Хүндрэл бэрхшээлтэй цаг үед Бурханы үг намайг зоригжуулсан

Чэн Хуй, Жянсү муж

Би Хятадын жирийн нэг гэр бүлд өсөж том болсон юм. Эцэг маань цэргийн хүн байсан бөгөөд бага наснаас минь л намайг төлөвшүүлж, надад нөлөөлсөөр ирсэн учир би цэрэг хүний үүрэг, дуудлага бол эх орондоо үйлчилж, тушаалыг дагаж, Коммунист Нам болон ард түмний тусын тулд амь биеэ хайрлалгүй зориулах явдал юм гэдэгт итгэх болсон билээ. Би ч бас өөрөө цэрэг болж, эцгийнхээ мөрийг дагана гэж шийдсэн байв. Гэвч цаг хугацаа өнгөрч, зарим нэг үйл явдал тохиолдохын хэрээр миний амьдралын замнал болон эрэл хайгуулын минь үзэл бодол аажмаар өөрчлөгдсөн юм. 1983 онд би Эзэн Есүсийн сайн мэдээг сонслоо. Бага наснаасаа Бурхангүй үзэл, Хятадын Коммунист үзэл суртлаар хордсон над шиг хүн Эзэн Есүсийн хайранд гүнээ сэтгэл хөдлөх боломжтой болсон нь Ариун Сүнсний онцгой удирдамж байв. Сайн мэдээг сонсоод би Бурханд итгэх амьдралаар амьдарч эхэллээ—би чуулганд явж, залбирч, Эзэнийг магтсан магтан дуу дуулж эхлэв. Энэ шинэ амьдрал надад асар их амар амгалан, тайван байдлыг авчирсан юм. 1999 онд би эргэн ирсэн Эзэн Есүс буюу Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг хүлээн зөвшөөрөв. Бурханы үгийг тасралтгүй уншиж, ах эгч нартайгаа цуглаж, нөхөрлөсний дүнд би олон үнэнийг ойлгож, хүн төрөлхтнийг аврах гэсэн Бурханы яаралтай санаа зорилгыг мэдэж авсан билээ. Бурхан дор бүрд маань агуу үүрэг, хариуцлага оноосон гэж надад санагдсан болохоор сайн мэдээ түгээх ажилд шамдан орсон юм. Олон хүн Бурханы өмнө ирж, Бурханы ерөөл, авралыг хүртэхийг өөрийн биеэр харах үедээ итгэл минь улам батжив.

Гэхдээ ХКН-н засгийн газрын харгис хавчлага миний амар амгалан, аз жаргалтай амьдралыг сүйрүүлсэн юм. 2002 оны наймдугаар сард Христ дэх цөөн хэдэн хамтран зүтгэгчдээ сайн мэдээ түгээхээр нөхрийн хамтаар би баруун хойд зүгт аяллаа. Нэгэн шөнө, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөөд удаагүй байсан хоёр ах эгчтэй цуглаан хийж байтал гэнэт нир хийх чанга чимээ гарч, хэрцгий царайтай зургаа долоон цагдаа хаалгыг түрэмгий өшиглөж унагаад бороохой барьсаар дайран орж ирэхийг би харлаа. Цагаа нарын нэг нь над руу заагаад “Түүнийг гавла!” гэж заналтайгаар бархирав. Хоёр цагдаа биднийг хана руу харуулан зогсоогоод хөдлөхгүй байхыг тушаах зуур тэд яг л бүлэг дээрэм тонуулчид шиг байшин дахь хайрцаг сав бүгдийг онгичсон юм. Тэд юм нуухад ашигласан байж магадгүй гэж сэжиглэсэн бүхнээ нарийвчлан нэгжээд төд удалгүй тэр газрыг орвонгоор нь эргүүллээ. Эцэст нь цагдаа нарын нэг нь эгчийн маань цүнхнээс сайн мэдээний товхимол болон Бурханы үгийн номыг олоод догшин харцаар над руу ширтэн, “Хараал ид, чи үхлээ эрээ юу? Энд ирж сайн мэдээгээ түгээж л байдаг. Үүнийг хаанаас авчирсан юм?” гэж хашхирав. Би хариу хэлээгүй тул тэр намайг зандран “Ярихгүй юу, айн? Наад амыг чинь бид нээгээд өгнө өө. Алив явъя! Бидний очих гэж байгаа газар чи ярих болно!” гэж хэлсэн. Тэгээд тэр намайг байшингаас чирч гаргаад, цагдаагийн машин руу түлхэж оруулав. Тэр мөчид би тэд зургаа долоохон цагдааг л явуулсан хэрэг биш байсныг ойлгосон юм—зэвсэглэсэн тусгай хүчний цагдаа нар гадаа замын хоёр талаар эгнэн зогсож байлаа. Биднийг баривчлуулахаар ямар их хүн хүчийг тараан байрлуулсныг хараад би маш их айж, юу ч бодолгүйгээр Бурханаас удирдамж, хамгаалалт гуйн залбирч эхэлсэн юм. Нэг их удалгүй Бурханы үгийн хэсэг оюун санаанд минь тодорхой санагдлаа, “Чамайг хүрээлэн буй бүх орчин Миний зөвшөөрлөөр оршдог гэдгийг мэдэх хэрэгтэй, Би бүгдийг нь зохицуулдаг. Миний чамд өгсөн орчинд Миний зүрх сэтгэлийг тодорхой харж, зүрх сэтгэлийг минь хангалуун байлга. Бүү ай, олон түмний Төгс Хүчит Бурхан гарцаагүй чамтай хамт байна; Тэр та нарыг хамгаалж, бамбай чинь болно” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Хорин зургаадугаар бүлэг”-ээс). “Тийм ээ! Бурхан бол миний багана; би ямар ч төрлийн нөхцөл байдалтай тулгарсан бай, бүх зүйлийг Бүтээж, бүх зүйлийг захирдаг Бурхан үргэлж миний дэргэд байдаг. Зүрх сэтгэл минь Бурхан өмнө тайван байгаа цагт надад тулгарсан ямар ч нөхцөл байдлыг ялж гарахад Бурхан намайг хөтлөх болно. Учир нь Бурхан итгэмжит бөгөөд Тэр л бүх зүйлийг захирч, зохион байгуулдаг билээ” хэмээн би бодлоо. Эдгээр зүйлийн тухай бодоод би эргээд тайвшрав.

Эрүүгийн Мөрдөн Байцаах Албанд намайг аваачих үед ойролцоогоор оройн арван цаг болж байлаа. Зургийг минь аваад дараа нь намайг байцаалтын өрөө рүү оруулав. Хачирхалтай нь, намайг ороход тэнд хэрцгий царайтай дөрөв таван хүдэр эр аль хэдийн над руу ширтэж байлаа. Намайг өрөөнд ормогц л тэд алахаар зэхэж буй сүрэг өлсгөлөн чоно шиг бүчлээ. Би маш их самгардаж, цөхрөнгүйгээр Бурханд залбирч байсан юм. Эхэндээ тэр харгис цагдаа нар надад гар хүрсэнгүй, харин гурав дөрвөн цагийн турш номхон зогсохыг тушаав. Маш удаан зогссон болохоор хөл, тавхай минь өвдөн янгинаж, мэдээгүй болж эхэлсэн ба бие минь бүхэлдээ туйлын их сульдав. Шөнийн нэг хоёр цагийн үед Эрүүгийн Мөрдөн Байцаах Албаны дарга намайг байцаахаар ирлээ. Би тэсгэлгүй сандарч, бие минь чичирч байгаа. Тэр над руу ширтээд “Ярь! Чи хаанаас ирсэн? Энд холбоо барьдаг хүн чинь хэн юм? Удирдагч чинь хэн юм? Та нар хаана цуглаан хийж байсан бэ? Чи доороо хэчнээн хүнийг ажиллуулдаг вэ?” гээд л байцааж эхлэв. Намайг үг дуугарахгүй байсанд түүний уур нь буцлан, үснээс минь зуурч байгаад цохиж, өшиглөж гарлаа. Намайг зодоод газар унагасны дараа тэр үргэлжлүүлэн улам хүчтэй өшигчив. Тэр даруй чих шуугин, юм сонсож чадахаа болиод, толгой хатгуулан яг л задрах гэж байгаа мэт өвдлөө. Би өвдсөндөө тэсч ядан орь дуу тавилаа. Дахин хэсэг тэмцэлдсэний дараа би шалан дээр хөдөлж ч чадахгүй хэвтэж байлаа. Ахлагч намайг дахиад үсдэн босгож зогсоосонд дөрөв таван хүдэр эр над дээр шаваад өшиглөж, цохиж эхэлсэн юм; би газар унан толгойгоо гараараа халхлаад өвдсөндөө хөрвөөж, өнхөрч байлаа. Харгис цагдаа нар огт болих янзгүй—хайр найргүй хүчтэй цохиж, өшиглөж байв. Зодож байхдаа тэд “Чи ярих уу, үгүй юу? Ярихгүй байгаад үз л дээ! Ярь, ярихгүй бол чамайг үхтлээ цохино!” гэж хашхирч байлаа. Ярихгүй байсаар байгааг минь хараад харгис дарга нь шагай руу минь заналтайгаар өшиглөв. Түүнийг өшиглөх бүрд яг л ясанд минь хадаас хадах мэт санагдаж, тарчлам өвтгөж байлаа. Үүний дараа тэд үргэлжлүүлэн хаа сайгүй өшиглөсөөр сүүлдээ биеийн минь бүх яс үйрчихсэн мэт санагдаж, яйрсан дотор эрхтнүүд хүчтэй базлан, асар их өвдсөндөө би арайхийн амьсгаа авч байсан юм. Би шалан дээр амьсгалж ядан хэвтэж, хүчтэй өвдсөндөө нулимс унагаж байлаа. Зүрх сэтгэлдээ би Бурханыг дуудан, “Бурхан минь! Би үргэлжлүүлж чадахгүй нь. Энэ шөнийг давахгүй байх гэж айж байгаа тул намайг хамгаалаач. Бурхан минь надад хүч чадал өгөөч. …” гэж хэллээ. Тамлалт хэр удаан үргэлжилснийг би мэдэхгүй. Толгой минь туйлын их эргэж, яг л мөч мөчөөрөө таслуулж байгаа мэт тарчлам өвдөлтийг мэдэрч байв. Асар хүчтэй өвдөж байсан болохоор үнэндээ би бүхэлдээ мэдээгүй болсон байлаа. Харгис цагдаа нарын нэг нь “Чамд арай хангалтгүй байгаа бололтой. Өө, чи ярих л болно, мэдэв үү!” гэв. Тэгж хэлэх зуураа цахилгаан бороохой шиг зүйл аваад магнай дундуур минь савав. Цохилт бүрийг нь би мах ясандаа тултал мэдэрч, цохих бүрд нь бүх бие минь мэдээ алдан, тэрийн унаад тасралтгүй дагжиж байлаа. Ямар их зовж байгааг минь хараад харгис цагдаа ажилдаа сэтгэл ханасан байртай бардамнан инээж эхлэв. Зовлон шаналал дунд Бурханы үгийн нэг хэсэг дотроос минь ундарч, надад удирдамж, гэгээрэл өглөө: “Чи үнэний төлөө зовлон зүдгүүр туулах ёстой, үнэний төлөө өөрийгөө зориулах ёстой, үнэний төлөө доромжлол амсах ёстой ба илүү их үнэнийг олж авахын тулд илүү их зовлон амсах ёстой. Энэ нь чиний хийх ёстой зүйл юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: Гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс). Бурханы үг надад асар их хүч чадал өгч, би тэр хэсгийг оюун санаандаа ахин дахин давтсаар байв. “Сатанд ялагдаж, Бурханы урмыг хугалж болохгүй. Үнэнийг олж авахын тулд би ямар ч зовлонг тэсвэрлэхэд бэлэн байна, үхэх байсан ч гэсэн энэ нь үнэ цэнтэй байх бөгөөд хий дэмий амьдарсан хэрэг биш болно!” гэж би бодсон билээ. Энэ бүлэг чөтгөрүүд өглөө болтол бүхэл шөнөжингөө намайг байцаасан ч Бурханы үг намайг зоригжуулж байсан болохоор тэдний тамлалыг би тэсвэрлэж чадсан юм! Эцэст нь тэд бодож олж болох бүх арга чаргаа бараад, арга мухардан “Чи ямар нэг онцгой чадваргүй, жирийн л нэг гэрийн эзэгтэй шиг харагдах юм, гэтэл чиний Бурхан яаж чамд ийм их хүч өгөв өө?” гэсэн юм. Энэ харгис цагдаа нар надаас болж зөөлөрсөн юм биш, харин Бурханы эрх мэдэл, хүч чадлын дор бууж өгч байгааг би мэдэж байлаа. Бурханы үг бол үнэн, энэ нь хүмүүст асар их хүч чадал шингээдэг ба Бурханы үгийн дагуу хэрэгжүүлснээр хүн үхлээс айх айдсаа ялж, Сатаныг дийлдэг гэдгийг би биеэрээ харсан юм. Энэ бүхний үр дүнд Бурханд итгэх итгэл минь улам хүчтэй боллоо.

Хоёр дахь өдрийн өглөө долоон цагийн үед харгис дарга нь намайг дахин байцаахаар ирэв. Намайг бас л ярих дургүй байгааг хараад тэр өөр нэг зальжин мэхээр намайг урхидах гэж оролдов. Халзарч яваа, энгийн хувцастай цагдаа орж ирээд босоход минь тусалж, буйдан дээр түшиж суулгалаа. Тэрээр хувцсыг минь тэнийлгэж, мөрөн дээр минь зөөлөн алгадаж, санаа тавьж байгаа дүр эсгэн уйтгартайгаар инээмсэглээд “Өөрийгөө хар л даа, ингэж утга учиргүй зовох шаардлага байхгүй шүү дээ. Зүгээр л бидэнтэй ярьчих, тэгээд л чи харьж болно. Яах гэж энд байж, энэ бүх тарчлааныг тэвчинэ вэ? Хүүхдүүд чинь гэртээ хүлээж байгаа. Ингэж зовохыг чинь харах надад ямар хэцүү байгааг чи мэдэж байна уу?” гэв. Түүний бүх худал үгийг сонсож, тэрхүү жигшүүртэй, ичгүүргүй царайг хараад би уурандаа шүдээ зууж, “Чи бол намайг хуурах гэж бүх төрлийн худал үгийг чалчиж буй чөтгөр. Намайг Бурханаас урвана гэж нэг хором ч бодох хэрэггүй. Чуулганы талаар нэг үг цухуйлгана гэж мөрөөдөх ч хэрэггүй!” хэмээн дотроо бодов. Тэр цагдаа огт сэтгэл хөдөлсөн шинжгүй байхыг минь хараад, садар харцаар намайг ширтэж, гараараа намайг илж эхлэв. Би аяндаа түүнээс холдсон боловч тэр өөдгүй новш нэг гараараа намайг барьсанд би хөдөлж чадсангүй, тэгээд нөгөө гараараа цээжнээс минь базав. Би өвдсөндөө хашхирч, тэр эрийг маш их үзэн ядав; маш их уурласандаа бүх бие салганаж, нулимс хацар даган урслаа. Би түүн рүү хорсол дүүрэн харц чулуудсанд нүдний минь харцыг хараад тэр намайг тавьсан юм. Бурхан сул дорой байдлыг минь өрөвдсөндөө тэр мангасыг буцаан номхотгосон гэдгийг би мэдэж байв. Энэ хувийн туршлагаар дамжуулан би ХКН-ын засгийн газрын ёрын муу, харгис хэрцгий, тэрслүү уг чанарыг үнэхээр нүдээр харсан юм. ХКН-н байгууллагад ажилладаг “Ардын цагдаа” бол үнэндээ жигшил төрөм, ичгүүргүй, ямар ч мөс чанаргүй луйварчид, адгуус болохыг би харсан билээ!

24 цагийн турш ганц ч дусал ус уугаагүй болохоор бие минь аюултайгаар туйлдаж, ядран, үнэндээ цаашид тэсэж чадах эсэхээ мэдэхгүй байлаа. Би гэнэт гаслантай, арга тасарсан мэдрэмжид гүнзгий автав. Тэр мөчид би чуулганы магтан дууг бодлоо: “Ёрын муугийн архирааны эсрэг би хатан зоригтойгоор зогсдог. Хэцүү бэрх замд зүрх минь тууштай, хүчирхэг болдог. Жинхэнэ гэрэл намайг замчилж, би дагах болно. Хүн төрөлхтөн маш хэрцгий, Бурханд зориулсан орон зай хаа байна? Диаволын захирдаг газар оронд Бурханд итгэх маш хэцүү. Сатаныг би орхиж, Бурханыг дагах болно. Сатан хөлийг минь зуудаг, гэрээ гэж дуудах газар үгүй. Бурханд үйлчилнэ гэдэг Тэнгэрийн хууль, газрын зарчим. Сатан намайг дарлахад Христэд би улам бат итгэлтэй болдог. Үүний явуулга хэрцгий бөгөөд жигшүүртэй. Сатанд би хэзээ ч бууж өгөхгүй, үнэ цэнгүй хэзээ ч амьдрахгүй. Бүх шаналлыг би тэвчиж, харанхуй шөнүүдийг туулна. Бүрэн ялгууснаар би гэрчлэл хийж, Бурханы зүрх сэтгэлийг тайтгаруулж, Түүний магтаалыг хүртэнэ. Үүр цайхын өмнөх шөнөөр зөвт байдал гарч ирж байна. Үхэл сэхлийн тулаанаар диавол Бурханд үйлчилж эхэлдэг. Бурхан Өөрийн алдар сууг олж, ялагчдыг бүтээсэн. Тэгээд би Түүний мэргэн ухаан, зөвт байдлыг магтдаг, бүр ч чухал нь, Бурханы хүслийг харгалзан, Түүний гэр бүлд би чадах бүхнээрээ үйлчилдэг. Бурханыг зүрх сэтгэл минь хайрласнаар би гэрэл, дулаан цацрааж, эцсээ хүртэл үнэнч байж, Бурханыг алдаршуулахын тулд гэрчлэл хийнэ. Бурхан намайг яаж цэвэршүүллээ ч би гэрчлэлд зогсож, Түүнийг хангалуун байлгана. Түүнийг би хангалуун байлгана” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Дарлал, түнэр харанхуйн дунд өндийн босно”-оос). Энэ уянгалаг, хүчирхэг магтан дуу намайг асар их зоригжуулсан юм: Энэ чөтгөрүүд Бурханыг үзэн яддаг учраас Өнөөдөр Бурханд итгэгчдийг ийм маягаар хяхан хавчиж байлаа. Тэдний олиггүй, ёрын муу зорилго бол Бурханд итгэж, Бурханыг дагахыг маань болиулахаар Түүний ажлыг тасалдуулан сүйтгэж, хүн төрөлхтний аврагдах боломжийг нураах явдал юм. Сүнслэг тулааны энэ шийдвэрлэх мөчид би бууж өгч, өөрийгөө Сатаны тохуурхлын бай болгож болохгүй. Сатан намайг тарчлаах тусам түүний чөтгөрийн царайг би улам тод харсан бөгөөд түүнийг орхиж, Бурханы талд зогсохыг улам их хүсэж байлаа. Бурхан ялан дийлж, Сатан гарцаагүй ялагдан унах тавилантай гэдэгт би итгэдэг. Би зүрх алдаж болохгүй, би Бурханд найдан, хүчирхэг, цангинасан гэрчлэл хийхэд бэлэн байна.

Цагдаа нар надаас ямар ч хэрэгтэй мэдээлэл олж авч чадахгүйгээ ухаарах үедээ байцаалт явуулахаа больж, тэр оройдоо намайг цагдан хорих газар луу шилжүүлсэн юм. Тэр үед би танигдахын аргагүй болтлоо зодуулсан байлаа—царай маань хавдаж, нүдээ нээж чадахгүй байсан ба уруул минь тэр чигтээ шархалсан байв. Цагдан хорих газрын хүмүүс намайг нэг ажиглан, бараг үхлүүт болтлоо зодуулсныг хараад тохиолдсон зүйлд хариуцлага хүлээхийг хүсээгүй болохоор хүлээж авахаас татгалзав. Гэхдээ хэсэг тохиролцсоны дараа тэр оройдоо долоон цагийн үед намайг эцэст нь оруулж, камер руу харгалзан хүргэв.

Тэр шөнө би баривчлагдсанаасаа хойших анхны хоолоо идсэн юм: хатуу, хар, зажлахад хатуу, залгихад төвөгтэй жигнэсэн талх, ёроолд нь бохир наалдсан аяганд хийсэн үхсэн өтнүүд хөвөх илжирсэн ногооны шөл байлаа. Эдгээрийн аль нь ч тэрхүү хоолыг хар хурднаараа залгилан идэхийг минь болиулаагүй юм. Би итгэгч байсан болохоор дараагийн өдрүүдэд нь засан хүмүүжүүлэх офицер намайг тамлахын тулд бусад хоригдлуудыг байнга өдөөн хатгадаг байв. Нэг удаа манай камерын хоригдлуудын толгойлогчийн тушаалаар түүний доорх хүмүүс миний үснээс зулгааж байгаад толгойг минь хана руу савсан юм. Тэд толгойг минь маш хүчтэй савсан болохоор толгой эргэж, нүд бүрэлзэж байв. Бас шөнө тэд намайг орон дээр унтуулахгүй байсан тул би жорлонгийн хажууд хүйтэн, бетон шалан дээр унтах хэрэгтэй болж байв. Түүнчлэн, тэд надаар хорих ангийн дүрмийг цээжээр хэлүүлж байсан ба хэрэв буруу хэлэх юм уу мартах юм бол суран бүсээр ороолгож байлаа. Энэхүү хүний үнэргүй тамлал, доромжлолтой байнга шахуу тулгараад би сульдаж, гахай нохой шиг өдрөөс өдөрт ингэж зовж амьдарч байснаас зүгээр л үхчихсэн нь дээр гэж бодсон юм. Толгойгоороо хана мөргөөд бүхнийг дуусгахын ирмэг дээр байсан олон тохиолдолд Бурханы үг дотроос минь ундарч, намайг замчлан ингэж хэлдэг байв, “Тиймээс энэ эцсийн өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Та нарын зовлон хэчнээн их байх нь хамаагүй, та нар эцсийг нь хүртэл явах хэрэгтэй, эцсийн амьсгалаа хурааж байсан ч та нар Бурханд үнэнч байж, Бурханы эрхэнд байх ёстой; гагцхүү энэ л Бурханыг үнэхээр хайрлаж байгаа хэрэг бөгөөд гагцхүү энэ л хүчтэй, хангинасан гэрчлэл юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Зовлонт шалгалтыг туулснаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас). Бурханы үг намайг зоригжуулж, зүрх сэтгэлийг минь дулаацуулсан. Бурханы үгийг тунгаан бодоход нүднээс минь нулимс асгардаг байлаа. Харгис цагдаа нарт хэрцгийгээр зодуулж байх тэр бүх хугацаанд Бурханы хайр л намайг халамжилж, Тэр л намайг үгээрээ замчилж, надад итгэл, хүч чадал өгсөн бөгөөд тэр аймшигтай тамлалыг тууштай давж гарах боломж олгож байсан тухай би бодсон юм. Камерынхаа хоригдлуудын толгойлогчид адлуулж, дээрэлхүүлж, ухаан мэдрэлгүй болох хүртлээ бусад хоригдлуудад тамлагдсаныхаа дараа амиа егүүтгэх талаар санаархаж байх үед минь Бурханы үг ахин нэг удаа надад дахиад өндийн босох итгэл, зориг өгсөн юм. Хэрэв Бурхан намайг харж хандан, дэргэд минь байгаагүй бол тэр хорон санаат чөтгөрүүд намайг аль эрт үхтэл минь тарчилгах байсан биз. Бурханы агуу хайр, өршөөлийн өмнө би цаашид Бурханыг идэвхгүйгээр эсэргүүцэж, Түүний сэтгэлийг уй гашууд автуулж болохгүй, би Бурхантай хамт бат зогсож, Бурханы хайрыг үнэнч сэтгэлээр хариулах ёстой. Сэтгэл санааныхаа байдлыг залруулмагцаа би Бурханы гайхалтай үйл хэргийг анзаарч эхлэв: Толгойлогч хоригдол намайг орон дээр унтуулахгүй тарчилгах үед Бурхан өөр нэг хоригдлыг миний өмнөөс эсэргүүцэн босоход хүргэснээр тэр хоёрын дунд ширүүн зодоон болов. Эцсийн дүнд толгойлогч хоригдол зөөлөрлөө. Бурханд талархъя. Бурханы өршөөл байгаагүй бол хүйтэн, нойтон бетон шалан дээр удаан унтах нь сул дорой биетэй байсан намайг үхэлд хүргэх юм уу саажихад хүргэж болох байлаа. Ийм маягаар би цагдан хорих газар дахь хатуу ширүүн хоёр сарыг давж гарч дөнгөсөн юм. Тэр хугацаанд харгис цагдаа нар нөгөө хатуу, зөөлөн хослуулах арга барилаа ашиглан намайг дахин хоёр удаа байцаав. Гэсэн ч Бурханы хамгаалалтаар би Сатаны зальт мэхийг нэвт харж, тэдний хорон муу явуулгыг тасалдуулсан блээ. Эцсийн дүнд тэдний арга чарга зүгээр л барагдсан бөгөөд бүх байцаалт нь бүтэлгүйтсэний дараа эцэст нь надад гурван жилийн хорих ял оноож, ялыг минь үүрүүлэхээр Эмэгтэйчүүдийн Хоёрдугаар Шорон руу илгээсэн юм.

Шоронд очсон эхний өдрөөс л биеийн хүчний хэцүү бэрх ажлыг надаар албадан гүйцэтгүүлж байв. Өдөрт арваас олон цаг ажиллах ёстой байсан ба өдөр бүр нэг ноосон цамц нэхэх юм уу гучаас дөчин хувцас хийх, эсвэл арван мянган хос савх савлах ёстой байлаа. Хэрэв би энэ ажлуудыг дуусгаж чадахгүй бол шоронд ял эдлэх хугацаа маань сунгагдах байв. Биеийн хүчний туйлын хүнд ажил хангалттай зүдэргээтэй биш байсан мэт шөнө нь биднийг сэтгэлээр үхүүлэх зорилготой нэг төрлийн улс төрийн тархи угаалтад албадан оролцуулж, шоронгийн дүрэм, хууль, Марксизм-Ленинизм, Мао Зэдуны үзэл суртлыг судлуулдаг байв. Засан хүмүүжүүлэх офицерууд утгагүй Бурхангүй үзлээ ярихыг сонсох бүрд дотор муухай оргиж, тэдний жигшүүрт, ичгүүргүй арга барилыг гүнээ үзэн яддаг байлаа. Шоронд байсан бүхий л хугацаанд би ганц ч шөнө бүтэн нойртой хоноогүй—шөнө дунд шоронгийн харуулуудын шүглийн дуунаар бид үргэлж цочин сэрцгээдэг байв. Тэд нэг бол биднийг босгож, ямар ч тодорхой шалтгаангүйгээр коридорт эгнүүлэн зогсоодог, эсвэл биднээр төмс, эрдэнэ шиш, тэжээл зөөлгөдөг байв. Шуудай бүр нь 50 килограммаас дээш жинтэй байлаа. Өвлийн шөнүүдэд бол чөмөг царцам, хүүгэж шуугисан салхийг сөрөх хэрэгтэй болдог байв. Бид хөлөө нэг нэгээр нь зөөн хазганан алхаж, заримдаа ачааныхаа жинд дарагдан унадаг байсан юм. Ихэнхдээ, өглөөний хоёр гурван цагийн үед би нулимс дүүрэн нүдтэй, тамирдсан хүн эцсэн биеэ чирсээр камер руугаа буцдаг байв. Ийм шөнүүдэд ядрах, даарах, уурлах холилдон би унтаж чаддаггүй байлаа. Шоронгийн уртаас урт гурван жилийг тэвчих ёстой гэж бодох тоолондоо би улам гүн цөхрөлд орж, бүх биеийн тамир барагдан, мэдээ алдрахыг мэдэрдэг байсан юм. Бурхан миний зовлонг сайн мэдэж байсан ба хамгийн хүнд үеүдэд намайг замчилж, Өөрийн үгийн энэ хэсгийг надад сануулсан билээ, “Бүү урам хугар, бүү сул дорой бай, Би чамд илчлэх болно. Хаанчлалд хүрэх зам тийм ч дардан биш, юу ч тийм энгийн биш! Чи ерөөлүүдийг амархан авахыг хүсдэг, тийм биз дээ? Өнөөдөр хүн бүрд нүүр тулах гашуун шалгалтууд байх болно, эс бөгөөс Намайг хайрлах зүрх сэтгэл чинь хүчтэй болохгүй бөгөөд Намайг гэх жинхэнэ хайргүй байх болно” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Дөчин нэгдүгээр бүлэг”-ээс). Бурханы үг зовж, шаналсан зүрх сэтгэлийг минь гүнээ тайтгаруулж, надад Бурханы хүслийг ойлгох боломж олгосон юм. Миний байсан тэр орчин нөхцөл бодит туршилт байсан. Тийм зовлон дунд Бурхан намайг Өөрт нь үнэнч үлдэх эсэхийг, мөн Түүнийг үнэхээр хайрладаг эсэхийг харахыг хүссэн юм. Хэдийгээр шоронд байсан гурван жил маш урт удаан хугацаа байсан ч Бурханы үг намайг замчилж, Бурханы хайр надтай хамт байсан болохоор би ганцаараа биш гэдгээ мэдэж байлаа. Би бүх шаналал, зовлонгоо тэсвэрлэхийн тулд Бурханыг түшиж, Сатаныг ялах хэрэгтэй; айж хулчийхийг би өөртөө зөвшөөрч яасан ч болохгүй; би үнэнийг эрэлхийлэх эр зоригтой, шийдвэртэй байж, зөвт байдлын төлөө зогсож, үнэн ба хүн чанартай хүн байхаар эрж хайх ёстой.

ХКН-ын хяналт тавьдаг энэ шоронгийн тал бүрд тэдний харанхуй, ёрын муу байдал илэрхий байсан хэдий ч Бурханы хайр үргэлж надтай хамт байсан билээ. Нэг удаа шоронгийн харгалзагч надад шуудайтай савхыг таван давхарт гаргахыг тушаав. Шат мөсөөр хучигдсан байсан учраас хүнд шуудайнаас болоод би маш удаан алхах хэрэгтэй байлаа. Гэвч харгалзагч намайг шавдуулж байсан учир өгсөн даалгаврыг хийж дуусгахгүй бол айхтар зодох вий гэж айсандаа би сандарч, яарснаас болоод шатнаас халтирч унаад өсгийнийхөө ясыг хугалчхав. Би шалан дээр хөлөө хөдөлгөж чадахгүй, хугархай ясныхаа хүчтэй янгинасан өвдөлтөөс болж хүйтэн хөлсөө чийхруулан тэрийн хэвтэж байлаа. Харгалзагч харин огтхон ч тоосон шинжгүй байв. Тэр намайг худлаа баашилж байна гээд босож, ажлаа үргэлжлүүлэхийг тушаасан боловч би огт босож чадахгүй байлаа. Надтай хамт нэг шоронд ял эдэлж байсан чуулганы эгч юу болсныг хараад намайг даруйхан үүрч, шоронгийн эмнэлэг рүү хүргэв. Эмнэлэг дээр эмчлэгч эмч зүгээр л хөлийг минь боогоод, цөөн хэдэн хямдхан эм өгөөд явууллаа. Намайг хуваарилсан ажлаа амжуулж чадахгүй байх гэж айсандаа шоронгийн харгалзагч надад ямар нэг эмчилгээ хийлгэхийг хориглосон тул би хугархай хөлтэйгөө үргэлжлүүлэн ажиллах ёстой болов. Биднийг ямар ч ажил хийж байсан эгч надад тусалдаг байлаа. Бурханы хайр биднийг зүрх сэтгэлийг холбосон болохоор боломж гарах болгонд л эгч намайг зоригжуулахын тулд надтай хамт Бурханы үгийн талаар нөхөрлөдөг байсан юм. Миний хамгийн дорд, хүнд хэцүү цаг мөчүүдэд энэ миний хувьд асар их тайтгарал болдог байв. Тэр хугацаанд, маш их шаналж, сульдсандаа арайхийн босож, дөнгөж амьсгалах сөхөөтэй байх үеийг хэр олон удаа мэдэрч, бас хэр олон удаа хөнжил дотор нуугдаад нулимс урсган Бурханд залбирч байснаа би мэдэхгүй, гэхдээ энэ хоёр магтан дуу намайг үргэлж зоригжуулж байсан юм: “Өнөөдөр Чи Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, цохилт болон цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөх чадвартай, цаашлаад Бурханы даалгаврыг хүлээн зөвшөөрөх чадвартай чинь цаг хугацааны эхэнд Бурханаар урьдчилан тогтоогдсон, тиймээс чи гэсгээгдэх үедээ хэтэрхий их гутрах ёсгүй. Та нарт хийгдсэн ажлыг болон та нарын дотор хайрлагдсан ерөөлийг хэн ч булаан авч чадахгүй бөгөөд та нарт өгөгдсөн бүхнийг хэн ч булаан авч чадахгүй. Шашны хүмүүсийг та нартай харьцуулахын аргагүй. Та нар Библийн мэдлэгийг тийм ч их эзэмшээгүй, шашны онолуудаар зэвсэглээгүй боловч Бурхан та нарын дотор ажилласан учраас та нар эрин үеүдийн туршид байсан хэнээс ч илүү ихийг олж авсан—иймээс энэ нь та нарын хамгийн агуу ерөөл билээ” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Бурханы хүслийг хөсөрдүүлж болохгүй”-ээс). “Хаанчлалд хүрэх зам гэдэг сайн муу ээлжилсэн, бартаатай зам. Тоо томшгүй эрүү шүүлт, нулимсан дунд үхлээс амьдрал хүртэл байдаг. Бурханы удирдамж, хамгаалалтгүйгээр хэн өнөөг хүрч чадах байсан бэ? Эцсийн өдрүүдэд бид төрөхийг Бурхан ноёрхож, төлөвлөсөн, бид Христийг дагадагтаа зол завшаантай. Хүний Хүү болохын тулд Бурхан Өөрийгөө даруусгадаг, тэгээд Тэр асар их доромжлол амсдаг. Бурхан асар их зовсон, Бурханыг хайрлахгүй бол би яаж хүн гэж дуудуулж чадах билээ? … Бурханыг хайрлах замд орсон би Түүнийг дагаж, гэрчлэхдээ хэзээ ч харамсахгүй. Би сул дорой, сөрөг байж болох ч, нулимстай үедээ ч зүрх сэтгэл минь Бурханыг хайрласаар байдаг. Түүнд дахин уй гашуу учруулахгүйн тулд зовлонг би тэвчиж, Бурханд хайраа өгдөг. Гай зовлонд хатуужна гэдэг алтыг галаар шалгах мэт сайн; зүрх сэтгэлээ би яаж зориулахгүй байх билээ? Тэнгэрт хүрэх зам бэрх агаад бартаатай. Нулимс урсах боловч би Бурханыг улам гүн гүнзгий хайрлаж, ямар ч харамсал тээхгүй” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Харамсалгүйгээр Бурханыг хайрлах дуу”-аас). Бурханы үг болон хайр намайг гүн цөхрөлөөс ахин дахин аварч, үргэлжлүүлэн амьдрах урам зориг өгсөн юм. Газар дээрх энэ хүйтэн, харанхуй тамд би Бурханы хайрын халуун дулаан, хамгаалалтыг мэдэрсэн бөгөөд Бурханы хайрыг хариулахын тулд үргэлжлүүлэн амьдрахаар сэтгэл шулуудсан. Би хэчнээн их зовсон байлаа ч үргэлжлүүлэх хэрэгтэй; ганц амьсгал үлдсэн байлаа ч гэсэн би Бурханд үнэнч үлдэх ёстой. Гурван жил шоронд байсан хугацаанд Бурханы үгийг гараар бичсэн хэдэн хуудсыг эгч маань надад өгөх үед хамгийн их сэтгэл хөдөлж билээ. Форт Ноксоос илүү чанга дэглэмтэй, диаволуудын ажиллуулдаг шоронд Бурханы үгийг уншиж чадна гэдэг үнэхээр Бурхан агуу хайр, өршөөлөө надад харуулж байгаагийн гэрчлэл байлаа. Бурханы үг л намайг зоригжуулж, залж чиглүүлж, хамгийн хүнд бэрх цаг үеүдийг тэвчих боломжийг надад олгосон юм.

2005 оны 9-р сард миний ялын хугацаа дуусаж, эцсийн эцэст би шоронгийн харанхуй өдрүүдийг орхиж чадахаар болов. Шоронгийн хаалгаар алхаж гарахдаа би гүнзгий амьсгаа авч, шоронгоос амьд гарах боломж олгосон Бурханы хайр, хамгаалалтад зүрхнийхээ гүнээс талархсан билээ. ХКН-н засгийн газарт баривчлагдаж, хавчигдсан хувийн туршлагаасаа би юу зөв шударга, юу ёрын муу, юу сайн, юу хорон муу, юу эерэг, юу сөрөг вэ гэдгийг одоо мэддэг болсон. Мөн бүх зүйлээ орхин юуг эрэлхийлэх ёстой, юунаас татгалзаж, үзэн ядаж, хараах ёстой вэ гэдгийг би ялгаж салгасан юм. Энэ туршлагаар дамжуулан би Бурханы үг бол Бурханы Өөрийнх нь амь бөгөөд хүний амьдралын хөдөлгөгч хүч болж чадах ер бусын хүч чадалтай байдаг гэдгийг үнэхээр мэдэж авсан. Хүн Бурханы үгээр амьдарч л байгаа цагт аливаа Сатаны хүчийг ялан дийлж, хамгийн хүнд хэцүү нөхцөл байдлыг ч даван туулах чадвартай. Яг л Төгс Хүчит Бурханы хэлдэг шиг, “Миний үг бол үүрд үл өөрчлөгдөх үнэн юм. Би бол хүний амийн хангалт бөгөөд хүн төрөлхтний цорын ганц хөтөч билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Tа нар үйл хэргээ анхаарах учиртай”-аас). Одоогоос эхлэн ямар ч саад, бэрхшээлтэй нүүр тулгарсан бай, үнэнийг эрэлхийлэхийн тулд чадах бүхнээ хийж, үнэхээр Бурханы үгээр амьдрахаар эрж хайн, утга учиртай амьдралыг амьдран харуулахыг би хүсэж байна.

Өмнөх: Чөтгөрүүдэд тамлуулсан би Бурханы нигүүлсэл хэчнээн эрхэм болохыг улам их ухаарсан

Дараах: Сүйрэл дундах амийн дуу

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Хууртагдсан сүнс сэрсэн нь

Юанжи, БразилБи хойд Хятад дахь жижигхэн хотод төрсөн бөгөөд 2010 онд би хамаатнуудаа даган Бразил руу явсан билээ. Бразилд байх...

Эзэнтэй дахин уулзсан нь

Жиандин, АНУБи Католик шашинтай гэр бүлд төрсөн бөгөөд бага байхаас минь эхлээд манай ээж Библи уншихыг заасан юм. Тэр үед Хятадын...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх