Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

43. Хүний эцсийн үр дүнг Бурхан юунд үндэслэн тодорхойлдог вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Одоо бол Би хүнийг хүн болгож эхлэх үе шат биш, харин хүн бүрийн төгсгөлийг тодорхойлдог үе юм. Би хүн бүрийн үг, үйлдлийг, Намайг дагасан тэдний зам, тэдний төрөлх шинж чанар болон эцэстээ тэд биеэ хэрхэн авч явсныг нь бүртгэлийн дэвтэртээ нэг бүрчлэн тэмдэглэдэг. Ийм маягаар, ямар ч хүн байлаа гэсэн, хэн ч Миний гараас мултрахгүй бөгөөд Миний тогтоосончлон бүгд өөрсдийн төрөлтэй хамт байх болно. Би нас, зэрэг зиндаа, зовлонгийн хэмжээ, ялангуяа өрөвдүүлж буй түвшинд нь үндэслэж бус, харин үнэнийг эзэмшдэг эсэхийнх нь дагуу хүн бүрийн хүрэх газрыг тодорхойлдог. Үүнээс өөр сонголт гэж үгүй. Бурханы хүслийг дагадаггүй бүх хүн ч бас шийтгүүлнэ гэдгийг та нар ухаарах ёстой. Энэ бол хувиршгүй баримт. Тиймээс шийтгүүлдэг бүх хүн Бурханы зөвт байдлын төлөө болон тоймгүй олон муу үйлийнхээ цээрлэл болгон тийнхүү шийтгүүлдэг юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд”-ээс

Хүн төрөлхтөн амралтад орохоос өмнө төрөл бүрийн хүний шийтгэгдэх үү, шагнагдах уу гэдэг нь үнэнийг эрж хайж байгаа эсэх, Бурханыг мэддэг эсэх, нүдэнд үзэгддэг Бурханд дуулгавартай байж чаддаг эсэхээр нь тодорхойлогдоно. Нүдэнд үзэгддэг Бурханд үйлчлэл үзүүлсэн боловч Түүнийг мэддэггүй, дуулгавартай дагадаггүй хүмүүст үнэн дутагддаг. Энэ хүмүүс бол мууг үйлдэгчид бөгөөд мууг үйлдэгчид гарцаагүй шийтгэгдэнэ; цаашлаад тэд хорон муу үйлдлийнхээ дагуу шийтгэгдэх болно. Бурхан хүнээр итгүүлдэг ба хүний дуулгавартай байдлыг хүртэх гавьяатай. Тодорхойгүй, үл үзэгдэх Бурханд л итгэдэг хүмүүс бол Бурханд итгэдэггүй хүмүүс юм; түүнчлэн тэд Бурханыг дуулгавартай дагаж чаддаггүй. Хэрвээ Бурханы байлдан дагуулах ажил дуусах үед энэ хүмүүс нүдэнд үзэгддэг Бурханд мөн л итгэж чадахгүй, махбодоор үзэгддэг Бурханд дуулгаваргүй байж, эсэргүүцсээр байх юм бол энэ тодорхойгүйг эрхэмлэгсэд эргэлзээгүй устгагдах болно. Та нарын дунд буй хүмүүсийн хувьд ч адилхан—бие махбодтой болсон Бурханыг үгээрээ хүлээн зөвшөөрдөг ч, бие махбодтой болсон Бурханд дуулгавартай байх тухай үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй хэн боловч эцэстээ таягдан хаягдаж, устгагдах бөгөөд нүдэнд үзэгддэг Бурханыг үгээрээ хүлээн зөвшөөрч, мөн нүдэнд үзэгдэх Бурханы илэрхийлсэн үнэнийг идэж, уудаг боловч тодорхойгүй, үл үзэгдэх Бурханыг эрж хайдаг хүмүүс тэр тусмаа ирээдүйд бүрмөсөн устгагдах болно. Бурханы ажил дууссаны дараа амралтын цаг үе ирэх хүртэл энэ хүмүүсийн хэн нь ч үлдэж чадахгүй; амралтын цаг хүртэл үлдэж чадах иймэрхүү хүмүүс нэг ч үгүй. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс бол чөтгөрлөг хүмүүс; Бурханыг эсэргүүцэж, дуулгаваргүй байх нь тэдний мөн чанар бөгөөд Бурханыг дуулгавартай дагах бодол тэдэнд өчүүхэн төдий ч байдаггүй. Ийм хүмүүс бүгд устгагдах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос

Би Өөрийн дагалдагч болгохоор олон хүнийг газар дээр хайсан. Тэрхүү дагалдагчдын дунд тахилчид, удирдагчид, хөвгүүд, ардууд болон үйлчлэл үзүүлэгчид бий. Надад үзүүлдэг үнэнч байдалд нь үндэслэн би тэднийг эдгээр өөр өөр ангилалд хуваадаг. Бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдсаны дараа, өөрөөр хэлбэл төрөл бүрийн хүний уг чанар илчлэгдсэний дараа Би хүн бүрийг зохих төрлөөр нь дугаарлаж, зохих газарт нь тавина, ингэснээр Би хүн төрөлхтнийг аврах зорилгоо хэрэгжүүлж болох юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн”-өөс

Бурхан хүний төгсгөлийг тогтоохдоо шалгалт ашигладаг. Хүний төгсгөлийг тогтоохдоо шалгалт ашиглах хоёр стандарт бий: Эхнийх нь хүмүүсийн туулдаг шалгалтын тоо, хоёр дахь нь эдгээр шалгалт дахь хүмүүсийн үр дүн. Энэ хоёр үзүүлэлт нь хүний төгсгөлийг тогтоодог. Одоо бид энэ хоёр стандартыг нарийн авч үзнэ.

…………

… Чамайг нас бие гүйцээгүй байхад Бурхан чамд маш доогуур стандарт өгнө; чиний биеийн хэмжээ арай томроход Бурхан чамд арай өндөр стандарт өгнө. Гэхдээ бүх үнэнийг ойлгосны чинь дараа Бурхан яах вэ? Бурхан чамд бүр ч илүү том шалгалт учруулна. Эдгээр шалгалтын дундаас Бурханы олж авахыг хүсдэг зүйл, Бурханы харахыг хүсдэг зүйл бол Бурханы талаарх чиний гүнзгий мэдлэг болон чиний жинхэнэ хүндэтгэл юм. Энэ үед, чамд тавих Бурханы шаардлага нь, чиний биеийн хэмжээ арай боловсорч гүйцээгүй байсан үеийг бодвол илүү өндөр, “илүү хатуу” байх болно (жич: Хүмүүс үүнийг хатуу гэж үздэг боловч Бурхан үнэндээ үүнийг боломжийн гэж үздэг). Бурхан хүмүүсийг шалгахдаа ямар төрлийн бодит байдлыг бүтээхийг хүсдэг вэ? Зүрх сэтгэлээ Өөрт нь өг гэж Бурхан хүмүүсээс үргэлж шаардаж байна. … Бурхан чамд шалгалт илгээхдээ Бурханыг эсэргүүцэн зогсож байна уу, эсвэл нийцтэй байх байр сууринд зогсож байна уу гэдгийг чинь хардаг бөгөөд чиний зүрх сэтгэл Өөртэй нь нэг талд байгаа эсэхийг хардаг. Чи төлөвшөөгүй байхдаа шалгалттай тулгарвал итгэл чинь маш сул байдаг бөгөөд үнэний талаар хязгаарлагдмал ойлголттой байдаг учраас Бурханы хүслийг хангахын тулд яг юу хийх хэрэгтэйг мэддэггүй. Тэгсэн хэрнээ чи мөн л үнэнээсээ, чин сэтгэлээсээ Бурханд залбирч чадах ба өөрийн зүрх сэтгэлийг Бурханд өгч, Бурханыг өөрийн захирагч болгож, хамгийн эрхэм дээд гэж итгэдэг зүйлсээ Бурханд өргөл болгоход бэлэн байж чадна. Зүрх сэтгэлээ Бурханд аль хэдийн өгчихсөн гэдэг бол энэ юм. Чи улам олон сургаал номлол сонсож, үнэнийг илүү их ойлгох тусам биеийн хэмжээ чинь аажмаар боловсорч гүйцнэ. Энэ үед Бурханы чамаас шаардах стандарт нь чамайг боловсорч гүйцээгүй байсан үеийнхтэй адилгүй; тэрнээс илүү өндөр стандарт шаарддаг. Хүн яваандаа зүрх сэтгэлээ Бурханд өгөх үед энэ нь Бурханд улам улам ойртсоор байдаг; хүн Бурханд жинхэнээсээ дөхөхөд Түүнээс эмээх зүрх сэтгэл нь улам ихэсдэг. Бурхан ийм зүрх сэтгэлийг хүсдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанар болон Түүний ажлын хүрэх гэсэн үр дүнг хэрхэн мэдэх вэ?”-ээс

Та нарын тэмдэглэж авах ёстой хэллэг байдаг. Энэ хэллэг нь маш чухал гэж Би итгэдэг, учир нь Миний хувьд энэ үг өдөр бүр тоо томшгүй олон удаа санаанд орж ирдэг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, Би хэн нэгэнтэй нүүр тулах бүрдээ, хэн нэгний түүхийг сонсох бүрдээ, хэн нэгний туршлага, эсвэл Бурханд итгэх тухай гэрчлэлийг сонсох бүрдээ энэ хүн Бурханы хүсдэг төрлийн, Бурханд таалагддаг төрлийн хүн мөн үү, биш үү гэдгийг цэгнэхийн тулд энэ хэллэгийг үргэлж ашигладаг. Тэгвэл энэ юу гэсэн хэллэг вэ? … Энэ нь “Бурханы замаар алх: Бурханаас эмээж, муугаас зайл” юм. Энэ хэтэрхий энгийн үг биш гэж үү? Гэхдээ энэ хэллэг хэдий энгийн байж болох авч үүний талаар жинхэнэ гүнзгий ойлголттой хүн л үүний агуу жинтэйг; хэрэгжүүлэхэд маш их үнэ цэнтэйг; үнэний бодит байдалтай амийн үг мөн гэдгийг; Бурханыг сэтгэл хангалуун байлгах гэж оролддог хүмүүсийн хувьд насан туршдаа тэмүүлэх зорилго нь гэдгийг; мөн Бурханы санаа зорилгыг анхаардаг хэн хүний дагах насан туршийн зам гэдгийг мэдэрнэ. … Гэвч Би яагаад энэхүү хэллэгийг хэлэлцэж байна вэ? Та нарын үзйл бодолоос, эсвэл та нар юу бодохоос үл хамааран Би энэ хэллэгийг хэлэлцэх ёстой, яагаад гэвэл энэ нь Бурхан хүний төгсгөлийг хэрхэн тогтоодогт туйлын их холбогдолтой. Энэ хэллэгийн талаарх та нарын одоогийн ойлголт ямар байх нь, эсвэл та нар үүнд хэрхэн хандах нь хамаагүй, Би та нарт мөн л үүнийг хэлэх гэж байна: Хэрвээ хүн энэ хэллэгийг зүй зохистойгоор хэрэгжүүлж, Бурханаас эмээж, муугаас зайлах стандартад хүрч чадвал, тэд амьд үлдэх нь гарцаагүй, мөн тэд сайн төгсгөлтэй нэгэн болох нь гарцаагүй. Хэрвээ чи энэ хэллэгийн тавьсан стандартад хүрч чадахгүй бол чиний төгсгөлийг тодорхойгүй гэж хэлж болох юм. Тиймээс Би та нарын сэтгэл зүйн бэлтгэлийн төлөө энэ хэллэгийг хэлж байгаа бөгөөд ингэснээр та нарыг хэмжихдээ Бурхан ямар төрлийн стандарт ашигладаг тухай та нар мэдэх юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанар болон Түүний ажлын хүрэх гэсэн үр дүнг хэрхэн мэдэх вэ?”-ээс

Хүн болгоны устгагдах эсэхийг мөн чанар нь шийддэг; тэдний биеэ авч явах байдал, үнэний эрлээр нь илчлэгддэг мөн чанарын дагуу энэ нь тодорхойлогддог. Ажлыг ижилхэн хийдэг болон ижил хэмжээний ажил хийдэг хүмүүсийн дундаас хүний мөн чанар нь сайн, үнэнийг эзэмшдэг нь үлдэж чадах хүмүүс бол хүний мөн чанар нь ёрын муу агаад нүдэнд үзэгдэх Бурханыг дуулгавартай дагадаггүй нь бол устгагдах хүмүүс юм. Хүн төрөлхтний хүрэх газарт чиглэсэн Бурханы аливаа үг, ажил нь хүн бүрийн мөн чанарын дагуу, хүмүүстэй зүй зохистойгоор харьцдаг; ямар ч алдаа мадаг байхгүй, мөн мэдээж өчүүхэн төдий ч санамсаргүй явдал гэж байхгүй. Ажлыг хүн гүйцэтгэх үед л хүний сэтгэл хөдлөл, санаа зорилго холилдоно. Бурханы хийдэг ажил бол хамгийн зохимжтой; Тэр аливаа бүтээлийн эсрэг хуурамч зарга огтхон ч мэдүүлэхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос

Өмнөх:Бурхан ямар хүмүүсийг авардаг вэ? Ямар хүмүүсийг таягдан хаядаг вэ?

Дараах:Бурханы хүмүүс гэж юу вэ? Үйлчлэл үзүүлэгчид гэж юу вэ?

Холбогдох агуулга