Саад бэрхшээл дунд Бурханы гэрэл намайг замчилдаг

Жао Шинь, Сичуань муж

Би хүүхэд ахуй цагтаа ууланд амьдардаг байлаа. Дэлхий ертөнцийг хэзээ ч төдийлөн их хараагүй бөгөөд томоохон хүсэл эрмэлзэл ч үнэндээ байсангүй. Тэгээд гэрлэж, хүүхэдтэй болж, хоёр хүү маань мэдрэмжтэй, дуулгавартай болж өссөн бөгөөд нөхөр маань шаргуу ажилладаг байв. Бидэнд хэзээ ч их мөнгө байгаагүй боловч нэгэн гэр бүлийн хувьд хамтдаа эв найртай амьдран, би ч маш аз жаргалтай, сэтгэл хангалуун байлаа. 1996 онд би гэнэт хүнд өвдөж, улмаар Эзэн Есүст итгэдэг болсон юм. Тэр үеэс хойш би Библийг тогтмол уншиж, чуулганы цуглаанд идэвхтэй оролцдог боллоо. Гайхмаар нь, миний өвчин аажмаар илаарьшиж эхэлсэн тул Эзэн Есүсийг дагах итгэл минь улам ч батажсан билээ.

Гэвч 1999 онд үнэхээр санаанд оромгүй зүйл болж, Эзэн Есүст итгэдгийнхээ төлөө би цагдаа нарт баривчлагдлаа. Би бүтэн өдөржин хоригдож, 240 юаниар торгуулсан юм. Энэ их мөнгө биш юм шиг сонсогдож болох ч уулархаг бүс нутагт ядуу зүдүү аж төрж буй хөөрхий тариачин бидэнд бол бага мөнгө биш юм! Хангалттай мөнгө цуглуулахын тулд би, тариалангийн талбайдаа уйгагүй тарьсан газрын самраа бүгдийг нь худалдсан билээ. Харин ХКН-ын засгийн газар намайг яагаад “хувьсгалын эсэргүү байгууллагад оролцсон” гэмт хэрэгтэн хэмээн нэрлэснийг л үнэхээр ойлгохгүй байлаа. Тэд бас манай гэр бүлийнхнийг бүгдийг нь заналхийлж, хөвгүүд маань их сургуулиа төгслөө ч гэсэн ажилд орж чадахгүй гэсэн юм. Иймээс манай нөхөр, эцэг эх, хамаатан садан, найз нөхөд бүгд намайг дарамталж эхэлсэн бөгөөд итгэлийг минь дарангуйлж, итгэлийн минь замд саад хийхээр оролдлоо. Тэгээд надаар бүх хүнд хэцүү, зүдэргээтэй ажлыг хийлгэсэн бөгөөд би чимээгүй тэвчихээс өөр аргагүй байв.

2003 онд надад Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөх аз завшаан тохиосон юм. Бурханы үгийг уншсанаар би Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдэгт бат итгэлээ. Би магнай хагартлаа баярлаж, энэ насандаа Бурхантай дахин уулзаж чадна гэдэг үнэхээр хамгийн агуу ерөөл гэж надад санагдав! Гэвч тэр үеэс эхлэн ХКН-ын засгийн газар болон гэр бүлээс маань намайг дарамтлах нь улам ихсэв. Ийм орчинтой тулгарсан би, “Хэчнээн хэцүү болж, хэдий их зовлоо ч гэсэн Таныг эцсээ хүртэл дагана!” хэмээн Бурханд амласан юм. ХКН-ын цагдаа нар дараа нь манай гэрт ирж, “Бурханд итгэх чинь хууль бус, бас энэ улсад зөвшөөрөгддөггүй гэдгийг чи мэдэх үү? Хэрэв чи итгэлээ хадгалбал эцэстээ хорих ял сонсоно шүү!” гэж намайг сүрдүүлэв. Нөхөр минь үүнийг сонсоод намайг улам их дарамталж эхэллээ. Тэгээд намайг байнга загнаж, зодож занчин, гэрт ч байлгадаггүй байв. Өөр сонголтгүй болсон би дотроо мэдрэх шаналлаа дарж, ХКН-ын засгийн газрын хавчлага, баривчилгаанд өртөхгүйн тулд гэрээсээ явахаас өөр аргагүй болсон юм. Тухайн үед би ХКН-ын хавчлагаас болж төрөлх нутгаасаа гарч, хэрмэл амьдралаар амьдрахаас өөр аргагүй болсон ч гэр бүлийг минь салгаж сарниулсны ар дахь өөдгүй муу гарыг ялган таних чадваргүй хэвээр байв. Шоронгийн амьдрал, ХКН-ын засгийн газраас миний эсрэг тулгасан эх захгүй дайралт, хилс хэргийг өөрийн биеэр туулсныхаа дараа л би ХКН-ын гажууд, харгис мөн чанарыг үнэхээр ойлгож авсан бөгөөд ХКН бол хүмүүсийн аз жаргалтай гэр бүлийг сүйрүүлж, хүмүүст аймшигтай гамшиг авчирдаг гол буруутан гэдгийг ухаарсан билээ!

2012 оны 12-р сарын 16-ны өдөр таван ах эгчийн хамт сайн мэдээ номлож байх үеэр гэнэт дөрвөн цагдаа машинтайгаа хурдлан ирж, биднийг баривчилсан юм. Биднийг цагдаагийн хэсэг рүү аваачсан бөгөөд намайг гавласны дараа нэг цагдаа, “Би та нарт хэлье, та нар юм хулгайлж, дээрэмдэж болно, хүн алж, гал тавьж болно, яваад биеэ үнэлж болно, бидэнд хамаагүй. Харин Бурханд л итгэж болохгүй! Бурханд итгэснээр та нар Коммунист Намтай дайсагнаж байгаа ба шийтгүүлэх хэрэгтэй!” гэж хашхирав. Ярьж байх зуураа тэр намайг чанга алгадаад, харгисаар өшиглөлөө. Би ингэж зодуулсны дараа дахиад нэг их тэсэж чадахгүй мэт санагдсан тул зүрх сэтгэлдээ: “Өө Бурхан минь! Ёрын муу энэ цагдаа нар намайг дахиад хэр удаан тамлахыг би огт мэдэхгүй нь, бас би төдий л удаан тэвчиж чадахгүй юм шиг байна. Гэхдээ Иудас болсноос үхсэн минь дээр—Танаас би урвахгүй. Намайг харж хандаж, хамгаалж, залж чиглүүлээч” хэмээн Бурханыг ахин дахин дуудав. Тэгээд залбирсныхаа дараа, “Би үхэн үхтлээ Бурханд үнэнч үлдэж, Сатантай эцсээ хүртэл тэмцэн, Бурханыг хангалуун байлгахын тулд гэрчлэлд зогсоно!” гэж зүрх сэтгэлдээ чимээгүйхэн шийдлээ. Үүний дараа нэг цагдаа намайг нэгжиж, бэлнээр авч явсан 230 юанийг олсон юм. Тэгээд хорлонтойгоор инээн, “Энэ мөнгө бол хулгайлагдсан бараа, үүнийг хураах ёстой” гэлээ. Ингэж хэлж байхдаа тэрээр бэлэн мөнгийг халаасандаа чихсэн бөгөөд хувьдаа авсан юм. Дараа нь тэд биднийг байцааж эхэллээ. “Та нар хаанахынх вэ? Нэр чинь хэн бэ? Хэн та нарыг ийш нь явуулсан бэ?” Намайг нэр, хаягаа хэлсний дараа тэд компьютер дээр бүхий л гэр бүлийнхний маань нарийн ширийн мэдээллийг компьютер дээрээ даруй оллоо. Би тэдэнд ердөө л үндсэн хувийн мэдээллээ өгсөн боловч чуулганы тухай нэг ч асуултад хариулахаас татгалзсан билээ.

Дараа нь цагдаа нар заль мэхнийхээ нэгийг ашигласан юм. Тэд Бурханд итгэдэггүй арав гаруй хүнийг гудамжнаас олж, намайг Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ номлож байсан гэх мэдүүлэг тэднээс авчээ. Тэгээд тэр хүмүүст миний талаар маш олон худал хуурмаг, хуурамч буруутгал хэлсэн байлаа. Тэр бүх хүн намайг дооглож, гүжирдэж, доромжилсон бөгөөд надад үнэхээр хилсэдсэн санагдаж байв. Энэ нөхцөл байдлыг яаж туулах ёстойгоо би огт мэдэхгүй байсан тул надад итгэл, хүч өгөөч хэмээн Бурханыг зүрх сэтгэлдээ дуудсаар л байсан юм. Яг тэр үед Бурханы үгийн магтан дууны дараах хэсэг санаанд орлоо: “Махбод дахь Бурхан шүүгдэж, яллагдаж, элэг доог болдог. Диаволуудаар Тэр хөөгддөг. Шашны ертөнцөд гологддог. Хэн ч Түүний сэтгэлийн шархыг нөхөж чадахгүй. Бурхан ялзарсан хүнийг тэвчээрээр авардаг. Шархалсан сэтгэлээр Тэр хүнийг хайрладаг. Энэ бол хамгийн зүдэргээтэй ажил билээ. Хүн төрөлхтний улайрсан эсэргүүцэл, доромжлол, мөшгөлт, худал гүтгэлэг нь Бурханы махбодод асар их аюул учруулдаг. Хэн Түүнийг ойлгож, тайтгаруулж чадах вэ?” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Сэтгэл нь шархалсан Бурхан хүнийг хайрладаг”-aaс). Хүн төрөлхтнийг аврахын төлөө Бурханы туулдаг шаналлыг би урьд нь онолын хувьд л ойлгодог байсан бөгөөд тийм бодит нөхцөл байдалд орох үедээ л Бурханы зовлон хэчнээн агуу байж таарахыг эцэст нь ойлгож эхэлсэн билээ! Бузар, завхарсан хүмүүс бидэнтэй хамт амьдрахын тулд зөвт, ариун Бурхан махбод болсон; биднийг аврахын тулд Тэр элдэв янзын элэг доог, доромжлол, яллалт, гүжирдлэг, хяхалт хавчлага, мөшгөлтийг тэвчсэн юм. Бурханд итгэдэг бид хүртэл Түүнийг ихэвчлэн ойлголгүй, Бурханыг буруугаар ойлгож, буруутгадаг. Энэ бүх цохилт Бурханд маш их шаналантай байдаг ч Бурхан шархаа тэсвэрлэж, хүн төрөлхтнийг хайрласаар байдаг—Түүний зан чанар маш агуу, хүндтэй! “Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17:24-25). хэмээн Библиэс би урьд нь уншиж байсан юм. Гэхдээ эдгээр үг үнэхээр биелсэн гэдгийг би өнөөдөр л орж харлаа! Үүнд би үнэхээр гуниглан, Бурханы хүсэлд урьд нь огт анхаарал хандуулж байгаагүйдээ харамсав… Тайвширч амжаагүй байхад минь цагдаа нар “Буруу номтны гишүүн” гэх бичигтэй пайз хүзүүнд минь зүүж, зургийг минь авлаа. Дараа нь тэд намайг явган сууж, сайн мэдээний зарим мэдээ рүү хуруугаараа заа гэж тушаах зуураа дахиад хэдэн зураг авав. Миний хөл маш их өвдөн, үргэлжлүүлэн явган сууж бараг чадахааргүй болсон юм. Яг тэр мөчид гар утас маань дуугарч эхэлсэн бөгөөд “Чуулганы өөр ах эгч залгаж байж таарна. Би тэднийг хэрэгт оруулж яавч болохгүй!” гэж би сандран бодов. Тэгээд гар утсаа даруйхан барьж аваад, шалан дээр хүчтэй шидэн, хэдэн хэсэг болгон эвдэллээ. Үүнээс болж цагдаа нар тэр дороо дүрсхийн уурлалаа. Тэд ухаан алдталаа уурласан бөгөөд намайг заамдаж аван, хэд хэдэн удаа нүүр лүү чанга цохив. Нүүр минь тэр дороо халуу дүүгж эхэлсэн бөгөөд чих шуугьж, юу ч сонсогдохгүй боллоо. Дараа нь тэд хоёр хөлийг минь хамаг чадлаараа өшиглөцгөөсөн бөгөөд уураа гаргаж дуусаагүй тэрхүү ёрын муу цагдаа нар намайг харанхуй өрөө рүү чирч аваачин, нуруугаар минь хана налуулж зогсоон, нүүр лүү цохицгоов. Тэгээд намайг дахин айхтар зодлоо. Зодуулж байхдаа би нулимсаа барьж чадсан бөгөөд “Өө Төгс Хүчит Бурхан минь, одоо надад тохиолдож буй бүх зүйлийн цаана Таны сайн хүсэл байгаа гэдэгт би итгэж байна. Энэхүү ёрын муу цагдаа нар намайг яаж ч тарчлаасан гэсэн би үргэлж Таны төлөө гэрчлэлд зогсож, Сатанд бууж өгөхгүй!” гэж Бурханд чимээгүйхэн залбирсан билээ. Гайхмаар нь ингэж залбирмагц миний сонсгол сэргэсэн бөгөөд ёрын муу цагдаа нарын нэг нь, “Энэ эмэгтэй үнэхээр зөрүүд юм. Дусал ч нулимс унагасангүй, өмдөндөө ч дусаасангүй. Бид хангалттай довтлоогүй байж магад. Цахилгаан буу аваад ир, тэгээд амаа нээх нь үү харцгаая!” гэж хэлэх нь л сонсогдлоо. Өөр нэг цагдаа цахилгаан бороохой аваад, миний гуя руу хүчтэй цохилоо. Асар хүчтэй өвдөлт даруй мэдрэгдэж, өвдсөндөө би тэр дороо шалан дээр унав. Би толгойгоороо хана мөргөж, цус гоожиж эхэллээ. Цагдаа нар над руу чичлэн, “Битгий дүр эсгээд бай. Босооч! Чамд гурван минут өгье. Тэгээд босохгүй бол дахиад зодно шүү. Үхсэн болж жүжиглэнэ гэж бодохын ч хэрэггүй!” хэмээн ориллоо. Гэвч тэднийг яаж ч ориллоо гэсэн би үнэхээр хөдөлж чадахгүй байсан тул эцэст нь тэд намайг дахин нэг удаа харгисаар өшиглөөд, больцгоосон билээ.

Тэр цагдаа нарын учруулсан хүнлэг бус, балмад эрүү шүүлтийг би үнэхээр дахин тэсвэрлэж чадахгүй байлаа. “Өө Төгс Хүчит Бурхан минь! Би удаан тэсэж чадахгүй нь. Надад итгэл, хүч хайрлаач!” гэж би Бурханд чин сэтгэлээсээ залбирав. Асар их шаналлын минь дунд Бурханы үгийн дараах магтан дуу санаанд орсон юм: “Чи Бурханд итгэдэг учраас зүрх сэтгэлээ Бурханы өмнө хүлээлгэн өгөх ёстой. Хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханы өмнө тахил болгон тавивал цэвэршүүлэлтийн үеэр Бурханыг үгүйсгэх, Бурханыг орхин явах боломжгүй байх болно. … Цаг нь ирж, Бурханы шалгалт чамд гэнэт тохиолдох үед чи Бурханы хажууд зогсож чадах төдийгүй Бурханд гэрчлэл хийж чадах болно. Тэр үед чи Иов шиг, Петр шиг байх болно. Бурханд гэрчлэл хийснээрээ чи Түүнийг үнэхээр хайрлаж, Түүний төлөө баяртайгаар амиа зориулах болно; чи Бурханы гэрч байж, Бурханы хайртай нэгэн байх болно. Цэвэршүүлэлтийг туулсан хайр сул дорой биш, харин хүчтэй байдаг. Бурхан чамайг хэзээ, хэрхэн шалгалтдаа оруулахаас үл хамааран чи амьдрах, үхэх эсэхээ ч хайхралгүй, Бурханы төлөө бүх зүйлийг дуртайяа хойш тавьж, Бурханы төлөө юуг ч баяртайяа тэвчих чадвартай байна—иймээс хайр чинь ариун, итгэл чинь бодитой байх болно. Тэр үед л чи Бурханаар үнэхээр хайрлагдсан нэгэн, Бурханаар үнэхээр төгс болгуулсан нэгэн байх болно” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Бурханд итгэдэг бол зүрх сэтгэлээ Түүнд өг”-өөс). Бурханы гэгээрэл надад Түүний хүслийг ойлгох боломж олгосон төдийгүй дундаршгүй итгэл, хүч өглөө. “Өө Бурхан минь! Өнөөдөр надад тохиолдож байгаа бүх зүйл Таны зөвшөөрөлтэйгөөр тохиож байгаа бөгөөд энэ бүхний цаана Таны сайн хүсэл бий гэдэгт итгэж байна. ХКН-ын дор ажиллаж байгаа хууль сахиулах газрууд нь догшин хэрцгий байгууллагууд бөгөөд тэдэнд бууж өгч болохгүй гэдгээ би энэ диаволуудын хийсэн үйлдлээр дамжуулан эцэст нь олж харлаа. Би ердөө л Танд зүрх сэтгэлээ өгч, Таны талд зогсмоор байна. Өө Бурхан минь! Ийм шалгалт, цэвэршүүлэлт туулснаар л Таныг хайрлах хайр минь батжиж чадна гэдгийг би мэднэ. Өнөөдөр Сатан амийг минь авах юм бол би гомдлын ганц ч үг хэлэхгүй. Танд гэрчлэл хийж чадна гэдэг бол бүтээгдсэн зүйл миний хувьд нэр төрийн хэрэг. Урьд нь үүргээ сайн биелүүлээгүй би Танд маш их өртэй. Өнөөдөр Таны төлөө үхэх боломжтой байна гэдэг бол хамгийн утга учиртай зүйл. Би Таныг дуулгавартай дагахыг хүснэ” гэж би Бурханд дахин залбирлаа. Энэ залбирлын дараа сэтгэл минь маш их хөдөлж, Бурханыг дагахын төлөө энэ зовлонг туулах нь асар их утга учиртай зүйл, амиа алдах байсан ч энэ нь үнэ цэнтэй гэдгийг мэдэрсэн билээ!

Бараг 10 гаруй минутын дараа нэгэн эмэгтэй цагдаа ирж, намайг босгоод, эелдэг дүр эсгэн, “Хоёр хүүхэд чинь аль хэдийн их сургуульд орсон ийм насан дээр байгаа өөрийгөөэдийн их сургуульд орсон ийм насан дээр байгаа намайг босгоод, эелдэг дүр эсгэн, “Хоёр хүүхэд coerce me into talking by using my ch дээ” гэлээ. Намайг огт хариулахгүй байгааг тэр харсан тул “Та эх хүн байна, хоёр хүүгээ бодох ёстой шүү дээ. Бид одоо Коммунист Намын эзэмшил дор амьдарч байна, харин ХКН-ын засгийн газар бүх шашин шүтлэгийг эсэргүүцэж, нухчин дардаг. Тэд Төгс Хүчит Бурханд итгэдэг та нарыг ялангуяа үзэн яддаг. Хэрэв та засгийн газрын эсрэг явна гэж зүтгэвэл бүхий л гэр бүлийнхнээ хэрэгт оруулна гэж санаа зовохгүй байна уу? Цаг нь ирэхээр таны эцэг эх, нөхөр бүгд хэрэгт орж, хөвгүүд, ач зээ нар чинь цэрэгт явж, боловсон хүчин болж, төрийн албан хаагч болно гэж санахын ч хэрэггүй болно. Тэднийг бүр харуул хамгаалагчаар ч гэсэн хэн ч хөлслөхгүй шүү дээ. Та хөвгүүдээ өсөж том болоод зүгээр л ажилчин болж, тан шиг хар бор ажил хийн, насан туршдаа ядуу зүдүү байг гэж хүсээ юу?” хэмээн үргэлжлүүлэн ярилаа. Сатан миний эсрэг зальхай явуулгаа хэрэгжүүлж байх яг тэр үед Бурханы дараах үг санаанд зурсхийн орж ирэв: “Орчлон ертөнц дээр тохиолддог бүх зүйлээс, эцсийн шийдвэрийг нь Би гаргадаггүй юу ч үгүй. Миний гарт оршдоггүй юу байна вэ? Миний хэлсэн бүхэн биелдэг, хүмүүсийн дундаас бодлыг минь өөрчилж чадах хэн байна вэ?” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Нэгдүгээр бүлэг”-ээс). Бурханы үг надад Сатаны зальхай явуулгыг нэвт харах боломж олгосон бөгөөд тэд үр хүүхдийн минь ирээдүйг хөшүүрэг болгон намайг албадан яриулахаар оролдож байгааг би ухаарав. Гэвч хүмүүс бидний хувь заяа өөрсдийн маань гарт ч биш, цагдаагийн гарт ч биш, Бурханы гарт байдаг гэдгийг би мэдэж байсан юм. Ирээдүйд миний үр хүүхэд ямар ажилтай болох, баян ядуу байх эсэх нь бүгд Бурханаас хамаарах байлаа. Үүнийг нэгд нэггүй бодоод би цагдаа нарын шахалтад өчүүхэн төдий ч автсангүй. Бурхан миний дэргэд намайг хамгаалж байгаа гэдгийг Бурханы үгийн удирдамж надад үнэхээр мэдрүүлсэн бөгөөд Бурханд би улам бат итгэж эхэллээ. Иймээс би нүүр буруулан, ам нээсэнгүй. Цагдаа намайг нэг айхтар загнаад, явж одлоо.

Орой болж байлаа. Тэд чуулганы эгч нараас минь болон надаас юу ч олж авч чадаагүй тул Тойргийн цагдан хорих төв рүү илгээхээс өөр аргагүй болов. Гэвч тэндхийн цагдаа нар бидний хэргийг маш ноцтой гэсэн бөгөөд биднийг Хотын цагдан хорих газар луу явах ёстой гэлээ. Биднийг тэнд очих үед аль хэдийн шөнийн нэг цаг өнгөрч, төмөр тороор хийгдсэн олон эгнээ том хаалга л харагдаж байсан бөгөөд бүгд маш дүнсгэр, аймшигтай харагдсан юм. Эхний хаалган дээр бид бүх хувцсаа тайлж, биеэ нэгжүүлэх ёстой боллоо. Дараа нь тэд миний бүх товч, цахилгааныг урж, уранхай хувцас өмсөхөөс аргагүй болгосон бөгөөд надад гуйлгачин шиг санагдаж байлаа. Хоёр дахь хаалган дээр бид эмнэлгийн үзлэгээр орох ёстой болов. Цагдаа нарын зодуураас болж хоёр хөлөн дээр минь үүссэн хөх няцыг тэд хараад, зүгээр л гөлрөн, “Энэ бүгд тун хэвийн байна. Санаа зовох зүйл алга” гэж худлаа хэлцгээлээ. Эмнэлгийн үзлэгээр аливаа өвчин эмгэг, гэмтэл илэрвэл эмчилгээ бичиж өгөх ёстой гэдгийг шоронгийн дүрэм журамд тодорхой заасан байдаг ч бодит байдал дээр тэд хоригдлуудын үхэх, сэхэх эсэхийг хайхардаггүй. “Төгс Хүчит Бурханд итгэгч та нарт хамгаалах Бурхан байгаа. Та нар үүнийг даваад гарч чадна” гэж тэд надад егөөдөн хэллээ. Намайг шоронгийн нэг өрөөнд аваачсан бөгөөд хөнжил доороос нэг хоригдол толгойгоо цухуйлган, “Бүх хувцсаа тайл!” гэж хашхирав. Дотуур хувцсыг минь битгий тайлаач гэж би гуйсан ч тэр над руу зүгээр л хорлонтойгоор инээмсэглэн, “Энэ газарт ирсэн л бол дүрмийг нь дагах ёстой” гэлээ. Дараа нь бусад бүх хоригдол хөнжил доороос толгойгоо цухуйлган, элдэв янзын аймшигтай дуу гаргаж эхэллээ. Ердөө л 20 гаруй шоо дөрвөлжин метрийн тэр өрөөнд 18 хоригдол хоригдож байлаа: Тэд хар тамхины наймаачид, алуурчид, мөн өмч шамшигдуулагчид, хулгайчид байсан юм. Тэр газрын “босс” болох атаман нь хүмүүсийг өдөр бүр янз бүрийн аргаар шийтгэх ажилтай байсан бөгөөд зүгээр л зугаа болгон хүмүүсийг тарчилгадаг байлаа. Өглөө хоёрдугаар атаман нь надад дүрэм журмыг заан, өдөр бүр хоёр удаа шал арчих ёстой гэж хэлэв. Тэрээр надаар хийлгэх зүйл цаг ямагт олж байсан бөгөөд үйлдвэрлэлийн нормоо үргэлж биелүүлж, хурдлах ёстой, эс бөгөөс шийтгүүлнэ гэж хэллээ. Шоронгийн хуягууд зэрлэг араатан шиг аашлан, хоригдлуудыг мөн л ямар ч шалтгаангүйгээр байнга шийтгэдэг байсан юм. Тэдний нэг нь намайг сүрдүүлж, “Миний хэлсэн үг бол хууль. Чи намайг мэдээлнэ үү, хамаа алга. Хүсвэл яваад мэдээл, тэгвэл шанг чинь хүртээгээд өгье! …” гэв. Шоронгийн ёрын муу энэ хуягууд туйлын эрээ цээргүй, бүрэн улангассан байлаа. Тэнд Мөнгө дэлхийг эргүүлдэг байсан бөгөөд шоронгийн хуягуудад мөнгө өгсөн цагт “хуулиас” ангид байв. Нэг хоригдол нь их хэмжээний мөнгө шамшигдуулсан албан тушаалтны эхнэр байсан юм. Тэрээр шоронгийн хуягуудад байнга мөнгө өгдөг байсан бөгөөд өдөр бүр “босст” багахан шарсан зууш авч өгдөг байлаа. Ингэснээр тэрээр өдөржин ямар ч ажил хийх хэрэггүй болж, бусдаар аяга тавгаа угаалган, ороо хураалгадаг байв. Энэхүү тамын шоронгийн өрөөнд би ямар ч мөнгөгүй, ямар ч эрхгүй амьдарч, өдөр бүр элдэв янзын дарлал, тарчлааныг тэвчих ёстой байсан ч намайг тайтгаруулдаг ганцхан зүйл нь тэнд надтай хамт байсан чуулганы хоёр эгч юм. Бид гэр бүл шиг л байлаа. Энэ хэцүү бэрх цаг үед бид боломж гарах бүрийд бие биетэйгээ нөхөрлөж, нэг нэгнээ дэмжиж, тусалдаг байсан юм. Мөн Бурханд цаг ямагт найдан, итгэл, хүч чадал хайрлахыг Түүнээс гуйдаг байлаа. Бид дор бүрнээ бусдадаа тусалж, энэ аймшигт цаг хугацааг хамтдаа туулсан билээ.

Цагдан хорих газарт байхад минь цагдаа нар намайг дахин дөрвөн удаа байцаасан юм. Нэг удаад нь намайг байцаахаар ирсэн эрчүүд Хотын Нийгмийг Аюулаас Хамгаалах Товчоо болон Үндэсний аюулгүй байдлын бригадаас ирсэн гэж өөрсдийгөө танилцууллаа. “Хотын Нийгмийг Аюулаас Хамгаалах Товчооны хүн манай орон нутгийн цагдаагийн хэлтсийн цагдаа нарыг бодвол өндөр хэв чанартай, илүү боловсролтой байх нь лавтай. Тэд хуулийг шударга байдлаар хэрэгжүүлдэг байж таарна” гэж би дотроо бодсон юм. Гэвч бодит байдал миний төсөөлснөөс өөр байлаа. Хотын Нийгмийг Аюулаас Хамгаалах Товчооны эрэгтэй өрөөнд орж ирсэн даруйдаа сандал дээр хэвтэн, хөлөө ширээн дээр тавив. Түүний бүхий л биеэс бардамнал цацарч, намайг зэвүүцсэн харцаар гүйлгэн харлаа. Дараа нь тэр босоод, над руу ирэв. Тэгээд тамхиа урт сорсоноо утааг нь миний нүүр лүү үлээлээ. Үүнийг хараад би ХКН-ын цагдаа нар бүгд адилхан гэдгийг эцэст нь ухаарсан бөгөөд энэ хүнийг өөр байна гэж бодсон өөрийгөө яах аргагүй шоолсон юм. Тэд дараа нь над дээр ямар заль мэх туршихыг мэдэхгүй байсан тул би: “Өө Төгс Хүчит Бурхан минь. Сатаныг ялах мэргэн ухаан хайрлаж, Таныг алдаршуулан, гэрчлэх боломж олгооч!” гэж Бурханд чимээгүйхэн залбирав. Яг тэр үед Үндэсний аюулгүй байдлын бригадын цагдаа ингэж хэллээ: “Бид чиний талаар угаасаа бүгдийг мэднэ. Бидэнтэй хамтран ажиллах юм бол чамайг суллая.” Би түүн рүү зэрвэс хараад, баяр баясгалангүйгээр инээв. Намайг бууж өгөх нь гэж бодсон тэд “Чи одоо хамтран ажиллахад бэлэн үү?” гэж асуулаа. “Би хэлэх хэрэгтэй бүхнээ аль эрт хэлсэн” гэж би хариулсан юм. Ёрын муу цагдаа нар үүнээс үүдэн улангасан уурлаж, над руу хараал зүхэл хашхирч эхэллээ. “Бид чамд нэр төртэйгөөр суллагдах боломж олгож байхад татгалзана гэнэ ээ! Чамайг өнөөдөр ам нээдэггүй юм бол бидэнд цагнаас их юм алга. Хөвгүүдийг чинь сургуулиас гаргаад, төгсөж чадахааргүй болгоод өгнө өө” гэв. Дараа нь тэд миний гар утсыг гаргаж ирээд, “Энэ СИМ картан дээр хэний дугаар байгаа юм бэ? Өнөөдөр бидэнд хэлэхгүй бол чи долоо, найман жилийн хорих ял авна шүү. Бид чамайг бусад хоригдлоор байнга тамлуулж, чи үхэх юм сан гэж хүснэ дээ!” хэмээн сүрдүүллээ. Надаар хэлүүлэх гэж тэд яаж ч дарамталлаа гэсэн би огт хариулсангүй. Би бүр айсан ч үгүй, учир нь Бурханы дараах үг намайг сэтгэлийн минь гүнээс гэгээрүүлж байв: “Учир нь чи аврагдаж, амьд үлдэхийн тулд ийм зовлонг туулах ёстой; түүнчлэн, үүнийг Бурхан урьдчилан тогтоодог. Тиймээс ийм зовлон тохиолдох нь чиний ерөөл билээ... Үүний ар дахь утга учир маш гүн гүнзгий бөгөөд туйлын ач холбогдолтой” (Христийн ярианы тэмдэглэл номын “Ариун Сүнсний ажлыг алдсан хүмүүс хамгийн их эрсдэлтэй байдаг”-аас). Энэ удаагийн байцаалт хоёр цаг хагас үргэлжилсэн юм. Тэд надаас юу ч олж аваагүй гэдгээ хараад улам их сүрдүүлж, дараа нь уруу царайлан буцацгаалаа.

2013 оны 1-р сарын 6-нд цагдаа нар аргаа өөрчилж, намайг гэрт минь аваачна гэцгээв. Тэд надад хоригдлын дүрэмт хувцас өмсүүлэн, гав зүүлгэсэн бөгөөд орон нутгийн маань цагдаагийн хэсэг рүү шоронгийн машинаар хүргэсэн юм. Өнөөх ёрын муу цагдаа нар хөвгүүд, хадмуудыг маань олж, гэрийг маань нэгжин, өнгөрсөн хэдэн жилд юу хийж байсан тухай минь сураглаж, сайтар ойлголттой болсон гэдгийг би тэнд очоод сонслоо. Тэнд байсан нэг цагдаа, “Бид энэ эмэгтэйг олон жил мөшгөсөн боловч хэзээ ч бариагүй. Нөхөр нь нас барахад гэртээ ганц л хоносон. Бид наадахыг чинь гэрт нь хүлээж өчнөөн өдөр алдсан. Хүү нь зүрхний хагалгаанд ороход бид энийг барихаар очсон ч огт ирээгүй. Наадах чинь Бурханд хэтэрхий бат итгээд, бүр бүхий л гэр бүлээ хаясан шүү дээ. Одоо бид наадахыг чинь барьсан хойно нэг мөсөн зохицуулна аа!” Түүний ингэж хэлэхийг сонсоод зүрх сэтгэл минь ийнхүү хашхирч эхэллээ: “Гэртээ харихыг хүсээгүй удаа надад ер нь бий гэж үү? Нөхрийнхөө үхэлд сэтгэл минь урагдсан, бас хүүгээ зүрхний мэс засалд ороход би асар их санаа зовсон. Хүүгийнхээ дэргэд байхыг маш их хүссэн. Би тэднийг хаясан юм биш, харин ХКН-ын засгийн газар намайг хайр найргүй хяхаж хавчин, мөшгөж байсан болохоор би гэртээ харих боломжгүй болсон шүү дээ!” Машин хурдны замаар гэр лүү минь давхихад би зүрх сэтгэлдээ чимээгүйхэн мэгшиж байлаа. “Өө Бурхан минь! ХКН-ын хавчлагаас болж олон жил гэрээсээ хол байлаа. Би удахгүй гэр бүлтэйгээ уулзах нь. Тэдэнтэй уулзаад сул дорой болж, Сатаны зальхай явуулгад унах вий гэж би айж байна. Надад тусалж, Сатаны өмнө ч Бурханд үнэнч хүмүүсийн нэр төр, ноён нуруутай байдлаар амьдрах боломж олгооч. Намайг тэдэнд бүү хууртуулаач. Би Таныг хангалуун байлгахын тулд Таны төлөө гэрчлэлд зогсохыг л хүснэ!” гэж би Бурханд зогсолтгүй залбирав. Тэгээд залбирал минь дууссаны дараа би тун их тайвширч, чөлөөлөгдсөн мэдрэмж төрлөө. Бурхан надад хань болж, надад хүч чадал өгч байгаа нь энэ гэдгийг би мэдэж байсан юм. Манай гэрт бараг очиж байхад цагдаа нар хурдны замын хажууд машинаа зогсоолоо. Тэд намайг урдаа гарган, гэр лүү хоригдлын дүрэмт хувцас, гавтай минь явган алхуулсан юм. Бүх айл саахалтынхан зайдуу зогсоод над руу ширтэн, миний зүг зангаж байлаа; араар минь намайг доромжилж, дооглож байгаа нь сонсогдов. Хашааны хаалгаар орох үед хүү маань тэнд хувцас угааж байгаа нь нүдэнд шууд туслаа. Хүү минь намайг орж ирэхийг сонссон ч толгойгоо өргөөгүй бөгөөд намайг үзэн ядаж байгааг нь би тэгэхэд мэдсэн юм. Хадмуудын маань үс бууралтсан байсан бөгөөд хадам ээж гарч ирээд, өнөөх ёрын муу цагдаа нартай мэндлэн, дараа нь чимээгүй болов. “Энэ эмэгтэй танай бэр мөн үү” гэж ёрын муу цагдаа асуулаа. Хадам ээж маань үл ялиг толгой дохив. “Энэ хүн бидэнтэй хамтран ажиллахгүй байвал бид сургууль руу утасдаж, тун удахгүй хөвгүүдийг нь хөөлгөнө. Тэр ч бүү хэл та нарын нийгмийн даатгалын тэтгэмжийг, хүлээж авдаг бусад бүх тэтгэмжийн чинь хамт цуцална шүү” гэж хадмуудыг маань сүрдүүлж эхэллээ. Түүнийг сүрдүүлж байхад насан өндөр болсон хоёр хадмын маань царай зэвхий цайж, ярихдаа хоолой нь чичирч байв. Намайг зургаа, долоон жил эзгүй байсныг, мөн итгэлээ өөр газар хэрэгжүүлж явсныг тэд хурдхан хүлээн зөвшөөрлөө. Дараа нь цагдаа нар тэдэн рүү ийн хашхичив: “Энэ олон жил Нам болон ард түмэн та нарыг маш сайн харж хандсан. Коммунист Нам сайн биз дээ, хэлээдэх дээ?” Хадам ээж маань маш их айсандаа, “Тийм ээ, сайн” гэж шууд хариуллаа. Дараа нь цагдаа нар, “Өнөөгийн бодлого сайн байгаа юу?” гэж асуухад “Тийм ээ, сайн байгаа” гэж хариуллаа. “Тэгвэл танай гэр бүлд тохиолдсон бүх гай гамшиг, хүүгийн тань үхэл, энэ бүхэн танай бэрээс болсон бус уу? Бэр чинь л танай гэр бүлд золгүй хувь заяа авчирсан бус уу?” гэж цагдаа цааш өгүүлэв. Хадам ээж минь толгой гудайлган, үл ялиг толгой дохилоо. Явуулга нь бүтсэнийг хараад цагдаа нар намайг дотогш чирч оруулаад, хүүгийн маань авсан бүх шагнал хананд өлгөөтэй байгааг харуулав. Тэдний нэг нь сүрхий царайлан, над руу чичилж, “Чам шиг хүн чанар дулимаг хүнтэй би энэ насандаа учирч үзсэнгүйад, хүүгийн маань авсан бүх шагнал хананд өлгөөтэй булд зугтаах гэж! Тэгснээрээ чи юу олж долоов?” гэж намайг загналаа. Хүүгийн маань авсан бүх шагнал ханаар дүүрэн байгааг хараад итгэл маань одоо хүүгийн минь хичээл номд яаж нөлөөлж байгаа, хадмууд маань яаж сүрдүүлэгт автаж, гэр бүл маань сүйрсэн талаар би бодлоо! Гэхдээ энэ бүхэн хэнээс үүдэлтэй юм бэ? Миний итгэлээс л болсон юм гэж үү? Бурханд итгэх итгэл минь үнэнийг эрэлхийлж, амьдралын зөв замаар алхаж байна. Үүний юу нь буруу юм бэ? ХКН намайг мөшгөж, хяхаж хавчаагүй сэн бол би гэрээсээ дайжиж, энэ олон жил нуугдаж явах ёстой болох байсан гэж үү? Гэтэл тэд намайг гэр бүлээ хайхардаггүй, өөрийн амьдралаар амьдардаггүй хэмээн буруутгаж байлаа. Ингэснээрээ тэд харваас баримтыг гуйвуулж, үнэнийг орвонгоор нь эргүүлж байсан бус уу? Яг тэр мөчид надад Сатаны энэ чөтгөрүүдийг үзэн ядах мэдрэмж төрж, багтартлаа уурлах шахаж байв—“Сатаны чөтгөрүүд ээ! Би та нарыг үзэн ядаж байна! Та нарыг би голдоо ортол үзэн ядаж байна! ХКН-ын засгийн газрын хяхалт хавчлагын улмаас би энэ олон жил гэрээсээ хол байсан биш үү? Би хүүгийнхээ хажууд байж, эхийн хайр, халуун дулаан байдлыг хүүдээ өгөхийг хүсээгүй гэж үү? Гэр бүлийнхээ хамтаар амар амгалан, аз жаргалтай амьдрахыг би хүсээгүй гэж үү? Гэтэл Сатаны диаволууд та нар гэнэт өөрчлөгдөн, сайн хүний дүр эсгэж, бидэнд гомдоллон, гэр бүлд маань тохиолдсон муу муухай бүхэнд Бурханыг буруутгаж, энэ бүхний хариуцлагыг надад үүрүүлж байна. Та нар үнэхээр үнэнийг бүрмөсөн гуйвуулж, огт утгагүй зүйл чалчиж байна! Муу ёрын сүнснүүд та нар маш гажууд, бас хамгийн муу гэмт хэрэгтнүүд атлаа гэмгүй дүр эсгэх юм. Та нар бол жинхэнэ азгүй явдлын хараал, муу ёрын цондон, золгүйтэл авчрагсад! ХКН-ын засгийн газар бол манай гар бүлийг сүйрүүлсэн гол буруутан! Энэ улс оронд амьдарч байгаа хүмүүст ямар гээчийн аз жаргал байгаа юм бэ?” гэж хашхирмаар байлаа. Тэд дүр эсгэж дуусаад, “Аваад яв!” гэж над руу хашхиран, гэрээс гарахыг тушаалаа. Намайг хамгаалан, Сатаны зальхай явуулгыг нэвт харуулж, ёрын муу ХКН-ын харгис хорон муу байдлыг тодорхой харуулан, гэрчлэлдээ бат зогсох боломж олгосон Төгс Хүчит Бурханд талархъя!

1-р сарын 12-нд цагдаа нар намайг эцсийн удаа байцаалаа. Хоёр цагдаа намайг албадан, ах эгч нарыг маань худалдуулахаар оролдсон боловч яаж ч сүрдүүлж, албадлаа гэсэн би зүгээр л мэдэхгүй гэж хэлэв. Юу ч мэдэхгүй гэж хэлэхийг минь сонсоод тэд даруй багтартлаа уурлан, нүүрийг минь чанга алгадаж эхэлсэн бөгөөд галзуурсан мэт үснээс минь зулгаалаа. Тэгээд хоёр талд минь гарч зогсон, намайг ийш тийш нь түлхэж, хоёр хөлийг минь хамаг чадлаараа өшиглөв. Дараа нь тэд “Чамайг зодохгүй гэж бодоо юу? Ер нь зодсон ч яадаг юм бэ? Хэр их хатуужилтайг чинь харъя л даа!” гэж хашхиран, зэс хоолойгоор толгой руу минь цохилоо. Намайг хамгаалсанд нь Төгс хүчит Бурханд талархъя. Хэдийгээр тэд намайг ийнхүү тамласан ч бие минь мэдээ алдахаас өөр зүйл мэдрэгдсэнгүй; би маш жаахан л өвдөлт мэдэрсэн юм. Тэр хоёр муу цагдаа намайг дөрвөн цагийн турш тамласны дараа туйлдаж гүйцэн, усан хулгана болсон бөгөөд тэр үедээ л больцгоов. Тэд буйдан дээр суугаад, амьсгаадан, “За яах вэ, харж л бай, чи үлдсэн амьдралаа шоронд өнгөрүүлнэ дээ. Тэгээд чи үхсэн ч гэсэн, дахин хэзээ ч эрх чөлөө амсахгүй!” гэж хэллээ. Миний зүрх сэтгэл аль хэдийн хатуужиж, амиа алдсан ч эдгээр диаволд хэзээ ч бууж өгөхгүй гэж тангарагласан тул тэдний ингэж хэлэхийг сонсоод юу ч мэдэрсэнгүй. Би Бурханд ийнхүү чимээгүйхэн залбирлаа: “Өө Бурхан минь, би Танд бүхнээ өгмөөр байна. Ёрын муу цагдаа нар насан туршид минь хорилоо ч гэсэн Таныг би эцсээ хүртэл дагах л болно. Тамд уналаа ч гэсэн Таныг би магтана!” Шоронгийн өрөөнд буцаж очсоныхоо дараа би бүх насаараа хорих ял эдэлнэ гэж бүрэн хүлээж байсан тул Бурхан надад гарах гарц нээхэд би гайхширсан юм. 1-р сарын 16-ны өдөр санаанд оромгүй зүйл болж, цагдаа нар надад ямар ч ял оноолгүй сулласан билээ.

Зүрх сэтгэл урсан энэхүү туршлага миний хувьд эргэн дурсаж тэвчимгүй хар дарсан зүүд шиг байсан юм. Над шиг ийм эгэл жирийн эмэгтэй ердөө л Бурханд итгэснийхээ төлөө цагдаа нарын хувьд “сэжигтэй этгээд” болж, ХКН-ын засгийн газрын дайсанд тооцогдон, ийм үхлийн аюулд өртөнө гэж би огт төсөөлөөгүй явсан билээ. Нэг удаа байцаалтын үеэр би тэднээс “Би юу буруу хийсэн юм бэ? Ямар хууль зөрчсөн юм бэ? Нам, ард түмний эсрэг ямар үг хэлсэн юм бэ? Яагаад намайг баривчилж байгаа юм бэ?” гэж асуусан юм. Цагдаа нар миний асуултад хариулж чадаагүй тул зүгээр л “Чи явж юм хулгайлж, дээрэмдэж, хүн алж, гал тавьж болно, бас яваад биеэ үнэлж ч болно, бидэнд хамаагүй. Бурханд итгэснээр чи Коммунист Намтай дайсагнаж байгаа бөгөөд шийтгүүлэх ёстой!” гэж хашхичсан. Ийм дураараа, дарангуй, үнэнийг гуйвуулсан үг яг диаволын амнаас гарсан юм! Бурханд итгэж, Бурханыг шүтэн мөргөнө гэдэг хувиршгүй зарчим бөгөөд ингэх нь тэнгэрийн хүсэл, ард түмний зүрх сэтгэлтэй нийцтэй байдаг. ХКН-ын засгийн газар Бурханыг эсэргүүцэж, зөв зам дагахыг хүмүүст хориглодог. Харин ч тэд хохирогчдод буруугаа тохож, биднийг дайснаа гэж ичгүүргүйгээр зарлан, улмаар чөтгөрлөг мөн чанараа бүрэн илчилдэг! ХКН-ын засгийн газар Бурханы ажлыг улайран эсэргүүцэж, итгэгчдийг баривчлаад зогсохгүй хүн бүрийг худал хуурмагтаа итгүүлж, Бурханыг үгүйсгэн, эсэргүүцэхэд хүргэхийн тулд цуу яриа зохион, ард түмнийг хуурдаг; түүнчлэн хүмүүсийн жинхэнэ аврал хүртэх боломжийг үгүй хийдэг. ХКН-ын хийсэн ёрын муу зүйл үнэхээр жагсааж барахааргүй тоо томшгүй олон бөгөөд хүн, Бурхан хоёрын аль алийнх нь уур хилэнг өдөөсөн! Тэрхүү чөтгөрүүдийн учруулсан зовлонг туулсныхаа дараа би Тэнгэрийн хүслийг эсэргүүцдэг ХКН-ын Бурханыг эсэргүүцэгч, харгис мөн чанарыг туйлын тодорхой олж харсан бөгөөд Бурханы хайр, халамжийг үнэхээр ойлгож авсан билээ. Бурханы мөн чанар нь гоо үзэсгэлэн, сайн сайхан гэдгийг би харсан юм. Намайг хамгийн их шаналж, зовлонгоо тэсвэрлэхэд хамгийн бэрх байх үед Бурханы үг миний дотор байж, намайг залж чиглүүлж, гэгээрүүлж, надад хүч чадал, итгэл хайрласан бөгөөд Сатаны зальхай явуулгыг нэвт харж, бат зогсох боломжийг надад олгосон. Бурхан дэргэд минь байж, удирдаж байгааг би үнэхээр мэдэрсэн бөгөөд тэр үед л бэрхшээл бүрийг даван туулж, гэрчлэлдээ бат зогсож чадсан билээ—Бурханы хайр маш агуу! Өнөөдрөөс эхлэн би Бурханы хайрыг хариулахын тулд бүхнээ зориулж, үнэнийг олж аван, утга учиртай амьдралаар амьдрахыг эрэлхийлнэ.

Өмнөх: Харгис хавчлагыг туулсан нь Бурханд итгэх итгэлийг минь батжууллаа

Дараах: Чөтгөрүүдийн харгислалыг ялахад Бурхан намайг замчилдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Эзэнтэй дахин уулзсан нь

Жиандин, АНУБи Католик шашинтай гэр бүлд төрсөн бөгөөд бага байхаас минь эхлээд манай ээж Библи уншихыг заасан юм. Тэр үед Хятадын...

Бурханы үг намайг замчлан урхинаас гаргадаг

Эрт цагаас хойш л үнэн зам дарангуйлалд өртөж ирсэн. Ажиллахаар ирэх бүрдээ Бурхан шашны ертөнц болон эрх баригч хүчний хавчлагыг амсдаг. Гэсэн хэдий ч хэн ч Бурханы ажлын замд хөндөлсөж чадахгүй.

Шүүлтийн нууцыг илчлэх нь

Эньхуй, Малайз улсНамайг Эньхуй гэдэг, 46 настай. Би Малайзад амьдардаг ба Эзэнд итгээд 27 жил болж байна. 2015 оны 10 дугаар сард би ажилд...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх