Төгс Хүчит Бурхан биднийг байлдан дагууллаа

1

Төгс Хүчит Бурхан, практик Бурхан минь!

Та үнэнийг илэрхийлж, биднийг байлдан дагуулдаг.

Таны үг биднийг өршөөлгүйгээр илчилж, зөв шударгаар шүүдэг,

ингэснээр бид завхралынхаа үнэнийг мэддэг.

Одоо бид өөрсдийгөө үзэн ядаж, Сатаныг орхиж чаддаг нь

бүхэлдээ Таны авралынх юм. Бид Танд талархлаа өргөе.

2

Төгс Хүчит Бурхан, практик Бурхан минь!

Биднийг Сатан гүн гүнзгий завхруулсан.

Бид завхралд үндэслэж, нүгэл дунд өсдөг,

бид бол Сатаны үр сад, бид Сатаны дүр төрхийг амьдран харуулдаг.

Сатанлаг зан чанараар дүүрсэн бид мөс чанар, саруул ухаанаа гээжээ.

Танд бид итгэдэг атлаа Таныг хуурч, эсэргүүцдэгээ мэддэггүй.

3

Төгс Хүчит Бурхан, практик Бурхан минь!

Та үнэнийг илэрхийлж, бүлэг ялагчдыг бүтээдэг.

Таны шүүлт бол бүх ертөнцийг гэрэлтүүлдэг агуу их гэрэл,

тэгээд диаволууд болон антихристийн хүчнүүд жинхэнэ уг чанараа илчилдэг.

Та Сатаныг бүрмөсөн ялж, бүх алдар сууг олж авдаг.

Бид үүрд Таныг дагаж, Таныг гэрчилж, эцсээ хүртэл үнэнч байна!

4

Төгс Хүчит Бурхан, практик Бурхан минь!

Таны шүүлт зөвт бөгөөд ариун.

Таны зөвт, ариун байдал хэчнээн хайр татам болохыг бид хардаг.

Бид Таны мэргэн ухаан, төгс хүчийг ойлгон, Таныг хүндэлж, дуулгавартай дагадаг.

Таны шүүлт, гэсгээлт л биднийг цэвэрлэж, авардаг.

Зан чанар маань өөрчлөгдөх үед биднийг Та олж авдаг, Таныг бид үүрд хайрлаж, шүтэн мөргөх болно.

Өмнөх: Төгс Хүчит Бурхан ирсэн нь ямар сайхан бэ

Дараах: Төгс Хүчит Бурхан л намайг хайрладаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Миний зүрх сэтгэлийн эрмэлзэл

1 Хүний амьдралын урт замнал салхи, бороо, олон өөрчлөлтөөр дүүрэн. Хүнд хэцүү, эл хуль жилүүд сунжирдаг. Бараан үүлс харанхуй ангал...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх