Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Шүүлт Бурханы гэрээс эхэлдэг

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

БУРХАН БОЛ ХҮНИЙ АМИЙН ЭХ СУРВАЛЖ

Хурд

БУРХАН БОЛ ХҮНИЙ АМИЙН ЭХ СУРВАЛЖ

Чи энэ ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн тэр мөчөөс өөрийн үүргийг биелүүлж эхэлдэг. Бурханы төлөвлөгөө болон зохицуулалтын төлөө чи үүргээ биелүүлж, амьдралын аянаа эхэлдэг. Нөхцөл байдал чинь ямар ч бай, урд чинь ямар ч аян хүлээж байгаа бай, Тэнгэрийн зохион байгуулалт, зохицуулалтаас хэн ч зайлж чадахгүй бөгөөд хэн ч өөрийн хувь заяаг хянаж чадахгүй, учир нь бүх зүйлийг захирдаг Тэр л ийм зүйл хийх чадвартай. Хүн төрөлхтөн бий болсон цагаас эхлэн Бурхан хэзээд ийнхүү ажиллаж, орчлон ертөнцийг удирдан, бүх зүйлийн өөрчлөлтийн хуулийг болон хөдөлгөөнийх нь замуудыг чиглүүлж ирсэн билээ. Бусад бүх зүйлийн адилаар хүн Бурханы чихэрлэг амт, бороо, шүүдрээр чимээгүйхэн, өөрийн мэдэлгүй тэжээгддэг; бүх зүйлийн адилаар хүн өөрийн мэдэлгүйгээр Бурханы гарын зохион байгуулалт дор амьдардаг. Хүний зүрх сэтгэл хийгээд сүнс Бурханы гарт байдаг ба амьдралынх нь бүх зүйлийг Бурханы нүд хардаг. Үүнд итгэх үгүй чинь хамаагүй, амьд ч бай, үхсэн ч бай, ямарваа зүйл Бурханы бодлын дагуу хувирч, өөрчлөгдөж, шинэчлэгдэн, алга болдог. Энэ бол Бурханы бүх зүйлийг удирддаг арга зам юм.

Шөнийн харанхуй чимээгүй ирэхэд хүн мэддэггүй, учир нь шөнө хэрхэн нөмөрдгийг, хаанаас ирдгийг ч хүний зүрх сэтгэл ухаарч чаддаггүй. Шөнө чимээгүйхэн өнгөрөхөд хүн өдрийн гэрлийг угтан авдаг боловч гэрэл хаанаас ирж, шөнийн харанхуйг хэрхэн хөөснийг мэддэггүй, бас бүр ч мэдэрдэггүй. Өдөр, шөнийн ээлжлэн солигдолт хүнийг нэг үеэс нөгөөд, түүхийн нэг нөхцөлөөс нөгөөд аваачихын хажуугаар үе бүр дэх Бурханы ажил болон эрин үе бүрд зориулсан Түүний төлөвлөгөөг гүйцэлдүүлсэн. Хүн эдгээр цаг үед Бурхантай хамт алхаж ирсэн атлаа Бурхан бүх зүйл, амьд биетийн хувь заяаг захирдгийг, мөн Бурхан бүх зүйлийг хэрхэн зохион байгуулж, чиглүүлдгийг мэддэггүй. Балар эртний үеэс өнөөдрийг хүртэл хүн үүнийг мэдээгүй. Үүний шалтгаан гэвэл, Бурханы үйл хэрэг хэтэрхий нуугдмал болохоор бус, мөн Бурханы төлөвлөгөө биелэх болоогүйдээ ч бус, харин хүн Бурханыг дагахдаа ч гэсэн Сатанд үйлчлэхдээ тултлаа зүрх сэтгэл, сүнсээрээ Бурханаас хэтэрхий хол байдаг бөгөөд үүнийгээ бас л мэддэггүй. Бурханы мөр болон илрэлтийг хэн ч идэвхийлэн эрж хайдаггүй бөгөөд Бурханы халамж, хамгаалалт дор оршихыг хэн ч хүсдэггүй. Харин ч тэд энэ дэлхийд дасаж, хорон муу хүн төрөлхтний дагадаг оршин тогтнолын дүрэмд зохицохын тулд ёрын муу нэгэн болох Сатаны муу нөлөөнд түшиглэхийг хүсдэг. Энэ үед хүний зүрх сэтгэл, сүнс Сатанд өргөл болсон бөгөөд Сатаны хоол хүнс болдог. Үүнээс ч илүүтэйгээр хүний зүрх сэтгэл, сүнс нь Сатаны байнгын оршин суух газар, зүй ёсны тоглоомын газар болсон билээ. Тиймээс, хүн байх зарчмын талаарх ойлголт, хүний оршин тогтнолын үнэ цэн, утга учрыг хүн өөрийн мэдэлгүй алддаг. Бурханы хууль, Бурхан, хүн хоёрын гэрээ хүний зүрх сэтгэлд аажмаар бүдгэрч, хүн Бурханыг эрж хайн, Бурханд анхаарал хандуулахаа больдог. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Бурхан өөрийг нь бүтээсний ач холбогдлыг хүн ойлгохоо больж, Бурханы амнаас гардаг үг, Бурханаас ирдэг бүхнийг ойлгодоггүй. Дараа нь хүн Бурханы хууль, зарлигийг эсэргүүцэж эхэлдэг ба зүрх сэтгэл, сүнс нь мэдрэлгүй болдог ... Бурхан анх бүтээсэн хүнээ алдаж, хүн эх үндсээ алддаг: Энэ бол хүн төрөлхтний уй гашуу билээ. Чухамдаа гэвэл, бүр эхнээсээ өнөөг хүртэл Бурхан хүн төрөлхтөнд зориулан эмгэнэлт жүжиг тайзнаа тавьж, хүн үүний гол дүр төдийгүй хохирогч болдог. Энэхүү эмгэнэлт жүжгийн найруулагч нь хэн болохыг хэн ч хариулж чаддаггүй.

Ертөнцийн өргөн уудам чөлөөнд тоо томшгүй олон өөрчлөлт ахин дахин тохиолдож, далай тэнгис лаг шаварт идэгдэн хээр тал болж, хээр тал үерлэн далай тэнгис болж хувирсаар байна. Бүх зүйлийг захирдаг Нэгнээс өөр хэн ч энэ хүн төрөлхтнийг удирдаж, замчилж чадахгүй. Энэхүү хүн төрөлхтөнд зориулан хөдөлмөрлөж, бэлтгэл базаах хүчирхэг нэгэн үгүй бөгөөд энэхүү хүн төрөлхтнийг гэрэл гэгээтэй хүрэх газар луу хөтөлж, хүний ертөнцийн шударга бус байдлаас чөлөөлж чадах нэгэн бүр ч байхгүй билээ. Бурхан хүн төрөлхтний ирээдүйд халаглаж, хүн төрөлхтний уналтад гашуудан, мөн хүн төрөлхтөн алхам алхмаар доройтол руу, эргэж ирэхгүй зам руу алхаж байгаад шаналдаг. Бурханы зүрх сэтгэлийг эмтрүүлж, Түүнийг хөсөр хаяад ёрын муу нэгнийг эрж хайдаг хүн төрөлхтөн хаашаа явахыг хэн нэгэн ер нь бодож үзэж байсан уу? Ийм учраас л Бурханы уур хилэнг хэн ч мэдэрдэггүй, Бурханы таалалд нийцэх замыг хэн ч эрж хайдаггүй, Бурхантай ойртох гэж хэн ч хичээдэггүй, түүнчлэн Бурханы уй гашуу, шаналлыг ойлгох гэж хэн ч эрж хайдаггүй. Бурханы дуу хоолойг сонссоныхоо дараа ч гэсэн хүн өөрийнхөө замаар үргэлжлүүлэн явж, Бурханаас холдон, Бурханы нигүүлсэл, халамжаас зайлсхийж, Түүний үнэнээс зайлж, Бурханы дайсан болох Сатанд өөрийгөө худалдахыг илүүд үздэг. Хүн зөрүүдэлсэн хэвээр байвал, Өөрийг нь эргэж ч харалгүй орхисон энэ хүн төрөлхтөнд Бурхан хэрхэн хандах тухай хэн бодож үзсэн бэ? Хүний махан бие, сүнс тэсвэрлэшгүй, өмнө нь хэзээ ч байгаагүй гай гамшгийг Бурхан гартаа бэлтгээд байгаа учраас л хүн төрөлхтөнд дахин давтан анхааруулж, сануулдаг гэдгийг хэн ч мэддэггүй. Энэхүү гай гамшиг нь ердөө хүний махан биеийн бус, бас сүнсний шийтгэл байдаг. Чи үүнийг мэдэх хэрэгтэй: Бурханы төлөвлөгөө бүтэлгүйтэж, Түүний анхааруулга, сануулгад хариу өгөөгүй үед Бурхан ямар уур хилэнг гаргах бол? Үүнийг ямар ч бүтээгдсэн зүйл урьд нь ердөө мэдэрч, сонсож байгаагүй. Иймээс энэхүү гай гамшиг нь анхдагч бөгөөд хэзээ ч давтагдахгүй гэж Би хэлдэг. Учир нь хүн төрөлхтнийг ганц л удаа бүтээж, мөн хүн төрөлхтнийг ганц л удаа аврах нь Бурханы төлөвлөгөө билээ. Энэ бол эхнийх төдийгүй эцсийнх юм. Тиймээс энэ удаад хүн төрөлхтнийг авардаг Бурханы уйгагүй сэтгэл, яарсан хүлээлтийг хэн ч ойлгож чадаaгүй.

Бурхан энэ дэлхийг бүтээж, Өөрийн амь хайрласан амьд биет болох хүнийг дэлхийд авчирсан. Дараа нь хүн эцэг эх, төрөл төрөгсөдтэй болж, ганцаар байхаа больсон юм. Хүн энэхүү материаллаг ертөнцийг анх харснаасаа хойш Бурханы тогтоосноор оршин байх заяатай байв. Бурханаас гарсан амийн амьсгал л амьд биет болгоныг өсөж, нас бие гүйцэх хугацааных нь турш дэмждэг билээ. Энэ явцад, хүн Бурханы халамжин дор өсөж байна гэдгийг хэн ч мэдэрдэггүй, харин эцэг эхийнхээ хайр халамжин дор өсөж байгаа ба хүний амийн зөн билэг өсөх үйл явцыг нь чиглүүлдэг хэмээн итгэдэг. Учир нь өөрийнх нь амийг хэн хайрлаж, амь хаанаас ирснийг хүн мэддэггүй бөгөөд амийн зөн билэг хэрхэн гайхамшгийг бүтээдгийг бүр ч мэддэггүй. Хоол хүнс бол хүний амийн үргэлжилдэг үндэс, уйгагүй хичээл зүтгэл бол хүний оршин тогтнолын эх сурвалж бөгөөд оюун санаан дахь итгэл бол хүний оршин тогтнолын эд хөрөнгө гэдгийг л хүн мэддэг. Бурханы нигүүлсэл, хангалтыг хүн огт мэддэггүй, энэ маягаар Бурханы өөрт нь хайрласан амийг дэмий үрдэг... Бурханы өдөр, шөнөгүй халамжилдаг энэхүү хүмүүсээс ганц нь ч Бурханыг шүтэн мөргөх санаачилга гаргадаггүй. Бурхан төлөвлөсөн ёсоороо, ямар ч найдлагагүй хүн дээр үргэлжлүүлэн ажилласаар л байдаг. Нэг л өдөр хүн зүүднээсээ сэрээд амийн үнэ цэнэ, утга учрыг, мөн хүнд өгсөн бүхнийхээ төлөө Бурханы төлсөн төлөөсийг, хүнийг Өөр лүү нь эргээсэй хэмээн хүлээдэг Бурханы яарсан сэтгэлийг гэнэт ухаарна хэмээн Тэр найддаг. Хүний амийн үүсэл ба үргэлжлэлийн нууцуудыг хэн ч, хэзээ ч судалж үзээгүй. Энэ бүхнийг ойлгодог Бурхан л, бүх зүйлийг Түүнээс хүлээн авсан мөртөө ачлалгүй хүний өгдөг шаналал, цохилтыг чимээгүйхэн тэвчдэг. Амийн авчирдаг бүхнийг хүн зүй ёсны зүйл хэмээн таашаан эдэлдэг ба үүний адилаар хүн Бурханаас урваж, Бурханыг мартан, Бурханаас сүрдүүлэн авдаг нь “мэдээжийн хэрэг” билээ. Бурханы төлөвлөгөө үнэхээр тийм чухал юм гэж үү? Бурханы гараас гарсан энэхүү амьд биет болох хүн үнэхээр тийм чухал юм гэж үү? Бурханы төлөвлөгөө мэдээж чухал; гэвч Бурханы гараар бүтээгдсэн энэхүү амьд биет Түүний төлөвлөгөөний төлөө оршин тогтнодог. Иймд Бурхан энэ хүн төрөлхтнийг үзэн ядсандаа төлөвлөгөөгөө гаргуунд нь гаргаж чадахгүй. Бурхан Өөрийн төлөвлөгөө болон Өөрийн гаргасан амьсгалын төлөө, мөн хүний махан бие бус, хүний амийн төлөө л бүх золон шаналлыг тэвчдэг билээ. Тэрээр хүний махан биеийг бус, амьсгалсан амиа буцааж авахын тулд ингэдэг. Энэ бол Түүний төлөвлөгөө юм.

Энэ дэлхийд ирдэг хүн бүхэн амьдрал, үхлийг туулах ёстой бөгөөд тэднээс ихэнх нь үхэж, дахин төрөх мөчлөгөөр дамжин өнгөрсөн. Амьдарч байгаа нь удахгүй үхэж, үхсэн нь удахгүй эргэн ирнэ. Энэ бүхэн нь амьд биет болгонд Бурханы тогтоосон амийн замнал билээ. Гэвч энэхүү замнал, энэ мөчлөг нь Бурханы хүнд харуулах гэж хүссэн яг тэр бодит баримт юм: Бурханы хүнд хайрласан амь хязгааргүй бөгөөд манан бие, цаг хугацаа, орон зайд баригддаггүй. Энэ бол Бурханы хүнд хайрласан амийн нууц бөгөөд амь Түүнээс ирсэн гэдгийн нотолгоо билээ. Хүний амь Бурханаас ирсэн гэдэгт олон хүн итгэдэггүй хэдий ч Бурханы оршин тогтнолд итгэдэг ч бай, үгүйсгэдэг ч бай, Бурханаас ирдэг бүхнийг хүн зайлшгүй эдэлдэг. Хэрвээ нэг өдөр Бурхан гэнэт бодлоо өөрчилж, дэлхийд оршдог бүхнийг эргүүлэн авч, өгсөн амиа буцаан авбал бүх зүйл үгүй болно. Бурхан өөрийн амиар амьтай, амьгүй бүх зүйлийг хангаж; Өөрийн агуу хүч, эрх мэдлээр бүхнийг дэг журамтай байлгадаг. Энэ бол хэний ч төсөөлж, ойлгож чадахгүй баримт бөгөөд эдгээр ойлгох аргагүй баримт нь Бурханы амийн хүчний яг тэр илрэл, гэрчлэл билээ. Одоо Би чамд нэг нууц хэлье: Бурханы амийн агуу байдал болон Түүний амийн хүч чадлыг ямар ч бүтээл ойлгох аргагүй. Одоо ийм байгаа, урьд нь ийм байсан, мөн хожим ч тийм байх болно. Миний хуваалцах хоёр дахь нууц бол энэ: бүх бүтээгдсэн зүйлийн амийн эх сурвалж Бурханаас ирдэг, амийн хэлбэр, бүтцээрээ хэчнээн өөр байсан ч, чи ямар ч төрлийн амьд биет бай, Бурханы тогтоосон амийн замыг зөрчиж чадахгүй. Ямартай ч хүн үүнийг ойлгоосой гэж л Би хүсдэг: Бурханы халамж, хамгаалалт, хангалтгүйгээр хүн хэчнээн шаргуу зүтгэж, хэчнээн хүч гарган тэмцлээ ч гэсэн хүлээн авах учиртай бүхнээ хүлээн авч чадахгүй. Бурханы амийн хангалтгүйгээр хүн амьдрахын үнэ цэн, амийн утга учрыг алддаг. Бурхан амийнх нь үнэ цэнийг дэмий үрдэг хүнд ийм санаа амар байхыг яаж зөвшөөрч чадах юм бэ? Миний өмнө нь хэлсэнчлэн, Бурхан бол чиний амийн эх сурвалж гэдгийг бүү март. Хэрвээ хүн Бурханы хайрласан бүхнийг нандигнаж чадахгүй бол Бурхан анх өгсөн зүйлээ эргүүлэн аваад зогсохгүй, өгсөн бүхнийхээ үнийг хоёр нугалан авч, төлүүлэх болно.

2003 оны 5 дугаар сарын 26

Өмнөх:ТА НАР ҮЙЛ ХЭРГЭЭ АНХААРАХ УЧИРТАЙ

Дараах:ТӨГС ХҮЧИТИЙН САНАА АЛДАЛТ

Холбогдох агуулга

  • БУРХАНЫ ОРШДОГ МАХАН БИЕИЙН МӨН ЧАНАР

    Эхний бие махбодтой болсон Бурхан газар дээр гучин гурван жил хагас амьдарсан боловч зөвхөн гурван жил хагаст нь л үйлчлэлээ гүйцэтгэсэн. Тэр ажиллаж …

  • ЦОР ГАНЦ БУРХАН ӨӨРӨӨ I

    Бурханы эрх мэдэл (I) Миний сүүлийн хэдэн нөхөрлөл нь Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурханы Өөрийнх нь тухай байсан. Эдгээр нөхөрлөлийг сонсс…

  • ЧИ АМИЛСАН ХҮН МӨН ҮҮ?

    Хэвийн хүн чанарыг амьдран харуулж, төгс болгуулсан үедээ чи зөгнөл болон аливаа нууцын тухай ярьж чадахгүй боловч амьдран харуулж, гаргаж байгаа зү…

  • БУРХАНЫГ ХАЙРЛАДАГ ХҮМҮҮС ТҮҮНИЙ ГЭРЭЛД ҮҮРД АМЬДРАХ БОЛНО

    Ихэнх хүмүүсийн Бурханд итгэх итгэлийн мөн чанар нь шашны итгэл үнэмшил байдаг: Тэд Бурханыг хайрлах чадваргүй, Бурханыг зүгээр л робот шиг дагаж чадд…