Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

ХУРГАНЫ НЭЭСЭН ХУЙЛМАЛ НОМ

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

БҮХ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ХУВЬ ЗАЯАГ БУРХАН ЗАХИРДАГ

Хурд

БҮХ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ХУВЬ ЗАЯАГ БУРХАН ЗАХИРДАГ

Хүн төрөлхтний гишүүд ба үнэн сүсэгт Христэд итгэгч болохын хувьд өөрсдийн оюун санаа, бие махбодыг Бурханы даалгаврыг биелүүлэхэд зориулах нь бидний үүрэг, хариуцлага юм, учир нь бидний бүх оршихуй Бурханаас ирсэн бөгөөд Бурханы дээд эрхийн ачаар оршдог билээ. Хэрвээ бидний оюун санаа, бие махбод Бурханы даалгавар болон хүн төрөлхтний зөв шударга үйл хэргийн төлөө зориулагдахгүй бол Бурханы даалгаврын төлөө амиа золиосолсон хүмүүс, тэр тусмаа биднийг бүх зүйлээр хангасан Бурхантай нүүр тулахаас бидний сүнс ичих юм.

Бурхан энэ ертөнцийг бүтээсэн, энэ хүн төрөлхтнийг бүтээсэн, түүнчлэн эртний Грекийн соёл, хүний соёл иргэншлийг зохион бүтээгч нь Тэр байсан. Бурхан л энэ хүн төрөлхтнийг тайтгаруулж, Бурхан л энэ хүн төрөлхтөнд өдөр, шөнөгүй санаа тавьдаг. Хүн төрөлхтний хөгжил, дэвшил нь Бурханы дээд эрхээс салшгүй бөгөөд хүний түүх болон ирээдүй Бурханы зохиомжоос салгашгүй. Хэрвээ чи жинхэнэ Христийн шашинтан бол аливаа улс, үндэстний мандаж, доройтох нь Бурханы зохиомжийн дагуу явагддаг гэдэгт лавтай итгэнэ. Бурхан л ганцаараа аливаа улс, үндэстний хувь заяаг мэддэг ба Бурхан ганцаараа энэ хүн төрөлхтний амьдралын явцыг хянадаг. Хэрвээ хүн төрөлхтөн сайн хувь заяатай байхыг хүсвэл, хэрвээ улс орон сайн хувь заяа хүсэж байвал хүн зөвхөн Бурханыг шүтэн мөргөж, Бурханы өмнө гэмшиж, нүглээ улайх ёстой, эс бөгөөс хүний хувь заяа, хүрэх газар гамшиг сүйрлээр дуусах нь гарцаагүй.

Ноагийн бүхээгийн цаг үеийг эргэн хар: Хүн төрөлхтөн гүн ялзарсан, Бурханы ерөөлөөс гажсан, Бурханаар халамжлуулахаа больсон, Бурханы амлалтыг алдчихсан байсан. Тэд Бурханы гэрэлгүйгээр харанхуйд амьдарч байв. Тиймээс тэд уг чанартаа садар самуун болж, өөрсдийгөө үзэшгүй бузар байдалд хаясан юм. Тийм хүмүүс Бурханы амлалтыг хүлээж авч чадахгүй болсон; тэд Бурханы нүүрийг харахад ч, Бурханы дуу хоолойг сонсоход ч тохирохгүй байлаа, учир нь тэд Бурханыг хаяж, Түүний хайрласан бүх зүйлийг орхиж, Бурханы сургаалыг мартчихсан. Тэдний зүрх сэтгэл Бурханаас улам бүр холдсоноор тэд хамаг эрүүл ухаан, хүн чанараа алдан доройтож, улам ёрын муу болсон юм. Тиймээс тэд үхэл рүүгээ бүр ч ойртож, Бурханы уур хилэн, шийтгэлд өртсөн. Ноа л Бурханд шүтэн мөргөж, муугаас зайлсан учир Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы зааврыг сонсож чаджээ. Ноа Бурханы үгийн зааврын дагуу бүхээг барьж, бүх төрлийн амьтдыг цуглуулсан. Ингэж бүх зүйл бэлэн болсны дараа Бурхан дэлхийд сүйрлээ эхлүүлсэн. Ноа болон түүний гэр бүлийн долоон гишүүн л сүйрлээс амь гарсан, учир нь Ноа Еховаг шүтэн мөргөж, муугаас зайлсан билээ.

Тэгвэл өнөө үеийг хар л даа: Бурханыг шүтэн мөргөж муугаас зайлж чадах Ноа шиг зөв шударга хүмүүс оршин байхаа больжээ. Гэсэн ч Бурхан хүн төрөлхтөнд мөн л өршөөнгүй байж, энэхүү төгсгөлийн эрин үеийн хүн төрөлхтнийг уучилсан. Өөрийнх нь илрэхийг хүсэн хүлээдэг хүмүүсийг Бурхан хайдаг. Өөрийнх нь үгийг сонсож чадах, Түүний даалгаврыг мартаагүй, өөрсдийн зүрх сэтгэл, бие махбодыг Түүнд зориулдаг хүмүүсийг Тэр хайдаг. Өөрийнх нь өмнө хүүхэд шиг дуулгавартай байдаг, Өөрийг нь эсэргүүцдэггүй хүмүүсийг Тэр хайдаг. Хэрвээ чи Бурханд ямар нэг хүчний саадгүйгээр биеэ зориулж байгаа бол Бурхан чамайг ивээн үзэх ба чамд Өөрийнхөө ерөөлийг хайрлана. Хэрвээ чи өндөр байр суурьтай, нэр хүндтэй, арвин мэдлэгтэй, элбэг их эд хөрөнгийн эзэн, олон дэмжигчтэй байсан ч эдгээр зүйл нь Бурханы дуудлага болон даалгаврыг хүлээн авч, Бурханы чамаас хүссэн зүйлийг хийхээр Бурханы өмнө очиход чинь саад болохгүй байвал чиний хийсэн бүхэн дэлхийд хамгийн чухал ач холбогдолтой, мөн хүн төрөлхтний хамгийн зөв шударга үйлс байх болно. Хэрвээ чи өөрийн байр суурь, зорилгын төлөө Бурханы дуудлагаас татгалзвал хийсэн бүхэн чинь хараагдаж, бүр Бурханд жигшигдэнэ. Чи ерөнхийлөгч, эрдэмтэн, пастор, эсвэл ахлагч байж магадгүй, гэхдээ ажил үүрэгтээ зөвхөн өөрийн мэдлэг, чадварт найдвал чиний албан тушаал хэр өндөр байхаас үл хамааран чи үргэлж бүтэлгүйтэж, Бурханы ерөөлөөс хагацна, учир нь Бурхан чиний хийдэг юуг ч хүлээн зөвшөөрдөггүй, мөн чиний ажлыг зөв шударга гэж зөвшөөрдөггүй, эсвэл чамайг хүн төрөлхтний ашиг тусын төлөө ажиллаж байна гэж үздэггүй. Чиний хийдэг бүхэн бол хүнийг Бурханы хамгаалалтгүй болгож, Бурханы ерөөлийг үгүйсгэхэд хүн төрөлхтний мэдлэг, хүч чадлыг ашиглах явдал юм гэж Тэр хэлнэ. Чи хүн төрөлхтнийг харанхуй руу, үхэл рүү, мөн хүн Бурханыг болон Түүний ерөөлийг алдсан хязгааргүй оршин тогтнолын эхлэл рүү хөтөлж байна гэж Тэр хэлнэ.

Хүн анх нийгмийн шинжлэх ухаантай болсон цагаас оюун санаа нь шинжлэх ухаан болон мэдлэгт эзэмдүүлсэн юм. Тэгээд шинжлэх ухаан, мэдлэг нь хүн төрөлхтнийг удирдах хэрэгсэл болсон ба Бурханыг шүтэн мөргөх хангалттай зай хүнд байхаа больж, Бурхан шүтэх таатай нөхцөл үлдсэнгүй. Хүний зүрх сэтгэл дэх Бурханы байр суурь улам доошилжээ. Хүний зүрх сэтгэлд Бурханыг багтаах орон зайгүй ертөнц харанхуй, итгэл найдваргүй агаад хоосон. Иймээс ч хүний оюун ухаан, зүрх сэтгэлийг дүүргэхийн тулд нийгмийн ухааны эрдэмтэд, түүхчид, улс төрчид нь Бурхан хүнийг бүтээсэн гэдэг үнэнээс зөрчсөн нийгмийн шинжлэх ухааны онолууд, хүний хувьслын онол болон бусад онолыг илэрхийлэхээр гарч ирсэн билээ. Ийнхүү Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдэг байсан хүмүүсийн тоо ихэд буурч, хувьслын онолд итгэгчдийн тоо бүр олширсон юм. Хуучин гэрээний үеийн Бурханы ажлын тухай тэмдэглэл, Түүний үгсийг улам олон хүн үлгэр, домог мэтээр үздэг. Хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханы агуу байдал болон эрхэм чанарыг, Бурхан оршдог бөгөөд бүх зүйлийг ноёрхдог гэдэг зарчмыг хайхрахаа байсан. Хүн төрөлхтний амьдрал ба үхэл, улс, үндэстний хувь заяа ч тэдэнд чухал биш болсон. Хүмүүс идэх, уухыг, таашаал хөөцөлдөхийг л боддог хоосон ертөнцөд амьдардаг… Бурхан өнөөдөр хаана ажлаа хийдгийг эрж хайх, эсвэл Тэр хүн төрөлхтний хүрэх газрыг хэрхэн захирч зохицуулж байдгийг хайхаар өөрсдөө шийддэг цөөхөн хүн байдаг. Ийм маягаар хүнийг мэдээгүй байхад хүний соёл иргэншил хүний хүсэлд нийцэх нь улам бүр багасаж, ийм ертөнцөд амьдрах нь талийгчдаас ч аз жаргалгүй байх шиг санах хүн бүр олон байна. Урьд нь өндөр соёл иргэншилтэй байсан орнуудын хүмүүс хүртэл ийм гомдол тоочиж байна. Учир нь Бурханы удирдамжгүйгээр хүн төрөлхтний соёл иргэншлийг хадгалахын тулд эрх баригчид, нийгэм судлаач нар тархиа хэчнээн их гашилгавч тусыг эс олно. Хэн ч хүний амь байж чадахгүй учраас хэн ч хүний зүрхэн дэх хоосныг дүүргэж чадахгүй, ямар ч нийгмийн онол хүнийг зовоож буй хоосролоос чөлөөлж чадахгүй. Шинжлэх ухаан, мэдлэг, эрх чөлөө, ардчилал, амралт, тав тух гэх мэт эдгээр зүйл хүнд зөвхөн түрхэн зуурын тайтгарал өгнө. Эдгээр зүйл байсан ч хүмүүс гарцаагүй нүгэл үйлдэж, нийгмийн шударга бус байдалд гомдоллосоор байх болно. Эдгээр зүйл хүний шинжлэн судлах хүслэн, хорхойслыг барьж чадахгүй. Хүнийг Бурхан бүтээсэн учраас хүний утга учиргүй золиослол, судалгаа шинжилгээ нь илүү их гай зовлон руу л хөтөлнө. Хүмүүс байнгын айдастай байдалд оршиж, хүн төрөлхтний ирээдүйтэй хэрхэн тулахаа мэдэхгүй, ирээдүйн замтай хэрхэн нүүр тулахаа мэдэхгүй. Тэр ч бүү хэл, хүн шинжлэх ухаан, мэдлэгээс айдаг, мөн өөрийнхөө доторх хоосон мэдрэмжээс бүр ч их айдаг. Энэ ертөнцөд, эрх чөлөөтэй оронд, эсвэл хүний эрх үгүй оронд амьдарч байна уу гэдгээс үл хамааран чи хүн төрөлхтний хувь заяанаас зугтаж огтхон ч чадахгүй. Чи захирагч, захирагдагчийн аль нь ч бай, хүн төрөлхтний хувь заяа, нууц, хүрэх газрыг судалж шинжлэх хүслэнгээс зугтаж огтхон ч чадахгүй. Чи хоосон байдлын балмагдуулсан мэдрэмжээс зугтаж бүр ч чадахгүй. Бүх хүн төрөлхтөнд нийтлэг байдаг ийм үзэгдлийг нийгэм судлаачид нийгмийн үзэгдэл гэдэг, гэвч ийм асуудлыг шийдэхээр гарч ирж чадах агуу хүн одоохондоо алга л байна. Эцсийн эцэст хүн бол хүн. Бурханы байр суурь болон амийг ямар ч хүн орлож чадахгүй. Хүн төрөлхтөн, хүн бүр тарган цатгалан, эрх тэгш, чөлөөтэй байх шударга нийгмийг төдийгүй Бурханы аврал болон Түүний өгдөг амийн хангалтыг шаарддаг. Бурханы аврал болон Түүний амийн хангалтыг хүртэж байж л хүний хэрэгцээ, судалж шинжлэх хүслэн, санаа сэтгэлийн хоосон мэдрэмж нь шийдэгдэж чаддаг. Хэрвээ улс, үндэстний хүмүүс Бурханы аврал, халамжийг хүлээн авч чадахгүй бол тэр улс, үндэстэн сүйрлийн замаар харанхуй руу алхаж, Бурханаар устгуулна.

Танай улс эдүгээ дээшлэн дэвжиж байж магадгүй боловч чи өөрийн ард түмнийг Бурханаас төөрч холдохыг нь зөвшөөрвөл, улс чинь Бурханы ерөөлөөс улам л хагацана. Улсын чинь соёл иргэншил улам бүр хөл доор гишгэгдэж, тун удалгүй хүмүүс Бурханы эсрэг босож, Тэнгэрийг хараах болно. Тэгээд улс орны хувь заяа нэг мэдэхэд сүйрэлд орно. Бурханд хараагдсан тэдгээр улсад арга хэмжээ авахын тулд Бурхан хүчирхэг улсуудыг бий болгох ба тэднийг бүр газрын хөрснөөс арчиж ч магадгүй. Нэг улс, үндэстний мандаж, доройтох нь тухайн орны удирдагчид Бурханыг шүтэн мөргөдөг эсэхээс, ард иргэд нь Бурханд ойр байж, шүтэн мөргөдөг эсэхээс хамаардаг. Гэвч өнөөгийн энэ сүүлчийн эринд Бурханыг шүтдэг, Түүнийг жинхэнээсээ хайдаг хүмүүс улам цөөрсөн учраас Христийн шашныг улсынхаа шашин болгодог орнуудад Бурхан онцгой ивээл хайрладаг. Тэрээр дэлхийн харьцангуй зөв шударга хүрээг байгуулахын тулд тэдгээрийг нэгтгэдэг байхад харин бурхангүй үзэлтэй юм уу жинхэнэ Бурханыг шүтэн мөргөдөггүй орнууд зөв шударга хүрээний дайснууд болдог. Ийм маягаар, Бурхан хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг явуулах газартай болоод зогсохгүй, мөн Бурханыг эсэргүүцдэг улс оронд хориг, хязгаарлалт тавихын тулд зөв шударга эрх мэдлийг хэрэгжүүлж чадах улс орныг олж авдаг. Хэдийгээр ийм байсан ч илүү олон хүн Бурханыг шүтэн мөргөхөөр ирэхгүй л байна. Яагаад гэвэл, хүн Бурханаас хэтэрхий холдчихсон бөгөөд хүний бодолд Бурхан үгүй болоод дэндүү удаж байгаа юм. Зөв шударга байдлыг хэрэгжүүлж, зөв шударга бус байдлаас татгалздаг тийм орнууд л газар дэлхий дээр үлддэг. Гэвч энэ нь Бурханы хүслээс хол байдаг, учир нь ямар ч орны удирдагчид ард иргэдийг нь Бурхан захирахыг зөвшөөрөхгүй, ямар ч улс төрийн нам Бурханд шүтэн мөргөхийн тулд хүмүүсээ цуглуулахгүй; Бурхан улс орон, үндэстэн, эрх баригч нам бүрийн, тэр ч бүү хэл хүн бүрийн зүрхэнд эзлэх зүй ёсны байраа алдчихсан. Энэ дэлхий дээр зөв шударга хүчнүүд оршдог хэдий боловч хүний зүрх сэтгэлд Бурхан орон зай эзэлдэггүй ноёрхол хэврэг юм. Бурханы ерөөлгүйгээр улс төрийн талбар эмх замбараагаа алдаж, дайралтад эмзэг болно. Хүн төрөлхтний хувьд, Бурханы ерөөлгүйгээр байна гэдэг нарны гэрэлгүй байхтай адил. Улс гүрний удирдагчид хүмүүсийнхээ төлөө хэчнээн их чармайснаас үл хамааран, хэчнээн олон зөв шударга хурал хийсэн ч хамаагүй, аль аль нь юуг ч эргүүлж, эсвэл хүний хувь заяаг өөрчилж чадахгүй. Ард иргэд нь сайн хооллож, сайхан хувцасладаг, хамтдаа энх амгалан суудаг улсыг сайн улс, сайн удирдагчидтай гэж хүмүүс боддог. Гэвч Бурхан тэгж боддоггүй. Өөрийг нь нэг ч хүн шүтэн мөргөдөггүй улс орон бол Өөрийнх нь устгах улс мөн гэж Тэр итгэдэг. Хүний санал бодол Бурханыхаас дэндүү их зөрдөг. Тиймээс хэрвээ улсын тэргүүн нь Бурханыг шүтэн мөргөдөггүй бол уг улсын хувь заяа эмгэнэлтэй болох бөгөөд тэр улс ямар ч хүрэх газаргүй байх болно.

Бурхан хүн төрөлхтний улс төрийн хэрэгт оролцдоггүй боловч улс, үндэстний хувь заяаг удирддаг. Бурхан энэ дэлхийг, бүхэл орчлон ертөнцийг удирддаг. Хүний хувь заяа, Бурханы төлөвлөгөө нь нарийн уялдаа холбоотой бөгөөд ямар ч хүн, улс, эсвэл үндэстэн Бурханы дээд эрхээс ангид байдаггүй. Хэрвээ хүн өөрийнхөө хувь заяаг мэдэхийг хүсвэл Бурханы өмнө ирэх ёстой. Бурхан Өөрийг нь дагаж, шүтэн мөргөдөг хүмүүсийг өөд нь татах ба эсэргүүцэж, үгүйсгэдэг хүмүүст доройтол, мөхөл авчирна.

Бурхан Содомыг сүйрүүлсэн явдлыг Библид өгүүлснийг санаж, Лотын эхнэр хэрхэн давсан багана болсныг бод. Ниневегийн хүмүүс хэрхэн үнс, тааран дотор нүглээ гэмшсэнийг эргээд бод, 2000 жилийн өмнө иудейчүүд Есүсийг загалмайд цовдолсны дараа тэдэнд юу тохиолдсоныг сана. Иудейчүүд Израилиас хөөгдөж, дэлхий дахины улсууд руу зугтсан билээ. Олон нь алагдаж, Иудей үндэстэн бүхэлдээ урьд хожид байгаагүй сүйрэлд өртсөн. Тэд Бурханыг загалмайд цовдолж, хиртхийм нүгэл үйлдсэн, Бурханы зан чанарыг хилэгнүүлсэн. Тэд хийсэн хэргийнхээ төлөөсийг төлж, өөрсдийнхөө үйлдлийн үр дагаврыг үүрэх болсон. Тэд Бурханыг яллаж, голсон, иймээс тэдэнд Бурханаар шийтгүүлэх хувь заяа л үлдсэн юм. Энэ бол тэдний удирдагчдын ард түмэндээ авчирсан гашуун үр дагавар, гамшиг билээ.

Өнөөдөр, Бурхан Өөрийн ажлыг хийхээр дэлхийд эргэж ирсэн. Түүний эхний зогсоол бол дарангуйлагч удирдагчдын асар том цугларал болсон газар: Хятад буюу бурхангүй үзлийн бат бэх цайз юм. Бурхан Өөрийн мэргэн ухаан, хүч чадлаар бүлэг хүмүүсийг олж авсан. Энэ хугацаанд Хятадын эрх баригч нам Түүнийг бүх аргаар мөшгин хөөж, асар их зовлон амсуулан толгой тавьж амрах газар, орох оронгүй болгосон. Үүнийг үл харгалзан, Бурхан Өөрийнхөө хийхээр зорьсон ажлыг хийсээр байна: Тэр Өөрийн дуу хоолойгоор айлдаж, сайн мэдээг тарааж байна. Бурханы төгс хүчийг хэн ч төсөөлж чадахгүй. Хятадад буюу Бурханыг дайсан гэж үздэг улсад Бурхан Өөрийнхөө ажлыг хэзээ ч зогсоогоогүй. Харин илүү олон хүн Бурханы ажил ба үгийг хүлээн зөвшөөрсөн, учир нь Бурхан хүн төрөлхтний гишүүн нэг бүрийг боломжит дээд хэмжээгээр авардаг. Ямар ч орон, ямар ч хүч Бурханы биелүүлэхээр хүссэн зүйлийн замд саад болж чадахгүй гэдэгт бид итгэдэг. Бурханы ажилд саад хийдэг, Бурханы үгийг эсэргүүцдэг хүмүүс, Бурханы төлөвлөгөөг үймүүлж, хорлодог хүн бүр эцэстээ Бурханаар шийтгүүлнэ. Бурханы ажлыг эсэргүүцдэг хүн там руу илгээгдэнэ; Бурханы ажлыг сөрдөг ямар ч улс устгагдана; Бурханы ажлыг эсэргүүцэхээр өндөлздөг ямар ч үндэстэн газрын хөрснөөс арчигдаж, оршин тогтнохоо болино. Би бүх үндэстний хүмүүсийг, улс орон, тэр ч байтугай төрөл бүрийн салбарын хүмүүсийг Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы ажлыг харж, хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулж, Бурханыг хамгийн ариун, хамгийн хүндтэй, хамгийн дээд бөгөөд хүн төрөлхтний дунд шүтэгдэх цорын ганц объект болгож, бүх хүн төрөлхтнийг Бурханы ерөөл дор яг л Еховагийн амлалтад Абрахамын үр удам амьдарсан шиг, бас Едений цэцэрлэгт Адам, Ева хоёр амьдарсан шиг амьдраасай гэж ятгаж байна.

Бурханы ажил бол сүрлэгээр долгилох давлагаатай ижил. Хэн ч Түүнийг саатуулан барьж чадахгүй, хэн ч Түүний алхааг зогсоож чадахгүй. Түүний үгийг анхааралтайгаар сонсдог, Түүнийг эрж хайж, Түүгээр цангадаг хүмүүс л Түүний мөрийг дагаж, Түүний амлалтыг хүлээн авч чадна. Харин тэгээгүй хүмүүс сүйрлийн гамшигт өртөж, тохирох шийтгэлээ хүртэнэ.

Өмнөх:БУРХАНЫ ИЛРЭЛТ ШИНЭ ЭРИН ҮЕИЙГ АВЧИРСАН

Дараах:БУРХАНЫ ШҮҮЛТ БОЛООД ГЭСГЭЭЛТЭЭС ТҮҮНИЙ ИЛРЭЛТИЙГ ХАРАХ НЬ

Холбогдох агуулга