Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Асуулт 8: Хуулийн эрин үеийн ажлыг хийхийн тулд Бурхан Мосег ашигласан, тэгвэл эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа хийхийн тулд Бурхан яагаад хүмүүсийг ашигладаггүй вэ? Үүнийг Өөрөө хийхийн тулд Тэр үнэхээр махбод болох хэрэгтэй гэж үү? Бие махбодтой болсон Бурхан болон Бурханы ашигладаг хүмүүсийн хоорондох гол ялгаа юу вэ?

Хариулт:

Эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийхийн тулд Бурхан яагаад махбод болох ёстой вэ гэдэг нь үнэнээр цангаж, Бурханы илрэлтийг хайдаг олон хүний голчлон санаа тавьдаг асуулт юм. Энэ нь бас бид тэнгэрийн хаанчлал руу өргөгдөж чадах эсэхтэй хамаатай асуулт мөн. Иймээс үнэний энэ талыг ойлгох нь маш чухал. Эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа хийхийн тулд хүнийг ашиглахын оронд яагаад Бурхан Өөрөө бие махбодтой болох ёстой байдаг вэ? Энэ нь шүүлтийн ажлын уг чанараар тодорхойлогдоно. Учир нь шүүлтийн ажил бол үнэнийг илэрхийлэх Бурханы илэрхийлэл, мөн хүн төрөлхтнийг байлдан дагуулж, ариусгаж, аврахын төлөөх Түүний зан чанарын илэрхийлэл юм. Төгс Хүчит Бурханы үгнээс уншицгаая.

Төгс Хүчит Бурхан хэлэхдээ, “Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийнх нь ажил юм, мэдээж үүнийг Бурхан Өөрөө хийх ёстой; хүн Түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол үнэнээр дамжуулан хүн төрөлхтнийг байлдан дагуулах явдал тул энэ ажлыг хүмүүсийн дунд хийх гэж Бурхан мөн л бие махбодтой болсон дүрээр илэрдэг нь дамжиггүй юм. Өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдэд Христ газар дэлхий даяарх хүмүүсийг сургахын тулд үнэнийг ашиглах ба бүх үнэнийг тэдэнд мэдэгдэх болно. Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс).

Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйл хэрэгт нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэнийг эдгээр үг агуулдаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж голдгийг илчилсэн үгс нь хүн хэрхэн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлдэг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр л орлуулж болдог. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж үздэг; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахад бүрэн үнэмшээд зогсохгүй Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрхийн тухай хүний ойлголт, өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүн ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Түүнчлэн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс).

Төгс Хүчит Бурханы үгнээс бид эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил нь үнэний олон талыг илэрхийлж, Бурханы зан чанарыг, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг илэрхийлж, бүх нууцыг илчилж, хүний Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урвадаг сатанлаг уг чанарыг шүүж, хүний үг яриа, ааш авирыг ил болгож, задлан шинжилж, Бурханы ариун, зөвт мөн чанар, халдашгүй зан чанарыг бүх хүн илчилдэг. Бурханы сонгосон хүмүүс Бурханы шүүлтийн үед Түүгээр илчлэгдэж, Бурхантай нүүр тулан уулзаж байгаа мэт байдаг. Бурхан хүнийг шүүх үедээ тэдэнд, Бурханы ариун мөн чанарыг харж байгаа мэт, агуу гэрэл тэнгэрээс бууж байгааг харах мэтээр Түүний зөвт зан чанарын илрэлийг харж, Бурханы үг нь хүний зүрх болоод сүнсэнд дүрэн орж, үгээр хэлэхийн аргагүй шаналал туулахад хүргэж байгаа хурц илд шиг гэдгийг харах боломж олгодог. Зөвхөн ийм маягаар л хүн өөрийн завхарсан мөн чанарыг, завхралын үнэнийг ухаарч, гүнзгий доромжлолыг мэдэрч, ичсэндээ царайгаа нууж, жинхэнээсээ гэмшин Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөж чаддаг, тэр үнэнийг хүлээн зөвшөөрч, Бурханы үгийг дагаж, өөрийгөө Сатаны нөлөөнөөс бүрэн ангижруулж, Бурханаар аврагдаж, төгс болгуулж чадах болно. Хүний шүүлт, ариусгалт, аврал гэх мэтийн ажлыг зөвхөн бие махбодтой болсон Бурхан л биечлэн хийж чаддаг.

Төгс Хүчит Бурханы үгийн шүүлтийг туулаад, Бурханы ариун байдал зөвт зан чанарт, хүн халдашгүй болохыг бид бүгдээрээ мэдэрсэн. Бурханы үгийн бичиг үсэг бүрт сүр жавхлан, уур хилэн шингэсэн, үг бүр нь бидний зүрх сэтгэлийн уг руу хатгаж Бурханаас урвадаг эсэргүүцдэг, сатанлаг уг чанарыг, мөн зүрх сэтгэлийн гүнд нуугдсан, өөрсдөө ч харж чаддаггүй завхарсан зан чанарыг бүрэн ил болгож, бидний мөн чанар их зан, өөрийгөө зөвтгөх байдал, аминч үзэл урвалтаар ямар дүүрэн болохыг, бид газар дээр хэрэн хэсэж буй амьд чөтгөрүүд шиг өчүүхэн ч хүн чанаргүйгээр хэрхэн амьдарч байгаагаа ухаарах боломжийг олгодог. Бурхан үүнийг зэвүүн, жигшмээр гэж үздэг. Бидэнд доромжлуулсан мэт санагдаж, гэмшилд автдаг. Бид өөрсдийнхөө гутамшигтай, ёрын муу байдлыг хардаг ба бид Бурханы өмнө амьдрах эрхгүй, иймээс бид Бурханы авралыг хүртэхэд бэлэн нүүрээрээ газар мөргөдөг. Төгс Хүчит Бурханы үгийн шүүлтийг туулснаараа бид үнэхээр Бурханы илрэлтийг гэрчилдэг. Бурханы ариун байдал бол гутаагдашгүй, Түүний зөвт байдал халдашгүй гэдгийг бид хардаг. Бид хүнийг аврахын тулд Бурханы хичээнгүйлэн зориулдаг чин санаа зорилго, жинхэнэ хайрыг ухаарч, бидний завхралын үнэн болон мөн чанар Сатаны гарт байгааг ойлгодог. Тиймээс зүрх сэтгэлдээ бид Бурханыг хүндэлж, үнэнийг баяртайгаар хүлээн зөвшөөрч, бидэнд зориулсан Бурханы төлөвлөгөөг дуулгавартай дагаж эхэлдэг. Ингэж бидний завхарсан зан чанар аажмаар ариусгагдана. Өнөөдрийн бидний хүрсэн өөрчлөлтүүд бол шүүлтийн ажлыг хийхээр Бурханы бие махбодтой болсны үр дүн юм. Тийм болохоор бие махбодтой болсон Бурхан шүүлтийн ажлыг гүйцэтгэхийн тулд үнэнийг илэрхийлж, Бурханы зөвт зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг илэрхийлсэн цагт л, зөвхөн тэр үед л хүн жинхэнэ гэрлийн илрэлтийг, Бурханы илрэлтийг харж, Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй болж эхэлдэг. Зөвхөн ингэж л хүн ариусгагдаж, аврагдана. Христээс өөр ямар ч хүн эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийж чадахгүй. Төгс Хүчит Бурханы үгнээс өөр нэг хэсгийг уншицгаая.

Төгс Хүчит Бурхан хэлэхдээ, “Хүний махан биеийн ялзралыг шүүх ажилд махбод дахь Бурханаас илүү таарч, тохирох өөр хэн ч байхгүй. … Махбод дахь Бурхан хүн төрөлхтний ялзралыг шүүсэн цагт л Сатан бүрэн ялагдана. Хэвийн хүн чанар эзэмшдэг хүнтэй адил байснаар, махбод дахь Бурхан хүний шударга бус байдлыг шууд шүүж чаддаг; энэ бол Түүний төрөлхийн ариун байдал буюу Түүний ер бусын байдлын тэмдэг юм. Зөвхөн Бурхан л хүнийг шүүх нөхцөлтэй байж, хүнийг шүүхэд тохирно, учир нь Тэр үнэн хийгээд зөвт байдлыг эзэмшдэг, иймээс хүнийг шүүх чадвартай. Үнэн болоод зөвт байдалгүй хүмүүс бусдыг шүүхэд тохирохгүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс).

Би өнөөдөр чамайг шүүж байгаа нь чиний бузраас болж байгаа юм; чамайг өнөөдөр гэсгээж байгаа нь чиний завхрал болон тэрслүү байдлаас болж байгаа юм. Энэ нь та нарын дунд сүр жавхлангаа харуулж, эсвэл та нарыг зориуд дээрэлхэхийн төлөө байдаг биш, харин бузар газарт амьдардаг та нар маш их бузар заваанаар бохирдсон байдгаас болдог. Та нар ёс жудаг, хүн чанараа үнэхээр алдсан бөгөөд хамгийн балиар газарт амьдардаг гахайнаас өөрцгүй. Өөрсдөдөө байгаа эдгээр зүйлээс болж та нар шүүгддэг бөгөөд Түүний уур хилэн та нар дээр ирдэг. Эдгээр шүүлтийн улмаас та нар Бурхан бол зөвт Бурхан, Бурхан бол ариун Бурхан гэдгийг харах чадвартай болсон. Өөрийн ариун байдал болон зөвт байдлын улмаас Тэр та нарыг шүүж, Өөрийн уур хилэнг та нар дээр буулгасан. Хүний тэрслүү байдлыг харах үедээ Тэр Өөрийн зөвт зан чанарыг илчилдэг бөгөөд хүний бузар завааныг харах үедээ Өөрийн ариун байдлыг илчилдэг учраас Тэр бол ариун агаад сэвгүй Бурхан Өөрөө боловч мөн бузар газарт төрсөн гэдгийг харуулахад энэ нь хангалттай юм. Хэрвээ Тэр хүнтэй хамт нүгэл үйлддэг хүн байсан бол хэрвээ Түүнд ариун байдлын ямар нэгэн элемент, эсвэл зөвт зан чанар байгаагүй бол хүний шударга бус байдлыг шүүх юм уу хүний шүүгч байхад тохирохгүй байх байсан. Хэрвээ хүн хүнийг шүүх байсан бол энэ нь өөрөө өөрийнхөө хацрыг алгадахтай адил байхгүй гэж үү? Яаж тэдэнтэй яг адилхан бузар хэн нэгэн өөртэйгээ адилхан хүмүүсийг шүүх эрхтэй байж болох юм бэ? Бүх бузар хүн төрөлхтнийг шүүж чадах цорын ганц Нэгэн бол ариун Бурхан Өөрөө бөгөөд хүн хэрхэн хүний нүглийг шүүж чадах юм бэ? Хүн хэрхэн хүний нүглийг харах чадвартай байх юм бэ, мөн тэд яаж хүнийг яллахад тохирох юм бэ? Хэрвээ Бурханд хүний нүглийг шүүх эрх байхгүй бол Тэр хэрхэн зөвт Бурхан Өөрөө байж чадах юм бэ? Хүмүүсийн завхарсан зан чанар илчлэгдэх үед Тэр тэднийг шүүхийн тулд үгээ хэлдэг бөгөөд зөвхөн тэр үед л хүмүүс Тэр бол ариун юм гэдгийг харж чадна” (Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын хоёр дахь алхам хэрхэн үр жимсээ өгдөг вэ”-ээс).

Төгс Хүчит Бурханы үгнээс бид, хүнийг байлдан дагуулж, ариусгаж, төгс болгохын тулд эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил нь үнэнийг, Бурханы зан чанарыг, Бурханы төгс хүчит байдал болон мэргэн ухааныг илэрхийлснээр дамжуулан хийгдэх ёстойг тодорхой харж байна. Эцсийн өдрүүдэд энэ шүүлтийн ажлыг хийхийн тулд Бурхан Өөрөө илрэн гарсан. Энэ ажил нь нэг эрин үеийн эхлэл, нөгөө эриний төгсгөлийг тэмдэглэдэг. Энэхүү ажил бие махбодтой болсон Бурханаар хийгдэх ёстой, ямар ч хүн Түүний оронд энэ ажлыг хийж чадахгүй. Бурхан махбод болж ажилаа хийхийн оронд Өөрийнхөө бүх ажлыг хийлгэхээр хүнийг ашиглах ёстой гэж яагаад олон хүн итгэдэг вэ? Энэ бол итгэхийн аргагүй зүйл! Хүн төрөлхтөн Бурханы ирэлтийг үнэхээр угтан авдаг уу? Өөрийнхөө ажлыг хийхийн тулд Бурхан хүмүүсийг ашиглах болно гэж хүсдэг хүмүүс яагаад үргэлж маш олон байдаг юм бэ? Яагаад гэвэл хүмүүс өөрсдийнхөө үзлийн дагуу ажилладаг, тэд аливааг яах ёстой түүрээрээ л хийдэг, иймээс хүмүүс бусдыг амархан шүтэн биширч, тэднийг хөшөөний суурин дээр залж, тэднийг дагадаг, гэхдээ Бурханы ажиллах арга зам хэзээ ч хүний үзэлтэй нийцдэггүй, Тэр аливааг хүний бодож байгаа шигээр хийдэггүй. Иймээс Бурхантай нийцэлтэй байх нь хүний хувьд хэцүү. Бурханы мөн чанар бол үнэн, зам, амь. Бурханы зан чанар ариун, зөвт агаад халдашгүй. Гэхдээ завхарсан хүн нь Сатанаар нэвт шувт завхруулагдсан байдаг басатанлаг зан чанараар дүүрэн байдаг, тэдний хувьд Бурхантай зохицолтой байх нь хэцүү юм. Иймд бие махбодтой болсон Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөхөд хүнд хэцүү байдаг ба тэр судлан, шинжлэх дургүй байдаг, харин оронд нь хүнийг биширч, түүний ажилд сохроор итгэж энэ нь Бурханы ажил юм шиг үүнийг хүлээн зөвшөөрч, дагадаг. Энд ямар асуудал байна вэ? Хүн төрөлхтөнд, Бурханд итгэх, Түүний ажлыг туулах гэдэг нь юу гэсэн үг болох талаар өчүүхэн ч таамаг байдаггүй гэж болно, иймээс эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь завхарсан хүн төрөлхтний бүх асуудлыг шийдвэрлэхээр бие махбодтой болсноор үнэнийг илэрхийлэх явдлаас бүрдэх ёстой. Эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа хийхийн тулд Бурхан яагаад хүнийг ашигладаггүй юм бэ гэсэн та нарын асуултын тухайд үүнд одоо ч хариулт хэрэгтэй гэж үү? Хүний мөн чанар бол хүн, хүнд бурханлаг чанар байдаггүй, иймээс хүн үнэнийг илэрхийлж, Бурханы зан чанарыг, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг илэрхийлэх чадваргүй, мөн хүн төрөлхтнийг аврах ажлыг хийж чадахгүй. Хүмүүс бүгд Сатанаар завхруулагдаж, нүгэлт уг чанартай болсон, иймд тэд бусдыг шүүх ямар эрхтэй юм бэ? Бузар, завхарсан хүн өөрийгөө ариусгаж, аврах чадваргүй тул яаж бусдыг ариусгаж аврахаар санаархаж болох юм бэ? Бусад нь тэдний шүүлтийг хүлээн авахыг хүсэхгүй байх үед тийм хүмүүс зөвхөн шившиг болох байсан. Зөвхөн Бурхан л зөвт агаад ариун, зөвхөн Бурхан л үнэн, зам, амь. Иймээс, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг Тэр бие махбодтой болон гүйцэтгэх ёстой. Ямар ч хүн хийж чадахгүй, энэ бол баримт.

Тэгвэл Хуулийн эрин үед Өөрийн ажлыг хийхийн тулд Бурхан яагаад хүнийг ашигласан юм бэ? Учир нь, Хуулийн эрин үеийн ажил болон эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил нь өөр шинж чанартай. Хуулийн эрин үед хүмүүс, Сатанаар бага завхруулагдсан, дөнгөж мэндэлсэн төрөлтөн байсан. Ехова Бурханы ажил үндсэндээ, эртний хүмүүсийг газар дээр хэрхэн амьдрах тухай хууль тушаал гаргаж, удирдамжаар хангах явдал байсан. Ажлын энэ үе шат нь хүний зан чанарыг өөрчлөхөд чиглээгүй, илүү их үнэнийг илэрхийлэх шаардлага байгаагүй. Израильчуудад тогтоосон Өөрийнхөө хуулийг дамжуулахын тулд л Бурхан хүнийг ашиглах хэрэгтэй байсан, ингэснээр израильчууд хэрхэн хуулийг сахиж, Еховаг шүтэн мөргөж, газар дээр хэрхэн хэвийн амьдрахаа мэдсэн юм. Ажлын тэр үе шат гүйцэтгэгдсэн. Иймээс Хуулийн эрин үеийн ажлыг гүйцээхийн тулд Бурхан Мосег ашигласан, уг ажлыг биечлэн хийхийн тулд Тэр бие махбодтой болох хэрэггүй байлаа. Эсрэгээрээ, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил Сатанаар завхруулагдсан хүн төрөлхтнийг аврахад чиглэдэг. Бурханы үгийн хэдхэн бүлгийг гаргаж, цөөн хэдэн хууль гаргах нь энэ тохиолдолд хангалтгүй. Ихээхэн хэмжээний үнэнийг илэрхийлэх ёстой. Бурханы төрөлхийн зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болох гээд үнэнийг ойлгож, Бурханыг мэдэх боломжийг хүнд олгон, хүн төрөлхтөнтэй нүүр тулан Өөрийгөө илчилж байгаа юм шиг үнэн, зам, амийг бүгдэд нээх ёстой, ингэснээрээ, хүн төрөлхтнийг тэр нэвт ариусгаж, аварч, төгс болгодог. Бурхан үүнийг бие махбодтой болсноор дамжуулан биечлэн хийх ёстой, ямар ч хүн үүнийг Түүний оронд хийж чадахгүй. Өөрийнхөө үгний хэдхэн хэсгийг гаргахын тулд Бурхан эш үзүүлэгчдийг ашиглаж болно, гэхдээ Бурхан, Бурханы төрөлхийн зан чанар, Бурханд юу байгаа Тэр юу болох гээд, үнэнийг бүхэлд нь илэрхийлэхийг, эш үзүүлэгчдэд зөвшөөрдөггүй, учир нь хүнд тохирохгүй. Хэрвээ Бурхан, Өөрийн зан чанар болон үнэнийг бүхэлд нь илэрхийлэхийн тулд хүнийг ашигласан бол тэд магадгүй Бурханыг доромжлох байсан, учир нь хүн завхарсан зан чанартай, өөрийнхөө үзэл баримтлал, төсөөллөө илэрхийлдэг, түүний ажилд хольц байх нь гарцаагүй ба энэ нь Бурханыг хялбархан доромжилж, Бурханы ажлын үр ашигт нөлөөлнө. Бас хүн, өөрийн ажилын бохир хольцыг мэдэлгүй өөрт юу байгаа, өөрөө юу болохоо, Бурханд юу байгаа, Тэр юу болохтой андуурч мэднэ. Энэ нь Бурханыг буруу ойлгож, доромжлоход хүргэнэ. Хэрвээ, Бурхан Өөрийн зан чанар болон үнэнийг бүхэлд нь илэрхийлэхдээ, хүнийг ашиглавал, хүний бохир бузраас болж, хүмүүс хүлээн зөвшөөрөлгүй, бүр эсэргүүцэж ч болох юм. Тэгвэл, Сатан алдаа олоод үймээн өдөөж, Бурханд дургүйцэх галыг дүрэлзүүлж, хаант улсаа байгуулахад турхирна. Энэ бол хүн Бурханы ажлыг хийхийн эцсийн үр дүн. Ялангуяа гүнзгий завхарсан хүнийг аврах эцсийн өдрүүд дэх Бурханы авралын тохиолдолд хүмүүс бие махбодтой болсон Бурханы ажлыг амархан зөвшөөрч, дагадаггүй. Иймээс Бурхан, ажилдаа хүнийг ашигласан бол бид зөвшөөрч, дагах бараг боломжгүй байсан. Энэ илэрхий баримт биш үү? Шашны ертөнцийн, ахлагчид, пасторуудыг хар. Тэдний бие махбодтой болсон Бурханы ажлыг, эсэргүүцэж, яллаж байгаа нь, өмнө нь Эзэн Есүсийг эсэргүүцэж байсан Иудейн ахлах тахилчид болон фарисайчуудынхаас ялгаатай байна гэж үү? Завхарсан хүн төрөлхтнийг аврах Бурханы аврал бол амархан ажил биш. Бид Бурхан хэрхэн боддогийг ойлгох ёстой!

Бие махбодтой болсон Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлт нь Нэг талаар хүн төрөлхтнийг шүүж, ариусгаж, аврахын төлөө байдаг, нөгөө талаар, үүнээс ч илүүтэйгээр, Бурхан бүх хүндөөрийгөө ойлгуулж мэдүүлж, махбод дахь Бурханы илрэлтийг, харуулах болж өгөхийн тулд, үнэнийг илэрхийлж, Бурханы зан чанар Түүнд юу байгаа, Тэр юу болохоо, илэрхийлснээр дамжуулж Өөрийн ажлаа хийдэг. Төгс Хүчит Бурханы үгнээс уншицгаая.

Төгс Хүчит Бурхан хэлэхдээ: “Махан биед амьдарч байгаа бүх хүний хувьд зан чанараа өөрчлөхөд зорьсон зорилго шаардлагатай, Бурханыг мэдэхэд Бурханы бодит үйл хэрэг болон жинхэнэ нүүр царайг харах шаардлагатай. Хоёуланд нь зөвхөн Бурханы махбод болсон бие л хүрч чадах ба хоёуланг нь хэвийн, бодит махбодоор л биелүүлж чадна. Ийм учраас бие махбодтой болох нь шаардлагатай бөгөөд ялзарсан бүх хүн төрөлхтөнд хэрэгтэй юм. Хүмүүс Бурханыг мэдэх шаардлагатай учраас тодорхойгүй, ер бусын бурхдын дүр төрхийг зүрх сэтгэлээсээ зайлуулах ёстой, хүмүүс ялзарсан зан чанараасаа салах шаардлагатай учраас эхлээд өөрсдийн ялзарсан зан чанарыг мэдэх ёстой. Хэрвээ хүмүүсийн зүрх сэтгэлээс тодорхойгүй бурхдын дүр төрхийг зайлуулах тэр ажлыг зөвхөн хүн хийвэл зохих үр дүнд хүрч чадахгүй. Хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа тодорхойгүй бурхдын дүр төрхийг дан ганц үгээр ил болгож, салгаж, бүрэн зайлуулж чадахгүй. Хэрвээ ингэвэл эцэстээ эдгээр гүн үндэслэсэн зүйлийг хүмүүсээс зайлуулах боломжгүй хэвээр байх болно. Зөвхөн бодитой Бурхан болон Бурханы жинхэнэ дүр л эдгээр тодорхойгүй, ер бусын зүйлийг орлож, хүмүүст тэдгээрийг аажмаар мэдэх боломж олгох ба зөвхөн ийм маягаар л зохих үр дүнд хүрч чадна. … Зөвхөн Бурхан Өөрөө л Өөрийнхөө ажлыг хийж чадахаас биш, Түүний өмнөөс өөр хэн ч энэ ажлыг хийж чадахгүй. Хүний хэл хэр баялаг байх нь хамаагүй, хүн Бурханы бодит байдал болоод хэвийн байдлыг тодорхой илэрхийлэх чадваргүй. Бурхан хүмүүсийн дунд биечлэн ажиллаж, Өөрийнхөө дүр болон оршихуйг бүрэн харуулах л юм бол хүн Бурханыг илүү бодитоор мэдэж, Түүнийг илүү тодорхой харж чадна. Энэ үр дүнд ямар ч махан биетэй хүн хүрч чадахгүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс).

Хүний төсөөлөл нь эцсийн эцэст хоосон учраас Бурханы жинхэнэ нүүр царайг орлож чадахгүй; Бурханы төрөлх зан чанар болоод Бурханы Өөрийн ажлыг хүн дуурайж чадахгүй. Зөвхөн бие махбодтой болсон Бурхан л Хүн төрөлхтний дунд ирж биечлэн ажиллах үед, тэнгэр дэх үл үзэгдэх Бурхан болоод Түүний ажлыг газар дээр авчирч чадна. Энэ бол Бурханы хүнд илрэн харагддаг, мөн хүн Бурханыг харж, Бурханы жинхэнэ нүүр царайг мэдэж авах хамгийн тохиромжтой арга бөгөөд үүнийг бие махбодтой болоогүй Бурхан биелүүлж чадахгүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс).

Бурхан махбодод ирдэг нь үндсэндээ хүмүүст Бурханы жинхэнэ үйл хэргийг харуулах, хэлбэр дүрсгүй Сүнсийг махбодод биежүүлэх, Түүнийг харах, Түүнд хүрэх боломжийг хүмүүст олгохын төлөө байдаг. Энэ маягаар, Түүгээр бүрэн төгс болгуулсан хүмүүс Түүнийг амьдран харуулж, Түүгээр авхуулж, Түүний зүрх сэтгэлийн араас явах болно. Хэрвээ Бурхан зөвхөн тэнгэрт ярьж, газар дээр бодитоор ирээгүй бол хүмүүс Бурханыг одоо ч мэдэж чадахгүй, хоосон онол ашиглан Бурханы үйл хэргийг номлож л чадахаас биш, Бурханы үгийг бодит байдал болгон авч чадахгүй. Бурхан үндсэндээ, олж авсан хүмүүстээ үлгэр жишээ, загвар болохын тулд л газар дээр ирсэн; ийм маягаар л хүмүүс Бурханыг үнэхээр мэдэж, Бурханд хүрч, Түүнийг харж чадах ба тэр үед л Бурхан тэднийг үнэхээр олж авах болно” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бодитой Бурхан бол Бурхан Өөрөө гэдгийг чи мэдэх ёстой”-оос).

Бие махбодтой болсон Бурхан, Еховагийн нуруу л хүн төрөлхтөнд харагддаг эрин үеийг төгсгөдөг ба мөн тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үеийг дуусгавар болгодог. Ялангуяа сүүлчийн удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь бүх хүн төрөлхтнийг илүү бодит, илүү жинхэнэ, илүү сайхан эрин үед аваачдаг. Тэр зөвхөн хууль болоод дүрэм журмын эрин үеийг дуусгавар болгоод зогсоогүй; хамгийн гол нь Тэр, бодитой агаад хэвийн, зөвт агаад ариун, мөн удирдлагын төлөвлөгөөний ажлыг нээж, хүн төрөлхтний нууц болоод хүрэх газрыг харуулдаг, хүн төрөлхтнийг бүтээж, удирдлагын ажлыг дуусгавар болгодог, хэдэн мянган жилийн туршид нуугдмал байсан Бурханыг хүн төрөлхтөнд илчилдэг. Тэрээр тодорхойгүй байдлын эрин үеийг бүрэн дуусгавар болгож, бүх хүн төрөлхтөн Бурханы царайг харахыг эрж хайсан ч харж чаддаггүй байсан тэр эринийг дуусгаж, бүх хүн төрөлхтөн Сатанд үйлчилсэн эрин үеийг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг цоо шинэ эрин үе рүү бүрэн хөтөлдөг. Энэ бүхэн нь Бурханы Сүнсний оронд махбод дахь Бурханы ажилласан үр дүн юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс).

Бие махбодтой болсноор хийгдэх эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, үнэхээр учиртай. Бурхан хүмүүсийн дунд амьдарч үгээ тунхаглаж, Өөрийн зан чанар болоод, Бурханд юу байгаа Тэр юу болохыг, бүгдэд илэрхийлэн эцсийн өдрүүдэд, газар дээр, бие махбодтой болсон. Бурхан хэнийг хайрладаг, хэнийг жигшдэг, хэнд уурлаж хэнийг шийтгэдэг, Түүний сэтгэл санааны байдал, хүнд тавих шаардлага, хүний төлөөх санаа зорилго, амьдралын талаарх хүний үзэл бодол, үнэ цэнэ гэх мэтээр амьдралд тодорхой зорилготой байх боломжийг хүнд олгодог. Эдгээр бүх зүйлийг Тэр хүмүүсд мэдэгддэг, ингэснээр тэд шашны тодорхойгүй эрэл хайгуул хийхгүй болно. Бие махбодтой болсон Бурханы илрэлт нь, “Еховагийн нуруу л хүн төрөлхтөнд харагддаг эрин үеийг төгсгөдөг ба мөн тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үеийг дуусгавар болгодог.” Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы үг болон ажлыг туулсан бүх хүнд нийтлэг туршлага байдаг: Бид Бурханы шүүлт, гэсгээлтийг туулж, бүх төрлийн шалгалт цэвэршүүлэлтийг туулж, ХКН-ын харгис хэрцгий мөрдлөг, хавчлагад гүн гүнзгий тарчилсан хэдий ч, Бурханы зөвт зан чанар бидэн дээр ирэхийг харсан, Бурханы сүр жавхлан, уур хилэн, төгс хүчин, мэргэн ухааныг харсан, мөн Бурханыг Өөрийг нь харж байгаатай яг адилаар Бурханд юу байгаа, Тэр юу болох бүхний илрэлийг харсан. Хэдий бид Бурханы сүнслэг биеийг хараагүй ч түүний мэргэн ухаан, Бурханы төрөлхийн зан чанар, Түүний төгс хүчит байдал, Түүнд юу байгаа, Тэр юу болох гээд, Бурханыг үнэхээр мэдэж, Бидэнд Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байх боломж олгон, Бурхан нүүр тулан ирсэн мэт, бидэнд бүрэн илчлэгдсэн, ингэснээр бид, Түүний зохицуулалтанд захирагдаж, үхэн үхтлээ дуулгавартай дагаж болох юм. Бурханы үг болон ажлаас, Бурханыг бодитоор харж мэдэж, бүх үзэл баримтлал төсөөллөө, бүрмөсөн хаяж, Бурханыг үнэхээр, мэддэг хүмүүс болдог гэдгийг, бид бүгд мэдэрсэн. Өмнө нь бид, Бурхан хүний нүглийг тасралтгүй өршөөж уучилна гэж итгэн, Бурханы зан чанарыг элэгсэг, өршөөнгүй гэж боддог байсан. Гэхдээ Төгс Хүчит Бурханы үгний шүүлтийг туулснаар, Бурханы зан чанар өршөөнгүй, элэгсэгээр зогсохгүй зөвт, бас сүр жавхлант, уур хилэнтэйг, бид мэдсэн. Түүнийг уурлуулсан хэн боловч шийтгэгдэнэ. Тиймээс бид Бурханыг хүндэлж, үнэнийг хүлээн зөвшөөрч, Бурханы үгээр амьдарч чадна. Бид бүгдээрээ, Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг туулснаар, Бурханы зан чанар бол ариун, зөвт, халдашгүй гэдгийг жинхэнээсээ, бодитоор ойлгож авч, Бурханы өршөөл, хайрыг мэдэрч, Бурханы төгс хүчит байдал, мэргэн ухааныг үнэхээр үнэлдэг болж, Бурхан Өөрийгөө хэрхэн нууцаар доошлуулсныг ухаарч, Түүний чин санаа зорилго, хайр татам олон чанар, сэтгэл санааны байдал, итгэмжит байдал, гоо сайхан, сайн сайхан, Түүний эрх мэдэл, дээд эрх гээд, бүх зүйлийг хянадаг зэргийг мэдэж авсан. Бурханд юу байгаа Тэр юу болох нь, Өөрийг нь харж байгаа мэт, Бурхан бидний өмнө гарч ирэн, бурханыг, нүүр тулан мэдэх боломжийг бидэнд олгосон. Бид өөрсдийн үзэл төсөөлөлөөс болж Бурханд итгэж дагахаа больж, харин, Бурханыг гэсэн жинхэнэ хүндлэл, бишрэлийг мэдэрч, Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, Түүнийг түшдэг. Үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийхийн тулд Бурхан биечлэн бие махбодтой болоогүй бол бид хэзээ ч Бурханыг мэдэхгүй байх байсан ба өөрсдийгөө нүглээс ангижруулж, ариусгалтад хүрч чадахгүй байсан гэдгийг бид үнэхээр ухаарлаа. Иймээс та нар яаж ч харсан хамаагүй эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг бие махбодтой болсон Бурхан Өөрөө хийх ёстой, хэн ч Түүний оронд зогсож чадахгүй. Хүний үзэл баримтлал, төсөөллөөс үүдэн хэрвээ Бурхан, эцсийн өдрүүд дэх, шүүлтийн ажлыг хийхдээ хүнийг ашигласан бол, хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байх байсан юм.

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Тэгвэл одоо, нэг алхам цаашилж, бие махбодтой Бурхан, Бурханы ашигладаг хүмүүсийн бодит ялгааг нөхөрлөе. Үнэний энэ талын тухай Төгс Хүчит Бурхан юу хэлдгийг бүгдээрээ харцгаая. Төгс Хүчит Бурхан хэлэхдээ,

Бие махбодтой болсон Бурханыг Христ гэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн махбод юм. Энэхүү махбод нь махан биетэй ямар ч хүнтэй адилгүй. Энэхүү ялгаа нь Христ бол мах, цуснаас бүрдсэн бус, харин Сүнсний биелэл гэдгээс үүддэг. Түүнд хэвийн хүн чанар, бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь бий. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшдэггүй. Түүний хэвийн хүн чанар нь махбод дахь бүх хэвийн үйл ажиллагааг хангадаг байхад бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх юм”-аас).

Тэр бол Бурханы мөн чанартай хүн учраас өөр ямар ч бүтээгдсэн хүнээс илүү дээгүүр, Бурханы ажлыг хэрэгжүүлж буй ямар ч хүнээс дээгүүр байдаг. Иймээс Түүн шиг хүний бүрхүүлтэй бүх хүний дундаас, хүн чанарыг эзэмшдэг бүх хүний дундаас зөвхөн Тэр л бие махбодтой болсон Бурхан Өөрөө бөгөөд бусад нь бүтээгдсэн хүн билээ. Хэдийгээр тэд бүгдээрээ хүн чанартай ч гэсэн, бүтээгдсэн хүн бол хүнээс өөр юу ч биш байхад бие махбодтой болсон Бурхан өөр: Тэр Өөрийн махбодод хүн чанарыг агуулаад зогсохгүй үүнээс ч илүүтэйгээр, бурханлаг чанарыг агуулж байдаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас).

Христийн бурханлаг чанар бүх хүнээс дээд, иймээс Тэр бол бүтээгдсэн бүх зүйлээс хамгийн дээд эрх мэдэлтэй нь юм. Энэ эрх мэдэл нь Түүний бурханлаг чанар буюу Бурханы Өөрийн зан чанар ба оршихуй юм, энэ нь Түүний ялгамж чанарыг тодорхойлдог” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх юм”-аас).

Бурхан ариун агаад цэвэр, бодит агаад жинхэнэ учраас Түүний махбод Сүнснээс ирдэг. Энэ нь лавтай агаад маргаангүй. Бурханд Өөрт нь гэрчлэл хийж чадахаар үл барам Бурханы хүслийг бүрэн гүйцэтгэх чадвартай байдаг: энэ бол Бурханы мөн чанарын нэг тал юм. Дүр төрхтэй Сүнснээс махбод ирсэн гэдэг нь, Сүнсний Өөрийгөө хувцасласан махбод бол хүний махан биеэс мөн чанараараа өөр бөгөөд энэхүү ялгаа нь үндсэндээ тэдний сүнсэнд оршдог” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “Есдүгээр бүлэг”-ээс).

Бие махбодтой болсон Бурхан Тэрээр Бурханы мөн чанарыг агуулах болно, бие махбодтой болсон Бурхан Тэрээр Бурханы илэрхийллийг агуулах болно. Нэгэнт Бурхан махбод болсон учраас Өөрийн хийх ёстой ажлыг авчрах болно, нэгэнт Бурхан махбод болсон учраас Өөрийн юу болохыг илэрхийлэх бөгөөд хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг харуулж чадах болно. Бурханы мөн чанарыг агуулдаггүй махбод нь гарцаагүй бие махбод болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. …

… Эцсийн эцэст Бурхан бол Бурхан, хүн бол хүн. Бурханд Бурханы мөн чанар байдаг ба хүнд хүний мөн чанар байдаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас).

Төгс Хүчит Бурханы үг тодорхой хэлжээ. Махбодтой Бурхан бол биеллээ олсон Бурханы Сүнс юм. Хэдийгээр Түүнд хүн чанар байдаг ч Тэр мөн бурханлаг чанартай. Бурханы ашигладаг хүмүүс харин хүн чанартай. Тэд хүн байхаас ямар ч бурханлаг мөн чанар байхгүй. “Христэд бурханлаг мөн чанар байдаг” гэдэг нь Бурханы Сүнсний эзэмшдэг зүйл—Түүний төрөлх зан чанар, зөвт байдал болон ариун байдлын мөн чанар, Бурханд юу байгаа юу болох, Бурханы төгс хүчит байдал, Бурханы эрх мэдэл, хүч чадал— махбодод биеллээ олсон гэсэн үг юм. Энэ махбод, бурханлаг мөн чанартай махбод, газар дээр ажиллаж, хүн төрөлхтнийг аврахаар ирсэн бодит Бурхан юм. Христ бурханлаг мөн чанартай учраас Түүний сэтгэл хөдлөлийн байдал, янз бүрийн хүмүүс, үйл явдал, юмст хандах хандлага, үзэл бодол, Христийн бүх бодол, үнэн байдаг. Бүгд Бурханы ариун мөн чанар, амь зан чанарын илэрхийлэл юм. Христ Бурханыг бүрэн төлөөлж, Бурханы ялгамж чанараар Бурханы дуу хоолой, Түүний зан чанар, Бурханд юу байгааг илэрхийлдэг. Тэрээр хүнд үнэн, зам, амийг хайрладаг, энэ нь бүтээгдсэн хүний чадвараас хол давсан зүйл юм. Христ бүрэн бурханлаг чанарыг эзэмшдэг учраас Бурханы цөөн хэдэн үгийг хааяа дамжуулдаг эш үзүүлэгчдийн оронд Тэр хэдийд ч, хаана ч Бурханы үгийг шууд илэрхийлж чаддаг. Христийн илэрхийлдэг бүхэн үнэн, тэр нь шинэ эрин үе дэх Бурханы ажил юм. Тэр Бурханы үгийн талаарх, Өөрийн туршлагыг ярьдаггүй. Христ бүрэн бурханлаг чанартай учраас хүмүүсийг хангаж, усалж, хариулж, хүн төрөлхтнийг, залж чиглүүлэхийн тулд үнэнийг илэрхийлж чадна. Христ бүрэн бурханлаг чанартай учраас Тэрээр Бурханы ажлыг авч чадна. Хүн төрөлхтнийг хөтөлж, золин аварч, байлдан дагуулж, аварч, бүхэл хуучин эрин үеийг төгсгөж чадна. Гэтэл Бурханы ашигладаг хүмүүс, хүний чанартай. Тэдэнд бурханлаг чанаргүй хүн төдий л юм. Иймээс тэд зөвхөн хүний ажлыг гүйцэтгэж, хүний үүргийг биелүүлдэг. Хэдийгээр Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт, төгс болголтыг эзэмшдэг ч хамгийн сайндаа Бурханы ажилтай хамтран, өөрсдийн мэдлэг, туршлагыг илэрхийлж чадна. Тэдний үг ихэнхдээ үнэнтэй нийцэж, ач тусаа өгөх ч тэдгээр нь үнэн биш, мөн Бурханы үгтэй эн тэнцүү байдаггүй. Бие махбодтой болсон Бурханы, ажил, эрин үеийг эхлүүлж, эрин үеийг төгсгөх байдаг. Үнэнийг шууд илэрхийлж, бүх хүн төрөлхтнийг залдаг. Бурханы ашигладаг хүмүүс буюу Ариун Сүнсний ажилтай хүмүүсийн, хийдэг ажил Бурханы ажилтай хамтарч хүний үүргийг биелүүлдэг. Сайндаа л, Бурханы үгийн талаарх өөрсдийн мэдлэг, туршлагыг илэрхийлж. Тэд Бурханы төлөө хэр удаан ажиллаж, ярьсан нь хамаагүй, Бурханы үгийн талаарх өөрсдийн мэдлэг туршлагыг, хуваалцаж байгаа, тэд ердөө Бурханыг өргөмжилж, гэрчилж байгаа. Энэ бол бие махбодтой Бурхан, Бурханы ашигладаг хүмүүс буюу, Ариун Сүнсний ажилтай хүмүүсийн гол ялгаа юм.

Бие махбодтой Бурхан нь бурханлаг мөн чанартай, иймээс Түүний ажил болон үг нь, хүний үзэл бодол, төсөөлөл логикоор бохирдоогүй байдаг, бие махбодтой Бурхан юу болохыг болон Бурханы Сүнсний анхдагч утгыг илэрхийлдэг. Яг л Нигүүлслийн эрин үед, Эзэн Есүс тэнгэрийн хаанчлалын нууцуудыг илчилж, хүмүүст гэмшлийн замыг авчирч, өршөөлийн зан чанараа илэрхийлсэн гэх мэт. Бүгд Бурханы Сүнсний илэрхийлэл, Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, юу болохын илчлэл. Энэ бүхэнд хүний бодлоор хүрэх аргагүй. Эцсийн өдрүүдэд, Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг ариусгаж, аварч, төгс болгох, үнэнийг илэрхийлдэг. Тэрээр ямар ч зөрчлийг тэвчдэггүй, зөвт зан чанарыг илчилж, Бурхан бие махбодтой болохын бүхий л нууц, Бурханы удирдлагын төлөвлөгөөний зорилго, Бурханы ажлын гурван үе шатны дотоод үнэн, хүний завхралын үндэс, хүн нүглээс хэрхэн ангижрах ёстой, хүн төрөлхтний хүрэх газар, Өөрийн удирдлагын төлөвлөгөөний авралын ажил, гэх мэт бүх нууцыг дэлгэсэн. Төгс Хүчит Бурханы хийдэг бүхэн, бурханлаг чанарын шууд илэрхийлэл, Бурханы Сүнсний анхдагч утга учир, үүнд хүний сэтгэхүйгээр хүрэх огт аргагүй. Бие махбодтой Бурханы ажил болон үг, Түүний илэрхийлдэг зан чанар нь, бид бүхэнд бие махбодтой Бурхан үнэндээ, бурханлаг чанартай бөгөөд Тэр бол цорын ганц бөгөөд, Бурхан Өөрөө юм. Бурханы ашигладаг хүмүүс, Түүний бурханлаг ажлыг орлож яавч чадахгүй, Сүнсний анхдагч хүслийг шууд илэрхийлж чадахгүй. Тэд бол, Бурханы ажлын суурин дээр хүний хамтын ажиллагааг хийж, мэдлэг, туршлагаа хуваалцаж, таниулж, Бурханы үгэнд ороход нь, сонгосон хүмүүсийг хөтөлж, Бурханыг гэрчилж, Түүнд үйлчилдэг. Энэ хүний үүргийн биелэлт юм. Тэдний хийдэг ажил, хүний оюун санаагаар хийж чадах ажил, хүний туулж чадах ажлыг, хүнд юу байгааг илтгэдэг. Бие махбодтой болсон Бурхан, Түүний ашигладаг хүмүүс мөн чанартаа өөр, тэдний хийдэг ажил уг чанартаа шал өөр юм. Бурхан хүнээс ялгаатай шиг, бие махбодтой Бурхан нь, Түүний ашигладаг хүмүүсээс ялгаатай. Нэг нь Бурханы мөн чанартай, нөгөө нь хүний мөн чанартай. Бурханлаг мөн чанартай нь Бурханы ажлыг хийж байхад, хүний мөн чанартай нь хүний ажлыг л хийж чадна.

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийнх нь ажил юм, мэдээж үүнийг Бурхан Өөрөө хийх ёстой; хүн Түүний оронд хийж чадахгүй.” Бурханы үг маш тодорхой байна. Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийн ажил—энэ нь хүн төрөлхтний дунд Бурханы гүйцэтгэх ёстой ажил, мөн энэ нь Бурханы биечлэн гүйцэтгэх ёстой ажил бөгөөд хэн ч Түүний оронд хийж чадахгүй ажил билээ. Түүний оронд хэн ч үүнийг хийж чадахгүй; энэ ажлыг хийхэд нэг ч хүн Бурханыг орлож чадахгүй гэсэн үг юм. Яагаад хэн ч Түүнийг орлож чаддаггүй вэ? “Хуулийн эрин үед Өөрийнхөө ажлыг хийхийн тулд Бурхан Мосег ашиглаагүй гэж үү? Тэгвэл шүүлтийн ажлыг явуулахын тулд Бурхан яагаад хүмүүсийг ашиглаж болдоггүй юм бэ?” гэж зарим нь хэлж магадгүй. Үүнд нууц агуулагдаж байна уу? Хуулийн эрин үед Бурхан израильчуудад хууль, тушаал гаргахдаа хүнийг ашиглаж болох байсан юм. Харин хүн яагаад Бурханыг орлож, эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг явуулж болохгүй вэ? Энд нууц оршдог. Энэ нууц нь юу юм бэ? Үргэлжлүүлэн уншиж, Бурхан энэ тухай юу гэснийг харцгаая. “Шүүлт бол үнэнээр дамжуулан хүн төрөлхтнийг байлдан дагуулах явдал тул энэ ажлыг хүмүүсийн дунд хийх гэж Бурхан мөн л бие махбодтой болсон дүрээр илэрдэг нь дамжиггүй юм.” Бурхан шүүлтийн ажлын тодорхойлолтыг мэдэгдсэн—энэ ажлын уг чанар юу вэ? “Шүүлт бол үнэнээр дамжуулан хүн төрөлхтнийг байлдан дагуулах явдал” гэж Бурхан хэлсэн байдаг. Бид эдгээр үгийг хэрхэн тайлбарлах ёстой вэ? Шүүлт гэж яг юу вэ? Бурханы үгэнд үндэслэн бид үүнийг дараах байдлаар ойлгож болно: Хүнийг байлдан дагуулахын тулд Бурхан үнэнийг ашиглан шүүлтийн ажлаа хийдэг. “Үнэнээр дамжуулан хүн төрөлхтнийг байлдан дагуулах” гэх үгийг бид анхааралтай тунгаан бодох ёстой. Хүн яагаад энэхүү шүүлтийн ажлыг хийж чаддаггүй вэ? Хүнд үнэн дутагддаг тул үнэнийг илэрхийлж чаддаггүйгээс болдог гэж зарим хүн хэлдэг. Ингэж ойлгож, ийнхүү хүлээн зөвшөөрөхөд яг болно. Хүмүүс үнэнийг эзэмшээгүй, үнэнээр зэвсэглээгүй байдаг учраас шүүлтийн ажлыг гүйцэтгэж чаддаггүй. “Бурхан Өөрийнхөө үгийг илэрхийлэхийн тулд эш үзүүлэгчдийг ашиглаж чаддаг, тэгвэл шүүлтийн ажлыг гүйцэтгэх үгээ илэрхийлэхийн тулд Бурхан эш үзүүлэгчдийг ашиглаж болох уу?” гэж зарим хүн асуудаг. Болохгүй. Яагаад гэвэл эш үзүүлэгчид Бурханы үгийг дамжуулах болон Бурхан Өөрөө хэдийд ч, хаана ч үнэнийг илэрхийлэх нь өөр өөр үр дүнг бий болгоно, учир нь эш үзүүлэгчид өөрсдөө үнэн биш. Үнэн биш хэн нэгэнд Бурханы үгийг дамжуулах боломж олгохын үр дагавар юу байх вэ? Бурханы ялгамж чанараараа шүүлтийн ажлыг хийх үедээ Христ хэдийд ч, хаана ч үнэнийг илэрхийлж, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг илчилж, Бурханы зан чанарыг мэдэгдэж чаддаг. Харин эш үзүүлэгч бол өөрөө үнэн биш бөгөөд Бурханд юу байгаа, Тэр юу болохыг хэдийд ч, хаана ч илчлэх чадваргүй. Бурханы үгийг дамжуулахад эш үзүүлэгчийг ашиглах болон Бурхан үнэнийг шууд илэрхийлэхээс үүссэн үр дүн нь яг ямар ялгаатай вэ? Хэрвээ чи үүнийг бүрэн ойлгож чаддаг бол, “Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийнх нь ажил юм, мэдээж үүнийг Бурхан Өөрөө хийх ёстой; хүн Түүний оронд хийж чадахгүй” гэх үгийг үнэхээр ойлгох болно. “Үүнийг Түүний оронд хүн хийж чадахгүй” гэдэгт юу агуулагдаж байна вэ? Бурхан Өөрийнхөө үгийг дамжуулахын тулд хүн юм уу эш үзүүлэгч ашиглах юм бол энэ нь нэмэргүй. Яагаад тэр вэ? Яагаад тэр нь Бурхан Өөрөө ажлаа хийхтэй адил үр дүн хүрч чаддаггүй вэ? Чи энэ асуудлыг ойлгомогцоо эдгээр үгийг хүлээн зөвшөөрч чадна.

Шүүлтийн ажлыг хийхдээ Бурханы үгийг дамжуулахын тулд Бурхан яагаад эш үзүүлэгчдийг ашиглаж болдоггүй вэ? Хэрвээ ажлыг тийм маягаар хийсэн бол ямар үр дүнд хүрч чадахгүй вэ? Энэ нь чиний харж чадах зүйл мөн үү? Бурханы үгийг эш үзүүлэгчдээр дамжуулсан бол үүний үр дүнд Бурханы үгийг өчүүхэн бага ойлгох боломж л хүмүүст олдох байсан юм. Харин Бурханы зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болох болон Түүний илэрхийлдэг үнэнийг ойлгохын тухайд бол хүн хэчнээн ч их хичээл чармайлт гаргасан бай, оновчтой үр дүнд хүрэх боломжгүй. Тэд яагаад оновчтой үр дүнд хүрч чадахгүй вэ? Эш үзүүлэгчдийн мөн чанар нь хүнлэг. Тэд мөн чанартаа хүн тул бурханлаг чанарт байдаг зүйлийг болон бурханлаг чанар юу болохыг илэрхийлж чадах уу? Тэд яавч тэгж чадахгүй… Эш үзүүлэгч Бурханы үгийг хэрхэн дамжуулахаас үл хамааран, Түүний зан чанарыг илчилж чадахгүй, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг ч илчилж чадахгүйг бид үүнд үндэслэн харж болно, учир нь эш үзүүлэгчид бол мөн чанартаа хүн бөгөөд тэд бурханлаг биш. Христ бурханлаг мөн чанартай бөгөөд шүүлтийн ажлыг явуулахдаа хэдийд ч, хаана ч үнэнийг илэрхийлж, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг илчилж чаддаг. Христээс хүн Бурханы зан чанарыг харж, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг харж, мөн Бурханы төгс хүчин, мэргэн ухааныг харж чаддаг. Бурханы ашигладаг хүний тухайд бол, бид түүгээр дамжуулан Бурханы хэчнээн их үгийг ойлгож авлаа ч гэсэн эцсийн эцэст Бурханыг хэзээ ч ойлгож чадахгүй бөгөөд жаахан ойлголоо ч гэсэн маш хязгаарлагдмал ойлгох болно! Та нар одоо энэ талаар тодорхой ойлгосон, тийм үү? Тэгвэл одоо бид “Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийнх нь ажил юм, мэдээж үүнийг Бурхан Өөрөө хийх ёстой; хүн Түүний оронд хийж чадахгүй” хэмээх Бурханы үгийн утга учрыг ойлгосон гэж хэлж болох юм. Гэхдээ шашны ертөнц дэх хүмүүс эдгээр үгийн утга учрыг ойлгож чаддаггүй—тэдгээрийг ухамсарладаггүй. Хуулийн эрин үе дэх ажлаа явуулахдаа Бурхан Мосег ашиглаж чадсан юм чинь эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийхдээ хүнийг ашиглаж чадах ёстой гэж тэд итгэдэг. Гэхдээ энэ нь Бурханы хүслээс шал өөр биш гэж үү? Энэ талаар ойлгох нь Бурханы нигүүлсэл билээ. Шашны хүрээн дэх хүмүүс үүнийг ухаарч чаддаггүй, учир нь тэд эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг туулаагүй. Тэд маш олон үнэнийг ойлгож чаддаггүй! Тэдэнд олон үнэний тухай ойлголт дутагддаг. Тэдэнтэй харьцуулахад бид хавьгүй олон үнэнийг олж авсан. “Үг нь махбодоор илэрсэн” ном дахь бүх зүйл бол үнэний илэрхийлэл юм. Энэ нь, дэлхий бүтээгдсэнээс хойш аль хэдийн туулсан Бурханы ажлын үе шатуудаасаа хүн төрөлхтний олж аваагүй үнэнийг буюу одоог хүртэл ойлгоогүй байсан үнэнийг агуулдаг. Харин өнөөдөр бид эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг туулж байгаа тул эдгээр үнэнийг олж авлаа. Энэ нь Бурханы нигүүлсэл бус уу? Бас Бурханы гүн гүнзгий хайр бус уу?

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл, 137-р дэвтэр -ээс

Өмнөх:Асуулт 7: “Завхарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй” хэмээх Төгс Хүчит Бурханы үгийг би уншсан. Энэ нь Бурханы үгийн гайхалтай хэсэг, мөн тун бодитой, маш чухал гэж би бодож байна. Завхарсан хүн төрөлхтөн яагаад бие махбодтой болсон Бурханы авралыг хүлээн авах ёстой тухайд бол, энн нь хүний яаралтай ойлгох ёстой үнэний нэг тал юм. Бидэнтэй энэ талаар дахиад жаахан нөхөрлөнө үү.

Дараах:Асуулт 9: Нигүүлслийн эрин үед, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болж, тэднийг нүглээс золин аврахын тулд Бурхан махбод болсон. Эцсийн өдрүүдэд, хүнийг бүрэн гүйцэд ариусгаж, аврахын тулд үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажлаа хийхээр Бурхан дахин махбод болсон. Тэгвэл хүн төрөлхтнийг аврах ажлыг хийхийн тулд Бурхан яагаад хоёр удаа бие махбодтой болох хэрэгтэй юм бэ? Бурхан хоёр удаа бие махбодтой болохын жинхэнэ ач холбогдол юу вэ?

Холбогдох агуулга