Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

45. Аврал хүртэж, төгс болгуулсан хүмүүст өгсөн Бурханы амлалтууд юу вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Би одоо Өөрийнхөө ардуудын дунд алхаж, ардуудынхаа дунд амьдарч байна. Өнөөдөр Намайг жинхэнээсээ хайрладаг хүмүүс ерөөлтэй еэ; Надад захирагддаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний хаанчлалд үлдэх нь лавтай; Намайг мэддэг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний хаанчлалд эрх мэдэл эзэмших нь лавтай; Намайг эрж хайдаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Сатаны хүлээсээс зугтаж, Надаас ерөөл эдлэх нь дамжиггүй; өөрсдийгөө орхиж чаддаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд гарцаагүй Миний эзэмшилд орж, Миний хаанчлалын баялгийг өвлөнө. Миний төлөө ийш тийш гүйдэг хүмүүсийг Би дурсаж, Миний төлөө зарлагаддаг хүмүүсийг Би баяртайгаар хүлээн авна, мөн Надад тахил өргөдөг хүмүүст Би таашаан эдлэх зүйл өгнө. Миний үгийг таашаан эдэлдэг хүмүүсийг Би ерөөнө; тэд Миний хаанчлалын гол нурууг тулах багана байх нь гарцаагүй, тэд Миний гэрт хосгүй их баялагтай байх нь лавтай, хэн ч тэдэнтэй эн зэрэгцэж чадахгүй. Өөрсдөд чинь өгсөн ерөөлийг та нар хүлээн зөвшөөрч үзсэн үү? Та нарын төлөө өгсөн амлалтыг эрж хайж байсан уу? Та нар Миний гэрлийн удирдамж дор харанхуйн хүчний дарлалаас гарцаагүй ангижирч, харанхуйн дунд өөрсдийг чинь замчлах гэрлийг алдахгүй нь лавтай. Та нар бүх бүтээлийн эзэн байх нь лавтай. Та нар Сатаны өмнө ялагч байх нь лавтай. Агуу улаан лууны хаанчлал нуран унахад та нар Миний ялалтад гэрчлэл хийхээр үй олон хүн дунд зогсох нь лавтай. Синимийн нутагт та нар шийдэмгий, тууштай байх нь лавтай. Туулсан зовлонгоороо дамжуулан та нар Надаас ирдэг ерөөлийг өвлөж, бүхий л орчлон ертөнц даяар Миний алдрыг цацруулах нь дамжиггүй.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Арван есдүгээр бүлэг”-ээс

Тэд Бурханыг гэрчилж, Бурханы ажлын төлөө бүхий л хүчин чармайлтаа зориулж чаддаг учраас Бурханыг үнэхээр хайрладаг тэр хүмүүс тэнгэрийн дор өөрсдийг нь эсэргүүцэж зүрхлэх хүнгүйгээр хаа сайгүй хүссэнээрээ алхаж чаддаг ба тэд газар дээр эрх мэдэл эзэмшиж, Бурханы бүх ард түмнийг захирч чадна. Энэ хүмүүс дэлхий дахинаас нэгдэн нийлсэн бөгөөд өөр өөр хэлээр ярьдаг, өөр өөр арьсны өнгөтэй боловч тэдний оршин тогтнол адилхан утга учиртай, мөн тэд бүгд Бурханыг хайрлах зүрх сэтгэлтэй, бүгд адилхан гэрчлэл хийдэг, адилхан зорилготой, ижил хүсэл эрмэлзэл байдаг. Бурханыг хайрладаг хүмүүс дэлхий даяар чөлөөтэй алхаж чаддаг ба Бурханыг гэрчилдэг хүмүүс орчлон ертөнц даяар аялж чадна. Энэ хүмүүс бол Бурханы хайртай хүмүүс, тэд Бурханаар ерөөгдсөн бөгөөд үүрд Түүний гэрэлд амьдрах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно”-оос

Ертөнцийн өнцөг булан бүрээс өөрсдөд чинь зориулж Миний бэлдсэн зүйл болох ховор, нандин эрдэнэс бүгдийг та нарт өгнө. Энэ бүхнийг та нар одоо ойлгож, төсөөлж ч чадахгүй, урьд нь ийм зүйл эдэлсэн хүн гэж үгүй. Энэ ерөөл өөрсөд дээр чинь ирэхэд та нар эцэс төгсгөлгүй туйлаас баяртай байх ч, энэ бүхэн Миний хүч чадал, Миний үйлдэл, Миний зөвт байдал, бас хамгийн гол нь Миний сүр жавхлан гэдгийг бүү март. (Би нигүүлсэнгүй байхаар сонгосон хүмүүстээ нигүүлсэнгүй хандаж, өршөөнгүй хандахаар сонгосон хүмүүстээ өршөөнгүй хандана.) Тэр үед, та нарт эцэг эх гэж байхгүй, цусан төрөл гэж байхгүй байх болно. Та нар бүгд Миний хайрладаг хүмүүс, Миний хайртай хөвгүүд. Тэр цагаас хойш та нарыг хэн ч дарлаж зүрхлэхгүй. Энэ нь та нарын өсөж том болох цаг, улс үндэстнүүдийг төмөр саваагаар захирах цаг байх болно! Миний хайртай хөвгүүдэд хэн саад болж зүрхлэх вэ? Миний хайртай хөвгүүд рүү хэн дайрч зүрхлэх вэ? Эцэг нь алдаршсан тул Миний хайртай хөвгүүдийг тэд бүгд хүндэлнэ. Хэний ч, хэзээ ч төсөөлж байгаагүй бүх зүйл нүдний чинь өмнө гарч ирнэ. Тэдгээр нь хязгааргүй, дуусашгүй, эцэс төгсгөлгүй байх болно.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Наян дөрөвдүгээр бүлэг”-ээс

Хаанчлал дахь ялагчид өөр өөр чиг үүрэг болон гэрчлэлдээ үндэслэн тахилч юм уу дагагч болж үйлчлэх бөгөөд гай зовлон дунд ялгуусан байдаг бүх хүн хаанчлал доторх тахилчдын бүлэг болно. Орчлон ертөнц даяарх сайн мэдээний ажил дуусгавар болох үед тахилчдын бүлэг байгуулагдана. Тэр цаг ирэхэд хүний хийх ёстой зүйл нь Бурханы хаанчлалд үүргээ гүйцэтгэж, хаанчлал дотор Бурхантай хамт амьдрах явдал байх болно. Тахилчдын бүлэгт ахлах тахилчид болоод тахилчид байх ба үлдсэн хэсэг нь Бурханы хөвгүүд болон ардууд байх болно. Энэ бүхэн нь гай зовлонгийн үеэр Бурханд хийсэн гэрчлэлээр нь тодорхойлогддог; тэдгээр нь дур зоргоороо өгдөг цол биш. Хүн байр сууриа олмогц Бурханы ажил зогсоно, учир нь бүгд төрлөөрөө ангилагдаж, анхдагч байр сууриндаа эргэн очдог, энэ бол Бурханы агуу ажил гүйцэлдсэний тэмдэг, энэ бол Бурханы ажил болон хүний хэрэгжүүлэлтийн эцсийн үр дүн бөгөөд Бурханы ажлын үзэгдэл, хүний хамтын ажиллагааны биелэлт юм. Эцэстээ хүн Бурханы хаанчлалд амарч, Бурхан ч гэсэн амьдран суудаг газартаа амрахаар буцна. Энэ бол Бурхан, хүн хоёрын 6,000 жилийн хамтын ажиллагааны эцсийн үр дүн билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

Байлдан дагуулах ажил биелмэгц хүнийг үзэсгэлэнтэй сайхан ертөнцөд аваачих болно. Энэ амьдрал нь мэдээж газар дээр хэвээр байх боловч хүний өнөөдрийн амьдралаас шал өөр байх болно. Энэ нь бүх хүн төрөлхтөн байлдан дагуулагдсаны дараа хүн төрөлхтний амьдрах амьдрал бөгөөд энэ нь газар дээрх хүний шинэ эхлэл байх болно, хүн төрөлхтөн ийм амьдралтай байна гэдэг шинэ, үзэсгэлэнтэй ертөнцөд орсных нь баталгаа болно. Энэ нь Бурхан болоод хүний газар дээрх амьдралын эхлэл байх болно. Хүн ариусгагдаж, байлдан дагуулагдсаныхаа дараа Бүтээгчийн өмнө захирагдах явдал нь ийм сайхан амьдралын урьдач нөхцөл болох ёстой. Иймээс байлдан дагуулах ажил нь, хүн төрөлхтөн гайхалтай хүрэх газарт орохын өмнөх Бурханы ажлын сүүлчийн үе шат юм. Ийм амьдрал нь газар дээрх хүний ирээдүйн амьдрал бөгөөд газар дээрх хамгийн сайхан амьдрал, хүний хүсэн хүлээдэг тийм амьдрал, дэлхийн түүхэнд хүн урьд өмнө нь хэзээ ч хүрч байгаагүй тийм амьдрал билээ. Энэ нь 6,000 жилийн удирдлагын ажлын эцсийн үр дүн, хүн төрөлхтний хамгийн их хүсэн эрмэлздэг зүйл, энэ нь мөн хүнд өгсөн Бурханы амлалт юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас

Бурханаар төгс болгуулах хүмүүс нь Бурханы ерөөл болон Түүний өв залгамжлалыг хүлээн авах хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, тэд Бурханд юу байгаа, Тэр юу болохыг хүлээн авдаг, ингэснээр энэ нь тэдний доторх зүйл болдог; Бурханы бүх үг тэдэнд орж; Бурханы оршихуй ямар ч байсан, та нар энэ бүгдийг яг байгаагаар нь хүлээн авч, тэгснээрээ үнэнийг амьдран харуулж чаддаг. Энэ бол Бурханаар төгс болгуулж, Бурханаар авхуулдаг хүн юм. Ийм хүн л Бурханы хайрласан эдгээр ерөөлийг өвлөх эрхтэй:

1. Бурханы хайрыг бүхэлд нь хүлээн авах.

2. Бүх зүйл дээр Бурханы хүслийн дагуу үйлдэх

3. Бурханы удирдамжийг хүлээн авч, Бурханы гэрэлд амьдарч, Бурханаар гэгээрүүлэгдэх.

4. Бурханы хайрладаг дүрийг газар дээр амьдран харуулж, Петртэй адил Бурханыг үнэхээр хайрлаж, Бурханы төлөө цовдлогдон, үхлээрээ Бурханы хайрыг хариулах эрхтэй байж; Петртэй адил алдар суутай байх.

5. Газар дээрх бүх хүнээр хайрлуулж, хүндлүүлж, бишрүүлэх.

6. Үхэгсдийн орны бүх хүлээсийг даван гарч, Сатаны ажилд ямар ч боломж өгөлгүй, Бурханаар эзэмдүүлж, шинэ соргог, гал цогтой сүнсэнд амьдарч, залхаж ядардаггүй байх.

7. Бурханы алдрын өдөр ирж буйг харсан мэт бүхий л амьдралынхаа туршид үгээр илэрхийлэхийн аргагүй баяр хөөр, догдлолыг ямагт мэдэрдэг байх.

8. Бурхантай хамт алдрыг хүлээн авч, Бурханы хайрладаг ариун хүмүүстэй адил төрхтэй байх.

9. Газар дээрх Бурханы хайрладаг нэгэн, өөрөөр хэлбэл, Бурханы хайртай хүү болох.

10. Хэлбэрээ өөрчлөн, Бурхантай хамт гурав дахь тэнгэр өөд гарч, махан биеийг даван гарах.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болсон хүмүүст өгөх амлалт”-аас

Өмнөх:Бурханы хүмүүс гэж юу вэ? Үйлчлэл үзүүлэгчид гэж юу вэ?

Холбогдох агуулга