Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Бурхан биднийг хамгийн гүнзгий хайрладаг

1

Төгс Хүчит Бурхан минь, би Танд итгэдэг. Газраар хэрхэн тэнүүчилж байснаа эргэн санахаар

хүмүүсийн урвамтгай, хайхрамжгүй байдлыг гүнээ мэдэрдэг. Харанхуйд тэмтчин би зүдэрсэн.

Амьдралын зовлон дуусашгүй; нулимсаар нүүрээ угаан, он жилүүдийн турш би зүдэрсэн.

Итгэл найдваргүй би цөхрөл дунд арчаагүйгээр амьдардаг байсан.

Төгс Хүчит Бурхан минь, Та биднийг хамгийн гүнзгий хайрладаг. Таны үг намайг сэрээдэг.

Эцэст нь би Тан руу эргэн ирж, шаналалт амьдралаа орхидог.

Таны үгс намайг гэрэлтүүлж, гэгээлэг амьдралыг би хардаг.

Би Таны үгийг эдэлж, оршихуйд тань амьдардаг, сэтгэл минь амар амгалан, баяр хөөрөөр дүүрдэг.

2

Төгс Хүчит Бурхан минь, би Танд итгэдэг. Уг чанарыг минь Таны үг ил гаргасан.

Таны үгийн шүүлт ямар гүн ялзарсан байсныг минь надад харуулдаг.

Биеэ тоосон, ов мэхтэй, хорон муу, шуналтай би хүнтэй огт төсгүй.

Би өөрийгөө танин мэдээд Таны шүүлт, цэвэрлэгээг хүлээн зөвшөөрөхөөр өмнө тань газарт сөхөрдөг.

Төгс Хүчит Бурхан минь, Та биднийг хамгийн гүнзгий хайрладаг. Таны шүүлт биднийг авардаг.

Та надад үнэн ба амийг хайрлаж, хэрхэн хүн байхыг заадаг.

Би одоо бага сага өөрчлөгдсөн болохоор Танд талархаж, Таныг магтахгүй байж яаж чадах билээ?

Би Таны үгийг эдэлж, оршихуйд тань амьдардаг, сэтгэл минь амар амгалан, баяр хөөрөөр дүүрдэг.

3

Төгс Хүчит Бурхан минь, би Танд итгэдэг. Та намайг үнэхээр хайрладаг.

Зүрх сэтгэлд минь хэдэн мянган талархлын үг дүүрэн байгаа ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байна.

Хайрыг тань эдэлдэг хэдий ч Танд гэрчлэл хийж чаддаггүй болохоор сэтгэл минь түгшдэг.

Үүрэгтээ би одоо ч хааш яаш, хуурмаг ханддаг, Таны хүслийг би хангаж чаддаггүй.

Төгс Хүчит Бурхан минь, Та биднийг хамгийн гүнзгий хайрладаг. Таны шүүлт бол ерөөл билээ.

Таны шүүлт намайг цэвэрлэж, Таны ариун, хайр татам байдлыг би хардаг.

Таны авралыг би одоо олж авсан болохоор гэрэлд амьдардаг, зүрх сэтгэл минь зүйрлэшгүй жаргал мэдэрдэг.

Би Таны үгийг эдэлж, оршихуйд тань амьдардаг, сэтгэл минь амар амгалан, баяр хөөрөөр дүүрдэг.

Бүх зүйл дээр бид Таныг дуулгавартай дагаж, Таны үгээр амьдарч, Таныг үүрд хайрлана.

Өмнөх:Өө Бурхан минь, би Таныг санаж байна

Дараах:Бурханы хайр сэтгэлийг минь уяраасан

Холбогдох агуулга

  • Ямар ч үед Та надтай хамт

    Би ертөнцөөр хэрэн хэсэж, Зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан. Таны тааламжит үгсээр сэргэж, Би гэрлийг харсан. Би Таны үгээр шүүлтийг хүлээн авч Хэ…

  • Бурханыг бие махбодтой болоход л Түүний итгэмжит хүн болно

    Бурхан зөвхөн Өөрийгөө даруу болгож Хүмүүсийн дунд Тэр махбодтой оршиход Тэд Түүний итгэмжит хүн Тэд Түүний дотно анд болцгоодог. Махбодтой Бурхан я…

  • Бурханы сайн мэдээг хүлээнэ

    Тэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна. Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална. Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ. Найдвараа, зүрхнийхээ …

  • Жинхэнэ залбирлын үр нөлөө

    Үнэнч байдал дотор алхаж, Зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир. Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир. Ингэснээр чиний зан чана…