Бурханы хайр намайг амьдралд буцаан авчирсан

1

Эзэнд би олон жил итгэсэн атлаа нүгэлд амьдарсаар байв.

Би дандаа худал хэлж, мэхэлдэг, Бурханаас эмээх сэтгэлгүй нэгэн байсан.

Бурханы эцсийн өдрүүдийн аврал над дээр ирсэн.

Мунхаг, харалган байдлаасаа болж би үүнийг эрж хайж, судлаагүй.

Бурхан үгээ ашиглан сэтгэлийн үүдийг минь тогшсон хэдий ч би Түүнийг шүүж, үгүйсгэсэн.

Би Түүний оршихуйг алдаж, харанхуйд унасан.

Мөс чанарын минь зэмлэл үхлийг амьдралаас дээр санагдуулах болов.

Тэгэхэд л би мөс чанарын тайван байдал бол жинхэнэ баяр хөөр юм гэдгийг ухаарсан.

Бурханы өршөөл, аврал байгаагүйсэн бол би яаж Бурханыг өдий хүртэл дагаж чадах билээ?

Үйлдлүүдээс минь дүгнэвэл, би аль эрт үхчихсэн байх байсан, бүр үхэл ч надад багадах байжээ.

Бурханы тэвчээрээр л би амьсгаатай байна.

Би үнэхээр Бурханы агуу хайрыг эдлэх гавьяагүй.

2

Үүргийг минь гүйцэтгүүлэхээр Бурхан намайг өргөмжилсөн хэдий ч,

би үнэнийг эрэлхийлэхгүй, үргэлж байр суурийн ерөөлд санааширдаг байсан.

Ойворгон хэрэгцээнд автаад би Бурханы хүслийг огт анхаардаггүй,

Бурханыг үл тоомсорлож байснаа мэдээгүй.

Бурхан намайг үргэлж хангаж, хариулж байсан ч үүнийг нь би эрхэмлэсэнгүй.

Шүүлт, гэсгээлтээс зайлсхийж, Бурханы эсрэг би зөрүүдлэн тэрсэлсэн.

Бурханы сэтгэлийг би шархлуулсан.

Төгс болгуулах маш олон боломжийг би алдсан.

Бурханы сайн санаа зорилгод би нийцэж үнэндээ чадаагүй.

Бурханд амиа өглөө гээд ч Түүний сэтгэлийг шархлуулснаа хэрхэн цайруулах билээ?

Өө Бурхан минь, Төгс Хүчит Бурхан минь! Шинэ хүн болж, бүгдийг дахин эхлэхийг би хүсэж байна.

3

Бурханы амийн үг сэтгэлд минь нөлөөлдөг.

Бурханы захиас надад хязгааргүй хүч чадал өгч,

уналт, бүтэлгүйтлээс минь намайг дахин нэг удаа өндийн босгуулдаг.

Амийн үнэ цэнийг, мөн яагаад бүтээгдсэнээ бид одоо мэддэг.

Бурханы шаардлагатай нүүр тулчихаад би хэрхэн дахин зугтаж, нуугдах билээ?

Үнэнч, дуулгавартай байдлаараа Бурханы хайрыг хариулахыг би хүсдэг.

Би үнэнийг хэрэгжүүлж, Бурханы үгээр амьдарч, дахин хэзээ ч Бурханы санааг зовоохгүй.

Ерөөгдсөн ч бай, гамшиг тохиолдсон ч бай хамаагүй зөвхөн Бурханыг сэтгэл хангалуун болгохоор би эрж хайдаг.

Үнэн зүрх сэтгэлээ Бурханд өгөхийг би хүсдэг.

Надад хүрэх газар байхгүй байлаа ч би бүх амьдралынхаа турш Бурханд үйлчлэл үзүүлэхийг хүсдэг.

Урьдын бүх өрөө би цайруулж, Бурханы сэтгэлд тайтгарал авчирна.

Өмнөх: Бурханы үгээр ариусаж байна

Дараах: Шүүлт намайг ариусгадаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Бурханы өмнө байнга ир

Зав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй сууж Түүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх