Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Бие махбодтой болсон Бурхан бүх хүнийг илчилдэг

I

Би хэвийн хүн чанараараа хэлсэн бүхнээ Өөрийн бурханлаг чанараар дамжуулан нэг нэгээр нь гүйцэлдүүлэх болно. Ийм учраас Миний хэлсэн зүйл ямар ч хоёрдмол утгагүйгээр тохиолдоно гэж Би хэлсээр байгаа; харин ч энэ нь бүгд тов тодорхой, илэрхий байх болно. Миний хэлсэн бүхэн биелэх ба яавч хайнга хийгдэхгүй. Би хоосон үг хэлж, алдаа гаргадаггүй. Намайг хэмжих гэж зүрхэлсэн хэн боловч шүүгдэж, мэдээжийн хэрэг Миний гарын алганаас зугтах боломжгүй байх болно. Намайг үгээ хэлмэгц хэн эсэргүүцэж зүрхлэх юм бэ? Хэн Намайг мэхэлж, эсвэл Надаас юм нууж зүрхлэх юм бэ?

II

Би бол ухаалаг Бурхан. Би бүх хүнийг болон сатанлаг ааш авирыг илчилж, буруу санаа зорилготой хүмүүсийг ил болгож, Миний өмнө нэг янзаар аяглаж, Миний ардуур өөрөөр байдаг, Намайг эсэргүүцдэг, Надад үнэнч бус, мөнгөний араас шунахайрдаг, Миний ачаанд хайхрамжтай байдаггүй, ах эгч нараа мэхэлж, шударга бус ханддаг, хүмүүсийг баясгах гэж уран үгээр ярьдаг, зүрх сэтгэл, оюун ухаанаа эгч нарынхтайгаа уялдуулж чаддаггүй хүмүүсийг ил болгохдоо Өөрийн хэвийн хүн чанарыг ашигладаг. Маш олон хүн, Миний хэвийн хүн чанараас болж, Намайг нууцхан эсэргүүцэж, Миний хэвийн хүн чанарыг мэдэхгүй гэж бодоод хууран мэхэлж, шударга бус байдаг.

III

Мөн маш олон хүн Миний хэвийн хүн чанарт онцгой анхаарал тавьж, Надад идэж уух сайхан зүйлс өгч, зарц мэт Надад үйлчилж, зүрх сэтгэл дэх зүйлээ Надад хэлэх мөртлөө Миний араар тэс өөрөөр аашилдаг. Сохор хүмүүс! Хүний зүрх сэтгэлийн гүнийг хардаг Бурхан—Намайг та нар ердөө мэддэггүй. Та нар одоо ч Намайг мэдэхгүй хэвээр байна; юу хийх гэж байгааг чинь Намайг мэддэггүй гэж чи бодсоор байдаг. Бодоод үз дээ: Миний хэвийн хүн чанараас болж хэчнээн олон хүн өөрсдийгөө сүйд хийв? Сэр! Намайг ахин бүү хуур. Чи Миний өмнө бүх үйлдэл ааш авираа, үг үйл хэрэг бүрээ тавьж, Надаар шинжлүүлэхийг хүлээн зөвшөөр.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Далан зургаадугаар бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх:Бурхан чиний хэлдэг шиг энгийн гэж үү?

Дараах:Хүмүүс Христийг эгэл хүн гэж үздэг

Холбогдох агуулга

  • Залбирлын утга учир

    Залбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳн Бурхантай хамтрах нэг арга билээ. Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их хөдөлж, гэгээрч, хүчи…

  • Бурханы сайн мэдээг хүлээнэ

    Тэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна. Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална. Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ. Найдвараа, зүрхнийхээ …

  • Миний зүрх сэтгэлийн эрмэлзэл

    1 Хүний амьдралын урт замнал салхи, бороо, олон өөрчлөлтөөр дүүрэн. Хүнд хэцүү, эл хуль жилүүд сунжирдаг. Бараан үүлс харанхуй ангал үүсгэдэг. Э…

  • Бурхан илүү олон хүн Түүний авралыг аваасай гэж хүсдэг

    Хүмүүс Бурханы үг болон ажилтай нүүр тулахаараа Тэр чухал үгсийг гэгээн зүрхээр Илүү анхааралтай судлана гэж Бурхан найддаг. Шийтгэгдсэн нэгний мөрийг…