Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Хүн төрөлхтний хувь заяаг Бурхан ноёрхож, зохицуулдаг

I

Бүх төрлийн хүмүүсийн төрөлт нь Бүтээгчийн тэдэнд зориулж бэлтгэсэн хувь заяагаар тодорхойлогддог; тэдний төрөлт нь тэдний өнөөгийн амьдралын хувь заяаг болон мөн тэдний гүйцэтгэх үүрэг, тэдний биелүүлэх даалгаврыг тодорхойлдог. Энэ бүхэн нь Бүтээгчийн дээд эрхэд захирагддаг, Түүний урьдчилан тогтоосон зүйл; хэн ч нэгэнт тогтоогдсон хувь зохиолоосоо зугтаж чадахгүй, хэн ч өөрсдийн төрөлтийн нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй ба хэн ч өөрсдийн хувь заяаг сонгож чадахгүй.

II

Том, жижиг, өндөр нам, магтагдсан, жигшигдсэнийг хооронд нь огт ялгадаггүй хувь тавилангийн өмнө хүмүүс ур чадвар, оюуны чадамж, сэтгэлийн тэнхээний ялгааг үл харгалзан бүгд эн тэнцүү байдаг. Хүн ямар ажил мэргэжил эрхлэх, амьдрахын тулд юу хийх болон амьдралдаа хэр их эд баялаг хураахыг хүний эцэг эх, хүний авьяас, хүний хичээл чармайлт, эсвэл хүний жолоогүй эрмэлзэл шийддэггүй, харин Бүтээгч урьдчилан тогтоодог юм.

III

Хүний төрөлт болон үхлийн нөхцөл байдлын хоёуланг Бүтээгч урьдчилан шийддэг; энэ бол хүний заяа төөрөг, хүний хувь заяа юм. Хүн өөрийн ирээдүйд зориулан бүхий л төрлийн төлөвлөгөө гаргаж чадах боловч өөрийн төрөлтийн болон энэ дэлхийгээс явах үеийнхээ байдал, цаг хугацааг хэн ч төлөвлөж чадахгүй. Хүмүүс хэдийгээр үхлээс зайлсхийж, эсэргүүцэхийн тулд чадах бүхнээ хийдэг боловч үхэл тэдэнд мэдэгдэлгүйгээр чимээгүйхэн ойртсоор байдаг.

Хэзээ үхэхээ, эсвэл яаж үхэхээ, тэр ч бүү хэл энэ нь хаана тохиолдохыг хэн ч мэддэггүй. Мэдээжээр, амьдрал, үхлийн эрхийг барьдаг нь хүн төрөлхтөн биш, байгаль дэлхий дээрх ямар нэг биет биш, харин цор ганц эрх мэдэлтэй Бүтээгч юм. Хүн төрөлхтний амьдрал, үхэл нь байгаль дэлхийн хуулийн үр дүн биш, харин Бүтээгчийн эрх мэдлийн дээд эрхийн үр дүн билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө iii”-аас шинэчлэн найруулав

Өмнөх:Хүн төрөлхтний шаналал хэрхэн үүсдэг вэ?

Дараах:Бурханы хамгаалалт дор хүн өсдөг

Холбогдох агуулга