Асуулт 2: Эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийхийн тулд Бурхан махбод болж, хүний Хүү болсон гэж та нар гэрчилдэг, гэсэн ч шашны пасторууд болон ахлагчдын дийлэнх нь, Эзэн үүлсийн хамт эргэн ирнэ гэх итгэлээ хадгалдаг. Тэд үүнийгээ голчлон дараах Библийн эшлэлүүдэд үндэслэдэг: “Энэ Есүс … тэнгэр лүү явсныг нь та нар харсантай адил байдлаар ирэх болно” (Үйлс 1:11). “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүхэн Түүнийг харах болно” (Илчлэл 1:7). Түүнчлэн шашны пасторууд болон ахлагчид бас, үүлсийн хамт ирээгүй ямар ч Эзэн Есүс хуурамч бөгөөд гологдох ёстой гэж бидэнд сургадаг. Иймээс энэ үзэл бодол нь Библитэй нийцдэг эсэхийг бид сайн мэдэхгүй байна; иймэрхүү ойлголт зөв үү, буруу юу?

Хариулт:

Эзэнийг үүл хөлөглөн бууж ирэхийг хүлээхдээ бид хүний үзэл, төсөөлөлд найдах ёсгүй! Фарисайчууд Мессиагийн ирэлтийг хүлээхдээ маш том алдаа гаргасан. Тэд яг үнэндээ аль хэдийн ирсэн Эзэн Есүсийг дүгнэхдээ хүний үзэл, төсөөллийг ашигласан. Эцэстээ тэд Эзэн Есүсийг загалмайд цовдолсон. Энэ бодит үнэн биш гэж үү? Эзэний ирэлтийг хүлээх нь бидний бодож байгаачлан тийм хялбар байдаг уу? Хэрэв Эзэн эргэн ирж Эзэн Есүс бие махбодтой байхдаа хийж байсан шиг хүн төрөлхтний дунд ажиллаж харин бид Түүнийг танихгүй бол бид ч мөн адил фарисайчуудын хийж байсанчлан Түүнийг шүүж, яллаж бас Түүнийг дахин нэг удаа цовдлох уу? Ингэх боломжтой гэж үү? Эзэн Есүс “Тэр эргэн ирж үүний талаар олон үг айлдана” гэж зөгнөсөн байдаг, гэвч та нар “Эзэн үүл хөлөглөн буун ирнэ” гэсэн зөгнөлийг л барин Эзэний хэлсэн үүнээс илүү бусад чухал зөгнөлийг эрж хайж судалдаггүй. Энэ нь буруу замыг даган алхаж Эзэнээр таягдан хаягдахад хялбар болгодог. Үнэндээ Библид ганцхан “үүл хөлөглөн бууж ирнэ” гэсэн зөгнөл байдаггүй. Мөн Эзэн хулгайч шиг ирж нууцаар бууж ирнэ гэсэнтэй адил зөгнөл олон байдаг. Жишээ нь Илчлэл 16:15-д “Харагтун, Би хулгайч мэт ирнэ.” Матай 25:6-д “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ.” гэж байдаг. Мөн Илчлэл 3:20-д: “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” гэж байдаг. Эдгээр зөгнөл бүгд “Бурхан бие махбодтой болохдоо хүний Хүү болж нууцаар бууж ирнэ” гэж дурдсан байдаг. “хулгайч шиг” гэдэг нь чимээгүй, нууцаар ирнэ гэсэн утгатай. Хүмүүс Эзэн Есүс илэрч Өөрийн ажлаа гүйцэтгэсэн яг тэр үед буцаж очсонтой адил тэд Түүнийг харж эсвэл сонссон ч Бурхан гэдгийг нь мэдэхгүй байх болно. Гаднаасаа Эзэн Есүс зүгээр л жирийн нэгэн хүний Хүү байсан ба хэн ч Түүнийг Бурхан гэдгийг мэдээгүй учир Эзэн Есүс хүний Хүүгийн илрэлт болон ажилд “хулгайч шиг” гэсэн зүйрлэлийг ашигласан. Энэ үнэхээр таарч байна! Үнэнийг хайрладаггүй хүмүүс бие махбодтой Бурхан хэрхэн ярьж, ажиллаж эсвэл Түүний хэчнээн их үнэнийг илэрхийлснээс үл хамааран тэд хүлээн авдаггүй. Үүний оронд тэд бие махбодтой Бурханыг энгийн хүн мэт үзэж мөн Түүнийг яллаж таягдан хаядаг. Тиймээс Эзэн Есүс Өөрийнхөө эргэн ирэх тухай: “Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17:24-25). Эзэний зөгнөлд үндэслэвэл Түүний эргэн ирэлт нь “Хүний Хүүгийн ирэлт” байх болно. “Хүний Хүү” гэдэг нь бие махбодтой Бурханыг хэлэх ба бүх хүмүүсийн өмнө нээлттэйгээр үүл хөлөглөн бууж илрэх дахин амилсан Эзэн Есүсийн сүнслэг бие биш юм. Яагаад тэгдэг вэ? Хэрэв энэ нь олны дунд үүл хөлөглөн бууж ирэх дахин амилсан Эзэн Есүсийн сүнслэг бие байсан юм бол итгэмээргүй хүчтэй байж дэлхийг гайхшруулах байсан байх. Хүн бүр газар унаж хэн ч эсэргүүцэж чадахгүй байх байсан. Тэр тохиолдолд эргэн ирсэн Эзэн Есүс маш их зовлон шаналлыг тэсвэрлэсээр мөн энэ үеийнхнээр үл тоомсорлогдох байсан уу? Тийм л учраас Эзэн Есүс Өөрийнхөө эргэн ирэлтийг “хүний Хүүгийн ирэлт” бас “хулгайч шиг” байх болно гэж зөгнөсөн. Үнэндээ энэ нь хүний Хүүгийн бие махбодтой болсон Бурхан нууцаар ирнэ гэдгийг хэлж байна.

Тэгэхээр илэрч, Өөрийнхөө ажлыг гүйцэтгэхээр нууцаар буун ирсэн Хүний Хүү болон үүл хөлөглөн бууж олонд нээлттэйгээр илэрсэн Бурхан хоёрын хоорондох холбоо нь юу вэ? Энэ үйл явцад юу холбогдох вэ? Энэ тухай энгийнээр хэлэлцэцгээе. Эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болдог ба Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг гүйцэтгэж, Түүний дуу хоолойг сонсож, сэнтийнийх нь өмнө эргэн ирдэг бүх хүнийг ариусган төгс болгож, тэднийг ялагчдын бүлэг болгон үгээ айлдаж, ярихын тулд хүмүүсийн дунд нууцаар бууж ирдэг. Тэгээд Бурхан агуу гай гамшгийг авчирч эцсийн өдрүүдийн Бурханы шүүлтийг хүлээн авдаггүй тэдгээр хүмүүсийг бүгдийг нь цэвэршүүлж гэсгээдэг. Үүний дараа Бурхан бүх хүмүүсийн өмнө нээлттэйгээр илрэхээр үүл хөлөглөн бууж ирэх болно. Энэ нь Илчлэл 1:7 дахь зөгнөлийг бүрэн биелүүлэх болно. “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна.” Эзэн үүл хөлөглөн бууж ирэхэд Түүнийг жадалсан тэдгээр хүмүүс Түүнийг харсаар байх уу? Түүнийг жадалсан хүмүүс нь хэн бэ? Зарим нь тэд Эзэн Есүсийг загалмайд цовдолсон хүмүүс гэж хэлдэг. Үнэхээр тийм хэрэг болсон юм уу? Бурхан аль эрт Эзэн Есүсийг загалмайд цовдолсон хүмүүсийг харааж устгаагүй гэж үү? Бодит байдал дээр Түүнийг жадалсан хүмүүс бол бие махбодтой болсон Бурхан эцсийн өдрүүдэд ажиллахаар нууцаар бууж ирсэн тэр үед Бурханы дуу хоолойг эрж хайдаггүй мөн Төгс Хүчит Бурханыг яллаж эсэргүүцдэг хүмүүс юм. Тэр үед л тэд тэдний эсэргүүцэж ялладаг байсан Төгс Хүчит Бурхан яг үнэндээ бол эдгээр жилүүдэд тэдний хүсэн хүлээсэн Аврагч Есүс болохыг харах болно. Тэд цээжээ цохин цурхиран уйлж шүдээ хавирах ба. Зөвхөн Бурханы дуу хоолойг сонсдог ухаалаг охид л Эзэний эргэн ирэлтийг угтах боломжтой болж, Хурганы хуримын зоогонд оролцохоор Бурханы хаан ширээний өмнө хүргэгдэх ба ялагчид болохоор Бурханаар төгс болгогдох болно. Энэ нь Илчлэл 14:4 дэх зөгнөлийг биелүүлдэг. “Тэд бол эмсээр бузарлагдаагүй хүмүүс юм; учир нь тэд ариун билээ. Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм. Тэднийг Бурхан болон Хурганы анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас золин аварчээ.” Зөвхөн Эзэн үүл хөлөглөн бууж ирнэ гэсэн үзэлдээ баригдаж эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг эрж хайн судалдаггүй тэдгээр хүмүүсийг мунхаг охид гэж тооцдог. Ялангуяа Төгс Хүчит Бурханыг хэрцгийгээр эсэргүүцэж ялладаг тэдгээр хүмүүс нь эцсийн өдрүүдэд Бурханы ажлаар илчлэгдсэн фарисайчууд ба Христийг эсэргүүцэгчид юм. Тэд бүгд Бурханыг дахин загалмайд цовдолсон хүмүүс юм. Эдгээр хүмүүс бүгд агуу гай гамшигт унах ба шийтгэл хүртэх болно.

Фарисайчууд Мессиагийн ирэлтийг хэрхэн хүлээж байсныг мөн яагаад тэд Эзэн Есүсийг загалмайд цовдолсныг харъя. Эхлээд Иудейн фарисайчууд Мессиагийн талаар бодохдоо үзэл болон төсөөллөөр дүүрэн байсан. Тэд Библийн зөгнөл “Учир нь бидэнд хүүхэд төрж, бидэнд хүү өгөгдөнө: засаглал Түүний мөрөн дээр байх болно” (Исаиа 9:6). “Гэвч Бетлехем Ефрата аа, хэдий чи Иудагийн мянга мянган хүмүүсийн дунд өчүүхэн боловч чамаас Миний төлөө Израилийг захирах нэгэн гарах болно; түүний ирэх нь эртнээс, мөнхийн өдрүүдээс үүдэлтэй билээ” (Мика 5:2). Библийн зөгнөлүүдийн үгс болон Мессиагийн ирэлтийн тухай урт хугацааны олон янзын төсөөлөл болон оюун дүгнэлтэд үндэслэн фарисайчууд “Эзэнийг эргэлзээгүйгээр Мессиа гэж дуудах бөгөөд маргаангүй чинээлэг айлд төрөх болно” гэж тодорхойлсон байдаг. Цаашлаад Тэр Давид шиг байх ба Израилийн Хаан болж тэднийг Ромын засаглалын эрхшээлээс гаргахад удирдах болно. Ихэнх израильчууд магадгүй үүнтэй адил боддог байсан. Гэвч Бурхан тэдний үзэл болон төсөөллийн дагуу эдгээр зөгнөлийг биелүүлээгүй учир фарисайчууд Эзэн Есүсийн эсрэг бүх төрлийн буруушаалтуудыг хайхаар оролдсон ба Эзэн Есүсийг яллаж доромжилсон. Эзэн Есүс тухайн үед олон үнэнийг хэлж олон гайхамшгийг үйлдэж Бурханы эрх мэдэл, хүч чадлыг бүрэн харуулсан ч фарисайчууд Эзэн Есүсийн үгс ямар гүн байсныг эсвэл Түүний эрх мэдэл ямар агуу байсныг анхаараагүй. Энэ нь тэдний үзэл болон төсөөллүүдтэй нийцээгүй, Тэр чинээлэг айлд төрөөгүй, Түүний илрэлт ихэмсэг бөгөөд эрхэм байгаагүй, Түүний нэр Мессиа биш учир тэд яллаж эсэргүүцэх болно. Тэдний үнэнийг үзэн ядах уг чанараас болж Тэд үнэнийг хэлж золин аврах ажлыг гүйцэтгэсэн Эзэн Есүсийг эцэст нь загалмайд цовдолсон! Фарисайчууд зэвүүн үү? Тэд хараагдах ёстой юу? Эзэн Есүсийг эсэргүүцэж яллах фарисайчуудын нүгэл нь Тэдний үнэнийг жигших, үнэнийг үзэн ядах сатан шиг уг чанарыг бүрэн илчилсэн юм. Энэ нь Тэдний зүрх сэтгэл тэднийг нүглээс аврах Мессиаг чин сэтгэлээсээ эрж хайгаагүйг харуулж байна. Гэхдээ оронд нь юуг эрж хайж байсан бэ? Тэд өөрсдийг нь Ромын засаглалын эрхшээлээс гарахад туслах иудейчүүдийн Хааныг хайж байсан ба тэгснээр тэд цаашид боол шиг зовох шаардлагагүй болно! Тэд Бурханд итгэж Мессиагийн ирэлтийг хүлээж байсан нь бүгд өөрсдийн хувийн хүслээ хангаж, байр сууриа хамгаалахыг хүссэндээ байсан юм. Фарисайчууд Мессиагийн ирэлтийг хүлээхдээ ямар алдаа гаргасан бэ? Яагаад тэд Бурханаар хараагдаж шийтгэгдсэн бэ? Энэ бол үнэхээр олон зүйлийг бодогдуулж байна! Яагаад фарисайчууд Эзэн Есүс Өөрийнхөө ажлыг хийхээр гарч ирэхэд Түүнийг эсэргүүцэж ялласан бэ? Эндээс фарисайчуудын ямар уг чанар болон мөн чанар харагдаж байна вэ? Эдгээр нь Бурханы ирэлтийг хайж буй хүмүүсийн ойлгох ёстой асуудал юм. Энэ талаар үнэхээр сайтар бодууштай! Хэрэв бид эдгээр асуудлыг харж чадахгүй юм бол эргэн ирсэн Эзэн Есүсийг хүлээн авах үед бид фарисайчуудын мөн адил Бурханыг эсэргүүцэх замаар явах маш магадлалтай.

Фарисайчууд Мессиагийн ирэлтийг хэрхэн хүлээж байсан бэ? Яагаад тэд Эзэн Есүсийг загалмайд цовдолсон бэ? Эдгээр асуултын уг үндэс нь юу вэ? Төгс Хүчит Бурханы юу хэлснийг харцгаая! Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн, “Фарисайчууд Есүсийг эсэргүүцсэний уг шалтгааныг та нар мэдмээр байна уу? Фарисайчуудын мөн чанарыг та нар мэдэхийг хүсэж байна уу? Тэд Мессиагийн талаарх уран зөгнөлөөр дүүрэн байсан. Үүнээс гадна тэд Мессиаг ирнэ гэдэгт л итгэсэн ч амийн үнэнийг эрж хайгаагүй. Иймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг хүлээсээр л байдаг, учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй, мөн үнэний зам гэж юу болохыг мэддэггүй. Ийм мунхаг, зөрүүд, мэдлэггүй хүмүүс Бурханы ерөөлийг олж авч чадах уу, та нар хэл дээ? Тэд Мессиаг олж харж чадах уу? Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг мэдээгүй, Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй, цаашлаад Мессиаг ойлгоогүй учраас Есүсийг эсэргүүцсэн. Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй, Мессиатай хэзээ ч хамт байгаагүй болохоор Мессиагийн нэрийг хоосон баримтлах зуураа Мессиагийн мөн чанарыг бүхий л аргаар эсэргүүцэх алдаа гаргасан. Энэ фарисайчууд мөн чанарын хувьд зөрүүд, биеэ тоосон байж, үнэнийг дуулгавартай дагаагүй. Тэдний Бурханд итгэх зарчим нь энэ: Таны номлол хэр гүн гүнзгий, Таны эрх мэдэл хэр өндөр дээд ч бай, Мессиа гэж нэрлэгдээгүй л бол Та Христ биш. Эдгээр үзэл бодол нь утга учиргүй, хөгийн биш гэж үү?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Есүсийн сүнслэг биеийг олж харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос). Төгс Хүчит Бурханы үгсийг уншсаны дараа Мессиаг хүлээхдээ Эзэн Есүсийг эсэргүүцдэг фарисайчуудын эсэргүүцлийн мөн чанар, эх сурвалж Тиймээс Эзэний эргэн ирэлтийг хүлээж авахтай холбоотойгоор Хэрэв хүмүүс үнэнийг эрж Бурханы дуу хоолойг сонсохын оронд Эзэнийг үүл хөлөглөн бууж ирэхийг мунхагууд шиг зүгээр л хүлээвэл тэд Бурханыг эсэргүүцдэг фарисайчуудын нэгэн адил замаар алхаж байгаа биш гэж үү? Тэгвэл тэдний үр дүн юу байх вэ? Хүн бүр энэ тухай тодорхой ойлголттой болсон бололтой.

Одоо, Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ 20 гаруй жилийн турш Хятадын эх газар даяар тархаад байна. Энэ нь янз бүрийн шашин болон урсгалд хэдийнээ түгжээ. Энэ хугацаанд Хятадын Коммунист Намын хэвлэл мэдээлийн ухуулга сурталчилгааны кампанит ажилтай хавсарсан ХКН-ын засгийн газрын улайрсан дарангуйлал, эрс арга хэмжээний улмаас Төгс Хүчит Бурхан аль хэдийн хүн бүрийн мэдэх нэр болжээ. Дараа нь Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн бүх үнэн Төгс Хүчит Бурханы Чуулганы хийсэн олон видео, бичлэг цахим ертөнцөд бага багаар тавигдаж, дэлхий даяар тарж байна. Би шашны хүрээлэлд байгаа хүмүүс бүгд Төгс Хүчит Бурханы Чуулганы олон төрлийн гэрчлэлийн аргачлалуудын талаар сонссон гэж итгэдэг. Маш олон хүмүүс Бурхан ирсэн гэдгийг гэрчилсэн. Энэ нь Эзэн Есүсийн зөгнөлүүдийг бүрэн дүүрэн биелүүлж байгаа юм. “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25:6). Тэгвэл яагаад шашны пасторууд болон ахлагчид Эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг хэрцгийгээр яллаж эсэргүүцсээр байгаа юм бэ? Библид Эзэний эргэн ирэлтийн талаар маш олон зөгнөл байдаг Тэгтэл яагаад тэд Эзэн үүл хөлөглөн бууж ирнэ гэсэн зөгнөлд хэт баригдчихсан байдаг юм бэ? Тэд Эзэний ирэлтийн гэрчлэлүүдийг сонсохдоо яагаад ер нь эрж хайдаггүй юм бэ? Яагаад тэд Төгс Хүчит Бурхан олон үнэнийг илэрхийлсэн гэдгийг мэддэг, бас Бурханы ажлын бодит байдлыг харсаар байж, зөрүүдлэн өөрсдийн үзэл болон төсөөлөлдөө баригдаж, эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг эсэргүүцэж яллана вэ? Эдгээр хүмүүс үнэнийг хайрлаж Эзэний ирэлтийг чин сэтгэлээсээ хүлээдэг үү, үгүй юу? Тэд ухаалаг охид уу мунхаг охид уу? Хэрэв тэд ухаалаг охид байж чин сэтгэлээсээ Эзэний эргэн ирэлтийг хүлээдэг бол тэгвэл тэд яагаад Бурханы дуу хоолойг сонсож хаанчлалын сайн мэдээний цэцэглэлтийг харчихаад зөрүүдлэн яллаж эсэргүүцсээр байгаа юм бэ? Энэ нь Эзэнийг илрэхийг хүлээн найдаж байгаа тэдний чин сэтгэл байж чадаж байна уу? Энэ нь Эзэний эргэн ирэлтэд баярлах тэдний үнэн сэтгэлийн илэрхийлэл байж чадаж байна уу? Үнэндээ, ний нуугүй хэлэхэд Тэдний Эзэнд итгэх итгэл болон Эзэн Есүсийн эргэн ирэлтийг хүсэн хүлээдэг гэдэг нь хуурамч, харин тэнгэрийн хаанчлалд орж ерөөгдөх тэдний хүсэл нь үнэн! Тэд үнэнийг эрэлхийлж, амийг олж авахын тулд, үнэнийг олж авч, нүглээс чөлөөлөгдөхийн тулд Эзэнд итгэдэг биш. Тэд юунд хамгийн их анхаардаг вэ? Эзэн бууж ирэн тэднийг тэнгэрийн хаанчлал руу шууд авч явж тэднийг бие махбодын зовлонгоос ангижруулж тэнгэрийн хаанчлалын ивээлийг хүртээх юм. Энэ бол тэдний Бурханд итгэх жинхэнэ зорилго юм! Энэ шалтгаанаас гадна тэдэнд хүн төрөлхтнийг аварч үнэнийг илэрхийлсэн Төгс Хүчит Бурханаас татгалзах өөр ямар шалтгаан байх юм бэ? Хүн бүр энэ талаар бодож чадна. Хэрэв хэн нэгэн үнэнд хайртай, Бурханыг илрэхийг чин сэтгэлээсээ хүлээж байгаа бол, тэд Эзэн ирсэн гэдгийг сонсоод ямар үйлдэл хийх вэ? Тэд үүнийг сонсохгүй, харахгүй, хүрэхгүй байх уу? Тэд сохроор үгүйсгэж, яллаж эсэргүүцэх үү? Тэр зөв, мэдээж үгүй! Яагаад гэвэл Бурханы илрэлтийг чин сэтгэлээсээ хүлээж Бурханы ирэлтийг угтан авдаг хүн нь жинхэнэ гэрлийн илрэлт, тэдний зүрх сэтгэлийг үнэн бөгөөд зөвт байдал удирдахыг хүсэн хүлээдэг Тэд Бурхан хүн төрөлхтнийг аврахаар ирэхийг хүлээдэг ба тэднийг ариун болгож Бурханд хүрэхийн тулд нүглээс бүрэн ангижирахад туслахыг хүлээдэг. Гэвч зөвхөн Эзэнийг үүл хөлөглөн бууж ирэхийг хүлээдэг тэдгээр хүмүүс Төгс Хүчит Бурханыг үгүйсгэж татгалзаад зогсохгүй, ялангуяа өөрсдийн байр суурь, аж амьдралаа хамгаалахын тулд Төгс Хүчит Бурханыг хэрцгийгээр яллаж эсэргүүцдэг тэдгээр шашны удирдагчид тэд бүгд үнэнийг дорд үзэж, үнэнийг үзэн яддаг хүмүүс юм. Тэд бол эцсийн өдрүүдийн Бурханы ажлаар илчлэгдсэн үл итгэгчид бөгөөд Христийг эсэргүүцэгчид мөн. Бие махбодтой Бурхан Өөрийн авралын ажлаа бүрэн болгосны дараа тэдгээр хүмүүс сая жилд ганц болдог гай гамшигт унах ба цурхиран уйлж шүдээ хавирах болно. Тэгээд Эзэн үүл хөлөглөн олны дунд бууж илэрнэ гэсэн зөгнөл бүрэн биелэх болно: “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, тэр ч байтугай Түүнийг жадалсан хүмүүс ч харна: дэлхий дээрх бүх овог Түүнээс болж гашуудах болно” (Илчлэл 1:7).

Төгс Хүчит Бурханы ямар үг хэлснийг харцгаая. “үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй атлаа Есүсийг цагаан үүлэн дээр ирэхийг сохроор хүлээдэг хүмүүс Ариун Сүнсийг гарцаагүй доромжлох бөгөөд тэд бол устгагдах угсаатан мөн. Та нар ердөө л Есүсийн нигүүлслийг хүсэж, тэнгэрийн жаргалтай ертөнцөд жаргахыг хүсдэг, гэсэн атлаа Есүсийн хэлсэн үгийг хэзээ ч дуулгавартай дагаж байгаагүй, Түүнийг махбодод эргэн ирэх үед хэлсэн үнэнийг нь хэзээ ч хүлээн аваагүй. Есүс цагаан үүлэн дээр эргэн ирэх тухай баримтын хариуд та нар юу өргөн барих вэ? Удаа дараа нүгэл үйлдэж, үүнийгээ дахин дахин улайх чин сэтгэл чинь үү? Цагаан үүлэн дээр эргэн ирэх Есүст та нар юуг тахил болгон өргөх вэ? Өөрсдийгөө өргөмжилдөг олон жилийн ажлаа өргөх үү? Эргэн ирсэн Есүсийг өөрсдөдөө итгүүлэхийн тулд та нар юу өргөн барих вэ? Ямар ч үнэнийг дуулгавартай дагадаггүй, биеэ тоосон уг чанараа барих уу?

… Би та нарт хэлье, тэмдгийн улмаас Бурханд итгэгчид бол гарцаагүй устгагдах ангилалд багтдаг. Махбодод эргэн ирсэн Есүсийн үгийг хүлээн зөвшөөрөх чадваргүй хүмүүс бол гарцаагүй тамын үр удам, тэргүүн тэнгэрэлчийн үр хойч, мөнхийн сүйрэлд өртөх ангилалд хамаардаг. Олон хүн Миний хэлсэн зүйлийг тоохгүй байж магад, гэвч Есүс тэнгэрээс цагаан үүлэн дээр бууж ирэхийг хоёр нүдээрээ харах үед чинь зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэгддэг хүн бүрд хэлэхийг хүсэж байна. Есүс тэнгэрээс буун ирж буйг нүдээр үзэх тэр үе чамд маш сэтгэл догдлом мөч байж болох ч, энэ үе бас шийтгүүлэхээр там руу буух үе чинь гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийг зарлаж, Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө, үнэний илэрхийлэл л байх үед Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн зөвшөөрдөг, тэмдгийг эрж хайдаггүй хүмүүс ариусаж, Бурханы сэнтийн өмнө эргэн ирж, Бүтээгчийн тэвэрт орсон байх болно. ‘Цагаан үүл хөлөглөн ирээгүй Есүс бол хуурамч Христ’ хэмээн муйхарлан итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ, учир нь тэд тэмдэг үзүүлдэг Есүст л итгэдэг, харин хатуу шүүлт зарлан, амийн үнэн замыг гаргадаг Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр Есүс цагаан үүлэн дээр ил тодоор эргэн ирэх үедээ л үүнийг шийдвэрлэх болно. Тэд хэтэрхий зөрүүд, өөртөө итгэлтэй, биеэ тоосон. Энэхүү дорой хүмүүс яаж Есүсээр шагнуулж чадах билээ?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Есүсийн сүнслэг биеийг олж харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос).

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Өмнөх: Асуулт 1: Эзэнийг эргэн ирэх үед итгэгчид тэнгэрийн хаанчлал руу шууд өргөгдөнө гэж бид итгэдэг, учир нь Библид: “Дараа нь амьд байгаа бид агаарт Эзэнтэй уулзахаар тэдэнтэй хамт үүлэн дунд өргөгдөнө: ийнхүү бид үргэлжид Эзэнтэй хамт байх болно” (1 Тес 4:17) гэж бичсэн байдаг. Эзэн Есүс эргэн ирсэн гэж та нар гэрчилдэг, тэгвэл бид яагаад одоо газар дээр байж, хараахан өргөгдөөгүй байгаа юм бэ?

Дараах: Асуулт 3: Эзэн Есүс эргэн ирчихсэн гэж та нар хэлдэг, тэгвэл бид яагаад Түүнийг хараагүй байгаа юм бэ? Нүд үнэнч, чих худалч. Хэрвээ бид Түүнийг хараагүй бол, Тэр хараахан эргэн ирээгүй гэсэн үг байх ёстой; Түүнийг харах үедээ би итгэнэ. Эзэн Есүс эргэн ирсэн гэж та нар хэлдэг, тэгвэл Тэр одоо хаана байна вэ? Ямар ажил хийж байгаа юм бэ? Эзэн ямар үг хэлсэн юм бэ? Гэрчлэлээр дамжуулан эдгээр зүйлийг тодруулж чадсаны чинь дараа л би итгэнэ.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

4. Хүн Бурханы нэрийн ач холбогдлыг мэдэхгүй байх юм уу Бурханы шинэ нэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх асуудлын шинж чанар юу вэ?

Хэрэв хүн зөвхөн "Ехова бол Бурхан", "Есүс бол Христ" гэсэн зөвхөн нэг эрин үед хэрэглэгдэх үнэнийг дагах аваас хүн хэзээ ч Ариун Сүнсний ажлыг дагаж дийлэхгүйгээр барахгүй үүрд Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно.

4. Эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан яагаад хүнийг ашигладаггүй вэ; яагаад Тэр Өөрөө бие махбодтой болж, үүнийг хийх ёстой вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:“Учир нь Эцэг ямар ч хүнийг шүүдэггүй, харин бүх шүүлтийг Хүүдээ даатгасан билээ. … Тэр хүний Хүү...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх