24. Бурханы үг намайг өөрчилсөн

2018 оны өвөл, чуулганаас надад бичиг хэргийн ажил даалгасан юм. Би өмнө нь ийм ажил хийж байсан, бас суурь мэдлэгтэй болохоор, сайн хийнэ л гэж бодож байлаа. Багт ормогцоо би бичиг баримтууд өөр байгааг харсан юм. Хянан засварлах зарчмын талаар ямар ч ойлголт байгаагүй учраас би Бурханд залбирч, бичиг баримт дээр ажиллах бүрдээ үнэнийг хайж, зарчмуудад тулгуурлан авч үзэж, ямар нэгэн зүйлд итгэлтэй биш байвал бусад эгч нартай зөвлөлдөж, миний хянан засварлах өгүүллүүдийн талаар гаргасан саналуудыг нь хүлээн авч байлаа. Хэсэг хугацааны дараа би холбогдох зарчмуудыг ойлгож авч, миний хянасан бичвэрүүд бусдын хувьд лавлах жишээ байдлаар ашиглагдах боллоо. Манай багийн эгч нар намайг биширч, би ч бас өөртөө маш сэтгэл хангалуун байлаа. “Би ийм бага хугацаанд маш ихийг хийлээ. Миний хэв чанар бусад эгч нарынхаас дутахааргүй болж, бичгийн ажилд гайгүй сайн суурьтай боллоо” гэж би бодож байв. Нэг өдөр, манай багийн ахлагч илүү хүндэвтэр хэдэн эх бичвэр дээр ажиллахыг надаас хүссэн юм. Би бусад эгч нараас илүү чадвартай болохоор илүү хэцүү ажлыг надад даалгалаа, бас багийн ахлагч намайг илүү үнэллээ гэж бодоод тэр даалгаврыг өгсөнд дургүйцээгүйгээр үл барам дотроо баясаж байлаа. Би яваандаа улам л биеэ тоож байв. Бэрхшээлтэй тулгарах үедээ хамт ажилладаг эгч нартайгаа зөвлөхөө больж, тэдэнд угаасаа илүү дээр санаа байхгүй гэж боддог боллоо. Би өөрийнхөөрөө л учрыг нь олж байв. Эгч нарын хянасан бичиг баримтуудыг шалгахдаа би саналыг нь асуухаа больж, өөрийнхөөрөө л шийдэж байлаа. Эгч нарын нэгний хянасан нэг бичвэрийг шалгаж байхдаа би нэг удаа түүнтэй ч ярилцалгүйгээр, тохиромжгүй гэж үзсэн хэсэгтээ нэг талыг барьж, засвар хийхээр шийдлээ. Эгч өөр саналтай байсан болохоор надтай хэлэлцэхийг хүссэн боловч, би эгчийг басамжлан харж, дотроо “Та энд ирээд хэдхэн хонож байна. Зарчмуудыг надаас илүү мэддэг гэж бодоо юу? Би ямар ч шалтгаангүйгээр энийг өөрчлөхгүй, намайг сонссон чинь дээр байлгүй дээ” гэж бодлоо. Тэгээд би шууд л эгчид “Би зөндөө олон ийм бичиг баримтыг засварласан. Би энд яагаад ч алдсан байх учиргүй” гэж хэллээ. Намайг бодлоо өөрчлөхгүйг хараад эгч дахиж юу ч хэлсэнгүй. Манай багийн ахлагч тэр бичиг баримтыг дараа нь харах үедээ зарчмын хувьд миний хийсэн өөрчлөлт буруу байсныг заагаад, цаашид зарчмуудыг илүү нухацтай авч үз гэж хэлсэн юм. Үүний дараа ч би өөрийгөө эргэцүүлэлгүй, энэ тийм ч том асуудал биш гэж бодоод, бага зэрэг л анхаарал хандуулж байв.

Хоёр сарын дараа, манай багийн ахлагч өөр баг руу шилжиж, чуулганы ахлагч надад манай багийн ажлыг түр хариуцуулав. Би шууд л зөвшөөрч, дотроо дүгнэлт хийж эхэллээ: “Би зарчмуудыг хамгийн сайн мэднэ, бас баг дотроо хамгийн бүтээлч нь. Энэ ажлыг хийж чадах цорын ганц хүн бол би.” Түүнээс хойш, багийн эгч нарын үүрэгт саад гарах бүрд би байнга тусалдаг боллоо. Удалгүй би юуг ч шийдэж чадах юм шиг санагдаж эхлэв. Нэг удаа Ян эгч нэг бичиг баримтаас хэцүү зүйл олоход би очиж хараад, “Энэ энгийн л асуудал биш үү? Зүгээр л ингээд өөрчилчхөөч, тэгээд л боллоо” хэмээн ихэмсгээр хэлэв. Удсан ч үгүй эгч эргэж ирээд, “Таны хэлснээр зассан ч болсонгүй. Асуудал нь энэ биш юм шиг байна. Үнэний талаарх нөхөрлөл өнгөц байх шиг байна” гэв. Үүнийг сонсоход надад таатай байсангүй, тэгээд би “Энэ өгүүллийг сонгосон хүн бол би. Юу нь буруу гэж? Хараажаар, та зарчмуудыг ойлгоогүй, тэгээд л үнэлж чадахгүй байна. Харин би энэ ажлыг удаан хугацаанд хийж байна. Ийм энгийн өгүүллийг үнэхээр буруу үнэлнэ гэж үү? Миний чадварт эргэлзээд л байна даа, тийм үү?” гэж бодлоо. Ихэд дургүйцсэн би эгчийн компьютер луу очиж, хулганыг нь шүүрч аваад, өгүүллийг гүйлгэн хараад, өөрийн бодсоноо шууд л хэлчхэв. Эгч бага зэрэг барайж, нам дуугаар “Таныхаар хийсэн ч асуудал хэвээр үлдэх юм шиг санагдаад. Ахлагчаас асуусан нь дээр юм шиг байна” гэсэн юм. “Та тэгсэн ч чадахгүй дээ Тан шиг хэв чанартай хүн энэ үүргийг сайн гүйцэтгэж чадах уу?” хэмээн бодоод би эгч рүү хяламхийн харав. Тэгээд би эгчид хандаж, “Ийм жижигхэн зүйлийн төлөө ахлагч руу очих гэж үү? Хэрэв та үнэхээр барахгүй бол би хийе” гэж хэг ёг хийлээ. Эгч нэг ч үг хэлэлгүй толгойгоо гудайлгахыг би харлаа. Надад үнэхээр таагүй санагдаж, энэ бол эгчид хайраар хандаж байгаа хэрэг биш гэж бодсон ч би асуудлаа шийдэхийн тулд бас л үнэнийг эрж хайгаагүй, өөрийгөө эргэцүүлээгүй. Багийн эгч нар яваандаа юм асуухаар над руу ирэхээ больж, бичиг баримтын талаар ярилцах үед намайг юу ч хэлээгүй байхад хэн ч ам нээж зүрхэлдэггүй, үнэндээ дарангуйлсан уур амьсгал ноёлж байлаа. Сүнс минь харанхуйлж, бичиг баримтуудыг яахаа ч мэдэхээ больж, манай багийн бүтээмж ч маш их буурлаа.

Цуглаан дээр нэг удаа Ян эгч надад, “Би таны дутагдлын талаар хэлмээр байна, Та надад ямар нэгэн зүйл дээр туслах бүрдээ ихэмсэг байдалтай байдаг, намайг олон юм асуувал та тун тэвчээргүй болдог. Би танаас болоод үнэхээр дарамтад орлоо” гэв. Бас өөр нэг эгч хажуугаас, “Надад ч бас тэгж санагддаг. Та хэнтэй ч ярилцалгүйгээр өөрийнхөөрөө л хийдэг, бас өөрийн үзэл бодлыг тулгахаар зүтгэж, бусад хүмүүсийн саналыг сонсдоггүй. Биднийг өөр бодолтой байх үед та ахлагчтай энэ талаар ярилцахыг маань зөвшөөрдөггүй. Та үнэхээр биеэ тоосон, дэндүү өөртөө итгэлтэй” гэлээ. Тэдний хэлсэнд би үнэхээр үнэмшээгүй. “Намайг та нарын саналыг хүлээж авдаггүй, эзэрхэг гэлээ, гэхдээ энэ нь зарчмыг баримталдаггүй, зохисгүй санал гаргадгаас чинь болж байгаа эсэхийг эргэцүүлсэн чинь дээр байлгүй. Хэрэв та нарын зөв байсан бол би юу гэж татгалзах вэ дээ?” гэж бодсон юм.

Маргааш нь удирдагч манай багийн цуглаанд оролцов. Хоёр эгч надаас болоод дарамтад орсныг удирдагч хараад, надтай харьцаж, “Чи хэтэрхий биеэ тоосон байна. Би чамайг багийн ажлыг хариуц гэсэн, гэтэл чи бусдадаа хайраар тусалсангүй, Үүрэгтнь тулгарсан асуудлыг ч шийдвэрлэсэнгүй. Харин ч чи тэднийг боогдуулж, хүн бүрээр хүссэнээ хийлгэж байна. Чиний ажиллаж байгаа бичиг баримтаас бусад хүмүүс алдаа оллоо гэхэд, чи түүнд анхаардаггүй, өөрийнхөө зөв гэж зүтгэдэг: Чи бусдыгаа дарангуйлж, дээрэлхэж, бичгийн ажлаа ч тасалдуулж байна: Сүүлийн хоёр сард багийн гишүүдийн байдал сайнгүй, ажлын бүтээмж ч муу байгаа. Чи зөвөөр эргэцүүлж, гэмшихгүй бол бид чамайг халах хэрэгтэй болно” гэлээ. Удирдагчийн хатуу ширүүн харьцалт, засалт, ялангуяа Бурханы гэрийн ажлыг үймүүлж байгаагаа сонсоод сэтгэл үймэрч, зүрх бэмбэгэнэн, би уйлж эхлэв. Би үүргээ сайн гүйцэтгэж, Бурхныг хангалуун байлгахыг хүссэн. Муу юм хийж байгаа гэж огт бодоогүй. Дараагийн хэдэн өдөр, удирдагчийн зэмлэл, бусад эгч нарын шүүмжлэлийг бодох бүрдээ, үнэхээр сэтгэлээр унаж, зүрх рүү минь хутга дүрж байгаа мэт санагдаж байв. Би биеэ тоосон зангаараа үүргээ удирдаж, эгч нарыг гомдоож, ажлаа нураах юм гэж хэзээ ч бодож байсангүй. Энэ тухай бодох тусам би улам их харамсаж, буруутай санагдаад, Бурханы өмнө очиж, эргэцүүллээ.

Ингээд Бурханы ийм үгийг уншсан юм. “Чи өөрийгөө тэнгэрээс ялимгүй доогуур ч газраас хавьгүй өндөр, төрөлхийн авьяастан гэж бүү бод. Чи өөр хэнээс ч илүү ухаантай биш—өөрийгөө хэтэрхий өндрөөр үнэлж, бусдаас дор гэж хэзээ ч үздэггүй учраас чамайг газар дээрх эрүүл ухаантай ямар ч хүнээс илүү гайхмаар тэнэг гэж ч хэлж болох юм; чи Миний үйлдлийг нэгд нэггүй мэддэг юм шиг санагддаг. Үнэн хэрэгтээ чи эрүүл ухаан угаас дутмаг хүн, учир нь Миний хийх зүйлийн талаар чи огт мэддэггүй, одоо юу хийж байгааг минь бүр ч мэддэггүй. Тиймээс чи, хүний амьдралын талаар өчүүхэн ч мэддэггүй мөртөө газраа хагалахдаа Тэнгэрийн ерөөлд найддаг хөгшин тариачинтай ч эн тэнцэхгүй гэж Би хэлсэн. Чи амьдралынхаа талаар нэг секунд ч бодож үздэггүй бөгөөд нэр хүндийн талаар юу ч мэддэггүй, өөрийнхөө талаар бүр ч мэддэггүй. Чи туйлын ‘өндөр дээд’!” (Үг нь махбодоор илэрсэн номын “Суралцдаггүй агаад мэдлэггүй хэвээр үлддэг хүмүүс: Тэд араатан биш гэж үү?”). “Та нар өөрсдийгөө таньж мэдэх үнэнд илүү хичээл чармайлт гаргасан нь дээр. Бурхан яагаад та нарыг сайшаадаггүй вэ? Та нарын зан чанар яагаад Түүний дургүйг хүргэдэг вэ? Та нарын яриа яагаад Түүний зэвүүцлийг өдөөдөг вэ? Та нар бага зэрэг үнэнч зан гаргамагцаа өөрсдийгөө магтаж, жаахан хувь нэмрийнхээ төлөө шагнал шаарддаг; ялимгүй дуулгавартай байдал харуулах үедээ бусдыг дорд үзэж, аар саархан ажил хийнгүүтээ Бурханд тоомсоргүй ханддаг… Бурханд итгэдэг гэдгээ та нар сайн мэддэг хэдий ч Бурхантай нийцэлтэй байж чаддаггүй. Та нар огт ач гавьяагүй гэдгээ сайн мэдэж байдаг ч сайрхсан хэвээр байдаг. Өөрийгөө хянаж чадахаа болих хүртлээ эрүүл ухаан чинь дордсон гэдгийг та нар мэдрэхгүй байна гэж үү?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм”). Бурханы үгийг тунгаан бодоод тэдгээр үг миний үнэн байдлыг илчилснийг би олж харсан юм. Үүрэгтээ өчүүхэн амжилт гаргачхаад би өөрийгөө үнэхээр мундаг гэж боджээ. Би хүн бүрийг дорд үзээд, санаа оноог нь сонсдоггүй байсан, харин Бурханыг огт хүндлэлгүйгээр юу хүссэнээ хийдэг, үнэхээр биеэ тоосон уг чанартай байснаа харсан юм. Тэр үүргийг хийж эхэлснийхээ дараа би зарим зарчмыг ойлгож, миний хянасан өгүүллүүд лавлагаа болон ашиглагдсан, тэгээд л биеэ тоосон зан минь хяналтаас гарч, би өөрийгөө авьяастай, өрөөл бусдаас илүү гэж бодоод, үүргээ гүйцэтгэхдээ үнэний зарчмуудыг хайхаа больж, туршлага, оюун ухаандаа найдаж байлаа. Нэг эгч миний хийсэн засвар зарчмуудтай нийцэхгүй байгааг дурдахад би огтхон ч эрж хайгаагүй, харин ч би тэр үүргийг илүү удаан хийсэн, илүү ихийг мэднэ, миний буруу байх ёсгүй гэж бодоод, эгчийн саналыг зүгээр л үл хэрэгссэн. Бас нэг эгч өөр бодолтой байсан, тэгээд ахлагчтай уулахыг хүсэхэд би саад болж, асуудлууд цагтаа шийдэгдэхгүй, чуулганы ажил ч саатсан. Ингэж эргэцүүлснээр би, биеэ тоосон, бодлогогүй, Бурханыг огт хүндэлдэггүй болохоо харсан юм. Би сатанлаг зан чанарыг л харуулж байж. Чуулганы ажлыг нураагаад зогсохгүй, хэд хэдэн эгчээ дарамталж, хор хөнөөл учруулжээ. Энэ нь үүргээ гүйцэтгэсэн хэрэг биш, харин мууг үйлдэж байсан болж таарлаа!

Тэгэхэд Бурханы үгийн өөр нэг хэсэг санаанд орсон юм. “Хэрэв чи дотроо үнэхээр үнэнтэй бол алхдаг зам чинь аяндаа зөв байх болно. Үнэн байхгүй бол ёрын мууг үйлдэхэд амархан бөгөөд чи өөрийн эрхгүй үүнийг хийнэ. Жишээлбэл, хэрвээ биеэ тоосон, ихэрхүү зан дотор чинь оршиж байгаа бол Бурханыг эсэргүүцэхгүй байх боломжгүй мэт чамд санагдана; Түүнийг эсэргүүцэх ёстой мэт санагдана. Чи үүнийг зориуд хийхгүй; өөрийн биеэ тоосон, ихэрхүү уг чанарт захирагдан хийх болно. Биеэ тоосон, ихэрхүү зангаасаа болж чи Бурханыг дорд үзэж, Түүнийг шалихгүй гэж үзэхэд хүрдэг; тэдгээр нь чамайг өөрийгөө өргөмжилж, байнга өөрийгөө гайхуулж, сүүлдээ Бурханы орыг эзлэн суугаад, өөртөө гэрчлэл хийхэд хүргэдэг. Эцэст нь чи өөрийн санаа, бодол, үзлийг шүтэх ёстой үнэн болгож хувиргана. Биеэ тоосон, ихэрхүү уг чанарынхаа эрхшээлд байдаг хүмүүс хэчнээн их ёрын муу үйл хийдгийг хараач! Ёрын муу үйлээ шийдвэрлэхийн тулд уг чанарынхаа асуудлыг эхлээд тэд шийдвэрлэх ёстой. Зан чанарын өөрчлөлтгүйгээр энэ асуудлыг сууриар нь шийдвэрлэх боломжгүй болно” (Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”). Бурханы үгийг авч үзээд, бүтэлгүйтэл минь биеэ тоосон, сатанлаг уг чанараас үүдэлтэйг би харлаа. Үүргээ гүйцэтгэхдээ ашиглаж болох амжилт, туршлагыг олж авмагцаа би өөрийгөө өргөмжилж, өөр хэнээс ч илүү гэж бодоод, хүн бүрийг дорд үзэж, үнэхээр биеэ тоосон, ихэмсэг, онгироо байжээ. Бүр өөрийн үзэл бодлыг үнэн гэж үзээд, бусдаар зөвшөөрүүлж, дуулгавартай дагуулах гэж хүчилсэн. Би үнэнийг эрж хайж, Бурханыг дуулгавартай дагах гэж огт хичээгээгүй. Үүргээ гүйцэтгэхдээ захирангуй, дураараа, үнэхээр биеэ тоосон, дээрэнгүй байсан, зүрх сэтгэлд минь Бурхан байгаагүй. Би биеэ тоосон зан чанартаа түшиглэн үүргээ биелүүлж, Бурханы гэрийн ажлыг тасалдуулсан. Тэр өдөр удирдагч хатуу ширүүн засаж, харьцсанаар ёрын мууг үйлдэхийг минь эцэст нь болиулсан юм. Тэр бол миний төлөөх Бурханы хамгаалалт, аврал байлаа. Би чуулганаас хөөгдсөн тэр антихристүүдийн талаар бодлоо. Тэд бүгд үнэхээр биеэ тоосон уг чанартай, олон жилийн туршлагадаа үндэслэн эрх мэдэлтэй байж, шийдвэр гаргахыг хүсдэг байсан. Үүргээ хүссэнээрээ гүйцэтгэж, үнэний зарчмуудыг үл тоомсорлосон. Тэдэнд хэн ч хамаагүй байлаа. Тэд эсэргүүцэж зүрхэлсэн хэнийг ч нухчин дарж, гадуурхаад, эцэст нь хэт их муу үйл хийснийхээ төлөө чуулганаас хөөгдсөн. Миний илчилж байсан зан чанар антихристийнхтэй адил гэдгийг, антихристийн зам дээр байна гэдгээ би олж харсан юм. Хэрэв би гэмшиж, биеэ тоосон зан чанараа шийдвэрлээгүй бол үнэндээ тэдний нэг болж төгсөх байлаа. Тэгээд эцсийн дүнд зөвхөн Бурханаар шийтгүүлж, хараагдах байсан юм. Ингэж бодоод би айсандаа дагжин чичирч, ямар аймшигтай зан чанар болохыг мэдэрч, захирангуй, эзэрхэг байдлынхаа талаар бодохдоо бага зэрэг ой гутлаа. Би нүглээ улайж, гэмшихийн тулд яаравчлан Бурханы өмнө өвдөг сөгдөн залбирсан юм. Би биеэ тоосон зан чанараараа амьдарч, Бурханыг эсэргүүцэхийг хүсээгүй.

Дараагийн цугларалт дээр би өөрийн туршлага, ойлгосон зүйлийн талаар хүн бүрт сэтгэлээ нээж, үүргээ сайн гүйцэтгэхийн тулд хүн бүртэй хамтран ажилламаар байгаагаа хэлэв. Би тэднээс намайг ажиглахыг гуйж, асуудал олж харвал тэр дор нь надад сануулж, засаж, харьцаж байхыг хүслээ. Үүний дараа үүргээ гүйцэтгэхэд заримдаа бусад хүмүүс өөр санал гаргах юм уу үзэл бодол нь минийхээс өөр байх үед, миний зөв гэж санагдсаар л байсан ч би өмнөх шигээ зүтгээгүй, өөрийгөө орхиж, үнэнийг ухамсартайгаар эрж хайж чадсан. Нэг удаа нэг эгчтэй хамт бичиг баримт дээр ажиллаж байгаад санал зөрөлдөж, миний бодол зөв гэж хүчилж байснаа би санаж байна. Эгч надаас “Та ямар зарчимд үндэслэн зүтгээд байгаа юм бэ” гэж асуухад би хэсэг зуур бүлх залгисан мэт болж, нүүр минь халуу оргиж эхэлсэн. “Тийм шүү. Би ямар зарчмыг авч үзэж байна аа?” гэж бодсон ч дараа нь “Та намайг үнэхээр л тоохгүй байна даа. Яадаг ч байсан, би энэ үүргийг танаас удаан хугацаанд гүйцэтгэж байна. Надтай яаж ингэж ярьж чадав аа” гэж бодлоо. Би эгчтэй маргахыг хүссэн ч яг тэр үед, “Би л үүнийг ойлгодог”, “Миний бодлоор бол”, “Миний хэлснээр хий” гэх мэтээр хэлж үргэлж биеэ тоож, буулт хийдэггүй байснаа бодсон. Тэгэх нь бидний ажилд хохирол учруулсан шүү дээ. Би сургамж авч, биеэ тоосон зангаар аливаа зүйлийг хийхээ болих хэрэгтэй гэдгийг мэдэж байлаа. Ингээд би Бурханы энэ үгийг бодлоо. “Энэ дэлхийд амьдарч буй хүмүүсийн уураг тархины чадвар, өөрсдийнх нь туулж чадах зүйл хязгаартай байдаг. Чи бүх мэргэжлийг эзэмшиж чадахгүй; чи бүхнийг мэдэж, бүгдийг ойлгож, бүх зүйлийг бүтээж, бүхнийг сурч чадахгүй—энэ нь боломжгүй, хэн ч ингэж чадахгүй. Энэ бол хэвийн хүн чанарт байх ёстой ухаалаг байдал юм. Тиймээс чиний юу хийдэг, энэ нь чухал эсэхээс үл хамааран чамд туслах, заавар, зөвлөгөө өгөх, чамайг юмаар дэмжиж туслах хүмүүс үргэлж байх ёстой. Ийм маягаар чи юмыг илүү зөв зүйтэй хийж, алдаа амархан гаргахаа больж, замаасаа гажих магадлал чинь багасах бөгөөд энэ бүхэн нь сайн сайхны төлөө юм” (Христийн ярианы тэмдэглэл номын “Удирдагч болон ажилчдын хувьд зам сонгох нь хамгийн чухал (8)”). Хэн ч бүх зүйлийг ойлгодоггүй, хүн хэчнээн ихийг мэддэг нь хамаагүй, ойлгодоггүй зүйл, дутагдал үргэлж байдаг ба бусдын тусламж, зөвлөгөө хэрэг болдог нь үнэн. Хэдийгээр би тэр үүрэгтээ зарим нэг туршлага хуримтлуулсан ч үнэний талаарх ойлголт минь өнгөцхөн, зарчмуудыг ухаарсан минь хязгаарлагдмал байсан юм. Би үүргээ гүйцэтгэхдээ үргэлж л өөрийн бодол, ажлын туршлагад тулгуурлаж, би ихийг мэднэ, бусдыг сонсох хэрэггүй гэж боддог байсан. Надад өөрийн ухамсар, өөрийгөө мэдэх мэдлэг огт байгаагүй. Эгч нараа хараад би, тэд үүрэгтээ эрж хайх сэтгэлтэй байдгийг, бас ойлгоогүй зүйлсийнхээ талаар эрж хайж, бусадтай хэлэлцэхийн тулд аминч үзлээ хойш тавьж чаддагийг харсан юм. Тэдний амьдран харуулалт минийхээс дээр байлаа. Би үүргээ гүйцэтгэхдээ өөрийгөө орхиж, мэдрэмжтэй хүн байж сурч, бусдын саналыг сонсож, бусадтай хамт сайн ажиллах ёстой байсан. Би өөрийгөө хойш тавьж, зарчмуудыг бодолцож үзэх үедээ эгчийн зөв байсныг олж харсан. Тэгээд эгчид хандан тайвнаар, “Эгч ээ, таны санаа үнэний зарчмуудтай таарч байна. Таныхаар хийе. Өнөөдөр таны нөхөрлөл миний алдааг залруулж өглөө. Би биеэ тоосон хүн, юмыг өөрийнхөөрөө хийх хандлагатай. Хэрэв надаас алдаа, дутагдал олж харвал, эргэлзэлгүйгээр надад хэлээрэй” гэж хэлсэн юм. Ингэж хэрэгжүүлэхэд үнэхээр амар тайван санагдсан. Ямар нэгэн юмаа алдсан мэт санагдаагүй. Харин ч нөхөрлөлөөр дамжуулан ямар нэгэн зүйлийг олж авч, зарчмуудын талаар илүү тодорхой ойлгосон. Түүнээс хойш үүргээ гүйцэтгэхдээ дахин надад боогдолгүйгээр, хүн бүр өөрсдийн санааг илэрхийлж чаддаг болж манай багийн ажил ч сайжирсан билээ. Бурханд талархъя! Бурханы шүүлт, гэсгээлтийн ачаар биеэ тоосон зан чанар минь ингэж бага зэрэг өөрчлөгдсөн. Миний төлөөх авралынх нь төлөө Бурханд талархъя!

Өмнөх: 39. Мэдээлэх үү, болих уу

Дараах: 31. Од болохын хүслэнд баяртай гэж хэлсэн нь

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Эзэнтэй дахин уулзсан нь

Жиандин, АНУБи Католик шашинтай гэр бүлд төрсөн бөгөөд бага байхаас минь эхлээд манай ээж Библи уншихыг заасан юм. Тэр үед Хятадын...

Хууртагдсан сүнс сэрсэн нь

Юанжи, БразилБи хойд Хятад дахь жижигхэн хотод төрсөн бөгөөд 2010 онд би хамаатнуудаа даган Бразил руу явсан билээ. Бразилд байх...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх