдэх ёстой; ариун бус хүмүүс хаанчлалд орохыг зөвшөөрөхгүй, ариун бус хүмүүс ариун газрыг балиартуулахыг зөвшөөрөхгүй. Хэдийгээр чи их ажил хийж, олон жилийн турш ажилласан ч, хэрвээ эцэстээ өрөвдмөөр бохир заваан хэвээр байвал—Миний хаанчлалд орохыг хүсэх чинь Тэнгэрийн хуулиар тэвчишгүй юм! бүтээлийн эхлэлээс өнөөдрийг хүртэл Надад ая тал зассан хүмүүст Би Миний хаанчлалд амархан орох боломжийг хэзээ ч олгоогүй. Энэ бол тэнгэрийн дүрэм бөгөөд хэн ч үүнийг зөрчиж чадахгүй!” (Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас).

“Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч, бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авах болно” (Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас).

“Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суулгагдчихсан бөгөөд Сатанаар хэдэн мянган жил завхруулагдсаны дараа түүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах үед энэ нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин аврал төдий байсан боловч түүний доторх хорт уг чанарыг авч хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт болон гэсгээлтийн ажлаар дамжуулан өөрийнх нь дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг ариусгаж, өөрчлөх зорилготой; үгээр хийсэн шүүлт, гэсгээлтээр мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн ялзралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж нэрлэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс).

“Эцсийн өдрүүдийн ажил бол бүгдийг төрлөөр нь ялгаж, Бурханы удирдлагын төлөвлөгөөг дуусгах ажил юм, учир нь цаг нь ойртож, Бурханы өдөр ирсэн. Бурхан хаанчлалд нь орсон бүх хүнийг, өөрөөр хэлбэл Өөрт нь эцсээ хүртэл үнэнч байсан бүх хүнийг Бурханы Өөрийн эрин үе рүү аваачдаг. Гэвч Бурханы Өөрийн эрин үе ирэх хүртэл Бурханы хийх ажил гэвэл хүний үйл хэргийг ажиглах болон хүний амьдралын талаар лавлах бус, харин тэрслүү байдлыг нь шүүх явдал юм, учир нь Бурхан Өөрийн сэнтийн өмнө ирсэн бүх хүнийг ариусгах болно. Өнөөдрийг хүртэл Бурханы хөлийн мөрийг дагасан бүх хүн бол Бурханы сэнтийн өмнө очсон хүмүүс юм, иймээс Бурханы эцсийн үе шатан дахь жлыг хүлээн зөвшөөрдөг хүн нэг бүр нь Бурханы ариусгалтын бай мөн. Өөрөөр хэлбэл, Бурханы эцсийн үе шатан дахь ажлыг хүлээн зөвшөөрдөг хүн бүхэн Бурханы шүүлтийн бай билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс).

“Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүтээлийн бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, өөрсдийн уг чанарт үндэслэн өөр өөр төрөлд хуваагдана. Энэ бол Бурхан хүмүүсийн үр дүнг, мөн хүрэх газрыг илчилдэг мөч юм. Хэрвээ хүмүүс гэсгээлт, шүүлт туулахгүй бол дуулгаваргүй байдал болон зөвт бус байдлыг нь ил болгох ямар ч аргагүй болно. Гэсгээлт, шүүлтээр л дамжуулан бүх бүтээлийн үр дүн илчлэгдэнэ. Гэсгээгдэж, шүүгдэх үедээ л хүн жинхэнэ төрхөө харуулдаг. Мууг нь муутай, сайныг нь сайнтай тавих бөгөөд бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдана. Гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх бүтээлийн үр дүн илчлэгдэнэ, ингэснээр муу нь шийтгэгдэж, сайн нь шагнуулж, бүх хүн Бурханы ноёрхолд харьяалагдаж болох юм. Зөвт гэсгээлт болон шүүлтээр дамжуулан энэ бүх ажил хийгдэх ёстой. Хүний завхрал дээд цэгтээ хүрч, дуулгаваргүй байдал нь хэтэрхий ноцтой болсон учраас үндсэндээ гэсгээлт, шүүлтээс бүрддэг, эцсийн өдрүүдэд илчлэгддэг Бурханы зөвт зан чанар л хүнийг бүрэн өөрчилж, бүрэн төгс болгож чадна. Зөвхөн энэ зан чанар л мууг ил болгож чадах ба тийнхүү зөвт бус бүхнийг хатуу шийтгэж чадна” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас).

“Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлын мөн чанар нь хүн төрөлхтнийг цэвэрлэх явдал бөгөөд энэ нь эцсийн амралтын өдрийн төлөө байдаг. Эс бөгөөс бүх хүн төрөлхтөн өөрсдийн төрлийг дагаж, амралтад орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтад орох цорын ганц зам билээ. Бурханы цэвэрлэх ажил л хүн төрөлхтнийг зөвт бус байдлаас нь цэвэрлэх ба Түүний гэсгээлт, шүүлтийн ажил л хүн төрөлхтний дундах дуулгаваргүй зүйлсийг ил болгож, тэгснээрээ аврагдах боломжтойг аврагдах боломжгүйгээс, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс ялгана. Түүний ажил дуусахад үлдэх хүмүүс цэвэрлэгдэж, хүн төрөлхтний дээд ертөнцөд орсноор хүмүүний илүү гайхалтай хоёр дахь амьдралыг газар дэлхий дээр эдлэх болно; өөрөөр хэлбэл, тэд хүн төрөлхтний амралтын өдөрт орж, Бурхантай хамт амьдарна. Үлдэж чадахгүй хүмүүс гэсгээлт, шүүлтийг туулсны дараа анхдагч төрх нь бүрмөсөн илчлэгдэнэ; үүний дараа тэд бүгд устгагдах ба Сатаны нэгэн адилаар газар дэлхий дээр амьд үлдэх боломжгүй болно. Ирээдүйн хүн төрөлхтөн дунд ийм төрлийн хүмүүс байхгүй; энэ хүмүүс нь шийтгэлийн бай бөгөөд хорон муу, зөвт бус хүмүүс учир эцсийн амралтын газарт ороход тохирохгүй, мөн Бурхан, хүн хоёрын хуваалцах амралтын өдөрт ороход ч тохирохгүй.…Мууг шийтгэж, сайныг шагнах Түүний эцсийн ажил нь тэр аяараа бүх хүн төрөлхтнийг бүрмөсөн ариусгахын төлөө хийгддэг, ингэснээр Тэр бүхэлдээ ариун хүн төрөлхтнийг мөнхийн амралтад аваачиж болох юм. Түүний ажлын энэ үе шат бол Түүний хамгийн амин чухал ажил юм. Энэ бол Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос).

Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлын ач холбогдол, хүрсэн үр дүнгийн талаар маш тодорхой хэлдэг. Энэ нь Бурханы шүүлтийн ажил бол хүн төрөлхтнийг бүрэн ариусгаж, аврах ажил юм гэдэгт, итгэлтэй болгож байна. Эзэн Есүсийн хийсэн авралын ажил нь, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын замыг тавьсан. Эзэн Есүсийн золин авралын ажлын суурин дээр, Төгс Хүчит Бурхан ариусгалтыг хийж, хүн төрөлхтнийг нүглээс бүрэн аварч, Бурханы хаанчлалд аваачдаг. Бурхан ажиллаж байгаа нь, бодитой биш гэж үү? Бид Эзэн Есүсийн золин авралын ажлыг хүлээн зөвшөөрч, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, ариусгалтыг зөвшөөрөхгүй бол, яаж Бурханы хаанчлалд ороход тохирох билээ? Тэгэхээр, Бурханы ажлыг ойлгох нь, юунаас ч чухал! Шашны олон ч хүн, дан ганц итгэлээр аврагдах тухай итгэлийг хадгалдаг. Тэд нигүүлсэнгүй, энэрэлт Эзэнд итгэснээр, нүгэл маань уучлагдана гэдэг. Эзэнд итгэх нь, бүх асуудлыг шийдвэрлэн, ямар ч нүгэл үйлдсэн, өршөөнө гэж итгэдэг. Эзэн эргэн ирэхдээ, бүгдийг нь тэнгэрийн хаанчлал руу өргөх болно. Тиймээс, Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Энэ ямар асуудал вэ? Ийм хүн Бурханы ажлыг ойлгодог уу? Тэд Бурханы зөвт зан чанарыг ойлгох уу? Тэгвэл та нар, Бурхан Түүнийг тэрсэлж, эсэргүүцдэг Сатанлаг хүмүүсийг, хаанчлалд орохыг зөвшөөрнө гэж үү? Тэр тэгэхгүй! Ийм төрлийн хүн Бурханы хаанчлалд орсноор ямар үр дагавар авчрах бол? Нэгэн жишээ авч үзье. Ехова Бурханд итгэдэг байсан израильчуудыг, хаанчлал руу аваачсан бол юу болох байсан бол? Бие махбодтой болсон Эзэн Есүсийг ч, тэд хүлээн зөвшөөрөөгүй, тэд Эзэн Есүсийг яллахаар хичээн, Эзэн Есүсийг загалмайд цовдолсон. Бурханыг эсэргүүцдэг энэхүү сатаны төрлийнхөн хэрвээ Бурханы хаанчлалд орох юм бол, Бурханыг үргэлжлүүлэн эсэргүүцэх байсан уу? Тэд бослого гаргах байсан уу? Эзэний эрх мэдлийг булаан авахаар оролдох байсан уу? Яагаад Эзэн Есүс номлол айлдахаар синагогт очоогүй вэ? Яагаад гэвэл, Иудейн ахлах тахилчид, багш нар, фарисайчууд, ёрын муу байсан. Тэд юуг ч хийж чадах байсан. Бид бүгд мэднэ. Тэд Эзэн Есүсийг барьсныхаа дараа, зодож занчин, дооглож, нулимж байсан шүү дээ. Тэр ч бай, Түүнийг цовдлуулахаар Ромын засгийн газарт өгсөн. Тэд бол, могойн үр удам гэдгийг Эзэн Есүс мэдсэн учир, номлолоо айлдахаар сүмд очоогүй. Одоо, Эзэн Есүс эргэн ирсэн ч, яагаад номлолоо айлдахаар сүмд очдоггүй вэ? Учир нь гэвэл, сүмийн удирдагчид, бүгд муу санаатай. Бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан, сүмд очвол, лавтайяа цагдаа дуудах байсан. Тэд Төгс Хүчит Бурханыг, засгийн газарт барьж өгөх нь, үнэн биш гэж үү? Бид ч, Төгс Хүчит Бурханыг гэрчлэхийн тулд, сүмд явж зүрхэлдэг үү? Хэрэв Төгс Хүчит Бурханыг гэрчилсэн бол тэд мэдээж та нарыг бүсэлж, доромжилж, Олон нийтийн Аюулгүй Байдлын Товчоонд тушаана. Тиймээс, өнөөдрийн сүм, Иудейн шашны синагогтой, яг адилхан. Бүгд Бурханыг хөөн, эсэргүүцэн, ялладаг газрууд болсон. Байдал ийм байгаа бус уу? Энэ бүхэн нь, хүн төрөлхтөн туйлаар ялзарч, үнэнээс залхсан, байдлыг харуулдаг. Бүгд Бурханы ирэлтийг голж, бүгд Сатаны төрлийн хүмүүс болсон. Хэрэв Бурхан эцсийн өдрүүдэд махбодтой болж, үнэнийг илэрхийлж, хүмүүсийг шүүж, ариусгаагүй бол, хүн төрөлхтөн, бүгд Бурханыг эсэргүүцээд, сүйрэх байсан.

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Тэгвэл Эзэн Есүсийн загалмай дээр хэлсэн эцсийн зүйл нь “Биелэгдлээ!” (Иохан 19:30) гэх үг байсан гэдэг зарим хүн бий. Тэгээд тэд: “Эзэн Есүс хүний төлөө нүглийн тахил болохдоо Бурханы авралын ажлыг гүйцэлдүүлсэн. Бид Эзэн Есүст итгэдэг учраас нүглээ уучлуулсан. Түүнчлэн бид гагцхүү итгэлээр зөвтгөгдсөн тул тэнгэрийн хаанчлалд орж чадна. Бид зүгээр л Эзэний өргөхийг хүлээх ёстой” гэцгээдэг. Эсвэл тэд: “Бүх зүйл бэлэн, бидэнд ердөө өргөгдөх л хэрэгтэй” гэцгээдэг. Энэ үг батлагдсан уу? Үгүй, батлагдаагүй. Нүгэл маань уучлагдсан гэдгийг л бид баталж чадна, тийм биз? Нүгэл маань уучлагдсан гэдгийг бид яаж лавтай мэдэж болох вэ? Та нар ямар ч нүгэл үйлдсэн бай хамаагүй, зүгээр л залбирч, нүглээ хүлээх хэрэгтэй, тэгээд баяр баясал, амар амгалан мэдрэгдэж, сүнс чинь нүглийн хүлээсээс чөлөөлөгдөнө. Хүн нүглээс чөлөөлөгдсөн үедээ бүрэн эрх чөлөөг мэдэрдэг! Энэ бол үнэн. Иймээс нүглийн тахил нь туйлын үнэн бөгөөд энэ нь Эзэн Есүсийн бүх итгэгчийн туршлагаараа дамжуулан баталгаажуулж чаддаг зүйл гэж хэлж болох юм. Гэхдээ “Эзэн Есүст итгэснээр аврал хүртэж, нүглээс бүрэн чөлөөлөгдөнө. Эзэн Есүст итгэвэл Бурханаар сайшаагдаж, тэнгэрийн хаанчлалд орно” гэж Эзэн Есүс хэлээгүй. Эзэн Есүс ингэж хэлээгүй бөгөөд ийм ямар ч нотолгоо байхгүй. Яагаад ямар ч нотолгоо байдаггүй вэ? Хүний нүгэл уучлагдсан боловч дотоод сатанлаг зан чанар болон нүгэлт уг чанар нь уучлагдсан уу? Уучлагдаагүй. “Нүгэл чинь уучлагдмагц тэнгэрийн хаанчлалд орж болно” гэж Эзэн Есүс ер нь хэлсэн үү? “Надад л итгэх хэрэгтэй, тэгээд тэнгэрийн хаанчлалд та нарт зориулсан орон байр байх болно” гэж Эзэн Есүс ер нь хэлсэн үү? Эзэн хэзээ ч тэгж хэлээгүй. Эзэн Есүс юу гэж хэлсэн бэ?“Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7:21). Тэгвэл “Тэнгэр дэх Эцэгийн минь хүслийг биелүүлдэг” гэдэг нь ямар утгатай вэ? Та нар Бурханы хүслийг биелүүлж, Бурханы замыг дагаж, үнэний зам буюу Бурханы үгийг хэрэгжүүлэх ёстой гэсэн утгатай. Хүн Бурханы хий гэж шаардсан юуг ч бай, үргэлж хийх ёстой бөгөөд Бурханы хий, дагаж мөрд, үнэнчээр дага гэж шаардсан бүхнийг баримтлах ёстой, тэр үед л тэнгэрийн хаанчлалд орж чадна. Гэвч Нигүүлслийн эрин үед хэчнээн хүн Бурханы шаардлагыг биелүүлж чадсан бэ? Хэн ч чадаагүй. Иймээс Нигүүлслийн эрин үеийн ажил нь золин аврах ажлын үе шат байсан гэж хэлж болно. Эзэн эргэн ирэх үедээ Бурханы өмнө очдог бүх хүнийг ариусгах шүүлт, гэсгээлтийн ажлын үе шатыг хийнэ хэмээн Библид зөгнөсөн байдаг. Өөрөөр хэлбэл, Бурхан эцсийн өдрүүдэд эрин үеийг төгсгөхөөсөө өмнө ариусгалтын ажлын үе шат буюу бүгдийг төрлөөр нь ангилах ажлыг явуулах болно. Тэгээд буудайг үрийн сүүлээс, хонийг ямаанаас, ухаалаг охидыг мунхаг охидоос, сайн зарцыг муу зарцаас ялгах тухай Эзэн Есүсийн зөгнөсөн бүхэн биелнэ. Эцсийн өдрүүдэд Бурхан, Библид зөгнөсөнчлөн хүмүүсийг шүүж, ариусгах ажлын үе шатыг явуулна. Жишээлбэл:“Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ”(1 Петр 4:17), “Эцсийн үед илчлэгдэхэд бэлэн авралын төлөө та нар итгэлээрээ дамжуулан Бурханы хүчээр хамгаалагджээ” (1 Петр 1:5), “Харагтун, Би хулгайч мэт ирнэ” (Илчлэл 16:15),“Хэрэв чи сэрэхгүй бол Би хулгайч мэт очих” (Илчлэл 3:3), мөн “Ялагчийг Би Өөрийн Бурханы сүмдээ багана болгоно, тэр цаашид тэндээс гарахгүй: Би түүн дээр Өөрийн Бурханы нэрийг, тэнгэрээс Миний Бурханаас ирсэн Миний Бурханы хотын нэр болох шинэ Иерусалимыг бичнэ: Би түүн дээр Өөрийн шинэ нэрийг бичнэ” (Илчлэл 3:12). Энэ бүх зөгнөл нь эргэн ирэх үедээ Эзэний хийх ажлыг хэлдэг. Хуулийн эрин үеэс эхлээд эрин үеийг төгсгөхөөр Эзэний эргэн ирэх цаг үе хүртэл ажлын гурван үе шат байдгийг энэ нь нотолдог. Энэ бол үнэн бөгөөд үүнийг Библийн зөгнөлүүдээс харж болно. Нигүүлслийн эрин үеийн ажил нь золин авралын ажил байсан болохоос хүн төрөлхтний нүгэлт уг чанарыг таягдан хаях ариусгалтын ажил яавч байгаагүй. Эзэн Есүст итгэгчдээс нүгэлт уг чанараа бүрэн таягдуулсан хүн нэг ч байгаагүй, уучлуулсныхаа дараа дахин нүгэл үйлдээгүй хүн ганц ч байгаагүй, мөн зан чанартаа бүрэн өөрчлөлт хийж, Бурханыг үнэхээр мэдсэн хүн нэг ч байгаагүй. Эдгээр нь үнэн баримт билээ. Нигүүлслийн эрин үед хүн төрөлхтөн Бурханд 2,000 жилийн турш итгэсэн боловч таван үндсэн асуудал шийдэгдээгүй үлджээ: Нэгдүгээрт, хүн төрөлхтний нүгэлт сатанлаг уг чанарын асуудал шийдэгдээгүй; хоёрдугаарт, хүн төрөлхтөн сатанлаг зан чанараа байнга илэрхийлдэг асуудал шийдэгдэлгүй үлдсэн; гуравдугаарт, хүн болгоны амь зан чанарын өөрчлөлтийн асуудал шийдэгдээгүй; дөрөвдүгээрт, хүн төрөлхтөн Бурханыг хэрхэн мэдэж, дуулгавартай дагах тухай асуудал бүрэн шийдэгдээгүй; тавдугаарт, хүн төрөлхтөн хэрхэн ариусгалтад хүрч болох тухай асуудал бүрэн шийдэгдээгүй. Энэ таван үндсэн асуудал шийдэгдээгүй үлдсэн нь Нигүүлслийн эрин үеийн Бурханы ажил бол ердөө л золин авралын ажлын үе шат байсан болохоос хүн төрөлхтнийг аврах ажлын эцсийн үе шат байгаагүй гэдгийг нотолдог. Нигүүлслийн эрин үеийн ажил ердөө л эцсийн өдрүүдийн авралын ажлын замыг засаж, суурийг тавьсан юм.

Дээрхийн нөхөрлөлөөс

врагдах гэж яг ямар утгатай вэ? Эзэн Есүсийн загалмай дээр хэлсэн эцсийн үг нь “Биелэгдлээ!” (Иохан 19:30), байсан тул Эзэн Есүст итгэн, нүглээ уучлуулж л байвал аврагдсан гэсэн үг хэмээн шашны хүмүүс итгэдэг. Шашны хүмүүс Бурханы ажлыг мэддэггүй тул Бурханы хэлсэн үгийг буруугаар тайлбарладаг. Эзэн Есүс “Биелэгдлээ!” гэх үедээ юуг хэлж байсан бэ? Тэрээр Бурханы золин авралын ажил гүйцэлдсэн гэдгийг хэлж байснаас биш Бурханы удирдлагын төлөвлөгөөг дуусгасан гэж хэлээгүй нь лавтай. Иймээс Бурханы ажлыг мэддэггүй хүмүүс Түүний хэлсэн үгийг буруугаар ойлгож, Түүний ажлыг шүүхдээ хамгийн амархан байдаг нь баримт юм. Тэгвэл аврал хүртэнэ гэдэг эцсийн эцэст юу вэ? Нүглээ уучлуулах нь жинхэнэ аврал мөн үү? Биш. Нүглийн уучлал гэдэг нь ердөө л Бурханы эцсийн өдрүүдийн ажлын үндсийг тавьдаг; энэ нь суурийг байгуулдаг. Хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил бол бодит байдал дээр Нигүүлслийн эрин үе дэх нүглийн тахилын үндсэн дээр байгуулагдсан эцсийн өдрүүдийн ажил юм. Нүглийн тахилаас л үүдэн хүний нүгэл уучлагдаж, хүн төрөлхтөн Бурханы өмнө очиж, ажлыг нь хүлээн авах эрхтэй болдог. Хүн эцсийн өдрүүдийн шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлтээр л дамжин Сатаны нөлөө, сатанлаг уг чанарынхаа хяналтаас үнэхээр аврагдан, ангижирдаг. Эцсийн өдрүүдийн ажил л Сатаны завхруулсан хүний зан чанарыг өөрчилж, хүнийг Сатаны нөлөөнөөс авран, хүнийг Бурхан руу бүрэн эргүүлэх зорилгод хүрч чаддаг. Иймээс хүн итгэхдээ эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг туулахгүй бол авралд үнэхээр хүрч чадахгүй...

Бурхан бол ариун агаад зөвт байдаг. Хүн нүглээ уучлуулсны дараа нүгэл үйлддэг уг үндэс буюу сатанлаг уг чанар нь арилаагүй хэвээр үлдсэн. Хэрэв хүн бахь байдгаараа Бурханыг эсэргүүцэн, Бурханаас урвасаар байвал Бурханы зан чанарын эсрэг зөрчил болох бус уу? Хэрэв Бурхан Өөрийг нь эсэргүүцэж, Өөрөөс нь урвах чадвартай хэвээр байгаа хүн төрөлхтнийг хаанчлал руугаа өргөсөн бол Өөрийгөө хуурсан гэдгийг нь илтгэх бус уу? Энэхүү завхарсан хүн төрөлхтөн Бурханыг эсэргүүцэн, Христийг дахин нэг удаа загалмайд цовдлох чадвартай хэвээр байх болно. Хэрэв ийм хүн төрөлхтөн нь аврагдсан хүн төрөлхтөн байсан бол Бурханы ариун, зөвт байдлыг тайлбарлах ямар ч аргагүй—энэ нь огт утга учиргүй байх сан. Бурханыг эсэргүүцдэг хүн төрөлхтний оршин тогтнолыг Бурханы хаанчлал яаж зөвшөөрөх юм бэ? Бурханы зан чанар хүний зөрчлийг хүлцдэггүй тул ингэх боломжгүй юм. Иймээс “Нүглийн тахил хүлээн авсан хүн аврагдсан бөгөөд Бурханы хаанчлалд орж чадна” гэж хэлж болохгүй…

Дээрхийн нөхөрлөлөөс

Өмнөх:Асуулт 12: Эзэн эргэн ирсэн бөгөөд эцсийн өдрүүдэд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлаа хийж байгаа гэж та нар гэрчилдэг. Энэ нь Илчлэлийн номон дахь агуу цагаан сэнтийн шүүлтээс өөр юм шиг санагдаж байна. Агуу цагаан сэнтийн шүүлт нь диавол Сатанд харьяалагддаг үл итгэгчид рүү чиглэдэг, Эзэнийг ирэх үед итгэгчид тэнгэр лүү өргөгдөх ба дараа нь Тэр үл итгэгчдийг устгахын тулд гай гамшиг илгээнэ гэж шашны хүрээний ихэнх хүмүүс боддог. Тэр нь агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм. Та нар эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын эхлэлийг гэрчилдэг боловч үл итгэгчдийг устгахын тулд Бурхан ямар нэгэн гай гамшиг авчирч байгааг бид хараагүй. Тэгвэл энэ нь яаж агуу цагаан сэнтийн шүүлт байх юм бэ?

Дараах:Асуулт 14: Библид: “Учир нь зүрх сэтгэлээрээ хүн зөвт байдалд итгэдэг; амаараа хүлээн зөвшөөрч авралд хүрдэг” (Ром 10:10) гэж байдаг. Эзэн Есүс бидний нүглийг цагаатгаж, итгэлээр дамжуулан биднийг зөвт болгосон гэж бид итгэдэг. Түүнчлэн, хэрвээ хүн нэгэнтээ аврагдсан бол үүрд аврагдсан бөгөөд Эзэнийг эргэн ирэх үед бид даруй өргөгдөж, тэнгэрийн хаанчлалд орно гэдэгт бид итгэдэг. Тэгвэл, аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орохын тулд бид эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрөх ёстой гэж та нар яагаад гэрчилдэг юм бэ?

Холбогдох агуулга