Бурханы үг замыг заадаг

Шиаочэн, Шааньши

Бурханы үгэнд: “Бурхан таягдах гэж бус, өсгөх санаа зорилгоор хүмүүсийг ил болгодог” (Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы үгийг хэрэгжүүлснээр л зан чанартаа өөрчлөлт хийж чадна”-аас). хэмээсэн байдаг. Урьд нь би хүмүүсийг илчлэх Бурханы санаа зорилгыг буруугаар ойлгосон учраас үүрэгтээ ямарваа алдаа гаргаж, аливаа бэрхшээлтэй тулгарах юм уу бүтэлгүйтэлтэй учирч, ухралт хийх бүрдээ сөрөг байдал, буруу ойлголт дунд бодлогошрон ажилдаа идэвхгүй үлбийж, Бурханы хүслийг эрж хайдаггүй, мөн өөрийгөө мэдэхийн тулд дотроо эргэцүүлдэггүй байлаа. Ингэснээр би үнэнийг олж авах олон боломжоо алдсан билээ. Бурханы зохицуулсан орчин болон Түүний үгийн гэгээрэл, удирдамжийн ачаар би дараа нь өөрийн туршлага дахь гажуудлыг олж илрүүлэн, Бурхан таягдан хаяхын тулд бус, амийг маань өсгөхийн тулд хүмүүсийг илчилдэг гэдгийг ухаарсан юм. Бурханы хүслийг ойлгомогцоо би сөрөг байж, Бурханыг буруугаар ойлгохоо больсон бөгөөд үнэнийг хэрэгжүүлж, үнэнд орох замыг олсон билээ.

Чуулганд би баримт бичиг эмхлэх үүрэг гүйцэтгэдэг байлаа. Хэсэг хугацаанд, Бурханы удирдамжийн ачаар үүргээ гүйцэтгэхдээ зарим нэг үр дүнд хүрэв. Сайн мэдээний материалуудыг хянаж, эмхэтгэн, ах эгч нартаа шалгуулахад маань ямар ч алдаа илрээгүй бол харин тэдний эмхэтгэсэн сайн мэдээний материалаас би зарим нэг асуудлыг олж илрүүлээд зогсохгүй, тэдгээрийг нь хянаж, засварлаж чадсан юм. Ах эгч нар маань сайн нөхцөлд байгаагүй боловч би Бурханы үгэнд үндэслэн тэдэнд өөрийнхөө туршлагыг авчирч, хэлэлцэн, улмаар тэднийг эндүү ташаа байдлаас нь гаргаж чадсан билээ. Би ийм зүйл тохиолдмогц хөл газар хүрэхгүй баярлалаа. Тэгээд үүргээ нэлээд сайн биелүүлж, үнэндээ зарим нэг ахиц гаргасан мэт санагдав. Гэвч тун гайхмаар нь, өнгөрсөн хоёр өдөр миний эмхэтгэсэн сайн мэдээний материалуудад удаа дараа асуудал гарсаар байсан юм. Нэг өдөр эгч надад “Сайн мэдээний материалдаа таны бичдэг өгүүлбэрүүд үргэлж илүү боловсронгуй байдаг сан. Гэтэл энэ баримт бичиг яахаараа ийм олон алдаатай байдаг билээ?” гэж хэлэв. Би өгүүлбэр засварлахдаа үргэлж хавьгүй гарамгай байсан хүний хувьд үүнийг хүлээн зөвшөөрөхөд жаахан хэцүү байлаа. Тэгээд “Би энэ сайн мэдээний материалыг засварлах гэж маш шаргуу ажилласан байтал өгүүлбэрүүдэд нь яахаараа асуудал гарсаар байдаг билээ?” гэж дотроо бодов. Баримт бичигт хийсэн тэр эгчийн залруулгуудыг хараад сэтгэл нэлээд тавгүйтлээ. Гэвч би Бурханы хүслийг эрж хайгаагүй бөгөөд тэр сайн мэдээний материалыг дахин нэг гүйлгэн хараад л дуусгасан юм. Дараагийн өдөр нь миний засварласан сайн мэдээний өөр нэг материалыг хянаж байхдаа өнөөх эгч засварын утга санааны авцалдаа нь тодорхойгүй байна, ерөнхий санааг нь гаргаж чадаагүй байна гэж гэнэтхэн хэллээ. Тэгээд бүр хариуцсан хүн нь энэ материалыг үзээд, түүнтэй адилхан бодолтой байсныг ч хэлсэн юм. Үүнийг сонсоод зүрх минь дэлсэв. “Яахаараа ийм зүйл тохиолддог билээ? Яахаараа би өгүүлбэртээ тодорхой авцалдаа гаргаж, ерөнхий агуулгынх нь утгыг гаргаж чадаагүй байдаг билээ? Одоо энэ эгчээр зогсохгүй хариуцсан хүн нь хүртэл миний ажлыг шаардлагад нийцээгүй гэж бодож байна. Энэ чинь баримт бичиг бүхэлдээ утгын авцалдаандаа томоохон алдаатай байгааг харуулж байгаа бус уу? Ийм илэрхий асуудлыг илрүүлж чадаагүй юм чинь би Ариун Сүнсний ажлыг алдсан гэсэн үг үү? Хүнийхээ хувьд би хэв чанартаа асуудалтай гэсэн үг үү? Би энэ үүргийг биелүүлэхэд тохирохгүй юм болов уу? …” Энэ тухай бодох тусам надад улам сул дорой санагдлаа; тэгээд Бурханыг бүрмөсөн буруугаар ойлгон, Бурхан над дээр ажиллахаа больсон, намайг үл тоосон хэмээн бодов. Үдийн хоолны цагаар эгч нар маань хамтдаа ярилцаж, инээлдэж байхыг харсан ч миний сэтгэл дээрдсэнгүй.

Яг тэр үед Бурханы нэг айлдвар санаанд орлоо: “Хүмүүс үнэнийг ойлгож, хэрэгжүүлдэггүй байх үедээ үргэлж Сатаны завхарсан зан чанар дунд амьдардаг. Тэд янз бүрийн сатанлаг урхинд оршдог бөгөөд өөрсдийн ирээдүй, нэр нүүр, байр суурь болон бусад хувийн ашиг сонирхлын төлөө тархиа гашилгадаг. Гэвч чи энэ хандлагыг өөрийн үүрэг, үнэний эрэл, хайгуулдаа ашиглах юм бол үнэнийг олж авах болно” (Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ биелүүлэхдээ хайнга, хуумгай байх асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ”-ээс). Бурханы үг намайг угз татан сэрээв. Би тайвшраад, аливааг тунгаан бодож эхэллээ. Өнгөрсөн хэд хоногт миний засварласан баримтуудад асуудал ар араасаа гарсан боловч би ийм илчлэлтэй нүүр тулсан атлаа Бурханы хүслийг огт эрж хайгаагүй байлаа. Түүнчлэн үүргээ биелүүлэхэд маань юу ийм асуудал гарахад хүргэсэн эсэх, эдгээр нь зан чанар, санаа зорилгод маань асуудал байснаас үүдсэн үү, эсвэл ажилдаа чадварлаг биш, тодорхой зарчмуудыг сайтар ухаараагүйгээс үүдэв үү гэдгийг ухан ойлгох гэж оролдоогүй бөгөөд үүргээ биелүүлэхдээ илүү сайн үр дүнд хүрэхийн тулд цаашид ийм алдаа гарахаас хэрхэн сэргийлж болохыг бодож олох гэж ч хичээгээгүй байв. Би эдгээр бодит асуудлыг огт бодолцож үзээгүй; харин бусад хүн намайг хэрхэн харж байгаа, Бурхан намайг илчилж, таягдан хаяхыг хүссэн эсэх талаарх бодолд оюун санаа минь бүрэн эзэмдүүлсэн байв. Би иймэрхүү гажууд байдлаар цаг үргэлж эргэцүүлэн, зөв замын талаар огт бодохгүй байснаас үүдэлтэйгээр тунгаан бодох тусмаа улам сөрөг болж, сэтгэлээр унан, үүргээ биелүүлэх сонирхолгүй болжээ. Туршлагынхаа гажуудлыг би тэгэхэд л олж харлаа. Бурханд илчлэгдмэгцээ би үнэнийг эрж хайж, асуудлаа шийдвэрлэхэд анхаарахын оронд өөрийн нэр хүнд, байр суурь, ирээдүй хойч, хувь заяаныхаа талаар бодож байж. Сатан надаар доог тохуу хийсэн нь амийн оролтод хүрэлгүй олон жил Бурханд итгэхэд намайг хүргэсэн байлаа. Би цаашид ийм гутранги байгаад байж болохгүй байв. Ийм нөхцөлд Бурханы хүслийг эрж хайж, өөрийгөө мэдэхийн тулд дотроо эргэцүүлж, Бурханы үгийн бодит байдалд орох хэрэгтэй байлаа.

Би Бурханы өмнө очиж, өөрийгөө эргэцүүллээ: Яагаад би ил болсон баримтуудыг үргэлж хүлээн зөвшөөрч чадахгүй байв? Үүргээ биелүүлж байхад маань асуудал гарах үед яагаад ийнхүү зовж шаналав? Үүнд яг ямар шалтгаан байв? Бурханд залбирч, эрж хайж байхад маань Бурханы дараах үг санаанд орлоо: “Хүн төрөлхтний завхарсан зан чанарын дотор та нарын мэдэхгүй бодитой асуудал бий; энэ бол хүн нэг бүрд нийтлэг байдаг хамгийн ноцтой асуудал мөн. Энэ нь хүн төрөлхтний хамгийн сул цэг төдийгүй хүний уг чанарын мөн чанарын, ил гаргаж, өөрчлөхөд хамгийн хэцүү элемент билээ. Хүмүүс өөрсдөө бүтээгдсэн зүйлс юм. Бүтээгдсэн зүйлс бүхнийг чадагч байж чадах уу? Төгс, өө сэвгүй байдалд хүрч чадах уу? Бүх зүйлд гарамгай болж, бүхний талаар ойлгож авч, бүхнийг биелүүлж чадах уу? Чадахгүй биз дээ? Гэвч хүмүүсийн дотор нэгэн сул тал байдаг. Тэд нэг чадвар юм уу мэргэжил сурмагц өөрсдийгөө чадвартай хэмээн санаж, байр суурьтай, үнэ цэнтэй хүмүүс, нэг ёсны мэргэжилтнүүд гэж боддог. Тэгээд хэчнээн их чадвартай ч бай хамаагүй, илэрхий авьяасаараа онцгойрох үедээ өөрсдийгөө гоёж гоодож, чухал хүн болж зүсээ хувирган, ганц ч алдаа дутагдалгүй төгс төгөлдөр, өө сэвгүй харагдахыг хүсдэг; тэд бусдын нүдэнд агуу, хүчирхэг, бүрэн чадвартай, бүхнийг чадагч болохыг хүсдэг. … Хэвийн хүн чанарын сул тал, дутагдал, мэдлэггүй байдал, мунхаглал юм уу ойлголтоор дулимаг байдлаа тэд нууж, далдалж, бусдад харуулдаггүй бөгөөд зүсээ хувиргасаар байх болно. Ийм хүмүүс үргэлж хоосон мөрөөдөлд автдаг, тийм биз дээ? Тэд мөрөөдөж байгаа бус уу? Тэд хэн гэдгээ ч мэддэггүй, хэвийн хүн чанарыг хэрхэн амьдран харуулахаа ч мэддэггүй. Тэд ганц ч удаа бодитой хүн шиг аашилж байгаагүй юм. Хэрэв хүмүүс биеэ авч явахдаа ийм замыг сонгон хөлөөрөө газар гишгэхийн оронд үргэлж хоосон мөрөөдөлд автаж, нисэхийг үргэлж хүсдэг бол асуудалтай тулгарах нь тодорхой. Үнэнийг хэлэхэд, хэрвээ чи ингэх юм бол Бурханд яаж ч итгэлээ гэсэн үнэнийг ойлгохгүй бөгөөд үнэнийг олж авч ч чадахгүй, учир нь амьдралд чиний сонгосон ийм зам зөв биш, эхлэх цэг чинь буруу байна. Газар дээр хэрхэн алхах, хэрхэн тууштай алхахыг чи алхам алхмаар сурах ёстой. Хэрэв алхаж чаддаг бол алх; гүйж сурах гэж бүү оролд. Нэг удаад нэг алхаж чаддаг бол хоёр алхах гэж бүү хичээ. Чи газарт хөлөөрөө бат гишгэдэг хүн байх ёстой. Супер, агуу, сүрлэг байх гэж бүү хичээ.

Сатанлаг зан чанартаа ноёрхуулсан хүмүүс дотроо зарим санаархал, хүсэл өвөрлөдөг бөгөөд энэ нь тэдний хүн чанар дотор нуугдсан байдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс хэзээ ч газар дээр үлдэхийг хүсдэггүй; харин агаарт гарахыг хүссээр байдаг. Гэтэл агаар хэний байх газар вэ? Агаар бол Сатанд зориулсан газар болохоос хүмүүст зориулсан газар биш юм. Бурхан хүмүүсийг бүтээх үедээ газар дээр тавьсан, ингэснээр өдөр тутмын амьдрал чинь бүрэн хэвийн, амьдралын хэв маяг чинь сахилга баттай байж, чи хэрхэн хүн байх тухай ерөнхий мэдлэгийг сурч, мөн хэрхэн амьдрах, Бурханыг хэрхэн шүтэн мөргөх тухай сурч чадах байв. Бурхан чамд далавч өгөөгүй; мөн агаарт байхыг чинь зөвшөөрөөгүй. Далавчтай нь шувууд бөгөөд агаарт сэлгүүцэгсэд нь Сатан, муу ёрын сүнснүүд, бузар чөтгөрүүд юм. Тэд хүмүүс биш! Хэрэв хүмүүс ийм санаархалтай хэвээр байж, өөрсдийгөө ер бусын, гоц гойд, бусдаас өөр, онцгой болгох гэж үргэлж хүссээр байвал энэ чинь асуудал! Юун түрүүнд, чиний сэтгэлгээний эх сурвалж буруу байна. ‘Ер бусын, гоц гойд” гэдэг нь ямар төрлийн сэтгэлгээ вэ? ‘Бусдаас алд, тохой өндөрт зогс’, ‘зүйрлэшгүй бай’, ‘өө сэвгүй, алдаа дутагдалгүй бай’…” (Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд итгэх зөв замд орохын өмнө хүмүүст байх таван төлөв байдал”-аас). “Хэвийн нөхцөлд, бүх зүйлд чадварлаг хэн ч үгүй, ‘бүх мэргэжлийг төгс эзэмшсэн” хүн гэж үгүй. Тархи чинь хэчнээн их хөгжсөн ч бай, ойлголт чинь хэчнээн өргөн хүрээтэй ч бай чамд ойлгодоггүй, мэдээгүй зүйл, мэддэггүй мэргэжил, ур чадвар үргэлж байна; бизнесийн салбар, ажил болгонд мэдлэгийн дутагдал, чаддаггүй зүйл, хэрээс чинь хэтэрсэн зүйл үргэлж байх болно” (Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы үгийг хэрэгжүүлснээр л зан чанартаа өөрчлөлт хийж чадна”-аас). Би Бурханаар илчлэгдэхийг хэзээ ч хүлээн зөвшөөрч чадаагүй гэдгээ Бурханы үгийг тунгаан бодож, өөрийн нөхцөл байдалтай харьцуулсныхаа дараа л олж мэдлээ. Биеэ тоосон сатанлаг уг чанартаа ноёрхуулсан маань үүний гол шалтгаан болжээ; би үргэлж төгс төгөлдөр, өөгүй, сүрлэг, баатарлаг хүн байхаар чармайдаг байлаа. Тэгээд үүргээ биелүүлэхээр хаа ч явлаа гэсэн үргэлж хамгийн гаргууд, тэргүүний хүн болохыг хүсдэг байв. Би амжилт гаргахын тулд ийм хүн байх ёстой, эс бөгөөс хэнд ч хэрэггүй, бүтэлгүй нэгэн болно гэж санагддаг байлаа. Иймээс үүргээ биелүүлж байхад минь асуудал гарах бүрд би тайвнаар нүүр тулж, Бурханы ийм төрлийн илчлэлтийг хүлээн зөвшөөрч, өөрийн дутагдлыг хүлээгээгүй. Харин ч, цочирдож, ямар ч алдаа гаргах ёсгүй байсан юм гэж бодож, яаж ийм зүйл тохиолдож чадав аа хэмээн гайхаж, бүр сөрөг байдал, буруу ойлголтын байдалтай амьдран, өөртөө зүй зохистой хандаж чадахгүй байхад хүрчээ. Би өөрийгөө үнэхээр л төдийлөн сайн мэддэггүй байсан бөгөөд өөрийгөө хэтэрхий их юманд бодож явсан байна! Үргэлж төгс, өө сэвгүй, сүрлэг хүн байхыг эрэлхийлж ирсэн гэдгийг маань Бурханы үг илэрхий болголоо; энэ нь бүхэлдээ Сатаны хүсэл, давруу санаанаас гарсан байв. Энэ нь Сатан намайг дооглож, завхруулж байсан хэрэг бөгөөд үнэн хэрэгтээ би зүгээр л төгс болж үүрд чадахааргүй нэгэн бүтээл байж. Бурхан биднээс сүрлэг, төгс байхыг хэзээ ч шаардаагүй; харин ч биднийг амьдралд ойр байж, тууштай ахиц дэвшил гаргаж, бүрэн үнэнч байдлаар биеэ авч яв гэдэг. Би өөрт байгаа ямар ч түвшин, биеийн хэмжээндээ үндэслэн чиг үүргээ биелүүлж, Бурханы ажилд захирагдаж сурч, үүргээ чадах чинээгээрээ биелүүлэх ёстой бөгөөд ингэсэн цагт л бүтээлд тохирох эрүүл ухаантай болно. Төгс хүн гэж үгүй. Эгэл хүмүүс бүгд өөр өөрсдийн гэсэн алдаа оноо, дутуу дулимаг талтай байдаг. Үүргээ биелүүлэхэд гарсан асуудал болон гажуудал нь нэлээд хэвийн зүйл байсан бөгөөд үүнийгээ илчлүүлснээр би дутагдлаа олж илрүүлсэн юм. Цаг ямагт сайжирч, тэдгээр дутагдлыг залруулснаар л би улам бүр ахин дэвшиж, үүргээ улам сайн биелүүлж чадах билээ. Хэрэв би асуудал, дутагдалтайгаа зохих ёсоор харьцаж чадахгүй, мөн тэдгээрийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайгаагүй бол ахиц дэвшил гаргаж яахин чадах билээ? Би хүсэл, давруу санаандаа ноёрхуулж явснаа тэр үед л ухаарлаа. Би хэтэрхий аархсаар өөрийгөө огт мэдэхгүй болсон бөгөөд төгс хүн байх хайгуул минь Бурханы хүслээс шал эсрэг байсан тул Түүний ерөөл, удирдамжийг олж авч чадахгүй байжээ.

Би дахин Бурханы үгийг уншив: “Бурхан таягдах гэж бус, өсгөх санаа зорилгоор хүмүүсийг ил болгодог. Үүнээс гадна, заримдаа чи ил болгуулж байна гэж боддог ч үнэн хэрэгтээ тэгээгүй байдаг. Хүмүүс ихэвчлэн муу хэв чанартай, үнэнийг ойлгодоггүйн дээр биеэ тоосон зан чанартай тул онгирох дуртай бөгөөд тэрслүү зан чанартай, мөс чанаргүй, хайнга, хайхрамжгүй байж, ажлаа муу хийж, үүргээ зүй зохистой биелүүлдэггүй. Нөгөөтээгүүр чи заримдаа чамтай хуваалцсан зарчмыг саналгүй, нэг чихээрээ оруулаад, нөгөө чихээрээ гаргадаг. Тэгээд хүссэнээ хийж, бусадтай илүү их нөхөрлөл хийхээсээ өмнө үйлдэл хийж, хуулийг уландаа гишгэдэг. Чиний хийдэг зүйл өчүүхэн бага үр нөлөө өгч, зарчимд харшилдаг. Иймээс чи сахилгажуулагдах ёстой—гэвч үүнийг яаж таягдуулсан гэж хэлж болох юм бэ? Чи үүнд зөв хандах ёстой. Үүнд хандах зөв арга зам юу вэ? Үнэнийг ойлгодоггүй асуудалдаа чи эрж хайх ёстой. Энэ нь хоосон сургаалыг эрж хайж, ойлгох төдий зүйл биш юм. Чи Бурханы хүслийг ойлгож, Бурханы гэр бүл тодорхой нэг ажлыг хэрхэн хийдгийн цаад зарчмыг ойлгох ёстой. Зарчим гэж юу вэ? Зарчим бол хоосон сургаал биш. Үүнд хэд хэдэн шалгуур байдаг бөгөөд иймэрхүү асуудалд зориулсан ажлын зохицуулалтад ямар шийдвэр байгаа, ийм ажлыг хийх тухайд дээрээс юу гэж тушаасан, ийм төрлийн үүргийг биелүүлэх тухай Бурханы үг юу гэж хэлсэн байдаг, Бурханы хүслийг хэрхэн биелүүлэхийг чи эрж хайх ёстой. Бурханы хүслийг биелүүлэх шалгуур юу вэ? Үнэний зарчмын дагуу үйлдэх. Бурханы гэр бүлийн ашиг сонирхол болон Бурханы гэр бүлийн ажлыг эн тэргүүнд тавих нь ерөнхий чиглэл юм. Илүү нарийвчилбал, бүх талаар ямар ч томоохон асуудалгүй байж, Бурханд ямар ч ичгүүр авчрахгүй байх ёстой. Хүмүүс эдгээр зарчмыг өөрийн болгох юм бол санаа зовох нь аяндаа багасах уу? Тэдний буруу ойлголт бас буурах уу? Чи буруу ойлголтоо хойш тавьж, Бурханы талаар үндэслэлгүй санаагүй болмогц чиний дотор сөрөг зүйлс ноёрхох байр суурь эзлэхээ аажмаар болих бөгөөд ийм асуудалд чи зөв зүйтэй хандана. Иймээс үнэнийг эрж хайж, Бурханы хүслийг ойлгохоор эрж хайх нь чухал юм” (Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы үгийг хэрэгжүүлснээр л зан чанартаа өөрчлөлт хийж чадна”-аас). Намайг таягдан хаях гэсэндээ бус, харин үүргээ биелүүлэхдээ дутагдлаа олж илрүүлэн, үүргээ биелүүлэхэд завхарсан зан чанарын маань аль хэсэг саад болсоор байгааг олж мэдэж, улмаар эдгээр асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэж, ажлынхаа үр дүнг ямагт сайжруулж, амь зан чанараа аль болох хурдан өөрчлөх боломжийг надад олгох гэсэндээ Бурхан намайг илчилсэн гэдгийг Бурханы үг надад ойлгууллаа. Бурханы хүслийг ойлгосныхоо дараа би тайвшраад, ойрын үед сайн мэдээний материалуудад хийсэн засварт маань гарсан асуудлын цаад шалтгааныг хайв. Тэгээд энэ тухай маш няхуур бодож үзээд, баримт бичгийг эмхлэхдээ жаахан ахиц олж харах юм бол өөрийгөө үнэлж, өөртөө сэтгэл хангалуун болдог байснаа ухаарлаа. Би ахиц дэвшил гаргахаар мэрийхээ больсон бөгөөд дараа нь материалыг маш хайнга засварлаж, ердөө л хэлбэрдэж байжээ. Түүнчлэн материалуудад багтсан үнэний нарийн ширийний тухайд ойлгоогүй атлаа тэдгээрийн цаад зарчмыг эрж хайгаагүй байлаа. Харин тэдгээр нь ямар утга учиртайг ердөө л тоймлон ойлгоод, будилсан байдалтай явсаар байж. Иймээс үүргээ биелүүлэхэд маань асуудал гарсанд гайхах хэрэг бий гэж үү? Би завхралаа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж, ажлаа хичээнгүйлэн гүйцэлдүүлэхдээ илүү их хүчин чармайлт гаргасан бол эдгээр асуудлаас үнэндээ зайлсхийж болох байсан гэдгийг энэ тухай эргэцүүлснээр ухаарлаа. Бурхан баримтуудыг ил болгосноор, надад үүргээ биелүүлж байхдаа гаргасан завхарсан зан чанар болон хандлагаа таньж мэдэх, улмаар эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх боломж олгожээ. Энэ нь Бурханы намайг хайрлах хайр яг мөн бус уу? Ийн ойлгосноор зүрх сэтгэл минь гэгээлэг боллоо: Бурханыг буруугаар ойлгохоо больж, үүргээ биелүүлэхдээ зүрх сэтгэлээ зориулахын тулд нөхцөл байдлаа даруйхан өөрчлөх ёстой гэдгээ би ухаарав. Үүний дараа би тэр сайн мэдээний материал дахь гаргалгааг нэмж судлан, зарчим дээр үндэслэн ямар чиглэлд засварлах хэрэгтэйг олж тогтоохын тулд хариуцсан хүнтэй нь уулзсан юм. Маргааш нь үүн дээр дахин ажиллаж байх явцад, гайхмаар нь зарим тодруулга нэмэгдсэн байсан бөгөөд үүнийг засварлаж дууссаныхаа дараа би хавьгүй илүү өөртөө итгэлтэй, тайван боллоо.

Үүргээ биелүүлж байхад гажуудал юм уу асуудал гарвал айх хэрэггүй, мөн Бурхан намайг илчилбэл айх учиргүй гэдгийг энэ туршлага надад ойлгуулсан юм. Харин илчлэгдмэгцээ асуудлаа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайхгүй, өөрийгөө ямагт хязгаарлахын зэрэгцээ сөрөг байдалд оршиж, улмаар үнэнийг олж авах олон боломжийг алдаж, амийн өсөлтөө удаашруулбал л аймшигтай. Одоогоос би ямар ч ухралт, бүтэлгүйтэлтэй тулгарлаа гэсэн Бурханы өмнө үргэлж үнэнийг эрж хайж, өөрийгөө мэдэхийн тулд өөрийгөө эргэцүүлж, завхарсан зан чанараа шийдвэрлэхэд Бурханы үгийг ашиглаж, мөн үнэнд орох замыг эрж хаймаар байна. Ийм маягаар хэрэгжүүлснээр л би амиа улам бүр өсгөж, үүргээ улам чадварлаг биелүүлж чадах билээ.

Өмнөх: Үнэнийг ойлгож байж л өөрийгөө жинхэнээсээ мэддэг

Дараах: Үнэнд өөрийн биеэр орсноор л бид бусдад үнэнхүү тусалж болно

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх